четверг, 27 января 2011 г.

Монголын гарамгай жанжин Зэв, Сүбээдэй нарын гайхамшиг

Монголчууд бид 13-р зууны тэртээ Евро-Азийг эзэгнэсэн агуа том эзэнт гүрнийг байгуулж чадсан билээ. Энэ их гүрнийг байгуулахад Чингис хааны маань ялагдашгүй хүлэг баатрууд болох Зэв, Сүбээдэй нарын аян дайны их үйлс үлэмж нөлөө үзүүлсэн юм. Зэв, Сүбээдэй нар 20.000 морин цэрэгтэйгээр Хорезмын шахыг устгах даалгавар аван мордсон билээ. Замдаа тэд Монголчуудын захиргаанд дагаж орсон хотуудыг тонон дээрэмдэж алба гувчуур оноож эсэргүүцэл үзүүлсэн хотуудыг устган сөнөөсөөр явжээ. Зэв, Сүбээдэй нар 1220-1221 оны хөгжил мандлын туйлд хүрэн асар их хүчирхэгжээд байсан Христосын шашинт Гүрж улсын нутаг дэвсгэрт орон 3-р Георгий хаанаар удирдуулсан Гүржийн хүнд морин цэрэг бүхий хүлэг баатруудын шигшмэл армитай тулгарчээ. Монголчууд тулалдааны дасаж дадсан арга барилаа хэрэглэн ямар ч ач холбогдолгүй жижиг дайралтууд хийн эсрэг талаа туйлдуулж байснаа гэнэтхэн цөмөөрөө хумин дайрч Гүржүүдийг хиартал цохижээ.Тэдний тулалдааны бас нэг онцлог нь бөөн хүчтэй дайсан руугаа бага хүчээр гэндүүлэн довтолж улмаар ухрах тактик барин ухарч явж байх замдаа байлдааны ажиллагааг чадварлагаар хийж чаддаг байсан явдал юм. Гүржийн хүнд морин цэрэгтэй маш богино хугацаанд хурдан байр сэлгэх чадвартай Монголын морин цэрэг гарз хохирол багатай тулалдаж байсан байна. Мөн Монголчуудыг бага хүчээр довтлоод ухрах тактик хэрэглэхэд дайсан этгээд Монголчуудыг зугтаж байна гэж санан түүний араас өөрсдийн шилдэг гэсэн баг цэргийг илгээж бут цохиулах гэдэг боловч тэднийг цаана нь Монголын жинхэнэ арми хүлээж байгаад бут цохидог байна. Ингэж их хүнтэй цэргийг бага багаар хүчийг нь сарьнуулан бут цохих аргийг түүхэнд Нохой хэрэх арга гэж тэмдэглэн үлдээжээ. Энэхүү байлдааны аргыг зүйрлүүлэн тайлбарлахад том хад чулууг хэсэг хэсэгээр нь эмтэлж нураахтай утга нэг юм.
Ийнхүү Зэв, Сүбээдэй нар дундад ази болон арабын ертөнцөөр хүссэн газраараа хөндлөн гулд аялж байлаа. Хорезмын шахыг устгасныхаа дараа тэд эзэн хаанаасаа буцаж ирэх даалгавар авсан бөгөөд Монголын цэргийн бодлоготон энэ 2 жанжин хачин зоримог төлөвлөгөө боловсруулжээ. Тэд тоногдон талагдсан ар кавказаас өөрсдийн үл мэдэх Европод цөмрөн орохоор шийдэв. Энд Монголын морин цэрэг Оросын армитай тулгарсан юм. 80.000 гаран хүнтэй Оросын армитай 20.000 хүрэхгүй хүнтэй Монголын арми тулалдсан энэ түүхт тулалдааныг Оросын цэргийн түүхчид хар дарсан гутамшигт жилүүдийн эхлэл байсан гэж үздэг.Энэ тулалдаан Монголчуудын бүрэн ялалтаар дуусч Оросын томоохон Вангууд бүгд олзлогдон алагджээ. Ийнхүү энэ 2 жанжин эх нутагтаа ирсэн юм. Тэгвэл энэ аян дайн яагаад ийм эрдэмтэдийн анхаарлыг татна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зэв, Сүбээдэй нарын энэ аян дайн нийт 8000 км замыг туулсан бөгөөд энэ бол Морин цэргийн түүхэнд байж боломгүй зай юм. Гэвч энэ зайг Зэв, Сүбээдэй нарын Морин цэрэг туулж зорилгоо биелүүлсэн юм. 20.000 цэрэгтэйгээр ази европын хөндлөн туулж дааралдсан газар болгондоо ялалт байгуулж явсан энэ баг цэрэг бол дэлхийн түүхэн дэх хамгийн шилдэг баг цэрэг мөн гэж үздэг юм. Тэд тулалдсан томоохон тулалдаанууд байнга хүчний асар ялгаатай байдалд болдог байсан ч ялалт дандаа тэдний талд байдаа.
Гүржүүдтэй тулалдсан тулалдаанд гэхэд л гүржийн 200.000 цэрэгтэй тулалдсан тухай баримт байдаг бол Оросын 80.000 цэрэгтэй тулгарсан тулалдаан бас л одоо болтол энэ аяныг нууцлаг болгосоор. Зарим нь энэ бол тэдэнд далдын ямар нэг хүчин туслаж байсан байх хэмээн аргаа баран үстэй толгойгоо маажиж байна. Энэ бол ямар нэг далдын хүчин бишээ энэ бол Монгол цэргийн дайчин чанар тулалдах урлагаар тодорхойлогдох зүйл юм. Их зөгнөгч Носдрадумас 2011 он Бурханы ташуур буцан ирэх бөгөөд Монголчууд дахин дэлхийг эзлэх болно гэсэн нэгэн мөр түүний зөгнөл дунд байдаг ажээ. Болж буй бүхий л үйл явцийг ажиглахад Монголчуудын Генийн идэвхжил 700-800 жилийн давтамжтайгаар болдог болохыг эрдэмтэд бичсэн байдаг бөгөөд энэ Генийн идэвхжил болох болгонд Монголчууд дэлхийн түүхэнд маш ихээр нөлөөлдөг болохыг тэд баталсан байдаг.
Тэгвэл одоо Монголчуудын Генийн ээлжит идэвхжил одоо нэгэнд эхэлжээ. 1206 онд болсон Генийг идэвхжил дэлхийн түүхэнд юу авчирсаныг түүх мартаагүй тэгвэл одоо ирж буй Монголчуудын Генийн ээлжит идэвхжил дэлхийд яаж нөлөөлөхийг таах аргагүй. Тиймээ одоо болж буй бүхий л үйл явц үүнийг батлана. Монголын улс төрийн үйл явц нэгдэх зам руугаа явж байна. Монголын Сумочид хүч чадлаа гайхуулж байна. Хүүхэд залуус дэлхийн математикийн уралдаан тэмцээнүүдээс шагналыг нь түүж байна. Мөн одооны хүүхдүүд маш өсгөлүүн том биетэй маш их сэргэлэн цовоо байгааг хүн болгон л яриж байна. Энэ бүхэн нэг л юм хэлээд байна Монголчуудаа бидэнд ирдэг тэр их энерги хүчний давтамж танд мэдрэгдэж байгаа гэж найдаж байна. Мөнх хөх тэнгэр биднийг тэтгэх болтугай

uukhai.org

1 комментарий:

  1. Их мэдэгч гуай Монголын цэргийн байлдааны стратеги тактикийн тухай бичиж байгаа юм бол судалж байж бичих хэрэгтэй. Түүхийн ном зохиол дээрч буй, гадны дотны түүхчдийн нарийн судалгаа ч байдаг. Дээр бичсэн хойноосоо нэхүүлж отоонд оруулах арга нь аль ч үеийн нүүдэлчдийн түүхэнд байдаг нууц биш нийтлэг арга юм. Нохой хэрэх гэдэг нь өөдөөс хүч давуу олон дайсны урдуур сум хүрэх зайнд хөндлөн давхилдаж нумаар харван нэг жигүүрээс нөгөө жигүүр хүрэн буцаж хөндлөн давхингаа харваж (Монгол цэргийн сумны тусгал хол) хэрэн давхилдаж дайсанд олон мэт харагдан дайсныг суман мөндөрт оруулахыг хэлж буй. Үүний эсрэг хэрэглэх тактик бол нуман түлхүүр буюу хагас тойргоор бүслэн хумих арга.Харин нуман түлхүүрийн эсрэг арга нь хагас бүслэн ирж буй дайсны төв рүү эгц урдаас нь дайрч тодорхой зайнд очин сум тавиад буцаж ухран давхихдаа нумаа сумлаад тодорхой зайнд ухраад эргэн ар араасаа тасралтгүй давхин сум тавьж дайсны гол хэсэгт цохилт өгч 2 хэсэг болгон хувааж хүчийг сарниахыг цүүц хатгах гэхмэт аргаар ээлжлэн хүчнээс илүү ухаан уралдуулан тулалддаг байжээ морьтон монголчууд гэж.

    ОтветитьУдалить