вторник, 4 января 2011 г.

Сэцэн чин вангийн хошууны долоон үеийн ноёд урвагчид


Наянт ван
Дарам шадар сайдын II хөвгүүн Наянт 1874 онд эш элэнц Цэрэнгийн суурьт хүрч, хошой чин ван цол хүртэж, хошуу засаг ноён залгамжилж Ардын засагтай золгосон хүн. Хэдийгээр Монгол нутагтаа ирэх эрх мэдэлгүй, хятадын хараанд Бээжин хотод гэрийн хорионд суусан авч Монголдоо тэмүүлж, монголоороо сэтгэж явсан ноён болох тухай баримт байдаг.
Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлахад түүний манай Засгийн Газарт нууцаар ирүүлсэн захидалдаа ".... Манай монголчууд Очирдара Богд гэгээнээ шашин төрийг хослон баригч эзэн Хаан өргөмжилж эрдэнийн их сууринаа залж, энх төрийг үүсгэн байгуулж тусгаар улс болон тогтносныг олж сонсоод үнэхээр элэг зүрх догдлон сүсэглэн баярлавч эгнэгт үе улиран (Бээжинг хэлж байна) хотод суусан учир шууд бие ангижран байтугай ам нээж чадахгүй, амь бие нэгэн цаг хэмээвч хятадын хо
рлол сэжиглэлээс болгоомжилж арга буюу гадуураар аясыг дагалдан дотуураар бухимдан гасалж буй ану харин ч энэ үе сэрдэгдэх сэжиглэгдэх явдал үлэмжийг яахин тоочиж бармуй  хэмээн бичиж түшмэл Уртнасангаар хүргүүлсэн байна. Эл эмгэнэлт өгүүлбэрийг уншсан хэн боловч манай зарим түүхчдийн бичдэгчлэн Сэцэн чин вангийн хошууны долоон үеийн ноёд урвагчид гэж хэлж зүрхлэхгүй буй заа. Хошууны угсаа залгамжилсан удаа дараагийн засаг ноёд хэдийгээр Бээжин хотод төвлөрөн сууж 200 гаруй жил болсон авч дээд удмаасаа хошууны албат иргэдтэйгээ тогтмол холбоо харилцаатай байснаар үл барам тэд өөрсдийн эрх ямба, хааны хүргэний нэр сүрийг ашиглаж хошууныхаа албат иргэдийг манжийн засгийн албан татвараас ч чөлөөлүүлж байсан нь түүхэнд үлджээ. Богд хаант засгийн үед төрийн хэргийг монгол бичгээр хөтлөх хүн хүрэлцээгүй, бэлдэх асуудал  хүндрэлтэй байсанд нэмэр болох зорилгоор түүний шууд санаачлагаар гэрийн сургууль байгуулж өгч байжээ. Мөн ардын засгийн жилүүдэд ч монгол эх оронтойгоо ямагт холбоотой байсан төдийгүй Монгол улсын судар бичгийн хүрээлэнгийн захирал Онход Жамъян, сайд Ширнэндамдин нар 1924 онд Наянт вантай Бээжин хотод уулзахад үндэсний судар бичгийн хүрээлэн байгуулсанд маш их олзуурхан баярлаж буйгаа илэрхийлээд, өөрийнх нь өвгө дээдсээр уламжлан ирж Өвөр Монголын Эрдэнэ итгэмжит сүмд хадгалж байсан Монгол бичгийн "Данжуурын" 226 боть Монгол эхийг албан ёсоор гэрээ бичиг байгуулж шилжүүлж өгсөн нь өдгөө улсын номын санд хадгалж байна. Наянтван Хятадын зүгээс Монгол газар явахыг хориглож байсны улмаас халх газар, хошуу нутагтаа хөл тавьж амжихгүй явсаар өөд болсон юм гэдэг.
Эх сурвалж:  Арын сайхан хангай 2003 он.

1912 оны 1-р сарын 30 нд Манжийн эзэн хааны зарлиг бууж , Монгол феодолуудыг эеэр татах амлалт хийсэн ажээ.Ар Монголын сайн ноён хан аймгаас Бээжинд сууж байсан чин ван Наянт Өвөр Монголын Хорчин зүүн гарын хойт хошууны чин, ван гүн нартай холбоо тогтоож ,Чин улсын засгийн газар айлтгал өргөж , хаант төрд үнэнч байх бүгд найрамдах засгийг эсэргүүцэхээ илэрхийлэн тэмцэх болсон байна. Гэтэл төдхөн Хятадад хүчний харьцаа өөрчлөгдөж  ирмэгц Халхын Наянт ван зэрэг монгол ван, гүн , лам нар Монгол , Түвэдийг Дундад Иргэн улсад нэгтгэх саналтай байгаагаа Юань Шикайд илэрхийлэн , Монгол , Түвэдэд учирсан хохирлыг халах хурал байгуулахыг гуйсан байна.ДИУ-нь хаант Оросын эсэргүүцлийг үл харгалзан Халхаас Бээжинд сууж байсан сэцэн чин ван Наянтыг Ар Монголыг төвхнүүлэн тогтоох Улиастай хотын жанжны тушаалд тохоон томилж , цэрэг толгойлуулан хөдөлгөхөөр бэлтгэж байх болжээ. ДИУ нь Монголын эсрэг цэрэг хөдөлгөх гэж байгаа энэ үеийг Орос улс Монголтой хэлэлцээр хийж өөрийн эрх ашгийг бататгах нэн тохиромжтой үе гэж үзсэн байна.Иймээс 1912 оны намар Монголын засгийн газартай шууд хэлэлцээ хийж эхлэв. Барга , Дотоод Монголыг Халхтай нэгтгэж нэгдсэн тусгаар тогтносон Монгол улс байгуулах , Петербургт Монголын төлөөлөгчийн газар байгуулах саналыг Монголын тал тавьж байв. Гэвч Оросын төлөөлөгчид үүнийг хүлээж аваагүй. Орос улсын төлөөлөгч И.Я.Коростовец Монгол Оросын хэлэлцээнд өөрийн авч ирсэн төслийг зөвшөөрүүлэхийн тулд түрэмгий арга хэрэглэхийн зэрэгцээгээр Хятадын үлэмжхэн цэрэг Ховд , Алтайн замаар ирж байна.Манай төслийг зөвшөөрөхгүй бол бид танайд тусалж чадахгүй гэж сүрдүүлж байжээ./ Монгол Улсын Түүх 5-р боть/*

Комментариев нет:

Отправить комментарий