Энэ оны 3 сарын 5 нд Чеченийн салан тусгаарлагч, лалын хэт даврагчдын томоохон удирдагч Александр Тихомиров гэгч Оросын тусгай албадын гарт амиа алдсан билээ. Чимээгүй дайн болж байгаа Кавказад хэн нэгэн хүн амиа алдах нь жирийн нэгэн үзэгдэл боловч, энэ удаа Оросын бүх хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүдээр энэ мэдээ цацагдаж , сүүлийн долоо хоногт хамгийн их олны анхаарлыг татсан мэдээ болов.Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров энэ мэдээнд хамгийн их баярласан нэгэн байсан бол энэхүү үйл явдалаас нэрээ цэвэрлэж авахаар яарагсад нь буриадууд байлаа. Арга ч үгүй юм, Оросын лал шашинтнуудын дунд Саид Бурятский нэрээр алдаршсан энэхүү 28 настай залуу 1982 онд Улаан Үд хотод төржээ. Түүний эцэг нь Буриад эх нь Орос хүн байжээ. Сайд Бурятскийн Буриад аав нь багад нь нэг настай байхад нь нас барсан ба тэрвээр євєє эмээ дээрээ 13 насыг хvртэл амьдраад тэднийгээ нас барсаны дараа ээж дээрээ ирсэн байна. Сайхан хvvхэн гэгдэх Орос ээж нь ааваас нь хойш ахин хvнтэй суусангvй ганцаар байх болсон ба гэр орноор нь янз бvрийн зvсний эрчvvл орж гарах болсоор удсан аж. Кавказ гаралтай голдуу эрчvvдтэй нєхєрлєх болсон Наталья Тихомирова гэр орондоо шуугиан ихтэй шоу ихээр хийх болж хєрш айлууд нь гомдоллодог байсан тухай баримт vлдсэн аж. Ямартай ч Наталья Тихомирова сvvлд нь Муса гэх нэгэн Чечень эртэй хамтран амьдрах болсон ба тэр Чечен эр vндсэндээ Сайд Бурятскийн хойд эцэг нь болсон гэх аж. Дуу чимээ багатай даруухан сурагч байсан Саша хvvд найз нєхєд тєдийлєн олон байсангvй ганцаардмал тvvнийг vейинхэн нь "рохля-дvйнгэ удаан " гэж хочлон гадуурхдаг байсан гэнэ. Ингээд ээжийнх нь хамтран амьдрагч Чечен эр болон тvvний найз Чечен эрчvvд хvvг ихэд харж vзэж мєнгє тєгрєг єгєн сурган хvмvvжvvлдэг байсан гэх аж. Vейинхнээсээ єєр євєрмєц орчинд орж євєрмєц хvмvvжил олох болсон хvv vндсэн сургуульдаа муу суралцах болж лалын шашинг ихэд сонирхон 15 наснаас шашны сургуульд идэвхийлэн суралцах болсон аж. Дуу шуу муутай байсан Саша дунд сургуулийн ахлах ангиас эрс єєр болон хvмvvжиж эхэлсэн гэх бєгєєд бусад хvvхдvvд ч тvvнтэй зодолдохоос айдаг болсон гэнэ, учир нь бvгд тvvний ээжийнх нь "бойфриэнд " нь Чечен эр байдгийг мэддэг байсан аж. Тэгээд ч Чечен эр Сашад "Чамайг гомдоосон хvнийг зvгээр орхиж огт болохгvй, Оросуудыг ч Буриадуудыг ч зод! Жинхэнэ эрчvvд бол Кавказад байдаг " хэмээн сургадаг байсан гэнэ. Тэрээр 15 нас хүртлээ Буддын дацанд ном үзэж байснаа сахиусаа өөрчлөн Лал шашинд оржээ. Удалгүй Москвад шилжин ирж «Расуль Акрам» хэмээх лал шашны сүмд ном үзэж улмаар 2002 онд «Аль-Азхар» хэмээх лалын дээд сургуульд Египетэд суралцжээ. Энэ хугацаанд тэрээр Лал шашны томоохон сургааль номуудыг араб хэл дээр уншин судалж, дийлэнх сургааль номлолыг цээжээр унших хэмжээнд хүрчээ. Түүний шударга, номч байдал нь олон түмэнд үнэлэгдэх хэмжээнд хүрч эхэлжээ. 2005 онд Кувейт ба Саудын Арабт явж ном хаялцжээ. Тэрээр удалгүй Москва хотын лалын төв сүмд суух болж, лал шашны чиглэлээр томоохон лекцүүдийг бичин тарааж, Оросын лал шашинтан залуусын дунд номч мэргэн лал шашинтны зүтгэлтэн болон хувирчээ. Ялангуяа түүний «Праведные предшественники», «Путешествие в вечную жизнь», «Талбис», «100 историй гибели несправедливых» зэрэг лекцүүд нь нэрд гарчээ. 2007 онд тэрээр Лал шашны өлгий Саудын Арабын Мекка хотод шашнй зэрэг хамгаалан очиж «Священная Мекка» хэмээх лекц бичжээ. 2008 оны эхээр тэрээр гэнэт шийдвэр гарган Кавказын лал шашинтнуудыг авран хамгаалахаар «Ариун дайнд» нэгджээ. «Эхо Москва» радиогийн сэтгүүлч Юлия Латынина түүний энэхүү үйлдлийг Буриадууд дундаас «Исламийн Че Гевара» төрөн гарлаа хэмээсэн нь оргүй юм биш аж. Тун удалгүй Кавказын ууланд хээрийн цэргийн хувцас өмсөн, үс сахлаа ургуулсан түүний видео лекцүүд Оросын лал шашинтангуудын вэб сайтууд дээр тавигдан, хит болж хувирсан байна. Намуун зөөлөн дуугаар , араб эх сурвалжуудаас иш татан, зөв цэгцтэй, уялдаа холбоо сайтай ухуулан сэнхрүүлж унших түүний лекцүүд нь үнэхээр хүмүүсийн сэтгэлд хүрч байлаа. Чеченийн ерөнхийлөгч түүнийг Кавказын тэрслүү үзэлтнүүдийн оюун санааны удирдагч хэмээн буруушааж түүний толгойг авчирсан хүнд Оросын ерөнхийлөгч Путин хэдэн арван сая доллар амлаж эхлэв. Арга ч үгүй биз, түүнийг ирсэнээс хойш Кавказын дайн өөр өнгө аястай, улам олон залуус ирж нэгдсэн, ариун дайн болон хувирчээ. Урьд нь энэхүү дайныг удирдагчид дандаа шилдэг террористууд байсан бол энэ удаа уран илтгэгч, шашны номд нэвтэрхий, кавказ бус буриад гаралтай нэгэн удирдаж байлаа. Тэрээр зөвхөн лекц уншсангүй, Орос орныг доргиосон томоохон террорист халдлагуудыг зохион байгуулав.
Президент Ингушетии Юнус-Бек Евкуров на месте теракта в Назрани, 22 августа 2009.
(REUTERS)
Президент Ингушетии Юнус-Бек Евкуров на месте теракта в Назрани, 22 августа 2009.
(REUTERS)
Владимир Путин тогтворгүй байдалд автагдсан Ингушетийн ерөнхийлөгчийг сольж шинээр Юнус Бекийг томилжээ. Гэвч түүнийг ажлаа аваад долоо хоноогүй байхад нь өргөөнийх нь гадна дэлбэлсэн арга хэмжээг Саид Бурятский зохион байгуулав. Энэ нь жирийн нэгэн дэлбэлэлт боловч нөгөө талаараа Путингээр шоглоом хийсэн явдал болжээ. Тун удалгүй 2009 оны 12 сард Оросын элитүүдын зорчдог Невский экспресс хэмээх галт тэргийг дэлбэлжээ. Энэ үед Санкт Петербургийн удирдлагууд болон Оросын Томоохон яам агентлагын дарга нар алагджээ. Түүгээр ч зогсохгүй 2 дахь бөмбөгийг дэлбэрэлтийн дараагаар тусламж үзүүлэхээр ирсэн цэргийхэн аврах ажиллагаа хийх үед дэлбэлэхээр зохион байгуулж Оросын томоохон генералүудын аминд хүрэх шахжээ. Үүнтэй зэрэг шахуу бөмбөг дэлбэрэлгүй удсан, онцгой хамгаалалтад байдаг Чечений ерөнхийлөгчийн ордны өмнө бөмбөг дэлбэлсэн нь зэрэг нь Кавказ төдийгүй Орос орныг цочоож Оросын ард түмэн Путин ба Кадыров 2 бол Кавказын асуудлыг шийдэх чадваргүй хүмүүс хэмээн дүгнэхэд хүргэж байдлыг хурцатгажээ. Сайд Бурятскийг агнах гэсэн оролдлого улам олон удаа гарах болжээ. Улмаар энэ оны 3 сарын 5 нд Ингушетийн нэгэн тосгоны ойролцоо томоохон террорист ажиллагаа зохион байгуулах бэлтгэл хийж байх үед нь урвагчдын мэдээлэл Оросын цэргийхэнд хүрч, хүч тэнцвэргүй байлдааны явцад тэрээр алагджээ. Хэдэн арван танк, хэдэн зуун цэргүүд тэдний байрлаж байсан байшинг бүсэлж байлдсан бөгөөд эцсийн мөчид тэрээр гар утсан дээр бичлэг хийж үхлээс айхгүй байгаагаа мэдэгдэж, өөрийн хийж байсан бүх үйлдэл үнэн зөв байсан гэдэгт итгэж байгаагаа мэдэгджээ. Ваххабизмын үзэл сурталч Саид Бурятскийг Ингушетын Экажева тосгонд явуулсан тусгай ажиллагааны явцад устгажээ. Саид Бурятскийг устгасан тухай дөрөвний өдөр тодорхой болсон юм. Устгагдсан нэгэн дайчнаас Александр Тихомиров гэсэн нэртэй биеийн байцаалт олдсон байна. Түүний цогцост толгой нь танигдах аргагүй болсон учир түүнийг таних ажиллагаа олон хоног үргэлжилнэ гэсэн төсөөлөл байлаа. Түүнийг устгахаас өмнө нэгэн дайчин нь тэд гарах гарцгүй болсон учир салах ёслол хийж буй бичлэгийг гар утсандаа хийсэн байв. Түүний өөрийн хэлсэнчлэн чухамдаа хэний зөв буруу байсныг бурхан шүүн тунгаах бизээ.
Эх сурвалж:dayarmongol.com...bolod.mn
Комментариев нет:
Отправить комментарий