пятница, 11 февраля 2011 г.

Нинжатай хөөрөлдсөн хагас өдөр

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тэрэгтийн даваа орчимд хэсэг хүмүүс гар аргаар алт олборлож байна гэсэн сургаар тэдэнтэй уулзахаар зам хазайн явсаар Ялбаг гэдэг газар цөөн хэдэн хүн ажиллаж байгаатай таарсан юм. Хэд хоногийн өмнө их олон хүн байсан. Ихэнх нь хөөгдөж туугдан, зарим нь ахиухан алт гардаг газар хайн явцгаасан гэнэ.
Ер нь манай хөдөөгүүр нинжаагүй сум, газар орон гэж бараг алга. Хөдөө газар амьдрал хэцүүдэхийн хэрээр ажилгүй, орлогогүй бүхэн л Нинжа болцгоосон бололтой.
Хөдөөгийнхөн маань хэрхэн хаягдаж, цоо шинэ нийгмийн харилцаанд хөлөө олж чадахгүй хэрхэн амь тэмцэж, эрсдэж, хэлмэгдэж явааг нинжагийн амьдрал бэлхнээ харуулж байх шиг.
“- Ах нь дээр үед нэг муу жорлонгийн нүх ухах гэж ядарлаа, зүдэрлээ, өлслөө цангалаа гээл бөөн юм болдог байсан сан. Одоо бол амьдралын эрхээр өдөржин нүх ухаж амьдралаа залгуулж байна. Энэндээ ч дасчихаж дээ” -бидний яриа ингэж эхэлсэн юм.





























Гэрэл зургийг Д.Түвшинбаяр

Комментариев нет:

Отправить комментарий