суббота, 26 февраля 2011 г.

Александр Солженицын: Гулаг Ольтриг.3

шалан дээр чулуудна. Тэгснээ нөгөөдөх чинь хоёр хуруугаа V үсэг шиг хоёр нүдрүү
чинь чичсэнээ айлгаж заналхийлнэ ч гэж байхгүй шууд чамайг нүдэж эхэлнэ. V үсэг
нь чиний 2 нүдийг чинь ухна шүү гэсэн үг юм. Нүдийг чинь ухах хүнд чиний өөрийн
эд хогшил бусад зүйлс юу болох вэ?
Орос дуунд хулгайч нарын дуу их байр эзэлдэг бололтой. "Блатной" гээд
хайвал интернэтээс маш олон дуу гарч ирнэ
Ганцхан мөчид л чиний амьдралын бүхий л итгэл үнэмшил чинь нурж унах болно.
Баривчлагдахаас өмнө, түүнчлэн баривчлагдсаныхаа дараа ч гэсэн чи тодорхой
түвшинд өөийгөө хүндлүүлж, өөрийн үзэл бодлоо үгээр хэлж, үгээр хариу авч
чаддаг байсан... Энэ мөчөөс хойш чамд хувийн гэх зүйл үгүй болно. Тэд бол хүн
биш. Тэдний хувьд өгөх хариулт бол цохих. Цаг алдалгүй шууд л зодолдох... Доор
байгааг нь цохьлоо, дээдхийг нь яах вэ? Магадгүй чиний бусад нөхөд байвал,
хамтдаа эсэргүүцье. Гэвч чиний бусад нөхөд, бусад 58-р зүйлтнүүд ийм зүйлтэй
хэдийн учирч өмнө нь буланд шахуулж байсан. Тэд чамайг хараагүй юм шиг царай
гаргаж, юу ч болоогүй юм шиг, болох ёстой зүйл ном журмынхаа дагуу л болж
байгаа юм шиг царай гаргах болно. Энэ үед чи өөрийгөө "хувьсгалын эсэргүү" гэж
зарлагдсанаа санах хэрэгтэй. Тийнхүү тэр хулгайч чамаас пальтог чинь дээрэмдэж,
цамцны чинь дотор оёсон байсан 20 рублыг булаан авах болно. Энэ үед эхнэр чинь
чамд замдаа хэрэглээрэй гэж өгсөн ваадантай зүйлийг дээд талын суудал дээрээс
нэгжиж үзээд... вааданг чамд буцаан өгөхөд дотор нь зөвхөн шүдний оо л байх
болно.
Хэдийгээр хүн болгон бууж өгдөггүй ч 99 хувь нь бууж өгдөг байлаа. Яаж ингэж
болдог юм бэ? Тэд нар чинь эрчүүд, офицерүүд, цэргүүд, тэргүүн шугамын цэргүүд
биз дээ! Хүчтэй, шийдэмгий цохихын тулд хүн тухайн тулаанд бэлэн байх ёстой,
түүнийг хүлээж байх ёстой бөгөөд тэрхүү тулаан нь зорилготой байх ёстой юм. Тэр
бүх зорилгууд энд алга байлаа. Хулгайчууд буюу блатной нарын тухай ямар ч
ойлголтгүй хүн ийм зүйл зайлшгүй болно гэдгийг мэддэггүй байсан юм. Тэрээр
зөвхөн цэнхэр малгайтнууд л дайсан гэж бодож байв. Харин бодит байдал дээр
хулгарууд цэнхэр малгайтнуудын гар хөл байсан юм.
Чанга цохихын тулд тухайн хүн ар талаасаа дэмжлэгтэй, нуруугаа хамгаалуулах
ёстой. Харин улс төрийн хоригдлуудад тийм зүйл байгаагүй. Дахин дахин
байцаалтын машинаар орж, давтагдсанаас зөвхөн бие махбодын хувьд ч биш
сэтгэл санааны хувьд 58-ууд маш их мохсон байдаг. Ямагт эсэргүү, нууц бүлгэм гэх
зэргээр цоллуулсан тул одоо бусадтай нэгдэнэ гэхээс ч үс нь арзайдаг болсон
тэдэнд хамтарч тэмцэнэ гэсэн бодол огтхон ч төрдөггүй байв... хутга авч орвол яах
уу? Хутгаар яах юм? Хэний эсрэг. Хутга авч орвол 58-ын зүйл ангийг бүр ч
хүндрүүлэх байв. Нэгжлэгээр хутга гарвал шууд буудуулж ч магадгүй. Хулгайчуудын
хувьд бол том асуудал биш, энэ бол тэдний бараг ёс заншил нь, байдаг л зүйл гэж
үл тооно. Харин 58-ынхаас хутга гарвал "терроризм" .
Хулгайчуудын байцаалт, ял нь 58-ынхаас өөр. 2 энгийн зөөлхөн процесстой.
Зөөлөн шүүх. Зөөлөн ял. Тэгээд бас хугацаанаасаа өмнө суллагдана. Түүнчлэн
байцаалтын үед ч гэсэн хэзээ ч тэднийг хүч хэрэглэж, элдвээр тамлахгүй. Түүний
эргэлтийг хасахгүй, тэр хэзээ ч өлсөхгүй. Эрүүгийн хууль тэдэнд зөөлөн хандаад
зогсохгүй тэд ч гэсэн өөрсдөө өөрсдөөрөө бахархдаг байв. Энэхүү бахархлыг нь
цэнхэр малгайтнууд, шоронгийн хуяг дарга нар ч дэмждэг байв: "Өө, наадах чинь
юу ч биш. Чи хэдийгээр дээрэмчин, алуурчин ч гэсэн чи эх орноосоо урвагч биш. Чи
бол манай хүн. Чи өөрчлөгдөх болно". Хуулийн 11-р хэсэгт: зохион байгуулалтын
тухай дурдсан байдаг байв. Яагаад? Үнэндээ зохион байгуулалт гэдэг бол сайн.
Хулгайч нар ч гэсэн ийнхүү зохион байгуулалт коллективизм, хамтралын тухай
сураг л дээ, сайн байна! Тэднийг мөн зэвсэг хэрэглэлээ, зэвсэг авч явлаа гэж
чангалдаггүй. Зэвсэг бол хулгайч нарын заншил... Заримдаа хулгайчуудыг 58-
ынхантай зориуд хольдог байв...
Хэрвээ чихээ дэлдийлгэвэл янз бүрийн гайхалтай түүх сонсоно: Иван Коверченко
дунд зэргийн нуруутай. Гэхдээ үнэхээр болдоггүй, сахилгагүй нэгэн. Түүнийг
гаднаас нь харахад гайгүй. Гэхдээ чөтгөр чинь архинд толгойгоо мэдүүлсэн нэгэн
байв... Түүнийх шиг ийм түүхийг бусдад дамжуулж хэлэх ёстой... Германчууд
химийн дайнд бэлтгэж. Бид химийн дайнд бэлтгээгүй байсан гэдгийг хэн ч мэднэ.
Гэтэл нэгэн дүнхүү толгойтон, биднийг Кубанаас зугатаж байх үед нууц химийн
бөмбөг бүхий лаборатори, агуулахаа устгалгүй зугатчихжээ. Хэрвээ олбол
германчууд үүнийг олон улсын шившиг болгон дэлхий нийтэд зарлах байв. Тэр үед
Краснодарийн уугуул ахлах лейтенант Коварченкод 20 шүхэрчин өгөн дайсны
галын шугамын хойно бууж тэдгээр бөмбөгийг устган газар булах даалгавар
өгөгдөв. Энэ түүхийг сонсож байсан бусад ялтнууд төгсгөлийг нь гадарлан эвшээж
байв. Бодвол тэр баригдаад, германуудад олзлогдоод, одоо тэгээд эх орноосоо
урвагч хэмээн ялтан болоод явж байгаа биз... Үгүй. Харин Коварченко даалгавараа
гайхалтай биелүүлэн, тэд нараас ганц ч хүн үрэгдэлгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ
амжилттай буцаж ирж чадсан. Түүний нэрийг ЗХУ-ын Баатар цолонд дэвшүүлэв.
Албан ёсоор нэр дэвшихэд 2 сарын хугацаа ордог байв. Баатар цолыг дүрсгүй биш,
нэр хүндтэй, бусдад үлгэр жишээ болсон хүмүүст олгодог байв. Харин тэр тийм биш
байлаа. Тэр уухсан гэхээс байж ядаж байв. Хэрвээ Улсын баатарт тодорхойлсон
юм бол ганц литер спирт юундаа харамлаад байгаа юм бэ? Калигулагын тухай
хэзээ ч сонсож байгаагүй ч тэр дараахийг хийсэн юм. Тэр моринд мордон хотын
цэргийн комиссарын 2-р давхарт морьтойгоо шатаар гаран, За алив надад ганц
литр спирт өгчих гэжээ. Тэрээр бодохдоо энэ нь илүү сүрлэг, улсын баатарт илүү
тохирох хувилбар бөгөөд түүний хүсэлт ч хоосон өнгөрөхгүй хэмээн тооцсон гэдэг.
Тэд түүнийг үүний төлөө баривчилсан уу? Үгүй. Яалаа гэж. Харин Улсын баатар
өгөхийн оронд Улаан тугын одон өгсөн. Коварченко их уудаг, уух ч хүсэлтэй байсан.
Харин архи тэр бүр олддоггүй байсан тул тэр архи олох аргаа бодож болдог байв.
Польшид тэр нэгэн гүүрийг германчууд дэлбэлэхээс нь өмнө амжиж хамгаалав.
Үүний дараа тэрээр манай удирдлага, штаб тэнд очол тэр гүүрийг өөрийн өмч мэт
ашиглаж болно гэж үзсэн юм. Тэгээд тэр гүүрээр гарч байгаа Польшуудаас төлбөр
авдаг болов. Намайг байгаагүй бол та нар энэ гүүрээр гарч чадахгүй байсан шүү
дээ паразитуудаа. Түүний дараа тэрээр өөр зүйл бодож олов. Тэр польшуудыг
өөрөөс нь тэр гүүрийг худалдаж аваач гэсэн санал тавьсан. Нэг их үнэтэй биш ээ.
Польшууд эсэргүүцэж татгалзав. Ахмад тэндээс явах хэрэгтэй болсон тул, за аваа
май, үнэгүй ав гээд хаяж явсан...
... Красная Преснягын дамжин өнгөрүүлэхэд манай камерт нэгэн тусгай илгээгдсэн
хоригдлыг оруулсан. Энэхүү хал хоригдлын царайнд зэрлэг, шийдсэн төрх
харагддаг байлаа. Тэр хэдийн ялныхаа дийлэнх хэсгийг эдэлчихсэн байв. Энэхүү
хатуу дүр төрх яваандаа бидний царайнд ч гэсэн тодрон гарах болно, учир нь энэ
бол Гулагын арлыхны нийтлэг дүр төрх гэдгийг тухайн үед би ойлгоогүй байв.
Зөөлхөн, найр тавьсан хүмүүс арал дээр дорхноо алга болж, арилдаг байв. Хүмүүс
2 долоо хоногтой гөлгийг хардаг шиг, тэрээр бидний гэнэн царай байдлыг харснаа
ёжтой инээмсэглэв.
Лагерьт ямархуу вэ, яавал дээр вэ? "Лагерьт хөл тавьсан анхны мөчөөс чинь л тэд
та нарыг залилж, дээрэмдэх болно. Хэнд ч бүү итгэ. Эргэн тойрноо хурдан хар: хэн
нэгэн чамайг хазах гээд анаж байж магад. 8 жилийн өмнө би Каргополлагд яг л та
нар шиг гэнэн амьтан очиж байсан юм. Тэд биднийг вагоноос буулгаад хянагч нар
биднийг лагерьлуу 6 миль газар явганаар тууж явах гэж байлаа. Бидний хажууд 3
чарга хүрээд ирэв. Цувааны хуягууд саад бололгүй, зарим томхон биетээ залуус
бидэн дээр хүрч ирэв. "Ах дүү нар минь ачаагаа чарган дээр тавьчих, бид нар
лагерлуу хүргэж өгөх болно" гэв. Хоригдлуудын ачааг чаргаар зөөдөг гэж бид өмнө
нь номон дээрээс уншиж байснаа саналаа. Тэгээд "Шоронд бас тийм ч хүмүүнлэг
бус биш юм байна" гэж бодов. Бид ачаагаа чарган дээр тавиад, тэд ч явав. Дахиж
бид тэднийг огтхон ч хараагүй юм даа."
Яаж ингэж болдог юм бэ? Тэнд чинь хууль дүрэм гэж байдаг юм байгаа биз дээ.
"Битгий тэнэг юм асуугаад бай. Тэнд хууль дүрэм гэж бий. Гэхдээ тайгын хууль,
жунглын хууль. Шударга ёс гэдгийн тухайд бол, Гулагд хэзээ ч шударга ёс гэж
байгаагүй, байх ч үгүй. Та нар мөн өөр нэг зүйлд дасаж ойлгох хэрэгтэй: лагерьт хэн
ч хэзээ ч үнэгүй юм хийдэггүй юм. Хэн ч өгөөмрөөсөө болж бусдын тулд юм хийхгүй.
Чи бүх зүйлийн төлөө төлөх ёстой. Хэрвээ хэн нэгэн чамд ямар нэг зүйл санал
болговол, энэ бол заваан заль. Хамгийн чухал зүйл бол: нийтийн ажилаас аль
болох зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ чи нийтийн даалгаварт ажил дээр буух л юм бол
за тэгээд дуусаж байгаа нь тэр."
Нийтийн даалгаварт ажил аа?
"Ямар ч лагерьт байдаг, ерөнхий, бүх нийтээрээ хийх ёстой даалгаварт ажил
байдаг юм. Хоригдлуудын 80 хувь нь энэн дээр ажилладаг, тэд бүгд үхдэг юм. Бүгд
шүү. Дараа нь тэд тэр ажлыг хийлгэхээр дахиад шинэ хоригдлуудыг авчирна.
Нийтийн ажил хийх юм бол чи хамаг хүчээ барах болно. Чи ямагт өлсгөлөн, ямагт
нойтон байх болно. Бас гуталгүй. Тэгээд тэд чиний хоолны нормыг чинь
дутуудуулж, ер нь чамд өгөх бүх зүйлээ дутуу өгөх болно. Хэрвээ чамайг өвдвөл
тэд чамд ямар ч эмнэлгийн тусламж өгөхгүй. Нийтийн даалгаварт ажил дээр
гарахгүйн тулд ямар ч үнээр хамаагүй эхний өдрөөсөө л тэмцсэн тэр хүмүүс л
шоронд амьд үлддэг юм. Бүр эхнийхээ өдрөөс шүү"
"Ямар ч үнээр хамаагүй юу"
"Ямар ч үнээр хамаагүй" Красная Пресняд би энэхүү, нэмж хачирлаж,
дэгсдүүлээгүй энэ үнэнийг өөртөө суулгаж авсан юм. Харин нэг зүйл асуухаа
мартчихсан юм. Үнийг нь яаж хэмжих вэ? Өндөр гэж, хэр өндөр үнэ вэ?
Гуравдугаар хэсэг
АЛАН УСТГАХ ХӨДӨЛМӨРИЙН ЛАГЕРЬ
Нэгдүгээр бүлэг
Аврорагийн хуруу
Уншигчид нэгдүгээр номноос “концлагерь” гэдэг үг шүүх хурлын тухай түүх өгүүлж
байх үед хэдэнтээ гарсныг анзааран, алдаж хэрэглээ байлгүй дээ гэж бодсон байж
магад. Үгүй тийм биш. 1918 оны 8-р сард Владимир Ильич Ленин Евгения Бош
болон Пенза мужын Гүйцэтгэх хороонд явуулсан цахилгаандаа “Сэжигтэй бүх
хүнийг хорь. [гэм буруутай биш шүү сэжигтэй хүнийг] Хотын захад бөөнөөр хорих
лагерь байгуулж хорь” гэсэн телеграм явуулж байв. Үүнээс 10 хоногын дараа Улаан
Террорын тухай Тогтоол батлагдсан. Тэнд “Зөвлөлт засгийг ангийн дайснуудаас
хамгаалахын тулд тэднийг бөөнөөр хорих концлагерь байгуулна” хэмээн заасан
байв.
Жил өнгөрөх тусам хоригдлуудыг байрлуулах өөр аргуудыг туршиж үзэж,
дэглэмүүдийг нь өөрчилж байв. Аюулгүй, улс төрийн бус чанартай гэмт хэрэг хийсэн
хүмүүсийг хөдөлмөрийн колоньд 1922 оноос, 1923 оноос засан хүмүүжүүлэх, 1924
оноос хөдөлмөрийн байр, хөл хорио. Улс төрийн хоригдлуудыг 1922 оноос
урьдчилан хорих байр, 1923 оноос тусгай зориулалтын ганцаарчлан хорих зэрэг
хэлбэрүүдийг нэвтрүүлж эхлээд байв. 1929 онд нийт хоригдлуудын 33-41% нь л
ажил хийж байсан гэдэг. Өөрөөр яах ч билээ. Тэр үед улс орон даяар ажилгүйдэл
байсан юм. Улс орон даяар 5 жилийн төлөвлөгөөгөөр ажиллаж эхлэв. Энэ бүхэн
Соловкиг ч тойроогүй дайрсан. 1930 он гэхэд Соловкийн хоригдлуудыг маш их
ажлаар дарж эхэлсэн.
Кемын шоронгоос Ухта хүртэл хоригдлууд шороон зам тавьж эхлэв. Тухайн үед нь
мэргэжилтнүүд үзчээд энэ замыг тавих ямар ч бололцоогүй гэж үзэж байсан ч
хоригдлуудын хүчийг тийш нь чиглүүлэв. Энэ замыг тавихад хоригдлууд зун нь
живж, өвөл нь хөлдөж үхэцгээж байв. Энэ зам дээр ажиллана гэхээс Соловкийн
хоригдлууд үхтлээ айдаг байв… Ийнхүү аажмаар шорон хоригдлууд гэж тусдаа
арал дээр байдаг гэдэг төсөөлөл алгуур замхарч эхлэв. Гэсэн ч тэднийг ямар ч
болов нийгмээс зайтай байлгахын тулд тэрхүү арлуудыг зөвлөлтийн тэнгисийн
хүчээр тогтоон гарах гарцгүй бүслэх ёстой байв.
Хамгийн баруун гар талд, шатан дээр, эхний эгнээнд зогсож байгаа сахалтай
нхр Френкель
Шоронд ямар ч гэмг й х м с хоригдож байна! Анхаар эрх чөлөөтэй хүмүүс.
Тэднийг хоригдлуудтай найрсаг байж, нөхөрлөдгийг нь зогсоох хэрэгтэй. Ийнхүү
“хортой” цуурхалуудын эсрэг зөвлөлт засагт ашигтай дэвшилтэт цуурхлуудыг түгээх
болов: шоронд алуурчид, хүчиндэгчид дүүрч байна. Оргодол болгон бол аюултай
дээрэмчин. Хаалгаа түгж. Айцгаа. Хүүхдүүдээ хамгаалцгаа. Тэднийг барьж ав,
илчил ОГПУ-ын ажилд тусал. Бидэнд мэдээлээгүй хүнийг бидэнд мэдээл! ...
Архипелаг тэлэх тусам оргох оргодлуудын тоо олширч байв. Архипелагын анхны
тэр үед ч гэсэн оргох төлөвлөгөө хоригдолд баяр баясгалан авчирж сонсогддог
байв. Гэнэн хүмүүс л 3 жилийн дараа суллагдах болно гэж итгэж байхад илүү алсын
хараатайгууд нь 3 жил ч 23 жил ч болсон суллагдахгүй гэдгийгээ мэддэг бөгөөд эрх
чөлөөнд зөвхөн оргох замаар л хүрч болохыг харж байв. Соловкигоос яаж оргох юм
бэ? Соловкийн арлыг тойрсон тэнгисийн ус өвөлдөө хөлддөг ч зарим гасар
хөлдөөгүй нээлттэй устай, дээр нь цасан шуурга... Харгалзагч нар сандралдаж
гүйлдэж эхлэхэд зарим хоригдол оргосон болохыг бусад нь мэдэж, яг өөрсдөө л
оргсон юм шиг битүүхэн баясацгаадаг байв. Тэр баригдсан болов уу? Яасан бол гэж
хоорондоо шивнэлдэцгээнэ... Зарим нь л оргож чаддаг байсан бөгөөд зарим нь
замдаа далайд живдэг байлаа. Карелын арлуудад хүрсэн нэг нь булшинд орсон юм
шиг таг чиг болохыг илүүд үздэг байв.
Кемээс англируу оргосон нэг алдартай орголт бий. Тэр чөтгөр англи хэл мэддэг
байсан бөгөөд түүнийгээ бусдад мэдэгдэлгүй нуусан байв. Тэрээр Кем дэхь мод
бэлтгэлийн лагерт хуваарьлагдаж чадсан бөгөөд тэнд байхдаа гадаадруу мод ачиж
авч явж байсан тэнгисийн багийнханд өөрийнхөө түүхийг хэлж онгоцонд нь
нуугджээ. Түүнийг алга болсныг мэдээд хорих ангийнхан газар сайгүй хайгаад мод
ачиж байсан хөлөг онгоцыг нэгжиж 7 хоног зогсоосон ч оргодлыг олж чадсангүй.
Гадаадын худалдааны хөлгийг хуваариас нь өөрчлүүлж зогсоосны төлөө асар их
торгууль төлөх ёстой болов... Олдохгүй байсан тул түүнийг модонд цохиулсан юм
уу далайд живж үхээ биз хэмээн эрлээ зогсоов... (түүнийг хөлөг дээр хайх болгонд
хөлгийн багийнхан түүнийг зангуунаас бэхлэн далайд буулгадаг байсан ба тэрээр
усан доороос нарийхан гуурсаар амьсгалдаг байсан байв) ... Тэгтэл удалгүй
соловкийн шоронгийн тухай С.А.Малсагоффын бичсэн Тамын Арал (Island Hell)
гэдэг ном англид хэвлэгдэн гарав. Энэ ном барууныхныг цочирдуулсан хэдий ч
тэдний зарим нь хоригдол хэтрүүлж, дэгсдүүлж бичсэн байх гэж бодож байв. Учир
нь түүний бичсэн болгон нь Зөвлөлтийн элчин сайдын яамнаас тараадаг мэдээлэл,
сурталчилгаатай эрс тэс зөрчилдөж байв... 1929 оны 6 сарын 20-нд Максим Горький
тусгай даалгавараар Соловкид ирэв. Тэрээр Соловкийн нөхцөл байдалтай
танилцан, тэнд юу болж байгааг дэлхий дахинд үнэн зөвөөр нь мэдэгдэх хүсэлтийг
зөвлөлтийн засгийн газраас аваад байв. Түүнийг дагалдан ГПУ-ын штабын
офицерууд явж байв... Түүнийг Соловкийн сахилгын байранд ороход ялтнууд сууж
байв. Бүгд сонин уншаад. Байранд ямар ч шахцалдсан юм байсангүй. Цэвэр
цэмцгэр. Харин нэг хачирхалтай нь хоригдлууд бүгд хэлэлцсэн юм шиг сонингуудаа
буруу харуулан барьсан байв. Горький тэдний нэгэнрүү нь очсоноо сониныг нь зөв
харуулж өгөв... Хоригдлууд дуугүйгээр юу болсныг хэлэх гэж оролдож байв... Тэр
ойлгосон байх ёстой...
Дараа нь Горький хүүхдийн лагераар орлоо. Хүүхэд бүр тусдаа ортой гудастай.
Энд тэнд хэд хэдээрээ бөөгнөрөн сууж юм ярилцацгаах ба нүүрэнд нь инээмсэглэл
тодорцгоон баяр хөөр болсон байртай байлаа. Тэгтэл гэнэт 14-тэй нэгэн хүү
“Горький та сонсооч. Энд байгаа бүх зүйл худлаа. Та үнэнийг мэдмээр байна уу. Би
таньд хэлж болох уу? (Өө хүү минь дээ, золиг минь чи өвгөн зохиолч миний хэдийн
тохиролцчихсон шагнал харамжийг баллах гээд байна уу даа. Москвад хувийн
байр, москвагийн гаднахан хувийн зуслан...)” Хүү түүнд, бусад хүмүүсийн хажууд
бүтэн цаг хагас юу болдог тухай бүхнийг ярив. Дараа нь Горький бөөн нулимс болон
тэндээс гарсан гэдэг... “Чи түүнд биднийг шумуулаар шийтгэдэгийг ярьсан уу? Чи
түүнд биднийг шон дээр суулгадаг тухай ярьсан уу? ” Ярьсан. Чи түүнд морьны
оронд хоригдлууд тэрэг чирдэгийг ярьсан биз дээ. Шуудайны тухай. Бас гадаа
цасан дунд хонуулдаг тухай? Ярьсан... Хүү бүхнийг ярьсан байв... Удалгүй Горький
буцаж мэдэгдэл маягийн нийтлэл бичив. Түүний бичсэн нийтлэлийг манай оронд
болон барууны улсууд даяар янз бүрийн, чөлөөт хэвлэлүүдэд том үсгээр бичиж
байв. Тэнд нь: Соловкийн шоронгоор хүн айлгахаа больцгоо, хоригдлууд тэнд маш
сайн байна хүмүүжицгээж байна гэж бичсэн байв... Удалгүй 58-ынхан хойно
хойноосоо ачигдацгааж эх хавдар болсон Соловецкийгаас өөр өөр тийшээ
хуваарьлагдан өөр алс үхлийн газруудад шинэ шинэ шоронгууд нээхээр явцгааж
эхэлсэн.
Гуравдугаар бүлэг
Ольтриг бүрэлдэж эхлэв
Ольтриг дангаараа хатууран бүрэлдээгүй, улс орон хөгжихийн хамт ольтриг мөн цуг
хөгжсөн. 1928 оны 3 сарын 26-нд Ардын Комиссаруудын зөвлөл ялын бодлого
болон ял эдлүүлж байгаа нөхцөл байдлын талаар судалгаа хийгээд ялын бодлого
хангалтгүй байна: ангийн дайснуудын тухайд илүү хатуу чанга арга хэмжээ авах
хэрэгтэй, хорих лагеруудын дэглэмийг улам чангатгах хэрэгтэй гэсэн тогтоол
гаргасан. Түүнээс гадна ялтан хүн ажлаасаа ямар ч ашиг орлого авах ёсгүй, харин ч
улс орон түүний ажлаас ашиг олох ёстой гэж үзсэн. Товчхондоо, өргөн хэмжээний
баривчилгаа хийхийн тулд маш олон тооны шорон бэлдэх хэрэгтэй гэж үзсэн байв.
1923 онд Соловкийн арлууд дээр гурван мянга хүрэхгүй хоригдол байсан бол 1930
он гэхэд тэнд хоригдлуудын тоо 50 мянга даваад байв. 1930 он гэхэд Кем дэх
хоригдлуудын тоо 30 мянгаар нэмэгдэж, бас 50 мянга болоод байв.
1929 он гэхэд Лодейное Полегоос Тайбола хүртэлх Мурманскын төмөр зам дагууд
СЛОН-ы лагерууд хэдийн баригдсан байв. 1930 он гэхэд Лодейное Полед Свирлаг
хэдийн хөлөө олсон, Котлаг Котласд байгуулагдсан байв. 1931 онд БелБалтлаг
байгуулагдав. Хорт хавдар газар авсаар байв. Хэдийгээр нэг талаасаа далайд,
нөгөө талаасаа финляндын эргээр хязгаарлагдаж байсан ч энэ нь саад болсонгүй
1929 онд Красная Вишерад лагерь байгуулагдав. Тун удалгүй Сорока Котласын зам
байгуулагдаж эхлэв. 1931 онд Слон-ы Хойд Уралын хэлтэс шинээр байгуулагдав.
1929 онд геологич Рушинскыгээр удирдуулсан хоригдлуудыг газрын тосны судалгаа
хийлгүүлэхээр Чибю голруу илгээв. Судалгаа амжилттай болж Ухтад Ухтлаг
байгуулагдав. Удалгүй хажууханд нь Печлаг байгуулагдаж, хоорондоо нэгдэн
Ухтпечлаг байгуулагдав. Умардын мужуудад зам тавих хэрэг гарсан тул тэнд лагер
байгуулав...
Гулагыг хулгайч Френкэл байгуулсан гэсэн домог яриа байдаг. Френкэл
шоронгуудыг байгуулаагүй. Харин түүнийг цааш нь хөгжүүлсэн юм. Френкэлээс ч
өмнө тэд хоригдлуудыг ёс суртахуунаа хөгжүүлэг гэж зүгээр суулгах хэрэг байхгүй
гэдгийг олж харсан байсан юм. Зөвлөлтүүд засан хүмүүжүүлэх ажил гэдэг бол
үнэндээ хүмүүжүүлж засах тухай ажил биш харин ямар ч үнээр хамаагүй, дааж
давшгүй норм өгч үхтэл ажилуулах явдал гэж үздэг байв. Тиймээс ч үнэндээ
"хөдөлмөрөөр засан хүмүүжүүлнэ" гэдэг нь "хөдөлмөрөөр устгана" гэсэн үг гэдгийг
сайтар ойлгоцгоосон юм. Френкелээс ч өмнө шоронгууд байсан. Харин зөвлөлт
засгийн хувьд лагерь, шорон ямар байж болохыг жинхэнэ үндэс суурийг нь тавьсан
хүмүүсийн нэг бол яалт ч үгүй Френкель юм.
Нафталы Аранович Френкель Туркын еврей бөгөөд Константинополь хотод төржээ.
Тэрээр Марюпольд бизнесийн ажлаа эхэлсэн бөгөөд удалгүй саятан болж хүмүүс
түүнийг "Хар тэнгисын дүнзний хаан" хэмээн дууддаг байв. Дэлхийн нэгдүгээр
дайны үед тэрээр зэвсгийн худалдаа хийж, орост хувьсгал гарах гэж буйг мэдрэн
бүр 1916 онд өөрийн бизнесийг Туркрүү нүүлгэж, өөрөө бас тийшээ очсон. Тэр тэнд
аз жаргалтай, чинээлэг амьдарч болох байсан ч хувь заяа нь дуудсан уу яасан
Улаантны засагт хүчээ өгөхөөр зөвлөлтөд буцаж иржээ. Константинопольд байхдаа
түүнийг зөвлөлтийн тагнуулын агент болсон гэлцдэг. Тэнд тэрээр хар зах дээрээс
оросын рублээр алт худалдан авч зөвлөлтрүү гаргадаг байсан гэдэг... Амжилттай
ажилсных нь шан болгож ГПУ түүнийг баривчилсан.
Соловкийн шорон болгосон сүм
Соловкийн хоригдлуудын дурсгалд босгов.
Любянкад байхдаа тэрээр нөхцөл байдлаа дүгнэж үзээд, зөвлөлт засгийн
тэргүүнүүдрүү янз бүрийн өргөдөл бичдэг байв. 1927 онд түүнийг Соловкид
авчирсан ч ирмэгц нь бусад хоригдлуудаас тусад нь байр гаргаж өгч, түүнд туслах
хоригдол өгч, түүнд хорихоос чөлөөтэй орж гарах эрх өгсөн юм. 1928 онд түүнийг
Кемрүү шилжүүлсэн. Тэнд тэрээр маш ашигтай ажилладаг туслах аж ахуй
байгуулсан. Сүмийн байшинд хэдэн арван жилээр хэрэглэгдэхгүй дараастай байсан
арьс ширүүдийг гарган арьс боловсруулж, гутал хийдэг, арьсан эдлэлээр юм хийдэг
хоригдлуудыг авч ажилуулан маш сайн чанарын гутал үйлдвэрлэдэг болсон ба
гутлыг нь Москвагын Кузнецкын гүүрний хажуудахь тусгай дэлгүүрт худалддаг байв.
1929 онд Москвагаас тусгай онгоц ирч Френкелийг авч нисэн түүнийг Сталинтай
уулзуулсан. Энэхүү ярианы бичлэг одоо хүртэл байдаггүй, нууц хэвээр үлджээ.
Гэхдээ ярианы үеэр Френкэль хэрхэн хоригдлуудын хөдөлмөрийг ашиглан
социализм байгуулж болох тухай гайхалтай төлөвлөгөөг Сталинд танилцуулсан
гэдэг. Энэхүү уулзалтын үеэр Френкель хоригдлуудыг дотор нь А, Б, В, Г гэж ангилж
хөдөлмөрлүүлэх тухай саналыг дэвшүүлсэн юм: Хорих ангид ямар нэг ажил хийхгүй
байгаа бүх хоригдлыг -Б, өвчтэй биш бүх хоригдлыг-В, сахилгад суугаагүй бүх
хоригдлыг-Г, цөмийг нь хорих газар өнгөрүүлэх өдөр бүхнээ ажил хийж өнгөрөөх
ёстой -А. Мөн энэхүү уулзалтын үеэр Френкэль хоригдлуудад цөмд нь адилхан
хүнсний норм олгох хэрэггүй гэдэг санааг дэвшүүлсэн. Талх, хүнсийг цөмийг нь
ялгавартай өгөх хэрэгтэй. Түүнээс гадна ажил хийсний төлөө ялнаас нь хоног хасаж
урамшуулдагыг болих хэрэгтэй гэж зөвлөсөн ажээ (Энэ тухайд бол тэр анхных нь
биш. Бүр 1890 онд ажил хийсний төлөө ялын хоногийг хасахгүй байя гэж яригддаг
байв.) Энэхүү уулзалтаас хойш удалгүй эдгээр санаануудаа бодит байдал дээр,
амьдрал дээр турших боломж Френкельд олдсон. Цагаан тэнгисийн суваг
байгуулах төсөл буюу Беломорстрой-гийн ерөнхий даргаар түүнийг томилсон юм.
Беломорстрой эхлэх үед Френкелийг сулласан бөгөөд Беломор канал байгуулагдаж
дуусах үед түүнийг Ленины одонгоор шагнаж Байгал-Амур-н гол замыг байгуулах
ажил буюу БАМлаг-ын ерөнхий даргаар томилсон юм.
... Сталин газрын зураг үзэж сууснаа нэг тэнгисээс нөгөө тэнгис хүртэл гаансаараа
зуран суваг татсан юм. Энэ төслийг гүйцэтгэхийн тулд түүнд яаралтай хий гэж
даалгахаас өөр арга бараг байгаагүй байх. Учир нь манай улсад онцгой, яаралтай
гэж тодотгоогүй ямар ч ажил хийгддэггүй байв. Хэрвээ энэ ажил яаралтай биш бол
энэ ажлыг чухал гэж хэн ч итгэхгүй, тиймээс тэнд тэрэг түрж яваад үхэхийн тулд
хоригдол хүртэл энэ ажлыг чухал гэдэгт итгэх ёстой байлаа. Хэрвээ энэ ажлыг
чухал гэдэгт итгэхгүй бол хэн ч шинэ нийгмийн төлөө зам засаж яваад үхэхийг
хүсэхгүй. "Сувгыг яаралтай богино хугацаанд хямдхан барих ёстой. Хорин сарын
дотор!" Хорин сар. Энэ бол их удирдагч хоригдлуудад суваг барихыг болон ялаа
дуусгахыг зөвшөөрсөн хугацаа байв. Тодруулбал 1931 оны 9 сараас 1933 оны 4 сар
хүртэл. Маш их яарч байсан учир тэр тэдэнд бүтэн хоёр жил ч өгөөгүй. 140 миль
хад чулуутай газар. Энэ бол янз бүрийн гадаадын хөрөнгө оруулалт ашиглан урт
удаан хугацаанд байгуулсан Днепрострой биш байсан юм. Беломорстройг зөвхөн
ОГПУ дангаараа байгуулах ёстой байсан бөгөөд энэ ажилд зориулж ганц ч копекын
гадаадын хөрөнгө оруулалт өгөхгүй гэж шийдсэн байв. Зуун мянган хоригдол нэгэн
зэрэг ажиллаг. Үүнээс өөр ямар капитал хэрэгтэй юм бэ? Тэгээд тэр сувгийг хорин
сарын дотор дуусга. Ганц ч өдрөөр хойшлуулахгүй шүү!
Үүний дараа хоригдол инженерүүдийг шалавлан цуглуулж ажилдаа гарцгаав.
Инженерүүд "Бидэнд бетон каркасууд хэрэгтэй." Чкеистүүдийн хариу "Бидэнд тийм
зав байхгүй. Модоор орлуул". Инженерүүд "Бид нарт трактор, кран, барилгын
машинууд хэрэг болно". Чекистүүд "Ямар ч гадаад валют зарцуулж болохгүй. Ямар
ч тийм зүйлс байхгүй. Бүхнийг гараар хий" гэж хариулж байв. Чекистүүд маш их
яарч байсан тул тэд энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Ташкентээс
гидротехнологичид, усжуулалтын экспертүүдийг ачив. Түүний хамт Тусгай (нөгөө
дуртай үг нь) Дизайны Товчоог Фуркасовскийн Замд (Энэ бол анхны шарашка
нарын нэг болсон юм. Нарийн мэргэжилтэй хүмүүс, экспертүүд, эрдэмтдийг арай
өөр "тансаг" нөхцөлд хорьдог хорих газар шоронгуудыг Шарашка хэмээн
хоригдлууд нэрлэдэг байв) байгуулав. Манайхан маш их яарч байсан тул газар дээр
нь хэмжилт судалгаа хийхээс өмнө төлөвлөгөө зохиох ажил эхэлчихсэн байв. Тэр
битгий хэл зарим чекистүүд та нар төлөвлөгөө хийж яадаг юм өмнөх Волга-Доны
төлөвлөгөг авч ашиглахгүй юу гэж байсан ч сүүлд нь тусгай төлөвлөгөө хийхийг нь
зөвшөөрсөн гэдэг. Мэдээж Карелруу судалгааны баг явуулсан. Гэхдээ
дизайнеруудын хэнийг нь ч төвөөс холдохыг хориглосон юм. Тиймээс загвар зохиох
албаны байр, Карель хоёрын хооронд телеграм тасралтгүй явж байв: "Наана чинь
газрын өндөршилт нь ямар байна? Хөрс нь ямархуу байна?"
Бид маш их яарч байсны улмаас ямар ч төлөвлөгөө, ямар ч хангамж, ямар ч багаж
хэрэгсэл, тэр бүү хэл байрлах байр ч байхгүй хоосон газарлуу хоригдлуудыг вагон
вагоноор нь зөөж байв. Газар газраас янз бүрийн хүмүүс хоригдлууд ирж, зарим
хуучин андууд ч уулзаж байв: хуучны оюутнууд, эсперанто хэл судлаачид, цагаан
армийнхан... төв азийн Красноводскийн лагерь, Самарканд, Сталинабад
лагериудаас зуны дулаахан цамц өмдтэй узбек, таджик хоригдлуудыг тэр чигт нь
хасах хэмийн хүйтэнтэй Карелын хүйтэн өвөлрүү шууд авчирч байв. Өдрийн хийх
ёстой норм нь 2.5 куб ярд хэмжээтэй гранит чулууг буталж, гар тэргэнцэрээр зөөж
100 ярд газар аваачиж асгах ёстой... 20-р зууны энэхүү төслийг эртний
пирамидуудтай ч гэсэн харьцуулахад дэндүү зэрлэг бүдүүлэг шударга бус юм.
Пирамидуудыг ядаж тухайн цаг үеийн оргил технологи ашиглаж байгуулсан бол бид
40 зууны өмнөх технологи ашиглаж байсан юм. Энэ бол манай үй олноор устгах
гаазын өрөө байсан юм. Учир нь жинхэнэ гаазын өрөөг ажилуулах гэхэд хий
олдохгүй байв...
Хоригдлуудын чихэн дээр "Энэ сувгыг нөхөр Сталины тушаалаар байгуулж байна"
гэж байнга хашгираастай байв. Социалист уралдаан мандтугай. Ингээд ажлын
бригдадууд, жигүүрүүд, коллективүүд, лагеруудын хооронд дайчин ажлын
уралдаанууд өрнөв. Сүүлд нь харуул цэргүүдийн хооронд бас уралдаан зарлагдаж
өрнөцгөөв (Зорилго нь юу вэ, хоригдлуудыг илүү сайн хорих уу?)
Улс төрийн хоригдлууд бусад гэмт хэрэгтнүүдийг хооронд нь дайсагнуулж ангийн
тэмцэл өрнүүлэх явдлууд хэвээрээ, хүчтэй өрнөж байв... Хүлээлгэж өгөх хугацаа
ойртох тусам хяналт шаардлага улам бүр чнга болж байв. Ажлын нормыг хоёр
дахин ихэсгэж, хооронд нь уралдуулж, гологдол гаргагчид, ажлаас зайслхийж,
нормоо хуурамчаар биелүүлэгчдийг илчлэх ажил хүчтэй явагдаж байв... 1933 оны
2-р сард Беломорын төсөлд ажиллаж байсан хоригдлуудын цөмийнх нь эргэлт
уулзалтыг хориглов. 4-р сард 48 цагийн тасралтгүй ажиллах шуурган дайралт
зарлав- Урраа. 30 мянган хүн 48 цаг унталгүй ажиллав. 1933 оны 5 сарын 1-нд
Ардын Комиссар Ягода суваг бэлэн болсныг Сталинд илтэв... Цагаан тэнгис-
Балтын сувгийн дараа Москва-Волгын суваг эхлэв. Сувгууд дуусах үеэр гайхамшигт
сувгуудын биелэлтийн талаар сэтгүүл сонингууд бүгд магтан сайшаацгааж, бараг
хоригдлуудыг москвад ирэхэд нь талх сүү, зөгийн балтай угтах мэт байв... Үүний
хажуугаар соёлын довтолгооны янз бүрийн урлагынхан, хамтлагууд социализмыг
магтан дуулцгаана. Сайн дурын уран сайханчид:
"Ямар ч сайхан дуу
Хэлж, магтаж чадахгүй
Ямар ч гайхалтай зүйл эх орныг минь гүйцэхгүй
Энэ оронд бид амьдардаг юм..." гэж дуулцгааж байв.
Үүнийг л лагерьт жинхэнэ "жиргэх" гэж хэлдэг юм. Бурхан минь ямар ч суваг байлаа
гэсэн өнгөрснийг тэнд булж далдалж дийлнэ гэж үү?
Дөрөвдүгээр бүлэг
Ольтриг хатуурч эхлэв
Түүхийн цаг цохилоо. 1934 оны 1-р сард Зөвлөлийн Коммунист намын төвийн хороо
бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдав. Хурал дээр төрийг улам бүр бэхжүүлж,
чангаруулах хэрэгтэй гэж Их удирдагч үг хэлэв. Үүнийг олон янзаар тайлбарлаж
эхэлсэн бөгөөд Вышинский үүнийг "Засан хүмүүжүүлэх институтүүдийг дээд зэргээр
чангатгах" явдал хэмээн тайлбарлав. Шоронгуудыг чнгатгах замаар социализмыг
байгуулах! Энэ бол энгийн нэг хошигносон, ёжилсон яриа биш харин энэ үгийг ЗХУ-
ын Ерөнхий Прокурор хэлсэн юм. Ийнхүү Ежовыг терророо эхлэхээс ч өмнө террор
хийгдэх бэлтгэл хийгдэж эхлэв.
Хорих газрууд дахь хөдөлмөрийн коллективуудыг хоригло. Хугацаанаас нь өмнө
суллахыг хоригло. Ажил хийж ялаа багасгасан хоригдлуудыг яах вэ? Багасгасан
ялыг нь хүчингүй болгож дахин баривчил. Зарим шоронд хоригдлын хойдхыг
санваартанд даатгаж, цогцосыг өгдөг байсныг болиулав. Юу болж байгаа юм бэ?
Ангийн дайсныг хорих ангид ажилуулж байгаа юм уу? Нас нөгцсөн хоригдлын
цогцос бол Гулагын өмч, хаана оршуулсан нь улсын нууц! Хоригдлуудад
мэргэжлийн сургалт олгох уу? Боль, цөмийг нь цуцал. Хоригдолд цалин олгох уу?
1925 оны 11 сарын тогтоолоор хоригдолд энгийн ажилчны хөдөлмөрийн 4-ний
нэгээр цалинжуулдаг байсныг болиулав. Юун цалин. Амаа хамхи. Хоригдолд
төлбөр хийх юм гэнэ ээ? Буудчихаагүйд баярлаж үз. Засан хүмүүжүүлэх тухай 1933
оны хууль яах вэ? Наадхаа мартаж үз. Наад хуулийнхаа хувийг бүх хорих газраас
татаж ав. "хоригдол хүнд ажил хийвэл хүнсний нормыг нэмэгдүүлж тооцно" гэсэн
75-р зүйлийг яах вэ? Бүгд адилхан норм авна. Харин ч бага ажиллавал нормыг нь
хасах болно...
Хорих систем маш суларсан учраас эцэст нь тултал эргийг нь чангалах хэрэгтэй гэж
тэд үзэж байв. Эхлээд харуул хамгаалалтын системээс эхлэв. Периметр тогтоож,
гэрэлтүүлэг прожектор зоов. Зэвсэгт харуулууд байлдааны цагийн хуваариар
ажиллаж, цэргийн сургалтанд хамрагддаг болов. Дайрах сургуультай герман овчарк
нохдыг албанд авч ашиглаж эхлэв. Архипелагыг тойрон төмөр хөшиг татагдаж
эхлэв. НКВД-ын офицер сержантуудаас өөр хэн ч хорих газруудын хашаагаар орж
гарах боломжгүй болов. Ийнхүү чонын соёо хурцлагдаж бэлтгэгдэв.
"Би чамайг консервны лаазанд гишгэж чихэх болно, харин чи дараа нь гарч ажил
хийх болно"
"Хэрвээ тмр замын дэр мод дутвал чамаар дэр мод хийнэ ш "
Европчууд фокс-трот бүжиглэж байхад, дэлхийн хоёрдугаар дайны эхний буун дуу ч
гараагүй байхад манайд байдал нэг иймэрхүү байв: Марийнскын дистрибюторт
(Марийнскийн шоронгийн дамжин өнгөрүүлэх хорих газар) хоригдлууд хувцсан
дээгүүр нь гүйлдэх бөөснүүдийг самаар дарж алж байв. Тайфусын халдвар
дэгдэхэд 15 мянган цогцосыг нүцгэлэн шуудуунд хаяж байв (дахин хэрэглүүлэх
зорилгоор дотуур хувцсуудыг нь цөмийг нь тайлж авсан байв). Өмнөх үеэс авч
үлдээж хоцорсон зүйл гэвэл "хулгайчуудыг давраах явдал" байлаа. Үнэндээ
хулгайчуудыг системтэйгээр өөгшүүлж хорих лагерьд өндөрт тооцогдох местүүдэд

Комментариев нет:

Отправить комментарий