понедельник, 20 декабря 2010 г.

АМЬДДАА АЛТАН ХӨШӨӨГӨӨ БОСГУУЛСАН САПАРМУРАТ НИЯЗОВ

Ард түмэн, улс орондоо төдийгүй хүн төрөлхтөнд үнэтэй гавъяа байгуулсан, Дэлхий дахинд нэр алдраа цуурайлсан олон удирдагчид бий. Харин энэ нөхрийн хувьд хачин гэмээр үйлдэл, этгээд улс төрийн шийдлээрээ нэгэн хэсэг бас л шуугиулж  бүр алтан хөшөө босгуулж чадсан байгаа юм даа. Амьддаа ингэж чадсан өөр нөхрийг би ер санадаггүй ээ.

Нэг талаас ард түмнээ доромжилж марзагнаад байгаад нь уур ч хүрэх шиг нөгөө бодохоор амьддаа ингэж шүтэгдэж, сайхан амьдарч байгаад нөгөө ертөнц рүү явсныг бодохоор бахархмаар ч юм шиг. Өнгөрөөд 4 жилийг үдсэн ч ард түмэн нь нэрэнд нь хэр халдаахыг хүсдэггүй хэвээр гэсэн шүү. За олон зүйл нуршилгүй хэрхэн манаргаж явсныг нь харцгаая.


“Рухнама” ном
Туркмений анхны ерөнхийлөгч Сапармурат Ниязов ард түмнийхээ оюуны өвийг гүн ухаан, түүхийн үүднээс судалж бичсэн "Рухнама" номоо 2001 онд хэвлүүлжээ. Уг номыг тус улсын бүх дунд, их, дээд сургуульд тусгай хичээл дээр судалдаг, бүх байгууллага, албан газрууд аттестац авдаг. "Рухнама" ном хятад, орос, англи, турк, япон, перс, зулус зэрэг 30 хэлээр гарсан, бас аудио бичлэгтэй, хараагүй хүмүүст зориулан тусгай шрифттэй ч бий. Зөвхөн өнгөрсөн жил сая гаран хувь хэвлэжээ. 2004 онд "Рухнам"-ын II боть гарсны дараа Межлисийн (парламент) шийдвэрээр 2005 оныг "Рухнам"-ын жил болгожээ. "Би өөрийн номын I, II дэвтрийг бичиж дуусаад, Аллахаас миний номыг өдөрт гурван удаа чанга дуугаар уншсан (гэртээ, үүр цайхад нэг цаг, үдэш нэг цаг) хүнийг шууд диваажинд очуулаач гэж гуйсан. Гурван удаа уншсан хүн ухаан сууж, байгаль, хууль тогтоомж, нийгмийн үнэт зүйлсийг ойлгоно. Дараа нь тэр шууд диваажинд очно" гэж Ниязов мэдэгджээ.

Шинэ хуанли
Ниязов гаригуудыг "Гол, өдөр, тохиромжтой өдөр" зэргээр нэрлэхийг тушаав. Бямба гаригийг Рухнамын нэрэмжит болгож, "оюуны өдөр" хэмээв. Тэр мөн 12 сарын нэрийг өөрчилжээ.
1-р сар- Туркменбаши
2-р сар -Тугны сар
3-р сар-Навруз (лалын шашны баяр)
4-р сар -Гурбансолтан эжэ (Ниязовын эхийн нэр)
5-р сар-Махтумкули (Ниязовын хайртай яруу найрагч)
6-р сар-Огуз (Домоп гардаг түрэгүүдийн өвөг)
7-р сар-Гаркут-аты (Туркмений туульсын баатар)
8-р сар-Альп-арслан (Турк-мений жанжин)
9-рсар-Рухнам
10-р сар-Тусгаар тогтнолын сар
11-р сар-Солжар (Турк-мений төрийн зүтгэлтэн)
12-р сар-Төвийг сахих сар

Туркменбашийн гаргасан бусад хачирхалтай шийдвэрүүд
-Дэлхийн хамгийн халуун улсын ерөнхийлөгч Ниязов Ашхабадын ойролцоохи Копетдага ууланд мөсөн ордон барихыг тушаажээ. "Мянган хүн багтах агуу том, сүрлэг мөсөн ордон босгож, манай хүүхдүүд цанаар гулгана" гэж тэр төлөвлөжээ.


-Ниязов 2003 онд телевизийн сэтгүүлчдийн дунд "Туркменбашийг хэн хамгийн бага магтах вэ?" уралдаан зарлажээ. "Магтаалаас болоод би газар доогуур орох нь. Яагаад гэвэл дуу болгон миний тухай байдаг. Ичиж зовсондоо нүдээ ч хийх газар алга" гэж Ниязов сэтгэлээ илчилжээ.

-Туркменбаши 40 хэм хүрдэг, Каракумын элсэн цөлд 18 сая доллараар амьтны хүрээлэн байгуулахаа мэдэгджээ. "Тэнд заавал оцон шувуу байх ёстой, тэд дэлхийн дулаарлын улмаас өлсөж үхэж байгаа юм" гэж тэр хэлсэн байна.
* Улсын нийслэл болон их дээд сургуулиудаас бусад газар дахь номын сангуудыг хаав" Учир нь хөдөөгийнхөн тэртэй тэргүй уншиж чаддаггүй".
* Нийслэлээс бусад нутгийн эмнэлгүүдийг хаав. "Сайн эмч нар нийслэлд бий. Өвчтөнүүд нийслэлд хүрч ирэхэд болно"
* Концерт, телевиз, хуримын ёслол зэрэг арга хэмжээнд фонограмм тавьж амаа хөдөлгөхийг хориглосон. "Дуу хөгжмийн хөгжилд сөрөг нөлөөтэй" хэмээх үзүүлдэг учраас.
* Залуучуудыг сахал тавихыг хориглов.
* Туркмены нийслэлд 50 метр болгонд Ниязов ерөнхийлөгчийн хөшөө баримал бий.
* Түүний төрөлх тосгон болон нийслэлийг холбосон 15 км урттай, 6 эгнээ бүхий хурдны зам бий. Гэвч ашиглагддаггүй.
* Ниязов хиймэл үс зүүдгийг хэвлэлээр мэдээлэх нь хориотой байлаа.
* Туркмен улсад тамхи татах нь хориотой. "Ерөнхийлөгч маань эрүүл мэндийн байдлаас болж тамхи татах нь хориглогдсон учраас".
* Телевизийн нэвтрүүлэгчдийг нүүрээ будахыг хориглосон. Ниязовын "Эрэгтэй эмэгтэй нь ялгагдахгүй юм" хэмээх эгдүүцлээс үүдэлтэй.
* Туркменбаши заарьт амтат гуаны өдөр санаачилж, бүх хүн оролцохыг үүрэгдэв.
* Ашхабадын гудамжуудын нэрийг тоо болгон өөрчилсөн.
* Эрүүл мэндийн төлөөхи 36 км-ын гүйлтэд сайдуудаа хүчээр оролцуулсан.
* Аль дээр өнгөрсөн ээждээ хязгааргүй хайртайгаа илэрхийлж, талхыг "Гурбан-солтан ээж" гэж нэрлэжээ.
* Ашхабадад хуримын асар том ордон барьж, эхийнхээ нэрэмжит болгов.
* Бүх халдварт өвчин, мөн холер, ДОХ-ыг хуулиас гадуур гэж зарлан, тэр тухай ярихыг хориглосон.
* Яруу найргийн шүлэг, өгүүллэгүүд бүхий хоёр боть номондоо өөрийгөө "Турк-менуудын шинэ оюун санаа", "аврагч" гэж нэрлэжээ.
* 2002 онд өөрийн төрсөн өдрийн баяраар "62 нас хүрсэн иргэд амралтын өдөр тахил өргөх хонь авах мөнгөн тэтгэмж авна" гэж зарлигдав.
* "Уулын голын цэвэр усыг зөвхөн унданд хэрэглэ" гэж тушаасан.
* Балет, дуурь, цирк болон Үндэсний бүжгийн ансамблиа цомхтгосон. "Би балет ойлгодоггүй. Надад ямар хэрэгтэй юм? Энэ бүхэн туркменчуудын мах цусанд байхгүй тул тэднийг балетад дуртай болгох хэрэггүй" гэж Ниязов хэлжээ.
* Гадаадын их сургуулиудын сүүлийн 10 жилд олгосон бүх дипломыг хүчингүй болгосон.
* Улсынхаа асар хурдтай хөгжлийг билэгдэн, дэлхийн хамгийн том гутал үйлдвэрлэхийг тушаав.
* Машин дотор хөгжим сонсохыг хоригложээ.
* Шударга үнэний яам байгуулж, нотариатын конторууд, өмгөөлөгчид, гэр бүлийн товчоо, гэмт хэргийн шинжээчдийн төв албыг хамааруулав,
* Алтан шүдийг хориглов. "Би цав цагаан шүдээрээ бахархдаг. Биднийг ядуу амьдарч байхад Туркменд алтан шүд байсан. Одоо хуучны хоцрогдлоосоо салах цаг болсон" гэж тэр хэлжээ.
* Туркмений Красноводск хотыг Турменбаши гэж өөрчилжээ. Мөн олон гудамж, завод, сангийн аж ахуй, сургуулиудын түүний нэрэмжит болсон билээ.
* 2004 оныг Межлисийн тогтоолоор Сапармурат Ниязовын эцэг, Туркмений баатар Атамурат Нязовын он болгосон бол 2003 оныг Сапармуратын эх, Туркмений баатар Гурбансолтан эжэгийн нэрэмжит болгожээ.
* 2001 онд Туркмений Тусгаар тогтнолын 10 жилд зориулан Төв банк 1000 манатын дурсгалын алтан зоосон дээр С.Ниязовын хөргийг дүрсэлжээ.
* Туркменд Ниязовын асар олон алтан хөшөө байдгаас хамгийн онцгой нь Ашхабадын эргэлддэг хөшөө гэнэ.











Урам зоригийн нас
Ниязов хүний амьдралыг 12 жил бүхий мөчлөгүүдэд хуваасан. Түүгээр бол Турк-менд хөгшрөлт 85 наснаас эхэлдэг. 73-мэргэн ухааны нас. Харин Үндэстний эцэг Ниязов "урам зоригт" насандаа (61-73) өөд болжээ.
Улс төр судлаач Д.Мягмарсүрэн


1 комментарий:

  1. Моральный кодекс строителей еврейского коммунизма.
    "Проливающий кровь гоев, приносит жертву Богу…Лучшего из гоев - убей….». (Талмуд).
    «Бог отдал евреям весь мир в собственность» (тр. Баба Кама).
    «Только евреи являются людьми, не евреи – это животные» (Баба Мециа 114 а -114 в)..
    «Мир создан только из-за евреев; они плод, а остальные народы – шелуха» (Талмуд, шене лух, хабб. 124, б).
    «Солнце освещает землю, и дождь оплодотворяет её исключительно потому, что здесь живут евреи» (Тр. Иебамот, 63а, Ялкут Шимони, 124).
    «Все евреи – князья» (тр. Шаббат)
    «Делай войну обманом». (Талмуд).
    Ветхий завет: http://demotivation.ru/0jy06913ltyipic.html
    Моральный кодекс по построению «еврейского коммунизма» либо РАЯ на этом свете для ХУДШИХ представителей еврейской нации: и http://www.compromat.ru/main/top50/yahty1.htm и http://demotivation.ru/mfasrgprqpu7pic.html
    и АДА: http://www.uruknet.info/?p=50118 - для других наций.
    Смотри: http://www.kon-kushnarenkoru.701.com1.ru/

    ОтветитьУдалить