понедельник, 3 января 2011 г.

Алмас барьсан нь


Ерөнхийлөгч асан П.Очирбат Оюутолгойн ордтой холбоотой шинэ бүтээл туурвиж байгаа аж. Түүний ном нь "Оюутолгой: Эрт, эдүгээ, ирээдүй" гэсэн нэртэй юм.
Ерөнхий сайд асан Д.Бямбасvрэн: Зєвлєлтийн коммунист намын тєв хорооны улс тєрийн товчооны 1990.12.16-ны хуралдаанаар Монголын тухай асуудлыг тусгайлан хэлэлцэж “Маш нууц” 7913 тоот тогтоол гаргасн байдаг юм. Тэр vеэс эхлээд Монголтой бартерын худалдаагаа хааж Монголын мал махны экспортыг хориглож, гаалийн татвараа нэмж єдийг хvртэл явж ирсэн. Нєгєє талаар Зєвлєлтийн vед Монголын талаас vvссэн Их єр гээчийн асуудал хоёр орны хоёрын харилцаанд дарамт болж ирсэн. Энэ хоёр асуудал Орос Монгол хоёрын харилцаанд сvvлийн 10 гаруй жил дарамт болж ирсэн гэж би боддог. 1991 онд би єрєнхий сайд байхдаа ОХУ-д Засгийн газрын айлчлал хийж сайн хєршийн харилцаа хамтын ажиллагааны тунхаг гаргаж байсан юм. Тэр тунхагийн vндсэн дээр 1993 онд Монгол Оросын гэрээ байгуулагдсан. Гэхдээ vvнээс хойш манай хоёр орны харилцаанд тєдийлєн нааштай том ахицууд гарч чадаагvй юм. 2003 онд Оросын тал Монголын их єр гээчийг 98 хувийг нь тэглэж 2 хувийг нь 250 сая доллараар тєлvvлэх зєвшилд хvрсэн байсан. Гэхдээ 1993 оны гэрээг гаргах vед манай ерєнхийлєгч П.Очирбат Б.Ельцинтэй хэлэлцээр хийхдээ 1937 оны их хэлмэгдvvлэлтийн улс тєрийн харгислалын vр дагаварыг одоогийн Орос улс хvлээхгvй гэж тохиролцоод нєгєє талаас Их єрийн асуудал гээчийг Монголын эдийн засагт дарамт учруулахгvйгээр шийднэ гэсэн хоёр талын тохиролцоонд хvрч гэрээг байгуулаад ирсэн./Үүнээс болж их хэлмэгдүүлэлтийг хийсэн Оросуудаас хэдэн арван мянган хүнийхээ амийг нэхэх ,нөхөн төлбөр шаардах ,хариуцлага тооцох ядаж уучилалт гуйлгаж чадаагүй Хуягаа./

Ерөнхийлөгч байхдаа хийсэн хамгийн том буюу одоо хүртэл яригддаг ажил нь “Алт” хөтөлбөр юм.
. Засгийн газрын 1991 оны 304 дүгээр тогтоолоор “Алт хөтөлбөр” батлагдаж, улмаар дараа жил буюу 1992 оноос уг хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Санаачлагч нь П.Очирбат, хэрэгжүүлсэн хүн нь П.Жасрай. Хөтөлбөрийн зорилго мөн л тун ойлгомжтой. Валют олж чадах баялаг хэрэгтэй. “Харин гадаад валютыг эдийн засагт цутгах гол баялаг нь мэдээж алт. Засгийн газрын мэдээлж байснаар, “Тухайн үед улсын хэмжээнд жилдээ 0.7 тонн алт олборлодог байжээ.” Монголын эдийн засагт алт хөтөлбөр өчүүхэн ч нэмэр болоогүй. Өнгөрсөн 20 жилд олборлосон алт Монголын эдийн засгийг суга татахаар бол татахаар болсон. “Алт хөтөлбөр” хэрэгжихэд нийт хүн амын таван хувь нь ядуу байсан бол “Алт хөтөлбөр” хэрэгжсэнээр намрын чуулганы нээлтэн дээр ерөнхийлөгчийн хэлсэнчлэн тавин хувь нь ядуучууд байна.
 
Анх 1993 онд Дорнод Монголын сав газраас газрын тос гарч, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлээ мялааж байсан.
Тэр цагаас хойш 17 жил
өнгөрчээ. 2005 оноос Дорнодын хязгаар Тамсагийн сав газарт нефтийн олборлолт, тээвэрлэлт, экспортын vйл ажиллагааг бvтээгдхvvн хуваах гэрээгээр хийж байгаа Хятадын “Петро чайна Дайчин Тамсаг” гэх энэ компанид Монголын хууль vйлчилдэггvй бололтой. Жилд нэг сая баррель тvvхий газрын тос Хятадад экспортолж байгаа тус компани асар их хортой нефтийн шингэн хаягдлаа хэдэн тонноор нь хөрсөнд булдаг ажээ. Ямар ч саармагжуулалт, хоргvйжvvлэлт хийгээгvй өрмийн шингэн хаягдлын далан 368, vйлдвлэлийн шингэн хаягдлын 20 гаруй ийм цооног байдаг байна. 24 цагийн турш нефть олборлодог энэ компани Монгол улсын баялагийг ашигласны төлөө ямар татвар төлдөг нь тодорхойгvй байдаг.Учир нь “Бvтээгдэхvvн хуваан гэрээ” нэрийн дор бvх зvйл нууц явагддаг гэх яриа чих дэлсдэг. “Петро чайна дайчин Тамсаг” компани Дорнодын Матад сумаас Халх гол хvртэл нийтдээ 80.000 гаруй га газарт газрын тос олборлодог. Ажилчдын нь 90 хувь нь Хятад ажилчид. Туслан гvйцэтгэгч компаниуд нь тэр чигээрээ Хятадын компаниуд байдаг гэнэ.
1997 онд Ерєнхийлєгчийн албаа єгч “Тэнгэрийн цаг” компаниа байгуулсан П.Очирбат нэг хэсэг Сvхбаатар аймагт євс хадлан бэлттэж урагш гаргадаг байсан. Удалгvй Сvхбаатар аймгийн Тємєртэйн цайрын ордыг ашиглаж эхлэхэд тэрбээр “Цайрт минерал” компанийн Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд зуучлагчаар оролцжээ. Vvнийхээ хєлсєнд уг ордоос хувь эзэмших болсон гэнэ. Ерєнхийлєгч байхдаа Дорнодын Тамсагбулагт нефтийн цооног єрємдєн гаргаж эхэлсэн АНУ-ын “Соко” компанийн цооногийн нээлтэнд очиж дээлээ нефтээр мялааж байсан. Тэгвэл “Соко” компанийн нефтийн лицензийг Хятадын “Да чин” компанид шилжvvлэх ажиллагаанд ч П.Очирбат зуучлагчаар оролцсон гэнэ. Одоо тэрбээр Монголын уул уурхайн Ассоциаци хэмээх байгууллагыг нам болон санаа нэгт нєхєр До.Ганболдын хамт удирдаж яваа. Экс ерєнхийлєгч П.Очирбат Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт алтны орд газар эзэмшин ашиглаж байснаа тvvнийгээ хятадуудад зараад байна.


 
Дуулиант 90 саяын Б.Гансүх 13 жилийн дараа ерөнхийлөгч асан П.Очирбатаас албан ёсоор уучлалт гуйлаа-13 жилийн өмнөх 250000 ам.доллар буюу 90 сая төгрөг бол хориодхон настай залууд толгой эргэм их мөнгө. . Би Монгол Улсын ерөнхийлөгчтэй яг өөд өөдөөсөө харж сууж байгаад 2 цаг ярилцсан. Уг нь 15 минут уулзах зөвшөөрөлтэй орсон. Р.Эндрюс гэж Америкийн эрдэмтэн, 1920-25 оны хооронд Монголд палентелогийн хайгуул хийж байсан хүний амьдрал миний анхаарлыг их татсан. Үүнээс л бүх юм үүдсэн юм. Энэ чиглэлээр Их сургуулийн байгалийн ухааны факультет палентелогийн чиглэлэвр нийгэмлэг байгуулахад би танил Мягмарсүрэн багшийн хамт ажилласан. Хүүхэд байсан болохоор нэг л мэдэхэд далдаганаж гүйж байгаад эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд орчихсон тууж явсанЯг ерөнхийлөгч рүү орохоос өмнөхөн миний зүрх "түг түг" гэж хүчтэй дэлсч байсан. Мягаа багш бас сандраад байна гэхэд нь "Сандраагүй хэн байгаа юм бэ? Та битгий хүн сандраагаад бай" гэж зэмлээд орж байлаа. Би оргилуун хирнээ гэнэн, зоригтой мөртлөө тэнэг байсан. Маргааш ерөнхийлөгчтэй, Монголын номер 1 лидертэй уулзахгэж байна гэж хөөрөөд зангиагаа индүүдэж, гутлаа тосолж суухдаа би ерөөсөө мөнгө бодоогүй байсан. Яг үнэн юм энэ шүү. Тэгж мөнгө салгана, ингэж ярина гэж би толинд харж этюд хийгээгүй. Ерөнхийлөгчтэй хэр баргийн хүн уулздаггүй. Ороод 2 цагийн дотор бүгдийг ярьсан. Р.Эндрюсийн бүх түүхийг 1856 оноос эхлээд ярихад ерөнхийлөгч сонирхож сонсоод "Би залуу эрдэмтдийг дэмжинэ" гэж хэлсэн. Туслах нь уулзалтын цаг дууссаныг сануулж орж ирэхэд П.Очирбат ерөнхийлөгч "Зүгээр, энэ хүүхдийн яриа сонирхолтой байна" гэж амтархан сонссон. Гарч ирээд би "Хийчихлээ гэж үү" гэж өөрийгөө гайхаж байсан. Хамт орсон Мягмарсүрэн гуай хүртэл ангайсан. Бид 2 залилан хийх гэж ороогүй юм шүү. Яг ажил ярих гэж орсон. Харин гэмт хэрэг хийх субъект нь би болчихсон юм. Ерөнхийлөгчид өөрийгөө доктор гээд хэлчихсэн. Сүүлд нь тэр хэмжээнд ярьж чадсаныг минь Мягмарсүрэн гуай үнэлсэн л дээ. Зүрх дэлсч байсан ч ерөнхийлөгчтэй гар бариад л тайвширсан. Ширээгээ тойрч гарч ирээд гар бариад сууцгаа гээд угтсан. Тэр хүний надад итгэсэн түймэр шиг халуун сэтгэл рүү би үер буулгасан. Над шиг муу хүнээс болж сүүлд нь тэр хүний төрийн өндөр албаны нэр хүнд сэвтэж хэвлэлээр бичигдсэнд би маш их харамсдаг. Ерөнхийлөгчтэй уулзахад "Социализмын үед байсан бол би ганц кноп дараад л энэ залууд мөнгө өг" гэж хэлж болох байлаа. Гэхдээ би одоо Сангийн яамны сайд Бямбажав руу утсаар ярьчихъя, өнөөдөр. Засгийн газар хуралдаж байх ёстой гээд дуудуулсан юм. Бямбажав сайд яам руугаа хурлаа тараад явчихсан байсан л даа. Тэгэхэд биднийг "Яам руу нь яваад оч. Би эндээс яръя. Бүтэхгүй бол эргээд над руу холбогдоорой" гээд туслахдаа "Энэ хүүхдүүдийг дараа ирэхэд нь над руу саадгүй оруулаарай" гээд гаргасан. Тэгээд бид сайд руу очиход нарийн бичгийн дарга нь хүн хүлээж авахгүй гээд оруулахгүй буцаасан чинь араас доктор Гансүх үү та?" гээд дуудсан. Намайг ороход сайд ерөнхийлөгч ярьсныг хэлээд гэрээ байгуулж мөнгө өгөх болсон. Гэхдээ та нарын Америкаас орж ирэх 5 сая долларын хөрөнгө оруулалтыг нотлох баримт хаа байна" гэж асуусан. Уутны ам нээгдэх гэж байхад шүү. Мягмарсүрэн гуай чичирсэн, түгдрээд л. Би ширээн доогуур хөл дээр нь гишгээд маш тайван байсан. Яагаад ч тэгж тайван байсан юм бүү мэд. Нэг ч түгдрээгүй, сандраагүй хоолой чичрээгүй. Хэрвээ тэр үед л би жаахан алдаа хийсэн бол баригдах байсан. За одоохон гээд цүнхээ ухаад "Өө, би ширээн дээрээ мартчихаж, үдээс хойш аваад ирье" гэсэн чинь маргааш өглөө аваад ир гэсэн. Надад 12 цагийн л хугацаа байсан. Энэ хугацаанд яаж Америкаас 5 сая долларын хөрөнгө оруулна гэж факс олох вэ гээд тархиа гашилгасан даа. Хуурамч бичиг баримт хэрэгтэй болсон гэсэн үг л дээ. Ингээд доктор гэж худлаа ярьснаа үргэлжлүүлж хуурамч бичиг баримт хийхэд муу ёрын сүнс маань намайг удирдаж эхлэсэн. "За бүтэхгүй юм байна, больё" гэж бодоод НАХЯ-ны өмнөх сааданд сууж байгаад харьсан бол миний амьдрал өнөөдөр өөр байх байсан. Доторхи муу хүн маань "Чи чадна аа" гэж хатгаад компьютер дээр хуурамчаар хийсэн. Маргааш нь хийснээ аваад очиход "Болж байна. Энэ л хэрэгтэй байсан юм" гээд баримт болгоод авсан. Гэхдээ манай засгийн газар, сангийн яамныхан Америкийн ЭСЯ руу утастаад л энэ факс танайхаар дамжиж ирсэн үү гэхэд л бүх юм илрэх байсан. Тэгж утастаагүйг бодоход би их итгэл төрүүлж байсан байгаа биз? . Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө авахдаа Монгол банкны ерөнхийлөгч Моломжамцтай уулзаж байж лимит оруулж байж авсан. Валют авахад 90 сая төгрөг 25 ширхэг зуутын боодолтой доллар авч гарсан. 23-р сургуулийн ойролцоо "Ард"-ын хажуугийн мөхөөлдөсний мухлагт дугаарлаж зогсохдоо юу хийгээд яваагаа ч би ойлгоогүй. Тэгээд гэртээ ороод доллараа дээш нь цацаад би баян хүн болчихлоо гээд инээж байхад ээж маань баярлаж байсан ч эх хүний зөн совингоор "Миний хүү юу л хийгээд байна даа" гэж сэтгэл зовнингуй байсан.



үзмэрч Ч.Дашцэрэнгийн тухай нэвтрvvлгийг хийж байсан хүн нь Олон улсын сэтгvvлч Г.Жаргалсайхан байлаа. Г.Жаргалсайхан сэтгүүлч нэгэн ярилцлагадаа : -Нэг єдєр дарга “Жагаа /парик хэмээх Жагаа/ чамайг Ерєнхий сайд уулзъя гэж байна” гэв. Ерєнхий сайд гээд байгаа нь Д.Бямбасvрэн гуай. Д.Бямбасvрэн тэгэхэд Жаргалсайханд юу гэж хэлснийг одоогийн арван жилийн хvvхэд сонсоод элэг нь хєших биз. Юу вэ гэвэл “За Жаргалсайхан, манай Ерєнхийлєгчийн Тамгын газарт харь “Ромбу” гаригтай холбоо барьдаг Ч.Дашцэрэн гэдэг хvн ирлээ. Тэр хvн манай улсын хувь заяаг шийдэх магадлалтай. Гурав хоногийн дараа Богд уулан дээрээс харь гаригийнхантай холбоо барина. Тvvнтэй уулз” гэсэн аж. Энэ тухай сэтгvvлч Г.Жаргалсайхан:
-Тэгэхэд би юун харь гариг билээ гэж их гайхсан. Ерєнхий сайд хэлсэн болохоор техник хэрэгслээ аваад тєв шуудангийн урд талын хуучин Содном даргынх байсан байранд єнєєх айлд орлоо. Тэгсэн чинь нэг дээлтэй хvн сууж байна. “Танин мэдэхvйн “Тулах цэг” нэвтрvvлгээс явж байна. Та одоо харь гаригийнхантай холбоо барих гэж байна уу” гэхэд “Тийм ээ, намайг маргааш єглєє долоон цагт холбоонд ор гэсэн” гэлээ. Холбоо тогтоох єглєє нь би зургаан цагт очлоо. Машиндаа суугаад хєдлєх гэтэл нєгєє хvрэн дээлтэй хvн “Жаргалсайхаан, цай авна шvv, холбоонд орохоор ам их цангадаг юм” гэж байна. Тэгэхээр нь гурван халуун сав цай авчихлаа. Миний нєгєє том сэтгvvлч єнгєрсєн, “УАЗ-469”-ийн хонины хонхорт гурван сав цайгаа тэврээд суулаа. Бид хэд Зайсан толгой єнгєрєєд жаахан явж байтал “За, намайг холбоонд ор гээд дуудаж байна” гээд нєгєє дээлтэй ах буугаад уул єєд гvйлээ. Намайг “Цай ав гэсэн болохоор халуун савтай цайг нь тэврээд, манай оператор камераа бариад гvйлээ. Уулын оройд хамт гарах гэтэл “За би холбоонд орлоо, холдоцгоо” гэж байна. Тэгээд гараа алдалж гурав дєрєв эргэлдэж байснаа унаад єгсєн. Газар тийчилж байхдаа ”Жаргалсайхан цай, цай, дээл яр” гэлээ. Би ч хэлснээр нь хийсэн. Гэтэл цээж нь урт урт улаан зураас болчихсон байсан. Харин нєгєє хvрэн дээлт маань “Би монгол улсыг аварлаа. Манай улс ямар азтай юм бэ. Ромбу гаригтай ярьсан чинь танай улс хєгжинє гэж байна” гэлээ. Тэгээд нэвтрvvлгээ Ерєнхий сайдад vзvvлтэл маш сайхан болж гэж магтууллаа. Нэвтрvvлгийн дараа Ч.Дашцэрэн гуай Ерєнхийлєгчийн vзмэрч болсон.
 

Алмас барьсан нь
Дамбадаржаад алмас баригдлаа гэсэн мэдээ бас л их шуугиан тарьж байсан. Їнэн хэрэгтээ сэтгvvлч Ц.Батбаяр дєрвєн сарын нэгэнд зориулж худал сенсаацалсан юм билээ. Хэдий зохиомол ч гэлээ vнэхээр сенсааци болсон юм. Мэдээ бичсэн сурвалжлагч нь “Алмас” хочтой vлдсэн билээ.

1 комментарий:

  1. үзмэрч Ч.Дашцэрэнгийн тухай өшөө дэлгэрэнгүй мэдээлэл оруулаж өгөөч,

    ОтветитьУдалить