XX зууны тvvхэнд нэрээ vлдээсэн, дэлхийн тvvхэнд бичигдэх нэрт Хятад хvмvvсийн дотор Дэн
Сяопин дээгvvрт орж магадгvй. Чухам яг тэгэх эсэх нь ирээдvй цагийн асуудал билээ. Сун Ятсень, Чан Кайши, Мао Зэдун, Жоу Эньлай, Лю Шаоци нарын дараа Дэн Сяопины нэр одоохондоо бичигдэж буй.
Аливаа тvvхт хvмvvсийн алдаа эндэгдэл, гавьяа зvтгэл олон арван жилийн хойно тодордог болохоор Дэний гавьяа зvтгэлийг одоохондоо тун даруухан тэмдэглэж байна.
Хувьсгалт тэмцлийн энэ хэрийн туулсан зам, гавьяа зvтгэл нь эх орны нь бvтээн байгуулалттай хамт яваа гэхэд Дэн Сяопин хуучин социалист орны удирдагчдаас нэгэн зvйлээр ялгардаг. Тэр нь еөрийгөө тахин шvтvvлээгvй явдал. Нэг хvнийг тахин шvтэх өвчин зөвхөн коммунист дэглэмтэй социалист орноос vvддэг гэсэн хэвшмэл ойлголтыг Дэн халж чаджээ. Дорно дахины уламжлалт ёс жаягийн дагуу Дэн урт насалсан. Басхvv насныхаа бөгсөнд нууц байдалд орж чив чимээгvй алга болов. Ямар ч атугай бие бялдрын хувьд емнөх удирдагчдаасаа хавьгvй дээр байсан. Хятад удирдагчаас тvvн шиг 90 гартлаа насалсан хvн тун ховор.
Дэн Сяопин Хятадын Сычуань мужид төрж өсчээ. 16 хvрмэгц эх нутгаа орхин Францад халсний ажилчнаар оджээ. Тэнд ажиллахын сацуу суралцаж, коммунист залуучуудын эвлэл, намын ажилд оролцож явахдаа Жоу Эньлайтай дотно танилцаж нехөрлөв. 20-иод оны. дунд vеэс Зввлөлтийн Хятад дахь бодлого идэвхжсэн vед өрнөд европт ажиллаж сурч байсан маш олон хятад залуучуудыг зөвлөлvvдийн оронд татан авчирч хувьсгалын vйл хэрэгт суралцуулахад 22 настай Дэн Сяопин тэдний дотор ирсэн юм. Тэрээр Москвад гурван жил суралцаж хувьсгалын гал цогтой байлдагч болон төлөвшив. Тэр vедээ Чан Кайшийн хvv, ирээдvйн Дундад Иргэн Улсын ерөнхийлөгч Зян Зинготой хамт сурч байсан тухай дурсамж бий.
1929 онд Хятадад буцан ирж, хувьсгалын vйл хэрэгт эгнэгт шилжив. Ингээд 20 жил нуувчинд амьдарч, цэрэг шинель, модон хуйтай маузер буу биенээсээ салгасангvй. Хятадын хувьсгалын бvх удирдагчид ийм зам туулсан. Хятадын улаан армийн их аянд оролцож явахдаа намын улс төрийн ажилтан болжээ. Анхлан дивизийн комиссар, дараа нь яруу алдарт наймдугаар армийн комиссараар дэвшив. Хятадын ардын чөлөөлөх армийн тvvхийг энэ арми дангаараа бичсэн гэхэд бараг хилсдэхгvй. Алдарт Маршал Лю Бочэн, комиссар Дэн Сяопин хоёр иргэний дайны домогт жанжид болон тvvхнээ vлдсэн юм. Японыг ялсны дараа тэд Гомиданы армийн эсрэг хамгийн томхон байлдааны ажиллагаа хэрэгжvvлж, Хатан голыг гатлах тулалдаан Чан Кайшийн армид vхлийн цохилт авчирсан бөгеөд энэ домогт операцийг Лю, Дэн хоёр удирдав. Фронтын намын хорооны еренхий нарийн бичгийн даргын хувьд Дэн Сяопин улс төрийн намын ажлыг гартаа төвлөрvvлжээ. Дараа нь Дэн Сяопин хөх мөрнийг гаталж, Гоминданы засгийн газрын нийслэл Нанжин хотыг чөлөөлөх байлдааныг удирдав. Дэн Сяопин энэ гавьяагаараа 1955 онд ХАЯА-д цэргийн цол хэрэглэх шийдвэр гарахад эхний ээлжинд маршал болох байлаа. Тэр vед БНХАУ арван маршал төрvvлсэн бөгөөд энэ тоо эдvгээ ч нэмэгдээгvй. Харин цэргийн цолгvй хоцорсны шалтгаан энд тэгтлээ хамаатай асуудал биш. Дайны дараах жилvvдэд Дэн Сяопин засгийн газарт томилогдож, аж ахуйн ажилд тавигджээ. Ерөнхий сайдын орлогчийн албан тушаалд 1980 он хvртэл нэг бус удаа тохоон томилогдож байв. 1956 онд ХКН-ын VIII их хурлаар тvvнийг Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. Энэ бол Намын Төв хорооны /Мао Зэдун/ даргын удирдлагаар намын өдөр тутмын ажил, ялангуяа нарийн бичгийн дарга нарын газрыг удирддаг намын хоёр дахь тушаал байв. Ингэж Дэн Сяопин намын дээд удирдлагад орж иржээ. Ийнхvv сонгогдоход олон хvчин зvйл нөлөөлсний, иргэний дайнд байгуулсан гавьяа, Франц, Зөвлөлтөд эзэмшсэн боловсрол болон дэлхийн бодлогын асуудлаар хэнтэй ч санал солилцдог, гадаадынхны өмнө биеэ зөв авч явдаг чанар нь юун тvрvvн орно.
Гэхдээ Дэн Сяопиний намтар дотор ээдрээтэй зvйл бишгvй. Тэрээр 70 гаруй жил хувьсгалын vйл хэрэгт зvтгэхдээ ямагт тууштай маркист байсангvй, ер нь аливаа vзэл суртлыг ягштал баримтлахыг эсэргvvцэж ирсэн. Дэвшсэн зам мөр нь ч шулуун дардан, щударга vнэнийн зам байгаагvй. Улс төр бол бохир тоглоом, намын удирдлагад эрх мэдлийн төлөө Мао болон Коминтернийн тал баримтлагчдын хооронд цусгvй, цустай дайн нэг бус удаа болж байлаа. 30-аад оноос Дэн Сяопин тэр дайнд оролцож vvрэг гvйцэтгэж иржээ. Тэрбээр бас ч vгvй өсгөж уруудаж багагvй нээнтэг зовлон амсаж байв. Хятадын улс төрийн хог дээр хоёр удаа сvрхий хаягдаж, олон удаа сугаж дэвшиж явав. 40-өөд онд Яньаньд ХКН-ын удирдлага бvгэж байх vест Дэн Маогийн итгэлийг олж, гарын нарийн бичгийн дарга нарын нэг болжээ. Энэ vеэс тэдний нөхөрлөл эхэлж, 1945 онд намын VII их хурлаар Тав хорооны гишvvн болжээ. Энэ бол гэнэтийн өгсөлт байв. Дараа нь иргэний дайны тvvхт хуудсууд нь эхэлнэ.
1955 онд намын эсрэг Гао Ган, Жао Шушигийн хэргийг илчлэхэд Дэн идэвхтэй оролцсон учраас дараа жил нь Ерөнхий нарийн бичгийн дарга болох нvхээ малтсан гэж Зөвлөлтийнхөн нотолсон байдаг.
1956 онд ЗХУКН-ын XX их хуралд Жу Дэгийн хамт оролцож, 1960 оны коммунист ажилчны намуудын Москвагийн зөвлөгөөнд Хятадын төлөелөгчдийн тэргvvний орлогчоор оролцож байв.
1963 онд ХКН-ын төлөөлөгчдииг тэргvvлэн ЗХУКН-тай харилцаа хэвийн болгох хэлэлцээрт оролцов. Vvгээр Дэн Сяопин марксист-ленинист шугамаас хазайсан болохоо "ах нартаа" харуулж, зөвлөлтийнхний vvрдийн дайсан болсон гэлцдэг. өнөөгийн ойлголтоор бол тэд оросуудад огтхон ч бууж өгөлгvйгээр гvрийсээр буцжээ. Тэр нь тэр vедээ БНХАУ-д тvvхэн гавьяа болон тэмдэглэж байсан гээч. Гэвч Дэнгийн зvтгэлийг Мао нэг л өдөрт мартаж орхиж.
1966 оны "Соёлын хувьсгал дэгдмэгц "улаан хамгаалагчдын" ханын хэвлэлvvдэд Дэн Сяопинг "засгийн эрхэнд бугшсан капитализмын замаар замнагч хоёр дахь толгойлогч" гэж хаягласан зэмлэл, тэр ч бvv хэл цаазаар аваачвал таарах этгээд гэсэн зарлал олонтаа гарчээ. Ингээд Ли Шаоцийн араас хэлмэгдэх замдаа оржээ. Хятадууд намын Төв хорооны Еренхий нарийн бичгийн даргаас буулгаж Зянси мужийн тракторын заводод нормын ажилчнаар цөлжээ. Шатгvй уруудна гэдэг л энэ байх.
Дэн Сяопиний улс төрийн заяаны нэгдvгээр дайсан нь маршал Линь Бяо, хоёрдугаар дайсан нь "Дөрвөн дээрэмчин" гэгчид байж. Эхнийхийг "Линь Бяогийн хэрэг" гэгчээр зайлуулж, Хятадад эргэж ирэхгvйгээр болгов. Ингээд Дэн Сяопинийг хоёр дахь удаагаа суга дэвшvvлж амжив. Vvнийг Жоу Эньлай Маотай зөвлөлдиж байж хийсэн юм. Жоу Эньлай хvндээр өвчлөөд байсан жил гаруй хугацаанд Ерөнхий сайдын vvрэг гvйцэтгэгч бөгөөд Төв хороо, засгийн газар, армийн өдөр тутмын ажлыг гардан удирдаж байв. Тэр vед Мао хэвтэрт ухаангvй шахуу, Жу Дэ өтлөөд улс төрийн vзvvлэн болчихоод байсан бөгөөд Жоу Эньлай эхлэн нvд анив. Дэнд ивээн тэтгэгч байхгvй боллоо. Дэнтэй "Дөрвөн дээрэмчнээс" гадна хэт зvvнтэн Хуа Гофэн өрсөлдөхөөр гарч ирлээ. Гай таарч 1976 оны дөрөвдvгээр сард нийслэлийн төв талбайд эсэргvvцлийн томхон цуглаан болжээ. Талийгаач Ерөнхий сайдаа хvндэтгэн гашуудал тайлах цуглаан хийсэн хэдэн зуун мянган хvнийг цэргийн хvчээр нухчин дарав. Буруутан тодорч, Дэнгээр хоёр дахь удаа "туг тахилаа". Жагсаалыг хөөн тараасан НАХЯ-ны сайд хуа Гофэн Дэнгийн орыг залгамжлав. Гэвч өрсөлдөөн намжих нь бvv хэл Маог vхээд сар ч болоогvй байхад "Дөрвөн дээрэмчин" гэгчийг илрvvлэн бут цохив. Засгийн эрх Хуа Гофэнд төвлөрч, Дэн Сяопин нөгөөх дөрөвтэй хамт шvvмжлэлийн галд нэг хэсэг өртсөөр далаад оны дунд vеэс Дэнг цагаатгах асуудал яах аргагvй босч ирлээ. Маршал Е.Зяньин Төрийн тэргvvний хувьд, намын ахмад зvтгэлтэн Ли Сяньнянь Хуа Гофэний орлогчийн хувьд уг асуудлыг дэвшvvлэн тавьж, 1977 онд ХКН-ын XI их хурлаар шийдvvлэв. Энэ удаа Дэн эргэлтгуйгээр гарч иржээ. БНХАУ байгуулагдсанаас хойшхи 48 жилийн хугацаанд тvvний эзэлж байсан албан тушаалууд хятадад өөр хэнийхтэй ч дvйцэхгvй юм. Тэрээр нам, төр, цэрэг, засгийн бараг бvх дээд тушаалд ажилласнаараа "Гиннесийн номд" орж магадгvй.
ХКН Төв хорооны Баруун вмнөд Товчооны нэгдvгээр нарийн бичгийн дарга, Баруун-өмнөд цэргийн тойргийн комиссар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд сангийн сайд, санхvv-эдийн засгийн төв комиссын орлогч дарга, Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төв хорооны зохион байгуулах хэлтсийн дарга , ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Төв хорооны орлогч дарга, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, Жанжин штабын дарга, ХКН-ын Төв хорооны цэргийн зөвлөлийн дарга, ХНК-ын Зөвлөхvvдийн төв комиссын дарга, Хятадын Ардын улс зөвлөлдөх зөвлөлийн Бvх хятадын хорооны дарга гэх мэт.
Нэг биед даанч ахдахаар олон тушаал. Дэн Сяопин энэ бvхнийг ажрахгvй хийсээр ирсэн ба насны эцэст "Хятадын удирдагч" гэсэн еронхий тушаалтай vлдэж ажил хэргийг алсаас залсаар буй гэдгээ нотолж чадсан юм.
Vзэл бодлын хувьд тvvнд өгөх ерөнхий дvгнэлт бол ердөө "прагматик" либерализмын тунг хэтрvvлбэл 1989 оны зуны эмгэнэлт хэрэг явдалд хvргэдэг, хуучнаа баримтлахын тунг хэтрvvлбэл реформ зогсоно. Буруу замаар будаа тээх ба тvvнийг засч залруулах гэж бас хэдэн ажил алддагийг 1982-1992 оны хоорондын тvvх харуулав. Тяньанмэнийн талбайд тайван жагсагчдыг танкаар дайрсныг дэмжин сайшааж байсан Ерөнхий командлагч ЗСБНХУ сvйрснийг харан зvрхээ зvсvvлж бvтэн жил таг чиг болж, хаа байгаа нь мэдэгдэхгvй болсон юм. Дараа нь гэнэт гарч ирэн "туршилтыг зоригтой хийхийг" уриалан Хонконгийн залгаа эдийн засгийн нээлттэй бvс Шэньжэньд ирж, 1997 оны зун английн мөнөөх колонийг БНХАУ-д нэгтгэхэд ирж vзнэ хэмээн мэдэгджээ. Дараахан нь дээд удирдлага дахь хуучинсаг . эрхтэнvvдээс салж, реформын жолоог дахин атгасан юм. 1991 оны наймдугаар сард Москвад төрийн эрх булаан авах гэсэн "ГКЧН" хэмээх vймээн дэгдэхэд хамгаас итгэл хvлээлгэсэн нь Дэн Сяопин юм. Зөвлөлтийн тvр Ерөнхийлөгч Янаев гурван өдөр төр барихдаа ганцхан Хятадын элчин сайдтай уулзсан юм. Уг vймээнийг ааглан дарсны дараа Дэн Сяопин Москвагаас зайгаа барьсан нь өнөөгийн байр сууринаас харахад зөв юм. "Хvйтэн дайн" дуусна гэдгийг нэлээд эрт олж харсан хvн бол Хятадын энэ удирдагч байж мэдэх юм. Бvр 1974 онд НVБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохдоо НVБ-ын индэр дээрээс "Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш оршин байсан социалист, капиталист хоёр систем байхгvй боллоо" гэж мэдэгдсэнээрээ дэлхийн нийтийг дэлдийлгэсэн билээ. Vvнээс 10 жилийн дараа "нэг улс-хоёр систем" хэмээх номлол дэвшvvлэхдээ уг хоёр системийг нэг дээвэр дор зэрэгцэн байж болно гэж vзсэн юм. Тvvгээрээ ч Гонконг, Аомыний асуудлыг ухаалгаар шийдсэн. Колоний дэглэмийг ингэж тайван замаар хоёр талдаа ашигтай байсан тvvх байхгvй.
БНХАУ-д реформ шинэчлэлийг эхлvvлсэн ХКН-ын Төв хорооны 1978 оны алдарт гуравдугаар бvгд хурлыг сэдсэн гол хvн бол Дэн. Тvvнийг оролцоотойгоор нам улсын vй олон ажилтнуудыг цагаатган, эргvvлж дэвшvvлсний дотор рефоормыг хамтран хэрэгжvvлсэн гавьяатан Ху Яобан, Жао Зыян нар байсан. "Муу хар байна уу, цагаан байна уу хамаагvй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй" гэсэн томъёоллоороо хятадад ниигмийн ямар байгуулал байх нь гол биш, хvмvvсийг идэх хоолтой, өмсох хувцастай, орох оронтой байлгах нь чухал гэдэг асуудлыг шийдсэн билээ. Хятадад хамгийн либерал хэлбэрийи шинэчлэл явуулснаар нийгмийн бухимдал, тэсрэлтийг намжааж, сvйрлээс сэрэмжилж чадав.
Хятадын Дэн Сяопин Зөвлөлтийн Горбачев нарыг харьцуулах явдал бий. Энэ бол авцалдахгvй зvйл. Ероөсөө Зөвлөлтийн перестройка гэгчийг хятадын реформтой харьцуулах vндэс байхгvй. Тvvхэн ямар нөхцөлд хэн эхлvvлсэн, хэн эсэргvvцсэн, юунаас эхэлсэн гээд яривал их зvйл бичиж болох Дэн Сяопиний аз юу байсан бэ гэвэл, "Соёлын хувьсгал" гэгч аймшгийн vед эсэргvvцэх хvч байхгvй болтол нь хэлмэгдvvлэлт хийсэн. Арми цэрэг маш их суларсан, хvмvvс улс төрийн хийрхэл догмоос залхсан байв. Дэн Сяопиний хувьд ганц эсэргvvцэгч байсан нь хожим тонилсон Хуа Гофэн байв. Гэтэл Зөвлөлтөд Горбачевын эсрэг Сталины vеэс хvчирхэгжиж тогтсон генералитет, ленинч большевик өвгөрсөн удирдлага, нам улсын номенклатур бvгд л босч ирсэн шvv дээ. Хятад хөдөө тосгоноос реформоо эхэлсэн зvйтэй байв. Яагаад гэвэл өлсгөлөнг булшлах хэрэгтэй байсан билээ. Тэгээд ч засгийн цөм нь цэрэг аж vйлдвэрийн цогцолборууд. Зөвлөлтөд тэгтлээ өлсөж цангасан сая сая хvн байгаагvй.
Энэ мэт жишээг олныг татаж олно. Дэн Сяопин тvvхэн тохироо бvрдсэн vед зөв тооцоолж хөдөлсөн хvн. Горбачев тvvхэн тохироог vл хэрэглэсэн зориг гаргаад тvvнийхээ золиос болсон хvн гээд дvгнэчихвэл болох мэт. Тийм учраас Дэн залгамжлагчдаа тэгтлээ сэтгэл зовиноогvй юм. Тэд нь ч Хятад орныг цаашид зөв залах итгэл төгс байна. 1997 оны хоёрдугаар сард бараг 93 хvрсэн Дэн нас нөхчлөө.
Тэрээр vхэх "бэлтгэлээ" аль хэзээний хангачихсан байсан нь тvvний оршуулгын vйл ажиллагаанаас харагдав. Засгийн эрхийг найдвартай залгамжлагч нарын гарт хийн өөрөө тайзнаас нэгэнт холдсон байж. Гэвч улс төрчийн хувьд vзэх юмсан хэмээн ихэд хvсч байсан Хонконгийг эх Хятадад нийлvvлэх ёслолыг vзэж чадсангvй, тvvнд ердөө зургаахан сар амьд явах хугацаа дутжээ. (өнөөдрийн монгол 43/213)
Д.БАЯРХVV

Комментариев нет:
Отправить комментарий