пятница, 14 января 2011 г.

Тажикууд хятадуудад газар нутгаасаа илүүчилжээ

ДУШАНБЕ. /Правда/. Тажикстаны нутаг дэвсгэрээс 1000 орчим хавтгай дөрвөлжин километр газар буюу нийт газар нутгийнх нь бараг 0,8 хувь нь БНХАУ-ынх болж байгааг нотолсон хоёр улсын хилийн зурвасын тухай засгийн газар хоорондын хэлэлцээрийг Тажикстаны депутатууд лхагва гарагт сайшаасан байна. Тус улсын ГХЯ-ны сайд Хамрохон Зарифийн хэлснээр, хоёр улсад Памира ууланд орших хил дагуу байрлах маргаантай 28500 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр байжээ. Хэлэлцээр байгуулахаас өмнө Тажикстаны нутаг дэвсгэрт 143000 хавтгай дөрвөлжин километр байсан аж. «Протоколд гарын үсэг зурсны дараа маргаантай газар нутгийн гуравны нэг орчим хувь нь буюу 1100 хавтгай дөрвөлжин километр газар Хятадынх болж байна» гэж Зарифи хэлсэн байна.

Тажикстаны парламентын доод танхим тийнхүү баталсан засгийн газар хоорондын хэлэлцээрийн протокол парламентын дээд танхим нь баталсны дараа хүчин төгөлдөр болно.
Тус улсын Лалын сэргэн мандлын намын тэргүүн Мухиддин Кабири Хятадад газар өгснийг «Тажикийн дипломат бодлогын ялгадал» гэж нэрлээд, Тажикстаны Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг боллоо гэж үзэж байна.
Тэгвэл энэ хэлэлцээр хоёр улсын хооронд бараг 130 жил үргэлжилсэн нутаг дэвсгэрийн маргааныг эцэс болголоо гэж тус улсын коммунистуудын удирдагч Шоди Шабдолов тэмдэглэжээ. «Бид хойч үедээ нутаг дэвсгэрийн маргаан үлдээх ёсгүй бөгөөд энэ протоколыг батлахыг депутатуудад би уриалж байна» гэж Шабдолов цохон тэмдэглэжээ. Харин протоколын заалтууд бүрэн ойлгомжтой болоогүй байхад гарын үсэг зурсан нь Засгийн газрын гол алдаа байлаа гэж тэрбээр үзэж байна.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”

Комментариев нет:

Отправить комментарий