“Эрүүл Максимаас согтуу Айдар нь дээр”
Киргизийн анхны “Хонгор зул цэцгийн хувьсгал”-ын өмнөх ард түмний дургүйцлийн нөхцөл нь Аскар Акаевын охин, хүү хоёр нь парламентын сонгуульд оролцсон явдал байлаа. Тэд нар улс орноосоо эцэг эх, жижиг хүүхдүүдийнхээ хамт зугтах үеэр нь 2005 оны гуравдугаар сарын 24-нд хаант засаглалынх нь амбици хоромхон зуур унаж билээ.
Дараагийн ерөнхийлөгч К.Бакиевийн хүүхдүүд болон ах дүү нарын зан авир нь өмнөх ерөнхийлөгчийнхөөс хол давсан юм. Тэд засгийн эрхийг бүрэн атгаад эдийн засаг, улс төр, нийгмийг нь хумиж, эргэж буцашгүйгээр эгнэгт атгасан мэт загнацгааж байв.
Киргизийн анхны “Хонгор зул цэцгийн хувьсгал”-ын өмнөх ард түмний дургүйцлийн нөхцөл нь Аскар Акаевын охин, хүү хоёр нь парламентын сонгуульд оролцсон явдал байлаа. Тэд нар улс орноосоо эцэг эх, жижиг хүүхдүүдийнхээ хамт зугтах үеэр нь 2005 оны гуравдугаар сарын 24-нд хаант засаглалынх нь амбици хоромхон зуур унаж билээ.
Дараагийн ерөнхийлөгч К.Бакиевийн хүүхдүүд болон ах дүү нарын зан авир нь өмнөх ерөнхийлөгчийнхөөс хол давсан юм. Тэд засгийн эрхийг бүрэн атгаад эдийн засаг, улс төр, нийгмийг нь хумиж, эргэж буцашгүйгээр эгнэгт атгасан мэт загнацгааж байв.
Киргизийн Акаев ба Бакиев гэсэн хоёр ерөнхийлөгч үр хүүхэд, хамаатан саднуудынхаа барагдашгүй шуналын “хохирогчид” нь болцгоожээ.
Таван жилийн өмнө, “Хонгор зулын” анхны хувьсгалын өмнө Аскар Акаевын охин хүү хоёр ард түмний дургүйцлийг “өдөөсөн” юм. Ерөнхийлөгчийн том охин Бермет төрийн тэргүүний талын “Алга” намыг толгойлон Киргизийн улс төрийн “саарал хамба” болохоор оролдсон билээ. Тэр үеэр түүний нөхөр Адиль Тойгонбаев тус улсын ашигтай үйлдвэрүүдийг өвөртөлж байлаа. Акаевын хүү Айдар супер маркетууд, шөнийн клубууд, утас холбооны компаниудыг атган эгчийнхээ нөхөртөй өрсөлдөж байв. Зүтгэлээр олдоогүй амбициа тэд нэгэн хормын дотор эцэг эх, жижиг хүүхдүүдтэйгээ яаран зугтсанаар даший шоог.
Тэр өдөр 2005 оны гуравдугаар сарын 24-нд шинээр тодорсон Курманбек Бакиев боссон ард түмнийхээ өмнө төв талбайд үг хэлэн өөрийн гэр бүлээ улс төр, төрийн хэрэгт хутгалдуулахгүй хэмээн амлаж байлаа. Тэр нь төрийн шинэ тэргүүний сүүлчийн худал яриа огт биш байжээ.
Дараа нь тэрээр Үндсэн хуулийн хувьсгалт өөрчлөлт, шинэчлэлийг шаардсан Жогорку Кенешдээ (Киргызстаны парламент) бичгээр амлалтаа өгсөн санагдана. Харин ажил хэрэгтээ бол өөрийн улс төрийн гол өрсөлдөгч Омурбек Текебаевыг парламентын спикерээс зайлууллаа. Ер нь тэгээд парламентыг тарааж орхив.
Улс оронд нь үзэгдэж харагдаагүй булхай хийж байж Үндсэн хуулиа өөрчлөн бүх нийтийн санал асуулга явуулан дарангуйлагчийн эрхийг олоод авав. Санал асуулгын дараа эрх баригчид ард түмний хүсэл эрмэлзлэлийг хүч түрэн дарж өөрийн халаасны “Ак-Жол” намаар парламентаа бүрдүүлж авахдаа сонгуульд ялсан “Ата-Мекен” намынханыг гудамжинд шахаж чадав.
Одоо хэн ч Курманбек Бакиевыг дураараа загнахад саад хийж чадахгүй. Ерөнхий сайдаас авахуулаад бүх гол тушаалуудад тус орны “саарал хамбууд” болсон хүү ба хамаатных нь хүлээн авах өрөөнд сууж байсан хүмүүсийг томилоод авлаа. Ахан дүүс нараас нь арай гайгүй байсан Киргизээс Герман, Норвегид сууж байсан элчин сайд Маратыг түр Засгийн газар саяхан эргүүлэн татсан юм.
Курманбек Бакиевын том хүүг бас л Марат гэж нэрлэдэг. Тэр Үндэсний аюулгүй байдлын албаны орлогч дарга байсан ба улс төрийн мөрдлөгө явуулдаг байсан тухай сөрөг хүчний зүгээс өгүүлдэг. Түүний захиалгаар Казахстанд сэтгүүлч Геннадий Павлюкийн зэрлэгээр хөнөөсөн аллагыг зохион байгуулсан гэдэг.
Ерөнхийлөгчийн бас нэг дүү Адыл Хятадтай бизнес хийдэг, Хятадад дипломат төлөөлөгчийн газарт томилогдсон байжээ. Бас нэг ах Ахмад нь Жалал-Абадын районы титэмлэгдээгүй ван байлаа.
Бакиевынханаас түүнд хамгийн их нөлөөтэй нь түүний дүү Жаныш, албан ёсны эхнэрээс нь төрсөн бага хүү Максим хоёрыг онцлох хэрэгтэй.
Жаныш Бакиев: Хуурамч мөнгөн дэвсгэртүүд, таслагдсан эрхтнүүд ба мансууруулах бодистой матрешка
Жаныш Бакиев
Ерөнхийлөгчийн ахан дүүсээс хамгийн авиртай нь Жаныш (Жаныбек) Бакиев. Түүнд дуулиан тарьсан яриа наалддаг. Түүнийг улс төрийн цөөнгүй аллагыг зохион байгуулагч, олон гэмт хэрэг үйлдсэн хамгийн их цусан мөртөй гэнэ. Зайлуулагдсан ерөнхий сайдын хэлснээр тэр л Цагаан ордны дээвэр дээрээс гэмт дэглэмийн эсрэг тэмцэж байсан залуусийн тархинд нь буудах тушаалыг өгсөн гэнэ. Акаевыг ерөнхийлөгч байх үеэр гуравдугаар сарын хувьсгалын өмнөхөн түүний албан байрнаас хуурамч мөнгө үйлдвэрлэх тоног төхөөрөмж илэрч байжээ.
Тэр үеийн төрийн эргэлтийн дараа Жалал-Абадын үндэсний банкны салбарын мөнгөний нярав, Жаныш Бакиев түүний найз Бакиевын танхимын ирээдүйн Дотоод хэргийн сайд Молдомуса Конгантиев хоёр үймээний үеэр банкны салбарын дээрмийг зохион байгуулсан гэж хэлж байсан юм. Үүнээс нэг их удалгүй тэр сураггүй алга болсон ба түүний хандсан прокурорын байгууллага ямар ч арга хэмжээ аваагүй өнгөрсөн юм. Жаныш түүнийг гүтгэлэг гээд удалгүй түүний ах ерөнхийлөгч нь дээр хэлэгдсэн Молдомусын төрсөн ах Камбаралы Конгантиевыг ерөнхий прокуророор томилов. Жаныш өөрөө Үндэсний аюулгүй байдлын албанд орлогч болон хүчний бүх байгууллагуудыг хянаж байв. Мөн ерөнхийлөгчийн хамгаалтын албаны дарга болсон байжээ.
“Өлгийлөгдсөн героин” гэсэн дуулиан 2008 онд Киргизид мандлаа. Варшавын нисэх буудалд сөрөг намын лидер, спикер асан Омурбек Текебаевын ачаанаас сулхан героины агуулагатай янз бүрийн мансууруулах бодис чихсэн матрешка хүүхэлдэй илрэв. Хожим нь Польшийн шүүх уг хүүхэлдэйг түүний ачаанд шургуулсан байсан гээд улстөрчийг зөвтгөсөн билээ. Киргизийн парламентын комисс Бишкекийн нисэх буудлын бичлэгээс тэр этгээдийг олон түүнээс мэдүүлэг авсан юм. Матрешкагийн захиалагч нь Жаныш гэж тэр хэлсэн байлаа. Тэр үеэр харьцангуй бие даасан парламентынхаа шаардлагаар Бакиев дүүгээ огцруулсан боловч Жаныш ямар ч шийтгэл хүлээсэнгүй. Харин ч албан бусаар эрхээ нэмэгдүүлсэн гэж болно. “Хэтэрхий дураар” парламент нь удалгүй тараагдсан билээ.
Үүгээр Жанышийн илбэ дууссангүй. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Медет Садыркулов 2008 оны шинэ жилийн өмнө гэртээ нэгэн бэлэг гардан авчээ. Гоёмсогоор боосон хайрцагт хүний таслагдсан хуруу ба чих байлаа. Зүрх муутай хүн бол үнхэлзэг нь хагарахаар. Энэ “бэлгийн” тухай хэвлэлээр гарч олны дунд эзэн нь Жаныш гэж ярих болсон ажээ. “Намайг үл сонсож, хий гэснийг хийхгүй аваас” ийм болгоно” гэсэн занал байсан аж. Садыркулов өөрийн санаа бодлоо нэгэн сэтгүүлчтэй хуваалцсан учир тэр мэдээлэл тархсан байна. Сарын дараа Садыркуловыг огцруулж, дахин нэг сарын дараа түүнийг хөөсөн билээ. Тэрээр гэмт хэрэгтэнүүдийн дэглэмтэй тэмцэхийн тулд бүхнийг хийнэ гэж сөрөг хүчний лидерүүдэд амласны дараа өөрийн машиндаа туслах ба жолоочынхаа хамт үнс болтлоо шатсан юм.
Хэсэг хугацааны дараа Бишкект “Кандуу жол” (Цусан зам) нэртэй нууцаар бичигдсэн ном гарсанд Жаныш ямар их бахдалтайгаар Садыркуловын амийг хөнөөснийг детектив зохиолын төрлөөр бичсэн байв. Номын сэдвээр Кыргызстаны ерөнхийлөгчийн гэр бүл олон улсын мафийн сүлжээний барьцаанд орсон байжээ. Шоглол бүрт өөрийн шоглол бий. Бусад нь бүгд үнэн. Уг номонд уран сайхны сэдэлт бага байсан бололтой. Бакиевынхан жинхэнээс орчин цагийн “коза ностратай” холбоотой байсан нь өнөөгийн хувьсгал гарахаас хоёрхон долоо хоногийн өмнө илэрсэн байлаа. Италийн шүүх орос гаралтай, АНУ-ын иргэн Евгений Гуревичийг баривчлах ордер өгснөөр тэр нь тодорхой болсон юм. Тэр олон улсын зальтны гарт Киргызстаны ерөнхийлөгчийн хүү Максим тус орны стратегийн үйлдвэрүүдийг өгсөн байлаа.
Максим Бакиев: Борис Березовский, италийн мафи, ХААН ширээ
Максим Бакиев
Засгаас зайлуулагдсан Бакиев олон эхнэртэйд тооцогддог ба бага хатнаас бусад нь хүүхдүүдийнхээ хамт сүүдэрт байдаг. Албан ёсны бага хатны төрүүлсэн хүү Максим Бакиев эцгийн хайртай үр нь. Түүний мөнгөний барагдашгүй шунал 2005 оны гуравдугаар сарын хувьсгалаас хойш эрээ, цээрээгүй болжээ. “Эрүүл Максимаас согтуу Айдар дээр” гэсэн яриа Бакиевыг засаг авахаас өмнө гарсан байв.
Хоёр хувьсгалын лидерүүдийн нэг Азимбек Бекназаров эхний эргэлтийн дараа ерөнхий прокуророор томилогдсон боловч дараа нь зайлуулагдсан аж. Тэр ярихдаа “Би хүүгээ цагд гэж Бакиевт хэлсэн юм. Удалгүй Максим гадуур хоосон яриа гаргаж Бекназаров дарамталж байна. Түүнийг буулгах хэрэгтэй гэсэн байв. Би Максимтай тааралдаад түүнд битгий хор найруулаад бай гэсэн. Үүний дараа би Бакиевт очиж хүүхдүүдээ цагдахгүй бол огцорлоо” гэж өгүүлсэн юм. Аскар Акаевын хүү Айдарын албан байр байсан Максимын оффисийн хашаанд Засгийн газрын KG 02, KG 03 гэсэн дугаартай машинууд тогтмол зогсож байдаг байлаа. Тэднийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга мөн Төрийн нарийн бичгийн дарга унадаг. Тэд энд ажилладаг уу? Үгүй, тэд тайлангаа тавиад заавар авдаг байжээ. Бакиевын захиргааны эхний гурван жилд түүнийг огцор гэсэн эсэргүүцэл их гардаг байлаа. Сөрөг хүчнийхэн нэгэн удаа ерөнхийлөгчтөй уулзаад хүүгийнх нь талаар хэлтэл Курманбек түүнийг насанд хүрээгүй байхдаа Зөвлөлт засгийн үед ховор тамхи, архины наймаа хийж байсан гавъяатай гэж яриад тэр ээж бид хоёртоо их ажил хэрэгч хүү гэж байсан аж. Удалгүй Латвийн хэвлэлийн буянаар Maval Aktivi (Ма – Максим, val – Валерий) гэх тэнд бүртгэлтэй Максим Бакиев ба Валерий Белоконийн хамтарсан хөрөнгө оруулалттай холдингийг Киргизийнхэн мэдэж авав. Английн Chamionship League-ийн Blackpool клубт тэр бас хөрөнгө оруулалт хийжээ. Удаа ч үгүй Белоконь Киргизид “Манас” банк, нэлээд улстөржсөн телевизийн “5 суваг” нээгээд авлаа.
Нэгэн ярилцлагадаа Латвийн олигарх өөрийн найз Максимыгаа бизнесээс гадна улс төрд орох хэрэгтэй гэж ятгасан гэж хэлжээ. Белоконийн өөр нэг түнш нь тийм холилдооны эзэн Борис Абрамович Березовский. Бакиевыг дагаагүй 2006 оны парламентад Борис Березовскийг нууцаар Киргизид айлчилсан гэж ярьж, Оросын талаас найрсаг Киргиздээ энэ талаар хандтал “Лондон – Бишкек” чиглэлээр Киргизид ирсэн онгоцны цорын ганц зорчигчийн биеийн байцаалтыг үзээгүй гэж прокурор нь хариулж байв. Березовскийг нисэх буудалд Максим угтан шууд эцэгтэйгээ уулзуулсан гэдэг. Хожим интернэтээр Березовский Киргизийн сонины асуултад хариулахдаа би танайд очсон алтны салбарт бизнес төсөлтөй гэсэн байв.
Киргизид бас нэг дуулиан 2008 онд мандлаа. Хэвлэлийн бага хурал дээр Сонгуулийн төв комиссийнх нь дарга Клара Кбаиловагийн видео бичлэгийг харуулсан юм. Ерөнхийлөгчийн хүү Максим заналхийж байгаагаас би зугтлаа гэсэн утгатай үгийг тэр хэлсэн байв. Максим түүнийг хэлэхийн аргагүй бүдүүлэг үгээр доромжлон тогтнох аргагүй шахалт үзүүлжээ. Би Максимаас айж байна. Би ч ард түмэн ч Максимыг ерөнхийлөгчөөр сонгоогүй гэж тэр хатагтай өгүүлсэн байлаа.
Дуулиан эцгийнх нь хайрыг хумисанаар барахгүй, Максим улс төрд тавих хяналтаа улам бататгаад авсан гэж болно. 2009 оны аравдугаар сарын 27-нд Максим төрсөн өдрөөрөө эцгээсээ хааны шан авлаа. Түүнийг Киргызстаны хөгжил ба хөрөнгө оруулалт шинэчлэлийн төв агентлагийн даргаар тавьсан байв. Тэр нь тус орны эдийн засгийг хүүгийн гарт атгуулан ирээдүйд төрийг залгамжуулах санаа байсан байх.
Өнөөгийн түр Засгийн газрын тэргүүн Роза Отунбаева депутат байхдаа Киргызстанд Кокандын хаант эрин эргэн ирлээ. Одоо Цагаан ордонд таван Бакиев суулаа гэсэн юм. Өнөөгийн хувьд Киргиз хоёр танхимтай байна. Данияр Усеновын засгийн газар Максимын агентлагийн дублер байхаар зөвшөөр тэр зөвхөн ерөнхий сайд гэсэн тушаалд л байгаа хэмээн Отунбаева хэлж байжээ.
Максим Бакиевын сүүдрийн танхим тус орны хөрөнгийг америк иргэний “MGN Group” гэсэн хувийн компаниар удирдуулахаар болов. Тэр нь орос гаралтай Евгений Гуревич гэх хүн. Үнэн хэрэгтээ Максим Бакиев MGN компанийг бүтээгч аж. Максим (Бакиев), Гуревич,“Азия Универсал Банк”-ийн эзэн Надель гуравын нэрний эхний үсгүүд гэж тэр компанийн нэрийн утгыг тайлж болно. MGN Group үндэсний бүх эдийн засгийн санхүүгийн менежментыг хариуцах болсон билээ. Тэдний гарт стратегийн үндэсний байгууламжууд болох алтны уурхай, эрчим хүч, мэдээллийн салбар, “Манас” нисэх буудал, түүгээр ч барахгүй нийгмийн санг өгсөн байжээ. Хувьсгалын үеэр “Киргызтелеком” “Северэлектро” өөрсдийгөө өчүүхэн үнээр худалдаад өгчихсөн байв.
“Өнөөдөр гадаадын иргэд улс орны санхүүг гартаа авлаа. Тэр нь Березовскийн схем юм” гэж өнгөрсөн жилийн аравдугаар сард өнөөгийн түр Засгийн газрын орлогч дарга Омурбек Текебаев хэлж байжээ. Максим Гуревичтай холбогдсоноор Березовский, Белоконь хоёроос хол харайв. Түүний найз нь томоохон мафи болжээ.
Гуравдугаар сард “Сан Франциско Кроникл” бичихдээ Ромын шүүгч Альдо Морджини Америкийн иргэн Евгений Гуревичийг барих ордерт гарын үсэг зурлаа гэсэн юм. Залилан хийн 2003-2006 онуудад Telecom Italia SpA ба Fastweb SpA компаниудын салбараас 2,7 тэрбум ам.долларыг саасан хүмүүсийн тоонд Гуревич орсон байв.
Италийн шүүгчийн 1600 хуудас тайлбартай ордерт Гуревич өөрийн олон улсын холбоогоо ашиглан итали мафийн мөнгийг угаахад тусласан гэж бичсэн байна. Мөн түүнийг очир алмаз, хар тамхины нууц наймаатай холбогдсоныг өгүүлжээ. Америкийн Холбооны мөрдөх товчоо Гуревичийг Италийн шүүхэд шилжүүлэхээр төдийлөн яарахгүй байна. Түүний найз Максим Бакиев эргэлт гарахаас өмнө АНУ-д хулжиж, одоо Латвид амьдарч буй. Энэ хоёр улсаа саан бөөн мөнгөтөй болсон учир шүүх зэргээс зугтаад л гарах байх.
Зохиогч: Бермет Бексултановна Букашева Фрунзе (өнөөгийн Бишкек) хотноо төржээ. Түүхч, сэтгүүлч хүн. Тэрээр 2005 оны сонгуульд нэр дэвшиж байв. Парламентын спикерын туслахаар 2005-2007 онуудад ажиллаж байв. Дараа нь Б.Букашева “Ата Мекен” социалист намын улс төрийн зөвлөлийн гишүүн болов. “Нүүр царай” гэх бие даасан мэдээлэл, судалгааны сонины үүсгэн байгуулагч ба ерөнхий редактор. Сонин нь 2009 оны гуравдугаар сард хаагдсаны дараа АНУ-д гарч тэнд амьдарч байна.
Комментариев нет:
Отправить комментарий