Ангийн тэмцэл, шашин хоорондын мөргөлдөөн, хувьсгал, төрийн эргэлт, цус асгаруулсан дайн тулаан зэрэг нь хvний ухамсраас vл шалтгаалах тvvхэн хөгжлийн өөрийн нь дотоод зvй тогтлын vр дvн гэж тайлбарладаг.
Гэхдээ vе vеийн дарангуйлагчид тэрхvv жам ёсноос гадуур, атгаг санаа, шунаг сэтгэлээ нийгэмд тулган хvлээлгэх замаар хийсэн өөдгvй хар хэргvvд бас л тvvхэнд vлджээ.
Тэдний тухай Б.Жонс, Н.Блэндфорд нарын бичсэн “Дэлхийн адгийн шаарууд” гэсэн утгатай ном ч бас бий. Тvvхийг шvvдэггvй. Тvvхийг vзэхдээ ямар нэгэн “хэрвээ” байж таардаггvй.
Гэхдээ vе vеийн дарангуйлагчид тэрхvv жам ёсноос гадуур, атгаг санаа, шунаг сэтгэлээ нийгэмд тулган хvлээлгэх замаар хийсэн өөдгvй хар хэргvvд бас л тvvхэнд vлджээ.
Тэдний тухай Б.Жонс, Н.Блэндфорд нарын бичсэн “Дэлхийн адгийн шаарууд” гэсэн утгатай ном ч бас бий. Тvvхийг шvvдэггvй. Тvvхийг vзэхдээ ямар нэгэн “хэрвээ” байж таардаггvй.
Тvvхээс сурдаг болоод л тэр. Бид дээр дурдсан “шаарууд”-ын тухай сонирхолтой материалуудыг байнга нийтэлж байх болно. Гашуун, эмгэнэлт тvvх дахин хаана ч, хэзээ ч дахин бvv давтагдаг гэсэндээ тэр. Бид энэ дугаартаа Угандагийн дарангуйлагч Иди Амины тухай өгvvлнэ.
Кампала хотод гэрэл унтарч, харанхуй театр, баар цэнгээний газрууд vvдээ барьж, давхар хооронд гацаж зогссон цахилгаан шатанд айж тvгшсэн хvмvvс орилолдох нь ерийн vзэгдэл болов.
Чухам энэ vед Ерөнхийлөгч Иди Амин бvх нийтээр нь хоморголон устгасан бас нэг тvгшvvрт шөнө боллоо гэдгийг ч хvмvvс төвөггvй мэддэг болжээ.
Цахилгаан гэрэл тасалдах ганцхан шалтгаан байж. Ийм явдал болох бvр Оуэний хvрхрээний далангийн усан цахилгаан станцын генератор мянга мянган хvний өмхийрч муудсан хvvрэнд гацчихдаг байлаа.
Нил мөрний эх Виктория нууранд харуул хамгаалалт байнга гаргадаг ч гэсэн станцын инженер техникийн ажилтнууд усаар хөвөн ирж усны шvvлтvvрийг бөглөсөн хvvрvvдийг зайлуулж дийлэхгvй байв.
Харин усыг цэвэрлэхэд найдвартай туслагчид байсан, тэр нь матрууд. Гэвч хvvрvvд дэндvv их учраас матарт бvрэн найдаад нэмэргvй.
Иди Амины найман жил төр барихдаа хагас сая эх орон нэгтнээ хөнөөжээ.
Тэр өөрийн эхнэрvvдээс эхлээд эсрэг байр суурьтай лам хуварга, сэтгvvлч, дипломатуудыг хайр найргvй яргалан хядав. Бас агаарын дээрэмчдийн барьцаанд авсан хvvхэд нялхас, өвгөд хөгшдийг ч хvйс тэмтэрнэ.
Тvvгээр ч барахгvй, амьд хvнээр барьсан өргөлийн нvгэлт улаан идээг ч амсч байсан нь цөөнгvй.
Угандын мөрдөх товчооны ажлыг ерөнхийлөгч гардан удирддаг байлаа. Яг л гестапогийн хийж байсныг тэр хийж байв.
Эрvvдэн тамлах, захиалгат аллага, мансууруулах бодис наймаалах, валют дамлах гээд ер хийгээгvй юм тvvнд байсангvй. Баяжих хөлжихийн тулд цагаандаа гарч, заримдаа хэдхэн зуун фунтын төлөө хvний аминд хvрч байв. Тvvний хувьд хvн гэдэг хорхой шавьж л гэсэн vг.
Угандын vржил шимт нутаг хагас зуу гаруй жил Британийн эзэнт гvрний нэг хэсэг гэгдэж, колоничлогчид энэ орныг “Африкийн сувд” хэмээн нэрлэдэг байж. Харин Африкт шуурсан “өөрчлөлтийн салхи”-ны ачаар туурга тусгаар улс болжээ.
1962 онд болсон сонгуулиар өмгөөлөгч, мэргэжлийн улстөрч, Мильтон Оботе ерөнхий сайд болов. Өөрсдийн омгийн тэргvvн нараа гvнээ хvндэтгэсээр ирсэн уламжлалтай угандын 14 сая хvн амыг нэгтгэсэн нэгэн томоохон гvрэн болгохыг тэр эрмэлзэж байв.
Ланти хэмээх жижигхэн омогт харьяалагддаг ерөнхий сайд энэ зорилгодоо хvрэхийн тулд Буганда хэмээх хvчирхэг омгийн тэргvvн хаан Фреддиг Ерөнхийлөгч болгожээ. Тэр vед Угандад 40 гаруй омог байв. Харин бугандачууд өөрсдийгөө нийгмийн шилмэл хэсэг гэж vздэг.
Бусад омгийнхон ерөнхий сайддаа итгэл алдарч эхлэв. Оботе энэ байдлыг соргог мэдэрч, Фредди хааны бvрэн эрхийг бага багаар хязгаарлах бодлого барьж эхэлжээ.
1966 онд Буганда омгийнхны төлөөлөгчид Оботег албан тушаалаас нь зайлуулах томоохон кампани зохион байгуулав. Оботе армийн командлагчийн орлогч Иди Аминыг хvнд байвал зохих гол шинж чанаруудыг хадгалсан хvн гэж vздэг байв.
Тэрээр Судантай хиллэдэг алс бөглvv мужийн Каква омогт төрж өссөн, хагас боловсролтой, англиар ярьдаггvй, ислам шашинтан хvн байв. Ийм хvн бугандачуудад хатуу сургамж өгч чадна гэдэг нэг л эргэлзээтэй байж.
Урд нь хааны буучийн албаны тvрvvч байсан Амин Угандын хvнд жингийн боксын аварга болж байсан удаатай. Тэрээр бараг хоёр метр өндөр, нэг зуун хорин килограмм жинтэй, Угандын армийн штабын ямар ч офицероос илvv биерхvv эр байжээ.
Улс орон нь тусгаар тогтнолоо зарлахаас өмнө Британийн офицер тvvнийг “жинхэнэ эр хvн” гэж vнэлсэн гэнэ. Улс төр сонирхдоггvй байлаа. Тэрбээр Ерөнхий сайдынхаа даалгаврыг дор нь биелvvлэв. Хувийнхаа жип машинд 122 мм-ын пулёмет байрлуулж, Фредди хааны өргөөг чиглэв.
Бугандын удирдагч ордон рvv нь дайрах гэж байгааг урьдчилан мэдээд ордноо орхин Англи руу зугтан гарчээ. Хөөгдсөн хаан удалгvй тэндээ нас барж.
Иди Амин ийнхvv Ерөнхий сайдынхаа хvчирхэг баруун гар нь болов. Мильтон Оботе итгэлт хvнтэй болсондоо сэтгэл тайтгарч, хамтын нөхөрлөлийн орнуудын бага хуралд оролцохоор 1971 оны нэгдvгээр сард Сингапур руу явжээ.
Гэтэл нөгөө “баруун гар нь” тvvний эзгvйд армийг шинэчилж, өөрөө улс орны шинэ эзнээр зарласан тухай радиогоор сонсоод Угандаа руу нисэхээр бэлтгэв.
Британийн офицерийн тодорхойлсон “жинхэнэ эр хvн” мөн чанартаа ийм л жудаггvй нэгэн байж. Мильетон тvрvvчийн хөөгдсөн ерөнхийлөгчийн замаар орохоос өөр аргагvй болов.
Амин ерөнхийлөгчийн сэнтийд луйврын аргаар гарч ирэнгvvт эхний ээлжинд дайсагналцаж буй омгуудыг эвлэрvvлэн нэгтгэхээр шийдэв.
Фреддиг зугтахад нь би тусалсан гэж бугандачуудыг итгvvлж бас чаджээ. Улмаар Оботегийн vед ял шийтгvvлсэн улс төрийн хоригдлуудыг чөлөөлж, Англид vхсэн хааныхаа шарилыг нутагт нь авч ирж ёс төртэй оршуулж, улс төрийн хожоо олох арга ухаан сийлж, тvvнийгээ хэрэгжvvлэв.
Угандын харанхуй масс ч “Амин, Амин” хэмээн залбирах нь холгvй байлаа.
Өөрт нь саад болно гэж vзсэн бvхнээ замаасаа цэвэрлэх ажилд Амин шуурхайлан орлоо.
Юуны урьд өөрт нь хамгийн их аюул занал учруулж болох Угандын армийн офицеруудын учрыг олох арга саам эржээ.
Эхлээд армийн шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжvvлэх болсноо зарлаж, дотоодын аюулгvй байдлын талаар сургалт явуулах нэрийдлээр Ланги, Ачоли омгийн төлөөлөгч 36 ахлах офицерийг Макиндил шоронд яаралтай ирэхийг тушаав.
Офицерvvд тун дургvй байсан боловч засгийн газрын бvрэлдэхvvнд зөвхөн улс төрчид төдийгvй, бас цэргийнхнийг оруулж юуны магад гэж итгээд уг шоронд товлосон цагт нь хvрэлцэн ирцгээв. Мэдээж, тэднийг камерт оруулаад жадалж орхих нь тэр.
Амины цуст яргалал ингэж эхлэв. Армийн штабын дарга, бригадан дарга Сулейман Хуссейнийг өөр шоронд аваачаад толгойг нь бууны бөгсөөр цохиж алав. Хуссейний толгойг тасдан авч, Кампала дахь Амины гоёмсог өргөөнд хvргvvлэв. Ерөнхийлөгч тэр толгойг хамгийн сайн хөргөгчийнхөө хөлдөөгчинд хийв.
Мбарар, Жинж хотуудын цэргийн хуарангуудад офицерийн корпусын шилмэл хэсгийнхэн жагсаал хvлээн авахаар эгнэн зогсч байхад нь урдуур нь өнгөрч явсан танкууд гэнэт эргэж, тэднийг толгой дараалан няц дарав. Бас л ерөнхийлөгчийн хийсэн ажил. Зугатсан нэгийг нь мэргэн буучид дор нь авлав.
Цэргийн өөр хуарангуудад vлдсэн штабын офицерvvдийг Амины лекц сонсоно уу хэмээн хурлын танхимд урьжээ. Тэгтэл Амины оронд хар “мерседес” ирж, бvх хаалга нь гаднаасаа тvгжээтэй байсан хурлын танхимын цонхоор хэд хэдэн гранат шидээд л бvх юм зvйл дуусав.
Ерөнхийлөгч Иди Амин тавхан сарын дотор Угандын ихэнх шилдэг офицерvvдийг ийнхvv бузар аргаар хөнөөв. Энэ бvхнийгээ олон нийтээс, дэлхий дахинаас тас нууж байсан нь мэдээж.
Итгэлгvй офицерvvдийг цэргийн шvvхэд шилжvvлсэн, цаазаар авагдсан гэж албан ёсоор зарлав. Тэдний суларсан орон тоон дээр өөрийн Каква омгийн хvмvvсийг томиллоо. Ингээд л тогооч, жолооч, цэвэрлэгч, холбоочин байсан хvмvvс хошууч, хурандаа нар болж хувирцгаав.
Амины яргаллын тухай хоёр сониуч америк хvн анх мэджээ. Нэг нь детройтын шар айргийн vйлдвэрийн баян эзний хvv, эхлээд “Филадельфия Баллетэн” сонинд, хожим нь Африкийн хэд хэдэн оронд хөлсний сурвалжлагчаар ажиллаж байсан Николас Стро, нөгөөх нь Кампала дахь Макерын их сургуулийн социологич Роберт Сидл нар байв.
Мань хоёр ёстой л vлгэрт гардаг шиг аймшигт явдлын vнэн, эсэхийг нотлохоор санаа шулуудсан аж.
Урьд нь танкчин байгаад командлагч болсон, хошууч Жума Айгаас Мбарарын цэргийн хуаранд ярилцлага авахыг тэдэнд зөвшөөрчээ.
Нэлээд ноцтой асуулт тавиад салахгvй болохоор нь шинэ командлагч тэднийг сэжиглэж, ерөнхийлөгч Аминд утасдахад нь тэр “Ал” гэж товчхон хариу өгөв.
Хоёр сэтгvvлчийг дор нь хороов. Цагаандаа гарсан тэр командлагч хэдхэн хоногийн дараа алагдсан америк залуугийн “Фольксваген” машинаар Кампала хотын гудамжаар нааш цааш нь чөлөөтэй давхиж явсан гэдэг.
АНУ-ын Элчин сайдын яам хоёр иргэнээ удтал эрсэн боловч, vр дvнд хvрсэнгvй. Амин ийнхvv Угандын армийн ноён нурууг хуга цохисныхоо дараа санаа амарч, төрийн тэргvvнийхээ хувьд гадаадад хийх айлчлалаа эхлэв.
Тэр бvх эрх мэдлийг гартаа авсан гэлээ ч бэлнээр авна гэж хvссэн сая сая фунт стерлингээ Израилаас ч, Британиас ч авч чадаагvй аж. Амин бол харгис хэрцгий, аюултай хvн гэдгийг олон улсын дипломат албаныхан гадарладаг болов.
Ганцхан жилийн дотор Уганда хоосрон доройтож эхлэв. Ийм vед Амин яахаа бас мэдэж байжээ. Ямар ч vнэ цэнэгvй сая сая мөнгөн тэмдэгт vйлдвэрлэхийг vндэсний банкандаа даалгав. Тэдгээр мөнгөн тэмдэгтээр эдийн засгаа аргацааж, харин доллар, стерлингийн бvх нөөцийг хувьдаа ашиглаж эхэлжээ.
Кампалад савангийн хэлтэрхий зургаан фунт хvрч байв. Энэ нь кофейны тариалангийн ажилчин хvний хоёр долоо хоногийн цалинтай тэнцэх юм.
Энэ vед өөр нэгэн дарангуйлагч, Ливийн хурандаа Каддафи улс орныг нь тvр ч гэсэн сэхээн амьдруулахад туслахаа амлав. Каддафи тэднийг мөнгөөр тэтгэж, Амин хариуд нь Израиль, АНУ-ын эсрэг элдвээр дайрч довтлох явдлаа эрчимжvvлжээ.
Барилгад ажиллаж байсан израилийн инженерvvдийн дургvй нь хvрч, барилга байгууламжаа дутуу орхиод өөрсдийн авч ирсэн бульдозерууд болон хамаг техник, хэрэгсэл, барилгын зураг төслөө аваад явчихжээ.
Тэдгээр зураг төслvvдийн дотор хожмын тvvхэнд чухал vvрэг гvйцэтгэсэн нэгэн бичиг баримт ч байжээ. Энэ нь Энтеббе дахь нисэх буудал, нислэгийн радио хяналтын цамхаг, нисэх зурвасны зураг төсөл юм.
Каддафийг өөрийн жинхэнэ холбоотон гэдгийг Амин нотлох гэхдээ Кампалад Палестины чөлөөлөх байгууллагын төлөөлөгчийн газрыг нээж, бvрэн эрхт дипломатын статус өгчээ. Тvvгээр ч барахгvй Каддафийг хорвоод хосгvй улс төрч, аугаа их хvн болгон албан ёсоор өргөмжилж, Адольф Гитлерийг магтан алдаршуулж эхлэв.
Амин бvр даварч, Кампала хотын тавд Гитлерт зориулсан дурсгалын цогцолбор босгох төсөл боловсруулахад нь африкийн энэ жижигхэн оронд асар их гай зовлон, аюул нvvрлэснийг бvх дэлхий ойлгож эхлэв. Vvнийг нотлох гэж төвөг удсангvй.
Ливийн материаллаг тусламж Амины толгойг бvрмөсөн эргvvлж орхив. Өөрийн талын гэгдэх хэдэн зуун шилмэл хvмvvсээр цагдаагийн шинэ байгууллага, улсын мөрдөх товчоог байгуулав.
Лондон, Парижаас авч ирсэн vнэт машин, видеомагнитфон, хувцсаар өөрийн туслагчдын итгэлийг худалдан авлаа.
1972 оны наймдугаар сарын 1-ны халуу шатсан орой ерөнхийлөгч Амин Энтеббе дэх өргөөндөө зочдыг хvлээн авчээ.
Амин гэнэт ширээний араас босч, гал тогооны өрөөнд ороод удалгvй бригадын дарга агсан Хуссейний мөсдөж хөлдсөн толгойг барьсаар ороод ирэв. Тэр уурандаа нөгөө толгойг аль муугаар харааж, нулимаж, хутга зоож, тэгснээ “явцгаа” гэж зочдод тушаажээ.
Хоёр өдрийн дараа ерөнхийлөгч Дорнод Угандад гэнэт ирэв. “Бурхан зvvдэнд минь ирж, худалдаачид, эмч, сувилагч голдуу Ази гаралтай Угандын тавин мянган хvн улс орны чинь эдийн засгийг тамирдуулж байна” гэж хэллээ хэмээн есөн сарын дотор Угандаг орхин гарахыг тэдэнд тушаажээ.
Энэ тушаалаа гурван сарын турш радиогоор байнга давтан нэвтрvvлсээр байв. Хэдэн vеэрээ Угандад амьдарч ирсэн Ази хvмvvс айж сандран гэр орон, дэлгvvр хоршоо, тариалангийн талбайгаа орхин зугтсаар байв. Мөн оны арваннэгдvгээр сард Амин өөрийн талын хvмvvстээ хандаж, аль дуртай бизнесээ эрхэлцгээ гэв.
Өөрийн нь гарын дор ажилладаг улсын мөрдөх товчоо эм найруулагч, мэс засалч, мөн товчооны тусгай алба, хэлтсvvд янз бvрийн ажил мэргэжлийн хvмvvсээр дvvрч, дэлгvvрийн лангуу хоосрон улс орон тэр аяараа модоо барих нь тэр.
Мөрдөх товчооны ажилтнуудын цалин хөлсийг өгөх хэрэгтэй боллоо. Амин нэг арга бодож олов. Энэ нь тvvнд vлдсэн эцсийн арга болох эх орон нэгтнvvдийнхээ цусыг дахин урсгах явдал байв. Тэгэхдээ зөвхөн ашиг хонжоогоо бодож, хvнийг цааш харуулахыг алуурчдадаа зөвлөжээ.
Нас барсан төрөл төрөгсдийнхөө шарилыг авахын тулд эцсийн сохор зоосоо ч хайрладаггvй угандачуудын зан vйлийн уламжлалыг Амин тооцоолсон аж. Мал хариулж яваад осолдсон юм уу, Нил мөрөнд живж vхсэн хvмvvсийн цогцсыг эрж олсныхоо төлөө мөнгө авдаг “цогцос эрэгчид” угандын олонхи омгуудад байдгийг ч Амин бас бодолцож vзсэн нь мэдээж.
Улмаар улсын мөрдөх товчооныхон тэр аяараа албан ёсны алуурчид, “цогцос эрэгчид” болж хувирах нь тэр.
Импортын машин хөлөглөсөн тэдгээр алуурчид Кампалагийн гудамжаар өөд уруугvй сvлжилдэн өнгөтэй өөдтэй харагдсан бvхнийг баруун зvvнгvй баривчилж эхлэв. Ерөнхийлөгчийн ордонтой залгаа штабдаа тэднийг аваачин хайр найргvй яргалан хядна.
Товчооны гурван давхар байшингийн хонгил хvvрээр дvvрч, таны төрөл садны хvн манайд баривчлагдсаныхаа дараа гэнэт алга болсон, харамсалтай нь цогцос нь олдлоо гэсэн хуурамч мэдээллийг гашуудан эмгэнэж байгаа эцэг, эх, төрөл төрөгсдөд нь илгээдэг аж.
Нэг цогцсыг олсны хөлс нэг зуун тавин фунт, хэрэв мөнгөгvй бол аль vнэтэй цэнэтэй бvхнээ улсад өгөх ёстой гэж Амин тушаажээ.
Шарил авахаар ирсэн эцэг, эх, өвгөд, эмгэд, хvvхэд багачуудаас мөнгө, алт, эрдэнэсийг нь салгаж авангуут тэднийг Кампала хотын захын зэлvvд ойд аваачаад бөөнөөр нь хоморголон хядчихдаг болов. Дов толгод, гуу жалга, бут, хаана л бол хаана vжирч муудсан хvvр.
Эзэнгvй цогцсуудыг Виктория нууранд хаячихдаг тул мянга мянган цогцос урсгалд туугдан Оуэний хvрхрээний усан цахилгаан станцын усны шvvлтvvрийг бөглөчихдөг байсан юмсанж.
Мөрдөх товчооны байшинд буун дуу тасрахгvй болохоор нь зэргэлдээ байсан Францын элчин сайдын яамныхан унтаж амрах аргагvй боллоо гэж Аминд гомдол мэдvvлэв.
Улсын мөрдөх товчооны дарга болохоосоо өмнө нэхмэлийн фабрикийн манаачаар ажиллаж байсан хvнийг эрvvдэн тамлах аргаар зард гарсан, дэслэгч Айзек Малиамунгутай ерөнхийлөгч Амин уулзаж, тамлан зовоох аргаа улам нарийсгах, тэгэхдээ “цэвэрхэн” хийх талаар зөвлөгөө өгөв. Энэ нь баривчлагдагсдыг нэг нэгээр нь камерт хорьж, нэгийг нь нөгөөгөөр нь хөнөөлгөх арга юм.
Баривчлагдагсдын нэгэнд нь очоод зургаан килограмм жинтэй төмрийн дархны алхаар нөгөөгийнхөө толгойг цохиж албал чамайг чөлөөлнө гэх жишээтэй. Хэрэв зөвшөөрвөл vvнийхээ “шанг” дараа нь өөрөө хvртэх жишээтэй. Энэхvv нууц ажиллагаанд хvчирхийллийн амтанд орсон ерөнхийлөгч биеэр оролцож байсан удаатай.
1974 оны гуравдугаар сард мусульманчуудын баярын дараахан ерөнхийлөгч Амин дотоод хэрэгт нь оролцсон гэдгээр шалтаглан дөрвөн эхнэрийнхээ гурваас нь салж, ордноосоо хөөжээ.
Гурван сарын дараа тэдний нэг, залуу бvсгvй Кай Амин Кампала дахь өөрийн байрандаа vр хөндvvлэх гэж байгаад цус алдаж нас барав. Уур хилэнгээ барьж ядсан Амин цогцос хадгалах өрөөнд орж, эхнэрийнхээ цогцыг харж зогссоноо цаашид хэрхэхийг мэс засалчдад тушаагаад гарч одов.
Амин цагийн дараа бага эхнэр Сара, зургаан настай хvv Амегу Амин, отгон хvv Кай нарыг дагуулсаар цогцос хадгалах өрөөнд орж ирээд, “Кай бол хорон санаат эмэгтэй байсан. Тийм хvн эцэстээ юу болдгийг харцгаа” гэжээ. Кай бvсгvйн биеийг эвдэж мэс заслын ширээн дээр тавьжээ.
Гар, хөл, толгойг нь огтолж салгасан байв. Толгойг нь цээжин дээр нь уруугаа харуулан тавьж, хоёр хөлийг нь мөрөнд нь наалдуулан, хөл таазны нь оронд хоёр гарыг нь тавьсан байсныг тэд хараад нvvр буруулцгаав.
1976 оны зургадугаар сарын 28-нд “Эйр франс” компанийн онгоцыг палестины алан хядагчид барьцаалан Энтеббегийн нисэх онгоцны буудалд газардуулав.
Онгоц Парижийг зvглэн нисэв. Онгоц замдаа Афинд газардсаны дараа Уганда руу нисэхийг алан хядагчид шаардав. Онгоцонд гурван зуу гаруй зорчигч байжээ.
Гитлерийг шvтэн бишрэгчдэд барьцаалагдсан тэдгээр зорчигчдод амьд vлдэх найдлага бvрмөсөн тасарч байгааг Африкийн энэ аймшигт орны нийслэлд ойртон ирэхдээ тэд ухаарчээ. Энэ мөчөөс эхлэн Уганда бvх дэлхийн анхаарлыг татаж эхлэв.
Харин Амин энэ бохир ажиллагааг анхааралтай харж байв. Хэрэв Израиль болон Европын шоронгуудад хоригдож буй палестины 53 хоригдлыг яаралтай суллахгvй бол бvх зорчигч 48 цагийн дараа vхнэ гэж Амины оролцоотойгоор бэлтгэсэн алан хядагчдын мэдэгдэлд дурджээ.
Хэлэлцээ удтал vргэлжилсний эцэст тулган шаардсан хугацааг долдугаар сарын 4 хvртэл хойшлуулж, европ гаралтай иргэдээс бусдыг нь чөлөөлөв. Барьцаанд vлдэгдсдийг буудлын том танхимд оруулж, буу зэвсэгтэй алан хядагчид хатуу чанд харгалзав.
Тулган шаардах хугацаа дуусахаас хоёр өдрийн өмнө Британи Израилийн гэсэн хоёр харьяалалтай Лондоны иргэн Дора Блош хэмээх ахимаг насны эмэгтэйн бие тавгvйтэн ухаан алдахад онгоцны буудлаас 32 км-ийн зайтай байгаа Кампала хотын эмнэлэгт хvргэжээ.
Энэ тvгшvvрт өдрvvдэд ерөнхийлөгч Амин, алан хядагчдын аль алиныг телевизээр байнга харуулж байлаа. Энэ vед урьд нь Угандагийн нисэх онгоцны буудлын барилгыг барьж байсан инженерvvд архиваас зураг төслөө гаргаж, барьцааны хvмvvс буудлын чухам аль хэсэгт нь хоригдож байгааг тэр дор нь мэдэж авчээ.
Олон улсын тусгай албаны нэгдсэн хvч дорнод Африкийн эргийн дагуу нууцаар байрлаж амжив. Долдугаар сарын 3-ны шөнө дунд өнгөрсөн хойно дотроо аврах албаны хvмvvсийг суулгасан Израилийн агаарын цэргийн хvчний нисэх онгоц Виктория нуурын дээгvvр гэнэт нисэн гарч ирлээ. Барьцааны хvмvvсийн байгаа буудлын хананы дэргэд онгоц газардав.
Израилийн аврах албаныхан цаг хvрэхгvй хугацаанд барьцааны хvмvvсийг бvгдийг нь аварч, Иди Амины армийн 20 цэрэг, алан хядагчдын долоон хvvрийг орхин, амь vрэгдсэн хоёр хvнийхээ шарилыг аван агаарт хөөрчээ.
Харин айж тvгшсэн Дора Блош Кампалагийн эмнэлэгт vлджээ. Амин тvvнд хамаг уур хилэнгээ гаргахаар шийдэв.
Аврах vйл ажиллагаа болоод 16 цаг өнгөрсөн хойно хатагтай Блоштой уулзахыг Британийн тусгай, бvрэн эрхт төлөөлөгч Питер Чандлид зөвшөөрөв. Питер Чандли эмнэлэгт очиж, айж сандарсан авгайг тайтгаруулаад идэш уушны юм олж ирэхээр тvvнийг тvр орхин гарав.
Тусгай, бvрэн эрхт төлөөлөгч эмнэлгээс тvр гарах зай сиймхийг ашиглан Улсын мөрдөх товчооны хоёр төлөөлөгч хатагтай Блошийн палатад орж буу тулган гуравдугаар давхрын шатаар тvvнийг бууны амаар нудчин буулгав. Хагас цагийн дараа суманд сийчvvлсэн тvvний цогцсыг Кампала хотын захын элсэрхэг газар хаяжээ.
Британийн төлөөлөгч эмнэлэгт эргэн ирэхэд нь хатагтай Блош нэг өдрийн өмнө эмнэлгээс гарч, Энтеббе рvv агаарын дайралт хийхээс өмнө нисэх онгоцны буудалд хамгаалалттай хvргvvлсэн гэж Амин тvvнд мэдээлжээ.
1979 оны дөрөвдvгээр сард ерөнхийлөгч Амин өөрийн цуст яргаллаас олон тvмний анхаарлыг хөндийрvvлэх зорилгоор өмнө зvгээс, хөрш зэргэлдээ Танзаниас Угандагийн хил зөрчин халдлага хийх гэж байгаа тухай домог зохиов.
Тэрбээр олон тvмнийг vvнд итгvvлэхийн тулд халдан тvрэмгийлэгчдийн довтолгоог няцааж байгаа нэрийдлээр тодорхой тооны цэрэг илгээж, Танзанийн хилийг зөрчихийг тушаав. Танзанийн Ерөнхийлөгч Жулиус Нирере энэхvv өдөөн хатгалыг тэвчсэнгvй.
Танзанийн армийн дайчид тэдэнд хариу цохилт өгч, давшилтаа vргэлжлvvлэн угандагийн нутагт цөмрөн оржээ. Кампалад ойртон айсуй Танзанийн дайчдыг угандачууд халуун дотно тэврэн угтацгаав.
Иди Амин арга мухардахдаа, Оуэний хvрхрээний ойролцоох Жинжа хотыг хамгаалан эцсээ хvртэл тулалдахыг өөрт нь итгэлтэй гэгддэг цэргийн анги нэгтгэлvvдэд тушаав.
Гэвч нэг ч цэрэг ерөнхийлөгчийнхөө тушаалыг биелvvлсэнгvй. Иди Амин өөрийн vнэнч холбоотон гэгддэг Каддафийн талынхны хамгаалалтад хувийнхаа нисэх онгоцоор Ливид зугтан гарав.
Угандагийн аймшигт дарангуйлагч агсан тэрбээр таван жилийн дараа мусульман захирагчдын нэр нөлөө бvхий зочин гэсэн нэрээр Саудын Арабын тансаг зочид буудалд шилжин суурьшиж, элбэг дэлбэг, тав тухтай амьдарч байсан гэдэг!
Ерөнхий сайд Мильтон Оботе Кампала хотдоо эргэн ирж, засгийн газрыг дахин толгойлов. Энэ vеэс эхлэн Оуэний хvрхрээний далангийн генератор дахин гацахаа болив. Виктория нуурын матрууд ойролцоо намаг дахь шувуудын өндгөөр хооллодог болсон тvvх ийм буюу.
Комментариев нет:
Отправить комментарий