-ОХУ-ын тоймч С.Балмасовын нийтлэл-
Хятадын хүчний байгууллагынхан хоёрдугаар сарын 20-нд ээлжит “интернэт хувьсгал”-ыг үр хөврөлд нь няц дарлаа. Египетийн найруулгаар ардчилал, хоол, орон сууц, шударга ёсыг шаардсан “Мэлрэг цэцгийн хувьсгал”-ыг эхлүүлэх, “авторитар дэглэм”-ийн эсрэг олон түмнийг эсэргүүцлийн жагсаалд дуудсан уриалгаар тэр өдөр Хятадын интернэт дүүрсэн байсан. (Тодруулахад: Авторитар дэглэм /латины auctoritas-эрх мэдэл гэсэн үгээс гаралтай/ гэдэг нь нэг буюу бүлэг хүмүүсийн гарт төр засгийн эрх төвлөрсөн, ардчилсан бус улстөрийн дэглэмийг хэлдэг аж)
Хятадын талын баталж буйгаар Засгийн газрын эсрэг чиглэсэн эдгээр уриалгыг Америкийн хаягуудаас интернэтэд цацсан гэнэ.
Арабын улс орнуудын эрх баригчдаас ялгаатай нь Хятадын удирдлага хоромхон зуур хөдөлж, шуурхай арга хэмжээ авснаар улс орныхоо газар нутаг дээр интернэтийн сүлжээг хааж, эсэргүүцлийн ажиллагаа явуулах газрыг цагдаа, армийнхан бүсэлжээ. Гэхдээ эдгээр арга хэмжээ бараг илүүц байсан. Яагаад гэвэл хүмүүс бараг цугларсангүй. Уг ажиллагааг зохион байгуулагчид нийслэлийн төвийн Ванфуцзин хэмээх хөл хөдөлгөөн ихтэй, явган зорчдог гудамжинд жагсаалыг зохион байгуулбал мянга мянган хүмүүс нэгдэнэ гэж найдаж байжээ. Гэтэл нийслэлийн оршин суугчдаас бараг хэн ч тэднийг дэмжсэнгүй. 1.3 тэрбум хүнтэй аварга том Хятад орны өнцөг булан бүрээс хувьсгалыг дэмжихээр Бээжинд ердөө 100 орчим хөдөөний хүмүүс ирсэн ч хэдхэн секундийн дотор цагдаа тэднийг хөөн тараажээ.
Үүний зэрэгцээ цөөн тооны сөрөг хүчин Тянь Ань Мэний талбай дээр эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулахыг оролдсон. Гэвч ардчиллын талынхан маш цөөн байсан учраас эрх баригчдад 20 жилийн өмнөх явдлыг давтах шаардлага гарсангүй. Хүчний байгууллагынхан жагсагчдыг мөн л Ванфуцзин гудамжны адил дор нь тараажээ. Ингээд “Мэлрэг цэцгийн хувьсгал” эхэлж амжилгүй мөхлөө.
Хятадын удирдлага болсон явдлыг эмгэнэл гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл Ванфуцзин гудамжинд жил бүр хоёрдугаар сарын сүүлээр жагсаал болдог. Энэ үед уламжлал ёсоор Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн ээлжит хурал хурдаг бөгөөд цөөн хүмүүс эрх баригчдад шаардлага тавихаар Ванфуцзинд цуглардаг аж. Мэдээж, тухай бүр цагдаа нар дор нь нэг их хүч зарцуулалгүй эдгээр ажиллагааг нам дарчихдаг.
Яагаад эсэргүүцлийн ажиллагаанд ийм цөөн хүмүүс оролцов? Хятадын ард түмний амьдрал хөгжин цэцэглэж, төр засгаа бүх талаар дэмждэг учраас гэж үүнийг тайлбарлах аргагүй. Хятадын байдлыг дүгнэж үзэх үед эдийн засгийн үзүүлэлтүүд ба эгэл ардын амьдрал та биднийг төөрөлдүүлэх ёсгүй.
Хятадын “эдийн засгийн гайхамшиг” юун дээр суурилсныг та бүхэн мэдэх үү? Хятад улс одоо дэлхийн 2 дахь том эдийн засаг болж, эхний байрны төлөө тулаанд ороход бэлэн. Гэвч саяхан хүртэл хэн ч тоож авч үздэггүй байсан энэ улсын огцом үсрэлтийн шалтгаан юу вэ? Энд ганц л хариу бий. Хятадууд сохор зоосны төлөө өглөөнөөс үдэш болтол ажилладаг. Ердөө л энэ. Хятад улсын эгэл иргэдийн амьдрал өрнөдийн загварт хүртэл маш хол. Үнэн хэрэгтээ ихэнх хятад иргэний амьдрал дэлхийн хөгжиж буй орнуудын ихэнх хүн амын амьдралын түвшнээс нэг их ялгаагүй. Сүүлийн 10 жилд Хятадын ард түмний амьдрал мэдэгдэхүйц дээшилснийг асар олон тооны автомашин нотолж байгаа ч Өмнөд Солонгос, ялангуяа Японы үзүүлэлтүүдтэй харьцуулах юм биш. Хятадууд цөллөгт байгаа мэт асар хүнд ажил хийгээд сард 200 доллар авдаг. Арай илүү авдаг заримыгаа азтайд тооцдог. Гэтэл чухамдаа ажиллах хүчний бага зардал л бараа таваарын өртгийг маш бага байлгаж, улмаар дэлхийн зах зээл дээр Хятадын барааг өрсөлдөх чанартай болгодог. Ийм амьдралаас эгэл жирийн хятадууд залхаагүй болохыг бид харж байна. Асар том Хятад улсад бослого дэгдээх хүсэлтэй хүмүүс бараг алга. Мэдээж, Хятадын коммунистууд шаардлага гарвал Тянь Ань Мэний талбайн цуст яргаллыг давтахаас буцахгүй. Гэхдээ үүнд хамаг хэрэг байгаа юм биш. Дорнын Арабын орнуудад маш хялбархан хийж гүйцэлдүүлсэн үймээн самууныг Алс Дорнодод давтах боломж бараг үгүй. Хэдийгээр эрх баригчдынхаа эсрэг тэмцэх ард түмний асар их туршлага хуримтлуулсан ч Хятад иргэд Күнзийн сургаал, ёс зүйгээр хүмүүжсэнийг мартаж болохгүй. Энэ ард түмний ухамсарт ямар ч гэсэн хөдөлмөр, сахилга батыг тахин шүтэх соёл давамгайлж байдаг.
Америкчууд одоо чадаагүй зүйлээ ирээдүйд Хятадад хэрэгжүүлэх боломжтой юу? Энэ асуултад ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн Алс дорнодын хүрээлэнгийн дэд захирал С.Лузянинаас хариулт авлаа. “Хятадын гэнэтийн хүчирхэг өсөлт хөгжилд түгшсэн өрнөдийнхөн үүний эсрэг арга хэмжээ авахыг оролдож, нөхцөл байдлыг тогтворгүй болгох гэж оролдох болсон. Жишээлбэл интернэтэд хувьсгал хийх уриалга гаргах зэргээр олон, шинэ юм сэдэж байна. Гэхдээ энэ бүх уриалга дэмий хоосон, ямар ч үр дүнгүй. Мэдээж Хятадад олон шийдэгдээгүй асуудал бий, тухайлбал баян ба ядуусын давхарга гэх мэт. Гэвч 30 жилийн өмнө эхэлсэн өөрчлөлт шинэчлэл үр дүнгээ өгч байгааг Хятадын ард түмэн ойлгож, мэдэрч байна. Энэ хугацаанд хүмүүсийн амьдралын түвшин хэд дахин өссөн. Хятад оронд хэн ч өлсч үхэхгүй байна, ядуус ч аяга будаатайгаа. Байдал жилээс жилд сайжирсаар” хэмээн С.Лузянин онцлон тэмдэглэв.
Яаж ийм байдалд амьдарч байна гэж өрнөдийнхөн гайхдаг. Гэхдээ амьдралын хэмжүүр хаа сайгүй өөр, өөр байдгийг мартаж болохгүй. Орос эсвэл өрнөдийн орнуудад 200 долларын цалин нь маш өчүүхэн. Харин Хятадад хүнсний барааны үнэ болон бусад зардал маш доогуур болохоор энэ мөнгө хангалттай хүрдэг. Хөдөө байтугай том хотуудад ч энэ мөнгөөр дажгүй амьдрах төдийгүй цааш хурааж болно. Эгэл жирийн хятад иргэд ингэж амьдардаг бол сэхээтнүүдийн хувьд амьдралын түвшин бүр өндөр. Тэд Оросын сэхээтнүүдээс илүү сайхан амьдардаг. Сэхээтний давхаргад багтдаг хятадууд мөн ийм салбарт ажилладаг оросуудаас 2-3 дахин их цалин авдаг.
Хятадын эрх баригчдыг авч үзье. Арабын орнуудынх шиг хэдэн арван жилээр нэг л хүн захирдаг зогсонги байдал Хятадад алга. Хятадын дээд удирдлага 4-8 жил тутамд өөрчлөгддөг төдийгүй Хятадад мөнгө хэзээ ч нэг гарт төвлөрдөггүй. Мөн Хятадын эрх баригчид хөгжлийн тодорхой чиглэлийг чанд баримталдаг нь хүн амын орлогод эерэгээр нөлөөлдөг аж. Тэгэхээр хятадууд өөрсдийн нь амьдралын түвшинг тогтмол нэмэгдүүлж байдаг төр засгийнхаа эсрэг тэмцэж яах юм?
НИЙТЛЭЛЧ АШИМ

Комментариев нет:
Отправить комментарий