Халимагийн халаагүй тэргүүн Кирсан Илюмжинов аравдугаар сард бүрэн эрхийнхээ хугацааг дууссаны дараа албан тушаалаа орхихоор шийджээ.
Улс төр нэг их сонирхдоггүй хүмүүс Илюмжинов одоог хүртэл Халимагийг удирдаж байна гэхэд гайхах нь лавтай. Тэр сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тун ч ховор зочилсон учраас тэр биз ээ. Тэглээ ч гэсэн Илюмжинов Халимагийн цорын ганц удирдагчийн хувиар төдийгүй бас харь гарагийн гийчинтэй уулзаж, Ванга эмгэнтэй найзалж, Саддам Хусейнтэй шатар тоглож явсан хүний хувиар дурсагдан үлдэнэ.
Кирсан Илюмжинов бол улсын хэмжээний улс төрчийн хувиар төдийгүй хувь хүний хувьд хосгүй юм. Нэг талаас, тэр бол ямагт амжилт олдог үйлдвэр худалдаа эрхлэгч, нөгөө талаас юу ч тохиолдож байсан засгийн эрхийг гартаа байлгаж чадсан бүс нутгийн ганхашгүй тэргүүн бөгөөд бас нэг талаас олон улсын хэмжээнд нэрээ мандуулж чадсан шатрын мятрашгүй сурталчлагч билээ.
Хэчнээн хачирхалтай дуулдавч Халимагийн удирдагч бас улс төрийн шинэ өөрчлөлтүүдийг урьдчилан хэлэгч байв. Ингэхдээ тэдгээрийг маш эртнээс угтан хардаг байсан учир тухайн үед түүний юу гэж хэлж байсныг санах хүн цөөхөн байгаа. Жишээлбэл, зөвхөн түүний албан тушаалын нэрийг аваад үзье. 1993 онд “Бүгд Найрамдах Халимаг Улсын Ерөнхийлөгч” гэдэг байсныг 2004 онд Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүн гэж өөрчилжээ. Оросын Бүгд Найрамдах Улсуудын Ерөнхийлөгчийн нэрийг өөрчлөх моод Халимагийн Ерөнхийлөгчийн саналыг таг мартчихсан үе буюу дөнгөж 2010 онд газар сайгүй дэлгэрсэн байна.
Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев бүс нутгуудын боловсон хүчнийг залуужуулах чиг бодлого Халимагийн Ерөнхийлөгчид тусчээ. /Хувь заяны эрхээр Илюмжинов энэ чиг шугамын золиос болсон байна/. Халимагт боловсон хүчнийг залуужуулах иймэрхүү кампанит ажил бүр 2007 онд өрнөж, энэ нь тус Бүгд Найрамдах Улсын Засгийн газрыг тараахад хүргэжээ /Илюмжиновыг төрийн эрх барих жилүүдэд Халимагийн Засгийн газар есөн удаа солигдсон байна/ Үүнээс бүр эрт 1993 онд Халимагийн бүс нутгуудад Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчид ажиллах болжээ. Оросын хэмжээгээр бол иймэрхүү практик дөнгөж долоон жилийн дараа тогтсоныг сануулахад илүүдэхгүй. Холбооны улсын хэмжээний эрх баригчид өөрийнх нь санаачилгыг ингэж “хуулбарлах тухайд” Илюмжинов өршөөнгүй байдлаар ханджээ. “Жаахан хожимдож байгаа бололтой. Би гомдохгүй. Зүгээр. Цаг хугацаа бас байна” гэж тэр хэлсэн байна.
Цаг хугацаа үнэхээр хангалттай байжээ. Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөгч Кирсан Илюмжинов 1993 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож, түүнээс хойш энэ албан тушаалыг нэг ч удаа орхиогүй билээ. 1993 онд Илюмжинов “Би Халимаггүйгээр амьдарна. Халимаг надгүйгээр амьдарч чадахгүй” гэсэн өөртөө итгэлтэй уриа дэвшүүлэн зөвхөн ялах зорилготойгоор сонгуульд оролцжээ. Хэчнээн хачирхалтай ч залуу улс төрчийн чухам энэ ичгүүргүй сэхүүн зан түүнийг асар их давуутайгаар ялахад тусалсан байна. Халимагийн оршин суугчдийн 65 хувь нь Кирсаны төлөө саналаа өгчээ. Илюмжинов сонгуулийн кампанит ажлаа “баян Ерөнхийлөгч-худалддаггүй засаг” уриан дор явуулж, тэгснээрээ хэрэв ядуу улс төрч засгийн эрхэнд гарвал хамгийн түрүүнд өөрийн халаасыг дүүргэх болно гэдгийг битүүхэн хэлсэн байна. Илюмжиновыг хэн ч гэж нэрлэж болох байсан ч ядуу гэж болохгүй байв. Тэр 1990-ээд оны эхээр сая сая долларыг чөлөөтэй зарцуулж, гаражтаа хэдэн арван автомашинтай байжээ.
1993 онд тийм баялаг сонгогчдод багагүй гайхал төрүүлж болох байсан ч Илюмжинов дээд сургууль төгссөнийхөө дараа бизнес эрхэлж, гайхалтай амжилт олсон тухайгаа хэзээ ч нуугаагүй билээ. 1989 онд тэр Мицибуши нэгтгэлийн Зөвлөлт Холбоот Улс дахь нэгэн салбарын эрхлэгч болжээ. Игэхэд нь япон хэл маш сайн мэддэг, армид алба хааж байхдаа Японыг сонирхдог явдал тус болсон байна. Хуучин автомашин худалдаж, хэлцэл бүрээс хувь авч яваандаа бизнесийнхээ хүрээг тэлж, техникийн үйлчилгээнийн хэд хэдэн станц байгуулжээ. Хэдэн жилийн дараа тэр хэд хэдэн банк, тоо томшгүй олон компани удирдах болов. Үүний дараа Илюмжинов Оросын Засгийн газраас ноос худалдаж авах гэж 10 тэрбум гаруй рубль зээлж авсан, тэгээд өөрөө хаашаа ч юм бэ алга болсон гэсэн цуурхал хэвлэл мэдээллийн хэрэгслээр таржээ. Иймэрхүү хэл ам түүнийг Ерөнхийлөгч байх бүх хугацаанд дагалдаж байв. Гэвч нэг нь ч батлагдаагүй билээ.
Бид хүүхдүүдээ Халимаг эсвэл Стравополийн хязгаар, Оросын хил эсвэл Европоор хязгаарлан сэтгэхгүй байхад сургах ёстой. Тэд дэлхий дээр аж төрж байгаа, энэ дэлхийгээ, түүний дээрх тэнгэрийг ариглан хамгаалах ёстойг мэдэрч байх хэрэгтэй. Тэгвэл дайн болон янз бүрийн гажуудал гарахгүй гэж Илюмжинов хэлжээ.
Тэрбээр засгийн эрхэнд гарснаасаа хойш нэг жилийн дараа Халимагийн Үндсэн хуулийг өөрчилж, Талын хуулиар солихыг сэдсэн байна. Энэ болон тэр үед баталсан зарим баримт бичиг ОХУ-ын Үндсэн хуульд нийцээгүй байжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий прокурорын газар тэдгээрийг өөрчлөхийг шахаж шаардсан байна. Тэглээ ч гэсэн Халимагийн Үндсэн хуулинд “Халимаг улс одоогийн нийт хүн төрөлхтний асуудлуудын төлөө хүлээх хариуцлагуудыг хуваалцах бөгөөд тэдгээрийг хайрлах, санаа зовох, энэрэнгүй сэтгэл гаргах дэвшилд хүрэх үзэл санааны үүднээс шийдвэрлэхэд хүчин чармайлт тавьж, дэлхийд энх амгалан байдал төвхнүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно” гэсэн зүйл одоо хүртэл бий.
Улсын хэмжээнд асуудал үүсгэсэн иймэрхүү явдлыг Илюмжинов Ерөнхийлөгч байхдаа ганцхан удаа гаргасан нь энэ биш. Халимагийн тэргүүн 1998 онд Сангийн яам, Хяналтын танхимтай муудалцаад Халимагийг Оросын Холбооны бүрэлдэхүүнээс гаргана гэж сүрдүүлсэн билээ. Энэ нь Борис Ельцины дургүйг маш их хүргэж энэ асуудлаар тэр Аюулгүйн зөвлөлийн хуралдаан хийлгэсэн юм. Энэ нь Илюмжиновын омгийг нам дарж, түүнээс хойш тэр иймэрхүү эмзэг мэдэгдэл хийгээгүй билээ.
“Нефть Россия” сэтгүүлд бичиж байснаар, Халимаг бол Оросын хамгийн ядуу, доройтсон бүс нутгийн нэг юм. Улсаас 55 хувийн татаас авдаг. Жижиг бизнес эрхлэгчдийн хувь гурван хувиас хэтэрдэггүй, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ Оросын дундаж 40-50 хувьтай тэнцдэг байна. Бүс нутгийн мэдээллийн хүрээлэнгийн тогтоосон чансаагаар Халимаг нь амьжиргааны чанараараа Оросын холбооны 83 субъектын дотроос 81 дүгээр байр эзэлжээ.
Яваандаа Илюмжиновын нэр олон нийтийн мэдээллийн хэрэгслийн улс төрийн булангуудад улам цөөхөн дурдагдах болсны сацуу шууд улс төртэй холбоогүй бусад мэдээллийн хэрэгслийг эзэлсэн байна. Халимагийн тэргүүн алгуурхнаар Оросын бүс нутгуудын хамгийн залуу, хамгийн баян удирдагчдын нэг байснаа эрх мэдэл ихтэй, сэтгүүлчдэд зөвхөн мөрөөдөж болох мэдээллийн бэлэг өгдөг хачин жигтэй хүн болж хувирчээ.
Тэр 1995 онд Олон улсын шатрын холбооны ерөнхийлөгч болсон нь онцгой цэцэглэлт хөгжлөөрөө хэзээ ч ялгарч байгаагүй Бүгд найрамдах улсын тэргүүний хувьд туйлын ер бусын зүйл байв. Илюмжинов ярилцлагууддаа шатар бол миний хувьд хобби биш харин насан туршийн үйл хэрэг юм гэж удаа дараа онцлон тэмдэглэж байжээ. Шатрын спортын дэд мастер /бас боксын/ Илюмжинов Элст хотыг Оросын шатрын нийслэл болгон хувиргасан юм. Үүнээс гадна 1990 онд дэлхийн аваргын алт, цагаан алтан хүрээтэй 8 кг бриллиантан титмийг 1990 онд Гарри Каспаровоос худалдаж авсан нь түүний шатарт дуртайг гэрчилнэ. Тэрбээр Дэлхийн мундагчуудтай шатар нүүх боломжуудыг алдаагүй байна. Нэрт шатарчидтай төдийгүй бас Генри Киссинжер, Саддам Хусейн, Муаммар Каддафи нартай шатар тавьж байжээ.
Би юунд ч хорхойсдоггүй. Эд хогшилд ч, амьдралд ч, сэргээшт ч хорхойсдоггүй. Архи юм уу, эмэгтэй хүн байвал сайн хэрэг. Байхгүй бол тэр л биз. Өөрийн онгоцтой бол сайн хэрэг, байхгүй бол зорчигчдийн онгоцоор эдийн засгийн зэрэглэлийн суудалд суугаад ниснэ, машин саатсан бол метрогоор явж чадна. Ерөнхийлөгчийн ахуйн амьдралын дэг журмаас чөлөөтэй байвал хялбар сайхан байдаг. 1000 долларын үнэтэй цаг зүүж чадна, цаггүй ч явж чадна гэж тэр ярьдаг.
Зөнч зүүд зүүдлэх, юм үзэх зэрэг үзэгдэл Илюмжиновыг насан туршид нь дагаж яваа. 1992 онд тэр Болгарын зөнч Ванга эмгэнтэй танилцжээ. Тэр түүнтэй маш дотно танилцаж, Ванга ирээдүйг нь удаа дараа хэлж өгсөн байна. Гэхдээ Вангагийн нээлтүүд 2001 онд Илюмжиновын нэг удаа намайг харь гарагийнхан сансар луу аваад явчихсан гэдэг мэдэгдэлтэй харьцуулбал юу ч биш билээ. Илюмжиновын ярьснаар, тэр харь гарагийнхантай нэг өдрийг өнгөрөөсөн байна. Тэдний хөлөг онгоцоор зугаалж, ямар нэг гараг дээр хэсэг байгаад эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн. Тэд түүнийг яах гэж авч явсныг ойлгоогүй гэнэ. Гэвч баримт баримтаараа үлдэнэ. Халимагийн тэргүүн Кирсан Илюмжинов харь гарагийнхантай харьцаж байжээ. Тэгээд л гүйцээ. Дашрамд тэр харь гарагийн гийчидтэй анх удаа дайралдаагүй гэдгээ хожим хүлээн зөвшөөрсөн байна. Ес билүү 10 настайдаа найзуудтайгаа хамт нисдэг таваг харсан. Ноход чихээ хулмайлгаад нисдэг тавагнаас гарч буй хэт авианаас нуугдах гэж газар ухан орохыг оролдсон. Харин бид амаа ангайгаад харж байсан гэж ярьжээ.
-Та муу зуршилтай байсан уу?
-Хоёр жил тамхи татсан. Нэгдүгээр ангидаа тамхинаас гарсан. 5-7 настайдаа маш их татдаг байсан.
Түүний иймэрхүү түүхээр сэтгүүлчид нэг бус удаа тохуурхаж байв. Гэвч Илюмжинов ямагт тайван байдаг байв. Үүнд буддын шашны хүмүүжил нөлөөлдөг байх. Илюмжинов Далай ламтай танил, буддын шашны философи сонирхдог боловч бүх шашинд тайван ханддаг гэж ярьдаг. Үүний нотолгоо нь түүнийг Ерөнхийлөгч байх хугацаанд Халимагт буддын шашны 40 хийд, чин сүжигтний 22 сүм, католик шашны сүм хийдүүд байгуулагдсан явдал юм.
Хүн 108 амьдралыг туулдаг гэж тэр ярих дуртай. “Би 69 удаа дахин төрсөн. Би инквизицид ч /католик шашны залхаан цээрлүүлэх, эрүүдэн шүүх газар/ амьдарч байсан. Гэхдээ чухам одоо би маш ая тухтай байгаагаа мэдэрч байна гэж Илюмжинов 2009 онд ярьжээ. Хэрэв түүний тооцоо үнэн бол улс төрийн амьдрал төгсч байгаа боловч түүнд 39 амьдрал үлдэж байна. Харь гарагийнхантай танил хүний хувьд муугүй байгаа биз. Д.Жаргал /МОНЦАМЭ/

Комментариев нет:
Отправить комментарий