Гүрж дэх "сарнайн", Украин дахь "жүржийн", Киргиз дэх "алтанзулын" гэх өнгөт хувьсгал бүгд л нэг зохиомжийн дагуу өрнөсөн. 2005 онд алтан зулын хувьсгалыг удирдагчдын нэг К.Бакиев үзэл бодол нэгт нөхдийнхөө хамт хэт их эрх мэдэлтэй болсон А.Акаевыг огцруулсан.
Ингэж л А.Акаевын засаглалаас улс орноо арай гэж салгасан. Алтан зулын хувьсгал эхэлсэн даруйд А.Акаев Москва руу зугтан гарч өнөөдрийг хүртэл Оросын эрх баригчдын ивээлд байгаа.ЗХУ задарснаас хойш Гүрж, Киргизэд нэн ялангуяа эдийн засаг бүрэн сэргэж амжаагүй. Амьдралынх нь нөхцөл ч хүнд байлаа. Хүмүүс хувьсгалч эрх баригчид, Засгийн газраас ихийг хүлээж байв. Тэд барууны орнууд Засгийн газарт нь дорвитой тусламж олгож, амьжиргааных нь түвшин сайжрахыг хүлээж байв.
Гэвч ардчилсан уриа лоозон нь барууныхны бодит зорилго байгаагүй. Улсынхаа эрх ашгийн үүднээс өөрсдөдөө үнэнч Засгийн газрыг бий болгон эрх ашгийнхаа төлөө стратегийн хувьд чухал бүс нутагт нэвтрэх явдал байв. Киргиз нь байгалийн баялаг гэх гавьтай нөөцгүй боловч цэрэг, стратегийн хувьд тун чухал байрлалд оршдог. Барууны орнууд Афганистан, Каспийн тэнгис дэх газрын тос, шатдаг хийн нөөцөд ойр, стратегийн чухал байрлалтайг нь харгалзан элитийг нь өөртөө татаж, мэдэлдээ оруулахдаа тэдний харгис үйлдлийг хараагүй дүр эсгэх болсон. Киргизэд 2005 онд улс төрийн эргэлт гарахад гол хүч нь экстремист хүчнүүд байсан юм. Бакиев засгийн эрхэнд гараад хувийнхаа эрх мэдлийг нэмэгдүүлэхэд анхаарч, ардчиллыг огтхон ч хүсэмжлээгүй. Киргизэд К.Бакиев Максим хэмээх 32 настай хүүгээ төрийн өндөр албан тушаалд, төрөл төрөгсдөө чухал албан тушаалуудад томилсонд хүмүүс түүнийг үзэн ядаж байв. Максим төр засагт нэр нөлөөгөөрөө хоёрт орох болж, хүмүүс "Хүүдээ эрх мэдлээ өвлүүлэхээр бэлтгэж байна" хэмээн дүгнэжээ. Удирдагчийн хүү Хөгжил, хөрөнгө оруулалт, шинэчлэлийн агентлагийг тэргүүлж байсан бөгөөд төрийн мэдлийн хувьцааг хянан захирдаг газар мэдэлд нь багтдаг байв.Киргиз нь Орос, Америкийн цэргийн бааз нэг дор байрладаг ганц улс. АНУ-ын хувьд Киргиз бол стартегийн чухал байрлалтай улс. Хэрэв энэ бүсэд Америк “ноёрхол”-оо тогтоож чадвал цаашлаад БНХАУ, Исламын шашинтай улсуудыг хянах боломж бүрдэнэ. Бакиев улс төрийн бодлогодоо АНУ-ыг түшиглэж байв. Энэ нь АНУ-ын хоёр дахь цэргийн баазыг байгуулах санаачилгаар илэрсэн. Ингэхдээ Казах, Узбеки, Тажик, Киргиз зэрэг Төв Азийн бүх орны эрх ашиг огтлолцдог Ферганы хөндийд байгуулахыг зорьсон. Хөрш зэргэлдээ орнууд үүнд нь дургүйцсэн юм. Энэ бол маш том алдаа байлаа. Кыргызээс АНУ-ын цэргийн баазыг хөөн гаргах хэрэгтэй гэж Москва К.Бакиевийн Засгийн газрыг түлхэж байсан ч бүтээгүй. Цагаан ордон цэргийн баазын түрээсэнд өгдөг мөнгөө олон дахин нэмэгдүүлж, 63 сая болгосны дараа К.Бакиев баазыг Кыргызэд үлдээх өгөөмөр шийдвэр гаргасан юм. Хэл ам гарахаас өмнө цэргийн баазын түрээсийн мөнгө 17 сая доллар байсан аж. ОХУ Киргизийн БНУ-д санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан болохоор энэ байдал нь Москвагийн дургүйцлийг хүргэсэн.

2009 онд ОХУ-аас их хэмжээний тусламж 500 сая ам.долларын дэмжлэгийг Киргизийн ард түмэнд олгосон . Энэ хөрөнгөнөөс өчүүхэн бага хэсгийг нь зориулалтын дагуу зарцуулж, үлдсэнийг нь зувчуулсан аж. Дээр нь Орост ажиллаж буй Киргизийн сая гаруй ажилчны илгээж буй мөнгө улсын төсвийн 50 орчим хувийг бүрдүүлдэг. Ийм нөхцөлд дипломат үүднээс авч үзэхэд АНУ-тай ойртсон нь бүх талаараа буруу байв. К.Бакиев Америкийн цэргийн баазыг хаахаас татгалзсан нь Оросын эрх баригчидтай түнжин хагарахад хүргэсэн. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр К.Бакиевийн засаг захиргааг шүүмжилсэн нийтлэл ар араасаа цувж, нийлүүлдэг нефтийн бүтээгдэхүүний үнээ нэмсэн юм. Энэ нь ард түмнийх нь дунд Киргизийн эрх баригчдын нэр хүндийг унагах ажил байсан гэсэн хардлага ч байдаг. Гадаад хэргийн сайд асан Роза Отунбаевагийн ахалсан шинэ засгийн Аюулгvйн сайд Азибек Бекназаров К.Бакиевийг хvсэлтээрээ огцорч, vймээнд хэдэн арван гэмгvй хvн амь vрэгдсэний хариуцлагыг хvлээхгvй бол самуун єдєєсєн, жагсагчдын єєдєєс галт зэвсэг хэрэглэхийг даалгасан хэмээн баривчилна гэжээ. Харин К.Бакиев тvр Засгийн газрынхнаас єєрийнх нь болон гэр бvлийнхнийх нь амь насыг хамгаална гэсэн баталгаа гаргаж єгвєл огцроход бэлэн гэсэн байна. Түр Засгийн газрыг Москва онцгой дэмжсэн. Москва Роза Отунбаеваг Киргизийн удирдагч хэмээн хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн. Кыргызийн сөрөг хүчний удирдагчдын нэг Омербек Текебаев Бакиевийг түлхэн унагахад Москва үүргээ гүйцэтгэсэн гэдгийг илэн далангүй мэдэгдээд, “Америкийн цэргийн баазын энд (Кыргызэд) байрлах хугацаа наашлах магадлалтай ” гэж мэдэгдсэн. Москва тэднийг засгийн эрхэнд гарангуут хүлээн авч уулзаж санхүүгийн тусламж үзүүлэхээр болсон. К.Бакиевийг Киргизээс явуулах ажлыг ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгчид ярилцаж зохион байгуулсан. Афганистанд байлдаж буй цэргийнхээ хангалтыг Манас цэргийн баазаар дамжуулан хийдэг АНУ-ын хувьд Кыргыз стратегийн түшиц газар учир орхих сонирхол байхгүй нь лавтай. Хажуу бөөрөнд нь АНУ-ын цэргийн бааз байх нь Москвад бас л таалагдахгүй. Эцсийн бүлэгт Вашингтон, Москвагийн тохиролцоогоор л Кыргызийн асуудал шийдэгдэнэ. Одоо тэрээр Белоруссийн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн санал болгосноор тус улсад байгаа. Энэ тухай Белоруссийн төрийн тэргүүн өөрөө мэдэгдсэн юм.
Амжилт хүсье дахин сонирхолтой мэдээ оруулаарай.
ОтветитьУдалить