Юрий Лужков гэх энэ эр улс орондоо төдийгүй дэлхий дахинд танигдсан оросын нэр хүндтэй улс төрчдийн нэг. Түүний улс төрийн замнал оросын 6 төрийн тэргүүний нүүрийг үзснээрээ хэрдээ л дээд амжилт юм. Хийсэн бүтээсэн хийгээд хуйвалдсан луйвардсан аль алинаараа нэртэй аавийн хүү. Тэр сайн менежер шигээ зартай завшигч. Манай улс төрчдөд түүнээс суралцах юм бий. Харамсалтай нь манайхан түүний сүүдэртэй талыг л гаргууд эзэмшсэн байх юм даа.
Огцруулалт бол улс төр Оросын намрын халуун утаат өдрүүдтэй зэрэгцэн Ю.Лужков хэмээх лугжгар бөгөөд бузар баян энэ эрийг Москвагийн хааныг ширээнээс буулгах кампани ажил өргөн далайцтай эхэлж, сар хэртэй үргэлжилсэн "ширүүн тулаан"-ы дараа ёслол төгөлдөр албан тушаалаас нь огцруулж дөнгөв. Түүнийг огцруулахын тулд бараг л Кремлээс зориуд нийслэлдээ гал тавьж байж нөхрийг авч хаях сэдэл шалтгаанаа олсон мэт харагдаж байлаа. ЗХУ-ын задралаас хойшхи оросын нийслэлийг Лужковгүйгээр төсөөлөхөө больж бараг Москва-Лужков гэж нэрийдэгдэхээ шахсан. Зөвхөн нийслэлдээ төдийгүй орос улс даяар хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй улс төрчийг огцруулахыг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөнөөс болгоомжилж байсан оросын удирдлагын төсөөлж байсан шиг үйл явдал болсонгүй, оросын нийслэлд амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр. Магадгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ буюу нийгмийн сэтгэл зүйн бэлтгэлийг сайн базаасантай холбон тайлбарлаж болно. Үнэхээр ч тухайн хугацаанд нөхрийн талаар нэг бус баримтат кино, нийтлэл нэвтрүүлэг гаргаж, хийсэн нүглийг нь чухам л нэг “илчлэх” шиг болсон. Гэхдээ нийгэмд Лужковыг одоо “ханасан” гэх битүү бодол хэдий нь анирдаж байснаас асуудлын учгийг тайлбал илүү дөхнө. Оросыг ажиглагчид Лужковын огцролтоор Путины засаглалаас хойшхи шинэчлэл өөрчлөлтийн 2 дахь давалгаа эхэллээ гэж дүгнэсэн нь санамсаргүй хэрэг биш. Улс оронд ноёрхсон эдийн засгийн олигархиудтай тэмцэх тэмцлээс оросын улс төр эдийн засгийн өөрчлөлтөө эхэлсэн Путин, хослон баригч Медведевтэйгээ улс төрд бугшсан олигархиудыг шахан зайлуулах ажлаа Лужковоор эхлүүлж буй нь энэ юм. Үнэхээр оросын нийгэм ялангуяа нийслэл Москвагийн амьдрал урьдын адил ажин түжин, нам жим байгаа хэдий ч засаг захиргааны түвшинд одоо буцалсан өрнөл, халаа сэлгээ ид явагдаж байна. Лужковыг огцрохтой зэрэгцэн нэг хэсэг хүмүүсийн орлого олох таатай сезон эхэлсэн. Энэ бол намтар бичигчид. Яг одоо оросын номын зах зээлд Лужковын талаар нэг бус ном хэвлэгдээд амжсан бөгөөд Б.Немцовын "Лужков. Итоги", В.Ю.Дорофеевийн “13 Отставок Лужкова”, М.Козыров “Елена Батурина: как жена бывшего мэра Москвы заработала миллиарды”, М.Щербаченко “Мэр и о мэре”, Р.Медведев “Юрий Лужков И Москва”, А.С.Челноков “За что Лужкова дали по кепке?” зэрэг бүтээлүүдэд түүний булхай, луйвар, авилгал, тойрон хүрээлэгчдийнх нь талаар чангахан авсан байна лээ. Товч намтар 1936 онд Москва хотод төрсөн. 1953 онд 10 жилээ төгсөөд 1957 онд Губкины нэрэмжит Нефть-хими, хийн түлшний аж үйлдвэрлэлийн дээд сургууль төгссөн. 1963 он хүртэл Хуванцарын шинжилгээ судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1971 оноос Удирдлагын автоматжуулсан системийн хэлтсийн дарга, 1986 оноос ЗХУ-ын химийн аж үйлдвэрийн яамны шинжлэх ухаан, техникийн удирдлагын даргаар томилогдсон. 1975 оноос Москвагийн Бабушкин районы, 1977-1991 онд Москвагийн зөвлөлийн ардын депутатаар тус тус сонгогдсон. 1991 онд Москва хотын даргын сонгуулиар дэд даргаар сонгогдон, жилийн дараа Б.Ельциний зарлигаар Москва хотын даргаар томилогдсноор 2010 он хүртэл тасралтгүй 17 жил тус албыг хашсан. (1996 оны хотын даргын сонгуульд 87,5 %, 1999 онд 69,89 %, в 2003 74,81 %-ийн саналаар тус тус дахин сонгогдсон) 2010 оны 10 сараас өөрийн нь санаачлагаар 2002 онд байгуулагдсан Москва дахь Олон улсын их сургуулийн том хотын удирдлагын факультетын деканаар томилогдон ажиллаж байна. 1958 онд Марина Башиловатай гэрлэж – хүүтэй болсон. эхнэр нь 1989 онд таалал төгссөн. 1991 онд хоёр дахиа гэрлэж Елена Батуринатай сууж 2 охинтой болсон. Лукжовын хийж амжуулсан ажлууд Оросын шилжилтийн 20 жилийн хугацаанд хамгийн хүнд ачаа Москва хотын захиргаанд оногдож байсан нь гарцаагүй. 10 гаруй сая хүн амтай дэлхийн томоохон нийслэлийг гал алдуулахгүй байх үүрэг хүлээж, тэрхүү үүргээ нэр төртэйгөөр авч явж ирсэн нь Лужковын том гавъяа. Энэ хугацаанд Москвагийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болон ДНБ ямагт өсч байлаа. Тэр чинээгээр нийслэлийн төсөв бүрэлдэж, эрүүл мэнд, боловсролын салбар, төсвийн ажилчид, тэтгэврийнхний цалин хөлс, тэтгэмжийг цаг тухай бүрд нь өгч чадаж байсан юм. Тэр нийслэлийн уугуул иргэдийн тэтгэврийг 10000 рубль буюу 300 доллар болгож чаджээ. Хамгийн доод тэтгэвэр 2009 он гэхэд 5124 рубль байв. 90-ээд оны эхээр Лужковын санаачилгаар орон сууцны барилгын хөрөнгө оруулалтад шинэ тогтолцоо нэвтрүүлснээр орон сууцны хангамж тасалдаагүй бөгөөд жилд 2 сая кв.м орон сууц ашиглалтад орж байлаа. 2005 онд хэрэгжүүлж эхэлсэн “Нийгмийн ипотек” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлтэй зээлээр олон мянган гэр бүл орон суутай болсон юм. Лужков нийгмийн ядуу эмзэг хэсэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэврийнхэн, ахмад дайчдад зориулан янз бүрийн хөнгөлөлт чөлөөлөлт, нийгмийн халамжийн бодлого явуулсан бөгөөд энэ ч үүднээс түүнийг Москвачууд хайрлаж, хүндэлдэг юм. Социалист загвартай нийслэлийг орос хэв маяг ба барууны тэнгэр баганадсан барилга бүхий цоо шинэ хот болгоход түүний оруулсан хувь нэмэр их. Тэрээр христийн аврагчийн сүм, Оросын их театр, Аугаа эх орны дайны ялалтад зориулсан хөшөө цогцолборыг сэргээн босгохын зэрэгцээ Москва-сити зэрэг шинэхэн хотхонуудыг амжилттай сүндэрлүүлсэн. Зах зээлийн үед огцом нэмэгдсэн тээврийн хэрэгслийн замын асуудлыг шийдвэрлэхийн төлөө хүчин зүтгэл тавьж томоохон замын сүлжээ, цагиргуудыг ашиглалтад оруулсан. Тэгээд яагаад кепкатай нөхрийг огцруулав? Мэдээж албан ёсны үндэслэл нь Москва хот гал түймэрт автаж, үндэсний гамшгийн хэмжээнд хүрээд байхад нөхөр огт тоосон шинжгүй гадаадад амарч явсан гэх тайлбар. Лужков ч түүнийг хэн тоож оролдох уу нохойг хэн саахав гэдэг шиг ихэд амар амгалан дэмий тэнэж явсан нь үнэн. Гэхдээ гол шалтгаан нь түүний төрийн албанд хийсэн зүйлээсээ хувийн амьдралдаа байгуулсан гавъяа нь хэд дахин өндөр байсанд учир нь байж болох талтай. Мэдээж Лужковын огцролтоор дамжуулж орос орны шинэчлэл өөрчлөлтийн том давалгаа эхэлснийг дохио болгон масст хүргэх улс төрийн том зорилго ч агуулдагдаж байсныг дахин хэлье. Түүнийг огцрохтой зэрэгцэн Москва хотод учирсан 5 гамшиг сэдэвт нэвтрүүлэг бүх сувгаар нэг зэрэг цацагдсан. Түүнийг удирдаж байх хугацаанд Москва дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот болсон, гадаадынхны хувьд хамгийн аюул эрсдэлтэй газар, замын түгжрэл бөглөрөл дэлхийд дээгүүрт бичигдэж, хуучны соёлын дурсгалт газрууд бараг бүгд устсан зэрэг шалтгаануудыг дурьдсан юм. Дэлхийн өндөр өртөгтэй хот Үнэхээр Москва дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотын эхний 3-д байнга шалгардаг. Москвачуудын сарын дундаж зарлага 31 мянган рубль буюу 1000$ болдог. Гэтэл дундаж тэтгэвэр 7500-8000 рубль. Жилээс жилд инфляци өсч, юмны үнэ европоос ч түрүүлэх болсон. Москвагийн оршин суугчдын 10%-ыг бүрдүүлдэг баячуулын орлого ядуу оршин суугчдынхаасаа даруй 42 дахин өндөр байдаг. Европын хотуудад 4-5 дахин, Америкт 14 дахин зөрүүтэй байдаг гэнэ. Харин Лужков “капиталист шиг ажиллаж, социалист шиг хуваарилна” гэж амалж байсныг хэлэх үү. Улс төрийн тогтвортой байдал, боловсролын тогтолцоо, амралт, оршин суугчдын тав тух, хүрээлэн буй орчны байдал зэрэг 39 үзүүлэлт бүхий хотуудын чансааг тодорхойлсон 2008 оны судалгаагаар Москва Нигерийн Лагос, Зимбабвегийн Харар хотуудтай нэг эгнээнд 171- р байрт жагссан байна. Авилгалжсан хот Олон нийтийн санал асуулгаар ОХУ-ын засаг захиргааны нэгжүүдээс хамгийн их авилгалд идэгдсэн хотоор Москва хот нэг бус удаа тэргүүлээд авсан. Бодит амьдрал дээр дээд албан тушаалтнуудаас аваад цагдаа, хүчний байгууллага, их дээд ба дунд сургууль, эмнэлэг, хүүхдийн цэцэрлэгт авилгал газар сайгүй нэвчсэн. Яг манай орон шиг хүүхдээ сургууль цэцэрлэгт оруулах, төрөх дөхсөн эхнэрээ боломжийн эмнэлэгт хэвтүүлэх, болсон болоогүй сургуулийн хүүхдийн тодорхой бус хураамжууд төлөх, гэмт хэргээ нуун далдлахын тулд цагдаад авилгал өгөх, хотын үнэтэй газар авахын тулд их хэмжээний мөнгө халаас руу нь хийх явдал ихэд түгээмэл. МКАД буюу Москвагийн авто замын сүлжээг барихад 1км тутамд 100 сая доллар, Авто тээврийн гуравдугаар цагиргийг барихад км тутамд 117 сая доллар зарцуулсан байна. гэтэл энэ зардал нь АНУ-д 4-6 сая, Германд 8 сая, Хятадад 3 сая байдаг аж. Бүр байгаад авто тээврийн дөрөвдүгээр цагирагт км тутамд 537 сая доллар төсөвлөж байсан байна. Энэ нь дэлхийд дээр хамгийн хүнд төвөгтэй нөхцөлд баригдсан аль ч төрлийн замаас хэд дахин давсан үзүүлэлт гэнэ. Гэвч өдий хүртэл Москвагийн замын асуудал шийдэгдээгүйгээр барахгүй замын түгжрэл, машины утаагаар дэлхийд толгой цохьсон хэвээр ажээ. Гэмт хэргийн хот 2008 онд Москва хот дэлхийн хамгийн аюултай хотоор шалгарав. Тэрээр Каракас, Кейптун, Шинэ Орлеон, Порт-Морсби зэрэг дэлхийн алдартай хүнд гарын хотуудтай эхний 5-д жагссан байна. Москвад 100 000 хүнд оногдох хүн амины гэмт хэргийн гаралт 9,6 байдаг бол Лондон, Рим, Мадридад энэ үзүүлэлт 2-оос хэтэрдэггүй байна. 20 жилийн хугацаанд Москвад үндэсний үзлийн золиос болж олон сайхан залуу амь насаа алдаж, үнэний төлөө тэмцсэн оросын алдартай сэтгүүлчдийн үхлийн шалтгааныг одоо хүртэл илрүүлж чадаагүй байна. Хар тамхи, бие үнэлэх, хууль бус наймаа, гэмт хэргийн бүлэглэлийн тоо улам бүр өсөн нэмэгдсээр. Дэлхий дахиныг шуугиулаад байгаа WikiLeaks сайтад хүртэл В.Лужковыг Москва дахь гэмт хэргийн бүлэглэлүүдтэй холбоотойг нотлосон баримт нийтлэсэн. Сайтад дурьдснаар бол нийслэл Москвап 3 шатлалтай гэмт хэргийн тогтолцоо ажиллаж байдаг бөгөөд хамгийн дээд эзэн нь Лужков. 2 дахь шатлалд Оросын холбооны аюулгүй байдлын алба ба Дотоод хэргийн яам гэсэн аварга том бүтэц орно. Пирамидын доод хэсэгт бага гарын гэмт хэрэгтнүүд, төрийн албан хаагчид, байцаагчид ордог байна. Түүний олон найз нөхөд, түншлэгчид нь авилгач, дээрэмчид болох тухай баримтад мөн дурьдсан байна. Баян эхнэртэй ядуу Лужков: Батурина ба “Интеко” хэмээх эзэнт улс
Экс мэрийн авилгалтай холбоотой шуугианд эхнэр Е.Батуринагийн нэр зайлшгүй холбогдоно. Тэрээр 2004 онд Форбес сэтгүүлд оросын цорын ганц долларын саятан эмэгтэйгээр тодорч байсан юм. 2009 онд энэ эмэгтэйгийн эзэмшдэг “Интеко” холдингийн хөрөнгө 900 сая доллараар хэмжигдсэн байна.
Лужков Москва хотын хувийн ба хамтын хөдөлмөрийн хороог толгойлж байхдаа уг хорооны нарийн бичиг Батуринатай танилцаж 1991 онд суусан байна. Тэр жилдээ Батурина Интеко гэх хуванцар эдлэл, сав суулга үйлдвэрлэдэг компани байгуулж амжив. Удалгүй “Интекострой” гэдэг барилгын гадна ажил гүйцэтгэдэг охин компани байгуулснаар эхнэр нөхөр хоёрын хувь хувьсгал дамнасан бизнес цэцэглэж эхэлсэн байна. Мэрийн захиалгаар олон арван барилгын гадна засварыг гүйцэтгэж, Лужник хэмээх цэнгэлдэх хүрээлэнгийн 700 000 долларын өртөг бүхий сандал нийлүүлэх тендерт ялж, барилгын материал нийлүүлдэг үйлдвэр барьж, Байшин үйлдвэрийн 3-р комбинат, “Осколцемент” зэрэг компаниудыг худалдан авсан байна. “Интеко” нийслэлийн барилгын зах зээлийн 20%-ыг оросын цементийн 11%-ыг дангаар хангадаг буюу хэдэн сая кв.м-ээр хэмжигдэх элит орон сууц, офисын барилга, зочид буудлуудыг дангаараа барьсан гэдэг. Хэдийгээр компани эхнэрийн нэрээр явдаг ч Мэр байнга дэмжиж ирсэн нь тодорхой. Маргаантай болон түүхэн дурсгалт газруудыг сүйтгэн шинэ хотхон босгох, шаардлагатай бэлэн мөнгөний эх үүсвэрийг шийдвэрлэхэд Москвагийн засаг захиргааны оролцоо илт харагддаг байсан юм.
Гэхдээ хөрөнгө оруулгын мэдүүлгээ 150кв.метр 2 байр, бага зэргийн үнэт цаас, газар, суудлын 6 машин төдийгөөр бөглөдөг аж. Бүр тэр орон сууцныхаа ¼-ийг эзэмшдэг гэсэн байдаг. Үлдсэнийг нь охид нь. Мань Лужков мөн орон сууцныхаа ¼-ийг эзэмшээд, 6 сая рубль хадгалаад, аж ахуйн зориулалтай нэг газар эзэмшээд, Газ-69 машин өмчилдөг гэж байгаа.
Чухамдаа бол Лужков оросын бараг бүх том компаниудаас тодорхой хувьцаа эзэмшдэг бөгөөд нэг кв-т метр нь 6000 доллар бүхий элит орон сууц, 15 сая долларын үнэ бүхий зуслангийн байртай. Лондонд Букингемын ордны дараа орохуйц 100 сая долларын үнэтэй 90 өрөө бүхий том ордон, нисдэг тэрэг, хөлөг онгоц гээд тоочоод байвал барагдашгүй.
Экс мэрийн авилгалтай холбоотой шуугианд эхнэр Е.Батуринагийн нэр зайлшгүй холбогдоно. Тэрээр 2004 онд Форбес сэтгүүлд оросын цорын ганц долларын саятан эмэгтэйгээр тодорч байсан юм. 2009 онд энэ эмэгтэйгийн эзэмшдэг “Интеко” холдингийн хөрөнгө 900 сая доллараар хэмжигдсэн байна.
Лужков Москва хотын хувийн ба хамтын хөдөлмөрийн хороог толгойлж байхдаа уг хорооны нарийн бичиг Батуринатай танилцаж 1991 онд суусан байна. Тэр жилдээ Батурина Интеко гэх хуванцар эдлэл, сав суулга үйлдвэрлэдэг компани байгуулж амжив. Удалгүй “Интекострой” гэдэг барилгын гадна ажил гүйцэтгэдэг охин компани байгуулснаар эхнэр нөхөр хоёрын хувь хувьсгал дамнасан бизнес цэцэглэж эхэлсэн байна. Мэрийн захиалгаар олон арван барилгын гадна засварыг гүйцэтгэж, Лужник хэмээх цэнгэлдэх хүрээлэнгийн 700 000 долларын өртөг бүхий сандал нийлүүлэх тендерт ялж, барилгын материал нийлүүлдэг үйлдвэр барьж, Байшин үйлдвэрийн 3-р комбинат, “Осколцемент” зэрэг компаниудыг худалдан авсан байна. “Интеко” нийслэлийн барилгын зах зээлийн 20%-ыг оросын цементийн 11%-ыг дангаар хангадаг буюу хэдэн сая кв.м-ээр хэмжигдэх элит орон сууц, офисын барилга, зочид буудлуудыг дангаараа барьсан гэдэг. Хэдийгээр компани эхнэрийн нэрээр явдаг ч Мэр байнга дэмжиж ирсэн нь тодорхой. Маргаантай болон түүхэн дурсгалт газруудыг сүйтгэн шинэ хотхон босгох, шаардлагатай бэлэн мөнгөний эх үүсвэрийг шийдвэрлэхэд Москвагийн засаг захиргааны оролцоо илт харагддаг байсан юм.
Гэхдээ хөрөнгө оруулгын мэдүүлгээ 150кв.метр 2 байр, бага зэргийн үнэт цаас, газар, суудлын 6 машин төдийгөөр бөглөдөг аж. Бүр тэр орон сууцныхаа ¼-ийг эзэмшдэг гэсэн байдаг. Үлдсэнийг нь охид нь. Мань Лужков мөн орон сууцныхаа ¼-ийг эзэмшээд, 6 сая рубль хадгалаад, аж ахуйн зориулалтай нэг газар эзэмшээд, Газ-69 машин өмчилдөг гэж байгаа.
Чухамдаа бол Лужков оросын бараг бүх том компаниудаас тодорхой хувьцаа эзэмшдэг бөгөөд нэг кв-т метр нь 6000 доллар бүхий элит орон сууц, 15 сая долларын үнэ бүхий зуслангийн байртай. Лондонд Букингемын ордны дараа орохуйц 100 сая долларын үнэтэй 90 өрөө бүхий том ордон, нисдэг тэрэг, хөлөг онгоц гээд тоочоод байвал барагдашгүй.
Лужковын Лондон дахь ордон
Энэ бүх хугацаанд түүний булхайтай үйлдлийн талаар москвачууд дуугүй суугаад байсан хэрэг үү. Үгүй тэд хууль бус газар олголт, тендер, авилгалын эсрэг байнга тэмцэж, жагсаж цуглан, дуу хоолойгоо илэрхийлж ирсэн. Сэтгүүлчид бүхий л ноцтой мэдээллийг цаг тухайд нь гаргаж тавьдаг байсан. Гэхдээ нийгэмд түүний нэр хүнд үнэхээр өндөр байсан агаад PR-ыг дээд зэргээр ашиглаж ирснийг ч хэлэх хэрэгтэй. Эрх баригчид л хөдөлж цөхөөд байсанд асуудлын гол байна. Тэдэнд тийнхүү Лужковыг дуугүй хараад суух тодорхой шалтгаан бас байсан биз ээ.
Төгсгөлийн оронд
Төгсгөлийн оронд
Оросуудад нэг сонин зан бий. Тэд нэгэнт унаж яваа хүнийг бүр чанга түлхдэг. Лужков ч амар унах хүн биш. Массаас багагүй дэмжлэгтэй тэрээр ерөнхийлөгчийнх шиг тэтгэвэр авч, төрийн мэдлийн зуслангаа ашиглах ба нисэх буудлуудын VIP заалаар үйлчлүүлэх, мөрдөн мөшгөлтөөс хамгаалуулах, бүр гучаад одон медалиуд нь эрүүгийн хэрэг үүсгэлээ гэхэд том хөнгөлөлт болно.
За ямартай ч түүний хийсэн буян нүглийг дэнслэх эрхийг уншигч таньд үлдээе дээ.
За ямартай ч түүний хийсэн буян нүглийг дэнслэх эрхийг уншигч таньд үлдээе дээ.
Д.Мягмарсүрэн Улс төр судлаач
Комментариев нет:
Отправить комментарий