вторник, 21 декабря 2010 г.

АМИН, МАСИАС, БОКАССА

Улсаа хувийн өмч болгосон дарангуйлагчид.




Далаад онд ТАБНУ, Уганда, Экваторын Гвиней улсуудад Бокасса, Амин, Масиас гэж гурван дарангуйлагч гарч ирсэн билээ. Бокасса хууль ёсны ерөнхийлөгч,өөрийн хамаатан Давид Даког түлхэн унагасан. Амин танкны х чээр замаа шулуутгасан. Миасиасыг испаничууд ерөнхийлөгч болгоод явсан.
Энэ гурван х үн дорхиноо дэлхийн баячуудын эгнээнд багтсан билээ. Бокасса ТАБНУ-
ын үндэсний б үх баялгийг өөрийн хувийн өмч гэж тооцсон. Амин Угандын эдийн
засгийг балгас мэт болгосон. Масиас улсын санг өөрийн касс гэж үзсэн. Ингэж байж
гурвуул үлгэрт гардаг шиг дороо баяжсан билээ.
Амин францын Фигаро сонинд өчихдөө "Улсыг захирах нь хувийн компанийг
удирдахтай адил. Компаний төлөө з үтгэснийхээ төлөө хөрөнгийг нь дураар зарцуулах
эрх надад буй" гэжээ.
Бокасса Францын, Амин Английн, Масиас Испанийн армид офицер байв. Эдгээр
улсууд нь гурвууланг нь дэмжиж тэтгэж байлаа. Дэмжихийн сацуу, бид л удирдахг үй
бол африкчууд ийм л болж байгаа юм даа гэж сурталчилдаг байсан.
Масиас 45 албан ёсны өргөмжлөлтэй байв. Улсын нэгэн тугээмэл лоозон нь "Масиасын
төлөө Бурхан Экваторын Гвинейг б тээсэн юм" хэмээнэ. Амин насан туршийн
ерөнхийлөгч, фельдмаршал, олон улсын эрхийн доктор, Британий эзэнт улсыг ялан
дийлэгч гэгдсэн. Бокасса улсаа ү е залгамжлах хаант улс болгон тунхагласан билээ.
Амин Масиас хоёр Гитлерийг, Бокасса Наполеоныг биширдэг байв.
Угандын дарангуйлагч Иди Амин уг нь хөгжилтэй нэгэн офицер байжээ. Тэр хаана л
байна, тэнд инээд баясал үүсдэг байжээ. Гэхдээ мань х үний хошигнол хэнийгч
гомдоохоорг үй эвлэгхэн. Бас Амин бор дарс яггү й хү ртчихнэ. Энэ нь т үүнийг б үх
х үнтэй найз нөхөр болгожээ. Хамаг мөнгөө х үн дайлаад л ү рчихнэ. Зарим нь, энэ
гэмгү й сайн х үнийг архи л баллана гэлцэж, архичин болно доо, хөөрхий гээд гуниг
царайлна.
Аажимдаа тэр харьцах х үнийхээ х үрээг хумьжээ. Өөрийнх н ь цэцэрхлийг бишрэгч
офицеруудтай л архидах болж. Гэхдээ ямагт л ялихгү й байдлаа ялан дийлж, хувьсгал
хийж хэн болохоо харуулна гэж ярина. Т үүнийг хөндлөнгийн хү мүү с архины цагаан
солио туссан хэмээн таамаглаж, төдийлөн үл ойшооно.
1971 оны нэгэн өдөр Амин хамсаатан офицеруудынхаа хамтаар төрийн эргэлт хийж,
ерөнхийлөгч Оботег унагажээ. Өөрийн алиа марзан, архичин согтуу багийг хуу татан
хаялаа. Тэрбээр харгис хэрцгий, хязгаарг үй шуналтай нэгэн байжээ,Өөрийнх нь дург йг хү ргэж байсан 500 гаруй х үний нэрсийг аль эрт бэлдчихсэн
жагсаалтыг гаргаж ирээд, оботеистууд хэмээн цаазаар авав. Одоо л нэг Угандад тайван
амьдарч болох боллоо гэж тэр ярьжээ. Хамгийн үнэнч фен дийгээ өндөр албан
тушаалд тавьж байсан бегөөд тэдний олонх нь бичиг үсэгг й байв. Гагцхүү улсын эд
баялгийг тонохыг л тэд мэднэ.
Гэхдээ Аминыг хэрхэн г үйцэх билээ. Хурандаа цолоос фельдмаршал руу дэвшихэд
хоёрхон цагийг зарцуулсан тэрбээр эдийн засаг, нийгмийн бү х салбарыг удирдах
онцгой эрхийг өөртөө олгосон. Оюуны "хөрөнгө оруулалтынхаа" төлөө тэр улсын
орлогын тавин хувиар шагнуулах эрхтэй гэсэн хууль гаргав. Угтавин хувь нь зуун хувь
болж өссөнийг таахад тү вэгг үй.
Хувийн, кофе,цай, хушга, шар будааны тариаланг Иди Амин ү р ашиггү й байна гэсэн
нэрийн дор улсын болгов. Тодруулбал, өөрийн хувийн өмч болголоо. Ямар нэг ферм
юм уу, ү йлдвэрийн эзэн дээр Амины хү мүү с ирээд л "их фельдмаршалд аж ахуй чинь
таалагдлаа, тийм учир азтай тавилангаа биширч, өч үүхэн өмчөө аугаа жанжиндаа өргө"
гэдэг байв. Хэрэв ү г үй гэвэл оботеист гэгдэн, наад зах нь матар үржүү лгийн газрын
амьд хоол болно. Эсэн мэнд үлдэхийг дээд хувь заяа хэмээсэн хөөрхий х үмүү с их олноороо өмчөөсөө татгалзаж, Идид өргөн барьж байлаа.
Амин дорхиноо дэлхийн 100 баян х үний тоонд оров. "Уганд бол Бурхнаас надад
заяасан миний хувийн компани, угандчууд бол манай компаний ажилтнууд" гэж байн
байн давтах боллоо. Улсыг компани гэж үзэжл удирдах ёстой гэсэн болхидуу "онол"
дэвш үүлэв.
Энэ бодолдоо хэт автсан Амин х үн ардыг ямар ч эрхгү й болгосон төдийгү й, өөрийн
каква угсаатныг хамгийн аугаа дээд үндэстэн гэж зарлаад, бү гдийг нь "компаний
удирдах мест д"' дээр томилов. Каква бус угандчуудыг хэзээ ч удирдах ажил хийж
болохг үй боолууд хэмээсэн. Нүү дэлчин карамажонгуудыг мал хариулдаг мал гэж
тооцож байв.
Амин зөвхөн харгислалын тусламжаар л дэглэмээ тогтоон барьж байлаа. үсэг бичиг үл
мэдэгч т үүний мэргэн ухаанд өчүү хэн төдий эргэлзсэн хэн ч гэсэн аймшигт тарчлалаар
төгсөнө. Англнпн колоний армид байхдаа л тэр хэрцгийгээрээ зард гарч, Боомилогч
хоч з үүжээ. 50-иад онд Кенид гарсан бослогыг даралцаж байхдаа Иди олон х үнийг
боомилж алсан байна. Хожим тэр угандын ард т мнийг боомилон. хамаг ш үүсийг нь
сорсон.
1979 онд Угандын өмнөд хэсэгт Амины эсрэг бослого гарлаа. Тэднийг дор нь дарж,
зугтсан босогчдыг мешгих нэрийн дор Танзаний нэлээд нутгийг эзлэн авчээ. Эзэлсэн
нутагтаа Амин өөрийн дэглэмийг тогтоож, ард иргэдийг нь харгислан дээрэмдэв. үүнд
эгдүү цсэн Танзаний арми угандын зэвсэгт х үчинд үхлийн цохилт өглөө. Уганд даяар
Амины эсрэг бослого өрнөж, манай х үн Англи руу зугадахаас өөр аргаг үйд хү рчээ.
Лондон дахь тансаг ордондоо ирээд Амин "8 жилийн дотор компаниасаа олж болох бү х
ашгийг би авч чадсан. Надад харамсах юм алга. Уганд бол угаасаа явуург й компани
байсан юм. Тэгээд л дампуурлаа" гэжээ. Тэрбээр насан эцэслэтлээ Европод алт алмазан
дунд хөлбөрөн жаргасан юм.
1968 онд испаничууд Экваторын Гвинейг орхин одохдоо колоний захиргааны
дуулгавартай хичээнг й албан хаагч Нгема Масиасыг ерөнхийлөгч болгоод явжээ.
Масиас эелдэг зөөлөн зангаараа алдартай байв. Гэтэл энэ бяцхан улсын ерөнхийлөгч
болонгуутаа дэлхийд зартай дарангуйлагч болчихдог байна .Өөрийг нь бишрэн ш үтээг үй хэн
б үхнийг тамлан хороож байв. Онцгой жигшлийг нь
төр үүлсэн нэгнийг тэр ордондоо тамлуулах агаад тарчлан зовохыг нь харж таашаал
авна. Нгемаг тэрг үүн болохоос өмнө Экваторын Гвинейд 300 мянган хү н аж төрж байв.
Дарангуйлагч богино хугацаанд 50 мянгыг нь цаазаар авлаа. 100 мянган х үн айдас
х үйдэст автан дү рвэжээ. Үлдсэн 150 мянгын 60 мянга нь шоронд сууж байв. Масиасын
олон цол хэргэмийг нэрлэхдээ өчүү хэн алдаа гаргахад л улс төрийн хоригдол болоход
хангалттай байв. Тэднийг Масиас хувийн боолууд болгон ашиглана.
Масиас мөнхийн хутагт аугаа ерөнхиийлөгч, боловсролын гроссмейстер, ертөнцийн
гайхамшиг гэхчилэн 45 гуншинтай. Католик сү м дэд мөргөлөө "Бурхан Масиаст
зориулж Экваторын Гвинейг бү тээсэн юм" гэж эхлэхийг тушаасан. Хожим бү р
"Масиасаас өөр Бурхан г үй" хэмээн зарлигдсан.
Ард т үмэн Масиаст мөргөж, т үүний төлөө л ухамсарт амьдралаа зориулах ёстой гэж
албан ёсны ү зэл сурталд номлоно. Жил б үр Масиас 25 сая паундын цалин авч байв.
Мөн улсын аж ахуйн гол үндэс болсон какао, кофе, бананы тариаланг хувийн өмч болгожээ.
Масиас улс төрийн хоригдол 60 мянган х үнээс гадна, Рио Муни мужийн 40 мянган
оршин суугчийг жинхэнэ боол болгон хувиргажээ. Түү ний бодлоор бол, хоёрхон
мужтай энэ улсын Фернандо Погийнхон нь болохоор арай дээгүү р х үмүү с, Рио
Мунигийнхан доод арьстнууд аж.
Тэдгээр боолчуудад ямар ч эрх байгаагү й бөгөөд чармай
нуцгэн ажиллана. Боол эзэмших ёсыг сэргээсэн нь Масиаст асар
их орлого оруулж байв. С үүлдээ б үр фернандо почуудыг ч олноор
нь боолчлох болжээ. Экваторын Гвиней тэр үед Африкийн
концлагерь хэмээх эрхэм сайхан алдар нэртэй байлаа. Улсынхаа хамаг мөнгийг сороод
зогсолг й, гадаадаас асар их зээл тусламжийг аваад мань х үн халаасалчихна. Төрийн
албан хаагчдад цалин өгөхөө байв. Бү х кассууд хов хоосон болов. Харин Гвинейгээ
асар том боолын аж ахуй болгон хувиргасан Массиас л баяжсаар. Тансаг ордондоо
тэрбээр Европоос урьсан х үүхнүүд болон жү жигчид, хөгжимчидтэй өдөр шөнөг үй
наргиж хэвтэнэ.
Экваторчуудын д үрвэх нь улам ихэссэн тул Массиас хөвдөг б үхнийг живүү лжээ.
Загасчид авто дугуйны хамер үлээж холбоод тэнгист гардаг болов. 1976 онд 100
сэхээтэн улс орноо аврах төлөвлөгөө боловсруулаад т үүнд бараалхжээ. Тэднийг олон
едрийн турш тарчилган хөнөөсөн байна. 1979 онд ард т үмний тэвчээр барагджээ.
Тэртэй тэргү й гарцааг үй с үйрэл нүү рлэсэн тул тэд хэл, тамлалаас айлгү й эрслэн босов.
Зальт Масиас өөрийн үеэл д Мбасогод тэднийг толгойлохыг даалгав. "Ахынхаа эсрэг
ч тэмцэж чадах шударга" Мбасогог боолчууд дэмжлээ. Үеэл болохоор цаагуураа
хамаг баялгаа зөөж гаргахад нь ахдаа тусалж байв. Масиас мөн л үлдсэн насаа Европод
цэнгэж өнгөр үүлжээ.
1965 онд Төв Африкийн БНУ-д эргэлт гарч, ерөнхийлөгч Дако амиа алдаж, сууринд нь
Францын армид 23 жил зү тгэсэн, францын иргэн Жан Бедель Бокасса заларлаа. Ердөө л
маргааш нь үндсэн хуулийг х үчинг үй болгож, парламентыг тарааж, б үх намыг
хориглов. Улсаа хэмжээг үй эрхт эзэн хаант улс болгон зарлалаа. Алмазын ордууд бол
эзэн хааны хувийн өмч гэж мэдэгдэв.
Хаан титмийн ёслолд тэр францын уран дархчуудаар б үтээлгэсэн 2000 бриллианттай
титэм, 2 тонн алтаар урласан сэнтийг авчруулав. Мөн Европоос 44 люкс мерседес, 6
лим узин мерседес, дээд зэргийн 22 тн шампанск, 150 тн дарс, мөн хамгийн цэвэр
үүлдрийн 130 цасан цагаан хелөг морьд гээд л тоо томшг үй олон тансаг з үйл захиалан
ир үүлжээ. Наполеоны хаан суудалд залрах ёслолоос нэг ч з үйл зөрөх ёсг үй, гэхдээ ил үү
тансаг сү рлэг байж болно гэж Бокасса заавардсан аж.
Титмийн ёслолд 500 сая доллар үрсэн байна. Гэвч Бокасса үүнд санаа зовсонгү й. Очир
эрдэнийн асар их баялаг т үүний хөмрөг рүү урссаар. Шуналт дарангуйлагч эдийн
засгийн бусад салбар луу ч тэмтр үүлээ сунгаж, ээлж дараалан залгиж байлаа. Улс
оронд өлсгөлөн болж байхад тэр Европод бас нэгэн цайз худалдан авахаар аялж явдаг.
Гадаадын одонгоор шагнуулах донтой үүнийхээ төлөө бусад улсын сайд тү шмэдийг
хайр найрг үй өндөр үнээр хахуульддаг байлаа. Кремлийн алмазын санд харамг үй бэлэг өргөж, коммунистуудын сэтгэлийг хөдөлтөл бриллиантаар гар цайлгасныхаа дараа
Зөвлелтийн одонг ч х үртжээ. Сөрөг хү чнийхэн аймшигт харгислалд өртөж байв. Тусгай
ангийн цэрэг байсан, каратэ сонирхдог тэр эсэрг үүцлийн хөдөлгөөний удирдагчдыг
шуудайд хийж д үүжлээд дасгал сургуулиа хийнэ. Онцгой заналт дайснуудынхаа махаар
амтат зоог бэлдэхийг тушаана. Хөрөг зургийг нь х үндэтгээг үй гэсэн шалтгаар бага
сургуулийн нэг ангийн б үх сурагчдыг тэр ачааны машин биечлэн жолоодож, дайрч
алжээ.
Түү ний даварсан байдалд эгд үүцсэн Франц улс сөрөг х үчний шударга тэмцлийг
дэмжих нэрийн дор 3 рот десантчин илгээж, Бокассаг огцруулжээ. Францын иргэнийх
нь хувьд т үүнийг ш үүх б рэн эрхтэй ч тэгсэнг й. Т үүнд улс төрийн орогнол олгоно
гэсэн Котдивуар улсад х үргэж өгчээ. Тэнд Бокасса дорхиноо уйдаж, удалгү й Францад
очиж жаргасан төдийг й, нэгэн хотынх нь х үндэт иргэн болжээ.

1 комментарий: