суббота, 19 февраля 2011 г.

Орост хэн баян бэ?


Орост хэн жаргалтай вэ ?
А.Некрасов


Энэ жилийн хамгийн баян оросоор Абрамович Роман Аркадьевич шалгарсан билээ13.3 тэрбум ам.доллартай тэнцэх эд хєрєнгєтэй тэрбээр дэлхийн хамгийн баян 60 хvний жагсаалтад 21 дvгээрт бичигдсэн. Єнгєрсєн жил Оросын тэргvvн баянаар шалгарсан М.Ходорковскийн эд хєрєнгє 15-аас 2,2 тэрбум болтлоо багассан тул энэ жилийн дэлхийн тэргvvн баячуудын жагсаалтад орж чадаагvй юм. Тvvнээс гадна Оросын тэргvvн баячуудын жагсаалтаас хасагдсан таван хvн нь бvгдээрээ М.Ходорковскийтэй ажил хэргийн холбоотой хvмvvс байсан гэдэг. Одоогоос нэлээд хэдэн жилийн ємнє Оросын тэргvvн баячуудад ордог байсан Владимир Гусинский, Борис Березовский нар харамсалтай нь улс тєрийн шалтгаанаар хилийн чанадад амьдарч байгаа бєгєєд бизнес нь ч тєдийлєн сайнгvй байгаа бололтой.
Энэ жилийн дэлхийн тэргvvн баячуудын жагсаалтад Оросын нэлээд хэдэн иргэн орсон билээ. Зарим нэгэн хэвлэлд бичсэнээр тэд бvгд Орост амьдардаг еврейчvvд юм байна.
Тиймээс дэлхийн тэргvvн баячуудын жагсаалтад цэвэр орос хvн ороогvй гэсэн vг. 1996 онд Борис Березовский улс тєрийн хэрэгт буруутгагдаагvй байхдаа Оросын эдийн засгийн 50 хувийг тус улсын долоон тэргvvн баян хянадаг хэмээн их л бахархан ярьсан. Тэдний нэрсийг vзэхэд зургаа нь еврей vндэстэн байсан. Яагаад Орост еврейчvvд ийнхvv гэнэт хvчээ авсныг ойлгохын тулд тvvхийн хуудсыг эргvvлэх хэрэгтэй болно. 1987 онд М.Горбачев хувийн аж ахуй хєгжvvлэхииг уриалах vед цэвэр цусны оросуудаас vнэт цаасны арилжаа эрхлэх туршлагатай хvн байсангvй. Зах зээлд яаж ажиллах ёстойг мэдэж байсан еврейчvvд тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих vед хошуучилж чадсан. Ингээд vнэт цаас буюу хувьцаа гарч ирсэн явдал нь М.Ходорковский зэрэг хvмvvст улсын гэгдэж байсан ємчийг эзэмших боломж нээж єгсєн. Тэрбумтнууд олноороо тєрж удалгvй хууль дvрмийг зєрчсєн vйл ажиллагаа явуулж эхэлсэн. Єрсєлдєгчийнхєє амь насыг бvрэлгэх, бизнесийнх нь талаар бичсэн сэтгvvлчид, тєрийн албан хаагчдын амь насанд халдах болсон нь М.Ходорковский зэрэг баячуудыг эрх баригчид хяналтдаа авахад хvргэжээ. 15 тэрбум ам.долларын vндсэн хєрєнгєтэй хvн улс тєрд орж болно гэдгийг "ЮКОС" компанийн эзэн харуулсан байна. Vйл явдал цааш хэрхэн єрнєснийг бvгд мэднэ.
Єнгєрсєн жилийн Оросын тэргvvн баячуудын жагсаалтын нэгдvгээрт орсон Роман Абрамовичийн тухайн онцлон дурдах нь зvйтэй болов уу. Их Британийн хєлбємбєгийн "Челси..." клубын эзэн энэ залуу 2003 онд "Лондоны шилдэг хvн"-ээр тодорсон. Их Британийн нийслэлд хэвлэгдэн гардаг "Evening Star" сониноос явуулсан санал асуулгаар хамгийн єндєр оноог авсан. Оросын Чукотын автономит тойргийн амбан захирагч, "Сибнефть" газрын тосны компанийн эзэн тэрбээр гурван ч далбаат онгоцтой гэнэ. Роман Абрамавич 1966 оны аравдугаар сарын 24-нд Саратов хотод тєрсен. Ээж нь тvvнийг багад нь єєд болсон. 1960-аад оны сvvлчээр эцэг нь нас барахад Романыг аавынх нь дvv нь vрчилж авсан. Цэргийн албаахаагаад Губкиний нэрэмжит Москвагийн газрын тосны дээд сургуулийг дvvргэсэн.

1992-1995 онд нийт тав, 1995-1996 онд арван фирм байгуулсан. 2000 онд Чукотскийн автономит тойргийн амбан захирагчаар сонгогдсон. 1998 он гэхэд 1,2 сая ам.долларын орлоготой ажилласан. Єдгєє Их Британид амьдарч буй Борис Березовскийтэй нэлээд хамтрэн ажиплаж байсан гэдэг. 2003 онд "Fortune" сэтгvvлээс гаргасан АНУ-д амьдардаггvй 40 хvртэлх насны дэлхийн 40 тэргvvн баяны жагсаалтад нэлээд дээгvvр бичигдсэн.
Оросын еврей гаралтай баячуудын тухай ярихад Ерєнхийлєгч асан Борис Ельцинтэй нэлээд ойр дотно харилцаатай байсан Борис Березовскийн талаар дурдахгvй байхын аргагvй. Цагтаа Кремлийн загалмайлсан эцэг гэгдэж байсан тэрээр Оросын улс тєрд хамгийн их нєлєєтэй хvмvvсийн нэг байсан. 1946 онд Москвад тєрсєн тэрээр Москвагийн их сургуулийн механик-математикийн факультетийг дvvргэсэн. Шинжлэх ухааны салбарт чамгvй бvтээл туурвисан. Тvvний бvтээлvvд нь АНУ, Их Британи, Япон, Тёрман, Францад хэвлэгдэж байжээ. "ЛогоВАЗ" хувьцаат компанийг vндэслэн байгуулагч. Борис Ельцинийг Ерєнхийлєгчийн сонгуульд ялалт байгуулахад Оросын бизнесменvvд тэр дундаа Борис Березовский чухал vvрэг гvйцэтгэсэн гэдэг. Яагаад Борис Ельцинтэй дотно харилцаатай байсныг ойлгохын тулд тэр vеийн Оросын улс тєрийн нєхцєл байдлыг сайн мэдсэн байх ёстой. Б.Ельциний сонгуулийн сурталчилгаанд 140 сая ам.доллар зарцуулсан гэсэн тооцоо байдаг гэнэ. Дахин Ерєнхийлєгчєєр сонгогдсон Б.Ельцин тvvнийг Аюулгvйн зєвлєлийн нарийн бичгийн даргаар томилсон. Энэ хvн хэвлэл мэдээллийн салбараас ч чамгvй мєнгє олсон. Хууль бус ажиллагаа тэр дундаа Оросын машины зах зээлд єєрийн нєлєєгєє тогтоосон тvvнийг чеченийн салан тусгаарлагчидтай холбоотой хэмээн бичиж байсан. Ийнхvv цагтаа Оросын улс тєрд хамгийн нєлєєтэй гэгдэж байсан хvн єдгєє Их Британид орогнож байна. Оросын эрх баригчид ч тvvнийг хvлээлгэн єгєхийг шаардсаар байгаа. Янз бvрийн хууль бус ажиллагаа, хvн амины хэргийн цаана Березовский байгаа гэдэг.

Хэвлэл мэдээллийн салбарт нэлээд амжилттай бизнес хийж байгаад 2000 онд баригдаж, удалгvй гадаадад гарсан Владимир Гусинский ч мєн л еврей. Тvvнийг Орост нєлєє бvхий байхад багт нь Улсын аюулгvй байдлын хороонд ажиллаж байсан офицер, либерал vзэлтэй сэтгvvлчид гээд янз бvрийн хvмvvс ордог байсан гэнэ. 1990-ээд онд хамгийн баянд тооцогдож байсан хvмvvсээс Гусинский шиг эд хєрєнгєє хайр найргvй тарааж байсан хvн байхгvй. Тэрээр Орост хамгийн орчин vеийн банк, хэвлэл мэдээллийн эзэнт гvрнийг байгуулсан. Нэг ёсондоо Оросын еврейчvvдийн ертєнцийг єєрчилж чадсан гэдэг. Оросын улс тєрд єєрийнхєє нєлєєг тогтоож Оросын Ерєнхийлєгч, Израилийн Ерєнхий сайдын сонгуульд хvртэл нєлєєлдєг байжээ. Дахиад нэг алхахад Америкт хvрнэ хэмээн ярьдаг байв. В.Гусинский байгаагvйсэн бол Оросын НТВ телевиз, Оросын еврейчvvдийн чуулган байхгvй байхсан. Тvvний хамгийн гол дайсан нь Борис Березовский байсан бєгєєд Оросоос хєєлгєсєн гэлцдэг. 2000 оны сонгуульд єєрийнхєє бvх хєрєнгийг барьцаалан оролцсон тэрээр юу ч vгvй хоцорсон. Хэрвээ тэрбээр Роман Абрамович, сvvлд нь В.Путинтай муудалцаагvйсэн бол хувь заяа нь яах байсныг хэн ч мэдэхгvй. Тэдний хооронд vvссэн зєрчилдєєнийг улам ноцтой болгосон хvн нь Б.Березовский гэдэг. Орост ардчиллыг хєгжvvлэхийг маш ихээр анхаардаг тэрээр єнєєдєр Израиль, АНУ хоёрын дунд амьдардаг. Саяхан тvvнийг Израильд ирэхэд нь тус улсын цагдаа нар байцаалт авсан.

Ер нь еврейчvvд хаана явсан газраа манлайлагч нь болж байдаг. Их Британийн долоо хоног дутмын "Sunday Times" сонин дэлхийн хамгийн баян еврейчvvдийн жагсаалтыг хvртэл нийтэлсэн. Эхний аравт Их Британид амьдардаг 51 настай Филип Грин, нэрт хєлбємбєгчин Дэвид Бэкхем, Оросын бизнесмен Роман Абрамович нар орсныг дурдах нь зvйтэй болов уу.

Ю.ДЭЛГЭРМАА (Єдрийн сонин 153)

Комментариев нет:

Отправить комментарий