Богдыг таван настай байхад нь тодpуулан Хүpээнд залж иpснээс хойш түүний бүхий л амьдpал Монголын түүхтэй холбогдсон юм. Богдын эцэг Гончигцэрэн нь замдаа нас барсан тухай мэдээ бий. Иймээс тэрбээр хоёр ах, ээж Ойдовдулам, дүү Лувсанхайдав нарын хамт долуулаа Монголд ирсэн байна. Богдын дүү Лувсанхайдав нь шарын шашны чойжин лам болж, Хүрээнд тусдаа сүм бариулсан нь эдүгээ ч Чойжин ламын сүм нэрээрээ хадгалагдан үлджээ. Богд багаасаа сэргэлэн цовоо хүүхэд байсан тул монгол хэл, бичиг чадамгай сурч, улмаар биеэ их л чөлөөтэй авч явдаг нэгэн болсон төдийгүй Бээжингийн хяналтанд тэр бүр орохгүй байжээ. Богдод багаас нь төвд, монгол хэл бичиг зааж, улмаар шашны болон дорно дахины ёс заншлыг түүнд сургасан байна.
/Баруунаас Улсын Эх дагина Дондогдулам дvv Дэндэвдуламын хамт/Богд Жибзундамба хутагт 1896 онд Амарбаясгалант хийдэд залрахдаа 22 настай, Цанлигдорж бэйсийн хатны аягач Ц.Дондогдуламтай танилцжээ.
Дондогдуламыг Богд хатан болгоход /1902 он/ Ачлалт ялгасан дагина, эрх цагаан дара цол өргөмжилсөн байна. Бас Бээжингийн Монгол журганаас Дондогдуламд Эрдэнэ сэцэн цол шагнаж, тэмдэгт бичиг олгон хадгалуулжээ. Улмаар 1911 онд Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд залрахад хатан Дондогдуламд Улсын эх дагина цол өргөмжилсөн бөлгөө.
Дондогдулам бол шашин номын хэрэгт зохих ёсоор боловсорсон, бичиг ном ойлгодог, нийгмийн идэвх сайтай, олны хүндэтгэл хүлээсэн тухайн үеийн сор болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл байв. Бүгд Ерөнхийлөн Захирах сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар 1913 оны долдугаар сард хотлыг баясгагч дагина Дондогдуламд 100 лан мөнгөний шагнал олгох болж "Богдын ордны дэргэдэх Сангай аймаг гэж нэрлэдэг уран хатгамалчин, барималчин, гуталчин, дархан зэрэг 120 урчуудын хэргийг эрхлэн ажиллуулах болов" гэсэн мэдээ бий.
Богд хааны зарлигаар гүн цол хэргэм хүртэж "Эрдэнийн очир" одонгоор шагнуулж явсан швед гаралтай, Америкийн иргэн Франс Август Ларсон "Шашин номоор Богд эхнэр авах учиргүй. Гэсэн ч тэрбээр үзэсгэлэнт охинд дурлаж, тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ... Энэ эмэгтэй туйлын ухаалаг, маш сайн эзэгтэй байв. Монголчууд түүнийг бас бурханчлан өргөмжилжээ. Үнэндээ тэрбээр морь унахдаа гарамгай, бас гайхалтай буудагч байв. Амьд будда/Жибзундамба-Д.Г/ эхнэрээрээ онцгой бахархдаг байлаа.
Эх дагина бид буудлагын дадлага хийхээр Богд ууланд хоёр долоо хоногийн турш өглөө бүр очдог байсан юм. Нэгэн удаа Богд "Та нарын хэн нь сайн буудахыг үзье" гэж хэлээд бай тавихыг тушааж, бидэнд нэг нэг буу өгөв. Энэ буу бол маш үнэтэй, Францынх гэдгийг ч сануулахаа мартсангүй.
Богдын хатан буудах бүрдээ байгаа онож байв. Би болохоор гурван ч удаа алдаж орхисон нь Богдын таалалд их л нийцэв. Тэгээд буугаа анхааралтай шалгаад, овоог нь хөдөлгөсөн болохыг мэдсэн юм. Богд чангаар удаан инээгээд, хэрэв чи сайн буудагч бол энэ байдлыг урьд нь тооцоолох байсан гэж хэлэв" хэмээн дурсамждаа бичсэн байдаг билээ.
Хөвчийн жонон засгийн хошуу бол хадам төдийгүй тус хошууны сүүлчийн Засаг ноён Эрдэнэ дайчин чин ван Намсрайжавын Цогбадрах нь Ц.Дондогдуламын төрсөн дүү Ц.Дэндэвдуламыг хатан болгон авчээ. Энэ утгаараа Богд Жибзундамба хаан, Хөвчийн жонон ван Н.Цогбадрах нар баз хүргэн бөлгөө.
Ц.Дэндэвдуламын талаар мэдээ сэлт ховор. Тэрбээр 1893 оны үед төрөөд 1930-аад оны дундуур бие баржээ. Хошой хатан эрх дара цолтой Ц.Дэндэвдулам олон хүүхэд төрүүлснээс том охин Ашидшийтэр /1914/, хөвүүн Лувсаншийтэр /1922/, бага охин Шийтэр /1924/ нар нь эсэн мэнд бойжиж, хожим өнөр өтгөн айл гэр болцгоожээ.
Жонон ван Цогбадрахыг Дотоодыг хамгаалах газраас цуурхал тараасан хэрэгт холбогдуулан 1931 оны аравдугаар сард баривчилж, 10 жил хорих ялаар шийтгэсэн юм. Эл хугацаанд эхнэр Дэндэвдуламаас аж төрөх аргагүй болсон учрыг гарган Төв засан хүмүүжих газар хүмүүжиж бүхий нөхөр Цогбадрахыг суллаж тавихыг гуйсан өргөдөл гаргасны дагуу БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1932 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор түүнийг сулласан байдаг.
Эх дагина Дондогдуламын Сангайн аймгийн ажил үйлсийг хөгжүүлэхэд тусалсан хүний нэг нь дүү Дэндэвдулам нь байсан гэдэг. Тэрбээр Эх дагиныг өөд болоход,
Нарт ертөнцөөс халилаа даа эгч минь
Найман шаргыг хөлөглөөд одлоо доо
Зуны дунд сардаа хөө
Жуузан дундаа халтирваа хөө
Залагдаж ирсэн Дондогдулам эгчдээ
Даншиг мандал өргөе дөө хэмээсэн үгтэй дуу зохиосон гэдэг юм.
Улсын Эх дагина Ц.Дондогдулам Богд хаантай 21 жил ханилаад 1923 онд 49 насандаа таалал төгсжээ. Түүний шарилыг найман шарга морь хөллөсөн тэргэнд залж, амьд ахуйдаа ууж, сууж байсан Рашаант уулын аманд шар тосонд хайлуулж чандарлаад оршуулсан аж. Найман шарга морийг нь онголж тавьснаас эдүгээ Шарга морьтын ам хэмээн нэрлэсэн гэх домогтой./Д.Гомбосvрэн /доктор/

1911 онд санаа нийлсэн язгууртан ноёд үндэснийхээ тусгаар тогтнолыг олох, хаант Оросоос тусламж авах зорилгоор чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, түшмэл Хайсан нарыг Богд хаан итгэмжлэн зарсан билээ. Тэднийг умард зүгийг зорин явах замд Оросын эрх баригчдын зөвлөгөөн болсон байдаг. Ингэхэд нэг хэсэг нь "Монголын асуудлаас болж олон улсад шуугиан тарих хэрэггүй. Эдгээр төлөөлөгчийг замаас нь буцаая" гэлцсэн байдаг. Гэтэл нөгөө хэсэг нь "Хэрвээ дорно дахинд нөлөөгөө бэхжүүлье гэвэл Монголыг алдаж хэрхэвч болохгүй.Эдгээр төлөөлөгчийг заавал хүлээн авах хэрэгтэй" хэмээн төлөөлөгчдийг хүлээн авсан.
Ингээд чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид II Николай хаанд бараалхаж, Богд хаан, Халхын дөрвөн ханы илгээлтийг гардуулан өгсөн билээ. ...Цагаан хаан Монголын хүсэлтийг бүрэн хүлээн аваагүй боловч хэд хэдэн зүйл дээр харилцан тохиролцсон байна. Тухайлбал, Монгол, Хятадын хооронд Орос улс дипломат зуучлал гүйцэтгэхээр болж, хэрвээ хятадууд Монголд террор үйлдвэл Орос улс өмгөөлж хамгаалах, бага сага зэр зэвсгийн тусламж үзүүлэхээр тохирсон байдаг.
А.ДоржиевИнгээд чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчид II Николай хаанд бараалхаж, Богд хаан, Халхын дөрвөн ханы илгээлтийг гардуулан өгсөн билээ. ...Цагаан хаан Монголын хүсэлтийг бүрэн хүлээн аваагүй боловч хэд хэдэн зүйл дээр харилцан тохиролцсон байна. Тухайлбал, Монгол, Хятадын хооронд Орос улс дипломат зуучлал гүйцэтгэхээр болж, хэрвээ хятадууд Монголд террор үйлдвэл Орос улс өмгөөлж хамгаалах, бага сага зэр зэвсгийн тусламж үзүүлэхээр тохирсон байдаг.
1904-1906 онд XIII далай лам Түвдэнжамц нутгаасаа дүрвэн Халхад саатан морилсон гэдэг. Өнөөдөр ч Далай ламд хандах асуудал төвөгтэй байгаа. Тэр үед Далай ламын талаар Манж болон Орос улс ямар байр суурь баримталж байсан бол?
-Тэр цаг үед Түвдэд Английн түрэмгийлэгчид орж ирснээр Далай лам нутгаасаа сэм гарч Монголд ирсэн байдаг. Далай лам Халхад ирж халхын ноёдтой холбоо тогтоох, улмаар буриадуудаар дамжуулан Оростой холбоо тогтоох зорилготой ирсэн байдаг. Иймээс буриадын хамба Агваан Доржиев түүнд зуучилж явсан билээ. Түүнийг Хүрээнд нууцаар ирэхэд манжууд VIII Богдтой уулзуулахгүй байх бүх арга залийг авч хэрэгжүүлсэн тул тэд уулзалдаж чадаагүй гэж үздэг. Гэвч Богд хаан ихээхэн болгоомжилж байсан ч Далай ламтай нууцаар уулзсан гэсэн яриа байдаг л даа. Энэ үед Далай ламтанд хамгийн найрсгаар хандсан хүн бол чин ван Ханддорж мөн Дайчин вангийн хүрээний их хамба Дандар аграмба нар байжээ.

Тэднийд байхдаа Янжин гэнэт өвдөж Орос сургагч Васильевын морин тэргээр Амгаланд авчирчээ. Цагаан сарын битүүний үдэш Балжид чавганц бурхан тахилаа зассан гэрт оруулахгүй гэсэн учир аргагүйн эрхэнд Өвгөнхүү нэгэн овоохой барьж гал түлж дулаацуулж өгсөн байна. Янжинг төрөхөд Өвгөнхүү өөрийнхөө том дээлийн хормойд хүүхдийг нь боож авч дараагаар нь хадам эцэг Дамдин нь Дэмбэрэлийн /нэрт зураач Намхайцэрэнгийн төрсөн ах/ морин тэргээр гэртээ аваачсан гэдэг. Ийнхүү 1912 оны цагаан сарын битүүний өдөр Д.Сүхбаатар, Н.Янжин хоёрыг хүүтэй болоход Ёст бэйс Доржжавын хошууны харъяат Хаймчиг гэлэн Галсан хэмээн нэр өгчээ.
Д.Сүхбаатар. ах Ранжин, дүү Долгорын хамт.
Богдын бор заан.
Богд хаан "соёлын меценат" зүтгэлтэн байсан. Маш сонин хачин, ховор живэр зүйлсийг үнэ хөлс хайрлахгүйгээр олж авчирч цуглуулдаг байж. Тэрбээр хүүхэд байхаасаа л сонин хачин зүйлсэд дурлан цуглуулж ирсэн байдаг. Польшийн нэрт аялагч, эрдэмтэн Фердинанд Осендовский "автомашин, хөгжмийн зэмсэг, харилцуур утас, болор эдлэл, шаазан эдлэл, уран зураг, ховор амьтад, шувуу, заан, Гималайн баавгай, сармагчин, Энэтхэгийн могой, тоть гээд олон төрлийн амьтад "Бурхан"-ы ордонд янз бүрийн цаг үед байжээ" хэмээн өгүүлсэн байдаг. Заан авчирсан тухай ярьж байна. Энэ нь "хаан төрийн долоон эрдэнэ"-д заан багтдагтай л холбоотой хэрэг шүү дээ. "Хаан эрдэнэ" буюу "хаан төрийн долоон эрдэнэ"-д хүрд буюу хорол, чандмань, хатан, түшмэл, заан, морь, жанжин /баатар/ ордог уламжлалтай юм.
Богд хаанд "нуруун дээрээ зэндмэнэ эрдэнэ үүрсэн зааны ясаар сийлж хийсэн тоглоомон заан" байжээ. Энэ нь эдүгээ Богд хааны ордон музейд хадгалагдаж байна. 1912 оны сүүлч, 1913 оны эхээр Монгол Улсын төлөөлөгчид Орост анхны албан ёсны айлчлал хийх үеэр "бага шиг бор зааныг 22 мянган цөлхөөвөөр / рубль / худалдан авч, 1913 оны хавраас өвлийн дунд сар хүртэл зааныг вагонд ачуулах, хөлөөр нь явуулах зэргээр найман сар гаруй аялуулсаар Хиагт хотноо" авчирч байж. Улмаар 1914 оны хавар зааныг хөтлөх, туух зэргээг гурван сар аялуулсаар Нийслэл Хүрээнд ирсэн байдаг. Зааны хоолонд зориулж өдөрт 21 ширхэг мантуу, хоёр жин шар тос, гурван шанага улаан чавга зарцуулж байсан тухай архивын баримт ч бий. 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр зааныг харах хүн хомсдож 1926 оны үед тэр заан үхсэн гэдэг.

Тэрээр энэхvv зургийг 1926 оноос ємнє л татуулсан байж таарна. Учир нь Пvрэвийн Гонгорыг 1926 онд нас барахынх нь ємнє Америкийн судлаач Эндрюс нарын хvмvvс гэрт нь ирж "Таны шарилыг худалдаж авья" гээд дургvйг нь хvргэж байсан гэдэг. Гонгор гуай бас тєрд данстай Сангийн яаманд нярав, гаальд тvрээсийн байцаагч хийж байжээ.
Хойд хилийн Даяндархинтийн агуйд нуусан оросуудын бараа таваарыг илрvvлж шалгахад Гонгорыг зараалаар томилж байж. Ер нь Гонгор гуай сvр бараатай, даншигын начин хvн байсан учир хvмvvс ялангуяа гадаадыхан их эмээж хvндэлж байж. Бээжин Содномдаржаагийн пvvсийн єндєр дааман хашаанд буулгасан эд барааг гаднаас морин дээрээ єндийж байгаад тоолдог, харахад сvртэй ч их дєлгєєн тайван хvн байсан гэж тvvнтэй хамт гаальд ажиллаж байсан Улсын гавьят багш Чимидийн Тvмэн гуай дурсамжиндаа бичсэн удаатай.
Эндрюсийн судалгаагаар тэрээр 2 метр 48 см єндєр байжээ. Одоо ч Монголд бvv хэл, дэлхийд ч ийм хvн ховор биз. Энэхvv зурган дээр байгаа хvмvvсийг "Буриадын эрдэмтэн эхнэр хvvхдийнхээ хамт, бас Оросын элчин сайд Охтин, Орост суусан Монголын анхны элчин сайд Даваа мээрин нарын зураг гэхчлэн янз бvрийн таамаг байдаг ч одоо хvртэл эдгээр нь нотлогдоогvй ажээ.
Ц.Навагчамба
1913 оны 9-р сарын 17-нд 26 хүний бүрэлдхүүнтэй Монголын төр засгийн төлөөлөгчид Хаант Орос улс руу айлчлахаар явахдаа Түшээт хан аймгийн Далай Чин вангийн өндөр Гонгор, Эрдэнэ бандид хутагтын шавийн өндөр Цэрэнжанцан нарыг дагуулж явахдаа тэр хоёрт тус бүрт нь 45 хурганы нарийн арьсаар доторлосон нацагдорж хээтэй хөх торгон дээл, жанжин малгай , цэрэг урт сэлэм, модон хуйтай богино буу зүүлгээд, хувийн гоёлд нь Далай Чойнхор вангийн урчуудаар угалз хээтэй хаш чулуун соруултай гаанс, хэт хутга, мөнгөн аяга тус тус хийлгэн хиагаараа авч явж Марианскийн театрт дагуулж очиж байсан байна.
Х.Шаравжамц нь 18 настайдаа буюу 1894 онд хошууны наадамд бєхийн аманд гарч барилдсаар дєрєвт vлдэж барилдааны гараа нь эхэлсэн байна.Тvvхэн баримтаас vзвэл их монгол 1895 оны дашигт 19 настай байхдаа зодоглож зургаа даваад Дайчинвангийн Жамц заанд, 1901 оны даншигт Цэцэн ханы Лувсанжамцад, 1904 оны даншигт 1059 бєх барилдахад 8 даваад Богдын бєх Ц.Буянтогтох аваргад, 1906 оны даншигт 1064 бєх барилдахад 9 даваад Лувсажамба аваргад богдын зарлигаар, 1906 оны хоёр дахь даншигт 1032 бєх барилдахад есийн даваанд мєн л Богдын бєх аварга Х.Буянтогтоход богдын зарлигаар тус тус унасан байх юм.
Их Монгол 1908 оны даншигт 1032 бєх барилдахад найм даваад Намхай аваргатай vлдэж Намхай аваргыг хvчтэй дугтартал аваргын хамраас цус гоожиж Богд барилдааныг зогсоож Намхайн аминд халтай бєх байна гээд бас л буулгах зарлиг буулгаж Намхай аварга тvрvvлжээ. 1908 оны хоёр дахь даншигт мєн л Х.Буянтогтох аваргатай vлдэж хаясан боловч дахин барилдуулахад засуултай нь хамт хаяжээ. Ингээд Богдын бєхийг хаясан тул Буянтогтоход тvрvv бєхийн байг олгож Х.Шаравжамцад аварга цол хайрлажээ. Ийнхvv Их Монгол Х.Шаравжамц нь Богд болон хатны бєхтэй долоон удаа таарч Богдын зарлигаар барилдуулалгvй буулгасныг ажиглаж дvгнэлт хийсэн Тvшээт Хан аймгийн Эрдэнэ дайчин ван Ханддорж Их Монголд чамайг яагаад буулгаад байгааг мэдэх vv? Чи бол Богдын бєх болоогvйд байгаа юм Богд гэгээнд бараалхаж хадаг ембvv барин Их Монголыг Богдод єргєн Богдын бєх болгосон байна. Ийнхvv Богдын даншигт чєлєєтэй барилдах ногоон гэрэл нь ассан байх юм.
Монгол улс манжийн дарлалаас чєлєєлєгдєж тусгаар улс тогтнон сэргээсний Мандах єлзийт баярын их даншигийг 1911 онд хийхэд 1032 бєх барилдаж шавийн Шаравжамц аварга Гэндэгдаржаа арслантай vлдэн тvрvvлж Даян аварга цолтой болсон байна. Их монгол буюу Галсанравжаа хэмээх Х.Шаравжамц аваргын цолыг "Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, аврал итгэлт, оройн дээд очир богдын гэгээнтний улам нэмэх, уламжлан дуурсгах, цогт идэр, єрнєн дэлгэрэх, vнэн хvчит, бат ерєєлт, баатар зоригт, саруул хурц, цэцэн шударга, тун ч гарамгай, онц тvрэмгий, олноороо маш гайхамшигт, бат суурьт даян аварга" хэмээн дуудах нь байна .

1924 он Нийслэл Хүрээ.
1927 он Монгол цэргүүд.
банжигаас нүүж байна даа.
ОтветитьУдалить