суббота, 8 января 2011 г.

2010 оны наадмын төгс, зоостой, гоё, Big, good, кимчитэй, бас технологийн дээдийн … хуушуур

Улаанбаатарт улсын наадмаар баярлана гэдэг бол бөх, сур, морь үзэхээс гадна Төв цэнгэлдэхийг тойрч хуушуур идэхийг  хэлнэ. Саяын наадмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Сү.Батболд нар эхнэрүүдээ дагуулан цэнгэлдэхээс гадаалсан хэрнээ хэдэн метр алхаад сурвалжлагчдад ярилцлага өгөөд буцаад орчихов. Бүтэн тойроогүй нь дүүрч. Харин хуушуур идээгүй нь жаахан тиймхэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама айлчлалаар ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевыг дагуулан гудамжны “Макдональдс” руу явж ороод хачиртай талх, ундаа авч хооллоод дараа нь хоёулаа кассан дээр очиж тооцоогоо хийж (Обама даасан) харагдсан. Тэгвэл манай төрийн өндөрлөгүүд хэзээ наадамчин олонтойгоо зэрэгцэж суугаад Төв цэнгэлдэхийн хуушуур идэх бол? Нэр хаягаараа өрсөлдсөн энэ олон хуушуурын асруудаас Монголдоо ”Макдональдс” шиг брэнд мэндлэхийг хэн байг гэхэв. 
Сэкс цагаан богд. Энэ хүйтэн өвөл сонин байх болов уу гээд   
Сэтгүүлч Д.Цэрэнжавын блогоос тэр чигт нь хуулчихлаа.

































































Комментариев нет:

Отправить комментарий