пятница, 31 декабря 2010 г.

"мөнгө-эрх мэдэл-мөнгө" Б.А.БЕРЕЗОВСКИЙ

ЗХУ задран унаснаас хойшхи бизнесийн хамгийн оньсого мэт хүн, ОХУ-ын санхүүгийн олигарх, шуугиан таригч бизнесмэн, улс төрийн зүтгэлтэн. "Логоваз" хувьцаат нийгэмлэг, Газрын тосны "Сибнефть" компани, "Аэрофлот" нислэгийн компани, Нэгдсэн банк, "СБС-Агро" банк, харуул хамгаалалтын "Атолл" компани, "Транспосервис", "ЛогоКонсульт", "Лада-Конверсия" зэрэг ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд хувьцаа эзэмшигч, "Незавизимая газета" сонины хөрөнгө оруулагч, "Триумф" нэртэй төрийн бус хүмүүнлэгийн санг үүсгэн байгуулагч. Мэдэгдэж байгаагаар ОХУ, Израиль, Их Британи зэрэг улсуудын харъяат, гурав гаруй тэрбум долларын хөрөнгийн эзэн билээ.Хямралт үеийн менежер гэдэг нь өвчин нь илааршснаар өвчнийхөө ой ухаанаас арчигдан алга болдог эмч аж.

Харин өвчин өөрөө сонирхлыг нь татдаггүй, урьдчилгаа төлбөрөө авсныхаа дараа өвчтөнөө зөнд нь хаяж мартдаг эмч бол цаашдаа ямар нэг ирээдүйгүй гэдэг нь ойлгомжтой.

Э.Шевардназе: Гүржүүдийг хатуу гараар барихгүй бол болдоггүй юм


Гүржийн Ерөнхийлөгч асан Э.Шевардназе “Сегодня” сонинд хуучин дурсамжаасаа
хуваалцсаныг товчлон хүргэж байна.
- Таныг ЗХУ-ын Гадаад хэргийн сайд байхад АНУ-тай пуужин устгах хэлэлцээг
амжилттай хийсэн. Ямар азаар ингэж чадсан юм бол?
- 1985-1991 онд би ЗХУ-ын Гадаад хэргийн сайд гэдэг амаргүй ажилд зүтгэж байлаа. Тэр үед
Рональд Рейган сансрын хүчирхэг зэвсэг бүтээсэн, ойрмогхон дэлхийн аль нэг хэсэгт бөмбөг
хаях болно гэж айлгаж билээ.

Зөвлөлтийн 1991 оны төрийн эргэлт хийх оролдлого


1991 онд ЗХУ эдийн засаг, улс төрийн гүнзгий хямралд орсон байна. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, хүмүүс ердийн өргөн хэрэглээний бараа авах гэж маш урт дараалалд зогсож байв. Энэ үед Эстон, Латви,Литва болон Гүрж  зэрэг БНУ-ууд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч өөрсдийн тусгаар тогтнолоо зарлаж эхлэв. 1990 оны 12 сарын 11-нд ЗХУ-ын Аюулаас хамгаалах газрын (АХГ, оросоор КГБ) дарга Владимир Крючков Москвад "дэг журам тогтоох" хэрэгцээтэй байгаа тухай уриалгыг Төв телевизээр (Централ ТВ) үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Учир битүүлэг Катынь

“Катынийн гэмт хэрэг” гэдэг томъёолол нь Зөвлөлтийн НКВД-гийн (Дотоод явдлын ардын комисариат) лагеруудад байсан 22 мянган польш хүмүүсийг 1940 оны дөрөв, тавдугаар саруудад буудан устгасан цуврал үйлдлүүдийг хэлдэг.

Катынü: Үйл явдлын дараалал
1939 оны есдүгээр сард Улаан армид олзлогдсон 14552 польш офицер ба цагдаагийн ажилтнууд НКВД-гийн гурван лагерьт хоригдож байсан юм.
-Козельскийн лагерийн 4421 хоригдлыг 1939 оны есдүгээр сард Смоленскийн ойролцоох Хатынийн ойд Гнездово станцаас хоёр км-ийн цаана буудан хөнөөгөөд булжээ.

Тагна-Тувагын монголчууд хаашаа явна вэ?

АНУ-ын хэсэг сенатор Тувагийн тусгаар тогтнолыг 
зөвшөөрөх санал дэвшүүлжээ

Тува бол эртний, язгуурын монгол аймгуудын нэг билээ. “Нууц товчоо”-нд ч дурдагдсан байдаг. Нэгэн үе түрэг хэлэнд ууссан тал бий. Дараа нь эргээд монгол хэлэндээ орж байсан, сонгодог монгол бичгийн хэлийг чөлөөтэй ашигладаг, ойлгодог, 30-аад он хүртэл хэрэглэж байсан, монгол үгийн үндэс язгуур дээр -пырлар, -парлар гэсэн дагавар залгаад л хоорондоо хэлэлцчихдэг асан, тийм л нэг монгол түмэн, Монголын аймаг.

четверг, 30 декабря 2010 г.

Курманбек Бакиев.


Гүрж дэх "сарнайн", Украин дахь "жүржийн", Киргиз дэх "алтанзулын" гэх өнгөт хувьсгал бүгд л нэг зохиомжийн дагуу өрнөсөн. 2005 онд алтан зулын хувьс­галыг удирдагчдын нэг К.Ба­киев үзэл бодол нэгт нөх­дийнхөө хамт  хэт их эрх мэ­дэлтэй болсон А.Акаевыг огцруулсан.
Ингэж л А.Акае­вын засаглалаас улс орноо арай гэж салгасан. Алтан зулын хувьсгал эхэлсэн даруйд А.Акаев  Москва руу зугтан гарч
өнөөдрийг хүртэл Оросын эрх ба­ригч­дын ивээлд байгаа.ЗХУ задарснаас хойш Гүрж, Киргизэд нэн ялангуяа эдийн засаг бүрэн сэргэж амжаагүй. Амьдралынх нь нөхцөл ч хүнд байлаа.

Киргизийн ерөнхийлөгч нарыг хүүхдүүд нь сүйрүүлэв.

среда, 29 декабря 2010 г.

“Босоцгооё” хэмээн дуулсан Өвөрмонгол оюутнуудыг эрэн сурвалжилж байна


“…Ар Монголд ирэхээр тануус биднийг хужаа гэнэ, хятадад явахаар муусайн Монголчууд гэж адлагадана. Ингээд л өвөрлөгч мануус чинь Хадан завсар хавчуулагдсан халиуны зулзаганууд шүү дээ” хэмээн Өвөр Монгол иргэд гомдоллодог.
Сүүлийн үед ихээхэн дэлгэрч буй барууны хөгжим, хип хоп урлагийн нөлөөгөөр Өвөрмонгол залуус салан тусгаарлах, үндсэрхэг үзэлд нэлээд суралцаж буй бололтой.
Саяхан л гэхэд ӨМӨЗО-ны Их сургуулийн хоёр оюутан “Босоцгооё” хэмээх рэп дуу зохион дуулж, интернэтээр цацсаны улмаас бүх Хятад даяар эрэн сурвалжлагдаж байгаа аж. Шилийн гол аймгийн харъяат дээрх залуусыг баривчилбал улс төрийн хэргээр ял хүлээлгэх гэнэ.
Тэднийг Монгол руу хил зөрчин нэвтэрч болзошгүй хэмээн манай холбогдох байгууллагуудад мэдэгдсэн сурагтай. Одоогоор хоёр залууг ууланд бүгсэн байх магадлалтай хэмээн эрж байгаа гэнэ.

вторник, 28 декабря 2010 г.

5000 доллараар үнэлэгдсэн уйгар эр

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Барак Обама албан ажилдаа орсон даруйдаа Куба дахь Америкийн цэргийн Гуантанамо хуаранг татан буулгахаар амласан билээ. Осама Бин Ладений толгойлдог “Аль Кайда” бүлэгтэй холбоотой буюу сэжиглэгдсэн хэдэн мянган хүн тус лагерьт хоригдож буй. Хятадын Шинжан-Уйгурын Өөртөө Засах Орноос гаралтай хэдэн уйгур хүн хоригдлуудын дунд байдаг аж.
 
  Тэд чухам яаж яваад ийнхүү Америк гүрний дайсан болж яллагд­сан түүхийг сонирхвоос ихэнх нь юун Бин Ладентайгаа мантай, үндэстний цөөнхийнхөө хувьд хавчигдан амь зуухын эрхэнд Хятадаас гарч явсан, амьд­ралын мөр хөөж энд тэнд­гүй хэсүүчлэн төөрч будилж явсаар эцэстээ дэлхийн их улс төрийн бодлогын золиос болж Гуантанамод газардсан хүмүүс гэсэн дүр зураг гарч байна.
 

понедельник, 27 декабря 2010 г.

Осетин.

 
Осетин  үндэстэн - Энэтхэг-Европын язгуур хэлтний Иран хэлтний бүлэгт багтдаг бөгөөд перс, тажик, курд, пуштун зэрэг бусад иран гарлын үндэстэнтэй нэг угсаа гаралтай. Осетин улс нь Дундад эртний үед Алан гэдэг нэрээр хүчирхэгжиж, төр улсаа байгуулж явсан боловч хожим нь харьцангуй бие даасан байдалтай боловч Гүржийн Картли, Имеретийн вант улсын харъяанд багтах болж XVIII зуун хүртэл оршиж байгаад 1801 онд Гүржийн хамт Хаант Орост сайн дураараа дагаж орсон.

Цыган


Эдvгээгээс 1000 жилийн тэртээ, барагцаалбал манай тооллын 1050-1100 онд Энэтхэгийн "Дом" хэмээх доод кастын энэтхэгчvvд нутаг сэлгэн тэнvvчилсэн нь англи, латин, роман хэлэнд "Gypsies", "Roma" хэмээн нэршvvлсэн цыгануудын євєг дээдэс юм. Цыган гэдэг нь гарал vvслийн нэгдмэл байдал болон "цыгануудын хуулийг" хvлээн дагаж буй байдлаараа нэгдсэн угсаатны 80 гаруй бvлэглэлийн хам нэр аж. Vндсэн томоохон бvлэглэлvvдийн нэр нь"ромаа", "сийнти", "мугаат", "каалос", "лом" зэрэг болно. Єнєє хэр єєрийн тогтсон нэр vгvй бєгєєд сvvлийн vед "Romanies" буюу "ромчуудтай тєстэй" гэсэн нэршил хэрэглэх болж байгаа.

суббота, 25 декабря 2010 г.

Гvрж, Оросын дайн

2008 онд болсон Гvрж, Оросын дайныг гадаадын улс орнууд, НАТО ихээхэн судалж vнэлэлт, дvгнэлт єглєє.Vvнээс vvдэн Гvрж Зэвсэгт хvчнээ шинэ хэлбэр, загвараар эмхэтгэж байгаа бол, ОХУ томоохон єєрчлєлт, шинэчлэл хийж байна. Уг дайныг бид онцгойлон vзэж, сайтар судлах шаардлагатай. Учир нь Гvрж манай улсын адил ОХУ-тай хиллэдэг, хуучин ЗХУ-д vйлдвэрлэсэн зэвсэг, байлдааны техниктэй, ХЗЦ нь бригадын зохион байгуулалтад шилжсэн. Барууны орнуудаас зарим шинэ тєрлийн зэвсэг, байлдааны хэрэгсэл авдаг, Ирак, Афганистан, Косовод явагдаж буй Олон улсын цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. Гvржийн Зэвсэгт хvчинтэй адил тєстэй зvйлс олонтой манай Зэвсэгт хvчинд энэ дайны сургамж орхиж боломгvй баримт юм.

Роберт Габриел Мугабе

Зимбабве улсын Ерєнхий сайдыг 1983 онд Вашингтонд айлчлахад нь Америкийн Ерєнхийлєгч Рональд Рейган тvvнийг “иргэний дайны хvнд шархыг илааршуулсан ухаалаг удирдагч” хэмээн хэлж байсан аж. Тэгвэл АНУ-ын Тєрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Зимбабвен Ерєнхийлєгчийг одоо “бvх Африкийн шившиг” гэхээс єєрєєр нэрлэж чадахгvй байна. Рейган, Райс нар нэг л хvний тухай, тодруулбал улс орноо 28 жил удирдаж буй ч хvvхэд ахуйдаа мєрєєдєж ч чадахгvй байсан эрх мэдэл, нэр нєлєєнєєс салахыг хvсэхгvй байгаа Роберт Габриел Мугабегийн талаар хэлсэн юм. Роберт Мугабе Британийн колони байсан Ємнєд Родези улсад мужааны гэр бvлд 1924 онд тєржээ.

Мсвати III (Свазиленд)

1986 оноос Свазилендийн хаан ширээнд заларч байна.Эзэн хаан 13 эхнэртэй, 23 хүүхдийн эцэг юм.Америкийн Forbes сэтгvvл дэлхийн хамгийн баян гэх 15 хааны жагсаалтыг гаргасан байна.Баян хаадаас хамгийн "ядуу" нь Африк тивийн Свазилендын бvрэн эрхэт хаан III Мсвати гэнэ.Свазиленд бол 1 сая орчим хүн оршин суудаг жижиг улс. Тvvний хєрєнгє дєнгєж 200 сая доллар ч гэсэн 13 эхнэр тус бvртээ байшин бариулсан байна.
III Мсвати  эзгүйд түүний 13 эхнэрийн нэг нь Хууль зүйн сайд Ндумисо Мамбетай уулзсан гэнэ. “Хааныг эзгүйд хатан нь цэргийн хувцас өмсөөд ордноос гарч нууц амрагтайгаа уулздаг байсан нь баригдлаа” гэж Францын «Вэн минют» мэдээлсэн байв.

четверг, 23 декабря 2010 г.

Владимир Путин

ОХУ ын Ерөнхий сайд, “Нэгдсэн Орос” намын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгч асан. Владимир Путин 2000-2008 оны хооронд ОХУ ын 2 дахьputen_47 Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 1999 оны сүүлээс 2000 оны хооронд Оросын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, 1999 онд ОХУ ын Ерөнхий сайд, 1998-1999 онд Холбооны Аюулгүй Байдлын газрын дарга, 1997-1998 онд Ерөнхийлөгчийн тамгийн газрын орлогч дарга, 1996-1997 онд Ерөнхийлөгчийн ажлын албаны орлогч дарга, 1975-1990 оны хооронд ЗХУ ын Улсыг Аюулаас хамгаалах газар ажиллаж байсан. 1997 онд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Осама бин Мохаммед бин Авад бин Ладен

Нэгдүгээр зэргийн алуурчинТүүний нэр нь бүтнээрээ Осама бин Мохаммед бин Авад бин Ладен юм байна. Гэхдээ ийн                 нэрлэх нь тун ховор. Одоо ч тэгээд Осама бин Ладен л гэх болж. Ийн хэлэхэд хэн ч ойлгоно. Энэ нэрийг сонсохуй сахал үсэндээ баригдсан, туранхай өндөр араб эрийн дүр сэтгэлд бууна. Тэрбээр бас олон хочтой. Ялангуяа Өрнө дахины хэвлэл “Можахед”, “Хаж”, “Захирал” гэх мэтээр бичсэн байх нь олонтаа.

Аслан Масхадов

ОХУ-ын нэгэн субъект болох Чеченийн Бvгд Найрамдах Ичкери Улсын цорын ганц Ерєнхийлєгч гэгддэг байсан Аслан Масхадовыг Монголд цэргийн алба хаасан, айлаас хонь хулгайлж иддэг байсан,

бид хоёр хонь мал тєхєєрч идэж, загас хамтдаа барьж архи дарс, хvvхэн эргvvлж байсан мэтээр хамгийн олон уншигчтай Монголын Чєлєєт хэвлэл хэмээн єєрийгєє дєвийлгєдєг сонинд ичгvvргvй нэгэн нєхєр элдвийг бурсан байх юм. 

среда, 22 декабря 2010 г.

Саид Бурятский

Энэ оны 3 сарын 5 нд Чеченийн салан тусгаарлагч, лалын хэт даврагчдын томоохон удирдагч Александр Тихомиров гэгч Оросын тусгай албадын гарт амиа алдсан билээ. Чимээгүй дайн болж байгаа Кавказад хэн нэгэн хүн амиа алдах нь жирийн нэгэн үзэгдэл боловч, энэ удаа Оросын бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдээр энэ мэдээ цацагдаж , сүүлийн долоо хоногт хамгийн их олны анхаарлыг татсан мэдээ болов.Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров энэ мэдээнд хамгийн их баярласан нэгэн байсан бол энэхүү үйл явдалаас нэрээ цэвэрлэж авахаар яарагсад нь буриадууд байлаа. Арга ч үгүй юм, Оросын лал шашинтнуудын дунд Саид Бурятский нэрээр алдаршсан энэхүү 28 настай залуу 1982 онд Улаан Үд хотод төржээ. Түүний эцэг нь Буриад эх нь Орос хүн байжээ.

вторник, 21 декабря 2010 г.

Ийм нэг бичлэг байна.

За даа өөрсдөө л хийсэн бичлэг юм чинь блогтоо хийлээ.











СИЛЬВИО БЕРЛУСКОНИ

Миланы наймаалж
Милан хотод 1936 онд Сильвио х үү банкны албан хаагчийн гэр бү лд төржээ.
Гэхдээ түү ний аав баян х үн байсангү й. Жирийн л нэг тоологч, б үртгэгч байв. Харин
мөнгөний тухай, эздийнх ньтухай ихийг мэддэг нэгэн. Гэртээ ирээд баячуудын тансаг
амьдрал, жаргал цэнгэлийн тухай мөрөөдөнг үй үг лэнэ, Сильвиогийн ээж ч амтархан
сонсч, бусад гэрийн эзэгтэй нарт ярих санаатай, цээжлээд авахыг хичээнэ.

АМИН, МАСИАС, БОКАССА

Улсаа хувийн өмч болгосон дарангуйлагчид.



понедельник, 20 декабря 2010 г.

Дэн Сяопин

XX зууны тvvхэнд нэрээ vлдээсэн, дэлхийн тvvхэнд бичигдэх нэрт Хятад хvмvvсийн дотор Дэн
Сяопин дээгvvрт орж магадгvй. Чухам яг тэгэх эсэх нь ирээдvй цагийн асуудал билээ. Сун Ятсень, Чан Кайши, Мао Зэдун, Жоу Эньлай, Лю Шаоци нарын дараа Дэн Сяопины нэр одоохондоо бичигдэж буй.

Д.Нацагдорж



Дашдоржийн Нацагдоржийн туулж өнгөрvvлсэн амьдрал, хувь заяа хэрхэн яаж төгссөн нь
эдvгээ бидэнд эргэлзээтэй хэвээр л…

Кирсан Илюмжинов

Халимагийн Ерөнхийлөгч Кирсан Илюмжиновын албан тушаалаа орхих гэж байгаатай холбогдуулан Оросын сэтгүүлч Ярослав Загорецын бичсэн нийтлэлийг уншигчдадаа сонирхуулья.
Халимагийн халаагүй тэргүүн Кирсан Илюмжинов аравдугаар сард бүрэн эрхийнхээ хугацааг дууссаны дараа албан тушаалаа орхихоор шийджээ.

Генералиссимус ЧАН КАЙ ШИ

Генералиссимус Чан Кайши Чжэнзян мужид баян худалдаачны гэр бүлд 1887 онд төрж 14 настайдаа эхийнхээ шаардлагаар гэрлэсэн ч 1903 онд 16 настайдаа Фынхуа тойрогт бага сургууль, 1905 оноос Дорнод Чжэнзяны сургуульд суралцаж төгссөний дараа цэргийн мэргэжил эзэмшихээр шийдэв.
Япон орж цэргийн академид элсэх гэсэн боловч хятадын цэргийн яамны томилолтгүй учир орж чадсангүй ч Шанхай хотын нууц ертөнцийн хаан Чэнь Цзимэйтэй танилцсан нь түүний хойшдын улс төрийн үйл ажиллагаанд их нөлөө үзүүлжээ.

МАРШАЛ ЖУКОВЫН ХОРИОТОЙ ЯРИЛЦЛАГА

Домогт маршал Георгий Жуковтай нэрт зохиолч Константин Симоновын 44 жилийн өмнө хийсэн ярилцлагыг саяхан Оросын олон нийтийн телевизийн “Познерын хөтөлбөр” нэвтрүүлгээр ялалтын баярыг тохиолдуулан нэвтрүүллээ. Уг ярилцлага баримтат киноны нэг хэсэг болох ёстой байсан ч архивт 40 гаруй жил хэвтжээ.

А.И.Цэдэнбал-Филатоваг байцаасан нь

Ардчиллын салхи сэвэлзсэн 1990 оны цагаан морин жилийн нэгэн томоохон дуулиан болсон “ТОЙРОН ХVРЭЭЛЭГЧДИЙН ХЭРЭГ»-т холбогдуулан А.Цэдэнбал-Филатоваг БНМАУ-ын прокурорын газраас таван удаа уулзаж байцаалт авсан байна. Уг байцаалтын эхний протоколыг нийтэлж байна.

Яков Блюмкин

1921 онд Монголд ирсэн зөвлөлтийн тагнуулын нууц удирдагчЯков Блюмкины хэрэгжүүлсэн далд ажиллагаа олон хүнийг хэлмэгдүүлэхдээ 1922-24 оны хооронд дөрвөн том монгол төрийн зүтгэлтэнг зүй бусаар хороожээ. Ерөнхий сайд асан Догсомын Бодоо хувьсгалын эсэргүү хэмээгдэн цаазлуулж, Бүх цэргийн жанжин асан Дамдины Сүхбаатар зөвлөлтийнхэнд хорлогдон амь алдаж, Монгол улсын хэмжээт эрхт хаан VIII Богд Жавзандамба хутагт “коминтерний үрэл үмхэж”, Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжин Солийн Данзан хувьсгалын эсэргүү хэргээр мөн цаазлагдсан байна. Энэ тухай Тагнуулын Ерөнхий Газрын Oлон нийттэй харилцах алба эрхлэн бүтээсэн цуврал нэвтрүүлгүүдэд (www.gia.gov.mn) тодорхой мэдээлжээ.

Ирина Хакамада, ″Их улс төр дахь sex″ номноос

Кремлийн хэлний синхрон орчуулга
Түүний нэрийг бидний хэн нь ч мэдэхгүй... Гэвч энэ, жижигхэн биетэй, нүдэнд бараг үзэгддэггүй, дуу хоолой нь ч сонсогдох нь ховор, хий үзэгдэл шиг хүнээс улс төрчдийн хувь заяа шалтгаалдаг гэж хэлж болно. Тэрээр Кремльд хэдэн арван жилийн турш төрийн түшээд болон ард түмнээс сонгогдогсдын нэр бүхий жижигхэн цаас-пайзыг  хурлын танхимын ширээн дээр байрлуулж байгаа хүн.







Ирина Хакамада, "Их улс төр дахь sex" номноос -2.

Товч намтар нь:
Ирина Муцуовна Хакамада 1955 оны 4-р сарын 13 - нд Москва хотод төрсөн. Түүний эцэг Муцуо Хакамада японы коммунист байсан бөгөөд 1939 онд ЗХУ-д улс төрийн шалтгаанаар цагаачлан ирж  оросын иргэн болон суурьшсан, 1991 онд насан эцэслэсэн. Эх нь Синельникова  Нина Иосифовна, багш мэргэжилтэй. Нөхөр нь Сиротинский Владимир Евгеньевич, санхүү эдийн засгийн зөвлөх, менежер.  Хүү Данила нь  Москвагийн Их Сургуулийг төгссөн. Охин Мария нь одоо 10 настай.  Ирина Хакамада эдийн засагч мэргэжлээр Патрис Лулумбын нэрэмжит Улс ард түмний найрамдлын их сургуулийг төгссөн. Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн. 1983 онд Москвагийн Их Сургуульд улс төрийн эдийн засагч мэргэжлээр доцент цолыг хамгаалсан. Англи, франц хэлтэй. 1993 оноос эхлэн ОХУ-н Төрийн Думын гишүүнээр 3 удаа сонгогдон хариуцлагатай албан тушаалуудад томилогдож байсан.

ЛУГЖГАР ЭР ЛУЖКОВ




Юрий Лужков гэх энэ эр улс орондоо төдийгүй дэлхий дахинд танигдсан оросын  нэр хүндтэй улс төрчдийн нэг. Түүний улс төрийн замнал оросын 6 төрийн тэргүүний нүүрийг үзснээрээ хэрдээ л дээд амжилт юм. Хийсэн бүтээсэн хийгээд хуйвалдсан луйвардсан аль алинаараа нэртэй аавийн хүү. Тэр сайн менежер шигээ зартай завшигч. Манай улс төрчдөд түүнээс суралцах юм бий. Харамсалтай нь  манайхан түүний сүүдэртэй талыг л гаргууд эзэмшсэн байх юм даа.

Ерөнхийлөгч, Эзэн хаан, дарангуйлагч Бокасса

Жан Бедель Бокасса (1921-1996)

Төв Африкийн БНУ-ын 1966 оны нэг сарын 1-нээс 1976 оны 12 сарын 4 хүртэлх Ерөнхийлөгч, дараа нь 1976 оны 12 сарын 4-нөөс I Бокасса эзэн хаан, 1974 оноос маршал цолтон. XX зууны хамгийн, хачин жигтэй дарангуйлагч юм.

Алиевын эзэнт гүрний хамгаалалтан дор

АНУ түүхий эдийн нөөцийн төлөө нефтийн дарангуйлагчид тал засдаг


АНУ-ын дипломатчид нефтийн төлөө бараг бүхнийг хийхэд бэлэн. Тэд Азербайжаны дарангуйлагч болон түүний мөнгөнд шуналтай удмынхныг магтан дуулж байна. Америкчууд тэдний амьдралын хар бараан сүүдрийн талаар маш сайн мэдээлэлтэй ч ямар ч тохиолдолд “Том тоглоом”-д (Great Game) ялагдахыг хүсэхгүй байна.

Назарбаевын нууц “Орос анд найзтай хүн сүх бэлдэх хэрэгтэй”

АНУ-ын "Foreign Policy" сонины Джеффри Гедминий нийтлэлээс

Өрнөдөд Казахстан хэрэгтэй. Казахстан бол эрчим хүч, аюулгүй байдал, Дундад Ази дахь хамтын ажиллагаа юм. Гэвч Ерөнхийлөгч бүх хөзрөө атгасан энэ улс оронд ардчиллыг хөгжүүлж болох уу?


Өөрөө өөрөөсөө зугтсан золиос (Сталины ганц охины хувь заяа)

Иосиф Сталины ганц охин Светлана Аллилуева эрх дураар хэрнээ зөрчилтэй, жаргалтай мэт ч харуусал гунигтай амьдралаар амьдарсан хүний нэг. Түүний тухай өдий төдий дуулиант нийтлэл нийтлэгддэг.

Ху Жинтао

1989 он. Цаст Гималайн Түвд оронд тусгаар тогтнолын төлөөл бослого дэгдэж, аллага хүчирхийллийн талбар болж хувираад гуравхан сарын нүүр үзэж байтал Тянь-Ань-Мэний талбайд эрх чөлөөг хүсэгч хэдэн зуун мянган оюутны эсэргүүцлийн жагсаал болж Хятадын төрд аюул нүүрлэж эхлэв. Энэ хэрэг явдлаас хоёр жилийн өмнө буюу 1987 оны ес, аравдугаар сард Түвд хоёр ч удаагийн үймээн самуунд нэрвэгдэж залуухан Ху яаралтай дуудагдан ирчихээд байлаа.

Хамид Карзай

Амь нас нь дээсэн дөрөөн дээр байсаар атал улс орноо толгойлно гэдэг үнэхээрийн тамийн хийгээд эр зоригийн ажил биз ээ?
Өдөр бүр дэлбэрэлт, амиа золиослогчийн цуст хядлагын тухай мэдээг сонсож, өөрөө ч мэргэн буучийн суманд өртөх шахдаг Ерөнхийлөгч гэвэл Хамид Карзайг л хэлэх байх. Гэхдээ тэр энэ бүхнээс зүрхшээдэггүй.

Дэлхийн хамгийн аймшигт арван цуврал алуурчин

Педро Алонсо Лопес /Pedro Alonso Lopez/
 Педро Алонсо Лопес  нь бүх цаг үеийн хамгийн аюултай цуврал алуурчин юм. 1948 оны 10-р сарын найманд төржээ. Колумбын цуврал алчуурчин  Педро Алонсо Лопесын гарт 300 гаруй хүн амь үрэгдсэн тооцоо байдаг. Перуд 1978 он гэхэд тэрээр 100 гаруй нэг гэр бүл, цусан төрлийн эмэгтэйг алсан байжээ.
 

Хятад Казахстаныг эзлэхэд ердөө 40 минут хэрэгтэй гэнэ

Хуучин ЗХУ-ын таран бутарсан улсуудаас хамгийн хурдацтай өндөр хөгжиж яваа нь Казахстан. Гадаадын ажиглагчидын үзэж буйгаар Казахстаны хурдацтай хөгжлийн учир шалтгаан нь улс төрчидийнх нь зөв оновчтой удирдлага хөгжлийн гол түшиг болсон газрын тос, байгалын нөөцөө зөвөөр ашиглаж үр дүнтэй зарцуулж буйд оршдог аж. Мөн дотооддоо болон гадаад ихээхэн нэр хүндийг олоод буй Назарбаев хэмээх ерөнхийлөгчийг нь ч Казахстаныг улс шиг улс болгосон гол хүчин гэж үздэг аж.

Индра Гандигийн үхэл: 19 сая хүний амиар бооцоо тавьсан нь

Индра Гандигийн амьдрал нь социализм гэж юу болох, социализм улсын хөгжлийн ямар шатанд ирж, хэзээ явах ёстой, түүнд үндэсний ямар онцлог байдаг гэхчлэн социализмын сэдвээрх сургамж байж болох юм. Учир нь Индра болон түүний эцэг, Энэтхэг улсын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругийн улс төрийн намтар нь ядуу орныг хэрхэн удирдах вэ?

Генералиссимус цолтой Тан Шве

Генералиссимус цолтой хүн манай дэлхий дээр цөөхөн. Тэдний дийлэнх нь Х/-Х/II зуунд амьдарч байжээ. Харин өнгөрсөн зуунд Чан Кайши, Шведийн хаан Фредрик I, БНАСАУ-ын их удирдагч агсан Ким Ир Сен гээд хэдхэн хүн генералиссимус цол хүртсэн байна.

АМЬДДАА АЛТАН ХӨШӨӨГӨӨ БОСГУУЛСАН САПАРМУРАТ НИЯЗОВ

Ард түмэн, улс орондоо төдийгүй хүн төрөлхтөнд үнэтэй гавъяа байгуулсан, Дэлхий дахинд нэр алдраа цуурайлсан олон удирдагчид бий. Харин энэ нөхрийн хувьд хачин гэмээр үйлдэл, этгээд улс төрийн шийдлээрээ нэгэн хэсэг бас л шуугиулж  бүр алтан хөшөө босгуулж чадсан байгаа юм даа. Амьддаа ингэж чадсан өөр нөхрийг би ер санадаггүй ээ.

Нэг талаас ард түмнээ доромжилж марзагнаад байгаад нь уур ч хүрэх шиг нөгөө бодохоор амьддаа ингэж шүтэгдэж, сайхан амьдарч байгаад нөгөө ертөнц рүү явсныг бодохоор бахархмаар ч юм шиг. Өнгөрөөд 4 жилийг үдсэн ч ард түмэн нь нэрэнд нь хэр халдаахыг хүсдэггүй хэвээр гэсэн шүү. За олон зүйл нуршилгүй хэрхэн манаргаж явсныг нь харцгаая.

Монгол тайчигч хүүхнүүд.

Монгол тайчигч хүүхнүүд ажилд орохоор шалгуулж байгаа бололтой.

Оросын сүүлчийн хааны үхэл

Саяхан Оросын сүүлчийн эзэн хаан Николай II-ыг Оросын Дээд шүүхээс цагаатгажээ. Үүнтэй холбогдуулан манай сайт энэ удаад сонирхолтой улс төр буландаа Оросын сүүлчийн эзэн хаан хэрхэн өөд болсон тухай “сонирхуулж” байна.

УГАНДЫН ЦУСТ ДАРАНГУЙЛАГЧ ИДИ АМИН /1925-2003/

Ангийн тэмцэл, шашин хоорондын мөргөлдөөн, хувьсгал, төрийн эргэлт, цус асгаруулсан дайн тулаан зэрэг нь хvний ухамсраас vл шалтгаалах тvvхэн хөгжлийн өөрийн нь дотоод зvй тогтлын vр дvн гэж тайлбарладаг.
Гэхдээ vе vеийн дарангуйлагчид тэрхvv жам ёсноос гадуур, атгаг санаа, шунаг сэтгэлээ нийгэмд тулган хvлээлгэх замаар хийсэн өөдгvй хар хэргvvд бас л тvvхэнд vлджээ.
Тэдний тухай Б.Жонс, Н.Блэндфорд нарын бичсэн “Дэлхийн адгийн шаарууд” гэсэн утгатай ном ч бас бий. Тvvхийг шvvдэггvй. Тvvхийг vзэхдээ ямар нэгэн “хэрвээ” байж таардаггvй.

Тvvхээс сурдаг болоод л тэр. Бид дээр дурдсан “шаарууд”-ын тухай сонирхолтой материалуудыг байнга нийтэлж байх болно. Гашуун, эмгэнэлт тvvх дахин хаана ч, хэзээ ч дахин бvv давтагдаг гэсэндээ тэр. Бид энэ дугаартаа Угандагийн дарангуйлагч Иди Амины тухай өгvvлнэ.