четверг, 24 февраля 2011 г.

Борис Немцов: “Путиныг Бен Алигийн адил төгсгөл хүлээж байгаа”

Борис Немцов
1959 онд Краснодарск мужын Сочи хотод төрсөн. Горьковскийн Улсын Их сургуулийг радиофизикч мэргэжлээр төгссөн бөгөөд 1990 онд РСФСР-ийн ардын депутат, дээд зөвлөлийн гишүүн, 1995 онд Нижегород мужын губернатор, Елциний засгийн газрын үед Түлш цахилгааны Сайдаар ажиллаж байжээ. 2004 оноос Чөлөөт сонголт байгууллагыг байгуулан ажиллаж байна.


Борис Немцов Le Nouvel Observateur-д өгсөн ярилцлагадаа шинэ оны өмнө хэрхэн баривчлагдсанаа дэлгэрэнгүй ярьжээ.  Баривчлагдсан эхний 2 өдрөө тэр ус, гэрэл, бие засах суултуургүй 1-ийг харьцах 3 метрын бетоннон камерт өнгөрөөжээ. Дараа нь түүнийг нийтийн камерт 13 эрүүгийн элементийн хамт хорьжээ. Намайг сулалсаны дараа “тэдэнд хэн нэг нь хэрвээ намайг хүчирхийлсэн гэж ярьвал 3000 доллар санал болгосон боловч, харин тэд татгалзсан төдийгүй надад анхааруулсан. Энэ өдөөн хатгалтыг залуусын "Наши" хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан Путины ойрын хүн Василий Якеменко гэдэгт Немцов итгэлтэй байна.
Немцов түүнийг баривчлагдсан байхад Михаил Горбачев 2 удаа утасдсаныг ярив. Эхний удаа шоронгоос дөнгөж гарсаны дараа утасдаж “Борис чиний зөв шүү, бууж өгч болохгүй” гэж хэлсэн. Хоёрдахь удаагаа өдөөн хатгалтын түүх өнгөрсөний дараа залгаж “Борис болгоомжтой байгаарай, энэ хүмүүс юунаас ч буцахгүй”гэж анхааруулсан. “Тэрээр Путины хүмүүсийн тухай ярьсан, тэдний юу ч хийж чадахыг мэднэ”
Немцовын бодлоор Николя Саркози “манай оронд муу тусыг хүргэж, олон улсын тавцанд Путины өмгөөлөгчөөр ажиллаж байна, байгалийн хийний хэрэгцээнээсээ болж Орос оронд хүний эрх зөрчигдөж байгааг ярихгүй байна, тийм “бодит улс төр” “алсын хараагүй” гэж ярив.
Өөрийн баривчлагдсаныг “Путин миний амыг хамхихыг хүсэж байна” гэж тайлбарлав. Би түүнд айдас төрүүлж байгаа, авлигад идэгдсэн түүний дэглэмийн тухай миний илтгэлийг бүх дэлхий уншиж байна, хамгийн сүүлд нийтлэгдсэн илтгэл түүний ойрын найз Геннадий Тимченкод зориулагдсан, тэр манай орны нефтийн олборлолтын гуравны хоёрыг хянаж байгаа юм.
Немцов сурвалжлагч Венсан Жовертай ярилцахдаа Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийг хамгаалсан уламжлалт жагсаалыг харгисаар хөөн тараасан нь “засгийн газрын үнэн нүүр царайг харуулж байна”, “Путины Орос орон эрх зүйгүй, мафийн, «үндэсний лидерийн» хэдхэн найзад үйлчилдэг улс” гэж хэлэв.
Борис Немцов цааш нь хөдөлгөөний гол зорилго бол 2024 он хүртэл Путиныг ерөнхийлөгчөөр ажиллуулахгүй байх, энэ бол сүйрэл гэдгийг хүмүүс ойлгож эхлэлээ, бид олуулаа болж, өргөжиж байна, Путиныг Бен Алигын адил төгсгөл хүлээж байгаа гэдэгт би эргэлзэхгүй, тэр нэг өдөр зугтааж, өөрийн найз Берлусконид орогноно биз, Пушкины талбайд 100 000  хүний жагсаал болоход хангалттай, түүнийг хэнч хамгаалахгүй гэж ярив.
Ерөнхийлөгч Медведевийн тухайд тэр “царайлаг блогчин”, харин түүний ярьсан зүйлд ямарч ач холбогдол байхгүй, тэр ямар ч эрх мэдэлгүй гэж хэлэв.

Эх сурвалж: Le Nouvel Observateur

Комментариев нет:

Отправить комментарий