Ханаа, ямар дайн, юуны улмаас гарах бол, хэн гээч гүрэн тодрон гарч, ямар техник технологи бидний амьдралыг хэрхэн өөрчлөх бол? Америкийн Улстөр судлаач Жорж Фрийдман "XXI зууны таамаглал" хэмээн бестсэллэр номондоо эдгээр асуултад хариу өгөхийг оролджээ.
ХҮЧНИЙ ӨӨРЧЛӨЛТ
1492 онд Колумб далайн аялалд гарч, 1991 онд ЗХУ задран унасан. Энэ хоёр үйл явдлын хоорондох үеийг бодит хил хязгаар хэмээн үзэж болно. 15-р зуунаас эхлэн Европын их гүрнүүд хүн төрлөхтний түүхэнд анх даяарчилсан гёополитик системийг үүсгэсэн гэдэг. Тэр Австралийн аборигенүүдийн хувь заяаг Ирланд дахь Британий бодлогоор шийдэж, Миннесотагийн цаг агаарын байдал Францын талхны үнэд нөлөөлдөг байлаа. Гэвч тэрхүү 500 жилийн турш Европ тивийнхэн хагаралдан дайтсаар XX зуунд задран унаж, дэлхийд нөлөөлж, эзэлж байсан байр сууриа нэгэнт алдсан юм. ЗХУ нуран унасны дараа европчууд дэлхийд тэргүүлэх боломжгүй болсон гэж хэлэхэд болно.
Энэ 500 жилийн турш Хойд Атлантикийг хянаж байсан улс Европын гадаад харилцааг атгадаг, өөрөөр хэлбэл дэлхийн худалдааг эзэгнэж байлаа. Гэвч 1980 оноос худалдааны замын зүг чиг өөрчлөгдөж, Атлант болон Номхон далай адилхан үүрэгтэй болсноор далайд гарцтай хоёр улс давуу болж ирсэн юм. Ингэснээр Хойд Америк дэлхийн хөгжлийн гол үндэс болж хувиран АНУ-ын цэцэглэлт эхэлсэн юм.
Газар зүйн байдал тухайн улсын нөлөөллийг тодорхойлдог хэмээн геополитикийн ухаан баталдаг. Геополитик улстөрчдийг хэдхэн хором гараад өнгөрдөг жүжигчид хэмээгээд үл тоодог. Үнэхээр Исландын Ерөнхийлөгч хэчнээн ухаантай байгаад энэ орон хэзээ ч дэлхийд дийлэхгүй, харин эртний Ромын удирдагч ямар ч тэнэг байгаад түүний засгийг хэн ч унагааж чадахгүй байлаа. Яагаад гэвэл тухайн хүний талаарх олны дүгнэлт, бодол санаа гэдэг засгийн эрхтэй ямар ч холбоогүй. АНУ-ын Ерөнхийлөгчийг бид үзэн ядах ч юм уу, шүтэн биширлээ гээд энэ нь импортод ямар ч нөлөөгүй.
Саяхан болсон дэлхийн эдийн засгийн хямрал үүнийг баталсан бөгөөд нэлээд шуугиан тарьсан ч олон улсын тавцан дээрх хүч чадлын харьцааг өөрчлөөгүй. Америк сүйрч байна гэж бичиж, нийтэлж байгаа ч энэ нь хоосон яриа. Тийм ээ, Америкийн хүч суларсан, гэхдээ бусад улс ч хамтдаа ядарсан болохоор Америкийг орлож чадах гүрэн гарч ирэх цаг болоогүй байна.
ХЯТАД УЛС АГУУ Ч СУПЕР ГҮРЭН БИШ
Америкийг удахгүй давж гарна хэмээгдэж байгаа Хятадыг аваад үзье. Хятад яг үнэндээ жижигхэн улс. Тэр улсыг тойрч байгаа Манжуур, Төвд, Өвөрмонгол, Шинжааныг аваад хаячих юм бол Хятад бүх талаасаа аюулд учрах болно. Энэ дөрвөн бүс нутаг байгаа болохоор л Хятад амгалан тайван оршиж байгаа. Гэхдээ Гимлайн нуруу, Төв Азийн хээр тал, Сибирийн тайга гээд далайгаас бусад Газраараа бүслэгдсэн “хуурай газрын доторх арал” мэт л улс шүү дээ. Дээр нь Хятад ядуурал, доройтлын орон.Хэдэн зуун сая ядуу тариачинтай энэ орны Засгийн газар дарьтай торхон дээр сууж байгаа л гэсэн үг. Америкийг гүйцэж түрүүлэхийн тулд Хятад эдийн засгаа гурав дахин өсгөх шаардлагатай. Гэхдээ Америк одоогийн байгаагаараа үлдэж, хөгжлийн зогсонги байдалд л орсон тохиолдолд шүү дээ. Хятад цэрэг зэвсгээр ч хүчтэй биш. Хятадын армийн дотоодын цэргийн хүч болон флот нь цаасан дээр л байдаг зүйл болохоор Америкт аюул учруулж чадахгүй. Америкийг Хятад орлоно гэдэг яриа геополитикийн газрын зургийг үзэхэд бүтэхгүй нь ойлгогдоно. Хятад дотоод асуудлаа шийдэн, томорч болох ч энэ нь цаг хугацаа шаардах тул энэ зуунд л лав амжихгүй.
Харин Европ эдийн засаг, цэрэг дайны нэгдсэн блок болж чадах юм бол Америктай өрсөлдөж чадна. Гэвч өнгөрсөн эдийн засгийн хямралаас харахад тэнд үндэсний үзэл хүчтэй, хагаралтай хэвээр байгаа нь харагдсан. Нэгдсэн эдийн засаг, засаг захиргаа, армитай олон үндэстний Европ гэдэг үзэл бодол Хятад дэлхийд ноёрхоно гэдэг шиг зүүд мөрөөдөл гэсэн үг.
Харин Америк бол өөр хэрэг. Тэд Европ, Азид нэгдсэн хүч бий болоход саад хийсээр ирсэн. Оросыг хүчирхэгжихээс Америк болгоомжлон, Польш, Турк зэрэг хөрш оронтой нь нөхөрлөж байна. АНУ хүний эрхийн төлөө гэж өөрсдийгөө зөвтгөдөг. Хятадад болж байгаа жижиг үндэстний үймээн самууныг дэмждэг. Америк орон Сомалигаас Серби, Иракаас Афганистан хүртэл илд далд дайн явуулсаар. Ихэнх дайндаа АНУ ялагдаж байгаа мэт харагдавч тэдний үндсэн зорилго нь тухайн орныг номхтгох биш, харин улам эмх замбараагүй болгоход оршиж байгаа болохоор Иракийн жишээг харж байгаачлан Америк ялаад байгаа хэрэг юм. Ийм л геополитиктой бид XXI зуунд орж ирсэн. Цаашдаа юу болохыг хамтдаа харцгаая.
ШИНЭ ЗУУНЫ ХУУЧИН
АНУ гадаад бодлогодоо хэд хэдэн алдаа гаргаснаар дэлхийн олон оронд асуудал үүснэ. Америк ч өөрийн геополитикийн бодлогынхоо төлөө санаатайгаар будлиан үүсгэх тул шинээр тодорч буй гүрнүүдэд аюул учирна. Шинэ гүрнүүдээс айсан орнуудын удирдагчдад стратегийн баталгаа, хөрш оны эсрэг хийх дайнд дэмжлэг, худалдааны давуу эрх, шинэ технологи зэрэг янз бүрийн юм амласаар Америк өөрийн нөлөөний бүсийг тогтоов.ВАШИНГТОН ОРОСЫН ЭСРЭГ
Оростой хэрхэн харьцахад нь Америкт хэрэг болох гурван улс бий. Энэ бол Япон, Турк, Польш. Эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт ордог, орлогоо хуваах тогтвортой системтэй, тайван амгалая нийгэмтэй Япон орон Зүүн Азийн хамгийн том далайн цэргийн флотыг эзэмшиж байна. Ийм флоттой болохыг Хятад мөрөөдөөд ч бүтэхгүй. Британийн армиас их цэрэгтэй Японы хөгжлийг эрчимтэй гэж хэлж чадахгүй ч тогтвортой тул энэ орон урт удаан хугацаанд оршин тогтнож чадна.Лалын шашинт орнуудын дунд Турк хамгийн хөгжилтэй нь төдийгүй дэлхийд эдийн засгаараа 17-д ордог. Зэвсэгт хучний чадлаараа Европтоо Британийн дараа ордог Турк улс далайн том гүрэнд тооцогдох ба Кавказ, Балканы болон Төв Ази, Арабын орнуудад их нөлөөтэй. Лалын шашны түүхэн лидер орны хувьд Турк одоо чхрист ба лалын ертөнцийг холбосон чухал үүрэг гүйцэтгэж байна. Хэрэв энэ бүс нутагт ОХУ-ын нөлөө суларвал Турк Газрын дундад тэнгисийг эзэмшин, энэ бүсдээ жинхэнэ лидер болон хувирна. Туркийн үе үеийн удирдагч бүгд л тооцоотой, бодлоготой байсан нь тэдний нэг давуу тал.
Дэлхийд эдийн засгаараа 18-д ордог Польш улс хуучнн ЗХУ-ын дагуулуудын дотор хамгийн том нь. Америкийн хувьд үнэхээр чухал түнш. Америк, Оросын сөргөлдөөнд Польш нь Европ, Оросын хоорондох хил болж өгнө. Европ, Евразид нэгдмэл хүч бий болгохгүй гэсэн Америкийн бодлогыг үзвэл үнэхээр Америк Польштой нөхөрлөх хэрэгтэй. 2008 онд Америк Балтийн тэнгисийн бүсийг хамгаалахын тулд Америкийн пуужин эсэргүүцэх системийг байрлуулах гэрээ байгуулсан ч тэд Иранаас айсандаа ингэсэн хэрэг биш. Том орны стратегийн түнш байна гэдэг ямар ач тустайг БНСУ-ын жишээнээс харж болно. 1950 онд БНСУ-ыг XX зууны сүүлээр луу болтлоо хөгжинө гэж хэлсэн хүнийг бүгд дооглож инээх байлаа. Тэгвэл Израилийн адил БНСУ ч Америктай түншлээд л хөгжиж эхэлсэн билээ.
ХОЛБООТНУУД ДАЙСАН БОЛОХ ЦАГ
Эдийн засаг болон дотоодын үймээнээс шалтгаалан тодорхойгүй хугацаагаар ОХУ дэлхийн тоглоомоос гарна. Хятад дотоодын нийгмийн асуудалдаа живээд таг чиг болно. Ингээд таны нүдэнд тогтворгүй үймээн самуунтай, хоосорсон Еврази харагдаж байгаа биз. Дорно зүгээс Япон, өмнөдөөс Турк, баруунаас Польш Евроазийг гурван талаас нь барьж иднэ. Энэ гурван улс ОХУ-ын хэсэгхэн зуурын хаанчлалын үеэр Америктай дайсан болж болох байсан ч америкчууд XXI зууны дунд үед холбоотноо дайсан болгож, дайснаа найк болгох уян хатан бодгогынулмаас Америкийн талд оржээ. Тэдгээр гурван их гүрний хоёр нь далайд ч ноёрхоно. Байгалийн баялаг хомсхон Япон орон худалдааны замаас таслагдахгүйн тулд далайн замыг гартаа авч хүчирхэгжинэ. Турк ч Газрын дундад тэнгист нөлөөгөө тоггоохыг хүсэж, лалын шашинт орнууд дахь нөлөөгөө ашиглан Египеттэй дотноссоноор Суэцийн суваг, Арабын тэнгисийг гартаа оруулах аж. Орос, Германы хооронд хавчигдсан ч Польш Америкийн дэмжлэгтэйгээр хуурай замын хүчирхэг гүрэн болон хувирна.Америкийн стратеги ямар ч хүчирхэг гүрэн далайн флотоос эхэлнэ хэмээн зааж сургадаг. Япон, Туркийг да7айн том гүрэн болгосноор Америк, Оросын асуудлыг шийдчихэж байгаа юм. Гэхдээ энэ бодлого нь өөрсдөд нь гай авчирна. Япон, Туркийн холбоо ямархуу байхыг төсөөлөхөд бэрх ч 1939 онд Герман, Японыг холбоотон болно гэж хэн мэдэж байлаа даа. Турк, Япон байнга л Америкийн дарамтад байх ч тэд Америкийг дэлхийн хааны суудлаас унагаахыг хүсэх болно.Америктай дайтаад хүлээх хохирлоос зүгээр суусны хохирол нь их тул дайн хийхээс өөр аргагүй болох аж. Ингээд л дайн эхэлнэ дээ.
ИРЭЭДҮИН ДАЙН САНСАРТ БОЛНО
Шинэ зууны дайныг төсөөлөн бодохдоо технологийн шинэчлэлийг тооцох хэрэгтэй. Америкийн цэргийн техникийн хувьд сансар огторгуй хэдийнэ тэдний суурь бааз нь болжээ. Харилцаа холбоо, тагнуулын алба гээд бух салбар нь сансарт байрласан байна. Тийм болохоор Америктай дайтах гэсэн бүх орон тэдний сансрын баазыг устгах чадалтай байх ёстой. Энэ нь XXI зууны дунд үеэр Америк сансрын баазуудаа хамгаалах хүчирхэг хамгаалалтын системтэй болно гэсэн үг. Дайнд амжилт олохын тулд Америкийн сансрын хүчийг устгахгүй бол амжилтад хүрэхгүй. Одоо сонсоход итгэмээргүй боловч 1900 онд дэлхийн II дайны үеэр агаарын дайн болж, Европын тэнгэрт хэдэн мянган онгоц тулалдана гэвэл хэн ч итгэхгүй байсантай утга нэг юм. 1900-1945 оны хоорондох технологийн хөгжлийн зай 2010, 2050 оны зайнаас нэг их ялгагдахгүй. Шинэ техник технологи бүтээх шаардлага ч байхгүй, одоогийн байгаагаа улам боловсронгүй болгон хөгжүүлэхэд л болоод явчихна. Америкийг энэ дайнд ялагдана гэж төсөөлөхөд бэрх. Польш хэмээх үнэнч холбоотныхоо хамтаар америкчууд Япон, Туркийн эсрэг ялж л таарна. Амсах хохирол ч дэлхийн хоёр дайн үзсэн Европоос хамаагүй бага. Сансрын уудамд нуувчицд хэвтэх хэдэн сая цэрэг хэрэггүй болохоор тэр. Дайн улам хүнлэг болсоор л.МЕКСИК ТОМОРЧ
Хойд Америкт ч нөлөөний бүсээ томсгох гэсэн дайн болно. XIX зууны дунд үе хүртэл энд Вашингтон, Мехико өрсөлдөж байлаа. Гэвч 1840 онд америкчууд Хойд Мексикийг эзэлснээр Мехико хоцрогдсон, хөдөөгийн орны нийслэл болон үлдсэн билээ. Үүнээс хойш 150 жил өнгөрсөн ч байдал хэвээр байна. Гэхдээ энэ нь дахиад 100 жил өнгөрөхөд ч өөрчлөгдөхгүй гэсэн уг биш. Одоо Мексик эдийн засгаараа дэлхийд 13-т орж байна. Хар тамхины наймаа, дайнаас болоод тогтворгуй байгаа ч XXI зууны эцэс хүртэл энэ байдлаараа байхгүй. Өнөөдрийн дээрэмчдийн ач гуч нар уран сайхны үзэсгэлэн үзээд явдаг болно. Өнөөгийн Мексик нэг их наяд долларын эдийн засагтай, 100 сая хун амтай улс. 150 жилийн өмнө Мексикээс булааж авсан газар нутагт мексикчүүд олноор оршин суусан. Америк дэлхий дахинд анхаарлаа хандуулаад Мексикийг нэг их анхаарахгүй болов уу. Тэр ч байтугай хүн амаа ихэсгэх гээд хойд нутагт мексик цагаачид орж ирэхийг өөгшүүлэн дэмжих болно. Гэвч XX зууны хоёрдугаар хагаст магадгүй сансрын дайны дараа Мексик гэсэн шинэ дайсантай болсноо ойлгох болно. Мексик Хойд Америкийн хөгжин цэцэглэсэн гүрэн болж, Америкийн баруун өмнөд бүсэд ноёлон, өөрсдийн нутгаа гэж үзэх болно.АМЕРИК СУЛРАХ Ч ЭНЭ ЗУУНДАА Л БИШ
Дэлхийг 500 жил захирсан ч гэсэн Европын аль нэг орон шинэ зуунд тэргүүлнэ гэж бодож болохгүй. Хойд Америкт ч хэн нэг тодорхой лидер байхгүй болно. Мексик Америкаас газар нутгаа буцаан аваад АНУ-тай эн зэрэгцсэн том улс болжээ гэж төсөөлж болно. Нөгөө талаас Америк урьдын хэвээр Хойд Америкт ноёлж байж болох. Гаднын ямар нэг хүч ирээд энэ тивийг эзэлсэн байх ч магадлалтай. Эрт орой хэзээ нэг цагт Америкийн үе дуусах болно. Гэхдээ одоо лав биш, энэ зуундаа Америк тэргүүлсээр л байх болно.М.СУГАРМАА
ӨНӨӨДӨР СОНИН
ангилал нь хятад биш америк гэвэл зохилтой
ОтветитьУдалить