среда, 29 декабря 2010 г.

“Босоцгооё” хэмээн дуулсан Өвөрмонгол оюутнуудыг эрэн сурвалжилж байна


“…Ар Монголд ирэхээр тануус биднийг хужаа гэнэ, хятадад явахаар муусайн Монголчууд гэж адлагадана. Ингээд л өвөрлөгч мануус чинь Хадан завсар хавчуулагдсан халиуны зулзаганууд шүү дээ” хэмээн Өвөр Монгол иргэд гомдоллодог.
Сүүлийн үед ихээхэн дэлгэрч буй барууны хөгжим, хип хоп урлагийн нөлөөгөөр Өвөрмонгол залуус салан тусгаарлах, үндсэрхэг үзэлд нэлээд суралцаж буй бололтой.
Саяхан л гэхэд ӨМӨЗО-ны Их сургуулийн хоёр оюутан “Босоцгооё” хэмээх рэп дуу зохион дуулж, интернэтээр цацсаны улмаас бүх Хятад даяар эрэн сурвалжлагдаж байгаа аж. Шилийн гол аймгийн харъяат дээрх залуусыг баривчилбал улс төрийн хэргээр ял хүлээлгэх гэнэ.
Тэднийг Монгол руу хил зөрчин нэвтэрч болзошгүй хэмээн манай холбогдох байгууллагуудад мэдэгдсэн сурагтай. Одоогоор хоёр залууг ууланд бүгсэн байх магадлалтай хэмээн эрж байгаа гэнэ.

Комментариев нет:

Отправить комментарий