Өрнөдөд Казахстан хэрэгтэй. Казахстан бол эрчим хүч, аюулгүй байдал, Дундад Ази дахь хамтын ажиллагаа юм. Гэвч Ерөнхийлөгч бүх хөзрөө атгасан энэ улс оронд ардчиллыг хөгжүүлж болох уу?
Казахстаны нийслэл Астана хотод Зөвлөлтийн үеийн барилгууд орчин үеийн тэнгэр баганадсан, гоё, сайхан байшингуудад байраа тавьж өгчээ. Зарим нь Лас-Вегасынх шиг хэт этгээд харагдаж байхад нөгөө хэсэг нь дажгүй юм. Дэлхий даяар алдартай Норман Фостер зэрэг архитекторчдын бүтээлүүд Астана хотыг чимжээ. Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1997 онд Алма-Ата хотоос нийслэлээ нүүлгэж, энд авч ирсэн юм. Назарбаев үнэхээр хийж чадлаа. Питер Хитченс саяхан “Mail Online”-ийн нийтлэлдээ Астана хотыг “Пхеньян болон дорнын Берлин, Дубайн сонирхолтой холимог” хэмээжээ. Хаа сайгүй гэрэлтэх солонгорсон гэрлүүд энд цахилгааны хомсдол байхгүйг батлах аж.
Казахстан ураны олборлолтоор дэлхийд тэргүүн байр эзэлдэг, мөн байгалийн хийн асар их нөөцтэй. Нефтийн нөөцөөр тус улс хуучин Зөвлөлтийн орнуудаас ОХУ-ын дараа хоёрт жагсдаг. АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээгээр Казахстан ойрын 10 жилд дэлхийн топ 5-н нефть үйлдвэрлэгч орон болох гэнэ. “Chevron”, “British Gas”, “Texaco” тус улсын үйлдвэрлэлийн баазыг хөгжүүлэхэд олон арван тэрбум доллар оруулжээ.
Назарбаев эрчим хүчний стратегийн ач холбогдлыг үнэхээр ойлгожээ. Тэрээр алдарт “том тоглоом”-ын өөрийн хувилбарыг тоглох их дуртай. “WikiLeaks” сайтад саяхан нийтлэгдсэн материалд өгүүлснээр Казахстаны нефтийн салбарын нэгэн том түшмэл АНУ-ын Элчин сайдад “Хэрэв Казахстаны нефтийн ба байгалийн хийн орд газрыг хөгжүүлэх өрнөдийн консорциумуудын оролдлого нуран унавал оросууд, бас хятадууд тасчин авахыг оролдон, яг л дэлт бүргэдүүд мэт тойрон эргэлдэх болно” гэж хэлсэн байна.
Ер нь казахчуудын генд агуу гүрнүүдийг хооронд нь мөргөлдүүлэх чадвар шингэсэн бололтой. XVIII зуунд Абилай хаан нэгэн зэрэг Оросын хаан болон Хятадын императорт үнэнч байхаа тангараглаж байж л Казахын уудам тал нутагт эрх мэдлээ хадгалж үлдэж чадсан билээ. “Орос анд найзтай хүн сүх бэлдэх хэрэгтэй” гэсэн Казахстаны зүйр үг байдаг. Мөн тэд “Хятадууд ирвэл улаан орос ч эцэг болно” гэж ярьдаг гэнэ.
Гэхдээ л дарангуйлагчийн хамгийн сайн анд нөхөр нь нефть юм. Назарбаев өөрийн эрх мэдлээ яг л XIX зууны үеийн хаан шиг ашиглаж байхад өрнөдийнхөн авиа ч гаргаж зүрхлэхгүй юм. Ерөнхийлөгч энэ албан тушаалдаа 20 жил боллоо, мөн тэр өөрөө хотын дарга нарыг болон шүүгчдийг томилж, намаа ч хянаж байгаа. Гэтэл нам нь парламентыг хянадаг шүү дээ. Бас Назарбаев өөрөө биечлэн улсынхаа гадаад улстөрийн бодлогыг тодорхойлдог. 2007 онд хууль тогтоох байгууллага нь Назарбаевыг улс орноо хугацаагүй захирна гэсэн шийдвэр гаргасан. Тухайн үед парламент мөн Астан хотыг ч Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон Нурсултан гэж нэрлэхийг санал болгож байлаа. Гэвч Назарбаев даруухан зан гарган, үүнээс татгалзсан.
Харин тэр дандаа даруу зан гаргадаггүй. Чухам Назарбаев л Астанагийн шинэ Их сургуулийг өөрийн нэрээр нэрлэхийг хүссэн юм. Их сургуулийн шинэ барилга маш хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Назарбаевын Их сургуулийн гол корпусын интерьер нь “Hyatt” зочид буудлын агуй шиг үүдний өрөөг Лос-Анжелесын гипермаркеттай хослуулсан мэт санагддаг. Тэнд хичнээн л бол хичнээн дал мод, усан сан бий. Тэрчлэн эндхийн сайхан модон сандлууд дээр орон нутгийн элитүүдийн хүүхдүүд хичээлийнхээ завсарлагаар амарч суугаа харагддаг. Асар том орон зай нь дүн өвлийн хүйтнээр ч сайн халаалттай. Тэгээд ч яагаад өөрийгөө эрхлүүлж болохгүй гэж.
“WikiLeaks” сайтад нийтлэгдсэн дипломатчдын материалаас үзэхэд Назарбаев амьдралын цэнгэл таашаалыг эдлэх дуртай аж. Тодруулбал тэрээр Арабын Нэгдсэн Эмират Улсад орд харштай, Туркэд шилтгээнтэй, тэр бүү хэл Элтон Жон зэрэг алдартнуудын хувийн концертыг ч үзэж амждаг.Назарбаевыг магтахаас яах вэ. Тус улсын хүн ам бараг бүх хөрш орнуудаас илүү хангалуун, баян чинээлэг амьдарч байна. Таджикистан аймшигтай ядуу, Туркмен ба Узбекистанд эрх чөлөөг илүү боомилдог.Сүүлийн хоёр жилд Астана хот олон нийтийн хөдөлгөөнөөс сэргийлэн, мөн дэлхийн санхүүгийн хямралын үр дагаврыг арилгахын тулд нийгмийн зардлаа нэмэгдүүлсэн юм. Гэвч бусдаар бол энэ улс урагшлах, хөгжил дэвшлийн төлөө зүтгэххэрэгтэй. “Freedom House”-ын жагсаалтаар Казахстан улс иргэний эрх чөлөө, улстөрийн эрх, эдийн засгийн эрх чөлөөний тал дээр дэлхийн 196 орноос 169-д оржээ. Өөрөөр хэлбэл Суданаас ч доогуур үзүүлэлттэй. Энэ ч аргагүй, 2002 онд сөрөг хүчний “Республика” сонины газрын байшинг галдан шатаасны дараа үнс нурман дундаас нь толгойгүй нохойн хүүрэнд бэхэлсэн зурвас олдсон юм. Мөн 2005 онд Ерөнхийлөгчийг шүүмжилсэн улстөрийн нэгэн зүтгэлтэний амьгүй бие олдоход мөрдөн байцаагчид нь түүнийг амиа хорлосон гэж үзсэн. Талийгаач яагаад ч юм өөрийгөө хоёр бууджээ, нэг нь цээжинд, нөгөө нь толгойд шүү.Казахстан улс “OSCE” /Organization for Security and Co-operation in Europe/ буюу Европын аюулгүй байдал ба хамтын ажиллагааны байгууллагыг түр тэргүүлэлэхэд олон хууль хамгаалагчийн урам хугарсан. Тус улсыг энэ албан тушаалд бараг нэг жил болоход /одоо энэ хугацаа дуусч байгаа/ Казахстанд хүний эрхийг хамгаалах асуудлын хувьд байдал сайжрах шинж огт ажиглагдсангүй.Тэгэхээр хэрэв нефтиэр баян орны жолоодогч нь бараг хэмжээлшгүй эрхтэй бол ардчиллын төлөө тэмцэгчид юу хийж чадах юм бэ гэсэн асуулт эндээс урган гарч ирж байна. Энэ оны 11-р сард АНУ-ын нефтийн магнат, лоббист Джеймс Гиффен эрх баригчидтай гэрээ хэлцэл байгуулсны дараа татварын алдаа гаргасан гэж өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, зэмлэл хүртэх төдийгээр шийтгүүлэн өнгөрөхөд олон казах хүний итгэл найдвар тасарсан. Гиффен өмнө нь Назарбаевын нефтийн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн зөвлөх байсан юм. Тэрээр 78 сая долларыг нефтийн компаниудаас авч төрд авлига болгон дамжуулсан хэрэгт буруутгагдсан. Энэ бол хилийн чанадад америк эрийг авлигын хэрэгт сэжиглэсэн хамгийн том дуулиан билээ. Казахчууд тэгэхэд өөрийнхөө Ерөнхийлөгчийг мөн зохих ёсны шийтгэлээ хүлээгээсэй гэж, мөн америкчууд зөв алхам хийж байгааг мэдэхийг хүссэн юм...
...1990-ээд оны эхээр Америкийн бизнесийн дээд сургууль дээр Элчин асан, талийгч Джин Керкпатрик гэгч эмэгтэйгээс “Өлсч байгаа сомаличуудыг тэжээх гэж цэргээ илгээх хэрэг америкчуудад байна уу” гэж асуусан. Керкпатрикийг хэн ч идеалист гэхгүй. Харин тэр “Яагаад гэвэл ингэх нь зөв” гэж хариулсан. Энэ нь өнөөдөр ч зөв, Америкийн үнэт зүйлсийн төлөө тэмцэнэ гэдэг өөрөө үнэтэй зүйл. Харин ардчиллын төлөө тэмцэх нь ёс суртахууны үзлийн үүднээс зөв төдийгүй үүнд л стратегийн үнэт зүйл оршдог. Казахстанд ч ялгаагүй.
70 настай Назарбаевыг өнгөрөхөөр юу болох бол? Хариу нь маш энгийн, юу болохыг хэн ч мэдэхгүй. Шинжэээчид “Түүний хаан ширээг залгамжлах хүн төрөл төрөгсдийн дунд ч, ерөөсөө ч байхгүй” гэдэг. Гэхдээ дор хаяж зургаан нөлөө бүхий бүлэглэл Казахстанд бий. Тэд үзэл суртлын бус, удам угсаааны ч бус харин арилжааны ашиг сонирхлыг удирдлага болгосон юм. Тэд жигүүр жигүүрээр тараад тэмцэхэд бэлдэн хүлээж байгаа. Харин энхийн эсвэл хүчирхийллийн зам уу? Тэд сэм шивнэлдэж хуйвалдах уу эсвэл ард түмнээ гудамжинд гаргах уу? Үүнийг таах гэж их удна. Өрнөдийн компанийхны байгуулсан бүх ашигтай гэрээ Назарбаевтай л холбоотой, гэхдээ ойрын хугацаанд бүгдийг эргэн харах байх. Мэдээж, хэрэв улс оронд шинэ Засгийн газар үүсвэл шүү.
Өнөөдөр Назарбаевын эрх мэдэл аюулгүй хэмжээнд байгаа. Гэхдээ дарангуйллын бүхий л дэглэм шиг угаасаа тогтворгүй шүү дээ. Казахстанд ядаж исламын хэт даврагчид номхон байна. Энэ улсын хүн амын ихэнх нь лалынхан. Гэхдээ тэд уламжлал ёсоор шашны бус үнэт зүйлсийг үнэлэх хандлагатай. Энэ байдлыг Назарбаев дэмжиж байна, тэр бүү хэл түүний “харгис” байдал юуны өмнө үүнийг тогтоогч хүчин зүйл болсон байх. Гэхдээ улстөрийн нөхцөл байдал ганхвал исламистууд боломж гарлаа гэж тооцож магадгүй юм.
Алсыг харвал өрнөд өөрийн байр суурь, хандлагаа хорлон сүйтгэж байгаа мэт. Уг нь улстөрийн янз бүрийн салаа замд хөрөнгө оруулах хэрэгтэй мэт.
Хэн нэг нь Казахстаны дараагийн дарангуйлагчид бооцоо тавих байх. Мэдээж, далдуурхан эхэлсэн маневруудыг анзаарч, ирээдүйн ширээ залгамжлагчидтай холбоо тогтоох хэрэгтэй нь мэдээж. Саяхан “WikiLeaks” сайтад нийтлэгдсэн дипломатчдын тэмдэглэлээс үзэхэд АНУ яг ийм алхмуудыг хийж байна. Гэхдээ Вашингтон нууц тоглоомын түр зуурын төлөвлөгөө хийхээс гадна Казахын ард түмэнд туслах урт хугацааны нухацтай стратегийг боловсруулах хэрэгтэй. Эн энь төрийн бус байгууллагууд, бие даасан хэвлэл мэдээллийнхэн, мөн плюрализм, хүлээцтэй бодлогод итгэдэг гэдгээ баталж чадсан Казахын сөрөг хүчний лидерүүдийг ёс суртахууны болон материаллаг тал дээр ул сууртайгаар дэмжих хэрэгтэй гэсэн үг.
Тэгвэл Казахын Засгийн газар улстөрийн хоригдлуудыг суллаж, интернэт дэх цензурыг болиулжх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хязгаарлалтыг халж, сураг чимээ, хов живийг гэмт хэрэгжүүлэхээ болих биз. Өөр бодолтой хүмүүсийг ч мөрдөж хавчихаа болино биз. Вашингтон тэрчлэн Назарбаевт хатуу хандах хэрэгтэй. Түүнд анхаарал, ард түмний хүлээн зөвшөөрөл хэрэгтэй. Мөн “OSCE”-г тэргүүлсэн нь түүний хүслийг биелүүлсэн хэрэг. Харин өрнөд хариуд нь юу авсныг хэлэхэд хэцүү.
Ардчиллын төлөөх тэмцэл бол эмх замбараагүй явдал, хариу талархалгүй үйлс, удаан бөгөөд аюултай ажил. Хэрэв Вашингтон ардчилал, хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэж эхэлбэл Астанагаас хүйтэн салхи үлээж эхлэх болно. Худалдааны гэрээ хэлцлүүд ч сүйрч магадгүй. Харин ядаж хязгаарлагдмал ч гэсэн амжилтанд хүрч чадсан ч Казахстаныг удахгүй өрнөдийн загварын ардчилсан улс болно гэж найдах хэрэггүй. Гэвч удаан хугацааны ашиг сонирхол, тухайлбал эрчим хүч, аюулгүй байдалтай холбоотой асуудлууд нь Дундад Азид ойрын хэдэн 10 жилд хамтарсан ажиллагаа хэрэгтэйг гэдгийг харуулж байна. Чухам ийм учраас удаан хугацааны стратегид хөрөнгө оруулах хэрэгтэй, үүнд арилжааны ашиг сонирхол, аюулгүйн бодлого, Америкийн үнэт зүйлс бүгд нэгэн бүхэл болон нэгдэх болно.
Орчуулсан: Нийтлэлч Ашим
Астана хот

Комментариев нет:
Отправить комментарий