четверг, 24 февраля 2011 г.

«Орос ертөнцийн» сүйрэл: Хямрал, Ялзрал, Задрал




Агуу том гүрэн ойрын хугацаанд задран унах магадлал өндөр...Одоогийн засаглал таваас илүү жил тэсэх нь юу бол....Бжежинский 2012 онд ОРОС улсыг задран унахыг урьдчилан харсан...

Орос орон тоо, баримтаар

Оросын ШУА-ийн Нийгэм-эдийн засгийн судалгааны Институтын мэдээгээр 2011 он гэхэд Орос оронд 4 сая орон гэргүй тэнүүлч, 3 сая ядуус, 5 сая хараа хяналтгүй хүүхдүүд байна.

Уншигч ТА тэгээд яагаав? гэх байх. Гол нь эдгээр тоо баримт бодит сүйрлийн дохио юм.
Оросын хотуудын дүүргүүдийн цагдан сэргийлэхийн хэлтэст бүртгэлтэй 3 сая гудамжны болон вокзалын биеэ үнэлэгч байдаг. Үүнээс гадна Европ, Азийн орнуудад 1,5 сая орчим орос бүсгүйчүүд энэ хөдөлмөрийг эрхэлдэг. Биеэ үнэлэгчдийн ар гэр рүүгээ илгээсэн “ногооны” хэмжээ, Улс зэвсэг зараад олсон орлоготой ойролцоо байгааг хараад гайхах байх.

Оросын сая сая секс-хөдөлмөрчид дээр 6 сая сэтгэл мэдрэлийн өвчтнүүдийг нэмье. Ихэнхи нь хэвтрийн дэглэмд, үлдсэн нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ор байхгүйгээс хот, тосгодын гудамжаар тэнүүчилж, галзуурцгааж, өөрсдийгөө «ленинчүүд», «сталинчууд», «гагаринчууд» гэцгээнэ. Сүүлийн үед «гитлерчүүд» ч гарч ирлээ.

Таван сая мансуурагчид, зургаан сая ДОХ-ын халдвар тээгчид, цаана нь илрээгүй хичнээн хүн тэнэж байгаа гээч...

Хүүхдийн фондын захирал Алихановын үгээр: Орос оронд өнчин хүүхдийн тоо дайны дараахь 1945 оны 5 сараас давж 750 000 хүрчээ. (дайны дараа 678 000 өнчин хүүхэд байсан)
Дэлхийн  Эрүүлийг хамгаалах байгууллагын тооцоогоор Агуу Их Орос орон 37-42 сая архинд донтогчтой. Нэг хүнд 14 литр спирт, энэ үзүүлэлтээрээ «орос ертөнц» дэлхийн үнэмлэхүй тэргүүлэгч болсон байна. Санваартан Кириллийн (Гундяев) хэлснээр Оросын 20 сая лалын шашинтан “ногоон хорыг” хэрэглэдэггүйг тооцох юм бол архины энэ хүчирхэг цохилт «агуу зөвлөлтийн ард түмний хэлтэрхий», «орос ертөнцийн авангардын»  элэг, бөөрөнд бууж байгаа юм. Дашрамд хэлэхэд олон улсын хэмжүүрээр хүний «махбодь» наймаас илүү литрийг хэрэглэхэд дахин сэргэхгүй.

Орос улс статистикаас харахад 10 000 хүнд ноогдох театрын тоогоор дэлхийд 40, урлаг соёл, боловсролын хөгжлөөрөө 47 дугаар байрыг эзэлдэг.

Жил бүр Орост 3 сая хүн гэмт хэрэг үйлдэж, 80 000 хүн амины хэрэг гарч байна.( ОХУ-ын ерөнхий прокурор Устиновын илтгэлээс) Хоригдлын тоо 1 000 000 илүү гарчээ. ( хорих байгууллагуудын багтаамж-700 000 хоригдол). Дуулиант 1937 онд Орос орны хүн ам өнөөдрийнхөөс илүү байсанч  200 мянгаар бага хоригдолтой байв. Хөгжлийн онцгой замыг сонгосон эрх чөлөөт Орос орон 100 000 хүнд ногдох хоригдлын тоогоор дэлхийд дээд амжилт тогтоож явна. “Хамжлагын” Хятад улсад энэ үзүүлэлт бага байгаа юм шүү.

Жил бүр зам тээврийн осолд 200 000 хүн өртөж, ойролцоогоор 30 000 хүн нас бардаг. Афганистанд хязгаарлагдмал дайны ажиллагаа явуулсан 10 жилд үүнээс цөөн хүн үрэгдэж, тахир татуу болсон.

Орос оронд дундаж наслалт 64,8 жил. Харьцуулахад: АНУ-д 75, хамтралын боолчлолтой Хятадад 71,3 байна. Дэлхийн лидерүүдтэй харьцуулахаа больё, Кремлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “толгой дараалан ядуу” гэж зарлаад байгаа Белоруссаас 5, 6 жилээр бага наслаж байна. «Ядуу», «азгүй» Белорусст хүүхдийн үхэл 2 дахин бага. ОХУ-д өдөр бүр 10 000 үр хөндөлт хийж, 7 сая гэр бүлийн хос үр хүүхэдгүй байна.

Энэ юу вэ, өөрсдийгөө устгаж байгаа юмуу?
XIX зуунд Орос гүрний бүрэлдхүүнд Украин, Польш, Балти хавийн улсууд, Бессараби, Финлянд орж байхад 69 губерн (муж) байсан бол өнөөдөр 89 губернтэй болжээ. Хоёр дахин илүү хүн амтай АНУ 52 мужтай. Оросын түшмэлүүдийн арми 1 сая 100 мянган хүнтэй, Сталины үед 500 мянга орчим, Никите Хрущевын үед 532 мянга байжээ. Адмирал Бардины хэлснээр Оросын Жанжин штабын офицеруудын тоо Агуу эх орны дайны үеэс ч давжээ.
Оросууд амьдралын түвшингээрээ 60-д явна, харин тэрбумтнуудаараа 7 дугаар байранд явна. Путины олигархууд дэлхийд хамгийн бага татвар төлдөг (13%), Франц, Швед (57%), Дани (61%), Итали (66%) зүүдэнд ч ормооргүй юм. Гэтэл хүн амын 1,5 хувь үндэсний баялагын 50 хувийг эзэмшдэг.

Экс ерөнхий сайд Михаил Касьяновын үгээр сүүлийн хагас жилд мөнгөний гадагшаа урсгал 20 тэрбум долларт хүрчээ. Ард иргэд жил бүр авлига, хээл хахуульд 33,5 тэрбум ногоон зарцуулдаг. (Георгий Сатаров, фонд «Индем»).

Путины хэвлэлийн хурлуудаас дамжуулж байгаа үйлдвэрлэлийн өсөлтийн «өөдрөг» мэдээгээр: Орос орон нүүрс олборлолтоор 1957, ачааны машин үйлдвэрлэлтээр 1937, комбайн 1933, трактор 1931, даавуу ба вагон 1910, гутал 1900 оны хэмжээнд хүрч өсжээ. Иргэд агаарын тээврээр бараг 100% зорчиж байсан бол өнөөдөр зөвхөн 3% нь.

Гэхдээ сэтгэл тайвшруулах статистик байнаа. Энэ оронд ямар нэг зүйл нь эерэг байж болно биз дээ. Хүн амд ноогдох банкны албан хаагчдын тоогоор дэлхийд тэргүүлж явна. Оросд урьд өмнө ч нэг их сайн байгаагүй бизнес эрхлэх нөхцлийг нурааж хаясан. Бизнес -захиргааны албан тушаалын хавсрага, авлига- аж ахуйн харьцааны үндэс болсон. Хорин жилд 23 мянган хүн ам оршин суудаг суурин алга болж,  хүн амын тоо жил тутам 900 мянган хүнээр багасч байна. Москва, Санкт-Петербург зэрэг хотуудын хүн амын огцом өсөлтөөс экосистем сүйрч, тээврийн хэрэгслийн түгжрэл үүсчээ.

Дэд бүтэц ачааллаа дийлэхгүй, олон арван мянган москвачууд шинэ оноо гэрэл гэгээгүй угтаж байна.

Энэ хэзээ ч болж болно

Агуу том гүрэн ойрын хугацаанд задран унах магадлал өндөр...Одоогийн засаглал таваас илүү жил тэсэх нь юу бол....Бжежинский 2012 онд ОРОС  задран унахыг урьдчилан харсан...

Мэдээж урт хугацааны анархи байдал, эвдрэл сүйрэл, гэмт хэргийн цэцэглэлт хүлээж байгаа, хохирлын хэмжээ «хэцүү» үе хэр удаан үргэлжлэх, аяндаа үүсэх автономуудын чадвараас хамаарна.
Хямралын эхний өдрүүдэд зарим муж, хязгаар нутаг (Татарстан, Башкир, Карел) тусгаар тогтнолоо зарлана.
«Орос ертөнцийн» одоогийн үлдэгдлийн  үндэсний дараагийн сэргэлт шинэчилсэн загварын холбоо байгуулах, тусгаар улсуудын холбоо үүсгэх замаар явбал боломжтой юм. Бие биентэйгээ сөргөлдсөн «бие даасан ханлигууд, ванлигууд» бий болох нь мөхөл, өөрөө өөрийгөө устгах үргэлжлэл юм. Тэр үед «орос ертөнцөд» зориулан азаар үлдсэн хуучны заншлын аль нэг жижиг сүмд лаа тавих болно.

Оросын эрүүл сэтгэдэг дуу хоолойнууд  авралын гарцыг заацгааж байна. Хямралын үед хот л хүмүүсийн хувьд урхи, занга болно. Хямралын эхний цагт дулаан, ус, цахилгаан хангамж тасарч, хотоос гарч амжаагүй хэн болгон гарцаагүй байдалд орно.

Дайны үед амьд үлдэхэд худаг, пийшин туслаж байсан, харин орчин үеийн хотын хүн гарцгүй. Дулааны цаг үед эрүүл ахуйн дэглэм сахиагүйгээс халдварт өвчин эрчимтэй тархана. Мөнгө хоосон цаас болж, Москва унаснаас хязгаар нутгийн хангамж тасрана. Дээрэм, тонуул, аллага нийтийг хамарсан шинжтэй болж, ойртож буй өлсгөлөнгийн үед ямарч засаг захиргаа хүчгүйдэнэ. Хэрвээ орон нутагт амбан захирагч, цэргийнхэн, хүчний байгууллагууд цаг алдалгүй тохиролцож чадвал...

Том хотуудтай харьцуулахад төвөөс алслагдсан газарт амьдарч байгаа хүмүүс амьд үлдэх боломж илүү байна. Иймд сэтгэл зовсон оросын шинжээчид иргэдэд цагаа олж нүүн шилжихийг анхааруулж байна.

Түүнээс гадна сайтар зохион байгуулагдаж чадвал (15-30 гэр бүл, 50-100 хүн) хотын иргэд хотын гадна хямралын эсрэг суурингууд байгуулж болох юм. Үүнээс бага хүнтэй бол аюулд өртөмтгий, их бол удирдахад хэцүү болно. Өнөөгийн Орос гүрэн бусдаас хүнсний хамааралд орж, нүүрсустөрөгчийн ховор түүхий эдээ хайр гамгүй үрэн таран хийж байна.

Дампуурсан засгийн газар бүрэн сүйрсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, дэд бүтэц үлдээх ба хуучнаараа эрчим хүчний түүхий эдээ зарж, гадаадаас хүнс худалдан авах боломжгүй. Удахгүй нефть ба хийн нөөц дуусна.

Яаралтай арга хэмжээ авч хүмүүсийг хөдөө аж ахуйн ажилд дайчлах хэрэгтэй болно. Харамсалтай нь Орост  боловсролтой хотын залуусын 90 % оффист цаас янзлахаас өөр юм чадахгүй, хөдөөгийн залуус нь үндсэндээ архичид юм.

Оросын шинжээчид нэг л сэдвийг аймхайгаар тойроод байгаа юм. Цөмийн зэвсэг юу болох вэ? Бүх нийтийн сүйрлийн үед цөмийн бөмбөг, пуужингууд найдвартай хадгалагдаж чадах уу? Эх орноо хамгаалахаас гэр бүлээ тэжээх нь чухал үүрэг болсон, улс төр, ёс суртхууны хувьд гажуудалд орсон оросын офицеруудын оронд хэн цөмийн зэвсгийн удирдлагын ард байраа эзлэх вэ?


Комментариев нет:

Отправить комментарий