четверг, 27 декабря 2012 г.

Орос яагаад Монгол биш гэж?

“Саяхан л хоцрогдсон орон байсан Монгол хөршийн маань эдийн засгийн үсрэнгүй хөгжил “тогтвортой байдал”-ын ачаар бус ардчиллын буянаар буй болсон” гэж Оросын тоймч үзжээ. Оросын удирдлагын тогтолцоо, улс төрийн орчны талаарх шүүмжлэлт байр сууриа зохиогч Монголын тухай бодит жишээгээр “халхавчлан” тун сонирхолтой илэрхийлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Оросын “Московский комсомолец” сонинд Владислав Иноземцевын бичсэн өгүүллийг 24цаг.мн товчлон орчуулж хүргэлээ.

   4659331783_15b5984842_b  Саяхнаас Оросын улс төрийн дээд хүрээнийхэнд бахархах шалтаг нэгээр нэмэгдэв. Олон улсын авилгалын рейтингэд манай улс 10 байр урагшлан Гондурасын түвшинд иржээ. Энэхүү амжилтаа шагшсан улс төрчдийг орхиод эдийн засгийн үсрэлтийн тухай ярьцгаая. Гэхдээ харьцуулалт болгон ширэнгэн ой дахь Латин Америкийн орноос арай өөр, ойр дөт жишээ авъя гэж шийдлээ.

понедельник, 24 декабря 2012 г.

“Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэл: Дэлхий сөнөхөөс өмнө би гэрээ зэхсэн

oyungerelСүүлийн үед майячуудын тооллын нэгэн цикл буюу тоолол дуусч байгаатай холбоотойгоор 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө.
Гурван шөнө харанхуй болж, 70-80 хэм хүрч хүйтэрч хүн төрөлхтний уушги хөлдөнө. Наран дээр дэлбэрэлт болно гэх мэт мэдээлэл монгол төдийгүй дэлхий нийтэд тархсан. Энэхүү цуурхалд “Монголын бөөгийн холбоо”, “Манукол” академийн ерөнхийлөгч, физикч, философич, доктор З.Бат-Отгон нар өөр өөрийн байр сууриа ийн илэрхийлж байсан билээ.
Харин тухайн үед “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэлтэй холбогдож, “Бумбын эрин”-ий талаар сонирхсоноо хүргэж байна.

Goodbye America буюу эзэнгүй дэлхий


Goodbye America буюу эзэнгүй дэлхий
АНУ-ын Тагнуулын үндэсний зөвлөл 2030 он хүртэлх олон улсын хөгжлийн төлөв байдалд хийсэн судалгаагаа нийтлүүлэв. Судлаачдын дүгнэснээр бол энэ хугацаанд АНУ дэлхий дахины үйл явцад дангаараа нөлөөлдөг хэт их гүрний статусаа алдах ажээ.
  • Их Британийн “Standard Chartered” банк аль 2010 оны судалгаандаа, 2020 он гэхэд Хятад АНУ-ыг гүйцэж, 2030 онд ДНБ нь Америкийнхаас хоёр дахин их болно гэсэн бий.
  • Мөн Москва цэргийн чадавхаар давуутай байдлаа ашиглан хөршүүдээ айлган барьж байхыг хичээж магадгүй гэнэ.
  • Европын холбооны Аюулгүй байдлын судалгааны хүрээлэн 2006 онд хийсэн судалгаагаараа, дэлхийн эдийн засагт Хятадын манлайлах цагийг 2025 он гэж үзсэн юм.

пятница, 21 декабря 2012 г.

Башар Асадын башир явдал



Оросын дипломатчдын хүрээнээс мэдээлэл авсан эх сурвалжаас иш татан “Коммерсанть” сонинд бичсэнээс үзвэл Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг ивээлдээ аваач гэж ОХУ-д АНУ уриалсан аж. Эх сурвалжийн мэдээгээр бол Асадыг ямар ч үнээр хамаагүй дэмжихийг Москва хичээхгүй бололтой. “Бид Асадыг хамгаалаад байгаа юм биш. Сирийн Ерөнхийлөгч цаг хугацааны боломжийг ашиглаж чадаагүй. Түүний тэсч үлдэх магадлал тун бага, арван хувь орчим л болов уу. Бид бас Сирийн сөрөг хүчний эсрэг биш. Харин Сирийн хэрэгт гаднаас зэвсгийн хүчээр оролцохыг л эсэргүүцнэ” гэж Оросын тал мэдэгдэж байгаа.
Бас Ерөнхийлөгч нь албан тушаалаа орхих тухайд сиричүүд өөрсдөө л ярьж тохирох ёстой. Йемений Төрийн тэргүүнд тохиолдсон шиг гэж Кремль үзэж буй. Тэгвэл ийм алхмыг Сирийн сөрөг хүчин зөвшөөрнө гэдэгт итгэхэд бэрх. Сөрөг хүчиндээ Сирийн Ерөнхийлөгч өөрөө тусалсан. Туркийн “Cumhuriyef” сонины сурвалжлагчтай ярилцахдаа тэрбээр хэрэв зөрчлийг зохицуулахад тус болж чадна гэдэг баталгаа байвал суудлаасаа салахад бэлэн гэж анх удаа мэдэгдлээ. Энэ тохиолдолд Башар Асадыг өөр оронд, тэр дундаа Орост аваачна гэдэг тийм ч байж боломгүй явдал биш байж болох юм. Асадыг Беларусьт ч аваачиж болно, шинжээчдийн үзэж буйгаар үүнд Лукашенко бэлэн байгаа аж.
Башар Асад гэгчхэн бэ?
Башар Хафез аль-Асад 1956 оны есдүгээр сарын 11-нд Дамаск хотод Сирийн Агаарын цэрэг, агаараас эсэргүүцэн хамгаалах хүчний командлагч, хожим нь Ерөнхийлөгч болсон бригадын генерал Хафез Асадынд төрсөн байна. Хүү араб-франц сургалттай дээдсийн лицейд бага дунд боловсролтой болов. 1982 онд лицейг бакалавр зэрэгтэй төгсөөд, 1988 онд Дамаскийн их сургуулийн анагаах ухааны салбарыг дүүргэж шүдний эмчийн мэргэжилтэй болжээ. Тэгээд Дамаскийн хаяа хот-Тишринд цэргийн эмнэлэгт ажиллав.

среда, 5 декабря 2012 г.

Дэлхий сүйрэх өдөр манай суманд ийм явдал болжээ


huduuМиний авга ах Бал­дан­жавынх бөөр цагаан ганц эр үхэртэй. Тэр нь данагар амьтаан. Нэгдэл нийгмээс авч үлдсэн ганц хөрөнгө нь болохоор авга маань өглөө бүхэн хажуу хамар дээрээ гарч Дө­хөмийн голоос гарч ирж буй хэдэн үхрээ, тэр дунд товойх бөөр алаг эр үхрээ бахтайяа дурандаж нүд баясана. Тэгж нэг таа­шаал авангаа гэртээ орж хоймортоо тухлаад "Ма­най бөөр алаг шиг эр үхэр энэ хавьд алга аа, сайхан амьтан шүү" хэмээн сайр­хана. Хөгшин нь өвгөний­хөө амыг дагуулж "Буян­тай амьтан. Сүргийн чи­мэг болсон амьтан" гэж дө­гөөнө. Ийм нэгэн амар ам­галан байдал ноёлон байх 1966 оны хавраас эхлэн дэлхий сүйрч, бүгд үхэх гэнэ гэсэн яриа Мон­голоор нэг тархжээ.

понедельник, 3 декабря 2012 г.

Дорно зүгт чиглэсэн Оросын геоулстөрийн шинэ бодлого

Өрнөд тийш хандсан Оросын бодлого, Транс-Атлантын харилцаа эрх ашгийн эсрэг тэсрэг байр суурьтай, үл ойлголцох байдалтай явж ирсэн. Харин Зүүн Хойд Азийн бүс нутагт эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн нийлүүлэлт зэрэг давуу талаа ашиглан геоулстөрийн хувьд нөлөөлөх шинэ боломжийг ОХУ-д нээж өгч байна. Түүнчлэн тус бүс нутаг дахь АНУ-ын цэрэг, зэвсгийн төвлөрөл нь Москваг Ази-Номхон далайн бүс нутагт илүү анхаарал хандуулахыг шаардаж байгаа юм.

пятница, 30 ноября 2012 г.

В.Путиний тойрог: Авилга, хэлхээ, самуун явдал


“New Yorker” сэтгүүлийн цахим хуудаст “Putin’s circle: Corruption, connection and adultery” гэх нийтлэл гарсныг товчлон, орчуулан хүргэж байна. Энэ сарын эхээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков албан тушаалаасаа буув. Албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан гэх боловч шалтаг нь зөвхөн энэ биш бололтой. Тус улсын томоохон хэвлэлүүдэд бичиж байгаагаар тэрбээр эмэгтэй албатуудтайгаа бэлгийн харилцаанд орсон нь олонд ил болж, улмаар сайдын суудлаасаа ховхорсон байна. А.Сердюков өөрийн эхнэрээс албан ёсоор салаагүй ч нууцаар тусдаа амьдардаг, яамныхаа хэд хэдэн бүсгүйтэй дотно харилцаанд орсон баримтууд хэвлэлийнхний гарт орсон аж. “Нью-Йорк Таймс”-ын чөлөөт сэтгүүлч Адам Гопникийн олж мэдсэнээр А.Сердюков нууц амрагтаа нууц мэдээлэл алдсан гэх.

вторник, 20 ноября 2012 г.

Тав дахь үеийн хунтайж нар



Бээжинд Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал өндөрлөв. Намын дарга болно гэгдэж байсан Ши Жинпинь энэ албан тушаалаа авдгаараа авч, 2013 оны гуравдугаар сараас Хятадын төрийн тэргүүний суудалд суухаар боллоо. Хурлын үр дүн шинжээчдийн таамаглаж байснаар болж Хятадын ойрын ирээдүйн шинэ цаг үед өмнөх удирдагч Зян Зэминийн бүлэглэл хүчээ авах нь тодорхой болжээ.
 Хятадын засаг төр дэхь хүчний хуваарилалт яаж өөрчлөгдөхийг шинжээчид ам уралдан таамаглаж байсан боловч өнгөрсөн хурал оньсого ихтэй байлаа. Төрийн шинэ тэргүүн, ерөнхий сайд нарын нэрс эргэлзээгүй тодорхой байсан ч үнэндээ хурал дуусан дуустал ээдрээ үргэлжилсээр, намын удирдлагын төлөөх хөшигний ар дахь тэмцэлд хэн нь ч ялж мэдэхээр байжээ.

среда, 14 ноября 2012 г.

Их Курдистан улс байгуулагдахад ойрхон болжээ

Их Курдистан улс байгуулагдахад ойрхон болжээ
Курдууд Их Курдистан улсыг байгуулахад ойртож ирээд байна. Иракийн Курдистан хэмээх тусгаар улс бий болоход ойртсон бол, Сири, Туркийн курдууд нэгдсэн удирдлагаа бий болгож Ираны курдууд үүнд нь нэгдэж байна.

Туркийн газар нутаг дээр хамгийн их буюу 12- 15 сая курд үндэстэн амьдардаг. Иран, Сирид 7.5 сая, Иракт 4.5 сая курд тоологджээ. Турк, Сири, Иракт курдууд хоёр дахь том үндэстнийг бүрдүүлж байдаг билээ. Иракийн хүн амын 20, Сирийн ард иргэдийн ес, Туркийн хүн амын долоон хувийг курболон дууд эзэлдэг.

вторник, 13 ноября 2012 г.

Лукашенко Английн хэвлэлд ярилцлага өглөө: "Та нар аймхайчууд. Танай Кэмерон бол “пацаан”..."


Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко Их Британийн The Independent сонинд ярилцлага өгч өөрийнхөө бага хүү Колягийн тухай ярьжээ. Мөн тухайн үедээ америкчууд болон талийгаач Саддам Хусейн нарын хооронд зуучлах гэж байснаа хөөрөлдсөн байна Бас хэдэн жил эрх барих бодолтой байгаагаа ч дурдсан гэнэ. Энэ тухай зарим мэдээллийн агентлагууд юу гэснийг сонирхуулъя.
Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийнхөө бага хүү Николайг дараагийн ерөнхийлөгч болгохоор бэлтгэж байгаа гэсэн яриаг тэнэг зүйл хэмээн нэрлэв. Энэ тухай The Independent сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан хэмээн ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.

четверг, 1 ноября 2012 г.

“Оросын бизнесмен Монголд тэрбумтан болох шахаад, эцэст нь дампуурсан түүх”




neg
Мөрдөн байцаалтаас дуулиантайгаар оргон зайлж эх орондоо одсон “Алтан дорнод Монгол”-ын экс тэргүүний тухай Forbes сэтгүүлийн орос хэл дээрх редакц нийтэлжээ. Сергей Паушок Forbes-ийн сурвалжлагчид С.Баяр, Ц.Нямдорж, Б.Жаргалсайхан зэрэг Монголын улс төрчдийн тухай сайн муу үгийг гамгүй бөгөөд илэн далангүй хэлсэн бол түүнээс бизнесийг нь 25 сая ам.доллараар худалдан авсан Т.Ганболд бас өөрийн тайлбараа хэлжээ. Орголт, авилга, амжилт, дампуурал гээд алт дагасан орчин цагийн детектив түүхийг 24цаг.мн орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлийн эх бичвэр нь “Оросын бизнесмен Монголд тэрбумтан болох шахаад, эцэст нь дампуурсан түүх” гэсэн гарчигтай юм.
Сергей Паушокийн алт олборлодог бизнес $1 тэрбумаар үнэлэгдэж байв. Гэвч Монголын эрх баригчидтай сөргөлдсөнөөр тэрээр бүх активаа $25 саяар зарахад хүрчээ.

среда, 31 октября 2012 г.

Дагуур Монголын Жамцын хүү буюу “Оодогийн чоно”

Дагуур Жамц Хорлоогийнд орж суув

Цаг цагийн аяст сайн, муу янз бүрээр дуудуулж явсан Монгол Улсын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн хувийн амьдралын нэгээхэн хэсгийг уншигч олондоо хүргэе гэж бодлоо. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл, Чойбалсангийн эх Хорлоо нь хоёр хүү, хоёр охин төрүүлжээ. Хамгийн том хүү Шарав нь 1885 онд төрөөд 1946 онд Улаанбаатар хотноо нас нөгчжээ. Түүний дараа нь охин Нэрэн нь 1887 онд төрөөд 1944 онд хотод нас баржээ.

суббота, 27 октября 2012 г.

Харамч Жуужаа чавганц

Миний нохой харамч Жуужаа чавганц ,найз залуу Мило нь ирсэн үеэр  Энэ зун хүлэмжин дээр хийсэн бичлэг,

Уго Чавес ба түүний нөхөд

  Баярхүү,
 “Дөл бадарсан тив” хэмээх 1970-аад оны зөвлөлтийн нэгэн баримтат киног зарим хүмүүс санаж байж магад. Тэр нь Баруун Европ, Умард Америкаас тэс өмнөө хөгжлийн зам сонгон авсан социалист Кубын замаар замнаж яваа Латин Америкийг сурталчилсан кино байж билээ. Кинонд үзүүлснээр бол энэ тив Америкийн импиериализмын эсрэг эрх чөлөөний хувьсгалын галд шатаж байлаа. Гэм нь тэгсгээд Чилид Ардын нэгдлийн засгийн газар унаснаар тэр тэмцлийн сураг тасарсан даа. 1980, 1990-ээд онд тийм хувьсгалын гал дүрэлзэх нь бүү хэл, оч нь ч улалзаж харагдаагүй. “Хүйтэн дайн” дуусгавар болж, хоёр системийн тэмцэл арилснаар  “Дөл бадарсан тив”  жам ёсоороо нам жим болсон хэрэг.

вторник, 23 октября 2012 г.

В.Путин засгийн газрыг Кремлиэс удирдаж эхэллээ


В.Путин засгийн газрыг Кремлиэс удирдаж эхэллээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн тавдугаар сард бүрдсэн сайд нарын танхимын хоёр гишүүнийг ажлаас нь чөлөөлөв. Тэрбээр эхний ээлжинд Москва хотын Кострома мужийн дэд захирагч Игор Слюняев болон бүс нутгийн хөгжлийн сайд Олег Говорун нарыг тус тус ажлаас нь халлаа. В.Путин өөрийнх нь өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй, эдийн засгийн хүнд үед хариуцаж буй бүс газартаа нөлөө үзүүлж чадаагүй, үр ашиггүй ажиллаж байна гэх үндэслэлээр ийн энэ шийдвэр гаргасан юм.

пятница, 19 октября 2012 г.

Хонкогийн ХҮН- ШУВУУНЫ торон дахь амьдрал


ТОВЧХОН
  • Дэлхийн хамгийн хөгжилтэй бүс нутагт амьтдыг хамгаалагч агентлагийн шалгалтад ч тэнцэхээргүй нөхцөл байдалд олон зуун хүн амьдарч байгааг эрх баригчид тоохоо больжээ.
  • Хүн-шувууны оромжны эзэд аль болох олон тор бэлдвэл төдий чинээ их ашиг олно
  • Гуравхан м.кв талбайтай төмөр торны сарын төлбөр 100 доллар.
Хонконгийн хуучин байшин ихтэй Монкок дүүргийн Фук Цун гудамжны орон сууц гэхээр тус бүр нь гурван мегр кв талбайтай хэдэн зуун төмөр торон хайрцагнууд байдаг. Хөгшид, ажилгүйчүүд, сэтгэцийн өвчтэй хүмүүс тэнд үүрлэж, төмөр торон доторх хүн-шувууны амьдралыг бодитойгоор цогцлоожээ. Тэрхүү сууцанд амьдрагч Питер Жунг хоёр жилийн өмнө автын ослоор өрөөсөн хөлөө тайруулж, ажилгүй болоод энд ирсэн аж. "Энд ирээд л тэргэнцэр бид хоёр хаашаа ч хөдөлж чадахаа больсон доо. Би эндээс явах юм бол оромжийг минь өөр хүнд өгчихнө" хэмээн тэрээр өгүүлж байна.

четверг, 18 октября 2012 г.

Монгол улс дэлхийн III дайнд түшиц талбар нь болох уу?



Том гүрнүүдийн геоулстөрийн мөргөлдөөн  +  "ардчилсан" Монголын эрүүл ухаанаасаа "эрх чөлөөтэй" болсон эрх баригчдынхаа гайгаар Монгол улс дэлхийн III дайнд түшиц талбар нь болох уу?
Өнөө үед дэлхийн даяар газар сайгүй улам бүр хурдаа аван дүрэлзэн ассаар байгаа дайн зэвсэгт мөргөлдөөнүүд нь дотоод учир шалтгаан, мөн чанараараа өөр хоорондоо олон зүйлсээр харилцан нөхцөлдөж улам бүр хэцүү ярвигтай болсоор байна. Иймээс аль нэг үйл явдлыг тусад нь сугалан авч үзэх нь тун үр дүн багатай. Чухамдаа ийм учраас өнөөгийн энэ өрнөж байгаа үйл явдлуудыг ойлгож ухаарч ойрын ирээдүйн биднийг хүлээж байгаа тэр үйл явдлуудыг урьдчилан харахын тулд өнөөгийн энэ бүх бүрэлдсэн нөхцөл байдлыг нийтэд нь авч үзэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байгаа юм.

среда, 17 октября 2012 г.

АНУ-ын тагнуулын алба Израиль улсыг 2025 онд байхгүй болно гэж үзлээ


("Watan", АНУ)
АНУ-ын Тагнуулын албаны Ойрхи Дорнодыг хариуцсан хэлтсээс Израиль улсыг 2025 онд бүрэн байхгүй болно гэж дүгнэжээ.
Энэ үйл явдал израйльчууд түүхэн эх орноосоо буцаж хуучин амьдарч байсан газар нутаг руугаа хийх нүүдлээс болох бололтой хэмээн Watan бичжээ. Хагас сая гаруй фаллашууд болон Африкийн жүүдүүд ойрын арван жилийн хугацаанд хар тивдээ эргэн очих аж. Түүнчлэн сая гаруй орос-еврей нар эргэн нүүдэллэх юм байна.
Тус тагнуулын баримтад дурдсанаар Израиьлтай хиллэдэг орнуудын үндсэрхэг үзэл сэргэн хүчээ авч байгаа хийгээд хамгийн том хөрш Египетэд ислам улам бүр хүчирхэгжиж байгаа нь израильчуудыг өөрийсдийн амь нас, эд хөрөнгө болон үр хүүхдүүд, төрөл төрөгсдийнх нь ирээдүйд санаа зовоход хүргэж байгаа аж.

Тэд бидний тухай: Монголчууд ер нь юунаас ч айдаггүй юм билээ


new photo Украины иргэн Олег ба Марина Костюкийнхан Монголын нутгаар машинаар хөндлөн гулд аялжээ. Тэдний юу үзэж харсныг нь сонирхуулъя.
-Монголд асфальтан зам зөвхөн Улаанбаатартаа л байдаг юм билээ. Бусад нутагт ховил дүүрэн шороон зам л байна билээ.
-Монголын нийслэл Улаанбаатар хотод ойролцоогоор 1 сая 200 мянга гаруй хүн амьдардаг. Энэ нь нийт хүн амынх нь тал нь гэсэн үг. Гэвч энэ хотод том том бизнес төвүүд тэр бүү хэл Ази тивд ховорхон байдаг  Louis Vuitton байдаг.

среда, 10 октября 2012 г.

Тэд бидний тухай: Орос Монголын баялгийг авч чадах уу?


Тэд бидний тухай: Орос Монголын баялгийг авч чадах уу?
Энэ зун Монголд болсон парламентийн сонгуулийн дүн тус орны байгалийн асар их баялгийн төлөөх өрсөлдөөнийг улам сонирхолтой болголоо.
Учир нь сонгуулийн дүнгээр Монголын засгийн эрх сөрөг хүчинд шилжсэн. АН парламентад 35.53 хувийн санал авч, гол өрсөлдөгч МАН-ын 26.15 хувийн саналаас хол түрүүлж чадсан билээ.
Доод тал нь 1.3 их наяд долларын өртөгтэй гэх Монгол орны ашигт малтмал, байгалийн баялаг гадаадын олон орны анхаарлыг ихэд татаж байна. Ялангуяа эдийн засаг нь маш хурдан хөгжиж буй Хятад улс маш их сонирхож байна.

вторник, 9 октября 2012 г.

Хятад, Японы хооронд маргааш дайн дэгдвэл хэн нь ялах вэ?

22
ТОВЧХОН
  • БНХАУ-ын флотын чанар Японыхыг гүйцэхгүй аж
  • Эдгээр арлыг хамгаалахын тулд Японы флот Хятадаас гурав дахин бага цэрэг дайчлах чадвартай гэж Константин Сивков үзжээ.
Япон, Хятадын хооронд арлын маргаанаас болж, улстөрийн нөхцөл байдал улам хүндэрч байна. Одоогоор талууд цэрэг дайны ямар нэгэн арга хэмжээ авах тухай мэдэгдэл хийхээс зайлсхийж байгаа ч зарим хэвлэлүүд талуудын цэргийн боломжийг үнэлж үзжээ. Энэ талаар товчлон хүргэж байна.
Талуудын хүч

понедельник, 8 октября 2012 г.

Хятадууд дэлхийг ноёрхох уу? Боолын хөдөлмөртөө бэлд дээ


Бид Хятадын мөнгийг манай асуудлыг шийдэх хариу гэж боддог ч энэ улс цөхрөлтгүй хөдөлмөрийнхөө үр дүнд энэ бүхэнд хүрсэн бөгөөд яг ингэхийг л биднээс хүлээж байна.
Гучин жилийн өмнө намайг 17 настай байхад “Хятад” гэдэг үг бол ямар нэгэн тахианы махтай идэх юм буюу илэрхий арьсны үзэл санаа илэрхийлсэн “чинки” гэдэг санааг  илэрхийлдэг байлаа. Эдийн засгийн ч, улстөрийн ч хувьд яг л хоолных нь тухай юм шиг л ойлголттой байсан. Өөрөөр хэлбэл Хятад ямар ч үүрэг рольгүй байсан хэрэг.

суббота, 6 октября 2012 г.

Баабарын геополитик ба Солонгос ах


 Баабарын геополитик ба Солонгос ах Баабар нэрээр танигдсан улс төрч Б.Батбаяр монголчуудын ирээдүйг зөгнөсөн ийм нэг өгүүлэл 2003 онд нийтлүүлжээ. Түүний бичсэнээр ойрын 20-25 жилд Монгол Улс “өөдлөх, хямралаас гарах ямар ч найдваргүй” ажээ. Энэ нь америкчуудын хийсэн судалгааны үр дүн бөгөөд энэхүү бараан зураглалаас шалтгаалан тэд Монголтой хамтарч ажиллах ирээдүйдээ эргэлзэж, “хог новштой нь зөнд нь орхиж” магадгүй болжээ.

Батбаярын хувьд Монголд чиглэсэн “Оросын геополитик ашиг сонирхол нэгэнт дуусгавар болсон” ажгуу.

пятница, 28 сентября 2012 г.

Онцгой үүрэгтэй найз бүсгүй


Өнгөрөгч долоо хоногт Австрийн “Der Standard” сонин Юлия Тимошенкогийн охин Евгениятай хийсэн ярилцлагыг нийтэлсэн билээ. Украины Ерөнхий сайд асан ээж нь улс төрийн хэлмэгдлийн золиос болсон талаарх уламжлалт мэдэгдлүүдийн хажуугаар Евгения ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг ээжид нь тусалж чадах “энэ хорвоогийн цөөн хүний нэг” хэмээв. Ийн саймшран ярьсныг нь ойлгож болох юм. Учир нь энэ олон жилийн туршид Путин, Тимошенко хоёр ОХУ, Украины хоорондох харилцаан дахь хүндрэлүүдийг үл харгалзан найз биш юм гэхэд сайн холбоотнууд байсан нь яриангүй үнэн. Тухайн үед хоёр эрхмийн харилцааг тойрон янз бүрийн таамаглал дэвшүүлдэг байлаа.

среда, 26 сентября 2012 г.

Бараг л улсын нууц: Монголын армийн зэвсэг техникийн тоо


Бараг л улсын нууц: Монголын армийн зэвсэг техникийн тоо Өнгөрсөн зун Төв аймгийн Сэргэлэн суманд байрладаг Зэвсэгт хүчний 016 дугаар ангид 50 ширхэг Т-72А танк, 40 ширхэг БТР-70М маркийн хуягт тээвэрлэгч, “Мерседес Бенц” маркийн ачааны автомашин, ОХУ-ын “Урал” маркийн түлш цэнэглэгч, чирэгч, холбооны техник зэрэг зэвсэглэл техник хүлээлгэж өгсөн тухай мэдээ Монголын хэвлэлүүдээр гарсан билээ. (Үнэнийг хэлэхэд зэвсэглэлийн маркуудыг дурдаж байснаас тоо ширхэгийг нь нарийн мэдээлээгүй юм.) Зунаас хойш Батлан хамгаалахын шинэ сайд, “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургууль, энхийг сахиулагчдын шинэ ээлж, “Сэлэнгэ 2012” Орос-Монголын хээрийн сургууль гээд батлан хамгаалах салбар сонин ихтэй байлаа.

пятница, 27 июля 2012 г.

Хятад улс 20 оронтой хилийн маргаан дор оршдог

Хятад улс 20 оронтой хилийн маргаан дор оршдогХятадын эдийн засгийн өсөлт эрчимжихийн хэрээр хилийн маргаантай улсуудад хүндээр тусч байна. Үүнээс гадна тэдгээр улс орнууд зөвхөн цэрэг, хүчнээс болгоомжлохын сацуу Хятадын газар нутгийн төлөөх хэтийн зорилгоос эмээж байгаа юм. Ингээд Хятадын хилийн маргаантай оршдог 20 улсын байнгын маргаантай байдаг зарим орноос нэрлэж байна.
1.ТҮРЭГ БА ХЯТАДЫН ШИНЖААН УЙГУРЫН МАРГААН 
Хятад улс Шинжаанийг автономит болгосноос хойш түрэг үндэстнүүдээс бүрэлдсэн Уйгур, Киргиз, Узбек, Казах болон Таджик зэрэг үндэстүүд оршдог бүс нутаг юм. Энэ бүс нутагт Хятад улс 1991 онд буюу ЗХУ задран унасны дараа ноёрхолоо тогтоож, газар нутгийн зурвасаа баталгаажуулжээ. Харин энэ хилийн зурвас одоог хэр нь маргаантай оршдог бөгөөд хамгийн анх Зүүн Туркестаны эзэмшил нутаг байжээ. Эдгээр үндэстнүүд хагас зуун жилийн турш тусгаар тогтнохыг эрмэлзэж буй аж. Гэвч Зөвлөлт Оросын бүрэлдэхүүнээс гарснаас хойш жил ч хүрэхгүй хугацааны дотор Хятад улс өөртөө нэгтгэсэн билээ. Үүнд дээр дурьдсан 20 улсын тав нь багтсан байна. Тухайлбал, Казахстан, Киргизстан, Тажкистан, Туркменстан, Укбекстан зэрэг улсууд ордог. 

вторник, 27 марта 2012 г.

Бээжинд аюулгүй байдлын II зэргийн түвшинг тогтоожээ

Хятадын нийслэл Бээжин хо­тод аюулгүй байдлын II зэр­гийн түвшинг тогтоож, нийт 248 өдрийн турш буюу Хятадын Коммунист намын XVIII Их хурлыг дуустал хэ­вээр байлгах шийдвэр гарчээ.
Өмнө нь зөвхөн Бээ­жингийн Олимпийн наа­дам, Шанхайн ЭКСПО үзэс­гэ­лэнгийн үеэр ийм арга хэм­жээ авч байснаас биш хэзээ ч намын Их хурлын үеэр тэгж бай­гаагүй аж. Иймээс олон улсын тоймчид “Аюулгүй байдлын энэ арга хэмжээ нь Хятадын Коммунист нам доторх тэмцэлтэй холбоотой. Удахгүй улстөрийн салбарт өөрчлөлт гарч болзошгүй” хэмээн тайлбарлаж байна.
Хонгконгийн “Дунсян” сэтгүүлд “Хятадын Цэргийн зөвлөлийн тэргүүлэгч Ху Жинтао хоёрдугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 31-нийг хүртэл аюулгүй байдлын II түвшинд шилжих тушаалыг Бээ­жингийн цэргийн тойрог, Бээ­жингийн гарнизоны анги нэгтгэлд хоёрдугаар сарын 23-нд өгсөн” хэмээн бич­жээ. Түүнчлэн тэр өдөр Ху Жинтао, Вэнь Зябао нар Бээ­жинд аюулгүй байдлын I түв­шинг тогтоох тушаалд гарын үсэг зурсан аж.

понедельник, 26 марта 2012 г.

ДЭЛХИЙД ЖАНЖЛАХ АМЕРИК СТРАТЕГИ

АНУ-ын Зэвсэгт хү- чин 1945 оноос өнөөг хүртэл Газар дундын тэнгис, Ойрхи Дорнод, Африк, Ази, Латин Америкт дэгдсэн мөргөлдөөн, дайнд оролцсоор ирсэн билээ. 1950-1953 онд Солонгосын дайнд АНУ-ын 350 мянган цэрэг, 1000 танк, 300 гаруй хөлөг онгоц оролцсон бол 1961 онд Кубын удирдагч Фи дель Кастрогийн дэглэмийг унагахын тулд ПлайяХирон руу дайрсан. 1965-1973 онд Вьетнам, 1964-1973 онд Лаос, 1983-1985 онд Гренада, 1986 онд Ливи, 1989 онд Панам, 1991 онд Кувейт, 1993 онд Ирак, 1998 онд Афганистан, Суданд цэргийн ажиллагаа явуулжээ.
Хагас зуун дамнан үргэлжилсэн дайн, тулаан “хүний эрхийг хамгаалах, ардчиллыг дэмжих, цөмийн зэвсгийг устгах” гэсэн халхавчтай байлаа. Гэвч Афганистанд алба хааж буй америк цэрг үүд энгийн иргэд рүү буудаж, Иракт “байгаа” цөмийн зэвсгийг Ж.Буш олоогүй. Хүний газар нутагт энхийг сахиулах гэсэн америкчуудын хэнээрхэл дэлхийг хэрж, олон мянган хүний амь насыг авч одсон. Арабын ертөнцийг донсолгосон хавар ч бас америкчуудын оролцоогүйгээр дуусахгүй нь. Ливийн энгийн иргэдийг хамгаалах ажил лагаа дууссан ч цаана нь Сири, Иранд дайн дэгдээх сураг сонсогдох болов.

суббота, 24 марта 2012 г.

Өвөрмонгол цагдаагийн дарга АНУ-аас орогнол хүсчээ

Та сонссон уу? Хятадын Коммунист намын төв байрны ойролцоо буун дуу гарч, төрийн эргэлт хийхээр  завдсан гэнэ. Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд тархсан мэдээллийг блогчид өлгөн авч, янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа талаар Бээжин дэх “BBC”-гийн сурвалжлагч бичжээ. Бээжин болон өөр хэд хэдэн хотод танкийн цуваа орж ирж буйг харуулсан зурагнууд Twitter болон бусад сайтуудаар тарж байгаа боловч тэр нь цэргийн парад, бэлтгэл сургуулилтын үеэр авсан хуучин зураг байж магадгүй  гэсэн тайлбар дагалдаж байна. Гэхдээ хятадууд  ч өөрсдөө үнэхээр ямар нэгэн юм болоод байгаа гэдэгт итгэж байгаа аж. Чончун хотын Коммунист намын дарга Бо Силайг огцруулж, гэрийн хорионд оруулсан тухай Хятадын Коммунист намын албан ёсны “People"s Daily” сайтаар энэ сарын 15-нд мэдэгдсэн бол Хятадын Коммунист намын өөр нэгэн том албан тушаалтан Жоу Юнканыг баривчилсан тухай мэдээлэл саяхнаас цацагдаж эхэлжээ. Чончун хотын Коммунист намын дарга Бо Силай, Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жон Юнкан нар Хятадын  Коммунист намын дарга асан Зянь Земиний талын хүмүүс гэнэ. Хятадын дарга асан Зянь Земинийг одоогийн эрх баригчидтай сөргөлдөх болсон гэсэн мэдээлэл одоо олон хүний анхаарлыг татаж байна.


пятница, 23 марта 2012 г.

Хятадын Коммунист нам дотроо хагаралдав уу?



Бээжинд энэ сарын 20-нд төрийн эргэлт хийхээр завдсан тухай “The Epoch Times” мэдээлжээ. Гэвч энэ мэдээллийн үнэн, худал нь батлагдаж амжаагүй байхад Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жон Юнкан баривчлагдсан тухай зарим эх сурвалжууд мэдээлж эхэлсэн байна. Төв хорооны улс төр, хуулийн хороо нь цагдаа, арми, шүүх, прокурор зэрэг хуулийн хэрэгжилтийг хянадаг Хятадын Коммунист намын хүчирхэг аппарат юм.

четверг, 22 марта 2012 г.

Бээжинд гуравдугаар сарын 20-нд төрийн эргэлт хийхийг завджээ

Бээжинд гуравдугаар сарын 20-нд төрийн эргэлт хийхийг завдсан талаар “Theepochtimes.com”сайт мэдээлжээ.
Хятадын “Securities Market Weekly” сэтгүүлийн редакторын зөвлөлийн гишүүн Ли Делинь “Гудамжинд цагдаа, цэргийн техник олон байна. Чонган гудамжийг байнгын хяналтад авчээ. Уулзвар бүрт энгийн хувцастай цагдаа нар зогсож, зарим газарт төмөр сараалж, тор босгожээ” гэж өөрийн блогтоо бичсэн байна.
Хятадын интернэтэд бичсэнээр гол тоглогчид нь Хятадын Коммунист намын тэргүүн Ху Жинтао, Ерөнхий сайд Вэнь Зябао болон цагдаагийн хүчийг хянадаг Жоу Юнкан, дуулиан тарьж огцорсон Чунцин хотын намын тэргүүн асан БоСилай нар байсан гэнэ. Жоу Юнкан анх цагдаагийн хүчээр Ху Жинтао, Вэнь Зябао нарыг баривчлах гэж оролдсон ч тэд бэлэн байдалд байсан учраас бослогыг дор нь дарсан бололтой.

среда, 21 марта 2012 г.

АНУ-ын тээвэрлэгч хөлгүүдийн байршил дэлхийн байдлыг тодорхойлдог

ТОВЧХОН
  • “Энтерпрайз” тээвэрлэгч хөлөгт хэдэн спорт танхим, кофены газар, хий¬мэл да¬гуулын суваг, интер¬нэт бий. Мөн өөрийн гэсэн өдөр тутмын сонинтой аж.
  • “Энтерпрайз” тээвэрлэгч хөлөг гуравдугаар сарын 20 гэхэд Арабын тэнгист ирэх төлөвтэй талаар “Российская газета” мэдээллээ.
  • Одоо АНУ-ын 10 тээвэр¬лэгч хөлгийн гурав нь Персийн буланд байгаа нь дээрх мэдээллийг баталж байна.
Америкчууд Сири эсвэл Иранд цэргийн цохилт өгч болзошгүй талаар дэл­хийн хэвлэл мэдээллийн хэ­рэгслүүд мэдээлж байна. АНУ-ын шинжээч Ричард Мейбери “Хэрэв дэлхий дахинд юу болж байгааг мэдэхийг хүсвэл та нар АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүдийн шил­жилт хөдөлгөөнийг ажигла. АНУ-д ийм хөлөг 10 бий. Эдгээр нь Вашингтон ямар асуудалд ач холбогдол өгч байгааг илтгэдэг” хэмээн мэдэгдсэн.

вторник, 20 марта 2012 г.

Ойрхи Дорнодын хэтийн төлөв

ТОВЧХОН
  • Одоо бүс нутагт эрч хүчээ авч байгаа лалын янз янзын урсгалыг дайсагнуулах механизмаар Тегераныг нөлөө бүхий нийслэлүүдийн цэсээс гаргаж болно. Одоо тус механизмыг Сирид хэрэглэж байна. Бахрейн ч нэг ёсны золиос болсон хэмээн үзэж болно.
Шинжээчид Сирийн байдлыг улс төрийн замаар зохицуулах боломжийг өөр өөрөөр үнэлж байна. Харин Дамаск бүс нутгийн үйл явдалд улс төрийн нөлөө үзүүлэх чадвараа алдсан гэж тэд санал нэгтэй дүгнэв. Сири улс нөлөө бүхий орнуудын клубаас гарсан.

Энэ нь дотоодын хүчин зүйлүүдээс болж үүссэн хямралын гарцаагүй үр дагавар юм уу эсвэл Сири улсыг одоо дайрч буй гадаадын хүчний зорилго юм уу? Эл асуудлаар шинжээчдийн санал зөрөв. «Оросын дуу хоолой» радиогийн тоймч Евгений Ермолаевын санаа бодлыг сонсогчиддоо сонирхуулжээ:

Дайны үнэр


Израилийн Агаарын цэргийн хүчин 10 дахь өдрөө цохилт өгч байна. Газын зурвас дахь байнуудад хоногг нэг, хоёр, долоон удаагийн цохилт өгч байна. Хариуд нь хил орчмын бүс нутаг, Израилийн хот, суурингууд руу 20,40,80 пуужин харвана. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху парламентад үг хэлэхдээ, Лалын жихадын ардын эсэргүүцлийн хороодын пуужингийн бригад Тегераны тушаалаар ажиллаж байна хэмээн нотлов.

Задралд хүргэсэн агаарын ажиллагаа


Франц, Их Британи, АНУ-ын Цэргийн нисэх хүчин яг жилийн өмнө Ливид цэргийн ажиллагаа явуулж эхлэв. Түүний зорилгыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс өнгөрсөн оны гуравдугаар сарын 17-нд гаргасан тогтоолд заажээ. Энэ нь Муаммар Каддафийн дэглэмд зэвсэг нийлүүлэхийг хориглох, агаарын орон зайг Ливийн армийн нисэх хүчинд хаах зорилго байсан юм.

Хятад, Орос, Герман улс санал хураалтын үеэр түдгэлзсэн. Барууныхан тогтоолыг дүр мэдэн тайлбарлаж, цэргийн довтолгоо хийх дохио хэмээн үзнэ хэмээн тогтоолыг дэмжсэнгүй. Харин тогтоолыг нарийн чанд даган мөрдсөнөөр төр засаг, босогчдын хоорондын зэвсэгт сөргөлдөөн зогсооно хэмээн үзэж хориг тавиагүй аж.

Хятадын “дуплет” ба булангийн орнууд


АНУ-ын хувьд санхүүгийн уналт амсч, Европын холбооны орнууд төсвийн хямралд өртөөд байгаа нь Персийн булангийн орнууд гэх мэт Арабын ертөнцийн баялаг ихтэй нөлөө бүхий улсуудад хамтын ажиллагааны чиглэлүүдээ эргэн харах хэрэгтэйг ойлгуулсан бололтой. Дээрх хүлээгдээгүй нөхцөл байдал нь эдийн засгийнх нь гол тэтгэгч газрын тос зэрэг бүтээгдэхүүний экспортыг нь дэмжих хүчирхэг шинэ зах зээлийг хайхад Арабын орнуудыг хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний баялгийг олон жил өөр лүүгээ овоолсоор байсан Өрнөдийн орнуудын хямрал арабчуудад өөр томоохон түнш хайх шинэ зорилтыг тулгаж байгаа ажээ. Гэвч тэд тийм хүчирхэг түншийг нэг их хайж барьсан ч үгүй, учир нь тэр түнш нь бараг л өөрөө хүрээд иржээ. Нэг үгээр хэлбэл ойрмогхон Арабын орнуудад зургаан хоногийн айлчлал хийсэн Хятадын Засгийн газрын тэргүүн Вэнь Зябаогийн айлчлалыг гадаадын шинжээчид ийнхүү тодорхойлж байгаа юм.  

пятница, 16 марта 2012 г.

Хятад улс өөрчлөлт шинэчлэлтээ “бороохойгоор” баталгаажуулна


Оросын тоймч Вадим Трухачевын нийтлэлээс товчлон хүргэж байна.

Хятадууд арми, цаг­даагийн зардлаа нэмэхийн зэрэг­цээ улстөрийн өөрчлөлт хийхээ мэдэгдлээ.
Хятадын Төрийн зөв­лөлийн дарга Вэнь Зябао “Хэрэв улс даяар улстөрийн өөрч­лөлт хийхгүй бол эдийн засгийн өсөлт саарах магад­лалтай. Гэхдээ манай аварга том улсад аливаа өөрчлөлт, шинэч­лэлт, “социалист ард­чиллын бодлого”-ыг зөвхөн хүн амын дэмжлэг, үүссэн дотоод нөхцөл бай­далд тохируулан явуулах боломж­той” хэмээн мэдэгджээ. Тэр­бээр Хятадын хөдөө тос­годын өөрийгөө удирдах буюу захиргаагаа шууд сон­годог туршлагыг эерэг хэмээн үнэл­жээ.

А.Ундраа: Австралид цөмийн хаягдлын байгууламж барихаас өрсөх гэж чармайж байгаа

Энэ сарын 13-нд монголын нэгэн вэб сайтад нийтлэгдсэн "Майничи" сонины нийтлэл зарим нэг утга, агуулгын буруу орчуулгатай байсныг Амарлин гэдэг хүн засварлан орчуулжээ. Тэрбээр "Майничи" сонины Хараюүки Айкавагийн нийтлэлүүд болон цөмийн асуудлаар идэвхтэй байр суурьтай, мэдээлэгч нэгэн аж. Ингээд түүний орчуулснаар Хараюүкийн хамгийн сүүлийн нийтлэлийг хүргэж байна.

   Япон, АНУ хамтран Монгол улсад олон улсын цөмийн хаягдал булшлах байгууламж  байгуулахаар хөөцөлдөж буйг илчилсэн нууц баримт бичгийг дэлгэн тавьж, 2011 онд Вохан-Үэйдагийн нэрэмжит шагнал хүртсэн нийтлэлдээ би цацраг идэвхт хог хаягдлыг хадгална гэдэг бол нарийн эмзэг асуудал гэдгийг чухалчлан тайлбарласан билээ. Цүнамид өртсөн Фүкүшимагийн 1-р  АЦС-д тохиолдсон гамшгийн улмаас үүдэн цөмийн эрчим хүчний сайн мууг хэлэлцэж байх үед тэрхүү нууц төлөвлөгөө ил гарч ирсэн юм. 

среда, 14 марта 2012 г.

Нохой агнаж ашиг олсон орос хийгээд эвэр нь хугарсан тайжийн тухайд

Хуучны сониныг сөхөн үзэхүй
Яг одоо би гартаа “Үнэн” сонины 1926 оны бага зэрэг урагдан, шарласан нэг дугаарыг нандигнан барьж сууна. Түүхийн нэгэн хэлтэрхийг л атгаж байна гэсэн үг шүү дээ. Монгол улсын 16-р он, 12 сарын 25-ны өдөр гарсан 46 дахь дугаар. “Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо ба Бүх Монголын Хувьсгалт Залуучуудын Төв Хорооноос долоо хоног бүр нэг удаа хэвлэн нийтэлмүй” хэмээж. “Залуучуудын үнэн” сонин 1924 оноос эхэлж гарсан гэдэг, тэгтэл 1926 онд дээрх хоёр байгууллага хамтран энэ сониныг гаргасан байхыг бодоход нэг хэсэг “Үнэн”, “Залуучуудын үнэн” хоёр нийлсэн юм аа даа.
Сонины гол уриа нь “Ардын зориг агуу гайхамшиг”, харин дагалдуулсан уриа нь “Бүх дэлхийн үгээгүй нар нэгдэгтүн”.

вторник, 13 марта 2012 г.

Чөлөөлөх армийн “чөлөөлөгдөшгүй сүүдэр”


Энэ оны бас нэгэн томоохон удирдлагын шилжилт удахгүй Хятад улсад болно. Энэ шилжилт хөдөлгөөнийг ирэх аравдугаар сард болох Хятадын коммунист нам (ХКН)-ын 18 дугаар их  хурлын үеэр албан ёсоор зарлаж баталгаажуулах юм. Яг одоо бол Хятад улс энэхүү түүхэн шийдвэр гаргах их хурлынхаа бэлтгэл ажилд орсон гэж хэлж болохоор байна. Харин энд онцлон дурдахад Умард Солонгос, Тайланд гэх зэрэг Азийн орнуудын л нэгэн адил Хятадын шинэ удирдагчийн хувьд ч цэрэг армийнхны дэмжлэгийг авахгүйгээр  энэ том гүрнийг захирч дийлэхгүй нь ойлгомжтой болсон байна. Харин Хятадын цэрэг арми шинэ удирдагчаасаа юу хүсч байгаа бол? Мэдээж илүү их хангалт, санхүүжилтийг хүсэх нь ойлгомжтой.

Хятадууд юуг сөрж байна вэ?





АНУ гадаад бодлогынхоо стратегийн чиг баримжааг өөрчилснөө зарлалаа.
Үүнээс хойш Вашингтоны тэргүүлэх чиглэл нь Ойрхи Дорнод бус, харин Ази-Номхон далайн бүс нутаг байх болно. Шинэ бодлогын гол зорилгыг ил зарлаагүй боловч энэ нь Хятадыг тогтоон барих бодлого болох нь бүгдэд ойлгомжтой юм.

Оросын Үндэсний эрчим хүчний институтын захирал Сергей Правосудов


Өнгөрсөн онд ДНБ-ий хэмжээгээрээ Хятад улс Японыг гүйцэж түрүүлэн дэлхийд хоёрдугаарт ордог болсон. Харин аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээгээр тус улс АНУ-ыг ардаа орхиж тэргүүлэх болсон билээ. Өөрөөр хэлбэл, Америк виртуал эдийн засагт буюу үйлчилгээ, санхүү, интернэтийн салбарт тэргүүлж байна. Одоо шинжээчид БНХАУ-д дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч болоход хэдий хэрийн хугацаа шаардагдах талаар маргаж буй. Нэг хэсэг нь 10 жил гэж байхад, нөгөө хэсэг нь 15 жил гэж байна. Энэ байдал АНУ-д огт таалагдахгүй байгаа бөгөөд тэд тэргүүлэгч байр сууриа хадгалахын тулд нэлээд хэдэн алхам хийж магадгүй байгаа юм.

понедельник, 12 марта 2012 г.

Хятадын тагнуулын алба

Үргэлжлэл.

Хятадын элит Ардын Чөлөөлөх армийн цэргийн шинжлэх ухааны академийн улс төрийн комиссар, Хятадын генерал Вен Цонгрен нэгэнтээ хэлэхдээ: “Хятад улс өөрийн далайн аюулгүй байдлын эсрэг чиглэгдэж байгаа олон улсын хүчийг таслан зогсоох ёстой. Үүнийг таслан зогсоосны дараа л Хятадыг өөд татаж болох юм. Маш богино хугацаанд эрчимтэй өөд татахын тулд Хятад ирээдүйнхээ хөгжлийн төлөө далай гатлах ёстой” гэсэн байх юм. Энэ нь ХКН-ын “улс орныхоо бүхий л хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн зорилготой шууд тохирч байгаа юм.

среда, 7 марта 2012 г.

Х.Болорболд: Бидний замнаж буй энэ 20 жил бол жинхэнэ колоничлол мөн


 
Дэлхий нийтийг хамарсан улс төр, эдийн засгийн хямрал манайд ч сүүдэр нөлөөгөө тусгаж байгаа. Энэ хямралын язгуур үндэс, үр нөлөө, урхаг дагаварын талаар бичсэн зарим судлаачдын номууд дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж, шуугиан тарьж, өргөн маргаан мэтгээнийг өрнүүлээд буй. Тэдгээр номуудаас, тухайлбал, “Хүн сүргийн үйлдвэрлэл”, “Сүйрлийн үрүүд”, “Эдийн засгийн алуурчны наминчлал”, “Урхи-Бидний эрх чөлөөний мөрөөдөл юу болчихов оо”, “Эдийн засгийн алуурчны золиосууд-Эзэрхэг гүрний эртний арга бач”, “Эрин цагийн дуудлага”, “Мухардал-Улс төрийн үзэл санааны алуурчид” зэрэг номуудыг орчуулан монголын уншигч түмэндээ хүргэсэн эдийн засагч Х.Болорболдтой уулзаж ярилцлаа. 
 
-Таны орчуулж, нийтийн хүртээл болгож буй номууд нь өнөөгийн манай нийгмийн хөгжлийн зам, түүний ирээдүйд эргэлзэх эргэлзээг уншигчидад төрүүлж байгаа. Та чухам яагаад ийм номуудыг сонгон орчуулах болсон бэ? 
 

понедельник, 5 марта 2012 г.

"Хулгайлагдсан Орос орон"-ы тухай ингэж өгүүлжээ


Манай хойд хөршийн иргэд ирэх 6 жил өөрсдийг нь залах эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө сонгохоор түүхэн сонголтоо хийж байна.  Тэрчлэн хойд хөршийнхний шинэ сонголт  олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байна. Мэдээж  манай улсын стратегийн түншийн хувьд ч бид энэхүү сонгуульд зайлшгүй анхаарах нь дамжиггүй юм. Ингээд илүүг нуршилгүй, дэлхий нийтийн  анхаарлын төвд байгаа Орос орны тухай нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэе.  Максим Калашников, Сергей Кугушев нарын  “Мөхсөн эзэнт гүрнийг тонон дээрэмдсэн нь” нийтлэл  Оросын хэвлэлүүдэд нийтлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан дэгдээж байж.