Улстөрчдийг аль зэрэг их архи уудгаар нь шалгаруулах юм бол Б.Ельцин Бээжингийн олимпоос найман алтан медаль хүртсэн усанд сэлэлтийн аварга Майкл Фелпээс илүү олон медаль авах байсан гэнэ . Нэг удаа зогсож чадахгүйг болтлоо согтсон тул Ирландад албан ёсны айлчлал хийхээр ирэхдээ онгоцноосоо гарч чадаагүй.
Мөн согтуудаа тайзан дээрээс унахаа шахаж, цэргийн найрал хөгжмийг удирдах гэсэн удаатай. Бас нэг удаа товчлуур бүжиг хийсэн нь дуулиан тарсан.
АНУ-ын хуучин Ерөнхийлөгч Билл Клинтон ОХУ-ын Ерөнхийлөгч агсан Борис Ельциний талаар ярьсан өмнє гарч байгаагvй нууцыг зохиолч Брэнч Британийн «Телеграф» сонинд нийтэлжээ. Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин Вашингтон хотод хийсэн айлчлалынхаа vеэр хэт их согтож, Цагаан ордны гадна такси зогсоохоор дотуур өмдтэйгөє явж байхад нь хамгаалагчид нь олж байжээ. Ноён Ельцин архи уудаг баримтын талаар АНУ-ын хуучин Ерөнхийлөгч Билл Клинтон нууц задалсан байна. Клинтон энэ нууцыг нэг байранд аж төрдөг байсан зохиолч Тэйлор Брэнчид хэлжээ. Билл Клинтон Брэнчид хандан 79 хуурцаг бvхий ярилцлагад тулгуурлан «Аман тvvх» шинэ ном эмхэтгэн гаргах хvсэлт тавьжээ.«Клинтоны хуурцгууд: Ерөнхийлөгчийн тvvхийн тэмцэл» гэдэг нэртэй Брэнчийн шинэ ном 707 хуудастай хэвлэгдэх бөгөөд Клинтон ярилцлагатай хуурцгуудаа оймс хийдэг шургуулгандаа хадгалдаг байжээ. Энэ номонд1995 онд Цагаан ордны зочдын ордонд байрлаж байсан Борис Ельцинийг нууц албаны ажилтнууд бараг нvцгэн шахуу Пенсилвани өргөн чөлөөнд зогсож байхад нь олж байсан талаар бичжээ. Тухайн vедээ их согтсон байсан Ельцин ажилтнуудад хандан «Би пицца идэхийг хvсч байна» гэж бувтнаж байсан гэж Брэнч номондоо бичсэн байна.
Жорж Браун
/зураг дээрхи газар суугаа нөхөр Жорж Браун/
"Тhе Тimes" сонин саяхныхаа дугаарт согтууруулах ундаанд дуртай улстөрчдийн жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтын нэгдүгээрт Жорж Браун бичигдсэн байна. 1960-аад онд Их Британийн ГХЯ-ны сайдын албыг хашиж байсан тэрбээр Перуд болсон албаны хүлээн авалтад оролцохдоо халамцуу байсан бөгөөд ягаан хувцастай хүнийг бүжигт урьсан аж. Түүнтэй бүжиглэхээс татгалзсан хүн "Нэгдүгээрт та согтуу байна. Хоёрдугаарт вальс биш Перугийн сүлд дуулал дуулж байна. Гуравдугаарт би эмэгтэй хүн биш лам " хэмээн хэлсэн гэдэг. Үүнийхээ дараахан Жорж Браун Ерөнхий сайд Харольд Вильсон руу хашгирч тун эвгүй авирласан тул ажлаасаа халагдсан байна.
Эво Моралес
. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес өнгөрсөн онд Австрийн Вена хотод мансууруулах бодисын асуудлаар болсон Бага хуралд кока хэмээх бутны нэг навч авч очсон байна. Энэхүү кока нь кокаин хэмээх мансууруулагч бодис "төрүүлдэг" ургамал аж. Эво Моралес тэр навчаа олны нүдэн дээр зажлаад энэ "гэм хоргүй" хөөрхий ургамлыг кокаинтай дүйцүүлж үзэхгүй байхыг уриалжээ. Моралес мөн тэр жилээ Ерөнхийлөгчийн хувьд маш ховор нэгэн үйлдэл хийсэн нь сөрөг хүчнийхнээ эсэргүүцэн өлсгөлөн зарласан аж.
Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили
. Өөрийн нь хувьд тун түвэгтэй байсан 2008 оны наймдугаар сард Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили телевизийн сурвалжлагчийн асуултад хариулахаар албан өрөөндөө бэлтгэж байхдаа сэтгэл нь хөдөлснөөс зангиагаа зажлаад байсан аж.
Оросын олон нийтийн телевизийн мэдээлснээр Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили хотод явж байхдаа тэнгэр рүү хараад айж цочирдож бие хамгаалагч нарынхаа хүрээлэлээс гарч гүйжээ.Саакашвилигийн бие хамгаалагч нар ерөнхийлөгчөө гүйцэж очоод сум үл нэвтрэх хантаазаар бүтээсэн байна. Гэвч бие хамгаалагч нар ерөнхийлөгчийн амь насанд ямар ч аюул заналхийлэл байхгүй гэдгийг ойлгожээ. Гүржийн ерөнхийлөгч өөрийнхөө армийн артилерийн зэвсэгийн буун дуунаас айжээ. Харин энэ бүх үйл явдлыг хальсанд буулгасан телевизийн зураглаач тайван
амгалан байжээ.
Ричард Никсон
. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон ч бор дарсанд дуртай байснаас ажилтнууддаа багагүй түвэг учруулдаг байсан гэдэг. Түүний туслах асан Брент Скоукрофтийн ярьснаар 1973 онд Араб Израилийн дайн болж байхад яаралтай ажил гарч түүн рүү шөнө утасдсан байна. Гэтэл согтуу байсан Ерөнхийлөгч "Би тэдэнд үгүй гэсэн хариу өгч болно шүү дээ" гэсэн гэдэг.
Жимми Картер цөмийн физикч мэргэжилтэй. Картер нь нисдэг тавагт итгэдэг нэгэн гэнэ. Тэрбээр 1973 онд нисдэг таваг харснаа Олон улсын судалгааны төвд мэдэгдсэн боловч одон орон судлаач эрдэмтэд Үүрийн цолмонг олж харжээ гэсэн хариуг түүнд өгчээ. Энэхүү хариунд сэтгэл дундуур үлдсэн Картер Ерөнхийлөгчид өрсөлдөж байхдаа нисдэг тавагны талаарх бүх мэдээлэлийг ялсан нөхцөлд ил гаргана гэж амласан боловч 39дөх Ерөнхийлөгч болоод түүний талаар нэг ч үг дуугаралгүй байсаар байгаад Цагаан ордныг орхижээ.
40дөх Ерөнхийлөгч Рейган нь "азтай" мөнгөөр хармаагаа дүүргэж явахаас гадна хар, цагаан хэл ам хүрчихвий гэж байнга мод тогшиж, зүүн мөрөө давуулан "түй, түй, түй" гэж явдаг нэгэн байжээ.
Америкийн ХХ зууны анхны Ерөнхийлөгч Вильям Мак Кинли нь энгэрийн хармаандаа байнга амьд улаан цэцэг зүүж, таалагдсан хүндээ "Энэхүү цэцэг минь танд аз жаргал өгөг" гэж хэлээд бэлэглэдэг байжээ. 1901 онд Нью Үорк мужийн Буффало хотод нээгдсэн үзэсгэлэн үзэж явахдаа Мак Кинли нэгэн залуу эмэгтэйд энгэрийнхээ улаан цэцгийг аваад өгчээ. Гэтэл нэн удалгүй тэр бүсгүйн сүйт залуу болох польш гаралтай Леон Франк Чолгош гэгч Ерөнхийлөгчийг 2 удаа буудан шархдуулав. Ерөнхийлөгчөө таниагүй хартай тэр залуу цагдаа нарт баригдаад зодуулж байхыг нь харсан шархтай Мак Кинли: "Залуучууд аа! Түүнтэй зөөлөн харьцаач" гэж гуйж байжээ.
Жон Квинси Адамс нь Америкий анхны Дэд Ерөнхийлөгч бөгөөд 2 дахь Ерөнхийлөгч Жон Адамсын хүү билээ.
Жон Адамс 1826 оны 6 сарын 4нд "Томас Жефферсон амьд үлдчихлээ" гэж хэлээд амьсгал хураажээ. Гэтэл түүний улс төрийн гол өрсөлдөгч байсан Жэффэрсон нь мөн тэр өдөр хэдхэн цагийн өмнө түүнээс түрүүлээд нас барчихсан байжээ.
Комментариев нет:
Отправить комментарий