2009 оны 10 дугаар сарын 27
7 дугаар тал
Сэтгүүлч Лү Чан Ин
“Монголчууд Хятадад тийм ч таатай ханддаггүй”
Эдийн засгийн өсөлт хурдацтай байгаа ч ард түмний ойлголцол тааруу байсаар байна.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй газар болох Энхтайваны өргөн чөлөөгөөр алхаж байхдаа Орос үсгээс бүтсэн шинэ монгол үсгээр энд тэндгүй бичсэн эрээн мяраан хаягууд, гудамжны буланд байх Хятад загварын хуучин барилга зэрэг нь Хятад Орос хоёр том гүрний хооронд орших энэ улсыг бэлхэнээ тодорхойлоод өгөх шиг санагдлаа. Мөнхүү энэ бол Монгол улсын гадаад харилцааны олон талт бодлогын бас нэгэн илрэл болж буй мэт.
Монгол улс 1.5 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. Энэ нь хэмжээгээрээ Оросын газар нутгийн 1/10 д хүрэхгүй. Хүн ам нь 2.7 сая. Энэ нь Хятадын хүн амын 0.2 хон хувьтай тэнцэнэ гэсэн үг. Газар нутгийн онцгой байршлаар хоёр том гүрний завсар хавчигдсан энэ улс хөрш орнуудаасаа сэрэмжилж болгоомжлох нь гарцаагүй юм. Ялангуяа Хятад улсаас, хэдийгээр хоёр орны эдийн засгийн харилцаа улам бүр өргөжин тэлж, хятад хүмүүс монголд байх гадаад иргэдийн дийлэнх хувийг эзэлж байгаа гэх боловч хоёр орны ард түмний харилцаа, ойлголцол эдийн засгийн хөгжлийн хурдыг гүйцэх нь битгий хэл дөхөж очихгүй байна. Тиймдээ ч хятадаас сэрэмжлэх, хятад хүнийг сэрдэх үзэл монголын хаанаас ч үнэртэж болохоор. Энэ нь хэдийгээр түүхийн шалтгаантай гэх боловч, монголд ажиллаж амьдрах хятад хүмүүсийн гаргаж байгаа зохисгүй авиртай илүүтэй холбоотой юм. Мөн энд улс төрийн хийгээд олон улсын орчин нөхцөл байдалзэргийн нөлөөлөл ч мэдээж бий. Зарим монгол хүн хятадын төрийн далбаан дээр 5 таван хошууг ийнхүү тайлбарлах юм. "Нэг том таван хошуу нь Хятад улсыг төлөөлөх ба, үлдсэн дөрөв нь Хонг Гонг, Макао, Тайвань болон Монголыг төлөөлж байгаа гэнэ. Хятад Тайванийг хэзээ нэг өдөр буцааж авна. харин түүний дараа хараагаа Монголруу чиглүүлэнэ. " Тэдний энэ тайлбараас Монголчууд Хятадад хандах хандлага тийм ч сайнгүй гэдгийг мэдэж болохоор байна.
Хятад Монголын худалдааны эргэлт сүүлийн 18 жилд 82 дахин өссөн.
Шөнө дунд, Бээжингээс Улаанбаатар орох Олон улсын суудлын галт тэрэг Эрээн хотоос хөдөллөө. 10 хэдэн минутын дараа Монголын Замын-Үүд боомт хотод ирлээ. Эрээн хот бол Хятад Монголын хил дээрх байнгын ажиллагаатай хамгийн том боомт бөгөөд автозам, төмөр замтай цорын ганц боомт хот юм. Их говийн дундах Хятад Монголын хилээр Улаанбаатар руу явах галт тэрэг болон машинууд зэрэгцэлдэн умарыг чиглэн хөдөлнө. Монголын өмнө хойд тэнхлэг дагуух энэ төмөр зам бол тус улсдаа цорын ганц. Галт тэргэнд нааш цааш худалдаа хийх наймаачид ихэвчлэн суух бөгөөд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, гурил будаа, барилгын материал зэрэг ачаа барааг тээвэрлэх юм. Монголын хилээр орохдоо галт тэрэг дугуйгаа заавал монголын төмөр замд тохирсон өргөн дугуйгаар солино. Монголоос Хятадруу ирэх галт тэрэг эрдэс баялаг, мал аж ахуйн түүхий эд, бараа бүтээгдэхүүн зэрэг монголын бараа тээвэрлэдэг.
Шөнийн Замын-Үүд боомтыг ажихад, Хятадын хойд нутгийн жирийн л жижиг зогсоол мэт ажээ. "Галт тэрэгний зогсоол бол Замын-Үүдийн хамгийн сайхан барилгатай газар. Өнгөрсөн зууны 80 аад онд, Замын-Үүд манай Эрээн хотоос илүү хөгжилтэй байсан. Гэвч одоо Эрээнээс хөгжлөөрөө бараг 40, 50 жилээр хоцорч яваа юм шиг болсон. " гэж Эрээн хотын нэгэн оршин суугч надад хэлсэн юм. Хэдийгээр Монгол улс гадаад шинэтгэлийн нээлттэй бодолго явуулаад 20 жил өнгөрч байгаа ч эндэхийн дэд бүтцийн хөгжил Хятадтай харьцуулахааргүй хоцорж яваа юм. Тэр битгий хэл нийслэл Улаанбаатар хотын өнөөгийн өнгө төрх эгээ л өнгөрсөн зууны 80,90 -ээд оны үеийн Хятадын хойд нутгийн хот шиг байх юм.
"Монголчууд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, өмсөж зүүх гутал хувцас,барилгын материал гээд хэрэглээнийхээ 80 хувийг Эрээн боомтоор дамжуулан Хятадаас импортлодог. " гэж Эрээн хотын худалдааны газрын орлогч дарга Лю Жи Мин Глобал Таймсын сэтгүүлчдэд хэлсэн юм. 2008 онд, Хятад улс 10 дахь жилдээ Монголын хамгийн том худалдааны түнш орон болсон юм. 1990 онд, Хятад Монголын худалдааны эргэлтийн хэмжээ 33.6 сая доллор байсан бол 2008 онд энэ тоо 82 дахин өсч, 2.8 миллярд доллорт хүрсэн юм. Өнөөдөр Монгол улс экспортын нийт бараа бүтээгдэхүүнийхээ 60 -аас илүү хувийг Хятад руу гаргаж байна. Монголын импортын нийт бараа бүтээгдэхүүний 1/3 хувийг хятадын бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Хөрөнгө оруулалтын салбарт ч хятадын хөрөнгө оруулагчид дээгүүрт тооцогдож байгаа юм. 2008 онд давхардсан тоогоор 800 000 монгол иргэн бизнес хурал зөвөлгөөн, аялал жуучлал, амралт зугаалга, сургууль, эмчилгээнд хамрагдах зэрэг зорилгоор хятадад айлчилсан мэдээ байна. Одоогоор хятадын их дээд сургуулиудад 2300 монгол оюутан суралцаж байна. Хятад монголын эдийн засгийн харилцаа өргөжин хөгжиж байгааг дагаад монгол улсад хятад хэл сурах сезон эхлээд байгаа бөгөөд, Улаанбаатар хотод 40 гаруй бага дунд сургууь хятад хэлний тусгай анги нээж, бүр амралтын өдрүүдэд ч хятад хэлний сургалтууд явуулж байна.
Өнөөдөр Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийн дийлэнх нь хятад иргэд хэдий ч монгол хүмүүс хятад хүмүүст тийм ч таатай хандахгүй байгаа нь нууц биш. Сэтгүүлч намайг Улаанбаатарт хөл тавиад удаагүй байхад тэндхийн цагаач иргэн : “гадуур явж байхад чинь хүмүүс чамайг харааж загнавал юу ч сонсоогүй мэт өнгөрөөрэй. Болж өгвөл хятадаар битгий яриарай. Ядаж л гудамжны архичид зүгээр явуулахгүй шүү” гэж аминчлан захисан юм. Монголд байх 7 хоногийн хугацаанд энэ айдастай аюултай мэдрэмж надаас огт салаагүй. Үнэндээ хятад хүн гудамжинд зүгээр явж байгаад монголчуудад ямар ч шалтгаангүй дээрэлхүүлж, доромжлуулах нь хэвийн үзэгдэл ажээ. Тиймдээ ч энд хятад иргэдтэй холбоотой хэргүүд жил бүр хэдэн арваараа гардаг гэнэ. Америкийн Таймс сэтгүүл 2009 оны 7 дугаар сарын дугаартаа Монголын “Шинэ Нацистууд” Хятад иргэдийг дарамталж байгаа тухай тусгай нийтлэл хэвлүүлж байсан. Зарим монгол хүн Хятад хүмүүсийг дайсан мэт үздэг нь монголд бол тийм ч шинэ сонин зүйл биш ээ. Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Олон улсын судлалын хүрээлэнгийн орлогч дарга Шүрхүү энэ тухай хэлэхдээ: “Өнгөрсөн 200 жилийн турш, Монголчууд Манж Чин улсыг эзлэн түрэмгийлэгч хэмээн үзсээр ирсэн учир Хятадад өстэй ханддаг нь үүнтэй холбоотой.” гэлээ.
Улаанбаатарын гудамжнаас “Хятад”-ын ул мөрийг хайх нь
Улаанбаатар хот бол гурван талаараа уулсаар хүрээлэгдсэн, үзэсгэлэнт Туул голоор урд энгэрээ чимсэн хот. Монголын нийт 2.7 сая хүн амын 1 сая гаруй нь энд сууршин амьдардаг. Улаанбаатарын гудамжаар салхилж явахдаа энэ хотоос Зөвлөлт Оросын хэв маяг өнгө төрх бага багаар сарнин холдож байгааг анзаарсан юм. Гудамжны энд тэнд өлгөөтэй байх хаяг самбар дээрх орос үсэг дээр сууриласан шинэ монгол бичиг болон хуучны орос загварын барилгаас өөр Зөвлөлт Оросын ул мөр гэхээр зүйл олж харсангүй. Харин нарийн сайн ажиглах юм бол энэ хотоос Хятадын гэхээр ул мөрийг олж болох юм. “Энхтайваны гүүр” Улаанбаатар хотын цорын ганц босоо шугаман гүүр. Үүнийг 1950 аад оны үед хятадын тусламжаар барьж байгуулсан юм. Мөн “Улсын Их Дэлгүүр”-ийн барилгыг ч Бээжин хотын Ван Фү Жин худалдааны гудамжны их дэлгүүрийн барилгын загварыг хуулбарлан байгуулсан. “Богд Хааны Ордон Музей” ордны хаалганаас авхуулаад доторх барилгууд нь бүгд хятад загварынх, бас хаалганы нүүрэн дээр хятадын уламжлалт зоос болон бумбаны зураг сийлээстэй байдаг.
“Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, Социолизмыг бүтээн байгуулж байсан улсуудын хувьд, хоёр орны харилцаа аажмаар сайжирч, хятадын тусламж ч монгол улсад их хэмжээгээр орж ирж байсан. Тэр үеийн байдлыг бид “Монгол улс тухайн үедээ Зөвлөлт Орос, Хятад гэсэн хоёр ахтай байжээ ” гэж зүйрлэн ярьцгаадаг. Гэвч 1960 аад оны үед Зөвлөлт Орос болон Хятадын харилцаа муудаж, улмаар Монгол улс Зөвлөлттэй харилцаагаа зузаатгаснаар, Хятад дахь харилцаагаа муутгасан. Үүнийг дагаад хоёр орны ард түмний харилцаа ч царцаж эхэлсэн юм.” Монгол дахь Хятадын цагаач иргэдийн холбооны дарга Бай Шуан Жань энэ түүхэн цаг үеийг биеэрээ мэдэрсэн хүн юм. 1959 онд наймхан сартай байхдаа эцэг эхийн хамт Монголд цагаачлан ирж байсан Бай Шуан Жань хэдийнээ 50 жилийг энэ газар нутагт элээжээ. “Тэр үед монгол сургуулиуд хятад хүүхдийг авдаггүй байснаас бид багадаа зөвхөн цагаачдын сургуульд сурдаг байлаа. Гэтэл тухайн үеийн монголын засгийн газар хятад цагаачдын сургууль төгсөгчдөд бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодоггүй байсан. Ингээд их сургуульд орох ямар ч боломжгүй бид барилгын талбай дээр хар ажилчин болж, амьдрал ахуйгаа залгуулдаг байлаа. Хэдийгээр тэр үеийн монголд хятад цагаачдын амьдрал хүнд хэцүү байсан ч хятадтай харьцуулахад идэж уух, өмсөж зүүх дутдаггүй байсан. Бид бас элсэн чихэр, гурил будаа худалдан авч хятадад дахь хамаатан садан руугаа явуулж болдог байсан. Тиймээс байдал хүнд байсан ч олон хятад иргэн монголд ирж суурьших болсон юм. Монголд хятад иргэд хамгийн олондоо 10000 хүн байсан. Дараа нь 1983 онд Хятад иргэдийг хөөж, заримыг хөдөө сумд руу, заримыг хятад руу албадан буцаасан. Ингээд 1 жилийн дараа гэхэд ердөө 1700 хятад иргэд үлдсэн байсан. ” гэж Бай Шуан Жань сэтгүүлчид ярьсан юм.
1990 оноос эхлэн монголыг чиглэх хятад иргэдийн цуваа дахин эхэлсэн ажээ. Монголд амьдардаг нэгэн хятад иргэн сэтгүүлчид ярихдаа: “Тэр үед Эрээнээс Улаанбаатар руу явах суудлын галт тэрэгний билет хамгийн хямддаа л 200-300 юань байсан. Бидний зарим нь 500 юань өвөртөлж гараад Улаанбаатар орж нэг тойрчихоод ирдэг байлаа. ” гэж дурссан юм. Хятад наймаачид үнэ хямдтай зүйл зүлийн эрээн мяраан бараа таваарыг Монгол руу гаргаж, тухайн үеийн зах хоршоодод амь нэмж байсан. Гэсэн хэдий ч чанар муутай хуурамч бараа их байсан гэдэг. “Зах зээлд шилжсний дараа олон хятад наймаачид хямд үнэтэй чанаргүй жижиг бараа зарж баяжиж байсан“ гэж хятад монголын хооронд олон жил наймаа хийсэн хятад иргэн ярилаа.
Одоо хятадын том хотуудтай харьцуулбал монголын хүн амын дундаж орлого тийм их биш, амьдралын өртөг ч өндөр биш. Өргөн хэрэглээний хүсний бүтээгдэхүүнээс жимс, ногоо хамгийн үнэтэй бөгөөд импортын алим хил нь 6,7 юань орчим үнэтэй. Харин хонь үхрийн мах маш хямд, 100-200 юаньд нэг бүтэн хонины мах авч болно. “Монголд уурхайчдын сарын цалин 1000 юань орчим байдаг” гэж Монголд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн хятад бизнесмэн надад ярьсан бөгөөд энэ нь монголд цалингийн дундаж хэмжээ бололтой.
Улаанбаатарт орлого багатай, амьдрал тааруу хүмүүс хотын захын дүүрэгт байх гэрийн хороололд амьдардаг. Тэд банзаар хашаа барьж, хашааныхаа аль нэг буланд гэрээ барин суудаг. Амьдралын түвшин дундаж гайгүй хэсэг нь хотын төвөөр орон сууцанд амьдардаг. Хятадын монгол дахь хөрөнгө оруулагчдын “Хятадын бизнес худалдааны нийгэмлэг”-ийн барилга, барилгын материалын салбарын дарга Чэнь Жиэн Хуа сэтгүүлчид ярихдаа: “Улаанбаатарын газар сайгүй барилгажилт явагдаж байна. Барилгын салбарт ажиллаж байгаа дийлэнх хөрөнгө оруулагчид Хятадын бизнес эрхлэгчид юм. Мөн барилгын ажилчдын дийлэнх нь хятадаас оруулж ирсэн ажиллах хүчнүүд.Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар гэхэд 30000 хятад ажилчид монголд барилга барихаар орж ирсэн байна.Гэхдээ монголын гадаадын ажиллах хүчинд тавих хязгаарлалт болон холбогдох хууль дүрэм маш хатуу чанга байдаг учир нэг хэсэг хятад ажилчид “Хар”-аар ажилладаг юм. ” гэлээ.
Монгол улс эдийн засгийн аюулгүй байдалдаа санаа зовниж байна.
Өнөөдөр хятадын бизнесменүүд монголд жижиг ахуйн бараа таваарын наймаас эхлээд барилга, уул уурхайн салбарт хүчээ сорьж байна. Хятадын бизнесменүүдийн үйл ажиллагаа газар авч, монгол дахь худалдааны харилцаа сайжрах тусам монголчуудын зовнил, сэрэмж улам бүр нэмэгдэн байна. Монголчууд өөрийн удам судар, цус генийн цэвэр байдлаа маш их анхаарч дээдэлдэг хүмүүс. Тиймээс монгол эмэгтэйчүүдийг харийн хүнтэй гэр бүл болоход маш их дургүйлхэхдэг. Гэтэл хятад залуучууд монголд очоод монгол эмэгтэйчүүдтэй хайр сэтгэлтэй болох, бүр гэр бүл болох нь цөөнгүй. Мэдээж зарим нь биеэ үнэлэгчтэй орооцолдох, эсвэл охидуудыг ивээн тэтгэх гэх мэтийн ёс бус үйлдэл ч зарим нь хийж байгаа байх. “Нэг монгол охин хятад залуутай хамт амьдарч байгаад түүнээсээ болоод үсээ хусуулсан гэнэ лээ” гэж нэг монгол хүн надад хэлсэн юм. Үнэндээ монголчуудын энэ хандлагыг ойлгох тийм хэцүү биш. 2.7 сая хүн амтай энэ улсын хувьд гададын цагаачид ихээр орж ирэх эсвэл олон монгол иргэн гадаад хүнтэй гэр бүл болох нь үндэсний аюулгүй байдал хийгээд цусны цэвэр байдалд сөрөг нөлөөлөх нь тодорхой. Намайг сурвалжлага хийгээд явж байхад нэгэн эмэгтэй надаас : “Танай хятад хүмүүсийн олонх нь монголыг хятадын нэг хэсэг гэж үзсэн хэвээрээ юү? ” гэж асуусан юм. Энэ тухай Д.Шүрхүү хэлэхдээ, “Монгол хятадын улс төрийн харилцаа яаж ч сайжирсан монголын ард түмний энэ сэрдэлт, зовнил тийм амархан арилахгүй” гэлээ.
Зах зээлийн эдийн засгийн хөгжил, хятад монголын худалдааны харилцаа өдрөөс өдөрт сайжирч байгаа нь монголчуудын энэ зовнилыг эдийн засгийн аюулгүй байдал руугаа хандуулахад хүргэж байна. “Социолизмын он жилүүдэд Зөвлөлт Орос манай байгалийн баялагаас их цөлмөсөн. Чухамдаа одоо бол бүр олон орон манай улсад ашигт малтмалын хайгуул, ашиглалт хийж байна. Монголчууд энэ байдалд яаж хандах ёстой вэ? Мэдээж юуны түрүүнд өмнөх туршлагаасаа сургамж авч нэг талт биш олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой. ” гэж Д.Шүрхүү хэлсэн юм. Бүх талын харилцаа хамтын ажиллагаагаа зөвхөн хоёр хөршөөрөө хязгаарлахгүйн тулд монгол сүүлийн жилүүдэд “Гуравдагч хөрш” гэсэн үзэл гаргах болж, энэ үзлийн дор газар зүйн хил хязгаарыг давж, Америкийг “Гуравдагч хөрш”-өөр зарлаж, Япон, Солонгос, Канад болон Европын орнуудтай идэвхитэй нягт хамтран ажиллах болсон. Түүнээс гадна Монголын газарзүйн онцгой байршил нь ч олон улсын анхаарлыг эрхгүй татах болсон юм. Сүүлийн хэдэн жил Америк, Орос, Катар, Солонгос зэрэг олон улс орон Монголд цэргийн хамтарсан хээрийн сургалт зохион байгуулах болж, дэлхийн улсууд болон олон улсын байгууллагууд монголд эдийн засгийн тусламж дэмжлэг илүү ихээр үзүүлэх болсон.
Хэдийгээр Монгол улс Америкийг “Гуравдагч хөрш”-өө хэмээн зарласан боловч ардын амьдрал дунд Америкийн гэхээр зүйл бараг байхгүй. Харин Япон, Солонгосын нөлөө Монголд илүү мэдэгдэхүйц мэтээ. Ажил эхлэх тарах оргил цагуудад Улаанбаатарын замуудаар түгжилдэх машинууд цөм л Япон юмуу Солонгосынх. Ер нь Япон бол Монголын хамгийн том хандивлагч улс юм. Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний алдарт “Говь” үйлдвэрийг тэртээх 1970 аад оны үед Японы буцалтгүй тусламжаар барьсан түүхтэй. Өдгөө Япон улс Монгол улсад жил бүр буцалтгүй тусламж олгоод зогсохгүй, байгаль орчны олон арван төсөл хэрэгжүүлж байгаа юм. Япончууд гурил, будаа, өдөр тутмын хэрэглээний бараа зэрэг маш хүмүүнлэг тусламжийн бараа Монголд нийлүүлэх юм. Бас болоогүй, тусламжийн бараа болгоны дээр Япон Монголын найрамдал гэсэн шошготой. Монголын алдарт Сумоч Асашёрү Японд маш нэр хүндтэй нэгэн тул Японы Сумо монголд нэгэнтээ маш олон хүний талархлыг хүлээсэн спорт болж чадэээ. Түүнээс гадна олон арван мянган монгол залуу Солонгост ажилладаг бөгөөд жилд тэдний эх орон элгэн саданруугаа гуйвуулдаг мөнгөн дүн хэдийнээ хэдэн зуун сая доллороор хэмжигддэг юм. Тиймээс Монголчууд Солонгос улсад элэгтэй. Монголын ардын хувьсгалын дурсгалын цогцолбороос холгүйхэн том хэмжээтэы алтан бурхан сүндэрлэх бөгөөд түүнийг мөн Солонгосууд барьж өгсөн ажээ.
Монголын уул уурхай, орд газрын ашиглалтын дээр Хятад улс Баруунаас хоцорч байна.
Хэдийгээр Монгол улс гадаад харилцааны олон талт бодлого хэрэгжүүлж байна гэх боловч эдийн засгийн жинхэнэ бодот хөгжлийг олохыг тулд Хятадтай хамтрах ёстой гэдгийг Монголчууд сайн мэднэ. Газар зүйн байршлаас шалтгаалан Монгол улс уул уурхайн эрдэс баялагаа нэг бол Орос руу эс бөгөөс Хятад руу л гаргах хоёр замтай. Орос өөрөө байгалийн эрдэс баялаг ихтэй, түүнийгээ гадаадад гаргах гарц ч олонтой учир Монголын байгалийн баялагийг ашиглах хэрэгцээ тийм их биш. Тиймээс Монголд ямар улсын ямар компани үйл ажиллагаа явуулж, олборлолт хийлээ ч эцсийн хэрэглэгч нь яахын аргагүй Хятад болж таарч байгаа юм.
Монголын уул уурхайн олборлолт ашиглалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниуд тоогоор олон байгаа ч Орос, Канад, Австралийн компаниуд шиг нөлөө бүхий байж чадахгүй байна. “Монголд химийн ховор элемент болох Ураны баялагийн нөөц асар их. Одоогоор Ураны олборлолт, ашиглалтын лиценз Оросын компаниудын гарт байна. Хятад Монголын хилийн зурвасаас 80 километрт орших алт зэсийн орд Оюутолгой өдгөө ашиглагдаагүй байгаа дэлхийн цөөн том ордуудын нэгд тооцогдож байна. Энэ жилийн 10 дугаар сарын 6 нд Монголын засгийн газар Канадын Айвенхоу Майнз болон Австралийн Рио Тинго компаниудтай тохиролцоонд хүрч, олборлолтын гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа. ” гэж монголд уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн хятад бизнесмен хэлээд тэрээр мөн цааш нь: “Монголын уул уурхайн салбар дөнгөж хөгжиж эхэлж байна. Бид оройтойгүй байгаа ч, бас олборлож байгаа маань бага байна. Азийн хамгийн том зэсийн орд болох Эрдэнэтээр жишээ авахад, энэ орд цагтаа Монголын эдийн засгийн 1/3 –ийг дангаар үүрч явсан. Түүний нийт зэсийн хүдэрийн 90-ээс илүү хувь нь Хятад руу экспортлогдсон тоо байдаг. Хэдий ийм ч өнөөдрийг хүртэл нэг ч Хятад компани монголын талтай томоохон ордуудын ашиглалт дээр хамтын гэрээг хийгээгүй л байна. ” гэж ярьсан юм.
Д.Шүрхүү хэлэхдээ, “Гадаадын компаниудын үйл ажиллагаа монголд нийгмийн олон сөрөг асуудлуудыг бий болгож байгаа. Тухайлбал, зарим компани орд ашиглах лиценз хуурамчаар үйлдэх, олборлолт хийсэн газраа байгалийн нөхөн сэргээлт хийлгүй, байгаль орчин сүйтгэх гэх мэт. Монголын уул уурхайн салбарын тухайд гэвэл дөнгөж л хөлд орох гээд мөлхөж буй хүүхэд мэт нялх байна. ”
“Монголд дэвшилтэт технологи, шилдэг менежмент хэрэгтэй. Гэвч энэ тал дээр Хятад уул уурхайн компаниуд Барууныг гүйцэх болоогүй байна.”
Орчуулсан: Энхтайваны Эрдэнэсувд

Комментариев нет:
Отправить комментарий