суббота, 26 февраля 2011 г.

Арктикын ард тvмэн. Ненейчүүд.

Монголын тал нутагт оршин тогтнож байсан нvvдэлчин аймгууд єнєєгийн хойд туйлын уугуул иргэдийг бvрэлдэн бий болоход ихээхэн нєлєє vзvvлсэн аж.

Колийн олтригоос Таймыр хvртэл, Хойд мєсєн далайн эрэг хавиар нутагтай ненейчvvд уул нь Ємнєд Сибирь хавиар нутагтай нvvдэлчид байсан хэмээн угсаатны зvйчид vздэг. Тэдний євєг дээдэс МЭ I зууны vед дайнч нvvдэлчдийн хєлєєс дайжин явсаар одоогийн нутагтаа хvрчээ. М.А.Кастрений vзэж байгаагаар єнєєгийн неней vндэстэн нь финн-угра угсааныхантай холбоотой самоед нар гэнэ.
Самоед нар Обь мєрнийг даган єгссєєр єнєєгийн нутагтаа суурылсан байж болох талтай. Ненейчvvд ОХУ-ын цєєнх vндэстэн дотроо хамгийн єнєрт ордог юм байна. 2002 оны ОХУ-ын хvн амын тооллогоор 41 302 неней vндэстэн тоологдсон бєгєєд тэдний ихэнх нь буюу 27 000 нь Ямал-Ненейгийн автономит тойрогт бvртгэгдсэн байна. Мєн Краснояр, Ненейн болон Таймырын автономит тойрогт ненейчvvд олноор суудаг.

Ненейчvvдийг эдvгээ Хойд туйлын уугуул оршин суугчид хэмээн албан ёсоор тооцдог болжээ. Ненейн автономит тойрог нь ОХУ-ын Архангель мужид багтдаг. Энэ ард тvмэн хэзээнээс л цаа буга маллан амьдрал ахуйгаа залгуулсаар ирсэн нvvдэлчид. Зєвхєн Ямалын хошууны ненейчvvд гэхэд л ойролцоогоор 500 000 цаа буга адгуулдаг. Эд єєрсдийгєє тундрын ба ойн неней хэмээн хоёр ялгадаг. Гэхдээ ойн ненейн харьцангуй цєєн тоотой Ханты-Мансийн автономит тойргийн нутаг болох Пур болон Таз голын сав газраар нутаглана. Ненейн автономит тойрог нь Их, Бага газрын тундрыг хамарсан нутагтай ба эртний Тиманы гvвээ толгод болон Пай-Хойгийн нуруутай тэгш єндєрлєгт оршдог. Энэ нутагт жижиг гол нуур элбэг, тэдгээрээс хамгийн том нь Печора гол юм. Ерєнхийдєє сэрvvн цаг агаартай, 6 сард хамгийн дулаан буюу +6 +12 хэмтэй байна. Харин євєл нь нэлээн удаан vргэлжилнэ, 220-240 хоног сунайсан євєл. Мэдээж борооноос йлvvтэй цас л ордог.

Урт євєлтэй энэ газрыг баруун талаас нь Цагаан тэнгис, хойноос нь Баренцийн болон Печорийн тэнгис, зvvн
хойноос нь Карын тэнгис угаадаг. Ургамлын хувьд хєвдлєг, бутлаг ургамал голлодог ч газар нутгийн 10 орчим хувь нь тайга. Тундрын зун богинохон ч мойл, гvйлс, нэрс гээд тухайн газар орчинд дасан зохицсон жимс жимсгэнэ зєндєє бий. Ойролцоогоор 600 тєрлийн цэцэг, 80 зvйлийн бутлаг ургамал, 100 орчим янзын мєєг ургана.
Харин ан амьтнаар vлэмж баялаг. Амьтдыг нь тундрын, тайгын, арктикийн гэж vндсэн гурван хэсэпг хувааж болно.
Далайн олон зvйл амьтнаас гадна нуур голын 30-аад зvйл. Мєн 110 гаран тєрлийн шувууд тундрын богинохон зун ирж зусдаг ба 20 орчим тєрлийн байнгын нутагладаг шувууд бий. Тайгад бол хэрэм, жирхнээс аваад олон хєхтєн амьтан нутаглана. Мєн баавгай, хандгай, vнэг, чоно гэх мэтийн араатан ч элбэгтэй. Эднээс хамгийн том нь мэдээж хандгай. Арктикийн бvст нь цагаан баавгай, тундрын vнэг, далайн хав элбэг бий.

Комментариев нет:

Отправить комментарий