суббота, 26 февраля 2011 г.

Монгол дахь гутамшигт үнэн



Сэтгүүлч Дамиэн Досан “Энэ гутамшигт асуудлууд хүн бүхний өмнө илт болсоор байгаа, гэхдээ Монголын хувь заяа хэнд ч хамаагүй, хэн ч авч хэлэлцэхгүй! Харин Монгол Улс бол олз хайгчдын бай. Ашиг хайгчид Монголыг зөвхөн ашиг олох талбар өмч л гэж үзнэ” гэж бичжээ.
Монголд хагас жил амьдраад буцсан англи сэтгүүлч манай улсын талаар Шинэ Зеландын нэгэн хэвлэлд нийтлэл бичсэн нь гадаадад суугаа нутаг нэгтнүүдийг маань төдийгүй Чингисийн Монгол хэмээн омогшдог, эх орноо гэсэн сэтгэлтэй хэн бүхний өрийг өвтгөж, зүрхийг шимшрүүлээд байна. Түүний нийтлэлийг тоймлон хүргэе.
Сэтгүүлч Дамиэн Досаны нүдээр Монгол орон, улсын маань зүрх болсон Улаанбаатар хот ийн харагдах аж.
Улаанбаатарыг тойрон хүрээлж буй уул толгод нь тус улсын нэн ядуу иргэдийн амь хоргоддог газар ажээ. Гэтэл үүнээс хамгийн аймшигтай нууц нь тэр уул толгодын дунд оршуулгын газар байдаг бөгөөд ядуу иргэд нь ухаж сэндийлсэн булшнууд дунд л амьдардаг аж. Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгүүрүүд нээгдсэн байх нь энэ сэжиг хүрэм орчинд хүмүүс хэр удаан амьдарч буйг илтгэнэ. Аймшигтай нүдэнд итгэмгүй байдлууд харагдаад байх юм. Булшнаас гарсан биеийн сэг энд тэнд хэвтэж харагдах ба булшны нүхнүүдийг нь үйлдвэрлэлийн, эмнэлэг ахуйн хог хаягдлыг шингээх сав болгон ашигласан байх юм. Бороо орсон үед тэр бохир зүйлс оршин суугчдын ундны усаа авч хэрэглэдэг худаг руу урсан орох аж.
Азийн хөгжлийн банкны судалгаагаар Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхэд бэлгийн замын өвчтэй бөгөөд тэр дунд бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа аж. Гадаадаас орж ирж буй янз бүрийн тусламж нь бодит байдлаар хэрэгжих нь ховор. Харин ч тусламжийн мөнгийг хүртдэг хүмүүс нь секс клубуудээр хэсэх, биеэ үнэлэгчдийг авах зэргээр асуудлыг улам даамжрахад хувь нэмрээ оруулдаг гэсэн гомдол, мэдээллүүд ирдэг аж.
Энэ бүх гутамшигтай асуудлууд тус улсын Засгийн газар, радио телевиз, ашгийн бус байгууллагуудын нүдэнд илт болж байгаа атал энэ нь тэдний анхаарлыг татахгүй байгаа нь сонин шүү. Эрүүл мэндийн салбарт очсон тусламжийн мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх асуудал босч, авлига хахуулийн талаар хэлэлцэж буй энэ үед Америкийн Засгийн газраас Монгол Улсад Мянганы сорилтын тусламжаар 300 сая ам.долларын тусламжийг ядууралтай тэмцэхэд зориулан өгөхөөр болж баталгаажуулаад байна.

Тусламжууд ч яах вэ, очдог л юм байж, харин гол асуудал нь 2.6 сая хүн амтай харьцангуй тайван аж төрдөг гэх энэ улс зөвхөн дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг улс төр, нийгмийн асуудлаас болж туйлын ядууралд орж, ихэнх хүн ам нь ингэж зовж зүдрэх учир нь юу байна вэ?
Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа юм биш, энэ улсын эдийн засгийн доройтол нь авлига хээл хахуультай л холбоотой. Алт зэс гээд газрын баялгаар баян энэ улсад дэлхийн уул уурхайн болон олон улсын томоохон компаниуд “BHP”, “Rio Tinto”, “Ivanhoe Mines”, “Бороo Gold” хөрөнгө оруулалт хийсээр байна. Гэлээ ч хүн амынх нь 80% хувь нь туйлын ядуурлын байдалтай байсаар л...
Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүнээр элссээр 50-иад жил өнгөрчээ. Гэтэл хүний эрхийн асуудал хурцаар зөрчигдсөөр байна. Шоронд хоригдогсод орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнүүдийн гарт орсон байх бөгөөд энэ улсын хүмүүсийн аж амьдралын нөхцөл байдал, ядуурлын түвшингээс энэ бүхнийг харж болно.
Бодит байдлыг хар л даа, 11 настай охин хүчээр биеэ үнэлж байна. Хэзээ нэгэн цагт агуу их ард түмэн байсан энэ хүмүүс өнөөдөр талийгаач бологсдынхоо булшийг ухаж, хайрцагных нь модыг түлж амьдрахад хүрээд байна.

Комментариев нет:

Отправить комментарий