воскресенье, 2 января 2011 г.

Монголын түүхтэй холбоотой гадаад иргэд..1

/1907оны Парис Бээжингийн авто ралли  Их хүрээ Сань До/
1910 оны эхээр Их хүрээний хамаарсан сайдаар томилогдон ирсэн Сань До . 1911 онд Монголын ноёд Сань До амбанд/Сонсвоос дотоод олон мужууд дараа удаагаар тусгай улс болсон бөгөөд гэмин цэргүүд Монгол орныг самууруулж халдахыг хүсч буй гэнэ . Манай Халхын Монголчууд Чин улсын хишгийг  хоёр зуу илүү он  болтол эдэлсний тул , суусаар үзэхэд сэтгэл төвдөхгүй . Иймд манай Богд Жибзундамба дөрвөн аймгаас дөрвөн мянган цэрэг татаж Бээжинд орж Дай Чин  улсын хааныг хамгаалахаар тогтсон тул цалин , хэрэглэл , буу зэвсэгийг тоо ёсоор олгоно уу .
Тухайн хариуг энэ өдрийн гурван цагийн дотор илэрхий тодорхой өгмүү/ гэж мэдэгдэжээ. Сань До хариуг нь өгөх гэсэг боловч Их Хүрээний  монгол сайд элдэв шалтаг хэлж уулзаагүй байна . Заасан цаг өнгөрч  хэдэн монгол лам , ноёд Богд Жибзундамба хутагтын зарлигаар ирлээ /Энэ өдөр мэдүүлсэн өргөдлийн хариуг одоо болтол тушаасангүйг үзвээс зөвшөөрхөд бэрх хэмээн татгалзах болов уу ? Иймд монголчууд бүх газар орноо өөрсдөө хамгаалж , бүрэн эрхт Их Монгол улсаа байгуулж Богд хаанаа өргөмжлөхөөр тогтлоо/ гэжээ. Сань До оросын консулын газар хоргодож улмаар Хиагтаар дамжиж Монголоос гарчээ..Энэ зураг 1907 онд болсон парис бээжингийн авто ралли .Сань До амбан Өвөр Монголын  Шулуун цагаан хошуунаас гаралтай, монгол цустай хүн байжээ.
Ярослав Гашек /1883он Прага-1923он Липнице/
Чехийн алдарт зохиолч Я.Гашек Монголын үнэн сонинг гаргахад идэвхийлэн оролцож байсан гэж байна. /Эрэлхэг цэрэг Швейк/  алдартай роман шүү.














Л.М.Карахан    /1889-1937/

 Л.М.Карахан 1924 оны 5сарын 31 нд /ЗСБНХУ ба Дундад иргэн хоорондын асуудлыг  зохицуулах тухай /хэлэлцээрт  Бээжинд гарын үсэг зуржээ. Энэ баримт бичгийн 5-р зүйлд /ЗСБНХУ нь Гадаад Монголыг ДИУ-ын бүрэлдхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч ,ДИУ ын тэндхи бүрэн эрхийг хүндэтгэнэ гэжээ/Норс Чайна Стандарт" сонин "Монгол нь Хятадын нэг хэсэг гэдгийг Большевик намын төлөөлөгч анх удаа зөвшөөрч байгаа нь энэ. Өөр илүү том эрх ашиг хөндөгдөж байгаа учраас Монголыг чөлөөлөгсөд өнөөдөр эргээд Монголыгоо золиосонд гаргахад бэлэн байна. Ноён Карахан Зөвлөлт засгийг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн ганцхан зорилготой л иржээ" гэж бичиж байсан байна.
М.П.Фриновский   
 1937 оны 8 сарын 24 нд ЗХУ-ын ДХАК-ын газрын орлогч сайд М.П.Фриновский , БХЯ-орлогч сайд Смирнов нар Монголд ирж , Японоос БНМАУ-ыг эзлэх төлөвлөгөө гэгчийг Монголын удирдагчдад танилцуулж /хуйвалдаан / гэгч гэмт хэрэгт оролцсон 115 хүний нэрсийн жагсаалтыг ДЯЯ-ны сайд Х.Чойбалсанд танилцуулсан байна. Мөн эсэргүү П.Гэндэнгийн мөрдөн байцаалтын мэдүүлэг гэгчийг авчирсан байна . 1937 оны 9-сарын 10 ны шөнө ЗХУ-ын ДХАК-ын газраас ирүүлсэн нэрсийн дагуу 69 хүнийг нэг зэрэг баривчилсанаар Монгол орныг хамарсан их залхаан цээрлүүлэлт , их хэлмэгдүүлэлт эхэлжээ.Дотоод хэргийн ардын комиссар Фриновский 1937 оны 8-р сарын 7 нд дараахи зааврыг орон нутгийн дотоодыг хамгаалахын хэлтэс тасгуудад өгчээ .Баривчлагдсан хvн бvхний  талаар тодорхой лавлагаа гаргаж байх, овог, эцгийн нэр, єєрийн нэр, тодорхой удирдамжийн єгєгдхvvн буй болгох, ял буруутгагдах шалтаг шалтгааныг гаргах, гэм зэмийг юугаар батлагдаж байгааг тодорхойлох, (мєн гэм буруутан буюу хэрэгтэн энэ бvхнийг ухамсарласан эсэх vгvй) гэх зэрэг энэ бvх лавлагааг ЗХУ-ын ДХАК-д (НКВД-д) жагсаалтын хэлбэрээр цахилгаанаар илгээх удирдамж заавар єгсєнєєс харж болмуй.
Хасаг. Турар  Рыскулов  /1894-1938/
 1924 онд хуралдсан Улсын анхдугаар их хурлаар нийслэл хүрээний нэрийг өөрчлөх асуудал яригдаж эхэлжээ.
Олон хүн санал гаргасны дотор Коминтерны Рыскулов, Васильев, нар монголчууд олон баатартай тэр нь улааны баатрууд болох ёстой, иймд Улаанбаатар гэдэг нэр өгье гэснээр батлагдсан гэж 1956 онд хэвлэгдсэн нэгэн баримтад дурьджээ.  .Баатарвангийн хошууны мэйрин Дамдинсүрэн " Монголын Бээжин "гэж нэрлэе" гэсэн байхад Богдхан уулын аймгийн Бавуу "Ар бээжин гэвэл зохилтой" гэжээ. Мөн Ханхөгшин уулын хошууны Дуламдорж "Их хүрээ", Хүрээ маралын уулын хошууны занги Гиваа "баатар хот" гэх зэргээр санал гаргаж байжээ.
Маршал Линь Бяо /1907-1971/

.Маог залгамжлагч Маршал ЛИНЬ бяо
1969 оны 4 сарын 1-нээс 24 ний хооронд Бээжинд хуралдсан Хятадын коммунист намын 10 их хурлаас Маршал Линь Бяог Хятадын дарга Маогийн албан ёсны залгамжлагчаар тодруулав .Маршал Линь Бяо төрийн эргэлт хийхийг оролдсон ,зэвсэгт үймээн зохион байгуулсан ,өөрийн төв хороо бий болгохыг оролдсон хуйвалдаан бүтэлгүй болсны дараа ЗХУ руу  онгоцоор зугтаж  Өвөрмонголын нутаг дээгүүр өнгөрч Монгол Улсын хилийг Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг дахь 414 дүгээр  тэмдэгтээр нэвтэрч Бэрхийн уурхайгаас 14 км зайтай Суваргын хөндийд 02цаг 30 минутийн орчим сүйрсэн байна .Маршал Линь Бяо , Мао Зедуны эсрэг хуйвалдаан  зохиож тэр нь бүтэлгүй болсон учир ЗХУ-д зугатан  очихоор  тийнхүү нисч явсныг Зөвлөлтийнхөн  хүлээж авбал Зөвлөлт Хятадын харилцаанд муугаар нөлөөлөх байсан учир түүний  нисч явсан онгоцыг Монголын нутагт  буудан унагаж , өөрсдөө нэр цэвэр гарснаар барахгүй , бас Хятадын удирдагчдыг ч түвэгтэй байдал . хэл амнаас аварсан гэж өрнөдийн хэвлэлд бичдэг. .











Америкийн Дэд Ерөнхийлөгч Х. УОЛЛЕС
 Алс Дорнодын байдал, түүний дотор Монголын тухай тодорхой мэдээлэл олох зорилгоор АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хенри Уоллес 1944 оны 5 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 10-ныг хүртэл ЗХУ-ын Алс Дорнод, Дундад Ази, Сибирь, Хятадын зүүн хойд мужууд, төгсгөлд нь Монголд ирсэн нь албан ёсны харилцаагүй хоёр улсын харилцааны түүхэнд шинэ үеийг эхлүүлжээ.  Дэд ерөнхийлөгч Х.Уоллесын хамт америкийн нэрт Дорно дахиныг судлаач, монгол судлалыг үндэслэгч Оуэн Латтимор зэрэг хүмүүс ирж байсан ихээхэн ач холбогдол бүхий үйл явдал юм.Монголыг НҮБ-д элсүүлэхийн төлөө 1940-өөд оны сүүлээр АНУ нэг удаа санал өгсөн байдаг.

Оуэн Латтимор  /1900-1989/

Анх 1929 онд Өвөр Монголын Жирмэн  аймаг, Хөлөнбуйрт ирж байсан. Тэр цагаас Монголыг мэдэж, сонирхож эхэлсэн .Тэгээд  1944 онд АНУ-ын дэд ерөнхийлөгчтэй цуг Монгол улсад ирсэн.Латтимор нь олноо хүндлэгдсэн судлаач байсан ч ЗХУ болон түүнийг дагалдагч Монгол Улсад тал засагч хэмээн хэл аманд ороогдон шүүгдэж байсан.Тухайлбал, Жозеф МсКарти нь 1950-иад оны үед Латтиморийг ЗХУ-н номер 1 тагнуул хэмээн буруутгаж байжээ. Латтимор нь хэдийгээр олноо нэрд гарсан Хятад судлаач гэгдэж байсан ч Монголын түүх, Америк-Монголын харилцааны тухайд тодорхой байр суурийг эзэлдэг. О.Латтимор нь ОУМСХ-ны  анхны ерөнхийлөгч юм .

Юань Шикай / 1859-1916/

Юань Шикаи 1919 оны намар Сюй Шужанаар  удирдуулсан цэргийн хүчийг Монголд оруулав . 1919 оны 11-р сарын 22 нд гадаад  Монголын автономыг устгасан тухай зарлиг гаргав . Монгол цэргийн зэвсэгийг хураан тарааж , Богд хааныг Хятадын ерөнхийлөгчийн хөрөгт  мөргүүлэх шившигт ёслолыг шар ордонд үйлдэв .-
/Чин улсыг Дундад Иргэн Улс болгон халсны тул бидний улсын хүн , үүнээс хойш өмнөд , умардыг нэгэн гэр болгон бүх улсыг нэгэн адил болгон үзэхийн тул ..Манж, Монгол , Хотон , Баруун зуу хэмээн ялгаварлан үзэж , нэн зохилдохгүй . ...Бүү Дундад Иргэн улсын  засгийн бодлогыг  тогтоогүй хэмээн шалтгаацан гэмийг өдүүлж гоёчоор явагтун . Бүү шинэ улсын цааз зарлалыг нийтээр тараагүйд шалтгаацан санааны дураар эвдэгтүн / .. гэсэн цахилгаан утас   Монголын засгийн газарт ирүүлж байжээ.
Юань Шикай 1912 онд Засгийн газартаа Монгол, Тvвдийн хэрэг эрхлэх газар байгуулж, 1914 онд хэрэг эрхлэх танхим болгож, эдvгээгийн Тайваньд буй Монгол-Тvвдийн Хороог байгуулж 1929 онд єрх тусгаарласан Монгол, тусгаарлахаар завдсан Тvвдийн ард тvмний асуудлыг хариуцуулжээ.
  /  И.Оспан 1899-1951/

Казахын гурван Жүзийн дунд жүзд багтдаг түүнийн дотор 12 Абах Керей овгийн Молхы угсаатны Исламын хүү Оспан баатар 1899 онд одоогийн Шижаны нутаг болох Өвөр Алтайн Хөх тохойн Хүрд гэдэг газар эхээс мэндэлжээ . 1758 онд энэ нутгийг Манж-Чин улс түрэмгийлэн эзэлжээ.1904 онд Бээжинд шууд харъалдаг аймаг болж, 1930-1940 онуудад Шин-ши-Сайгийн, 1940-1945 онуудад Гоминданы харъяа болжээ. Шинжаны Казахуудын өмнө тусгаар тогтнол, үндэс угсаа, шашин шүтлэгээ Манжийн дарлалаас болон хожмын "Улаан улсуудаас" хамгаалан үлдээхээр эргэж буцалтгүй тэмцсэн хүн
бол Казахын үндэсний баатар Исламын Оспан гарцаагүй мөн билээ. Оспан баатарын үндэсний чөлөөлөх хөдөлгөөн өрнөж эхэлсэн энэ үед И.В.Сталин Хятадын төв хэсэгт эхэлсэн хувьсгалт хүчнүүдийг нууцаар дэмжих зорилгоор Шинжаан дахь Дорнод Туркестаны хөдөлгөөнд түр зуур тусламж үзүүлэн Гоминданыг баруун талаас нь шахах бодлого барьж байлаа. Энэ бодлогоо хэрэгжүүлэхэд бас Монголчуудыг ашигласан бөгөөд Монгол улсаас Оспан баатарт зэр зэвсгийн болон хүн хүчний болон партизаны отряд байгуулах тусламж үзүүлэв. Үр дүнд нь Дорнод Туркестаны Бүгд Найрамдах улсыг байгуулсан боловч, улаан хятадууд Шинжаанд ойртох тусам Дорнод Туркестаны тусгаар тогтнол хэврэг болох нь мэдрэгдсээр байлаа.,Оросын дараагийн бодлого Оспан баатарыг устгаж улаан хятадад туслах зорилго байсан ба үүнийг мэдсэн Оспан 1947-
1950 онуудад Монголын баруун хилийг амар заяа үзүүлэхгүй байв.Сүүлд нь Оспан 1951 баригдан Шинжааны Өрөмч хотын гянданд хоригдож байгаад цаазалуулжээ.
Сун Ятсэн /1866-1925/

1911.10.10-нд Учань хотноо "Тунмынхой" бослого дэгдээснээр 1911-1913 оны Цагаагчин гахай жилийн Синьхайн их хувьсгал гараагаа эхэлжээ.Доктор Сунь 1914 онд "Тунмынхой" гэгчээ улс тєрийн нaм болгосон нь эдvгээгийн Гоминдан юм.Гоминдан намд Мао Зедун , Чан Кайши нар байсан . Сун Ятсэн түр ерөнхийлөгч болоод , 1912 оны 1сарын 2 нд гаргасан тунхагтаа
/ Улсын үндэс бол ард түмэн байдаг . Хань, Монгол , Манж, Хотон, Түвдийн нутгийг нэгэн улс болгож , эл угсаатныг нэгтгэж нэгэн хүн мэт болговол энэ нь үндэстний нэгдэл болно . Учанд бослого гарснаас хойш 10 гаруй муж тусгаар тогтнов . Тусгаар тогтнол бол нэг талаар Манж Чин улсын ноёрхолоос ангижрах , нөгөө талаар олон мужийг түүнчлэн Монгол Түвэдийг ч гэсэн нэгтгэхийг хэлж байгаа юм/ гэжээ.Сун Ятсэн Монголын ван гүн, ноёдод цахилгаан утас ирүүлэхдээ
/ Хэмжээгүй эрхт хаант төрийг түлхэн унагаад манж нарт өшиж хонзогнохгүй , бүх улсын ард түмнийг хятад , монгол , манж , түвд , хотон  гэж ялгаварлахгүй улс төрийн эрх эдлүүлж , хавчин хяхахгүй болгоно /гэж амлаж байв .ЗХУ-аас Хятадад суугаа бvрэн эрхт тєлєєлєгч А.Иоффе 1923 оны нэгдvгээр сард Хятадын хувьсгалт ємнєдийн районы удирдагч Сунь-Ят-Сентэй хамтарсан мэдэгдэлд гарын vсэг зуржээ. Уг мэдэгдэлд Зєвлєлт засгийн нэрийн ємнєєс нийгмийн хувьсгалыг экспортлох мєн тvvнчлэн гадаад Монголыг Хятадаас тусгаарлах зорилгогvй гэж мэдэгдсэн байна. ЗХУ энэ амлалтынхаа хариуд улаан армийн ангиудыг Монголд байлгах зєвшєєрлийг Гоминданаас авсан байна. Сунь Ятсэн Сычуаниас  Монголын хил рүү сая хүнтэй цэрэг татах асар том төлөвлөгөөндөө Монгол ба түүний ард буй ЗОУ-ыг түшиц газар бөгөөд материал техникийн бааз болгон ашиглахаар тооцоолж байв.

М.С.Горбачёв.

Л.И .Брежнев 1974 онд ирж буцсаны дараа МАХН -ын ээлҗит Их хуралд оролцохоор ирсэн М.С.Горбачев ЗХУ-ын коммунист намын тєв хорооны хєдєє аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга байв. К.Черненкогийн үхлийн дараа эрч хүчтэй залуу М.С.Горбачев 1985 оны 3-р сард нам төрийн удирдлагад гарч ирэн Өөрчлөн байгуулалт Ил тод байдал Ардчилалыг зөвлөлтийн амьдралын бүхий л хүрээнд цоо шинээр дэвшүүлэн гаргаж тавьжээ. 1984 онд Кремлийн эмч Е.Чазовын  оношоор Москвад аваачсан Ю.Цэдэнбалыг гэрийн хорионд оруулах үйл ажиллагааг зохион байгуулсан.үүнд: Монголын талаас оролцсон эсэхийг мэдэхгүй юм .  Монголын Моломжамц, Батмөнх нар Москвад дуудагдаж очоод :
1./Бид УТТ-г цуглуулж чадна. Тэнд та Цэдэнбалын өвчний тухай ярьж, эрүүл мэндийн байдлаас тэрээр улс орныг удирдаж чадахгуй болсныг өөрийн биер мэдэгдэнэ үү гэж кремлийн эмч Е. Чазовоос хүссэн. /
2.Ю.Цэдэнбал ба түүний гэр бүлийг Монголд буцаахгүй байхыг болзол болгожээ.
МАХН-ын Төв Хорооны УТТ-ны хуралдаан дээр кремлийн эмч Е.Чазов Цэдэнбал даргын оношийг танилцуулаад буцжээ. Харин Монголд  Цэдэнбалын орны хүнийг томилж чаддаггүй .УТТ-ныхон бүгд өөрийнхөө нэрийг ч дэвшүүлдэггүй мөн өөр хүний нэр дэвшүүлж зүрхэлдэггүй . Нэг удаагын УТТ-ын хурал дээр ЗХУ аас Монгол улсад суух элчин сайд  орчуулагчын хамт уг хуралдаан дээр сууж байхад КРЕМЛ -тэй шууд харилцдаг утас дуугарч нөхөр Ж.Батмөнхөд өндөр албанд томилогдсонд баяр хүргие гээд утас тасарчээ.Энэ үед Оросын элчингийн орчуулагчаар Л. Шинкарёв ажиллаж байсан бөгөөд /Цэдэнбал Филатова / нарын тухай ном гаргасан .
Лев Свердлин / 1901-1969/*
ЗХУ-ын ардын жүжигчин Лев Свердлин  Монголын кино урлагын түүхэнд анхны Д.Сүхбаатарын дүрийг 1942  онд бүтээжээ. Гавьяат жүжигчин Ц.Дашнамжил гуайд партизан Тогтох гуай   "Д.Сүхбаатар догшин, ширүүн, уур уцаартай хүн байгаагүй, ухаалаг, даруу, эр зоригтой, шулуун шударга хүн байсан. Ийм л Д.Сүхбаатарыг бүтээгээрэй, Л.Свердлин шиг догшин байж болохгүй" гэж  онцгойлон захиж байжээ .






Николай Михайлович Пржевальский /1839-1888/

Пржевальский Смоленскийн гимнази төгсөөд цэргийн алба хаажээ1870 оны намар Пржевальскийд Монгол орон, Төв Ази руу жуулчлах санаа төрж шинжилгээний анги зохион байгуулан аялах болж, Оросын газар зүйн байгууллагын дэмжлэг хүлээжээ..Монголын хот нь эргэн тойрон шивээ хашаагаар хүрээлэгдсэн эсгий гэр, навтгар шавар байшин байв. . Цааш явсаар Хятадын их цагаан хэрмийн гол цайз хаалганд хүрчээ. Пржевальский, түүний бараа бологсод Бээжингээс Хөх нуурын Монгол Ганьсу муж Цастын бурхны орон Лхаса  руу хөдлөв. Тэд Төвдийн нутгаас хойш эргэж урт зам туулсаар Хиагтад буцаж ирэв. 1879 оноос Төв Азид гуравдахь аяллаа эхлэв. Тэрбээр Ками Нань-Шань, Хөх нуурыг туулан явсаар Их хүрээг дайран Хиагтад ирэв. Хүний мөр хүрээгүй газраас олон зуун бээр зам туулахдаа их говийн элсэнд тахьтай дайралджээ. Түүнийг олж судалгааныхаа нэг объект болгосноор Пржевальскийн тахь гэж нэршжээ. Пржевальский Төв Ази руу тав дахь аяллаа хийхээр бэлтгэж байтал бие нь доройтон илаарьшаагүй байсаар Карокол тосгонд өөд болжээ. Тэрбээр хамтран зүтгэгч нартаа гэрээс болгож намайг Иссык-Куль нуурын эрэгт нутаглуулаарай гэж захижээ. Одоо тэнд Пржевальск хотхон бий. Пржевальский Монго­лоор аялж буцаж очоод Санкт-Петербургт хэвлүүлсэн  но­мын­хоо оршилд /Монголчуу­дыг ташуурын дор дарж байх­гүй бол болохгүй улс/  гэж бичсэ­нийг нь Н.Рерих эсэр­гүүцэн /Монголчууд бол агуу их нөөц баялагтай ирээдүй нь гэрэлт­сэн орон/ гэж бичиж байжээ.
Монголчууд төрсөн нутагтаа хязгааргүй хайртай. Тэд хээр талаар морь унаж давхилдан, өөрийн улсын түүхийн тухай өгүүлэх урт сайхан дуу дуулах юм.
Н.М. Пржевальский
А..Д .Симуков  "шар" Дамдинсvрэн /1902-1942/
Оросын нэрт эрдэмтэн,Монголын анхны газрын зургийг зохиогч, монгол судлаач А..Д .Симуков Монголчуудын дунд "шар" Дамдинсvрэн гэж алдаршсан нэгэн эр 1923-1939 он хvртэл Монголд амьдарсан юм. Энэ нь Улсын ИХ  Хурлын гишүүн  С.Оюуны євєг эцэг А.Д.Симуков билээ. А.Д.Симуков Монголын тvvх, угсаатны зvй, газар зvй, зан заншил зэргийг нэвтэрхий судалж, шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хvрээлэнг байгуулсан тvvхтэй.. Тэр 1939 оны 9сарын 19 нд баривчлагдан  нутаг буцахдаа охин Доржпаламыгаа / С.Зориг, С.Оюун нарын ээж/ Монгол айлд vрчлvvлэн vлдээжээ.1942 оны 4сарын 15 нд ПечорЛаг Коми АССР (пос. Абезь) нас баржээ.













И.В.Сталин

1936 оны эцсээр А.Амар ЗХУ-д айлчилж Зөвлөлтийн эрх баригчидтай  уулзаж ярилцсан байна. Тэр үед И.В.Сталин  А.Амарт онцлон анхааруулж /  Монгол улс лам нараа даруй устга . ,чухам яаж устгахыг би мэдэж байна . Харин ерөнхий сайд та энэ ажлыг явуулахад хувийн зөвшөөрөл өгөх нь чухал байна гэжээ/.
1936 оны 3 дугаар сарын 1-нд Сталины хийсэн мэдэгдэл нь: "БНМАУ-ын тусгаар тогтнолд занал хийлэн тус улс руу Япон улс халдан довтолбол бид БНМАУ-д туслахаас єєр аргагvй... Бид 1921 онд тусалсан шигээ туслах болно" гэж хэлсэн байна. Энэ мэдэгдлийн хариуд Хятадын ГХЯ-ын сайд Жан Цюн 1936 оны 4 дvгээр сарын 7-нд эрс эсэргvvцсэн мэдэгдэл хийв. Тэр Гадаад Монгол нь Хятадын нэг хэсэг гэдгийг ЗХУ хvлээн зєвшєєрч, Хятадын бvрэн бvтэн байдлыг хvндэтгэж байна" гэсэн Зєвлєлт-Хятадын 1924 оны хэлэлцээрийг vндэс болгон ямар нэг гадаадын улс орон Монголтой хэлэлцээр байгуулж болохгvй гэж мэдэгдсэн байна.
АНУ, Их Британийн Засгийн газрууд Алс Дорнодод Японы цэргийг бут цохиход туслахыг ЗХУ-аас хvсэв. 1945 оны 2 дугаар сарын 11-нд Ялтын хэлэлцээрт оролцогсод гарын vсэг зурав. Энэ хэлэлцээрийн эхний бvлэгт  Гадаад Монголынтусгаар тогтнолыг хадгалах" гэж тов тодорхой бичсэн байна
.Х.Чойбалсан 1942 оны 11-р сард БХК(б)-уудын намд элсэхээр И.Сталины нэр дээр өргөдөл гаргаж байсан агаад 1949 оны 9-р сарын 30-нд Сочид И.Сталинтай уулзахдаа, "Хэрэв дотоод Монгол манай улстай нэгдвэл яваандаа СССР-ийн холбооны улс болоход болох уу?" гэж асуухад И.Сталин:"Танайх манай холбооны улс болох хэрэггүй. Бид Гадаад,дотоод хоёр Монголыг нэгтгэхийг дэмжихдээ Оросын харьяанд ч орохгүй, Хятадын харьяанд ч орохгүй нэгдсэн нэгэн тусгаар улс байхыг хүсэж байна" гэж зөвлөсөн байна.
Николай Афанасьевич Крючков  /19910-1994/
 1966-онд ЗХУ-ын ардын жvжигчин, социалист хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Н.А.Крючков "Үер" кинонд тоглохоор Монголд ирэв. Тэрбээр өнгөрсөн зууны 20-иод онд Монголд ардын хувьсгал ялуулах нөхцөлийг хангасан Монголын партизанууд хийгээд Улаан армийн дайчдыг Өргөө (Улаанбаатар) хотын орчимд Туул голоор гаргадаг завьчин орос өвгөний дvрд тоглосон юм.





Вечяслав Михайлович Молотов  /1890-1986/
В.М. Молотов ид залуу байхдаа 1930-аад оны сүүлээр зөвлөлт засгийн тэргүүн, ЗХУ-ын ардын комиссарын зөвлөлийн тэргүүн болжээ Молотов Засгийн эрхэнд гарах тэмцэлд ялагдаад, 1957 онд бүх дээд албан тушаалаасаа огцорч, Монгол Улсад элчин сайдаар томилогджээ.Урианхайн хязгаар гэж Богд хаант Монгол Улсын нутаг дэвсгэрт багтаж байсан газар Зөвлөлтийн хяналтад шилжсэнээр  хилийг тодотгон тогтоох хэлэлцээр БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд 1957 оны намар эхэлжээ. Монголыг төлөөлж, хилийн хэлэлцээр хийх төлөөлөгчдийн даргаар ГЯЯ-ны сайд С.Аварзэд томилогдсон байна. Зөвлөлтийн талаас В.М.Молотов хэлэлцээг удирдах болжээ.
В.Молотов " Монголын газар нутгаас баруун талдаа Асгатын оройгоос Их Соёны нуруу хүртэлх 3-40 км өргөн, 300 орчим км урт газрыг ЗХУ-д таслан өгөхийг" шаардсан байна. Хариуд нь С.Аварзэд "Энэ хил бол дээр үеэс уламжлан ирсэн түүхэн хил. Хилийг өөрчлөх шаардлага байхгүй" гэжээ. Ингээд хэлэлцээр мухардалд орж 1958 оны эхээр Н.Хрущев "МАХН-ын Төв Хороонд" гэж хаягласан цахилгаан утас ирүүлсэн байна. Түүн дээр "Танай Гадаад хэргийн сайдын араншин Москвагийн гайхшралыг төрүүлж байна шүү" гэж сануулсан, занасан өнгөөр бичсэн зүйлс байсанд Ю.Цэдэнбал сандарч, "Энэ асуудлыг Зөвлөлт-Монголын найрамдлын амьсгалаар шийдвэрлэх хэрэгтэй. Манай хоёр улсын хооронд шийдвэрлэж болохгүй асуудал байгаагүй. Ялангуяа одоо үед бүр ч байж болохгүй" гэжээ.Хил тодотгох ажил 1962, 1976 онуудад дахин сэдэрч харилцан комисс гарган 250 гаруй жилийн түүхтэй диморкацийг эргэж хяналаа. Ингээд энэхүү гурван удаагийн тодотголоор Тувад 2 321,7 ам км, Буриадад 120,7 ам км, нийт 2 442,4 ам км нутгийг СССР-т алджээ.
1953 оны 3 дугаар сарын 8-нд В.Молотов Ю.Цэдэнбалтай уулзаж ярилцахдаа:
"ЗСБНХУ-д нэгдэх гэсэн асуудлын тань талаар Тантай ярихыг надад даалгасан юм. Танай энэ шийдвэр бол бүдүүлэг алдаа юм. Одоо бол цаг нь бишээ. Зөвлөлтийн империализмын тухай дахиад л ярьцгаах болно. Энэ шийдвэрээ цуцлах хэрэгтэй. Гэхдээ яахав, цуцлах л болж дээ. Танай энэ шийдвэрээс чинь болчимгүй зан ханхалж байна. Анхнаасаа зөвлөж ярих хэрэгтэй байсан шүү дээ... Ер нь танайд нэг нь нөгөөгөөсөө илүү зүүн тийш хэлбийх юм" гэжээ.
Иван Михайлович Майский /жинхэнэ нэр нь  ЯН Леховецкий/1884-1975/

1919 онд академич И. Майский гэж Оросын нэртэй эрдэмтэн Засгийн газрынхаа даалгавраар манай улсад судалгаа хийх гэж ирээд манай хүн амыг тоолоход  600 000 орчим байжээ.Дээр нь 120 000 хятад иргэн байсан .
И.Майский: Автономитийн үеийн монголчуудын тухай.
1.Зан төрхийн назгай байдал Монгол хүний оюун санааны хамгийн чухал шинж бүхий л сэтгэцийн үндэс нь назгай байдал лав мөн.
2. Залхуурах, зүгээр суух хоёр
назгай байдалтай байдаг монгол хүний өөр бас нэг шинж байдал бол түүний ямар нэгэн тийм зарчимлаг залхуурал юм.  Монгол хүнийг ажил хийх авъяас чадваргүй гэж хэлж болохгүй. Тийм биш.
Шаардлага гарвал тэд мэрийлттэйгээр удаан ажиллаж чадна.Гай болоход монгол хүн ажил хийх дургүй. Аливаад хүч гаргахыг үзэж чаддаггүй.Тэд орос дарга юмуу гадаадын худалдааны ч юмуу эсвэл өөр ямар нэгэн хариуцлагатай ажил эрхэлсэн хүмүүсийг байнга л завгүй ажил эрхэлсэн байгааг хараад дотроо гайхдаг.
3. Цаг бол мөнгө биш
4. Хир буртаг, цэвэр бус байдал
Соёл багатай ямарваа нэгэн хүний адил монгол хүн хир буртаг, цэвэр бус байдал дунд аж төрнө. Монгол хүн саван хэрэглэхийг мэдэхгүй.
5. Харанхуй бүдүүлэг ба мухар бишрэл Жирийн монгол хүн хэдэн мал, нүүдлийн хэвшлээс өөр юу ч мэдэхгүй байна.
6. Ажигламтгай сониуч зан

Гайхмаар ажигламтгай байдал бол монгол хүний шинж гэлтэй
7 Бодь сэтгэл, зочломтгой зан.

Монгол хүний зан төрхийн зан төрхийн ихээхэн сэтгэл татам чанарт тэдний хөгжилтэй бодь сэтгэл, зочломтгой зан юм. Та хөмсөг зангидсан дүнсгэр монгол эртэй барагтай л бол тааралдахгүй. Зан аашаа хувиргах нь  их огцом. Нэг ёсондоо том хүн бус хүүхдүүд аятай сэтгэгдэл төрүүлнэ
8. Эрэгтэй эмэгтэй хүний харилцаа
Урьд цагт эр эмийн харилцаа нь хатуу тогтсон хуулиар зохицуулагдаж байсан бол Автономит Монголд бэлгийн амьдрал ялангуяа дээд ангийнханд заримдаа 8-9 насанд эхэлдэг байна. Би 
Монголын эрхзүйг тодорхойлох санаатай материал цуглуулж явахдаа учир сайн ойлгох хүмүүсээс хүчингийн хэргийг яаж шийтгэдэг гэж асуухад тэд ерөөсөө түгдрээд хариулж чаддаггүй байлаа.
Харин нэгэн номтой байрын ламаас асуухад "За даа. манайд ч ийм гэмт хэрэг байдаггүй юм шүү дээ. Манай хүүхнүүд ердөө татгалздаггүй амьтад шүү дээ" гэж илэн далангүй айлдаж билээ.
Оссендовский  Антоний  Фердинанд /1878-1945/ польш

1918 онд Сибирьт байгуулагдсан Колчакийн Засгийн газрын Сангийн яамны сайд байсан польш гаралтай, нийтлэлч А.Ф.Оссендовскийн "Хvн араатан, бурхад" номыг сэтгvvлч, орчуулагч Ж.Нэргvй 2000 онд орчуулсан . Тэрхvv номонд Богд хааныг хорлох гэсэн оролдлогын тухай дурдатгал байдгаас гадна А.Ф.Оссендовский 1920-иод оны Монголын  амьдралын тvvхэн гэрчийнхээ хувьд Богд хааныг єндрєєр vнэлж Монголын тусгаар тогтнолд vнэтэй хувь нэмэр оруулсан хvн мєн болохыг олон баримтаар нотолсон байдаг. Хятадууд нэг удаа Богд хаан руу алив муу бvхэнд мэргэшсэн хордуулагч отчоо явуулсан аж. Уг томилолтын нууц учрыг тааварласан Богд хаан Монгол, Тvвдийн сvм хийдvvдээр удаан хугацаанд аянд явчихсан байна. Тэр завсарт Богд гэгээнийг орлон vлдсэн хувилгаан хvv Хятад оточтой дотносох далимдаа Монголд ирсэн жинхэнэ зорилгыг нь олж мэджээ. Удалгvй мєнєєх хятад оточ тодорхойгvй шалтгаанаар нас барж, Богд хаан єргєєндєє эргэн ирсэн гэдэг.
"Цуст барон" гэж алдаршсан Унгерний Монгрлд нуусан алтны тухай дуулиан 21-р зуун гарчихаад байхад хүртэл намжихгүй олз омогт дуртай хүмүүсийг адал явдалд урин дуудсаар байх бололтой. Польшоос газрын гүнийг шинжилдэг багаж хэрэгсэл бүхий уул уурхайн мэргэжилтэй хэсэг жуулчин манай улсад  ирсэн аж.  Тэд 1921 оны үед Монголын нутагт тэнүүчилж явсан "Азийн морин дивизийн" толгойлогч Барон Унгерний нуусан алтыг Сэлэнгэ мөрөн болон Дорнодын тал нутагт эрж хайхаар иржээ.Тухайн үед Унгерний дагалдагч байсан Ф.Оссендовский хэмээх польш эрдэмтэний бичиж үлдээсэн номонд Унгерний асар их баялаг Монгол нутгийн хөрсөнд ухаж авах эзнээ хүлээн зүүрмэглэж байгаа гэсэн цуу домог тэднийг ийнхүү хөдөлгөхөд хүргэсэн нь гарцаагүй. Гэхдээ Барон Унгерний нуусан алтыг хайж буй анхны тохиолдол нь энэ биш юм. Бүр социализмын үед 1950 оны дундуур Оссендовскийн номыг олж уншсан Зөвлөлтийн цэргийн офицерүүд Унгерний нуусан алтыг хайж Дорнодын талд хэд хэдэн газрыг ухаж хаяад буцааж булалгүй орхисон нь одоо хүртэл хүн мал унаж үхчихмээр, харанхуй шөнө бол машин тэрэг яваад орчихмоор саад тотгор дагуулан байсаар байгаа гэдэг.
Николай Константинович Рерих.  /1874-1947/

...1927 оны намар, түүх, угсаатны зүй, байр зүйн судалгааны том аялалыг Төв Азид зохион байгуулсан, Николай Константинович Рерих эхнэр, хүү, дагалдах хүмүүсийнхээ хамт Монголд иржээ. Төв Азийг судлах Америкийн эрдэм шинжилгээний багийг ахалж ирсэн нэрт эрдэмтэн Түвэдийн Лхаса хотод очих зөвшөөрөл хүлээн Улаанбаатарт саатаж өвлийг өнгөрөөсөн байна Санкт Петербургийн уран зургийн академи, их сургуулийн хуулийн ангид зэрэг суралцан төгссөн энэ хүн амьдралынхаа туршид долоон мянга гаруй зураг зуржээ бүтээлд нь дорнын сэдэв давамгайлдаг.Монголын  Дvрслэх Урлагын Музейн сан хємрєгт Н.К.Рерихийн хэд хэдэн бүтээл бий..Түүнийг Дорно дахинд Оросын нөлөөг хүчтэй болгох гэж зориуд Монгол, Төвд, Энэтхэг рүү илгээжээ.Н.К.Рерихийн гэр бүлийнхний 1927 онд амьдарч байсан байшин Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Отгонтэнгэр их сургуулийн зүүн талд бий.Рерих 1947 онд Энэтхэгт нас барсан бөгөөд өтөл насандаа Орост амьдрах зөвшөөрлийг гуйсан боловч Оросууд зөвшөөрөөгүй юм.Гэхдээ  улаан Оросын "Буддист гэдэг нэртэй тагнуулч, улс төртэй хутгалдсан нэгэн юм" гэж эдүгээ Оросын зарим эрдэмтэн үзэж байна.
Владимирцов Борис Яковлевич /1184-1931/
  1931 онд энэ хүн "Монголчуудын нийгмийн байгуулал" гэсэн ном бичсэн ба уг ном 1934 онд хэвлэгджээ. Судлаач энэ номд "Чингисийг төрөхөөс өмнө монголчууд хүй нэгдлийн нийгэмд амьдарч байв. XI-XIII зуунд феодализм Монголд эхэлж хөгжжээ. Харин XIV-XVII зуун бол Монгол дахь феодализмын хөгжлийн оргил үе нь болно. XVII-XVIII зуунд Монголын феодализм уналтад орсон" гэж дүгнэжээ.
Нэрт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцов 1929 онд Халимагууд Элст хотноо урьж, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрсдийн шинэ үсэг зохиолгох хүслээ илэрхийлжээ. Түүний хариуд Владимирцов "Хиагтын зээл дээр байгаа монгол хүн, Хүрээний монгол, Бээжингийн гудамжинд гүйж яваа монгол хүмүүс бие биеэ шууд ойлголцдог гайхамшигтай бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ, монголчууд! Би та нарт зориулсан ондоо бичиг үсэг зохиож чадахгүй гэж хэлсэн нь тэмдэглэгдэн үлджээ.
Георгий Константинович Жуков /1896-1968/
 "/Эх орны дайны үед Япон яагаад манайх руу довтолж зүрхлээгүй вэ гэвэл, тэр үеийн Японы удирдлага Халхын голд хатуу сургамж авсантай холбоотой гэж би боддог. Бас Халхын голд Л.Дандарын командалсан зургадугаар морин дивиз сайн байлдсан. Бас Халхын голд нөхөр Ж.Лхагвасүрэн байлдааны ангиудыг сайн удирдсан. Ялангуяа цэргүүдийн дотор нам, улс төр, ухуулга таниулагын ажлыг их сайн зохион байгуулж байсан. Хүн нэг бүрт үнэнийг мэдрүүлэх, эх орноо хайрлах, дайсныг үзэн ядах, дарга цэргээ харилцан хүндэтгэх явдал маш чухал. Ер нь цэрэг хүний хөдөлмөрийг хэзээ ч, ямар ч үед хайрлаж байх учиртай юм шүү. Монгол Улс намайг улсынхаа баатар болголоо. Ер нь Монголчууд минь намайг хэзээ ч, ямар ч үед мартаагүйд үргэлж баярладаг. Ерөөсөө би энэ ард түмэнд ач тустай юм хийе, энэ л миний амьдралын хамгийн гол зүйл гэж бодож явсан юм"/
Жанжин Г.К.Жуковыг манай улс Баатар цол олгож, Сүхбаатарын одон, байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байлаа. Мөн 1946 онд түүнийг Улаанбаатар хотын хүндэт иргэн болгожээ.  Дэлхийн 2р дайний дараа маш  их нэрд гарсан Г.К.Жуковоос болгоомжилсон Сталин түүнийг Москвагаас цөлж ,хүнд байдалд орсон Н. Хрушев түүнийг дуудан тусламж авчээ ЗХУКН ын их хурал дээр Жуков хэрвээ Н.Хрушевийг огцруулбал ЗХУын армид хандах болно гэж хэлжээ. Хрушев албандаа хэвээр үлдэж харин Г.К.Жуковын хэлсэн үгийг мартсангүй . Тэр Хрушевийг утасдахыг хүлээн нойрны эм уусаар гэртээ нас баржээ. Н.Хрушев мэдээж түүнээс болгоомжилсон.
 Энд би хуягаа миний бие пионерт элсэж байлаа.










Кайгородов Александр Петрович /1887-1921/
 
Оросын нутгаас шахагдан гарсан Кайгородов, Казаниев, генерал Бакич нарын цэрэг Ховд хязгаарыг хяналтандаа байлгаж ЗОУ-ыг довтлох бааз суурь болгохыг хичээсэн байна. Цагаантнуудаас Алтайн тэлэнгэд гаралтай, мөн Алтайчуудаар цэргээ бүрдүүлсэн Кайгородов Бөхмөрөний гол орчимд нутаглаж, нутгийн зарим ноёдоос дэмжлэг хүлээж байсан байна. Үүний учир бол тэрээр бусад цагаантнууд шиг ард иргэдийг дээрэмдэж байсангүй байна. Нөгөө талаар нутгийн эрх баригчидтай ойртон түншилж чадсан байна. Түүнд уналга ачлага дөрвөдийн зарим хошуудаас нийлүүлж байжээ. Харин 7-р сараас хойш Баруун хязгаарт байгуулагдсан Ц.Хасбаатар, Ц.Ламбадорж, К.К.Байкалов нарын цэргийн отрядыг орон нутгийн эрх баригчдаас идэвхтэй дэмжсэнээр тэд зарим талаар амжилтад хүрч байсан боловч 1921 оны намраас цагаантануудын давуу давуу хүчинд ялагдаж Толбо нуурын тулалдаанд бүслэгджээ. Энэ цэрэгт Хөшөө модноос улаан цэргийн баг, отрядууд ирж тусалснаар 1922 оны 1-р cap гэхэд Баруун хязгаар гадаадын цэрэг, зэвсэгт дээрэмчдээс ангижирч чадсан юм.Кайгородов Алтай нутагтаа очоод байлдаж яваад vрэгдсэн.

1 комментарий:

  1. САЙН ӨДРӨӨ
    Намайг ноён Ругаре Сим гэдэг. Би Канадад амьдардаг, би өнөөдөр аз жаргалтай хүн болж байна уу? Намайг болон миний гэр бүлийг бидний ядуу байдлаас аврах ямар ч зээлдүүлэгч би түүнд зээл хайж байгаа бүх хүмүүст хандана, тэр надад болон манай гэр бүлд аз жаргал бэлэглэв, би 300,000.00 долларын зээл хэрэгтэй байна гэж өөртөө хэлсэн. Би 2 хүүхэдтэй ганц бие Эцэг болохоор амьдралаа бүхэлд нь эхлүүлэхийн тулд надад 300,000.00 долларын зээл өгөхөд тусалдаг энэ шударга, бурхнаас эмээдэг эр хүний ​​зээлдэгчтэй уулзаж байсан. Та зээлээ буцааж төлөх болно, түүнтэй холбоо бариарай, түүнийг өөр рүүгээ чиглүүлдэг ноён Ругаре Сим гэдгийг хэлээрэй. Ноён, Мохамед Кареентай и-мэйлээр холбогдоорой: (arabloanfirmserves@gmail.com) Баярлалаа.


    ЗЭЭЛИЙН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭЛБЭР
    Нэр......
    Дунд нэр .....
    2) Хүйс: .........
    3) Зээлийн хэмжээ: .........
    4) Зээлийн хугацаа: .........
    5) Улс: .........
    6) Гэрийн хаяг: .........
    7) Гар утасны дугаар: .........
    8) Имэйл хаяг ..........
    9) Сарын орлого: .....................
    10) Мэргэжил: ...........................
    11) Та манай талаар аль сайтыг энд оруулсан .....................
    Сайн сайхныг хүсъе, баярлалаа.
    Дерек имэйл arabloanfirmserves@gmail.com

    ОтветитьУдалить