Nice original condition, quarter dollar size, 2000 years old : AD 7-22 WANG-MANG emperor Chinese coin.
Арай гэж л зургыг нь оллоо.2000мянган жилийн өмнөх зоос болж таарлаа.Монголд энэ зоос байсан гэхээр сонин юм.газарт олон жил хэвтэж дээ.Нэг хятад хаяж би тэрийг нь олж дээ.
Ингээд та бүхэнд Ван Мань -WANG-MANG-хаан буюу энэ зоосыг гаргасан
Баруун Хань улсын эзэн хааны тухай Монгол улсын түүхийн тэргүүн ботид бичигдсэн бүхнийг хуулан бичиж хүргэв . Хуягаа:::Ингээд та бүхэнд Ван Мань -WANG-MANG-хаан буюу энэ зоосыг гаргасан
Манай эриний 1 онд Баруун Хань улсын эзэн хаан нас барж , оронд нь нэг балчир хөвгүүнийг хаан ширээнд суулгаад эмэг эх нь төр хамаарах болсны улмаас түүний хайрт Ван Мань сайд Хань улсын төрийн дотоод , гадаад бодлогыг дур мэдэн өөрчилж явуулах болсон байна.Ван Мань 4 онд Ухуань нарын зүг элч зарж , Хүннү улсад алба барихыг хоригложээ.Ухуань нар Хүннүгийн алба татвар хураагч түшмэл хүрэлцэн ирэхэд барьж алжээ. Үчжүлүю-Жоди шаньюй цэрэг илгээж, Ухуань нарт хүчтэй цохилт өгүүлээд нэг мянга орчим эхнэр,хүүхдийг олзлуулж аваад буцааж өгсөнгүй. Уг хэргийн эзэн Ван Мань Ухуань нарт ямарч тусламж үзүүлсэнгүй..Баруун хязгаарын хүмүүс буюу Синьцзяныхан Хятадад төдийлөн дуртай биш байсны дээр Ван Маньд нэн дургуйцэж, хоёр түшмэл нь Хүннүд зугтан нийлснийг Ван Мань шаардаж байгаад эзэн хааны ордонд хүргүүлж цаазаар авчээ.Тэгээд Ван Мань Хятад, Ухуань, Үсүнь болон нийт Баруун хязгаараас оргодол босуул хүлээн авч орогнуулахыг Хүннүд хориглосон байна. Тэр байтугай Ван Мань Хятад болон түүний хараат улс орнуудад хоёр үе үсэг бүхий нэртэй хүн байхыг хориглосонд Үчжүлю шаньюй эс татгалзан өөрийн Нанчжиясы нэрийг Чжи хэмээн товчиллоо мэдэгдэж байжээ. Гэвч тэр бүхний улмаас Ван Маньд шаньюй ихэд дургүй болсон байна..Гэтэл 9 онд Ван Мань Баруун Хань улсын хаан ширээг эзлэн авч Хятадын дотоодод болон гадаад харилцаанд санааны зоргоор эсэн бусын өөрчлөлт оруулан ёсон бусаар балмадлах болжээ.Ван Мань Хүннүгийн шаньюйн хүч нөлөөг сулруулж ,дотоод мужийн захирагч, жирийн ноёдын хэмжээнд буулгахын тулд –Хүннү улсын шаньюйн тамга –гэсэн үсэгтэй тэмдэг олгуулжээ.Мөн Хүннү нутагт зайлан гарсан Ухуань нарыг Хятадад гаргаж өгөхийг шаарджээ.Үчжүлү-Жоди шаньюй Ван Маны шаардлагыг хүлээн авсан дүр үзүүлээд өөрийн нутгийн өмнөд хэсэгт орж ирсэн Ухуань нарыг хураан цуглуулж , Хятадад хүргүүлэх нэрийдлээр нэг түмэн морьт цэрэг хөдөлгөн үнэн хэрэгтээ Хятадын умард хилийн Шофан боомтыг бүслүүлэн цохиулсан байна. 10 онд Ван Мань Хүннү гүрнийг задлан бусниулах зорилгоор Хуханье шаньюйн төрөл садангаас 15 шаньюй нэгэн зэрэг гаргаж ирэх гэсэн боловч Хүннү ноёд шаньюйнхаа эсрэг тийм урвалт хийхийг зөвшөөрсөнгүй.Үчжүлүю-Жоди шаньюй Ван Манийг Хань улсын хаадын угсааны хүн биш, төрийн эрхийг хууль бус булаан авсан этгээд хэмээн зарлаж, цаашид түүнд эс захирагдахаа мэдэгдээд, Хүннү нартаа Хятадын хилд цөмрөн орж дээрэм тонуул хийж байхыг зөвшөөрсөн байна. 80 жил энх тайван байж ,баян чинээлэг болсон Хятадын умард хил хязгаар ганцхан жилийн дотор хов хоосров хэмээн сурвалж сударт тэмдэглэн үлдээсэн үзэгдэнэ.Ван Мань ихэд хилэгнэн ,300 мянган морьт цэрэг дайчилж, Хүннү гүрнийг устган,үлдсэн Хүннү нарыг Динлин нутаг буюу Саяны нурууны цаад руу түрэн зайлуулах балмад зарлиг буулгажээ.Гэсэн ч тэр нь Хятадын ард иргэдийн амьдрал байдлыг эрс доройтуулж, сайд,жанжин нар нь ч дургүйцэн эсэргүүцэж байсан учир бүтсэнгүй.Харин Ван Маний азаар 13 онд Үчжүлү-Жоди шаньюй нас баржээ.Үчжүлү-Жоди шаньюй Хараагийн ноён ууланд ихээхэн хүндтэй оршуулагдаад1911 жил болсон нь Оросын эрдэмтэн П.Козловын археологийн шинжилгээний ангид олдсон байна. Хүннү нарын дунд Ван Мань-тай найрамдах бодлого баримталдаг хятад гүнж Чжаоцзюнь хатны ахан дүүс хүргэн бэрүүд их нөлөөтэй болж тэдний дундаас төрийн шүүгчийн үүрэг гүйцэтгэж байсан ,Ван Чжаоцзюнь хатны хүргэн Сюйбудан нар Хятадтай хэл амаа ололцохын тулд урьд нь Ван Маны зүгээс хүчээр Хүннүгийн шаньюй болгож байсан Хянийг шаньюй болгож өргөмжилсөн байна.Хянь шаньюйн хүү Хань улсын хааны ордонд байсан бөгөөд түүнийг цаазаар авсан боловч нуусан явдал илэрсэн учир шаньюй Ван Маньд үнэнчээр үйлчлэхийг хүссэнгүй.,харин хятадын хилд Хүннү нарыг цөмрөн орохыг хориглохоо болисон байна. 18 онд Хянь шаньюй нас барж , түүний дүү Юй гэгч Худурши Даогао-Жоди цолтой шаньюй болжээ.Гэтэл Ван Мань бас Хүннүг задлан бутаргах зорилгоо хэрэгжүүлэхийг оролдсон хэвээр байжээ.Баруун Хань улсад хэлэлцээр хийхээр очсон Сюйбудан ноёныг Ван Мань тэр дор нь барьж аваад албан хүчээр –шаньюй-болгосон боловч тэр нь удалгүй үхжээ. . 17 онд Хятадад Ван Маний эсрэг улаан хөмсөгтний бослого хэмээх тариачдын бослого эхэлжээ. Ван Маний хаанчлалыг устган Хань улсын төрийг сэргээн байгуулах гэсэн сурвалжит язгууртан,ноёд,жанжин нар бослого гаргаж улаан хөмсөгтний бослогын цэрэгтэй хүчээ нэгтгэн тэмцжээ.Юй шаньюй тэргүүтэй Хүннү нар Улаан хөмсөгтний бослогыг дэмжиж ,Хятадын хил рүү довтлон Хань улсын хил дээр Хятадын цэргийн их хүчийг босогчдын эсрэг хандуулалгүй барьж байжээ.Гэхдээ Хятадад их хэмжээгээр нэвтрэн орж түйврэгсэнгүй.Босогчид 25 онд нийслэл Чанань хотод дайран орж ,ширүүн тулалдаан хийж эзэн хааны ордыг эзэлж аваад Ван Манийг барьж алжээ.Ван Манийг унагаж, зүүн Хань улсыг байгуулахад Юй шаньюй тэргүүтэй Хүннү нар улаан хөмсөгтний бослогыг дэмжиж үнэхээр багагүй үүрэг гүйцэтгэсэн юм. Юй шаньюй тэр байтугай Хань улсын хаан болгохоор нэгэн их хүч нөлөө бүхий Лю овогтон Хятад сурвалжит язгууртаныг дэмжин өргөө ордондоо байлгаж байжээ.Тэр ноён Хүннүгийн хааны хүчирхэг дэмжлэгтэй байсан учир Умард Хятадын хилийн бүсэд нэлээд хэмжээний газар нутгийг эзлэн захирч байжээ.
хэн нэг нь сэтгэгдэлээ бич л дээ. миний бодлоор энэ монгол зоос байх. нэг дүрс нь хүрээн дотор алх байна хуурамчаар хийхийг хориглосон утгатай байх нөгөө дүрс нь титэм таяг шиг юмтай хаан хүнийг дүрсэлсэн юм шиг.ар тал нь цулгуй хоосон.өөр та нарт ямар хувилбар байна бичээрэй хуягаа.
ОтветитьУдалитьВладимир Беляев гэж хүний хүчинд энэ зоосныхоо учрыг оллоо.тэр хүнээс би энэ зоос Монгол зоос мөн үү гэхэд ийм хариу дээрхи зурагтай хамт ирлээ.Мэдээж түүнд маш их талархсанаа илэрхийлсэн.У монголов не было таких монет. Это китайская монета, хо-цюань, ей около двух тысяч лет:Владимир Беляев
ОтветитьУдалитьҮзлээ. харин чи чинь тэгвэл өөрөө олчихсон байна шүү дээ. би зоосны талаар мэдлэл муутай тул худлаа буудаад яахав.
ОтветитьУдалитьгэхдээ чи наад зоосныхоо талаар илүү тодорхой мэдээлэл тавивал сайн байна. хаанаас хэзээ олсон ямар нэр устай газар болох. эсвэл хүнээс авсан юм уу, нөгөө талдаа ямар нэг дүрс тэмдэгтэй юу, ... г,м.
наад мэдээгээ улам сайн няглах хэрэгтэй. бадарчийн Нямаа гээд ах байдаг юм. Монголын зоос судлалын холбооны гишүүн. даанч тэр хүний сайтыг олдоггүй. уул нь нэг сайттай. олвол би чам руу явуулна.
мөн хүннүгийн үед хамаарна гэвэл ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү суддлалын судлаачдад наад зоосоо үзүүл. тэндээс бас нэг юм дуулах байх.
амжилт. шинэ нэмж дуулвал мэдэгдээрэй.
Би энэ зоосыг Багануураас олсон юмаа.Ногоо тарих гээд газар хүрзээр гишгэж байсан тэгээд амраад сууж байсан чинь нэг зоос шиг юм хэвтэж байсан авсан чинь нил зэвтэй юм л байсан тэгээд л арчиж зүлгээд байсан ийм дүрс гараад ирсэн. нөгөө тал нь ямарч дүрс байхгүй байна лээ.Би бас ойр хавьд нь өөр зоос байна уу гэж харсан чинь бас нэг зоос гэж хэлэхэд хэцүү голдоо дөрвөлжин нүхтэй цэцэг шиг хэлбэртэй/яагаавээ хүүхдүүд цэцэг зурахаар таван салаатай нэг иштэй цэцэг зурдагдаа / тэрэн шиг бас зэв болсон юм байсан.Сайн хайгаагүй ээ би таарсан нь тэр хоёр.Тэр цэцэг шиг юмыг би зоос гэж бодоогүй.Тэгсэн тэр зоос мөн юм байна лээ. интернетээр хайлт хийсэн чинь ойролцоо дүрстэй зоос байна лээ.Тэр цэцэг шиг зоосон дээр бас ямар нэг товгор дүрс шиг юмнууд байсан.Гол нь би тэр үед залхуураад энэ зоос биш юуг нь зүлгэхэв гээд больчихсон юм. Хавар байсан болохоор ажил их хүлэмжинд бас ногоо тарьчихсан завгүй байлаа. Тэгээд л одоо хийх юмгүй гэрт суухаар энэ зоосны учрыг олно гээд интернет дээрээ жаахан суулаа.Тэр цэцэг шиг зоосоо хаана хийснээ олдоггүй.гэрт л байх нь байгаа.тэр үед зоос биш гээд нэг их тоогоогүй юм.Багануурт ер нь хятадтай хийсэн дайн тулаан болж л байсан юм шиг байна лээ. Хамгийн сүүлд гэхэд Халхын Түшээт хан,Сэцэн хан аймгийн цэргийн нэгдсэн хүчин Халхад зугтаан орж ирсэн Сөнид аймгийн ван Тэнгисийг өмгөөлөн Манжийн цэрэгтэй анх удаа Багануурт Гүнгалуутай нуурын орчим тулалдсан байдаг.
ОтветитьУдалитьene zoosiig Van Manii ued tsutgasan. Ooroor xelvel AD 1-r zuunii exen gesen ug. Mongoloos omno Arhangain Solbi uul gedeg gazar maltsan Hunnugiin bulshnaas garch baisan yum.
ОтветитьУдалитьмаш их баярлалаа.өөр мэдээлэл байвал бичээрэй
ОтветитьУдалитьсайн байна уу наадхыг чинь уншлаа
ОтветитьУдалитьер нь бол манай монголд зоос цуглуулдаг хэд хэдэн хүн байдаг юм шиг байгаан тэр дундаасаа Б.Нямаа гэдэг хүн зоосоороо дагнаж судалгаа хийж цуглуулдаг бололтой. тэр хүний сайт нь www.mongoliancoins.com гэж байгаа чи ороод тэр хүнтэй холбогдож болох байхаа
Arhangai aimgaas sayhan 1 iig oor neg goyl yumuu neg yumtai olson shvv bi bas sonirhool baij bailaa
ОтветитьУдалить