понедельник, 20 декабря 2010 г.

Д.Нацагдорж



Дашдоржийн Нацагдоржийн туулж өнгөрvvлсэн амьдрал, хувь заяа хэрхэн яаж төгссөн нь
эдvгээ бидэнд эргэлзээтэй хэвээр л…

Тэрбээр 1906 онд Төв аймгийн Тогос уул сумын нутагт дөрвөн хамжлагатай тайж
Дашдоржийн гэрт мэндэлжээ. Тэрээр бага балчир наснаас эцэг эхийн гар дээр өсөн
хvмvvжиж байгаад, 1916 онд Нийслэл хvрээний дунд сургуульд суралцан эрдэм номын
гараагаа эхэлсэн байдаг.
Д.Нацагдорж төрөлхийн ухаан хурц, сэргэлэн цовоо, нягт
нямбай, номд авъастай нэгэн тул хоёр жилийн хугацаанд бичиг номд ихэд нэвтэрчээ. Энэ
бол олноо өргөгдсөн Монгол улсын тусгаар тогтнол гурван улсын гэрээгээр цуцлагдан
автономит улсын статустай болоод байсан тvvхэн эгзэгтэй цаг vе юм.
Тэрээр 1918 оноос 1920 оны эцэс хvртэл олноо өргөгдсөн Монгол улсын цэргийн яаманд
бичээч, 1921 оны долдугаар сараас ардын засгийн цэргийн яаманд бичээч, Цэргийн
яамны орлосон туслах тvшмэл, 1922 оноос Д.Сvхбаатарын гарын тvшмэл, Цэргийн яамны
дэргэдэх МХЗЭ-ийн “Жавхланг бадаруулагч” vvрийн нарийн бичгийн даргаар ажиллаж
байгаад 1922 оны дөрөвдvгээр сарын 22-нд МАН-ын Төв Хороонд шилжин зохион
байгуулах хэлтсийн туслах тvшмэл, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын туслах,
цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Төв Хорооны орлогч гишvvн, нарийн бичгийн
дарга, Намын II их хурлаар Төв хорооны жинхэнэ гишvvн бөгөөд Төв Хорооны тэргvvлэгч
гишvvн, Дотоодыг хамгаалах газарт комиссар, Засгийн газрын нарийн бичгийн дарга,
Намын III их хурлаар Төв Хорооны тэргvvлэгч гишvvний орлогч зэрэг өндөр хариуцлагатай
албан тушаалд сонгууль болон томилолтоор ажиллах хугацаан¬даа 1925 онд Монголын
пионерийн байгууллагыг vvсгэн байгуулж, МХЗЭ, МYЭ-ийг vvсгэн бай¬гуулахад гар бие
оролцож явсан байна. Д.Нацагдорж 1935 онд ШУХ-ийн тvvхийн тасгийн эрхлэгч, 1936
оноос тvvх ба дуун ухааны тасгийн эрхлэгчийг хавсран ажиллаж байсан ба монголын тvvх,
хэл шинжлэлийн судлалыг vvсгэн хөгжvvлж, нам , төр, шинжлэх ухааны нөр их ажлын
хажуугаар 1922 онд жvжгийн анхны дугуйлан байгуулж, 1924 онд “Монголын vгээгvй
ардын хөвгvvн “, “Чингэс хааны тvvхээс” гэдэг жvжиг бичиж судар бичгийн хvрээлэнгээс
50 лан мөнгөөр шагнагдаж байжээ
Мөн 1936 онд УБХ-ын Тэргvvлэгчид, Ардын Сайд нарын зөвлөлөөс vндэсний хувьсгал ба
цэрэг байгуулагдсаны 15жилийн ойгоор улсад 15 жил онц гавъяа зvтгэлтэй ажилласан
гэж алтан vсгийн vнэмлэх, зургийн аппаратаар тус тус шагнагдсан байна.
Д.Нацагдорж нь гол уран бvтээлээ 1930-аад оноос туурвиж 1937 онд нас барах хvртлээ
яруу найраг, vргэлжилсэн vгийн зохиол, жvжгийн төрлийн нийт 200-гаад бvтээл туурвисан
байх ба гадаад хэлнээс олон зохиол бvтээл орчуулжээ. Тvvний зохиол бvтээл. хийж
бvтээснийг энд дурьдаад баршгvй юм.
Д.Нацагдорж 1923 онд ЗХУ-д элчингийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба 1925
онд ЗХУ-ын Ленинград хотод цэргийн улс төрийн академид, эхнэр Пагмадулам нь Дорно
дахины хэлний сургуульд тус тус суралцаж байжээ.
Удалгvй Д.Нацагдоржийг 1926 оны есдvгээр сарын 11–нд эхнэр Пагмадулам нарын таван
хvний хамт Германд явуулж суралцуулах шийдвэр гарч 1926 оны сvvлчээр Германд очиж
Берлин хотын гадаадын иргэдэд герман хэл заадаг Ауслендерийн институтэд 1927 оны
зургадугаар сар хvртэл суралцаад мөн онд Лейпциг хотын их сургуулийн Дорно дахины
судлалын ангид Э.Хенишийн удирдлагаар хоёр жил зочин /сонсогч/ -оор суралцахын
зэрэгцээ хөлсний багшаар герман хэл заалгаж байсан гэдэг. Гэтэл 1929 онд
Д.Нацагдоржийг мөн сургуульд нь монголын хуучин тvvх, хэл судлах эрдэмтэн бэлтгэх
ангид 4-5 жилийн хугацаагаар vргэлжлvvлэн сургах тухай Гэгээрлийн яамны санал
германд байсан монгол сурагчдын захирал Ишдоржид очсон боловч удалгvй
Д.Нацагдорж, Пагмадулам нарыг германаас татан ирvvлжээ.
Энэ тухайгаа тэрээр хожим мэдvvлэхдээ, “Би Германаас сургуулиа төгсөлгvй татагдан
ирсэн явдлаа нэгд, Манай улс Герман хоёрын харилцаа муу, хоёрт, Манай улс
мэргэжлийн ажилчин хэрэгтэй болж, гадаадад хvн сургах зардал төсөв хэмнэх шаардлага
гарсан, Гуравт, баруунтны vед бид Германд суралцахаар явсан зэргээс татагдан ирсэн
болов уу гэж боддог. Биднийг уг сургуулийг төгсгөөд авчирсан бол сайн байсан юм” гэжээ.
Д.Нацагдорж германаас ирээд төмрийн заводад орчуулагч,
“Залуучуудын vнэн” сонинд утга зохиолын ажилтнаар тус тус ажиллаж байгаад 1931 оны
нэгдvгээр сараас ШУХ-ийн тvvхийн тасагт сурагч оюутнаар томилогдон ажиллах болсон
байна. Энэ тухай мэдvvлэгтээ, “Намайг буцаж ирмэгц Төмрийн заводод орчуулагчаар
өгсөн. Энэ ажил надад тохиромжгvй байсан учир II шалгалтын vед энэ байдлаа хэлсэнд
ШУХ-ийн Ядамсvрэн сайд агсан Содном нар намайг татан авч Залуучуудын сонинд
ажилтан болгосон. Энэ ажил над тохирсон боловч төдий л сайн биш байсан. Дараа нь
ШУХ-нд оюутны ажилд өгсөн нь миний хvсэл, мэргэжилд яг тохирсон, дуртай ажил
байсан” гэжээ.
Дээрхээс vзэхэд урьд НТХ-ны жинхэнэ гишvvн зэрэг өндөр албыг хашиж яваад гадаадад
сургуульд явсан тvvнийг ийнхvv Германаас татан ирvvлсний дараагаар төмрийн заводын
орчуулагчаар томилон албан тушаал эрс бууруулсан байна… Тэрчлэн хэдийгээр
Д.Нацагдорж 1922 оны найман сард Намын Төв Хорооны дэргэдэх аравдугаар vvрт
орлогч гишvvнээр элсэж байсан боловч 1930 онд Намын II цэвэрлэгээгээр тайж,
баруунтны vед Дамбадорж, Жадамба нарын дэргэд дээгvvр албанд ажиллаж байсан,
vндэсний vзэлтэй гэж намын гишvvнээс хөөгджээ. Тvvгээр ч vл барам, элдвийн хилс
хэрэгт хардаж сэрдэх болсон байна.
Улмаар Д.Нацагдоржийг 1932 онд ул vндэслэлгvй хардлагаар улс төрийн хилс хэрэгт
баривчилсан юм. Энэ тухай дайчлан баривчлах ордер, урьдчилан хорих тогтоол, vзлэг
нэгжлэг хийсэн тогтоол зэрэг нь хэрэгт байхгvй байна. Харин хэрэгт “ДХГ-ын дэргэдэх
Тусгай комиссын хуралд нууц улс төрийн хэлтсээс хэлэлцvvлэх хэргийн товъёог..” гэсэн
зvйлд Д.Нацагдоржийг 1932 оны тавдугаар сарын 17-нд Донровын Намдаг, Найрсаны
Галун нарын хамт баривчилж ДХГ-ын гянданд хориж байгаа гэж тэмдэглэжээ.
Баривчилсанаас хойш есөн удаа байцаасан ба мэдvvлгийг ярианы тэмдэглэл байдлаар
бичиж гарын vсэг зуруулжээ. Тvvнийг цуурхлын хэрэгт холбогдуулан буруутгаж байцаасан
ч тэрээр хэргийг хvлээгээгvй байна. Д.Нацагдорж мэдvvлэхдээ:”…Би энэ засгийн ажил
хэрэгт сурсан бага зvйл ба биеэр зvтгэхээс өөр амьдрах замгvй гэж санаж явсан ба
цаашдаа ч энэ санаа хэвээр…, сая баригдаж хоригдох хvртлээ улсад ажиллаж байлаа.
Намайг гадуурхаж байсангvй. Би улс төрийг эсэргvvцсэн яриа, хурал хийгээгvй. Гадаадад
оргож явах санаа ер байсангvй. Нөхдөөс ч хэлсэн ярьсан зvйлгvй. СССР ба Германд явж
суралцах өргөдөл хоёр удаа бичсэн.” гэжээ.
Мөн тэрээр “Миний хийсэн хэрэг гэвэл 1921 оноос танил нөхөд бага Гомбожав, герман
хэмээх Гомбожав, хамтралын Цэрэнжав, Лооройсамбуу, зураач орос Никулин, Наваан-
Юндэн, Намдаг, Галун, буриад Ханд… нартай удаа дараа архи ууж, заримтай нь хөзрөөр
мөрийтэй тоглож 5-10 төгрөгийн хонжоог өгч авалцдаг байснаас өөр хортой зvйл
хийгээгvй ба яриагvй. Хэрэв ярьсан бол зохих газарт хэлнэ” гэжээ.
Д.Нацагдорж хийсэн хэрэггvй болохоо батлан мэдvvлэхийн зэрэгцээ сургагч нарын
талаарх өөрийн бодол, гадаадад харилцаатай байдаг найз нөхдийнхөө тухай: “СССР-ээс
уригдаж ирсэн сургагч нарыг зөвхөн амиа тэжээх гэж ирээгvй, ажиллаж амьдрах гэж
ирсэн биз гэж боддог.Уригдаж ирсэн сургагч нар анх ирэхдээ уранхай муу хувцастай
ирээд буцахдаа сайн сайхан хувцастай болоод явдаг шvv дээ. Эдний зарим нь тустай
ажил хийдэг ч зарим нь хийсэн юмгvй цалин мөнгөний хойноос хөөцөлдөж байгаад явдаг ч
бий, харин гадаадад харилцаатай хvмvvс гэвэл Лейпциг хотын дээд сургуулийн сургагч
герман Барахутай 1929-1930 онд 3-4 удаа захидлаар харилцаж Чойжид дагинын тууж
нэгийг явуулж Барахугаас герман хэлний тайлбар толь нэг, гадаад хэлний тайлбар толь
зэргийг авсан “ хэмээн мэдvvлсэн байна.
1932 оны наймдугаар сарын 15-ны өдрийн мэдvvлэгтээ “ би өөрийн тvvхт байдлаа болон
хийсэн хэрэггvй гэдгээ урьд мэдvvлсэн. Одоо гянданд бие тэсэхvйеэ бэрх болж буйн
дээр би хувьсгалт засаг төрдөө тустай ажил хийж явснаас өөр хортой санаа агуулж,
хортой ажил хийж явсан зvйлгvй. Гэтэл одоо хилсээр баригдан гянданд хоригдож байгаа
тул хэргийг даруй цагаатган өршөөлийг vзvvлнэ vv? “ гэж хvсчээ.
Гэтэл Д.Нацагдоржийг ДХГ-аас байцаан шалгаад, vерхдэг найз нөхөдтэйгээ архи ууж
наргиж байх vедээ “дайн болвол эд биднийг vл бvтэх этгээд гээд устгахыг бодно,
Германаас сургууль төгсгөлгvй татаж ирvvлсэн явдал бол юм сураад толгой дээр сууна
гэж хордсоноос болсон хэрэг, хэрэв Дамбадорж Жадамбаа нар байсан бол ингэж муугаа
vзэж юу боллоо гэж хvн болгонд адлагдахав, оросууд аймхай учир нутагтаа буцаж
байна… “гэх зэргээр ярьсан гэсэн хэргээр ялын төлөвлөгөөгvй зөвхөн тусгай комиссын
хуралд хэлэлцvvлэх хэргийн товъёогт бичжээ.
ДХГ-ын дэргэдэх тусгай комиссын 1932 оны аравдугаар сарын 29-ний өдрийн хурлын
/дугааргvй/ тогтоолоор дээрх хэргийн учир ШЦБ-ийн 49 дvгээр зvйлээр Д.Нацагдоржийг
нэг жил тэнсэн харгалзах ял оноож суллах шийдвэр гаргасан байна.
Тэрээр идэр залуу 26 насандаа хилс хэргийн учир баригдан бvтэн таван сарын туршид
нойр хоолгvй байцаагдан тамлагдавч залуу насны эрч хvч, тэсвэр тэвчээр, ухаанаараа тэр
бvгдийг даван туулж хилс хэргийг хvлээлгvй амь мултарсан ч бие сэтгэлийн нөхөшгvй их
зовлонг эдэлсэн юм.
Хожим 1989 оны дөрөвдvгээр сарын 14-ний өдрийн ДШЦК-ийн арвандөрөвдvгээр
магадлалаар Д.Нацагдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгvй болгон цагаатгажээ.
Зvvнтний алдаатай бодлогын уршгаар тэрээр сурч мэдэх, хийж бvтээх хvслийг нь
хязгаарлаж, vндэсний vзэлтэй хэмээн авъяас чадварыг нь боогдуулж, баруунтан гэж
хардаж сэрдэн, улмаар намын гишvvнээс хөөж эхнэр /Нина Цистякова/, охин /Ананда
Шира/ хоёрийг нь зөвлөлтөд буцаасан., гэр бvлийн талаар тогтворгvй байсан, улс төрийн
ба хулгайн /1936 онд ШУХ-ээс гэрэл зургийн цаас хулгайлсан хэргээр дөрвөн сар хорих
ял шийтгэгдэж байв. / хэрэгт тус бvр 4-5 сар хорьж хилс шийтгэсэн зэрэг улс төр , ажил
амьдралын янз бvрийн дарамт шахалтаас сэтгэл санаа гундаж эцэстээ архинд автагдан
эрvvл мэндээр доройтож ид хийж бvтээх 31 насандаа /1937онд/ зуурдаар нас барсан
байна.
Их зохиолчийн тухай академич Ш.Нацагдорж: “ Би 1935 онд ШУХ нд 17 настай дагалдан
сурагчаар орсон юм. Нацагдорж багш тvvхийн тасгийн эрхлэгч байлаа, …их Нацагдорж
гуай их сайн хvн байсан, Буянчуулган гуайн хvv Лооройсамбуу, АY-ийн яамны сайд
Содном, Б.Ринчин гуай нартай их дотно байсан… 1935-1936 онд архинд нилээн орсон
байсан учир бараг хvн бvхэн тvvнээс хол хөндий байсан боловч Д.Нацагдорж нь ШУХ-ийн
хашаанд байсан Нэрэндоной захирагчийнхаар орж гардаг, хоол унд иддэг …, бас Сандаг
гэдэг хvнтэй их дотно байсан. Сvvлд кутов Норжмаа гэдэг архи уудаг авгайтай ханилж
байх vедээ архинд бvр их орсон доо, …Улсын баярын өмнө Д.Нацагдорж гуайг нас
барлаа гээд ШУХ-ийн Амгалан зайсан гуай улаан даавуу цуулаад зогсож байсан. Хэн
чухам хаана оршуулсаныг би мэдэхгvй… Харин дараа нь Сандаг гуайтай “Спартак” зочид
буудал /энэ нь хуучин “Ард” кино театрийн баруун урд байсан юм. Ш.Н/- д
Д.Нацагдоржийн байсан тасалгаанд ороход нэг цэрэг төмөр ор, дээр нь хөх даавуу
өнгөтэй гудаснаас өөр юм байгаагvй. Харин тэр орон доор нь жижиг панер модон
хайрцагт бvх зохиол бvтээл гар бичмэлvvд нь байсныг бид ШУХ-нд авчирч хvлээлгэн
өгсөн. Тэр хайрцаг зохиол бvтээл дотор нь шоронд байхдаа хэд хэдэн чихрийн цаасан
дээр бичсэн шvлэг нь байсан юм. Тэр нь одоо олдохгvй болсон гэдэг. Д.Нацагдорж багш
бол надад их сайн, сайхан сэтгэлтэй хvн байсан даа “ хэмээн харамсан дурсаж байжээ..
Мөн Монголын зохиолчдын эвлэлийн VIII хуралд Д.Цэдэв тавьсан илтгэлдээ,
“Д.Нацагдорж… нарын зэрэг олон авъяастаныг ид туурвин бvтээх гал цогтой vед нь
хилсээр хавчин хяхаж, шоронд хорьж монголын утга зохиолын хөгжилд нөхөж баршгvй
хор хохирол учруулсан билээ…” хэмээн тэмдэглэсэн нь юутай vнэн билээ. Их зохиолч
Дашдоржийн Нацагдорж нь 1930-аад онд Монгол оронд дэгдсэн хэлмэгдvvлэлтийн хар
шуурганд өртөн туурвихад зуун жил ч багадам их бvтээлvvдээ ард тvмэндээ vлдээгээд орь
залуу 31 насандаа харваж одсон Монголын vндэсний олон мянган шилдэг сэхээтнvvдийн
охь манлай байсан юм.
Улстөрийн талаар хэлмэгдэгсэдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан
Д.ЖИГВААГYНСЭЛ
УЛААНБААТАРААС БЕРЛИН ХҮРТЭЛ
Улаанбаатараас 1926.10.17-нд
(1926 оны 10 дугаар сарын 17 –нд гарсан )
Тэр өдөр явахыг бэлтгэн завдаад,
Энэ тэртэй баярлалцан ёслолцов.
Өртөөний улааг дуудан хүлээлгэсэн бөгөөд ,
Морин тэргэнд сууж баруун хойд зүг замнав.
Хотын захад нэгэнт гармагц
Алсын замын үзүүрт оров
Хойд давааг өсгөн шогшиход
Хол ойр элдвийг санан бодон явав.
Энэ үе уул давааны энгэрт
Намрын шар нар жигдлэн тусаад
Мөн ард нимгэн цас алагласан болоход
Эргэх цагийн улирлыг гайхан явав.
Умарт давааны орой улам улам ойртмогц
Улаанбаатар хот улам улам холдон униартана.
Урагш хэдэнт, шогшиж, замыг дөхөөн
Хойш хэдэнт харж, хот орноо санагалзан явав.
Мааньтын даваан дээр нэгэнт гарвал
Манай хүрээ нэгд нэгнээр үзэгдэнэ.
Гэдрэг хандаж, сэтгэлийн дотор уяран ёслоод
Их давааны ар замаар довтлон одов.
Хээр хөдөөгийн газар нэгэнт болоод
Уул ус жигдлэн , өвс ногоо үргэлжилжээ.
Толгойтын давааг авиран гарч гэдрэг үзвэл ,
Богд хан уул тодорхой үзэгдэх нь гайхамшигтай
Хүй голын өртөөнд хүрч очоод
Улааны морийг халж, цааш явав.
Хөндлөн голд уудам талбар газар бөгөөд
Хуучны долоон хошуу наадам бужигналдан байжээ.
Бургалтайн өртөөнд бууж амраад,
Бүрий гэгээгээр шинэ сарны гэрэлд шогшино.
Хунцалын өртөөнд хүрч , буудаллан хоноод
Хойд зүгт өглөө эртлэн явав.
Бороогийн голын хажуугаар өгсөн явахад
Буудай тариа үргэлжилсэн нь сонирхолтой
Бидний монголын тариалангийн газар энэ орчим бөгөөд
Улмаар хөгжүүлбэл, ардын амьдарлагад (амьдралд) тустай нь магад
Хуримтын өртөөнд хүрч хоёр шинэ нөхөртэй нийлэлцээд
Хойд зүгт гангар, гунгар хийлцэн урамтайяа давхилдав
Хараагийн өртөөнд очоод , ажиглан үзвэл
Газрын байдал уул ус жигдэлжээ.
Голын эхэн тийш саруул хөндий гэрэлтээд
Зүүн хойдод өндөр нуруунууд ханарчээ.
Дөрвөн зүйлийн малууд энд тэнд сүрэглээд
Өвсний соргог , усны тунгалгийг даган бэлчжээ.
Хөвөн цагаан үүл хэсэг хэсгээр нүүгээд
Намрын салхи сэр сэр салхилна.
Дөрвөн зүг тунгалгаар цэлмийгээд
Цээж дүүрэн ариун агаар амьсгална.
Аяа уудам сайхан хөдөөгийн газар хэмээгч
Нүүдэлчин монгол хүний сэтгэлийг булаана.
Өөрийн нутгийн цэнгэлийг гайхалцаж
Харийн орны сонинг тэмцэн хатируулав.
Манхтайн даваа манаран үзэгдэнэ
Монголын хэдэн хөвгүүн давхисаар бэлд хүрэв.
Хус мод жигдлэн ургасны дундуур сажлан авирч
Бэрх,эгцийг, оройн нар уулын толгойд давав.
Баянголын өртөөнд буудаллан цайлаад,
Бас мордон цааш шаардан (яаран) явав.
Саруул шөнийн сэрүүн салхийг сөрсөөр
Сая Өрмөгтэйн өртөөнд хүрч буудаллав.
Шаламгайлан бэлтгүүлж , эртлэн мордоод
Шарын голыг уруудан одов.
Хадлан тариалан үргэлжилснийг сонирхсоор
Хүйтэний өртөөнд хүрч, улааг халав.
Хөдөөгийн монголчуудын энхийг бахадсаар
Хойд этгээд Төмст давааг давав.
Уул ухаагийн бодисуудыг харсаар явтал,
Удалгүй Ерөөгийн өртөөнд хүрч иржээ.
Ерөө мөрнийг бэрвааз (перевоз) онгоцоор татлаад
Оройн сэрүүнд урт хоолойг өгсөв.
Цагаан давааг мацалхийлэн давж өнгөрвөл ,
Цаана холгүй Ивцэгийн өртөөнд буудаллав.
Өглөө эртлэн босож улаалан мордоод
Туж нарсыг арайхан өнгөрч харвал ,
Баруун хойно Бүргэд уул дүнсийн үзэгдэх бөгөөд
Зүүн хойно их нуруунууд үргэлжлэн байна.
Хойд энгэрт Алтанбулаг хот илхнээ үзэгдэх нь
Хурдлан давхисаар удалгүй хүрэв.
Хуучин нааш цааш явахад дайрсаар байсан тул
Түр буудаллан байгаад цааш хил давав.
Хязгаарын боомтын газар хялбар нэвтрүүлсэн боловч,
Гаалийн газар байцаан нэгжих нь яршигтай
СССР улсын хилд нэгэнт ормогц
Элдэв зүйл цөм гадаадын байдал болов.
Торайцарь (Тройцкосавск) хотод тусгай буудлын
газар сууж, явах өдөр цагийг хүлээнэ.
Хойд энгэр оросын хилээс урагш Монгол нутгаа сонирхон авай
Гурван хоног болсны дараа уулын тэргээр цааш яваад,
Элст давааг давж, Сэлэнгэ голын хөвөөнд очив.
Өвлийн улирал ойртож, голын ус татарчээ.
Уурын онгоцны оронд морин тэргээр хатируулав.
Оросын паар тэрэг хүв хүв тар тар хэмээн таржигнуулна
Халхын хэдэн хөвгүүн тэрэгний дээр бөндөгнөнө .
Явах зам Буриад монголын нутаг
Байдал төлөв монгол газрын ойролцоо
Хөдөөгийн буриад айл цөм, хэдэн пин саравчаар буурилж
Хэдэн мал, хэсэг хадлан тариаланг ажиллан сууна
Хойд зүг дардан замаар давхиулан явсаар
Хоёр гурван ухааг давав.
Галуутын нуур уудам хөндий мэлцийм их
Умард этгээдэд их уулс ханаран үзэгдэнэ .
Уулын оройгоор үүл манан ундраад
Удалгүй хүйтэн шамрага будран оров.
Тэрэгний бүрхүүлээр хүйтнийг хамгаалсаар ,
Замын айлд хүрч цайлаад , цааш явав.
Оройн бүрийгээр шаардан давхиулсаар
Удалгүй Өвгөн гэдэг газар хүрч ирэв.
Өглөө эртлэн босож, цай идээг базаагаад
Цагаан хярууны дундуур цааш хатируулав.
Явах замд буриадын нэгэн хийд бий .
Байдал дүрс монголынхоос ялгалгүй,
Хажуугийн ууланд рашаан ус бий агаад
Урт модон хоолойгоор хийдийн тийш урсуулжээ.
Хэд хэдэн давааг даван өнгөрч
Хөдөөгийн айлд цайлан дулаацаад мордов
Цааш замын хажуугийн модны хэмжээг тоолон
Холын барааг харсаар явав.
Жавартай салхийг өгсөн давхиулж ,
Тамхиа татан ярилцсаар явтал
Зүүн хойд нурууны дор Үд хот униартаад,
Хажуугийн энгэрээр галт тэрэгний утаа оргиж байв.
Хотын бараа үзэгдэн , замын үзүүр ойртоход
Жолооч хүний нүд сэрвэлзэж , исгэрэн ташуурдмагц
Хөллөсөн морины хамар нь онголзож , тэмүүлэн давхиад
Тэрэгний хонхоо харжигнуулан, Сэлэнгийн хөвөөнд очив.
Их мөрнийг Бервааз (перевоз) онгоцоор гатлах тул
Өдий төдий аянчин дараалан байна.
Тэрэг морь бид бүгдээрээ онгоцоор гатлаад ,
Элсийг бужигнуулсаар Үд хотноо давхин оров
Их гудамжны амсар дээр монгол нөхөдтэй учралдан ярилцаад
Төдөлгүй нэгэн буудлын газарт буув
Нэг зэрэг цай хоолыг базааж амсхийсний дараа
Нөхөд энэ тэрээр явалцаад, цааш явахыг завдав,
Галт тэрэгний өртөөнд очиж , өдөр цагийг асуугаад
Гэдрэг ирж сул сул үгийг ярилцан байв.
Гэтэл хэдэн цаг өнгөрөөд , явах цаг болсон тул
Өртөөнд очиж шөнийн хоёр цагт галт тэргэнд суув .
Галт тэрэг хэмээгч өртөөний улаатай адилгүй тул
Орсон даруй орыг олж тавлан сууна.
Шөнө унтаад өглөө эртлэн босож үзвэл
Байгал нуурын хөвөөнд ирээд байна.
Газар орон үзэсгэлэнтэй сайхан
Энэ этгээдэд их нуур ,
Нөгөө этгээдэд өндөр уулс ханарсан нь
Үнэхээр сонирхон, хүсэлтэй газар болой
Далайн ус гүн өргөн, дув дуугүй мэлмийсээр
Цаад хязгаар тэнгэртэй зэрэгцэн залгалджээ.
Тунгалаг ус хар хөх өнгөөр гэрэлтээд
Жигдэлсэн долгион үелэн хаялж байна.
Зах хөвөөгөөр загасчин хурд бага онгоцоор яваад
Цаана дарвуулт ба уурын онгоцууд үзэгдэнэ.
Саарал шувууд усан дээгүүр жиргэлдэн нисээд
Загас жараахай энд тэнд пол пол хийж байна.
Өвлийн харвал уулын шовх үзүүр үзэгдээд
Хурц хянган, сүр жавхлантай
Орой дахь дун цагаан цас гилтэгнээд,
Дундуураар үүл манан хосолж үргэлжлэн тунажээ
Ой мод нягт зузаан ургаад
Балар ногоон өнгөөр уулсыг бүрхжээ.
Өвс ногоо сахлагаар жигдлэн дэлгээд
Ариун агаар их л тааламжтай
Уулын хормой далайн эргийг дагуулан
Бэрхийг засаж төмөр замыг байгуулжээ.
Нэг талаас уулын улаан хад хавчаад
Нөгөө талаас гүн нуурын хөвөө тулсан нь сүртэй
Уул устай залгалдсан олон гацааг цоолж
Нүхэн замыг байгуулсан нь сонин
Үе үе тохиолдож шурган гарсаар
Удалгүй Ангар мөрний хөвөөнд ирэв
Их мөрний хөвөөгөөр явсаар Эрхүү (Иркутск)
хотод довтлон хүрч очив .
Өртөөний газар буудаллах ялдмаа
Хотын захыг сонирхон үзэв.
Төмөр гүүрээр Ангарыг гатлаад , цаашлах тутам
Өндөр уул гүн уснаас улам улам холдоно.
Доод Үд хотыг нэг хоног дээр дайраад
Цааш урт аяны замд гүнээ оров.
Урт мөрөн Енисейн хөвөөнд
Улаан - Яарсаг (Красноярск) хотыг дайран гарав.
Өдөр шөнөгүй явсаар авч газрын дунд болоогүй
Урт замын уйтгар хөдлөн ядна
Сибирийн уудам хязгаар их агаад
Шилмүүст нарс модоор бүрхсэн нам газар ажээ.
Замын дуусан , хөдөөгийн тариачин айл тохиолдох агаад
Намрын буудай шарлаад, хадаж хураасаар байна.
Об (Объ) мөрний хөвөөнд хүрч ирвэл
Новосибирск хотод түр буув.
Сибирийн орны гол хот бөгөөд
Мөн ч үймээн хөл ихээхэнтэй газар болно.
Гурав дөрөв хоног болж газрын дунд ирвээс
Үргэлж ойт нам газраар явсаар байна.
Киргизийн тал уудам тэлүүн болох нь
Монголын говь газар мэт байдал бий.
Омск хэмээх хотод хүрч ирээд
Иртыш мөрнийг их гүүрээр гатлав
Баруун зүг бас л өдөх шөнө явсаар
Сая Свердловск хотноо ирэв.
Уралын нуруу гэгч урт бөгөөд алдартай
Ой мод, ус булаг ба уурхайн баялаг их л юм.
Энэ нуруун дундуур явж давахад
Азийн хязгаараас гараад, Европын хил нэгэнт болов.
Зүүн европын газрын байдал
Сибирийн хязгаартай төлөв ойролцоо бөгөөд
Өвлийн улирал ирж, сэвсгэр цас будраад ,
Сэрүүн салхи умраас салхилна.
Вятка (Киров) хотод ирээд үзвэл
Бага сага сонин худалдаа дэлгэсэн газар бий .
Волга хэмээгч урт их мөрөн агаад
Каспийн далайгаас Нева мөрөнтэй каналаар (суваг) залгажээ.
Зургадугаар өдөр урт замын үзүүр болоод
Москва хотноо хүрч ирэн буудаллав.
Их хотын өндөр байшин, энэ тэр үзэсгэлэнтэй агаад
Үймээн шуугиан, элдэв сонирхол зам дүүрэн юм .
Шинэ дэлхийн халуун зүрх Москва хот
Шинэ боловсролын охь орон Москва хот
Дугар хөвгүүн юм үзэв, нүд тайлав
Эрдэм сурав, эр болов .
Энэ тэрийг гүйцэтгэх ба үүгээр түүгээр явсаар
Хоёр гурав хоноод бас цааш явах болов.
Үдшийн нэг галт тэргэнд суугаад унтсан нь
Өглөө босоход Ленинград хотноо ирэв.
Октябрийн буудал дээр буувал
Олон хүн бужигналдсаар байна.
Урьдын суусан танил хот болох тул
Олон монгол овогтны цуглардаг Буддагийн сүмийн газар буув.
Танил нөхдүүдтэй учралдан хөгжилдөхөд
Үнэхээр сонин сайхан зугаатай байв.
Түүгээр үүгээр сэлгүүцэн явахад дасамгай агаад
Тавтайяа хуучин нутагтаа ирсэн адил байна.
Санамсаргүй байтал хэдэн хоног болоод
Уурын онгоц явах цаг болсон ажээ.
Дахин хэд хоног суухыг хүсэх боловч
Бас л цааш явахыг төсөөрөв.
Их Невагийн хөвөөн дээр очиж
Гааль ба хилийн газар байцаалган үзүүлэв.
Үдэх нөхөдтэй уяралтайгаар ёслон салаад
Үдшийн цаг бага онгоцоор далайн хөвөөнөө очив.
Эргэнд тулж зогсоосон их онгоцонд ормогц
Цөм Герман улсын хүмүүс байна.
Өгүүлэх ярихаас эхлэн сонин жигтэй болоод
Элдэв байдал бүгдээр их л өөр юм .
Энэ тэр этгээдээс гуншилцан гун ган бархиралцаад
Яа яа, найен,найен гэхээс цааш олон үгийг үл мэднэ.
Дэмий л толгой сэжин, гар дохилцон байсаар
Нэг хоёр тасалгааг олж суув
Тэр шөнө хөдлөлгүй тэндээ хоноод
Маргааш өглөө хэвхэн баруун зүг одов.
Финийн хоолойн ус хязгааргүй үргэлжлээд
Баруун уур манан бүрхсэн нь юу ч үл үзэгдэнэ.
Онгоцны явах нь зөөлөн сайхан агаад
Удалгүй Кронштадт хэмээх арлын хажууд зогсов.
Оросын хилийн газарт хянуулан байцаалгаад
Оройн цаг бас цааш явав.
Бид тэд нартай хэл үл нэвтрэлцэх нь
Гагцхүү нэг хоёр оростой хааяа бага ярилцана.
Хоол цайны цагт орж идэж уугаад
Бус цагт хоорондоо дэмий гүйлдэн явна.
Их онгоцны орой дээр салхинд суух агаад
Дөрвөн зүг мэлцийгээд уснаас өөр юм үл үзэгдэх нь сонирхолтой
Умар зүгээс сэрүүн салхи сэржигнэн салхилаад
Хэдэн цагаан саарал шувууд усны дээгүүр эргэлдэн нисэцгээнэ.
Нэгдүгээр өдөр өнгөрөөд ирэхэд
Их далайн ширүүн давалгаанд оржээ.
Уурын онгоц зомгол мэт далбилзан халбилзаад
Урагш хойш догшин долгионд цохигдон бөмбөрнө.
Сүрхий их хөдлөн долгиоход
Суусан бидний махбод харшлаад
Хүн бүр толгой өвдөн, дотор хутгалдан
Оронд хэвтэцгээн идэж уухыг орхив.
Цонхоор шагайж, далайн усыг үзвэл
Уул хад мэт долгион дээр доор орж байв
Бүлэг бүлэг боргилсон ус цонхон тийш халиад
Ширүүн салхитай шуугих эмээлтэй
Улам улам явах тусам нэн нэн хөгжөөд
Хүн бүр бие зүдүүрэн санаа галирчээ
Дэмий хэвтэцгээн, хааяа босож бие биеийг эргэцгээгээд
Хэзээ, Балтийн далайг гатлахыг хүсэн асуусаар явав.
Зургадугаар өдөр болоход газар ойртсон бөгөөд
Онгоцны явдал нэлээд зөөлөн болов
Бүгдээр аяархан сэргэж босоцгоогоод
Идэж уун, нааш цааш явцгаах болов
Удалгүй явсаар буух шахсан гэхэд
Сэтгэл баяртай яаран бэлдэцгээж байв
Гэтэл тэртээ талд хуурай газар үзэгдэхэд
Хуучил танил нөхөртэй учирсан мэт санагдаж байв.
Бие засарч сэтгэл сэргэсэн нь
Онгоцны дээр салхинаа суун явав
Мөн далайд цутгасан Одер мөрний адагт ирвэл
Уул ус жигдэрсэн сайхан газар байна.
Далайн мөрний хөвөөгөөр зэргэлсэн уул үзэгдэх агаад
Мод ба ногооны амьсгал тунгалаг агаартай хослон үнэртэнэ
Шинэ сарны гэрэл туяаран усанд гэрэлтээд
Олон од жирэв жарав гийлцэнэ
Тэртээд улаан туяанаа олон гэрэл гилтэгнэх нь
Штенин хэмээх хот ойртож байнам гэнэ
Энэ тэрийг сонирхон явсаар байтал
Удалгүй мөн хотын Гаваньд (Далайн булан ) онгоцыг татав
Штенин хотноо үзвэл
Герман улсын хязгаарт нэгэнт иржээ
Газар, орон, хүн ардын байдал сонин болоод
Мөнөөх л энэ тэрийг сонирхон харсаар явав
Хамт явсан орос эхнэрээс газарчлуулаад
Гаалийн газар очиж байцаалган
Бас өртөөний газар очиж тэрэгний пиу авсны дараа
Буудлын газар очиж хонов
Ирэх өглөө эртхэн босож замдаа
Галт тэрэгнээ сууж Берлин зүг явав
Явах зам нөгөө тариалан үргэлжилсэн агаад
Ой мод тарлан, их төлөв мэлийн газар болно
Хөдөөний айлын орон суурь байдлыг сонирхон
Энэ тэрийг цонхоор харан явтал,
Агшин зуур хоёр цаг өнгөрөөд,
Хотын дэргэд хүрч ирэв
Берлин хотноо нэгэнт ирээд
Штенинийн их банхув (буудал)дээр буув
Эндээс нэг газарч хүнийг олж явсаар
Монголчуудын суусан газрыг олж очив
Олон хүүхдүүд угтан гарч гүйлдэхийг үзвэл,
Цөм боловсон улсын хувцсыг өмсөж, байдлыг олжээ
Харилцан амар мэндийг мэдэлцэн дараа орж сууцгаагаад
Тэд нутаг зүгийг сонирхон , бид энэ газрыг сонирхоно
Тэгээд Берлин хотноо байр байдал олж төвхнөн суугаад
Үүгээр түүгээр явалцан хот орон, энэ тэрийг үзэв
Өдөр ирэх тутам газар орны байдал энэ тэртэй танилцан дассаар бөгөөд
Энэ газар сууж, эрдэм боловсролыг сурч, улс ардад туслахаа зорив.
хэмээсэн энэхүү замын өгүүллийг
1927 оны 8 сарын 27ны өдөр
Берлин хотод гүйцэтгэн бичив.
1927 оны 8 дугаар 17 Берлин
Шарлотенбург Гролман Гудамж 23
АЛС ГАЗАР СУРАХААР ЯВАГЧ
Алс газар сурахаар очих замд
Намрын салхи өмнөөс сэржигнэнэ
Өвсний толгой намилзан халиурахын дундуур
Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно
Зуун уул, мянган голыг нөхөрлөхөд
Үдэн өнгөрөх гацаа, хот цугаар хүний
Залуу хүү зочдын гэрийн цонхыг түшиж
Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхон
Алжаалыг өөрийн сэтгэлд бясалгаж,
Баяслыг харийн хэлээр уламжлаад
Шинэ үзэгдэл өөр амтанд умбахад
Түүний далайгаас сувд, тана шүүрдэнэ
Өнгөрсөн ирээдүйг шүүмжлэх зуур
Олон одон жарав, жирэв
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина.
1927 он
БИДНИЙ СУРАГЧИД
Хөх монголын ач нар, түмэн түмэн эрс,
Хөвгүүд охид цугаар, цог заль төгс,
Хүний түүхнээ манлайлсаар
Хойчийг залгамжлагч залуучууд
Хөдөөгийн уул талаар соёлыг тарих үрс
1927 он

Комментариев нет:

Отправить комментарий