понедельник, 27 декабря 2010 г.

Цыган


Эдvгээгээс 1000 жилийн тэртээ, барагцаалбал манай тооллын 1050-1100 онд Энэтхэгийн "Дом" хэмээх доод кастын энэтхэгчvvд нутаг сэлгэн тэнvvчилсэн нь англи, латин, роман хэлэнд "Gypsies", "Roma" хэмээн нэршvvлсэн цыгануудын євєг дээдэс юм. Цыган гэдэг нь гарал vvслийн нэгдмэл байдал болон "цыгануудын хуулийг" хvлээн дагаж буй байдлаараа нэгдсэн угсаатны 80 гаруй бvлэглэлийн хам нэр аж. Vндсэн томоохон бvлэглэлvvдийн нэр нь"ромаа", "сийнти", "мугаат", "каалос", "лом" зэрэг болно. Єнєє хэр єєрийн тогтсон нэр vгvй бєгєєд сvvлийн vед "Romanies" буюу "ромчуудтай тєстэй" гэсэн нэршил хэрэглэх болж байгаа. Харин британичууд тэднийг "Gypsies"(Egyptians буюу "египетчvvд") гэж нэрлэдэг бол испаничууд "Gitanos" (мєн л "египетчvvд"), францчууд- "богемичууд" буюу "чехvvд", унгарчууд "Cigany" буюу "Pharao nerek" (фараоны аймаг), финчvvд "харууд" болгарчууд "цигани" хэмээн нэрийдсээр ирсэн тvvхтэй. Орчин vед цыгануудын нэг хэсгийн нэрээс vvсэлтэй "ромб" (англиар "Roma") гэдэг угсаатны нэр тvгэн тархжээ. Хэл судлал болон генетикийн судалгаагаар бол цыгануудын євєг дээдэс болох 1000 хvнтэй бvлэг VI зуунд Энэтхэгээс гарсан аж. Тэр vеийн заншил ёсоор Энэтхэгийн нэгэн захирагч Перс орны эзэнд тэднийг ордны хєгжимчид болгон бэлэглэсэн байж болох юм.
Хамгийн тvгээмэл таамаглалаар бол тэд Перс оронд 400 жилийг єнгєрєєсний эцэст даян дэлхийгээр аажмаар тархсан бололтой. . Персээс
цыганууд умрыг зорьж Армен, Осетин хvрч vдлээд Орос руу нэвтэрчээ. Нэг хэсэг нь барууншилж Сири, Палестин, Египет хvрчээ. Ийнхvv 200 жил тэнvvчилсний эцэст нь 1300 оны хавьд Грек рvv нэвтэрч, Европын хаалгыг анхлан татжээ. Крит, Корфу арал дээр 30 жил суурьшиж тєвхнєж эхэлж байтал Балканы хойг руу дахин нутаг сэлгэж, Дунай мєрний эрэг сахиж тэнvvчилсээр Чех хvрчээ. Оттоманы Туркийн байлдан дагуулал тэднийг дахин Европоор нэг тархаажээ. Унгар, Австри, Богем, 1417 он гэхэд Германд нэвтрэн орж, хотуудаар тархсан ба 10 жилийн дараа гэхэд Франц, Швейцар, 1500 онд Англид тархжээ. Энэтхэгээс гарч 500 жил тэнvvчилсэн тэд ийнхvv Европыг хэрэн авчээ. Эдvгээ дэлхий дээр 10 сая цыган бvртгэлтэйгээс Европт найман сая нь, vvнээс зургаан сая нь Дорнод Европт, нэг сая нь АНУ-д, нэг сая нь Орос, Молдова, Украин зэрэг ТУХН-ын зарим оронд бий гэнэ. Хамгийн их цыгантай улс бол Румын (2.1 сая), Болгар (750 мянга), Серби-Черногор (725 мянга), Испани (мєн 725 мянга), Унгар (575 мянга), Турк (400 мянга) гэхчлэн Европын бvх орныг жагсааж болж байна. Тэдний ихээхэн хэсэг нь бvр Арменид байхдаа л vнэн алдартны шашинд орсон болохыг тvvхийн баримтууд нотолж байна. . Гуйлга гуйн, мэргэ тєлєг буулгаж, багахан хулгай зэлгий хийдэг харанхуй бvдvvлэг хоцрогдсон, хэт балмад цыганууд хvрэлцэн ирсэн нь европчууд тэднийг найрсаг бус байдлаар хvлээн авах vндсийг тавьсан аж. Европын орнуудад гуйлгачдын эсрэг олон харгис хэрцгий хууль батлан гаргажээ. Нvvдэлчин, хагас нvvдэлчин, суурьшин суух гэсэн авч хоосорсон цыганууд эдгээр хуулинд талхигдав. Тэднийг гуйлгачдын онцгой нэгэн хэсэг болгон ялгаж тусдаа шийтгэл оноож байсны анхных нь Испанид 1482 онд гарсан гэдэг. "Цыгануудын тvvхийг шинээр ойлгох нь" номонд цыганы эсрэг хуулиудын талаар дурдсан нь:
Швед. 1637 оны хуулиар эрэгтэй цыгануудыг дvvжпэн хороохыг заажээ.
Майнц. 1714 он. Улсын хил хязгаар дотор баривчлагдсан цыгануудад цаазаар авах ял оноожээ. Харин эмэгтэйчvvд, хvvхдийг
хайлсан тємрєєр хайрч. зодож занчих ёстой.
Англи. 1554 оны хуулиар бол бvх эрчvvдийг цаазална. Нэгдvгээр Елизавета хатан хааны нэмэлт зарлигаар энэ нь улам чангарсан байна. Энэ vеэс "египетчvvдтэй нєхєрлєж буй буюу нєхєрлєхєєр завдсан хvн бvрийг" цаазлан хороох болжээ. 1577 он гэхэд л долоон англи эр, нэг эмэгтэйг Эйлесберид дvvжлэн хороосон аж. Тvvхч Скотт- Мэкфи XV-XVIII зуунд Германы улсуудад vйлчилж байсан тэдний э
срэг 148 хуулийг тогтоосон байна. Тухайлбал, Моравид цыганы зvvн чихийг, харин Богемид баруун чихийг нь огтолж байжээ. Хамгийн харгис нь Пруссын Фридрих-Вильгельм байсан бололтой. 1725 онд тэрбээр 18 наснаас дээшхи бvх эр,эм цыганд vхэх ял оноож байсан гэдэг. Европ эдийн засгийн хямралаас ангижран, аж vйлдвэрийн хувьсгал эхлэхийн сацуу цыганы эсрэг хуулиуд цуцлагджээ. Эдгээр хуулийг цуцалсны дараа цыганууд европын нийгэмд амьдралд дасан зохицох vйл явц эхэлжээ. ХIХ зууны туршид Францын цыганууд шинээр мэргэжлvvд эзэмшсэнээр удалгvй vнэлэгдэн хvндлэгдэх болжээ. Тэд хонины ноос хяргаж, сагс сав сvлжин, наймаа арилжаа хийн, хєдєє аж ахуйд єдрийн ажил эрхэлж, мєн угийн бvжигчин, дуучин гэдгээ нотолсоор байлаа.

Гэвч энэ vед цыгануудыг муулан баалсан домгууд европчуудын тархинд гvнзгий суусан хэвээр байв. Vvний ул мєр болсон цыганууд хэрхэн хvvхэд хулгайлан, залилан мэхэлж, вампируудад vйлчилж буйг уран зургаас харж болно. Тэгээд ч цыганы э
срэг хуулийг Европын бvх орон цуцлаагvй байна. Тухайлбал 1849 оны арваннэгдvгээр сарын 3-нд Польшид баталсан зарлиг ёсоор бvх нvvдэлчин цыганыг баривчлах болж. Баривчилсан цыган бvрийн тєлєє цагдаа нарт шагнал єгєхєєр болсон гэнэ. Гэтэл цагдаа нар зєвхєн нvvдэлчин тєдийгvй суурин амьдралтай цыгануудыг хvртэл гуйлгачин хэмээн гєрдєн баривчилж, хvvхдvvдийг хvртэл том хvний адил баривчилж байсан гэдэг.
1971 оны дєрєвдvгээр сарын 8-нд Лондон хотод Бvх дэлхийн цыгануудын анхдугаар конгресс хуралдсан юм байна. Энэхvv конгрессоос цыганууд єєрсдийгєє газар нутаггvй цор ганц vндэстэн хэмээн хvлээн зєвшєєрч, vндэстнийхээ бэлэгдлvvд болох далбаа, ардын "Желем, желем" дуун дээр vндэслэсэн
төрийн дууллаа баталсан аж. Харин сvлдний оронд мухлаг тэрэгний дугуй, тах, багц хєзєр гэсэн танигдахуйц бэлэгдлvvдээ ашигласан байна. Мєн бvх дэлхийн цыгануудын анхдугаар конгрессийн дурсгалыг хvндэтгэн дєрєвдvгээр сарын 8-ныг "Цыгануудын єдєр хэмээн тэмдэглэх болжээ. Энэ єдрийн vдэш цыганууд гудамжинд лаа асаан олноор цугладаг аж.
Тэд энгэртээ зvvсэн алтан зvvлтээрээ зиндаагаа тодорхойлдог. За тэгээд алтан шvд, нvдний шил, бєгж, бугуйвч, цаг бол юу ч биш гэнэ. Тэдний дундаас олигархи ч тєрсєн. Гэмт хэрэгтэн, мафийн толгойлогч, бизнесмен, рекет, хар тамхины барон болон тєр нийгмийн томоохон зvтгэлтэн ч тєрєн гарсан.
/ Оросын эстрадын нэрт дуучин Киркоров/ Унгарын Иргэний намын лидер В.Урбан унгар ,цыганы эрлийз нэгэн залуу дєрвєн жил засаг тэргvvлсэн/гэх мэт.








Комментариев нет:

Отправить комментарий