Миланы наймаалж
Милан хотод 1936 онд Сильвио х үү банкны албан хаагчийн гэр бү лд төржээ.
Гэхдээ түү ний аав баян х үн байсангү й. Жирийн л нэг тоологч, б үртгэгч байв. Харин
мөнгөний тухай, эздийнх ньтухай ихийг мэддэг нэгэн. Гэртээ ирээд баячуудын тансаг
амьдрал, жаргал цэнгэлийн тухай мөрөөдөнг үй үг лэнэ, Сильвиогийн ээж ч амтархан
сонсч, бусад гэрийн эзэгтэй нарт ярих санаатай, цээжлээд авахыг хичээнэ.
Сильвиод өөр амьдрал, сайхан ертөнц байдаг юм байна гэсэн ойлголт хар багаас нь
б үрэлджээ. Бас дээрээс нь эцэг би ч яахав өнгөрсөн х үн, чи л олигтой амьдрах хэрэгтэй
гэж байнга ү глэхийг яана. Ямар ч гэсэн онцгой байх ёстой, гайхамшигт хү рэх учиртай
гэх тэм үүлэл х үүд төлөвшжээ.
Аав нь т үүнтэй банкчид болж тоглодог байсныг ч хэлэх . Балчир наснаасаа л мөнгө төгрөг хожиж сурав. Хүү хдийн хэд хэдэн тоглоомонд сайн байсан тэр хамт наадах
гэсэн болгонд ямагт л хожвол төдөн лир авна гэсэн болзол тулгана. үнэндээ мөнгө
түү ний хамгийн дуртай тоглоом байв. ү еийн нөхөд нь мөхөөлдөс авдаг атал
тэр хуримтлуулсан зоосны гялбаанд баясна. Цэцэрлэгийн насандаа л мөнг хүү лэгч
болж хувирчээ. Сургуульд хичээнг үй, буурьтай зангаараа эрдм ийг тү вэгг үй
эзэмшив. Ангийнхаа х үүхдүү дэд хуулуулах нь "бизнесийн" хөөрхөн эх суваг болохыг
мэдээд гайхав. Яагаад нөхөд нь хичээлээ анхаардаггү й атлаа сүүлд нь Сильвиод мөнгө
төлнө вэ?
1943 онд холбоотнууд Италийг эзэлж, фашист М ссолиний дарангуйллыг унагалаа.
Америкчууд харь гаригийнхан шиг л санагдав. Б үх юм нь шинэлэг, чамин, зөв з үйтэй
мэт. Америкийн б үхэн моодонд орлоо. Балчир хүү Сильвио комиксийн ном олж аваад,
т үүнийг унших гэж англи хэлийг махран судлав. Нөхөддөө ү зүүлж, орчуулж өгч шан
хү ртэнэ. Удалг үй Сильвио америк цэргүү дэд бяцхан тус х үргэж, урамшилд нь чамин
з үйлс авч амташлаа. Түү нийгээ дамлаад зогсолгү й, бусад хүү хд үүдийн заруулах гэжөгсөн юмсыг өндөр үнээр борлуулна.
0сч томрох тусмаа бизнес гэдэг амархан агаад дэнд үү сонирхолтой юм гэж бодох
болов. Бушуу насанд х үрч, компани байгуулах эрхтэй болохсон гэж мөрөөднө. Гэвч аав
ээж нь их сургуульд сурахыг шаардав. Гэр бү лсэг итали зангаараа даган зөвшөөрөхөд
хү рлээ. Их сургуулийн санхүү гийн ангийг сонгосон нь мэдээж. Оюутан байхдаа баян
нөхдөөрөө зээл б үтээлгэж, эцэг эхээсээ нууцаар компани байгуулав. Тэр нь зуучлах үйл
эрхэлнэ гэгдсэн ч хэзээ ч, юуг ч зуучилсанг үй. Хамагл хууль д үрмийг зөрчиж, мөнгө
олж болох бү хэнд хуруу дү рж, дураараа дургисан компани байлаа.
Гэхдээ сурлага сайтай оюутан байсныг нь мартаж болохг үй. Рекламын бизнесийн
хуульз үйн асуудлуудаар дипломоо хамгаалж, оюутны шилдэг ажлын шагнал х үртэн
төгсөв. Эцгийнх нь танил т үүний мөрийг алгадан, банканд кассчиний ажил олж өгнө
гэж амлалаа. Сильвио "Тэр кассчиний сандалд чинь өмд элэгдчихнэ. Харин би таныг
аятайхан ажилд оруулж дөнгөх байх ш " гэж даажигнаад зугтжээ. Аав нь ахмад
х үнийг доромжлов гэж хилэгнэн зэмлэх гээд хүү гийнхээ ширээн дээр тавьсан
компаний ажил хэргийн хавтсыг хараад алмайрчээ. Төдөлгү й х үүдээ үйл ажиллагааны
б үрэн эрх чөлөөг олгож буйгаа мэдэгдлээ.
1963 онд Сильвио Берлу скони сайн муу бү хий л аргыг хэрэглэн байж, Миланы маш
ирээд үйтэй хойд хэсэгт их хэмжээний газар худалдан авч чадлаа. Милан бол Италийн
бизнесийн төв, баячууд олонтой газар. Тиймээс энд газар алтны орд "шиг л үнэтэй.
Хэрхэн Берл ускони үүнийг худалдан авсан бол. Т үүнд шардлагатай мөнгөний 5 хувь нь
ч байгаагү й гэдэг. Үнэндээ бол Сильвио эвслийн засгийн газарт гиш үүд оруулсан нэгэн
улс төрийн х үчний бульхайг сайтар судалж, шантаж хийжээ. Уг нам Миланд нөлөөтэй
байлаа. Тиймээс, эсвэл фактуудыг гаргаж;тавина, эсвэл намд их хэмжээний хандив
өгнө, гагцхүү уг газрыг миний халаасанд хий гэж шаарджээ. Намынхан Берл сконид
газар худалдсан гэсэн авч, төсөвт мөнгө ороогү й байв.
Удалг үй Сильвио Милан 2 нэртэй тансаг хороолол бариуллаа. Үүний санх үүжилт бас л
бизнес-улс төрийн хуйвалдаанаас үү сэлтэй. Шинэ хороолол руу баян чинээлэгчүү д
уулгалан дайрч, байруудыг дор нь худалдаж авлаа. Дахиад л нэг иймийг барьж өгөөрэй
дээ гэж орж чадааг үйч үүд хү слээ. Мөнгөө б үр урьдчилан төлжээ. Бү р ч орчин үеийн,
дээд зэргийн тохилог Милан 3 хороолол с үндэрлэлээ.Үүний дараа бү х миланчуудыг
байлдан дагуулах Наранцэцэг хэмээх супер үйлчилгээний төвийг б үтээн босголоо. Төв
хичнээн их амжилт олсныг Берлу скони сүү лд тэмдгээ наранцэцэг болгосон нь нотолно.
Барилгын бизнес удалгү й т үүнийг залхааж, уг салбарынхаа захирлаар нэгэн ухаант
ажилтнаа томилж орхиод мэдээллийн з үг жолоо заллаа. Тэр хэдийнээс мэдээлэл сайтай
явдаг, мэдээллийг бнзнесийн нэг гол х үчин з үйл гэж үздэг, өндөр үнэлдэг байв. Нэр
хү ндтэй сонин Жорналег мөнгөөр зодон байж авлаа. Мөн ТВ5 хэмээх телесувгийг буй
болголоо. Өөр хэд хэдэн сувагтай болсноор улсын х үчирхэг телерадио компани РАИ-
тай өрсөлдөв. Хэвлэлийн групп Мондадориг чадал заан байж өөрийн болголоо. Медиа
салбар т унд давхар давхар ашиг авчрав. Юуны өмнө ү йл ажиллагааных нь шууд
орлого. Хоёрдугаарт, сэтг үүлчдийн армиа ашиглаж, чухаг мэдээлэл олж авч байв.
Гуравдугаарт, өөрийгөө сайн сайхнаар рекламдаж чадав. Италичууд түү нийг Кавальере
гэж нэрлэлээ.
1986 онд тэр 50 х үрлээ. Насны ойн шилдэг бэлэг нь, өөрөөс нь 17 д үү, үзэсгэлэнт
ж үжигчин Вероника Ларио байлаа. Улс орон даяар супер гэрлэлтийн тухай шуугиж
байхад Кавальере спортын салбар луу хэлбийх тухай бодож байлаа. Эхний алхам
болгож хөл бөмбөгийн Милан клубыг эзэмшив. Г ллит, Ван Бастен зэрэг
голландчуудыг үнэ хаялцан байж ир үүлснээр Милан баг сэргэн мандлаа. Ийнхүү
спортод амжилт олохын зэрэгцээ эстрад руу ухасхийв. Пипо Ба до, Раффаэла Карра
гээд л оддыг худалдан авч гарав. Сильвиогийн сонирхохг үй юм гэж үгү й бололтой.
Италийн бизнесийн өөр нэг аварга мангас Оливеттигийн Карло де Бенедетти бас тийм
элдэв янзын юм сонирхдог х үн бөгөөд т үүнтэй ноцтой өрсөлдөж эхлэв. Гэвч тэмцэлд
мэдээж манай х үн ялсан.
Сильвио бол италийн олон талт үйл ажиллагаатай хамгийн том бизнесмен төдийгү й,
хамгийн заль мэхтэй нь юм. Санх үүгийн операци явуулдаг Фининвест групп
байгуулсан нь эхний жилдээ 11600тэрбум лир оллоо. Фининвест гэхдээ орлогоосоо
13дахин илүү өртэй ажиллаж байсан гэнэ. Хэвлэл үүдэд т үүнийг огт сайн бизнесмен
биш, харин ч б үтэлг үй нэгэн, тэр зөвхөн өр л хуримтлуулсан гэж бичих боллоо. Улс
төртэй хутгалдсан т үүний зарим зээлийг засгийн газар баталгаажуулсан байжээ.
Удалг үй Берл скони с үйрнэ гэж ёрлоцгооно.
Италид эдийн засгийн хямрал ужгирч, ард т мэн авилгалд идэгдсэн төрийнхнөөс
залхаж гү йцсэн байлаа. Нэг зальхай сайд огцроход нөгөө балмад этгээд суудалд нь
залрана. Цөхөрсөн сонгогчид з үүний хү чин, коммунистууд руу хэлбийж эхлэв. Тэд
засгийн эрхэнд гарвал улс орон социалист туршлагын золиос болж, бү р ч дампуурах
байлаа.
Гуравдахь х үч гарцааг үй хэрэгтэй байлаа. Тэр нь Кавальере болов. Мань х үн "Итали,
урагшаа!" гэдэг нам байгуулж, дор нь хөл дээр нь зогсоов. Намын хөтөлбөр нь тү вэгтэй
биш агаад, бүхнийг зөв з үйтэй хийх явдал гэнэ. Сурталчилгаа нь ч, бохь,
маёнезийнхтэй адил байлаа. Сильвиогийн уран илтгэгчийн авьяас тодров. Тэр т үүнд
таалагдаж эхэллээ. Аж ахуйчдад төрийн нөлөөг багасгах, ажилчин албан хаагчдад
ажилг үйдлийг хязгаарлах, ахмадуудад тэтгэвэр нэмэгд үүлэх, орлоготнуудад татвар
бууруулахыг амлалаа.Өөрийгөө бү тээсэн х үн буюу селфмэйдменд олон нийт итгэлээ. Тэр улс орныг ч өөд
татаж чадна гэлцлээ. Ийм баян хү н авилгалд өртөхгү й ч хэмээв. Эмэгтэйч үүд түү нийг
сайхан эрд тооцож, сонгогчдынх нь олонх болсон нь гайхалтай. Харин зарим эрч үүд
сурталчилгаанд оролцсон Вероникагийн үгийг дагасан нь мэдээж. Барууны х үч өрсөлдөгч зүүнтн үүдийг бут цохихын тулд Берл усконид тусалж байв. Уг нь тэд "Итали,
урагшаа!"-г амжилт олохг үй гэж таамагласан бололтой.
Гэвч сонгуулийн дү нд Сильвиогийн нам 40 хувийн санал авчээ. Мань хү н ерөнхий сайд
болно гэсэн дэнд үү дэвэргэн х үслээ биел үүлэв. Улс орон түү ний гарт орлоо. Албан
тушаалаа бараг хаан суудал болгож дөнгөв. Амлалтынхаа заримыг биел үүлсэн ч
б үгдийг бус. Харин төрийн албан хаагчдын шамшигдуулал, авилгалыг багасгана
гэдгийгээ 70-80 хувьтай биелүү лсэн нь том амжилт юм.
Дараагийн сонгуульд Берл ускони бут цохиулсан. Ерөнхий сайд байхдаа мань хү н
хэтэрхий их хэл аманд өртжээ. Тэр нь ч аргаг үй. Бусдын завшилтыг эрс бууруулсан ч,
"хэмнэсэн" зү йлээ тэрбээр б үгдийг нь халаасалж байжээ. Айхавтар их өр нь ч ор
мөрг үй болсон нь ойлгомжтой. Италидулсын сектор х үчтэй байдаг. Хү чийг нь
бууруулах талаар Кавальере багаг үй анхаарч, цөөнг үй мундаг объектыг хувьчилж
авсан. Энэ б үхнийхээ талаар шуугиулаад авсан хү н чинь яаж ч сонгогдох вэ дээ. Ял
шийтгэл сонсоог үйгээ л их юм гэж бодох үлдсэн.
Гэтэл Сильвиогийн дараа гарч ирсэн этгээд үүд ард т үмэнд б үр ч таалагдааг үй. Хэсэг
хугацааны дараа Берл ускони ахин ерөнхий сайд болсон юм. Тийм ээ, өнөөдөр тэр
Италийн ерөнхий сайд билээ. Гэхдээ бас л завшилга, хахуулийн хэрэгт холбогджээ.
Гишүү н улсуудын тэргүү н нар ээлжлэн Европын холбоог удирддаг. Харин
Европарламентынхан Сильвиогийн ээлж ирэхэд хү лээн авахаас эрс татгалзаж, ширүү н
эсэрг үүцэл үз үүлжээ.
Комментариев нет:
Отправить комментарий