воскресенье, 13 февраля 2011 г.

“Монголчууд бидний нэгийг нь 4000 юаниар /597 доллар/ худалдан авч, ажлаа хийлгэдэг байсан. Тэнд бидэнтэй бараг л адгуусан амьтан шиг харьцаж байсан”

Сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн Хятадын 20 ажилчин Монголд хууль бусаар аж төрж байсныг олж, удахгүй эх оронд нь буцаана гэж Улаанбаатар хот дахь Хятадын дипломат төлөөлөгчийн газраас мэдэгдсэн тухай мэдээг Хятадын “Глобал Таймс” сонины есдүгээр сарын 27-ны дугаарт нийтэлжээ.
“Энэ хэрэгт холбоотой 20 хятад ажилчин байгаа. Тэдний нэг нь ч визгүй байсан бөгөөд хууль бусаар Монгол Улсад ажиллаж байсан. Элчин сайдын яам уг хэргийг хариуцаж буй Монголын хуулийн байгууллагын удирдлагатай ярилцан хууль бус цагаач иргэдийг нутаг буцаах талаар ярилцаж байгаа” гэж Улаанбаатар хот дахь Хятадын ЭСЯ-ны консул Лю Жиминь мэдэгдсэн байна
Хятадын Хубэй мужийн хэвлэлд мэдээлснээр, тус мужийн Өжоу хотын Хуарун дүүргээс нийт 84 цагаач ажилчинг Хуанши хөдөлмөр эрхлэх газрын шугамаар Монгол руу илгээжээ. Энэ ажилчдын эхний хэсгийг жуулчны визээр наймдугаар сарын 17-нд Монголд авчирсан аж. Дараа нь тэдний бичиг баримтыг хураан авч, яг л боол шиг ажиллуулж байжээ.
“Монголчууд бидний нэгийг нь 4000 юаниар /597 доллар/ худалдан авч, ажлаа хийлгэдэг байсан. Тэнд бидэнтэй бараг л адгуусан амьтан шиг харьцаж байсан” гэж саяхан нутагтаа эргэн ирсэн хятад ажилчин ярьсан байна.
“Монголын барилга, уул уурхайн салбарт Хятадын 10 мянга гаруй цагаач ажилчин ажиллаж байгаа. Хятадын ажил олгогч газрууд эдгээр ажилчинд сарын 5000-8000 юанийн цалин
өгнө гэж амладаг. Ажилчдыг голдуу Эрээн хотын Ерөнхий консулын газар авчирч, жуулчны визээр Монголын хилийг давуулдаг” гэж өөр нэг эх сурвалж “Глобал Таймс” сонинд мэдэгджээ. Тус сонины сурвалжлагч энэ талаар тодруулахаар өнгөрсөн ням гарагт Эрээн хотын консулын газар руу утасдсан боловч хариу өгөөгүй аж.
С.Оттонбаяр

Комментариев нет:

Отправить комментарий