Улсын Бага Хурлын гишvvн. Ардчилсан намаас тодорч сонгогдсон АИХ-ын депутат. н.Дамдин гишvvн хуулийнхныгаа ч, хуулийг ч их сайн мэднэ, Хууль зvйн сайдад нэр дэвшигчийг гэхэд л дор нь дараад авч байсан./Лу.Болд/ Гэвч нэгэн нартай єдєр тєвийн хэвлэлд “Депутат Дамдингийн харш vйлдэл” гэх нэргvй нийтлэл гарч тэрээр сонгогчиддоо барааны саван тараасан аймшигтай хэрэг мандаж, удалгvй тойрогт нь санал хураалгаж, дор нь огцруулаад хаяв. Энэ нь парламентын гишvvн ийм шалтгаанаар Монголд огцорсон анхны болон сvvлийн тохиолдол байсан.
Төрийн ордны цонхоор:
Бас ерээд оны нэг єдєр тєрийн тєв хэвлэлийн арын нvvрэнд гарсан “Тєрийн ордны цонхоор” гэсэн жижигхэн нэргvй нийтлэл гарч Монголыг доргиох шиг болов. С.Зориг согтуу үедээ төрийн ордны цонхоор морь харсан гэж бичсэн байсан .С.Зориг парламентын бvлгэмийн дарга байсан. Тэр цонх нь єндєр тулгууртай, байшин нь єєрєє их зузаан ханатай болоод хvн шээх байтугай толгойгоо цухуйлгахад ч их хэцvv, тэгээд ч яг єєдєєс ОО-ийн єрєє байдаг юм. Захын сэтгvvлч ирээд тэгэх боломжгvй гэдгийг тогтоочихно л доо. Їйл явдлын vеэр харанхуй байсан, тэгээд бороо орж байсан гэдэг. Зуслангийн байшингийн цонхоор морь харсан мэтээр нийтэд амарханаар ойлгуулж тэрийг нь Ерєнхий сайд асан Содномын жолооч гэрчилж, одоогоор бол их л наадамтай зvйл болсон. / Лу.Болд /
Чингисийн удам хэмээн өөрийгөө нэрлэсэн Жаргаланхаан:
Голландын иргэн, Чингисийн удам хэмээн өөрийгөө нэрлэсэн Жаргаланхаан хэмээх баавар сахалтай, булиа эр хэсэг болгож тавьсан. Одоо бодох нь ээ тэр үед Бямбасүрэн гуай Ерөнхий Сайд байсан санагдана. Түүнийг дагаж гэрт нь очиж, хэрхэн сэлэм эргүүлдэгийг нь хүртэл манай телевизийнхэн авч байсан санагдана.
3 дахь ерөнхийлөгч Н.Энбаярын ярьснаар манай ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуай Оросуудтай муудалцаж тэгээд би танай өрийг одоо төлнөө гэж .Яаж төлөх гэж байгааг нь асуусан Оросуудад Д.Бямбасүрэн гуай хариулахдаа : Голландад Жаргаланхаан гэж Монгол тэрбумтан хүн бий тэрнээс аваад өгчихнөө гэж. Тэгэхэд нь Оросууд Д.Бямбасүрэн гуайд энэ нь бүтэхгүй санаа гэж ойлгуулах гэж ядсан гэдэг.
90 саяын Гансүх:
Би Монгол Улсын ерөнхийлөгчтэй яг өөд өөдөөсөө харж сууж байгаад 2 цаг ярилцсан. Ерөнхийлөгчтэй уулзахад "Социализмын үед байсан бол би ганц кноп дараад л энэ залууд мөнгө өг" гэж хэлж болох байлаа. Гэхдээ би одоо Сангийн яамны сайд Бямбажав руу утсаар ярьчихъя, Худалдаа хөгжлийн банкнаас мөнгө авахдаа Монгол банкны ерөнхийлөгч Моломжамцтай уулзаж байж лимит оруулж байж авсан. Валют авахад 90 сая төгрөг 25 ширхэг зуутын боодолтой доллар авч гарсан. 23-р сургуулийн ойролцоо "Ард"-ын хажуугийн мөхөөлдөсний мухлагт дугаарлаж зогсохдоо юу хийгээд яваагаа ч би ойлгоогүй.
Гал гаргадаг Єнєрмаа
Тэгэхэд хэд хэдэн дуудлага авсан Гал командынхан аргаа барахдаа Монгол телевиз рvv ярьж нvднээсээ гал гаргадаг эмэгтэйн талаар мэдээлсэнээр энэ сенсааци эхэлсэн юм. Кино vйлдвэрийн ард байдаг тэр айлд галынхан 47 удаа дуудлагаар очсон юм билээ. Энэ нэвтрvvлгийг хийх гэж тэр айлд Б.Бадар-Ууган агсан, Г.Жаргалсайхан Ш.Гvрбазар, З.Алтай, Ш.Ёолк нар очжээ. Өнєрмаагийн сонирхож харсан зvйл нь шатчихдаг гэсэн мэдээлэлд татагдсан сэтгvvлчдийн багийн Жаргалсайхан “Ямар сонин vстэй хvн бэ” гэж хараад аягvй бол vсийг маань шатаачихна гээд Ш.Ёолкийг урдаа оруулсан гэдэг. Тvvний дараа эл сэдвээрээ сэтгэл судлаач, ШУА-ийн физикийн хvрээлэнгийн цахилгаан энергийг судалдаг эрдэмтэн, гал командын дарга гээд бєєн бvрэлдэхvvнтэй нэвтрvvлэг хийж улам ч сенсаацалж байсан. Нэвтрvvлэг нь “Эрхэм хvндэт vзэгчид ээ, Монгол Улсад нvднээсээ гал гаргадаг нэгэн бvсгvй байна” гэж ирээд л их сvржин эхэлж байсан. Гал гаргадаг Б.Өнєрмаа хэмээх бvсгvйг ШУА батлаад л шинжилгээ судалгаа хийж нотлоод нэг єрєє байр улсаас єгєєд л байсан. Мөн их сургуульд оруулж оюутан болгосон.Сургуулийг нь сайн санахгүй байна . Миний санахаар бол одоогийн ЭМШУ-их сургууль шиг санаж байна.
Мөнхийн Хөдөлгүүр:
Мєнхийн хєдєлгvvр зохиож байгаа нь энэ гээд улсаас 1 сая тєгрєг аваад явсан хvн 90 ээд онд гарч байлаа. Тэгээд мань хvнээс нєгєє хєдєлгvvр яасан бэ? гэтэл "нэг юм хєдлєх нь хєдлєєд л байна" хэмээн хуучилжээ.
Алтан цөгцний эрэлд:
Зохиолч Д.Дожоодорж: -Тэр Төмөрбаатар гэдэг залуу хэлгүй болчихоод эмнэлэгт хэвтэж байхдаа надад захидал ирүүлсэн юм. "Би хөдөөнөөс нэг алтан цөгц оллоо. Гэтэл харь гаригийнхан шөнө болгон ирж алтан цөгцөө нэхэж зовоогоод байна. Энэ талаар та олон нийтэд мэдээлж өгөөч гэсэн юм. Мэдээлэл хийснийхээ дараа Бор нуурын САА-д илгээлтээр хонь хариулж байсан тухай мэдээд тэнд очиж худал хэлж үү үгүй юу гэдгийг шалгасан. Төмөрбаатар гэдэг хүн алтан цөгц энэ тэр гээд яриад байх юм энэ үнэн үү гээд асуусан чинь САА-н дарга нь цагдаагийн төлөөлөгч САА-н орлогч дарга зэрэг 4 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргасан. Төмөрбаатар нилээд хэдэн төлөг үрэгдүүлсэн хүн. Худал хэлээд явах гээд байна гэж САА-н дарга нь муу санаалж комисс томилсон байхгүй юу. Тэгээд хажуу айлд нь очоод Төмөрбаатартай юм яриад асуугаад сууж байсан чинь царай нь гэнэтхэн сонин болоод "Намайг харь гаригийнхан дуудаад байна би гэртээ оръё" гэх юм гэнэ. Комисс нь ч Төмөрбаатарыг дагаад гарсан байгаа юм. Гэтэл гэртээ очих замдаа Төмөрбаатар гэнэтхэн нэг эвгүй үсрээд уначихсан гэсэн. Тэгэхдээ амнаас нь цус гараад байна гэнэ. Ааш зан нь их өөр болж за би гэртээ орлоо намайг дуудахаар л та нар араас орж ирээрэй гэж хэлсэн байгаа юм. Удалгүй 3-4 минутын дараа муухай хашгираад байхаар нь комиссынхон гэрт нь орсон чинь ямар ч гэрэл гэгээгүй тас харанхуй. Нэг лаа байсан нь унтарчихсан мань хүн өөрөө орон доогуураа хэвтэж байсан гэж байгаа. Нүүр ам нь тэр чигээрээ цус болчихсон ам руугаа заагаад байсан гэсэн. Тэгсэн чинь хэлнийх нь хөвчийг тасалчихсан цээж нь тэр чигээрээ юм маажчихсан юм уу гэлтэй улаан эрээн болчихсон байсан. -Үзэгчдээс ирж байгаа захидлын 100-ны 60-аад хувь нь үнэн байх. 40-өөд хувь нь худлаа хэлсэн гэж дүгнэсэн.
Харь гаригийнхан буулаа
Сонсголонгийн гvvрний дэргэд харь гаригийнхан буулаа гэсэн бас нэгэн сенсааци гарсан. Бас л Г.Жаргалсайхан нэвтрvvлэг хийж байлаа. Тэгэхэд Монголын радио, “Цагийн хvрд”-ийнхэн ч тэнд очсон юм билээ. Сэтгvvлч Жаргалсайханыг очиход наадам болж байгаа юм шиг бєєн хvн цугларсан байсан гэдэг. Сэтгvvлчид харь гаригийнхан хаана байна, хэн харсан юм бэ гэхэд нь нэг жаахан хvvхэд “Лам дээлтэй ишгэн туруутай хvн орж гараад байсан гээд траншейний нvх рvv зааж байсан аж. Цугларсан олны дунд єєр харсан хvн байна уу гэж асуухад нєгєє хvv “євсний манаачийн хvvхэд харсан” гэж гэнэ. Сэтгvvлчид євсний манаачийнд очтол таван настай жаахан хvvхэд би харсан, намайг хазсан гэж.

Бас дахин Харь гаригийнхан буулаа. /энэ удаа Дарханд/
Харь гаригийнхны хєлєгт сууж хот дээгvvр ниссэн гэх Дарханы нэг охин Монгол телевизээр гарч нэвтрvvлэг хийж, монголчуудыг ангайтал хулхидаж байв. Яг энэ нэвтрүүлэгийг үзэж байсны хувьд нэг юм тод үлдэж тэр охиноос харь гаригынхан Монгол бичгийн сурах бичиг олж өг гэж тушаасан гэсэн.
Ромбу гаригтай холбоо тогтоосон нь:
Олон улсын сэтгvvлч Г.Жаргалсайхан: -Нэг єдєр дарга “Жагаа /парик хэмээх Жагаа/ чамайг Ерєнхий сайд уулзъя гэж байна” гэв. Ерєнхий сайд гээд байгаа нь Д.Бямбасvрэн гуай. Д.Бямбасvрэн тэгэхэд Жаргалсайханд юу гэж хэлснийг одоогийн арван жилийн хvvхэд сонсоод элэг нь хєших биз. Юу вэ гэвэл “За Жаргалсайхан, манай Ерєнхийлєгчийн Тамгын газарт харь “Ромбу” гаригтай холбоо барьдаг Ч.Дашцэрэн гэдэг хvн ирлээ. Тэр хvн манай улсын хувь заяаг шийдэх магадлалтай. Гурав хоногийн дараа Богд уулан дээрээс харь гаригийнхантай холбоо барина. Тvvнтэй уулз” гэсэн аж. Энэ тухай сэтгvvлч Г.Жаргалсайхан:
-Тэгэхэд би юун харь гариг билээ гэж их гайхсан. Ерєнхий сайд хэлсэн болохоор техник хэрэгслээ аваад тєв шуудангийн урд талын хуучин Содном даргынх байсан байранд єнєєх айлд орлоо. Тэгсэн чинь нэг дээлтэй хvн сууж байна. “Танин мэдэхvйн “Тулах цэг” нэвтрvvлгээс явж байна. Та одоо харь гаригийнхантай холбоо барих гэж байна уу” гэхэд “Тийм ээ, намайг маргааш єглєє долоон цагт холбоонд ор гэсэн” гэлээ. Холбоо тогтоох єглєє нь би зургаан цагт очлоо. Машиндаа суугаад хєдлєх гэтэл нєгєє хvрэн дээлтэй хvн “Жаргалсайхаан, цай авна шvv, холбоонд орохоор ам их цангадаг юм” гэж байна. Тэгэхээр нь гурван халуун сав цай авчихлаа. Миний нєгєє том сэтгvvлч єнгєрсєн, “УАЗ-469”-ийн хонины хонхорт гурван сав цайгаа тэврээд суулаа. Бид хэд Зайсан толгой єнгєрєєд жаахан явж байтал “За, намайг холбоонд ор гээд дуудаж байна” гээд нєгєє дээлтэй ах буугаад уул єєд гvйлээ. Намайг “Цай ав гэсэн болохоор халуун савтай цайг нь тэврээд, манай оператор камераа бариад гvйлээ. Уулын оройд хамт гарах гэтэл “За би холбоонд орлоо, холдоцгоо” гэж байна. Тэгээд гараа алдалж гурав дєрєв эргэлдэж байснаа унаад єгсєн. Газар тийчилж байхдаа ”Жаргалсайхан цай, цай, дээл яр” гэлээ. Би ч хэлснээр нь хийсэн. Гэтэл цээж нь урт урт улаан зураас болчихсон байсан. Харин нєгєє хvрэн дээлт маань “Би монгол улсыг аварлаа. Манай улс ямар азтай юм бэ. Ромбу гаригтай ярьсан чинь танай улс хєгжинє гэж байна” гэлээ. Тэгээд нэвтрvvлгээ Ерєнхий сайдад vзvvлтэл маш сайхан болж гэж магтууллаа./Би уулан дээр гараа алдлаад антенн болчихсон эргэж байхыг нь зурагтаар хараад гайхаж сууж билээ./

Дашцэрэн гуайг нисдэг тэргэнд суучихсаан нефьт хайгаад явж байсныг ч санаж байна.Дашцэрэн мэддэг юм шүү гээд Очирбат ерөнхийлөгч ярьж суусныг ч санаж байна.Яруу найрагч О.Дашбалбар гуай зурагтаар Дашцэрэн намайг гэрлэн бүрхүүл дотор оруулсан гэж ярьж байхыг ч үзсэн.
Ерөнхийлөгчөөсөө эхлээд ер нь сонин цаг байж дээ.
Энд би өөрийнхөө тухайд хэлэхэд хийж явсан ажил олон ч хамгийн сүүлд Японд хараар ажиллаж байгаад архины солиорол гэж Монголд хүргэгдэж ирсэн нэг баагий л байна даа.Ингэсхийгээд зогсоё доо,
Комментариев нет:
Отправить комментарий