Саяхан Оросын сүүлчийн эзэн хаан Николай II-ыг Оросын Дээд шүүхээс цагаатгажээ. Үүнтэй холбогдуулан манай сайт энэ удаад сонирхолтой улс төр буландаа Оросын сүүлчийн эзэн хаан хэрхэн өөд болсон тухай “сонирхуулж” байна.
1917 он, Орос улс, Ленин гээд Оросын түүхэнд хэзээ ч мартагдашгүй тодоор бичигдсэн үе. Энэ онд Орос улсад ажилчин, тариачдын хувьсгал буюу Октябрийн хувьсгал болж Оросын сүүлчийн хаант засаг унасан билээ. 1917 он гарангуут Орост большевикуудын удирдсан хувьсгалт хөдөлгөөн улам хүчээ авсан бөгөөд 2-р сард II Николай ширээнээсээ татгалзан юм. Энгийн тариачид, ажилчид төр засгийн эрхийг барих ёстой хаан бол дарлан мөлжигч хэмээн хувьсгалчид үзэж байлаа. Тэр үеийн хуүвьсгалын удирдагчид болон түр засгийн газрынханд хааныг яах вэ гэдэг асуулт гарсан юм. Үүндээ тэд энэ хүнд нөхцєлд хааны гэр бүлээс амьд хүн үлдээж хэрхэвч болохгүй, тиймээс тэднийг “хорвоогоос зайлуулах хэрэгтэй” гэсэн хариулт олжээ.Николай II гэр бүлийнхээ хамт 3-р сарын 8-ны өдөр цэргүүдтэйгээ салах ёс гүйцэтгээд Могилевоос Царское Селог зорьжээ. Большевикууд хаан болон түүний гэр бүл Царское Селод тав хоног гэрийн хорионд байлгасан гэдэг. Тав хоногийн дараа хааныг гэр бүлийнх нь хамт нууцаар Тюменьд аваачиж тусгайлан бэлтгэсэн байшинд оруулсан байна. Тэднийг 337 цэрэг, долоо офицер дагалдан явсан гэдэг. 1918 оны долдугаар сард Ардын Комиссеруудын зөвлөл, засгийн эрхийг барьж байсан большевикууд Уралын цэргийн комиссар Голощекинт Николайг гэр бүлийнх нь хамт устгах даалгавар өгсөн байдаг. Үүнийг Зиновьев, Свердлов, Ленин гээд бүгд дэмжсэний үндсэн дээр гүйцэтгэжээ. Тэд энэ хэргээ нуухын тулд “Албан ёсоор тэд нүүлгэн шилжүүлэх явцад амь үрэгдсэнд тооцох болно" гэсэн байдаг.
1918 оны долдугаар сарын 18-нд хааны гэр бүлийнхэн 22.30 цагт унтахаар хэвтэцгээсэн байна. Гэтэл 23.30 цагийн үед харгалзагч Николай Романовынхныг сэрээж цагаантны цэргүүд /хааны талынхан/ ойртож ирээд байгаа тул аюулгүй газар очих хэрэгтэй хэмээн бүгдийг нь босгосон байна. Хааныг хатан Ал Федоровна, гүнж Олгой, Татъя, Мар, Ана, хунтайж Ал болон хоёр зарц, эмчийнх нь хамт хонгилын өрөө рүү орохыг тушаажээ. Хаан бие нь муу байсан хүүгээ тэврэн / хааны хүү хорионд орсноос хойш хүндээр өвдсөн байжээ/ доошоо буужээ.
Тэднийг хонгилын өрөөнд оруулж ирээд эхний эгнээнд хааны гэр бүл, ард нь гурван зарцыг нь зогсоожээ. Ганцхан хатан л бие муутай хүүгээ тэврэн сандалд суужээ. Тэднийг хонгилын өрөө рүү оронгуут хаалгыг нь хааж Уралын Зөвлөлөөс гаргасан буудан хороох тогтоолыг чанга гэгчийн уншиж дуусангуут гал нээсэн гэдэг. Буудахын өмнө гадаа хүн байгаа эсэхийг, буун дуун гадаа сонсогдох эсэхийг харгалзагч нар шалгаж үзхээ ч тэд мартаагүй гэдэг.
Эхлээд хаан суманд өртсөн гэдэг. Хааныг унахад эхнэр, гүнж Олгой хоёр ухасхийхэд цэргүүд гал нээсэн байна. Бүгд унасны дараа утаанд юу ч харагдахгүй байсан тул хаалгыг нээж дахин бүгдийг нь нэг нэг удаа буудсан гэдэг.
Цогцоснуудыг дамнуурга дээр тавьж нэг нэгээр гаргаж байхад охидын нэг нь амьд байсан бөгөөд дуу алджээ. Харин хаан ширээг залгамжлах бяцхан хүү газар унахгүй сандал дээрээ суусан чигээрээ нэлээд удсан тул толгой, цээж рүү нь дахин буудаж байж цааш нь харуулсан байна. Цогцсуудыг машин дээр ачиж байхад зарим нь амьд байсан тул винтов бууны жадаар хэд хэдэн удаа дүрж байж цааш нь харуулжээ.
Копятки тосгоны ойролцоо орших ус дүүрсэн хуучин алтны уурхай руу цогц-суудыг хаяж дээрээс нь гар бөмбөг хийж дэлбэлж ул мөрийг нь арилгажээ. Ингээд зогссонгүй хэд хоногийн дараа Ермаков тэр газар нь дахин очиж цогц¬суудыг гаргаж ирээд керосин асгаж шатаа¬гаад, хүхрийн хүчлээр түлсэн байна.
Николай II-ыг гэр бүлийнх нь хамт буудсаны маргааш нь хатан Ал Федоровнагийн дүү, гүнж Елизавета, хунтайж Сергей Михайлович болон түүний гурван хүү, хунтайж Константин нарыг Алапаевскт буудан хороожээ. Ийнхүү Оросын хаан Николай II буюу Романовынхныг устгасан юм.
Хаантан болон түүний гэр бүлийн цогцосыг 1991 онд олжээ. Эрдэмтэд цогцсуудад шинжилгээ хийгээд Николай хааны гэр бүлийнхэн мөн болохыг тогтоосон юм. 1987 онд Сагтпетербург хотын Пентропалсвскийн цогчин дуган дахь Оросын хаадын бунханд хүндэтгэлтэйгээр залжээ. Үүнээс хоёр жилийн дараа 2-р Николай, түүний гэр бүлийг үнэн алдартныг шашны дэг жаягаар Гэгээнтнээр өргөмжилжээ. Энэхүү хүндэтгэлийн учир утга нь хэлмэгдэн зовж шаналж, шударга бусаар амь алдаж нэр хүнд нь гутаагдсан нэр төр , гавьяаг нь өндөр өргөх юм байна. 2008 оны 10 сард Николай II-ыг Орос улс гэм буруугүй хэмээн цагаатгажээ.
Комментариев нет:
Отправить комментарий