вторник, 31 января 2012 г.

В.Путиний тогтолцоо ба тэр хаан уу, бурхан уу



В.Путин гэж хэн юм бэ. Тэр бурхан уу, аль эсвэл хаан уу. Тийм ээ, дэлхийн улс төрийн газрын зураг дээрх нэн сонирхолтой, нууцлаг “Эзэнт гүрэн” бол В.Путин юм. Ленин, Сталин, Хрущев, Брежнев, Горбачёв, бас Ельцин… Хүйтэн дайны үеийг санагдуулам дүр төрхтэй энэ эр тэднээс юугаараа ялгаатай гэж. КГБ-д 15 жил ажилласан туршлагатай тагнуулч гэд­гээрээ юү, шинэ цагийн сталинизм буюу Путиний дэг­лэмийг тогтоосноороо юу. Оросын хамгийн нөлөө бүхий улстөрчийн найзууд, бас дайснуудын дунд энэ мэт асуултууд сүүлийн 10 гаруй жил тасралтгүй үргэлжилж байна. Харин В.Путиний нухацтай харц юу өгүүлнэ вэ.

воскресенье, 29 января 2012 г.

Манж хаадын бэлтгэл хүргэн тавнангууд



Магистр Г.Ариунболд


Манж чин гүрний ноёрхлын үед Манжийн эзэн хаан өөрийн соёрхлыг хүртэх хувь тохиосон манж төдийгүй, Монголын зарим ноёдын үр хүүхэд болон дүү нарын дотроос онцгой хөвгүүдийг сонгон авч хааны ордонд үлдээн, тусгайд нь онцгойлон хүмүүжүүлдэг байсан тухай түүхэн сурвалжуудад тэмдэглэсээр иржээ.

Ийнхүү Манжийн хааны ордонд хүмүүжүүлэх хөвгүүдийг сонгон авахдаа Манж Чингийн эзэн хааны тогтоосон хошууны ван, гүн, Манжийн хааны үнж авгайн буюу Манжийн хааны хүргэн болох тавнан хэмээгдэх “эфү” нарын үр хүүхдийг “бэлтгэл эфү” гэсэн жишгээр сурган хүмүүжүүлж биеийг нь бэлтгэн боловсруулдаг байсан ажгуу.

пятница, 27 января 2012 г.

Бидний дунд Аватарууд байгаа юу


Тажикистаны сэтгүүлч Савзали Джобировын “Төв Ази. Бидний дунд Аватарууд байгаа юу?” нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хөгжиж буй орнуудад АНУ ба түүний холбоотнууд болох НАТО-гийн орнууд хэрхэн ханддагийн тод томруун жишээ бол Жеймс Кэмероны алдарт “Аватар” кино. Та нар санаж байна уу? Энэ кинон дээр америкчууд Пандорагийн ард түмнийг эзлэн түрэмгийлэхийн тулд хорлон сүйтгэх тагнуулын баг байгуулж, харь гарагийн хөх арьстай, сүүлтэй оршин суугчид руу илгээдэг.
Өнөөгийн технологи хэдийгээр Д.Кэмероны киноны түвшинд хүрээгүй ч мөн ча­нар нь адилхан. Харийн үзэл санааг сурталчлагчид Тажикистан болон манай хөрш орнуудад /ЗХУ-ын дараа байгуулагдсан/ гарч ирлээ. Хов хоосон нүдтэй тэд яг л зомби шиг бөгөөд ховсдуулсан мэт цээжилсэн үгээ дахин дахин давтаж, харийн түрэмгийлэгчдэд ашигтай байдлаар юу хийх, яахыг ард түмнүүдэд зааж, ятгасаар байна.

четверг, 26 января 2012 г.

Г.Киссинжер: Ираны дайн ОХУ, БНХАУ-ыг “булшилна”



Иран, барууны ертөнцийн хоорондын дайн хэзээ хэзээгүй эхлэх гэж байгаа энэ үед БНХАУ-ын дарга Ху Жинтао дээрх хурц мэдэгдлийг хийлээ. Геополитикчдын олонхи нь  дайн болж болзошгүй гэж үзэж байсан бол Европын холбоо Ираны нефтьэд хориг тавьсны дараа дайн эхлэх хугацааг хүртэл яг таг хэлж чадахаар болжээ. Тэдний олонхи нь энэ сарын 30-ны өдөр Иран-Израилийн дайн эхэлнэ гэж байна. Энэхүү дайн нь цаашдаа өргөжсөөр дэлхийн дайн болох хувирах ажээ.  
АНУ хамгийн ойрын холбоотон болох Их Британитай хамтран Ирантай хийх дайнд оролцохор болоод байна. Тэд стратегийнхаа нөөцөөс хэрэглүүлэх амлалт өгч Европыг Ираны нефтэд хориг тавиулаад байгаа юм. Энэ тохиолдолд Иран Ормузын хоолойг бүслэн хаасан ч олигтой үр дүн гарахгүй билээ. Улмаар холбоотны аль нэг улс Ираны цөмийн байгууламжуудыг устгах ажлыг эрчимжүүлж, аль болох түргэн дуусгахыг зорьж байгаа юм байна. Иранд цохилт өгөх ажлыг АНУ Израильд даатгаж, өөрсдөө энхийг сахиулагчийн дүрд тоглох аж.

понедельник, 16 января 2012 г.

С.Сүрэнжав: Монголын төрд аав шиг олон жил зүтгэсэн хүн байх гүй болов уу

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу Бадаргуулт төрийн XX оны хөхөгчин хонин жил буюу 1895 оны зургаадугаар 27-ны өдөр Түшээт хан аймгийн Говь түшээ гүнгийн хошууны туслагч тайж Чимэддаваагийн хамтлагийн ард Лодонгийн Жамсрангийнд, мөн аймгийн Зоригт ван Цэрэнбавайн хошууны нутаг Гурван хүрийн дэнж хэмээх газар мэндэлжээ. Тэр нь одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг. Ж.Самбуу гуай Монголын төрд олон жил зүтгэжээ. Монгол төрийн мэргэн өвөөгийн бага хүү, Малчдын хөгжлийг дэмжих “Ж.Самбуу” сангийн тэргүүн, хуульч С.Сүрэнжав аавынхаа тухай сонирхолтой дурсамж дэлгэлээ.
-1895 онд төрсөн гэхээр аав тань Манжийн үед төрсөн хүн болж таараад байна?
-Манжийн дарлалын үед бага нас нь өнгөрсөн. Малчин ардын хүүхэд 10 настайдаа бие дааж бичиг үсэг сурсан. Тэр үед бичиг үсэгтэй хүн ховор. Багш нь аавыг бичиг мэддэг гэж зааж өгч, хошууны тамгын жасаанд сурах бичээчээр ажиллаж эхэлсэн байдаг. Аав дөрвөн төрийн нүүр үзсэн хүн. Манжийн үеийнх, Богд хааных, тэгээд автономит, дараа нь тусгаар тогтносон Монгол Улстай золгосон.

четверг, 12 января 2012 г.

Солонгосын хойгийн геополитик ба Монгол


Солонгосын хойгийн геополитик ба Монгол

Ким III хэмээх гуч хүрээгүй жаахан залуу дэлхийн сүүлчийн сталинч, гэр бүлийн удирдлагатай “ардчилсан” социалист улсыг толгойлох болсон нь бүс нутгийн оны “онцлох” үйл явдал боллоо. Зүүн хойд Ази нь дэлхийн хүйтэн дайны харилцаа бүхий сүүлчийн бүс нутаг төдийгүй гол хөндүүр газар нь Хойд Солонгос учраас онцлохоос өөр аргагүй юм. Энэ бүс нутагт Монгол улс ч бас хамаарах тул болж буй үйл явдал бидний хувь заяанд ч эерэг сөрөг ямар нэг байдлаар нөлөөлөх нь мэдээж. Тиймээс Зүүн хойд Азийн геополитикийн тоглолтод Монгол шиг жижиг улс том үүрэгтэй оролцохгүй боловч өрнөлийг нь зөв ойлгож, өөрийн хэмжээнд идэвхи гаргаж гэмээнэ үндэсний эрх ашгаа хамгаалж чадах юм.

ХХ зуун Зүүн Хойд Азийн бүс нутагт үлдээсэн өвөөс бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Өнөө болтол маргаантай байгаа нутгуудыг дайруулан шугам татаад үзвэл их л сонин дүр зураг гарч ирнэ. Хоккайдо болон Курилын арлууд, Солонгосын хойг, Өмнөд Хятадын тэнгис дэх жижиг арлууд эцэст нь Тайванийн арлыг дайруулан хагас дугуй хэлбэрийг зурж болно.

среда, 11 января 2012 г.

Тагнуулын нууц дайн


israel-nuclear11Ираны эсрэг АНУ, Изриаль болон тэдний холбооттнуудын явуулж буй “Хүйтэн дайн”-ы тухай яриа сүүлийн үед хэвлэлийн нүүрийг чимэх боллоо.

Иймэрхүү тэмцэл үнэхээр байгаа нь үнэн, гэхдээ энэ үйл явдал хэрхэн өрнөхийг авч үзэхийн тулд Ираны эсрэг тагнуулын дайн нэн шинэ зүйл биш гэдгийг онцлох хэрэгтэй. Үнэн хэрэгтээ SТRАТFОR 2007 оны эхээс л энэ тэмцлийн эргэн тойрон дахь үйл явдлыг бичсээр ирсэн. Харин бид энэ сэдвээр Тегераны цөмийн хөтөлбврт оролцдог Ираны албаны хүмүүс барууны талд хэрхэн орсон, иранчууд Их Британийн цэргийн албан хаагчдыг Шатт-Эль-Арабд хэрхэн барьцаалсан,

понедельник, 9 января 2012 г.

"АХА" нэвтрүүлгийн супер хариултууд

-Түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ? -Чингис хаан, -Бөртэ чоно гуа марал дээр очоод яасан бэ? - Идсэн, -Сүн далайг шалбааг байхад ямар уулыг дов байхад гэж үлгэрт гардаг вэ? -Богд уул, -Ус цас 2-ыг Анлиар юу гэдэг вэ? -Ice, - Мөсөн дээр мөнгөн аяга. Тэр юу вэ? - Оньсого, - Ах нь сургадаг, Дүү нь…? - таг дүлий, ...- Чингис хаан ямар хүн байсан бэ? - Хөөрхөн, - Малын хоол боловсруулах эрхтэн юу вэ? Оролцогч 1: – Дэлүү Оролцогч 2: – Хэлүү, - Долдугаар сарын нэгэнд юу болсон бэ? - Галын наадам, -Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү юу өвөртөлж ирдэг вэ? -Чихэр, -Хунт нуурыг хэн зохиосон бэ? -Бямбын Ренчин, - Орлогын орчилын схемийг хэн анх зурж тайлбарласан бэ? - ЭЗО-ийн багш, -Үлгэрт хараацай шувууны сүүлийг хэн харваж 2 салаа болгосон билээ ? -Чингис хаан, -Монгол гэрт тонгойхгүй орох бол юунд толгойгоо цохих вэ? -Багана -Босго -Авдар, -Монгол Улсын тэргүүн хатагтай? -Өүлэн, - Монголчууд ямар ясыг сайн мөлжвөл хөөрхөн хүүхэдтэй болно гэдэг вэ? -Өвдөг -Хүзүүний яс,

ЗХУ-ыг бут ниргэгч - Рональд Райган



 -ОХУ-ын тоймч Сергей Балмасов, Вадим Трухачев нарын нийтлэл-
2-р сарын 6-нд АНУ-ын хамгийн алдартай, агуу Ерөнхийлөгчдийн нэг Рональд Уилсон Рейганы 100 жилийн ой болж өнгөрлөө. Тэрээр Чикагогийн орчимд төрсөн бөгөөд Юрик хотын эдийн засаг, нийгмийн их сургуулийг төгссөн. Гэвч Рейган эрдэм номд нэг их шамдсангүй, мэдлэгээр ч гавьсангүй. Энэ сэдвээр тэр нэг удаа “Миний сургуулийн дүнг нууцал гэж Холбооны мөрдөх товчоонд тушаал өгч болох л байсан” хэмээн хошигносон удаатай. Рейган хожим нь Ерөнхийлөгч болоод айлчилж ирсэн Арабын шейхийг газрын зураг руу дагуулан очиж, улс орон нь хаана байгааг асуучихдаг хэнэггүй нэгэн байсан юм.

четверг, 5 января 2012 г.

Америкийн тусгайгийнхан дэлхийн єнцєг булан бvрт нууц дайн єдєєдєг



Зартай алан хядагч Осама бин Ладенг устгасны дараа Америкийн “далайн хавууд” хэмээх тусгайгийнхан дэл­хий нийтийн анхаарлын тєвд орсон.
Пентагоны бvтцэд багтдаг тусгайгийнхан дэлхийн єнцєг булан бvрт нууц дайн явуулдаг нь ийнхvv илэрчээ. Тэд єнєєдєр Ирак, Афганистанаас гадна Со­мали, Йемений зэвсэгт мєр­гєлдєєнд оролцож байгаа талаар ОХУ-ын цэргийн шин­жээчид мэдэгдэж байна.

Хятадын эдийн засгийн эмзэг үндэс


Хятадын эдийн засгийн эмзэг үндэс Жошуа Малдэвин (Joshua Muldavin) нь Сара Лоуренсийн коллежийн нийгэм, эдийн засгийн газар зүйн  профессор хүн юм. Тэрбээр Хятадын хөдөө аж ахуйн салбарт болж буй үйл явдлыг дүгнэсэн бөгөөд түүний бичсэн нийтлэлийг дор хөрвүүллээ.

Хятадын өмнөд нутгийн Гуандуны мужийн Ухани тосгоны тариачид хоёр долоо хоногийн өмнө бяцхан “бослого” гаргаж, тосгоны захиргааг эзлэн, орон нутгийн удирдлагуудыг хөөжээ.

вторник, 3 января 2012 г.

Хятадын сэлгээ буюу эрх баригчдын тэмцэл



Хятадын улс төр шинэ үеийнхний мэдэлд орох цаг хаяанд ирлээ. Тус улсын Коммунист намын XVIII их хурал ирэх намар болно. Тэр үед Ху Жинтао, Вэнь Зябао нарын залгамжлагчдыг албан ёсоор зар­лах юм. Харин албан бусаар бол залгамжлагчдын нэрс хэдийнэ то­дорчихоод байгаа. Тэд бол 2007 онд болсон Коммунист намын XVII их хурлаар Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн болон сонгогдсон Си Зинпин, Лө Көциан нар юм. Тэднийг дарга болгохын тулд таван жилийн өмнөөс бэлдэж эхэлжээ. Си Зинпин Ху Жинтаогийн оронд БНХАУ-ын дарга болж, харин Лө Көциан Вэнь Зябаогийн оронд Ерөнхий сайдын албан тушаалд очно. Гэхдээ энд нэг асуулт гарч ирж байна.

Пьяного президента.


Тяжелые будни президента (5 фото)

воскресенье, 1 января 2012 г.

Киргиз алим — хүнс үү эсвэл цацраг идэвхт хор уу?


Киргиз алим — хүнс үү эсвэл цацраг идэвхт хор уу?
Сүүлийн үед ”Киргиз алим зарна” гэсэн зар залхтал явж байна. Гэтэл үнэндээ   санал болгоод байгаа Киргиз алим нь хүнс мөн үү гэдэг асуудал бас эргэлзээтэй ажээ.
Ямартаа ч энэ талаар зарим нэг судалгаа хийснээ та бүхэнд танилцуулья.
Киргизстаны цацраг идэвхт хаягдал тархах аюултай
Хуучин Зөвлөлт Холбоот Улс гэж байхад л Киргизэд уран болон газрын ховор металл олборлож байжээ. Бүр 1940-өөд оноос эхэлсэн энэ олборлолт нь 20 гаруй жилийн туршид үргэлжилсэн ба Киргиз улс нь ЗХУ-ын уран олборлох үйлдвэрлэлийн гол төвд тооцогддог байв. Чухам Киргизийн Майлуу-Суу голын хөндийд олборлосон уранаар Зөвлөлт улс анхныхаа цөмийн зэвсгийг бүтээсэн аж. Харин хамаг уранаа ухуулсан Киргиз улс асар их үйлдвэрлэлийн хог хаягдал,  түүн дундaa цацраг идэвхт ураны хаягдалтай хоцорчээ.