понедельник, 31 января 2011 г.

Толбо нуурын бүслэлтийн үнэн түүх буюу Хасбаатар хэрхэн амь үрэгдсэн бэ,







/Зураач .Г.Одон. Хасбаатар/



Баатарлаг үйл явдлаар дүүрэн 1921 оны хувьгалын үнэн түүх улам илэрсээр байна.  Их жанжин Д.Сүхбаатар ард түмнийхээ төлөө гэрээ
заран хойшоо явж байсан тухай бага байхад өчнөөн заасансан. Гэтэл тэрээр мөрийтэй тоглоомд замын зардлаа алдчихаад арга буюу мөнгө олохын тулд гэрээ зарж байжээ.  Тэгвэл 1921 оны намар баруун хязгаарт Толбо нуурын дэргэд Монголын Ардын намын Хасбаатарын дайчид Байкаловын улаан цэргийн хамт цагаантнуудад бүслэгдэн амь хайргүй тулалдсан тухай бас л заасан.  Гэтэл бодит байдал дээрээ үйл явдал үнэн түүх хоёр алд дэрэм зөрөөтэй байсан гэнэ.  Тэр үед Хасбаатар 37-39 настай сахил хүртсэн лам явжээ.  Гэсэн ч ардын намынхны нэгэн адил эх орноо чөлөөлөх, гамин цагаантныг хөөн гаргахаар зориг шулуудсан хүн байж.  Ямар ч байсан гаднаа л тэгж харагддаг байсан тухай түүнийг мэдэх оросуудын дурсамж үлдсэн байдаг.
Монголын Түр засгийн газрын гишүүн, баруун хязгаарыг тохинуулах бүрэн эрхт төлөөлөгч гэсэн албан тушаалтайгаар Сибирээр дамжин галт тэргээр Оросын Алтай /одоогийн Горно-Алтай/ хотын ойролцоо иржээ.  Зөвлөлтүүд түүнд ихээхэн анхаарал тавьж тусгай вагон бүр үйлчилгээний ажилтан хүртэл гаргаж өгсөн гэдэг.  Тэндээсээ Байкаловын удирдсан ангитай хамт Баруун монголд цагаантны эсрэг тэмцлийг өрнүүлэхээр хил даван орж ирсэн  хэдийч олигтой үр дүнд хүрэлгүйцэрэг ч цөөхөн элсүүлжээ.  Ингэж яваад Саарал гүний хүрээнд цагаантнуудад бүслэгдсэн байна.  Хэдийгээр 42 хоног үргэлжилсэн гэх энэ бүслэлтийн үеэр  Хасбаатар баатарлагаар тулалдаж амь үрэгдсэн гэдэг ч яг үнэндээ бүслэлтийн эхний шөнө л зугтааж яваад цагаантнуудад баригдсан байна. 
Бүр хамт явсан улаан цэргийнхэн нь түүнийг зугатсаныг мэдээгүй байжээ. Бүслэлтийн ар талд эргүүл хийж явсан цагаан цэргүүд Хонго гэдэг газраас гурван сэжиг бүхий монголыг бариад ирж.  Монголчууд айж сандран суллавал их хэмжээний төлөөс төлье гэсэн гэнэ.  Гэсэн ч цагаан оросууд хүлээж авалгүй байцааж  эхэлжээ.  Энэ үеэс л жинхэнэ монгол хүний зан гарч баригдагсдын нэг нь амь өршөөвөл хамт яваа улсаа илчилье гээд Хасбаатарыг шууд зааж өгсөн бололтой.  Баруун хязгаарыг тохинуулах Ардын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг барьснаа мэдсэн цагаантнууд тэр дор нь Ховд явуулав. Тэнд Хасбаатар бүх үнэнээ өчиж Ардын засгийн газрын даалгавраар хувьсгалт тэмцэл өрнүүлэхээр ирсэнээ хүлээн амь өршөөхийг гуйж.  Бүр хувьсгалт тэмцэлд зарцуулахаар авчирсан алт, мөнгө, буу зэвсэг нуусан газраа хүртэл зааж өгье гэсэн гэдэг. 
Ингээд цагаантнууд Хасбаатараар газарчлуулан одоогийн Улаангомын ойролцоогоос нуусан хоёр авдар оросын рубль, монголын ембүү, хятадын юань/ёншгойт/ олжээ. Бас тэндээс нь хоёр пулемёт таванмянган сум гарч ирж.  Харин цагаантнууд Хасбаатараар хамаг юмыг нь хэлүүлж аваад шууд л тэнд нь буудсан гэдэг.  Нөгөө бүслэгдсэн Байкаловын цэргүүд Хасбаатарыг баригдсанаас хойш сар илүү тулалдсан бөгөөд Тувагаас улаан цэргийн том анги ирж бүслэлтээс чөлөөлжээ.  Ийнхүү нэгэн үе манай түүхэнд магтагдаж байсан “эх оронч” Хасбаатар бодит байдал дээрээ ингэж амиа алджээ.
С.Цог

5 комментариев:

  1. Хасбаатарыг буудаагүй, атаман Кайгородов-/оросын хасаг цэргийн есаул/-ын цэргүүд сэлэмдэж алсан тухай барон Унгерний штабын дарга Торновскийн дурсамжинд бий.

    ОтветитьУдалить
  2. Наадах чинь ямар эх сурвалжаас авсан мэдээлэл вэ? Тэрийг нь тодорхой бичээчээ. Хаанаас авсанямар баримтад тулгуурласанаа дурдахгүйгээр ийм мэдээллийг тавиад хэрэггүй гэж бодож байна.

    ОтветитьУдалить
  3. Та бүхэн түүхийн сэдвээр бичиж л байгаа юм бол эх сурвалж чинь үнэн байх ёстой шүү дээ. Тэр бүслэлтэд байсан улсын дурсамжаар Хасбаатарын түүх үнэн гэж бичигдэж ирсэн. гэтэл одоо хулчгар амьтны тухай шал өөр түүх бичихдээ хүртэл Монголчуудын зан илэрч биенээ матсан гэх мэтээр харсан юм шиг бичиж буй нь зохисгүй юм. Энэ хэн нэгэн хүний дурсамж юм бол тийм нэртэй тийм хүн тэгж дурьсжээ гэж эх сурвалж нь хэр бодитой байж болох тухай бичих хэрэгтэй шүү дээ. Тэр хүн нь худал ярисан ч юм уу зохиосон ч юм уу гэдгийг уншигч нар тунгаана шүү дээ.Хариу бичнэ үү?

    ОтветитьУдалить
  4. "Жинхэнэ монгол хүний зан гарч" гэнэ үү? Энийг бичсэн Цог гэгч өөрөө жинхэнэ монгол хүн биш байх л даа. Тэгээд өөрийн занг, монгол хүний зан гэж эндүүрсэн байх.

    ОтветитьУдалить
  5. ха ха хасбаатар муу хүн байж болох л юм гэхдээ тэр чинь халхын 7 баатарын нэг 5замын байлдаанд нэрээ гаргасан хүн шүү дээ ардын хувьсгалаас өмнө монгол улсын төлөө тэмцэж яваад баатар цолоор шагнагдсан хүн шүү дээ хэдийгээр эх сурвалжаа хэлээгүй ч тэр баригдсан 3 хүний нэг нь өөрийнхөө амийг аврахын тулд хасбаатар мөн гэж худлаа хүн заагаад өгсөн бол яахуу

    ОтветитьУдалить