Зимбабве улсын Ерєнхий сайдыг 1983 онд Вашингтонд айлчлахад нь Америкийн Ерєнхийлєгч Рональд Рейган тvvнийг “иргэний дайны хvнд шархыг илааршуулсан ухаалаг удирдагч” хэмээн хэлж байсан аж. Тэгвэл АНУ-ын Тєрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Зимбабвен Ерєнхийлєгчийг одоо “бvх Африкийн шившиг” гэхээс єєрєєр нэрлэж чадахгvй байна. Рейган, Райс нар нэг л хvний тухай, тодруулбал улс орноо 28 жил удирдаж буй ч хvvхэд ахуйдаа мєрєєдєж ч чадахгvй байсан эрх мэдэл, нэр нєлєєнєєс салахыг хvсэхгvй байгаа Роберт Габриел Мугабегийн талаар хэлсэн юм. Роберт Мугабе Британийн колони байсан Ємнєд Родези улсад мужааны гэр бvлд 1924 онд тєржээ.
Тэр хєдєє тосгоны хvvхдvvдээс єєр нэгэн байж. Робертыг 10 настайд эцэг нь орхиод явсан тул ээжийнхээ vгийг л дагаж єсч. Vеийн хvvхдvvдтэйгээ тоглож байхыг нь хэн ч хараагvй байна. Дунд сургуулиа тєгсєєд Ємнєд Родезийн хар арьстнуудад зориулсан нэлээд нэр хvндтэй коллежид тосгоноосоо цор ганцаараа орсон аж. Тэгээд тєгсєж багш болж анхны дипломоо авчээ. Дараа нь Ємнєд Африкт байсан, хар арьстнуудад европ боловсрол олгодог Форт-Хейр хэмээх их сургуульд суралцав. Тvvнийг 1951 онд тєгсєєд Алтан эрэг буюу одоогийн Гана улсыг зорив. Тэр vед энэ улс Английн єєртєє засах эрхтэй колони нь байлаа. Африкийн нэрд гарсан улстєрчдийн нэг Кваме Нкрума эндхийн Ерєнхий сайд байв. Алтан эрэгт байсан нь Мугабен амьдралын хамгийн чухал vе байж. Энд тэрбээр чєлєєлєх хєдєлгєєний удирдагчидтай танилцаж, улстєрчийн шатаар єгсєх замаа тавьсан гэж хэлж болно. Анхны гэргий Салли Хайфронтойгоо ч учирч. Мугабег гадарладаг хvмvvсийн ярих нь чухам энэ бvсгvй тvvнд сайн нєлєє их vзvvлсэн аж. Мугабе Алтан эрэг дээр 1960 он хvртэл байв. Эх орондоо эргэж ирээд Vндэсний ардчилсан нам (VАН)-д оров. Гэвч єєрийгєє хэн болохыг энэ намд харуулж чадсангvй. Яагаад гэвэл тус нам хорлон сvйтгэх vйл ажиллагаа явуулсаны учир хаагдсан аж. Vvний дараа тус улсын анхны хувьсгалт нууц байгууллага-Зимбабвен африк ард тvмнvvдийн холбоо (ЗАПУ) vvсэн бий болж Мугабе тvvний идэвхтэй гишvvн нь боллоо. Харамсалтай нь тvvний энэ идэвх уг байгууллагын удирдагч Жошуа Нкомогийн санаанд нийцэхгvй байв. Мугабег єрсєлдєгчєє болох нь гэж тэрбээр болгоомжилсон байна. Энэ мэт хувийн чанартай асуудлаас гадна vзэл суртлын зєрчил ч тэр хоёрын хооронд vvсчээ. Нкомо нь тууштай марксист-ленинист, пролетари нарын эрхийн тєлєє тэмцэгч байлаа. ЗАПУ Зєвлєлтєєс санхvvгийн дэмжлэг авдаг байгууллагын тоонд ч ордог байж. Тэгвэл хєдєє тосгонд тєрсєн Мугабе vнэнч маоист vзэлтэй байснаас Зєвлєлтийн дайсан байв. Мугабе 1963 онд хэсэг нєхдийн хамт ЗАПУ-гаас гарч Зимбабвен Африкийн vндэсний холбоо (ЗАНУ) гэгчийг байгуулж тэр нь тун удалгvй Хятадын КН, Ким Ир Сений Солонгосын хєдєлмєрийн намтай холбоо тогтоолоо. ЗАПУ, ЗАНУ хоёрын хооронд vзэл суртлынхаас гадна ястан vндэстний ялгарал байсан аж. ЗАПУ-гийн гишvvдийн ихэнх нь Жошуа Нкомогийн адил ндебеле гэдэг омгийнх байсан бол ЗАНУ-д нь шон хэмээн омгийн тєлєєлєгчид зонхилж байлаа. ЗАНУ-д Мугабегийн албан тушаал хурдан ахиж байв. Тvvнийг ерєнхий нарийн бичгийн даргаараа сонгов. Тус намыг Ситоле толгойлох болов. Энэ намын vйл ажиллагааг бас л удалгvй хааж, Мугабе, Ситоле болон тvvний бусад удирдагч баривчлагдлаа. Мугабег мєрдєн байцаалгvй, шvvх хуралд оруулалгvй, ямар буруутайг нь хэлэлгvй 10 жил шоронд суулгав. Хоёр ч сургууль тvргэвчлэн тєгсєж, эрх зvйн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахад нь энэ хугацаа тvvнд хvрэлцээтэй байв. Мугабег шоронд байхад 1968 онд ганц хvv нь єєд болов. Тvvнийгээ нутаглуулахад оролцох боломж олгохыг хvсч Ємнєд Родезийн Ерєнхий сайд Ян Смитэд хандсан ч зєвшєєрсєнгvй. 1974 оны эхээр ЗАНУ-д хагарал гарлаа. Шоронд байсан Ситолег байгууллагын тэргvvний суудлаас зайлуулж оронд нь Мугабег сонголоо. Тэгэхдээ байгууллагын жинхэнэ удирдагч нь Мугабегийн найз Герберт Чипето байсан юм. Энэ хvн шоронд ороогvй байсан болохоор ЗАНУ-гийн байлдааны ажиллагааг удирдаж байв. Гэтэл тэр дороо бvх юм єєрчлєгдєв. Мугабе шоронгоос гарч хєрш Мозамбик улсад очлоо. Эндхийн эрх мэдэл vндсэндээ хар арьст хvмvvсийн гарт шилжсэн байлаа. ЗАНУ-гийн удирдлагыг єєртєє авч байгаагаа Мугабе эндээс зарлав. “ЗАНУ-г тэргvvлэхийн тулд Мугабе юу хийсэн талаарх vнэнийг бид хэзээ нэгэн цагт мэдэж болох байлгvй. Баримт баримтаараа л vлддэг. Тэрбээр ЗАНУ-гийн эрхэнд гарч ирсэн цаг нь энэ байгууллагын олон томоохон удирдагч амь насаа алдсан золгvй явдалтай давхацсан юм” гэж Ємнєд Африкийн тvvхч Майкл Кунц ярьж байна. Замбийд амьдарч байсан Герберт Чипето хамгийн тvрvvнд алагдав. Албан ёсны мэдээллээр бол Ємнєд Родезийн тусгай албадаас зохион байгуулсан халдлагад єртсєн байлаа. Харин тvvний амийг хороох vйлдэл Роберт Мугабегийн гараар хийгдсэнийг нотолсон олон улсын мєрдєн шалгах бvлгийн тайлан 2001 онд л олны сонорт хvрсэн юм. ЗАНУ-д хяналтаа тогтоож аваад Мугабе Ємнєд Родезийг колонийн ноёрхлоос чєлєєлєх ажилд орлоо. 1960-аад онд тус улсын Ерєнхий сайд байсан Ян Смит хvн амынх нь олонх болсон хар арьстнуудад сонгуульд оролцох эрх олгож, бvх нийтийн сонгууль явуулах шаардлагыг хvлээж аваагvй юм. Тэрбээр Ємнєд Родезийн тусгаар тогтнолыг 1965 онд дангаар тунхагласан боловч тvvнийг нь ЄАБНУ-аас єєр хэн ч хvлээн зєвшєєрєєгvй билээ. Ингээд Ян Смит хоёр фронт дээр зэрэг тэмцэл явуулахаас аргагvй болсон байна. Учир нь хоорондоо тэмцэлдэж байснаа тvр мартсан ЗАПУ, ЗАНУ-гийн дайчид Ян Смит рvv зэрэг довтолж, олон улсын тавцан дээр ч тэр ихэд ганцаардмал байлаа. Эцэст нь хар арьстнуудын намуудын тєлєєлєлтэй хэлэлцээр хийхийг Ян Смит зєвшєєрєв. Мугабе єєрийгєє либерал хvн гэж харуулахыг энэ хэлэлцээрийн туршид оролджээ. 1979 оны арванхоёрдугаар сард Роберт Мугабе эх орондоо эргэн ирж энхийг эрхэмлэдэг, Єрнєдийн ардчиллын vнэт зvйлд талархалтай ханддаг болж харагдахыг бvхий л талаар хичээв. Цагаан арьст фермерvvдэд хандаж “Бидэнтэй нэгд. Эв нэгдэл дээр vндэслэсэн улсыг байгуулахад бидэнд тусла. Гэрэлт нарны дор оршин амьдрах орон зайгаа хамтдаа олцгооё” гэж Мугабе уриалаад тэдний хєрєнгєнд гар хvрэхгvй хэмээн амлаж байлаа. Тvvний энэ vгийг улс орны дотоодод нь ч, гадаадад ч анхааралгvй єнгєрсєнгvй. Ингээд Мугабе1980 онд болсон сонгуулиар Зимбабве улсын Ерєнхий сайд болов. Єрнєдийн удирдагчдаас Их Британийн Ерєнхий сайд Маргарет Тэтчер, АНУ-ын Ерєнхийлєгч Рональд Рейган нар тvvнд анх тvрvvн баяр хvргэв. Зимбабве улс Мугабен vед ардчиллын загвар болж эхэллээ. Олон намын тогтолцоо, бие даасан шvvх засаглалтай, хар арьстнуудыг ялгаварлан гадуурхахаа байсан тєдийгvй харин цагаан арьст хvмvvсийн хєрєнгийг хурааж, vйлдвэрvvдийг улсын болгож, хуучин хаант улсууд хийгээд Америктай сайн харилцаа тогтоож, эдийн засагтаа амжилт олж, авлигаас ангижрав. Vндэсний эрх чєлєєний удирдагч нь байсан Мугабе олон сургууль, эмнэлэг бий болголоо. Vvнийх нь тєлєє Мугабег олон юмнаас хэлтрvvлсэн юм. Тvvний дотор хамгийн аймшигтай гэмт хэрэг нь орсон тєдийгvй одоо хэр нь эрх мэдлийн оргилд Мугабег байлгасаар байна. “Гукурахунди-гийн тєлєє шоронд суухаас айгаагvй бол тэр эрх мэдлээ хадгалахыг ингэтлээ чармайхгvй байсан гэж би боддог” гэж Лондонгийн шинжээч Роберт Оуэн хэлсэн байдаг. “Гукурахунди” гэсэн уянгалаг нэртэй (шон омгийнхны хэлээр бол “аадрын ємнє бохир бvхнийг угааж цэвэрлэдэг хавар эртний бороо” гэсэн утгатай аж.) vйл ажиллагаа явуулж єєрийн хэзээний єрсєлдєгч гэж vздэг Жошуа Нкомог дэмжсэн гэж Мугабе хардсанаас ндебеле омгийн 25 мянган хvнийг устгасан аж. Чухам ингэхийн тулд тусгайлан байгуулж, Умард Солонгосын зєвлєхvvдийн тусламжтайгаар бэлтгэсэн Зимбабвен армийн Тавдугаар бригад гэгч энэ ажиллагаанд оролцсон байна. Бригадын бvрэлдэхvvний дийлэнх нь шон омгийнхон байв. Мугабе либерал зvтгэлтэн байснаа дарангуйлагч болж хувирсаныг 1992 онд хайртай гэргий Саллигаа алдсантай нь холбож vздэг хvн олон байдаг. “Мугабед энэ бvсгvй ямар нєлєє vзvvлдэг байсныг та бvхэн тєсєєлєхгvй байгаа байх. Танхимд маргаантай асуудал vvсэхэд тэрбээр “Саллитай зєвлєєд ирье” гээд хуралдааныг орхиод гарах нь олонтаа гэж сайд нар нь ярьж байсан. Саллигийн vхэл Мугабег vнэхээр єєрчилсєн” гэж Зимбабвед ажиллаж байсан Єрнєдийн нэг дипломатч ярьж байжээ. Мугабег эсэргvvцэгчид болохоор тvvнийг ерєєс либерал байгаагvй гэж vздэг. Харин Салли “хазаарлах” нєлєє vзvvлж байсныг хvлээн зєвшєєрдєг. “Тэр бол даруу, их ухаалаг эмэгтэй байсан юм. Тусгаар тогтнолын тєлєєх тэмцлийн vзэл санаанд туйлаас итгэдэг., Ерєнхийлєгчид нь алтаар гоёсон машинд заларч байхад ард олон нь ядуурч байдаг Африкийн бусад орны байдалд сvрхий зэвvvцдэг байсан” гэж Мугабегийн талын нэг хvн ярьсан удаатай. Саллиг нас барсны дараа Мугабе нарийн бичгийн даргаараа ажиллаж байсан Грейстэй гэрлэв. Vнэт эдлэлд хорхойтой энэ эмэгтэйг зимбабвечvvд тэргvvн хатагтай гэж нэрлэдэггvй харин “тэргvvн зэргийн худалдан авагч” гэж хочилдог болжээ. Ямар ч байлаа гэсэн энэ улсад 1992 оноос байдал муу тал руугаа єєрчлєгдєєд байх болсон байна. Єєрсдийгєє “чєлєєлєх дайны ахмадууд” гэж нэрлэдэг Мугабен талын хvмvvс хєрєнгє хогшлыг нь дээрэмдэж аваад байх болсноор энэ байдлыг цагаан арьст фермерvvд анх тvрvvн мэдэрсэн байна. Их Британийн Засгийн газар солигдсон нь ч байдлыг улам даамжруулжээ. Цагаан арьст фермерvvдийн газрыг сайн дураар худалдаж авах хєтєлбєрийг санхvvжvvлэхээ зогсооно гэдгээ тус улсын Ерєнхий сайд болсон Тони Блэр мэдэгдсэн юм. Английн лейбористууд энэ хєтєлбєр vр дvнгээ єгєхгvй байна гэж vзжээ. Фермерvvдээс худалдаж авсан газрыг ядуучуудад олгохгvй, Мугабен тєрєл садан, найз нєхдєд єгєєд байсан аж. Мугабе єєрийгєє аливаа vvрэг хариуцлагатай холбоотой гэж vзэхээ байснаас ардчиллыг дэмжигч байхаа ч болив. Олон намын тогтолцоог зимбабвечууд мартах хэрэгтэй боллоо. Харин ЗАНУ, ЗАПУ хоёрыг хvчээр нэгтгэсэн намд элсэх эсвэл vйлдвэрчний эвлэлийн удирдагч Морган Цвангирайн байгуулсан Ардчилсан єєрчлєлтийн тєлєє хєдєлгєєн хэмээх ганц гайгvй сєрєг хvчинг амь насаараа дэнчин тавин бараадах хоёр замаас сонголт хийх боломж л ард олонд vлдсэн байна. Гэтэл Цвангирайн хєдєлгєєнд орогсдыг “ахмадууд” байнга зодож нvдэж, баривчилж, тэр ч бvv хэл алж хядаж байх болжээ. Инфляц 100 мянган хувь болж, Африкийн газар тариалангийн гол нутаг байсан улс орныг нь єлсгєлєн нємєрч, хvн амын нь дундаж нас 37 болсныг Мугабе Єрнєдийн балаг хэмээн тайлбарлаж, сєрєг vзэлтнvvдээ урвагч шарвагчаар нь дуудаж, ийм хvмvvс засгийн эрхийг хэзээ ч авч чадахгvй хэмээн хэлж байх болжээ. Сонгуулийн vр дvнг байнга луйвардана… єнєєдєр
Эх сурвалж:bolod.mn
Комментариев нет:
Отправить комментарий