вторник, 4 января 2011 г.

Галдан бошигт хаан.


1691 онд Манжийн хаан Халхыг оруулан авсан боловч Халхын газар нутаг нь Галданы мэдэлд байсан юм. Төв азид Манжийн эсрэг тэмцлийн гол хүчийг Галдан бошигт толгойлж байсан юм.    Манж чин улсын хаан Энхамгалангийн тодорхойлсноор : Галдан хэмээгч баруун хойд Хотон, Хами  зэрэг олон улсыг эвдэн байлдан авсан,  дагуулсан нэгэн мянга хоёр зуу илүү хот ,дайн цэрэгт маш боловсорсон хүн байв.  Тэрбээр шинэ залуу байгуулагдсан Ойрад улсын идэрмэг хүчийг барьж байсны дээр Дундад азид нэлээд улс орныг эршээлдээ оруулж , хүч нөлөө нь өсөөд байсан билээ. Тэр үед Манжийн эзэн  хаан Энхамгалан  хаан / Өөлдийн Галдан догшин  гөрөөс мэт муу хүн тул соёлыг дагахгүй , хүчирхэн явж , тэр биеэ бэрх хол адгийн хязгаарт буй , тэмцэлдэн байлдан сурав хэмээнэ. Үүний явдал муу, харгис догшин , сөргүү, ёс журамгүй , зүйг эвдэж, гол хэлхээг самууруулав/ хэмээн тодорхойлж байжээ.Манжийн хаан Галданг дарснаар л төв азид явуулж байсан бодлогодоо амжилт олжээ. Түвэд, Хөх нуур , Хамийн эрх баригчид хэсэг хугацаанд өнгөн дээрээ манжийн үг зааврыг биелүүлэгч болж , цаагуураа Галдангын тэмцэл хэрхэхийг сэтгэл түгшин ажиглаж , түүнийг ялагдмагц Манжид дагаар орохоо арга буюу мэдэгдсэн билээ. Энэ тухай Манжийн эзэн хаан Энхамгалан /Галдангийн ясыг олж ,зээлэнд өлгөж , түүний хөвгүүдийг барьж авчраад хулгай самуун үүрд арилав . Сарнисан хязгаар маш тайван болов. Үүнд , Хөх нуур мөргөөр ирэв, Хами улс барихаар ирэв, Баруун зуугийн газар хүртэл шууд нэвтэрч бүрнээ дундад улсын соёлд дагав Үнэхээр Хан, Шан, Сүн улсын дагуулсанүй хүчийг дагуулав...их гавьяа байгуулав/ хэмээн Галданг ялснаа туйлийн өндөр үнэлж / Энэ зэрэг гайхамшигтай бодлого бүрнээ Богдын тааллаас гарсны тул тулгар нээсэн гавьяа хэмээж байтугай гэж зарлиг буулгаж байжээ. Энхамгалан хаан хээль хахууль өгөх, ургийн холбоо тогтоох , элч илгээх зэргээр зүйл бүрийн аргаар Галданг талдаа татах гэж оролдоод чадаагүй учир 1696 оны хавар Галдангийн эсрэг гуравдахь удаагаа их цэргийг гурван зам хуваан давшуулжээ.Гол замын цэргийг Энхамгалан хаан өөрийн биеэр удирдаж Хэрлэнг чиглэн хөдөлсөн бөгөөд нийт цэргийн тоо 200000 мянга байжээ.Галданы цэрэг Манжийн цэргийн хооронд шийдвэрлэх тулалдаан Зуунмодны газар /Тэрэлжийн баруун өмнө/ болж Ойрадууд гурван мянга орчим хүнээ алдсан бөгөөд Галданы хатан Ану энэ тулалдаанд амь үрэгджээ. Зуун модны тулалдаанаас Ойрадын цэрэг гурван зам хуваагдан зугатаж гарсан бөгөөд , тэдгээр цэрэг жанжид нь Тамирын гол Тайхар чулууны дэрэгд цуглан , цаашид хэрхэх асуудлыг зөвлөн  хэлэлцсэн боловч нэгдсэн шийдвэр гаргаж чадсангүй  . Галданы дэргэд түүний жанжин Данжила л  үлджээ. Данжила бол Галданы дүү Ончонгийн хүү бөгөөд эцэг Ончонг нас барсаны дараа Галданг түшихээр ирсэн цагаас түүнд үнэнчээр зүтгэжээ.ГалданХөх нуур, Түвэдээс тусламж авах гэсэн боловч бүтсэнгүй. 1697 оны эхээр Галдан хүү Сэвдэнбалжирыгаа Хамигаас хоол хүнсний тусламж авахуулахаар илгээсэн боловч өмнө нь зүүнгарын хараат байсан Хамигийн  хотон ван Абду дархан беки түнийг тосон баривчилж бээжинд хүргүүлжээ. Энхамгалан хаан эчнээ зорилго өвөртлөн , Сэвдэнбалжирыг авчирсан тухайд нь цаазалсангүй . Харин улсад туслагч гүн Горой Чиндайн охинтой гэрлүүлж , эзэмшил нутаг зааж өгчээ. Гол өрсөлдөгч дайсныхаа хүүг ч хороохгүй , язгууртан хүнтэй ураг барилдуулж , эзэмшил газар олгож байгаа нь Энхамгалан хаан хэнийг ч дагаж орвол , ял асуухгүй тэжээн тэнхрүүлэх юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх зорилготой байсан бөгөөд хожим Зүүнгарыг эзлэн авмагц  Сэвдэнбалжирыг хороожээ. Халхын нутгийг олохын хамт Зүүнгарын нутгаа алдсан , цэргийнхээ гол хүчийг зуун модонд цохиулсан , хамтран зүтгэгч хайрт хатан Анугаа алдсан , хүүгээ манжид олзлуулсан зэрэг ньГалданд туйлын хүнд цохилт болов . Энхамгалан хаан Галданд эрхэм цол хэргэм , өндөр албан тушаал амлаж , үнэт хувцас , эд агуурс , алт мөнгө илгээжүнжээ өгч , баян тансаг амьдрал амлаад ч түүнийг талдааа татаж чадсангүй. хэдийгээр Галдан хүүгээ олзлуулан , дайсны хүрээлэлд оржөлсгөлөн зовлонд учраад байсан хэдий ч харийн түрэмгийлэгчдэд буун өгч , дагаар орсонгүй. Монголын тусгаар тогтнолын төлөө эцсээ хүртэл  тэмцсэн юм . Энхамгалан хаан 1697 оны 2 сард Галдан бошигтыг бүрмөсөн дуусган цохихоор баруун мужуудаас их цэрэг бэлтгэн Бээжингээс мордсон байна. Галдан  хаанаас ч тусламж авах бололцоогүй байсан ба итгэлт нөхөд нь салан одсон учир манжийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх бололцоогүй болсон байна. Ингээд 1697 оны 3сарын 13 нд Ац Амттай /Говь алтай аймаг , Тонхил сум/ таалал төгсжээ. Манжийн хаан  Галдан нарын тэмцэл нь азийн хэд хэдэн орны хувь заяаг шийдэх , олон улсын хэмжээний чухал үйл явдал байсан учир дэлхий нийтийн анхаарлыг татаж байжээ. Тэр үеийн дэлхийн том улсын нэг Францын Парис хотын сонинд Манжийн Энхамгалан  хаан Галданг ялсан үлэмж гавьяны тухай мэдээ хэвлэгдэж байсан байна. Галдан бол Монгол төдийгүй Төв Азийн улс төр , соёлын түүхэнд хувь нэмрээ оруулж, гүнзги ул мөрөө үлдээсэн  Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм. /Монгол улсын түүх 4 боть/Хуягаа

4 комментария:

  1. Галдан бошигтын тухай өөр дэлгэрэнгүй мэдээ байна уу?

    ОтветитьУдалить
  2. Галдан бошигт хааны тухай бичвэл их зүйл бий.миний шүтээн байхгүй юу .би баруун аймгийнх биш халх тэгэхдээ хүүхэд байхдаа манан будан гэдэг романыг уншаад л Галдан бошигт хааны тухай сонирхож эхэлсэн.зав гарвал юм оруулнаа.:

    ОтветитьУдалить
  3. Галдан чинь монголчуудыгаа дээрэмдэж, алж хядаж явсан, хархоринг эвдэн сүйтгэсэн, өндөр гэгээнийг алахаар хөөж, орос, хятадын хөлсний цэрэг болж явсан хүн шүү дээ. бүтэхгүй эр

    ОтветитьУдалить
  4. deed taliin hujaa pizda g haraad bgarai

    ОтветитьУдалить