вторник, 27 марта 2012 г.

Бээжинд аюулгүй байдлын II зэргийн түвшинг тогтоожээ

Хятадын нийслэл Бээжин хо­тод аюулгүй байдлын II зэр­гийн түвшинг тогтоож, нийт 248 өдрийн турш буюу Хятадын Коммунист намын XVIII Их хурлыг дуустал хэ­вээр байлгах шийдвэр гарчээ.
Өмнө нь зөвхөн Бээ­жингийн Олимпийн наа­дам, Шанхайн ЭКСПО үзэс­гэ­лэнгийн үеэр ийм арга хэм­жээ авч байснаас биш хэзээ ч намын Их хурлын үеэр тэгж бай­гаагүй аж. Иймээс олон улсын тоймчид “Аюулгүй байдлын энэ арга хэмжээ нь Хятадын Коммунист нам доторх тэмцэлтэй холбоотой. Удахгүй улстөрийн салбарт өөрчлөлт гарч болзошгүй” хэмээн тайлбарлаж байна.
Хонгконгийн “Дунсян” сэтгүүлд “Хятадын Цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Ху Жинтао хоёрдугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 31-нийг хүртэл аюулгүй байдлын II түвшинд шилжих тушаалыг Бээ­жингийн цэргийн тойрог, Бээ­жингийн гарнизоны анги нэгтгэлд хоёрдугаар сарын 23-нд өгсөн” хэмээн бич­жээ. Түүнчлэн тэр өдөр Ху Жинтао, Вэнь Зябао нар Бээ­жинд аюулгүй байдлын I түв­шинг тогтоох тушаалд гарын үсэг зурсан аж.

понедельник, 26 марта 2012 г.

ДЭЛХИЙД ЖАНЖЛАХ АМЕРИК СТРАТЕГИ

АНУ-ын Зэвсэгт хү- чин 1945 оноос өнөөг хүртэл Газар дундын тэнгис, Ойрхи Дорнод, Африк, Ази, Латин Америкт дэгдсэн мөргөлдөөн, дайнд оролцсоор ирсэн билээ. 1950-1953 онд Солонгосын дайнд АНУ-ын 350 мянган цэрэг, 1000 танк, 300 гаруй хөлөг онгоц оролцсон бол 1961 онд Кубын удирдагч Фи дель Кастрогийн дэглэмийг унагахын тулд ПлайяХирон руу дайрсан. 1965-1973 онд Вьетнам, 1964-1973 онд Лаос, 1983-1985 онд Гренада, 1986 онд Ливи, 1989 онд Панам, 1991 онд Кувейт, 1993 онд Ирак, 1998 онд Афганистан, Суданд цэргийн ажиллагаа явуулжээ.
Хагас зуун дамнан үргэлжилсэн дайн, тулаан “хүний эрхийг хамгаалах, ардчиллыг дэмжих, цөмийн зэвсгийг устгах” гэсэн халхавчтай байлаа. Гэвч Афганистанд алба хааж буй америк цэрг үүд энгийн иргэд рүү буудаж, Иракт “байгаа” цөмийн зэвсгийг Ж.Буш олоогүй. Хүний газар нутагт энхийг сахиулах гэсэн америкчуудын хэнээрхэл дэлхийг хэрж, олон мянган хүний амь насыг авч одсон. Арабын ертөнцийг донсолгосон хавар ч бас америкчуудын оролцоогүйгээр дуусахгүй нь. Ливийн энгийн иргэдийг хамгаалах ажил лагаа дууссан ч цаана нь Сири, Иранд дайн дэгдээх сураг сонсогдох болов.

суббота, 24 марта 2012 г.

Өвөрмонгол цагдаагийн дарга АНУ-аас орогнол хүсчээ

Та сонссон уу? Хятадын Коммунист намын төв байрны ойролцоо буун дуу гарч, төрийн эргэлт хийхээр  завдсан гэнэ. Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд тархсан мэдээллийг блогчид өлгөн авч, янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа талаар Бээжин дэх “BBC”-гийн сурвалжлагч бичжээ. Бээжин болон өөр хэд хэдэн хотод танкийн цуваа орж ирж буйг харуулсан зурагнууд Twitter болон бусад сайтуудаар тарж байгаа боловч тэр нь цэргийн парад, бэлтгэл сургуулилтын үеэр авсан хуучин зураг байж магадгүй  гэсэн тайлбар дагалдаж байна. Гэхдээ хятадууд  ч өөрсдөө үнэхээр ямар нэгэн юм болоод байгаа гэдэгт итгэж байгаа аж. Чончун хотын Коммунист намын дарга Бо Силайг огцруулж, гэрийн хорионд оруулсан тухай Хятадын Коммунист намын албан ёсны “People"s Daily” сайтаар энэ сарын 15-нд мэдэгдсэн бол Хятадын Коммунист намын өөр нэгэн том албан тушаалтан Жоу Юнканыг баривчилсан тухай мэдээлэл саяхнаас цацагдаж эхэлжээ. Чончун хотын Коммунист намын дарга Бо Силай, Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жон Юнкан нар Хятадын  Коммунист намын дарга асан Зянь Земиний талын хүмүүс гэнэ. Хятадын дарга асан Зянь Земинийг одоогийн эрх баригчидтай сөргөлдөх болсон гэсэн мэдээлэл одоо олон хүний анхаарлыг татаж байна.


пятница, 23 марта 2012 г.

Хятадын Коммунист нам дотроо хагаралдав уу?



Бээжинд энэ сарын 20-нд төрийн эргэлт хийхээр завдсан тухай “The Epoch Times” мэдээлжээ. Гэвч энэ мэдээллийн үнэн, худал нь батлагдаж амжаагүй байхад Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жон Юнкан баривчлагдсан тухай зарим эх сурвалжууд мэдээлж эхэлсэн байна. Төв хорооны улс төр, хуулийн хороо нь цагдаа, арми, шүүх, прокурор зэрэг хуулийн хэрэгжилтийг хянадаг Хятадын Коммунист намын хүчирхэг аппарат юм.

четверг, 22 марта 2012 г.

Бээжинд гуравдугаар сарын 20-нд төрийн эргэлт хийхийг завджээ

Бээжинд гуравдугаар сарын 20-нд төрийн эргэлт хийхийг завдсан талаар “Theepochtimes.com”сайт мэдээлжээ.
Хятадын “Securities Market Weekly” сэтгүүлийн редакторын зөвлөлийн гишүүн Ли Делинь “Гудамжинд цагдаа, цэргийн техник олон байна. Чонган гудамжийг байнгын хяналтад авчээ. Уулзвар бүрт энгийн хувцастай цагдаа нар зогсож, зарим газарт төмөр сараалж, тор босгожээ” гэж өөрийн блогтоо бичсэн байна.
Хятадын интернэтэд бичсэнээр гол тоглогчид нь Хятадын Коммунист намын тэргүүн Ху Жинтао, Ерөнхий сайд Вэнь Зябао болон цагдаагийн хүчийг хянадаг Жоу Юнкан, дуулиан тарьж огцорсон Чунцин хотын намын тэргүүн асан БоСилай нар байсан гэнэ. Жоу Юнкан анх цагдаагийн хүчээр Ху Жинтао, Вэнь Зябао нарыг баривчлах гэж оролдсон ч тэд бэлэн байдалд байсан учраас бослогыг дор нь дарсан бололтой.

среда, 21 марта 2012 г.

АНУ-ын тээвэрлэгч хөлгүүдийн байршил дэлхийн байдлыг тодорхойлдог

ТОВЧХОН
  • “Энтерпрайз” тээвэрлэгч хөлөгт хэдэн спорт танхим, кофены газар, хий¬мэл да¬гуулын суваг, интер¬нэт бий. Мөн өөрийн гэсэн өдөр тутмын сонинтой аж.
  • “Энтерпрайз” тээвэрлэгч хөлөг гуравдугаар сарын 20 гэхэд Арабын тэнгист ирэх төлөвтэй талаар “Российская газета” мэдээллээ.
  • Одоо АНУ-ын 10 тээвэр¬лэгч хөлгийн гурав нь Персийн буланд байгаа нь дээрх мэдээллийг баталж байна.
Америкчууд Сири эсвэл Иранд цэргийн цохилт өгч болзошгүй талаар дэл­хийн хэвлэл мэдээллийн хэ­рэгслүүд мэдээлж байна. АНУ-ын шинжээч Ричард Мейбери “Хэрэв дэлхий дахинд юу болж байгааг мэдэхийг хүсвэл та нар АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүдийн шил­жилт хөдөлгөөнийг ажигла. АНУ-д ийм хөлөг 10 бий. Эдгээр нь Вашингтон ямар асуудалд ач холбогдол өгч байгааг илтгэдэг” хэмээн мэдэгдсэн.

вторник, 20 марта 2012 г.

Ойрхи Дорнодын хэтийн төлөв

ТОВЧХОН
  • Одоо бүс нутагт эрч хүчээ авч байгаа лалын янз янзын урсгалыг дайсагнуулах механизмаар Тегераныг нөлөө бүхий нийслэлүүдийн цэсээс гаргаж болно. Одоо тус механизмыг Сирид хэрэглэж байна. Бахрейн ч нэг ёсны золиос болсон хэмээн үзэж болно.
Шинжээчид Сирийн байдлыг улс төрийн замаар зохицуулах боломжийг өөр өөрөөр үнэлж байна. Харин Дамаск бүс нутгийн үйл явдалд улс төрийн нөлөө үзүүлэх чадвараа алдсан гэж тэд санал нэгтэй дүгнэв. Сири улс нөлөө бүхий орнуудын клубаас гарсан.

Энэ нь дотоодын хүчин зүйлүүдээс болж үүссэн хямралын гарцаагүй үр дагавар юм уу эсвэл Сири улсыг одоо дайрч буй гадаадын хүчний зорилго юм уу? Эл асуудлаар шинжээчдийн санал зөрөв. «Оросын дуу хоолой» радиогийн тоймч Евгений Ермолаевын санаа бодлыг сонсогчиддоо сонирхуулжээ:

Дайны үнэр


Израилийн Агаарын цэргийн хүчин 10 дахь өдрөө цохилт өгч байна. Газын зурвас дахь байнуудад хоногг нэг, хоёр, долоон удаагийн цохилт өгч байна. Хариуд нь хил орчмын бүс нутаг, Израилийн хот, суурингууд руу 20,40,80 пуужин харвана. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху парламентад үг хэлэхдээ, Лалын жихадын ардын эсэргүүцлийн хороодын пуужингийн бригад Тегераны тушаалаар ажиллаж байна хэмээн нотлов.

Задралд хүргэсэн агаарын ажиллагаа


Франц, Их Британи, АНУ-ын Цэргийн нисэх хүчин яг жилийн өмнө Ливид цэргийн ажиллагаа явуулж эхлэв. Түүний зорилгыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс өнгөрсөн оны гуравдугаар сарын 17-нд гаргасан тогтоолд заажээ. Энэ нь Муаммар Каддафийн дэглэмд зэвсэг нийлүүлэхийг хориглох, агаарын орон зайг Ливийн армийн нисэх хүчинд хаах зорилго байсан юм.

Хятад, Орос, Герман улс санал хураалтын үеэр түдгэлзсэн. Барууныхан тогтоолыг дүр мэдэн тайлбарлаж, цэргийн довтолгоо хийх дохио хэмээн үзнэ хэмээн тогтоолыг дэмжсэнгүй. Харин тогтоолыг нарийн чанд даган мөрдсөнөөр төр засаг, босогчдын хоорондын зэвсэгт сөргөлдөөн зогсооно хэмээн үзэж хориг тавиагүй аж.

Хятадын “дуплет” ба булангийн орнууд


АНУ-ын хувьд санхүүгийн уналт амсч, Европын холбооны орнууд төсвийн хямралд өртөөд байгаа нь Персийн булангийн орнууд гэх мэт Арабын ертөнцийн баялаг ихтэй нөлөө бүхий улсуудад хамтын ажиллагааны чиглэлүүдээ эргэн харах хэрэгтэйг ойлгуулсан бололтой. Дээрх хүлээгдээгүй нөхцөл байдал нь эдийн засгийнх нь гол тэтгэгч газрын тос зэрэг бүтээгдэхүүний экспортыг нь дэмжих хүчирхэг шинэ зах зээлийг хайхад Арабын орнуудыг хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний баялгийг олон жил өөр лүүгээ овоолсоор байсан Өрнөдийн орнуудын хямрал арабчуудад өөр томоохон түнш хайх шинэ зорилтыг тулгаж байгаа ажээ. Гэвч тэд тийм хүчирхэг түншийг нэг их хайж барьсан ч үгүй, учир нь тэр түнш нь бараг л өөрөө хүрээд иржээ. Нэг үгээр хэлбэл ойрмогхон Арабын орнуудад зургаан хоногийн айлчлал хийсэн Хятадын Засгийн газрын тэргүүн Вэнь Зябаогийн айлчлалыг гадаадын шинжээчид ийнхүү тодорхойлж байгаа юм.  

пятница, 16 марта 2012 г.

Хятад улс өөрчлөлт шинэчлэлтээ “бороохойгоор” баталгаажуулна


Оросын тоймч Вадим Трухачевын нийтлэлээс товчлон хүргэж байна.

Хятадууд арми, цаг­даагийн зардлаа нэмэхийн зэрэг­цээ улстөрийн өөрчлөлт хийхээ мэдэгдлээ.
Хятадын Төрийн зөв­лөлийн дарга Вэнь Зябао “Хэрэв улс даяар улстөрийн өөрч­лөлт хийхгүй бол эдийн засгийн өсөлт саарах магад­лалтай. Гэхдээ манай аварга том улсад аливаа өөрчлөлт, шинэч­лэлт, “социалист ард­чиллын бодлого”-ыг зөвхөн хүн амын дэмжлэг, үүссэн дотоод нөхцөл бай­далд тохируулан явуулах боломж­той” хэмээн мэдэгджээ. Тэр­бээр Хятадын хөдөө тос­годын өөрийгөө удирдах буюу захиргаагаа шууд сон­годог туршлагыг эерэг хэмээн үнэл­жээ.

А.Ундраа: Австралид цөмийн хаягдлын байгууламж барихаас өрсөх гэж чармайж байгаа

Энэ сарын 13-нд монголын нэгэн вэб сайтад нийтлэгдсэн "Майничи" сонины нийтлэл зарим нэг утга, агуулгын буруу орчуулгатай байсныг Амарлин гэдэг хүн засварлан орчуулжээ. Тэрбээр "Майничи" сонины Хараюүки Айкавагийн нийтлэлүүд болон цөмийн асуудлаар идэвхтэй байр суурьтай, мэдээлэгч нэгэн аж. Ингээд түүний орчуулснаар Хараюүкийн хамгийн сүүлийн нийтлэлийг хүргэж байна.

   Япон, АНУ хамтран Монгол улсад олон улсын цөмийн хаягдал булшлах байгууламж  байгуулахаар хөөцөлдөж буйг илчилсэн нууц баримт бичгийг дэлгэн тавьж, 2011 онд Вохан-Үэйдагийн нэрэмжит шагнал хүртсэн нийтлэлдээ би цацраг идэвхт хог хаягдлыг хадгална гэдэг бол нарийн эмзэг асуудал гэдгийг чухалчлан тайлбарласан билээ. Цүнамид өртсөн Фүкүшимагийн 1-р  АЦС-д тохиолдсон гамшгийн улмаас үүдэн цөмийн эрчим хүчний сайн мууг хэлэлцэж байх үед тэрхүү нууц төлөвлөгөө ил гарч ирсэн юм. 

среда, 14 марта 2012 г.

Нохой агнаж ашиг олсон орос хийгээд эвэр нь хугарсан тайжийн тухайд

Хуучны сониныг сөхөн үзэхүй
Яг одоо би гартаа “Үнэн” сонины 1926 оны бага зэрэг урагдан, шарласан нэг дугаарыг нандигнан барьж сууна. Түүхийн нэгэн хэлтэрхийг л атгаж байна гэсэн үг шүү дээ. Монгол улсын 16-р он, 12 сарын 25-ны өдөр гарсан 46 дахь дугаар. “Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо ба Бүх Монголын Хувьсгалт Залуучуудын Төв Хорооноос долоо хоног бүр нэг удаа хэвлэн нийтэлмүй” хэмээж. “Залуучуудын үнэн” сонин 1924 оноос эхэлж гарсан гэдэг, тэгтэл 1926 онд дээрх хоёр байгууллага хамтран энэ сониныг гаргасан байхыг бодоход нэг хэсэг “Үнэн”, “Залуучуудын үнэн” хоёр нийлсэн юм аа даа.
Сонины гол уриа нь “Ардын зориг агуу гайхамшиг”, харин дагалдуулсан уриа нь “Бүх дэлхийн үгээгүй нар нэгдэгтүн”.

вторник, 13 марта 2012 г.

Чөлөөлөх армийн “чөлөөлөгдөшгүй сүүдэр”


Энэ оны бас нэгэн томоохон удирдлагын шилжилт удахгүй Хятад улсад болно. Энэ шилжилт хөдөлгөөнийг ирэх аравдугаар сард болох Хятадын коммунист нам (ХКН)-ын 18 дугаар их  хурлын үеэр албан ёсоор зарлаж баталгаажуулах юм. Яг одоо бол Хятад улс энэхүү түүхэн шийдвэр гаргах их хурлынхаа бэлтгэл ажилд орсон гэж хэлж болохоор байна. Харин энд онцлон дурдахад Умард Солонгос, Тайланд гэх зэрэг Азийн орнуудын л нэгэн адил Хятадын шинэ удирдагчийн хувьд ч цэрэг армийнхны дэмжлэгийг авахгүйгээр  энэ том гүрнийг захирч дийлэхгүй нь ойлгомжтой болсон байна. Харин Хятадын цэрэг арми шинэ удирдагчаасаа юу хүсч байгаа бол? Мэдээж илүү их хангалт, санхүүжилтийг хүсэх нь ойлгомжтой.

Хятадууд юуг сөрж байна вэ?





АНУ гадаад бодлогынхоо стратегийн чиг баримжааг өөрчилснөө зарлалаа.
Үүнээс хойш Вашингтоны тэргүүлэх чиглэл нь Ойрхи Дорнод бус, харин Ази-Номхон далайн бүс нутаг байх болно. Шинэ бодлогын гол зорилгыг ил зарлаагүй боловч энэ нь Хятадыг тогтоон барих бодлого болох нь бүгдэд ойлгомжтой юм.

Оросын Үндэсний эрчим хүчний институтын захирал Сергей Правосудов


Өнгөрсөн онд ДНБ-ий хэмжээгээрээ Хятад улс Японыг гүйцэж түрүүлэн дэлхийд хоёрдугаарт ордог болсон. Харин аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээгээр тус улс АНУ-ыг ардаа орхиж тэргүүлэх болсон билээ. Өөрөөр хэлбэл, Америк виртуал эдийн засагт буюу үйлчилгээ, санхүү, интернэтийн салбарт тэргүүлж байна. Одоо шинжээчид БНХАУ-д дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч болоход хэдий хэрийн хугацаа шаардагдах талаар маргаж буй. Нэг хэсэг нь 10 жил гэж байхад, нөгөө хэсэг нь 15 жил гэж байна. Энэ байдал АНУ-д огт таалагдахгүй байгаа бөгөөд тэд тэргүүлэгч байр сууриа хадгалахын тулд нэлээд хэдэн алхам хийж магадгүй байгаа юм.

понедельник, 12 марта 2012 г.

Хятадын тагнуулын алба

Үргэлжлэл.

Хятадын элит Ардын Чөлөөлөх армийн цэргийн шинжлэх ухааны академийн улс төрийн комиссар, Хятадын генерал Вен Цонгрен нэгэнтээ хэлэхдээ: “Хятад улс өөрийн далайн аюулгүй байдлын эсрэг чиглэгдэж байгаа олон улсын хүчийг таслан зогсоох ёстой. Үүнийг таслан зогсоосны дараа л Хятадыг өөд татаж болох юм. Маш богино хугацаанд эрчимтэй өөд татахын тулд Хятад ирээдүйнхээ хөгжлийн төлөө далай гатлах ёстой” гэсэн байх юм. Энэ нь ХКН-ын “улс орныхоо бүхий л хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн зорилготой шууд тохирч байгаа юм.

среда, 7 марта 2012 г.

Х.Болорболд: Бидний замнаж буй энэ 20 жил бол жинхэнэ колоничлол мөн


 
Дэлхий нийтийг хамарсан улс төр, эдийн засгийн хямрал манайд ч сүүдэр нөлөөгөө тусгаж байгаа. Энэ хямралын язгуур үндэс, үр нөлөө, урхаг дагаварын талаар бичсэн зарим судлаачдын номууд дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж, шуугиан тарьж, өргөн маргаан мэтгээнийг өрнүүлээд буй. Тэдгээр номуудаас, тухайлбал, “Хүн сүргийн үйлдвэрлэл”, “Сүйрлийн үрүүд”, “Эдийн засгийн алуурчны наминчлал”, “Урхи-Бидний эрх чөлөөний мөрөөдөл юу болчихов оо”, “Эдийн засгийн алуурчны золиосууд-Эзэрхэг гүрний эртний арга бач”, “Эрин цагийн дуудлага”, “Мухардал-Улс төрийн үзэл санааны алуурчид” зэрэг номуудыг орчуулан монголын уншигч түмэндээ хүргэсэн эдийн засагч Х.Болорболдтой уулзаж ярилцлаа. 
 
-Таны орчуулж, нийтийн хүртээл болгож буй номууд нь өнөөгийн манай нийгмийн хөгжлийн зам, түүний ирээдүйд эргэлзэх эргэлзээг уншигчидад төрүүлж байгаа. Та чухам яагаад ийм номуудыг сонгон орчуулах болсон бэ? 
 

понедельник, 5 марта 2012 г.

"Хулгайлагдсан Орос орон"-ы тухай ингэж өгүүлжээ


Манай хойд хөршийн иргэд ирэх 6 жил өөрсдийг нь залах эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө сонгохоор түүхэн сонголтоо хийж байна.  Тэрчлэн хойд хөршийнхний шинэ сонголт  олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байна. Мэдээж  манай улсын стратегийн түншийн хувьд ч бид энэхүү сонгуульд зайлшгүй анхаарах нь дамжиггүй юм. Ингээд илүүг нуршилгүй, дэлхий нийтийн  анхаарлын төвд байгаа Орос орны тухай нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэе.  Максим Калашников, Сергей Кугушев нарын  “Мөхсөн эзэнт гүрнийг тонон дээрэмдсэн нь” нийтлэл  Оросын хэвлэлүүдэд нийтлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан дэгдээж байж.