Миний бодлоор хүрэл зоос байна. Интернетээр зоосны тухай чадлаараа л хайлт хийлээ. Яг адилхан зоос алга. Энэ зоосны талаархи өөрийнхөө бодлыг үлдээнэ үү?
Please wait Image not available |
|
Nice original condition, quarter dollar size, 2000 years old : AD 7-22 WANG-MANG emperor Chinese coin.
Please wait
Image not available
Please wait
Image not available
Арай гэж л зургыг нь оллоо.2000мянган жилийн өмнөх зоос болж таарлаа.Монголд энэ зоос байсан гэхээр сонин юм.газарт олон жил хэвтэж дээ.Нэг хятад хаяж би тэрийг нь олж дээ.
Ингээд та бүхэнд Ван Мань -WANG-MANG-хаан буюу энэ зоосыг гаргасан
Баруун Хань улсын эзэн хааны тухай Монгол улсын түүхийн тэргүүн ботид бичигдсэн бүхнийг хуулан бичиж хүргэв . Хуягаа:::
Манай эриний 1 онд Баруун Хань улсын эзэн хаан нас барж , оронд нь нэг балчир хөвгүүнийг хаан ширээнд суулгаад эмэг эх нь төр хамаарах болсны улмаас түүний хайрт Ван Мань сайд Хань улсын төрийн дотоод , гадаад бодлогыг дур мэдэн өөрчилж явуулах болсон байна.Ван Мань 4 онд Ухуань нарын зүг элч зарж , Хүннү улсад алба барихыг хоригложээ.Ухуань нар Хүннүгийн алба татвар хураагч түшмэл хүрэлцэн ирэхэд барьж алжээ. Үчжүлүю-Жоди шаньюй цэрэг илгээж, Ухуань нарт хүчтэй цохилт өгүүлээд нэг мянга орчим эхнэр,хүүхдийг олзлуулж аваад буцааж өгсөнгүй. Уг хэргийн эзэн Ван Мань Ухуань нарт ямарч тусламж үзүүлсэнгүй..Баруун хязгаарын хүмүүс буюу Синьцзяныхан Хятадад төдийлөн дуртай биш байсны дээр Ван Маньд нэн дургуйцэж, хоёр түшмэл нь Хүннүд зугтан нийлснийг Ван Мань