суббота, 29 октября 2011 г.

Туркийн улстөрийн ирээдүй

Олон улсын тоймч Мариус Вэкэрелугийн нийтлэлээс-
Евразийн улстөрийг ойлгохын тулд юуны өмнө эндхийн стратегийн чухал хоёр “цэг” болох  Босфор, Гибралтар нарыг анхааралдаа авах ёстой. Туркийн хяналт доор байдаг Босфор бол геополитикийн буцалж буй халуухан цэг харин Гибралтар бол цэл хүйтэн, яг л Лондоны тооцоотой, цэвдэг толгой шиг.

Хятадууд Монголыг буцаан нэгтгэхгүй гэх баталгаа алга хэмээн оросууд мэдэгдлээ

Хятадын хувьсгалч Сунь Ят Сен
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин урд хөршид айлчилж байгаа. Энэ үеэр Оросын хэвлэлүүдэд «Монгол Улсыг хятадууд буцааж авахгүй гэх баталгаа алга» хэмээжээ. ОХУ-ын тоймч С.Балмасовын «Бээжингийн зуун жилийн ганцаардал ба санаархал» нийтлэлийг хүргэж байна.Хятад улс 10 дугаар сарын 10-нд Синьхайн хувьсгалын 100 жилийн ойг цэргийн жагсаал, байлдааны онгоцтой сүр дуулиантай тэмдэглэлээ.

пятница, 28 октября 2011 г.

Өөрийгөө үхэлд хүргэсэн Каддафийн алдаанууд

Улс орноо 42 жилийн турш удирдахдаа Каддафи Ливи улсыг танигдахгүй болтол нь өөрчлөн хөгжүүлж, Африк тив дэх хамгийн амьжиргаа сайтай орнуудын нэг болгосон билээ.
1969 оны 9 дүгээр сарын 1-нд 27 настай ахмад Каддафийн удирдсан залуу офицерүүд Ливийг захирч байсан Идрис аль-Сенус хааны засаглалыг түлхэн унагаажээ. Тэр үед ливичүүдийн 90 хувь нь бичиг үсэг мэдэхгүй, нэг хүнд ногдох ДНБ 490-хэн доллар байв. 1950-аад оны дундуур дээд боловсрол эзэмшсэн ливи хүний тоо 16-хан байжээ. Хаант засаглалтай Ливи улс Мали, Афганистан, Непал, Гаити зэрэг орнуудын хамт дэлхийд хамгийн ядууд тооцогдож байлаа.

четверг, 20 октября 2011 г.

“Бурхны арми”-ийнхан бол хүний махан идэштэнүүд, боолын эзэд

Бурхны эсэргүүцлийн арми”-ийн "дайчид"
ТОВЧХОН
  • Тэд олон арван мянган хүнийг хулгайлж, хүчээр өөрийн цэрэгт элсүүлж, ачаа тээгч, секс боол болгодог.
  • Тэдний толгойлогч нь “Ариун сүнсний амьд хувилгаан” гэгдэгч Джозеф Кони
  • 2009 оны 12-р сард Конгод 300 гаруй хүнийг дахиад хөнөөв
  • Сонирхолтой нь Конийн гэмт бүлэглэл тийм ч олуулаа биш  

Б.Обамагийн шинэ бай нь “Бурхны эсэргүүцлийн арми” биш Өмнөд Суданы нефть

Б.Обамагийн шинэ бай нь “Бурхны эсэргүүцлийн арми” биш Өмнөд Суданы нефть
-“Багахан хэмжээний нефть олох төсөл” гэж нэрлэгдээд байгаа энэ удаагийн дайн Африкт өрнөнө-

АНУ хилийн чанадад бас нэгэн цэргийн ажиллагаа явуулахаар болжээ. Гэхдээ Пакистанд биш Африкт явуулах гэнэ.

Шадар сайд М.Энхболд

М.Энхболд. Богинохон хугацаанд бас хэрүүл тэмцэл дунд ерөнхий сайдаар ажиллаж үзсэн. Хүлээцтэй, ноён нуруутай, шазууртай гэгддэг төв халхын нэг л дээ. Намынхаа нөхдийг, тухайн үеийн ерөнхийлөгч Н.Энхбаярыг "найрч" чадаагүй учраас огцорсон. Бараг гурван Засгийн газар дамжин шадар сайдаар ажиллаж байгаагаараа рекорд тогтоож байна. Нийслэлийн засаг дарга байхдаа хотын бүлэглэлийг байгуулсан нь одоо ч түүнд тулгуур нь болсоор ирлээ. Ингээд шадар сайд М.Энхболдын хувийн цомгийг эргүүлцгээе.

Дээр үеийн дарга нарын хүүхдүүд эсвэл онц сурлагатнууд Орост очиж амардаг байсан. Харин түүний аав энэ үед МУИС-д багшилж байсан учир аль ангилалд нь хамарч амарсныг мэдэх хүн цөөн.

воскресенье, 9 октября 2011 г.

Монголчууд өнгөрсөн коммунист нийгэмдээ талархалтай ханддаг

ТОВЧХОН
  • «Орос уу? Русские» хэмээн бахдан хашгирах таксины жолооч биднээс төлбөрөө авахаас татгалзана.
  • Нутгийн иргэд гудамжинд таарахаараа бидэнтэй гар барьж, баярлаж талархсанаа илэрхийлж байв. Сүхбаатарын талбай дээр явж байтал бидний араас «Анастасия» гэж хашгирч байлаа
  • Тэр л Монголын залуучуудад Гэрлэх ёслолын ордон, Залуу техникчдийн ордон барьж бэлэглээч хэмээн зөвлөлтүүдийг ятгасан билээ.
московский Комсомолец» сонинд нийтлэгдсэн «Гол как монгол» буюу «Монгол шиг нүцгэн») нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Путин “үхлийн бүс”-ээ улам тэлсээр

ТОВЧХОН
  • Харин чеченчүүдийн оршуулгын дараа исламын байгууллагуудын төлөөлөгчид Москваг “төрийн түвшинд террор явуулдаг” хэмээн хурц шүүмжиллээ.
  • Оросын тусгай агентууд цаазаар аваачих чеченчүүдийн жагсаалтыг гаргаж, энэ чиглэлд тогтмол ажиллагаа явуулдаг
  • “Террористууд хаа ч явсан бид мөрдөж мөшгисөөр байх болно. Хэрэв бид тэднийг жорлонд барьж авбал тэнд нь хорооно” хэмээн Путин дэлхий даяар мэдэгдсэн.
-Германы “Der Spiegel сонины нийтлэл-
Босфорын өндөр эрэгт дуулиан тарьсан гашуудлын ёслол нь терроризмд хамаатай хүмүүсийн оршуулгын хүрээнээс хэдийн хальжээ. Константинополийг байлдан дагуулсан султан Мехметийн босгосон сүмд хэдэн мянган хүмүүс ирж, гурван чечен эрийг сүүлчийн замд нь үдлээ.

Та хятад бараа худалдаж авдаг бол Хятадын Засгийн газрыг санхүүжүүлж байгаа хэрэг

ТОВЧХОН
  • Харьцуулбал 316:43. Тэгэхээр Хятадын ДНБ 15 жилийн дараа АНУ-ынхыг гүйцнэ гэсэн үг
  • Хятадууд ирээдүйд орбит дээр хэдэн станцтай болохоор төлөвлөжээ
Манай урд хөрш Хятад улсын хөгжлийн хурдыг юутай ч зүйрлэшгүй. Хөгжиж буй орон 10 гаруйхан жилийн дотор геополитикийн аварга гүрэн болон хувирч, одоо АНУ-тай өрсөлдөж байна. Бидэнд таалагдах эсэх нь хамаагүй Хятад улс одоо дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Үүний нууцыг тайлахын тулд энэ орны талаарх эерэг, сөрөг баримтыг харьцуулж үзье.-Хятадын эдийн засаг сүүлийн 10 жилд АНУ-ынхаас долоо дахин хурдан өсчээ. Харьцуулбал 316:43. Тэгэхээр Хятадын ДНБ 15 жилийн дараа АНУ-ынхыг гүйцнэ гэсэн үг.

Кремлийн улстөрийн технологич ВЛАДИСЛАВ СУРКОВ

ТОВЧХОН
  • Төрийн дотоод бодлого хийгээд улс төрийн тайзны арын найруулагчаар 10 гаруй жил идэвхтэй ажиллаж ирсэн
  • Төрийн тэргүүний бодлогыг “дайсан” үндэстнийх нь төлөөлөгч “засч” байдаг гэх олон түмний хэл амнаас болгоомжлох үүднээс гарал үүслээ тэр болгон тоочоод байдаггүй биз.
  • 1999 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны орлогч даргаар огцом дэвшснээр түүний улс төрийн карьерын гараа эхэлжээ.
ОХУ-ын төрийн 1-р зэрэглэлийн зөвлөгч хэмээн өргөмжлөгдөж, Б.Ельцинээс аваад В.Путин, Д.Медведев нарын засаг захиргааны тэргүүнээр ажиллаж байгаа зайтай эр бол Владислав Юрьевич Сурков. Төрийн дотоод бодлого хийгээд улс төрийн тайзны арын найруулагчаар 10 гаруй жил идэвхтэй ажиллаж ирсэн тэрээр сүүлийн хэдэн жил дараалан шилдэг улс төрийн технологичоор шалгарч байгаа нь санамсаргүй хэрэг биш ээ.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр чечень гаралтай, ижил хүйст гаж донтон гэж адлагдахын зэрэгцээ “Кремлийн гол үзэл сурталч”, “кремлийг их багш”, “Оросын хашир хамба” зэргээр өргөмжлөгдөж, сайн муу нэрээрээ улс орондоо төдийгүй дэлхий дахинаа танигдсан В.Сурковын талаар уншигч та бүхэнд дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

пятница, 7 октября 2011 г.

Монголын мухар сүсгийн зах зээл

Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр “Чингисийн ач хүү” Арго, Давааням, агуу философич Бат-Отгон, супер нэгдэлчин Эрдэнэ, ШУА-ийн Чадраа, энд тэндхийн сүм хийдийн хамба лам пасторууд, ихийг мэдэгч бөө нар гээд л Монголын мухар сүсгийн зах зээлийн монополиудийн нэрс цуварна. Мэдлэггүй нийгэмд мухар сүсэг хүчээ авдгийн үлгэр Монголд биеллээ олж байх шиг. Хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй нэг л их том том ярьсан хүмүүс. Би ард түмний төлөө хэмээн ам уралдан ярьцгаана. Үнэндээ тэд хуурамч баг зүүсэн гэмт хэрэгтнүүд шүү дээ.
Мэдлэгийг нийгэмд дэлгэрүүлэх ёстой байгууллага нь Их дээд сургуулиуд мөн ШУА билээ.

Хамба Номун хан Б.Пунцаг гэж хэн байв

XX зууны монголын шашин улс тєрийн зvтгэлтэн хамба номун хан Б.Пунцагийн тухай 1990-ээд оноос тvvхчид цухас боловч єгvvлж ямар нэгэн хэмжээгээр судалгааны  хvрээнд оруулж ирсэн билээ.
1723 онд Богд Жавзандамбын шавийн хэргийг эрхлvvлхээр Шанзавын яам гэдгийг байгуулжээ. Улмаар 1822 онд Аймгийн чуулганы адил эрхтэй болгосон гэх. Энэ яам нь шавийн ам єрхийг байцаах Богд Жавзандамбаас Манжийн хаанд барьдаг есєн цагааны алба, Халхын дєрвєн аймгаас Богдод єргєх даншиг мандал хурал ном хийгээд уул тахих хэргийг эрхлэхээс гадна шавийн доторх эрvv иргэний элдэв хэргийг таслан шийдвэрлэдэг байжээ.