пятница, 30 ноября 2012 г.

В.Путиний тойрог: Авилга, хэлхээ, самуун явдал


“New Yorker” сэтгүүлийн цахим хуудаст “Putin’s circle: Corruption, connection and adultery” гэх нийтлэл гарсныг товчлон, орчуулан хүргэж байна. Энэ сарын эхээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков албан тушаалаасаа буув. Албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан гэх боловч шалтаг нь зөвхөн энэ биш бололтой. Тус улсын томоохон хэвлэлүүдэд бичиж байгаагаар тэрбээр эмэгтэй албатуудтайгаа бэлгийн харилцаанд орсон нь олонд ил болж, улмаар сайдын суудлаасаа ховхорсон байна. А.Сердюков өөрийн эхнэрээс албан ёсоор салаагүй ч нууцаар тусдаа амьдардаг, яамныхаа хэд хэдэн бүсгүйтэй дотно харилцаанд орсон баримтууд хэвлэлийнхний гарт орсон аж. “Нью-Йорк Таймс”-ын чөлөөт сэтгүүлч Адам Гопникийн олж мэдсэнээр А.Сердюков нууц амрагтаа нууц мэдээлэл алдсан гэх.

вторник, 20 ноября 2012 г.

Тав дахь үеийн хунтайж нар



Бээжинд Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал өндөрлөв. Намын дарга болно гэгдэж байсан Ши Жинпинь энэ албан тушаалаа авдгаараа авч, 2013 оны гуравдугаар сараас Хятадын төрийн тэргүүний суудалд суухаар боллоо. Хурлын үр дүн шинжээчдийн таамаглаж байснаар болж Хятадын ойрын ирээдүйн шинэ цаг үед өмнөх удирдагч Зян Зэминийн бүлэглэл хүчээ авах нь тодорхой болжээ.
 Хятадын засаг төр дэхь хүчний хуваарилалт яаж өөрчлөгдөхийг шинжээчид ам уралдан таамаглаж байсан боловч өнгөрсөн хурал оньсого ихтэй байлаа. Төрийн шинэ тэргүүн, ерөнхий сайд нарын нэрс эргэлзээгүй тодорхой байсан ч үнэндээ хурал дуусан дуустал ээдрээ үргэлжилсээр, намын удирдлагын төлөөх хөшигний ар дахь тэмцэлд хэн нь ч ялж мэдэхээр байжээ.

среда, 14 ноября 2012 г.

Их Курдистан улс байгуулагдахад ойрхон болжээ

Их Курдистан улс байгуулагдахад ойрхон болжээ
Курдууд Их Курдистан улсыг байгуулахад ойртож ирээд байна. Иракийн Курдистан хэмээх тусгаар улс бий болоход ойртсон бол, Сири, Туркийн курдууд нэгдсэн удирдлагаа бий болгож Ираны курдууд үүнд нь нэгдэж байна.

Туркийн газар нутаг дээр хамгийн их буюу 12- 15 сая курд үндэстэн амьдардаг. Иран, Сирид 7.5 сая, Иракт 4.5 сая курд тоологджээ. Турк, Сири, Иракт курдууд хоёр дахь том үндэстнийг бүрдүүлж байдаг билээ. Иракийн хүн амын 20, Сирийн ард иргэдийн ес, Туркийн хүн амын долоон хувийг курболон дууд эзэлдэг.

вторник, 13 ноября 2012 г.

Лукашенко Английн хэвлэлд ярилцлага өглөө: "Та нар аймхайчууд. Танай Кэмерон бол “пацаан”..."


Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко Их Британийн The Independent сонинд ярилцлага өгч өөрийнхөө бага хүү Колягийн тухай ярьжээ. Мөн тухайн үедээ америкчууд болон талийгаач Саддам Хусейн нарын хооронд зуучлах гэж байснаа хөөрөлдсөн байна Бас хэдэн жил эрх барих бодолтой байгаагаа ч дурдсан гэнэ. Энэ тухай зарим мэдээллийн агентлагууд юу гэснийг сонирхуулъя.
Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийнхөө бага хүү Николайг дараагийн ерөнхийлөгч болгохоор бэлтгэж байгаа гэсэн яриаг тэнэг зүйл хэмээн нэрлэв. Энэ тухай The Independent сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан хэмээн ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

четверг, 1 ноября 2012 г.

“Оросын бизнесмен Монголд тэрбумтан болох шахаад, эцэст нь дампуурсан түүх”




neg
Мөрдөн байцаалтаас дуулиантайгаар оргон зайлж эх орондоо одсон “Алтан дорнод Монгол”-ын экс тэргүүний тухай Forbes сэтгүүлийн орос хэл дээрх редакц нийтэлжээ. Сергей Паушок Forbes-ийн сурвалжлагчид С.Баяр, Ц.Нямдорж, Б.Жаргалсайхан зэрэг Монголын улс төрчдийн тухай сайн муу үгийг гамгүй бөгөөд илэн далангүй хэлсэн бол түүнээс бизнесийг нь 25 сая ам.доллараар худалдан авсан Т.Ганболд бас өөрийн тайлбараа хэлжээ. Орголт, авилга, амжилт, дампуурал гээд алт дагасан орчин цагийн детектив түүхийг 24цаг.мн орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлийн эх бичвэр нь “Оросын бизнесмен Монголд тэрбумтан болох шахаад, эцэст нь дампуурсан түүх” гэсэн гарчигтай юм.
Сергей Паушокийн алт олборлодог бизнес $1 тэрбумаар үнэлэгдэж байв. Гэвч Монголын эрх баригчидтай сөргөлдсөнөөр тэрээр бүх активаа $25 саяар зарахад хүрчээ.