буудахыг нэг их сонирхохгүй харин түүний оронд шинээр ялын хугацаа нэмж оноож
байв. Бүх хорих ангиудад буудаж устгаж байлаа. Хамгийн их хоригдол буудсан нь
Колыма, Воркута 2 юм… Кашкетины заавраар өдөрт 760 хоригдол буудаж байв…
Печора голд байдаг Адак лагерьт хоригдлуудыг цаазлахын өмнө гар хөл, амыг нь
боож уян машинд 5-8-аар нь суулгаж авч явдаг байв. Тэгээд оршуулгын газар
тамлаж зовоох гэсэндээ биш, харин үхсэн хүнийг нааш цааш нь зөөж өөрсдөдөө
ажил удахгүйн тулд өөрсдөөр нь хөлөөр нь явуулж авчираад оршуулгын нүхэнд нь
хэвтүүлээд хороож байгаа нь тэр байв. Адак-т ийнхүү цаазлах нь олон шөнө
үргэлжилсэн. Дараа нь нам дотор цэвэрлэгээ шат дараатай явагдсан… Эхний
ээлжинд хулгайчууд, эхний үед цаазаар авах ял гүйцэтгэсэн харуулууд, харгазагч,
ауюлгүйн албаныхан, чекистүүдийг цаазлав. Дараа нь тэднийг цаазлах ажлыг
гүйцэтгэсэн чекистүүдийг өөрсдийг нь цаазлав… Ийнхүү энэ маягаар нам дотор эв
нэгдэл, “нэгдмэл нэг үзэл санаа” бүрэлдэж тогтсон юм.
Арван дөрөвдүгээр бүлэг
Хувь тавилангаа өөрчлөх нь
Энэ зэрлэг ертөнцөд өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй байв. Өлсгөлөн
зарлана гэдэг нь амиа хорлохтой адил байв. Үхэхийн хувьд, цаг нь ирнэ,
одоохондоо хэрэггүй. Тэгвэл хоригдол хүнд ямар боломж байсан юм бэ? Оргох уу?
Хувь тавилангаа өөрчлөх үү? Зекүүд орголтыг “ногоон прокурор” гэж нэрлэдэг байв.
Бусад бүх прокруорудын адил заримдаа энэ прокурор хоригдолыг өмнө нь
байснаас нь дор байдалд оруулах нь бий. Гэхдээ заримдаа шууд л эрх чөлөөтэй
болгочихдог байв. Ногоон прокурор гэдэг нь ой мод, бут байв.
Ольтригийнхан ерөнхийдөө дарлагдсан бууж өгсөн хүлцэнгүй хүмүүс байв. Тэгсэн ч
гэсэн тэдэн дунд хүртэл орголтын тухай боддог, оргохоор зэхэж буй хүмүүс байдаг
байв. Хоригдлууд энд тэндээс байнга оргож байдаг нь, хэдийгээр амжилтгүй байдаг
ч гэсэн хоригдлууд хий хоосон зүгээр бодож суугаагүйг илтгэнэ. Энэ бол хорих
лагерь. Энийг маш сайн хамгаалсан. Хашаа нь чанга, доторх тусгаарласан талбай
нь найдвартай. Бүх цэгийг цамхагаас харж, цамхгаас гал нээх боломжтой. Гэсэн ч
чамайг буруутган энэ хашсан талбай дотор үхэг гээд явуулсан гэж бодмогц гэнэт
чиний дотор чинь давчдах болно. Тэгвэл азаа үзэж яагаад болохгүй гэж? Яагаад
тэсэрч үзээд, азаа сорьж болохгүй гэж? Энэ импульс ихэнхдээ эхний жилд илүү
хүчтэй байдаг. Эхний жилд ихэвчлэн ер нь хоригдлын цаашдын ирээдүй, цаашдаа
шоронд ер нь ямархуу байх нь вэ гэдэг нь, характер нь ерөнхийдөө тодорхой болж,
шийдэгддэг. Аажмаар гадаад ертөнцөөс алгуур тасарч, тэрхүү оргох гэсэн хүсэл ч
алга болж эхэлдэг. Шорон, ольтригийн хөгжсөн түүхэн жилүүдэд маш олон
орголтууд болж байжээ. Зөвхөн 1930 оны 3 сард л гэхэд 1328 хүн РСФСР-ын
шоронгуудаас оргосон байв. Энэ нь яагаад манай нийгэмд сонсогддоггүй байсан
юм бэ?
Архипелаг бүрэн цар хүрээгээрээ хөгжсөн 1937 оноос хойш дайны үеэр ольтригийн
бүхий л цэргийн боловсролтой, цэргийн албан тэнцэх болгоныг нь фронтруу
явуулсан байв. Түүнийхээ хамт хоригдлуудыг аль болох их ажилуулж илүү их
үйлдвэрлэл бүтээмж гаргахын тулд хоригдлуудын ажлын бүлгүүдийг алс зайтай
газарлуу ажлын норм өгч явуулдаг байв. Тэр алс газарлуу харуул хамгаалалттай
явуулна гэдэг бүтэшгүй хэрэг байв. 1939 он гэхэд Уст Вим-ын лагерын туслах
экспедицүүдийн байрны гадуур ямар нэг торон хашаа байдаггүй хэдэн хоосон шон
л байдаг байлаа. Түүнээс гадна шөнө ямар нэг гэрэлтүүлэг байдаггүй байв. Энэ
лагерын сахилгын байранд хүртэл бүхэл бүтэн бригад хоригдлыг ганцхан буутай
цэрэг харгалздаг байв. Тэр тэднийг харгалзах ямар ч боломжгүй гэдэг нь
ойлгомжтой байв. Тиймээс ч тэр зун тэндээс 70 хоригдол оргосон юм. Нэг нь бүр
өдөрт хоёр удаа оргож рекорд тогтоосон байв. Үдээс өмнө хоолны өмнө,
баригдчаад үдээс хойш хоолны дараа дахиад оргосон байв. Гэсэн ч тэр 70-ын 60 нь
өөрсдөө буцаж ирсэн юм. Харин бусдаас нь ямар нэг сураг чимээ үлдээгүй. Гэхдээ
энэ бүхэн хээр зэлүүд газар болсон явдал. Намайг Москвад байхад тэндээс гурван
хоригдол оргосон юм. Нэг нь Калуга Гейтэд шоронгийн хашаа давж оргоод,
маргааш нь хорих газрын даргад “сочи явж амарлаа баярлалаа” гэсэн ил захидал
явуулсан байв. Хоёр дахь нь Ботаникын цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох
Марфино мини лагериас нэгэн охин, гурав дахь нь мөн тэр лагериас нэг хоригдол
автобусанд суугаад хот явсан байв. МГБ –ийнхэн хулгайч алдсан талаараа нэг их
асуудал болдоггүй байв. Тэгээд ч яс 100 хувь аюулгүй, оргох боломжгүй байдал
бүрдүүлнэ гэдэг нь маш зардалтай бөгөөд түүний оронд цөөн хувийг оргуулж
алдуулах нь хамаагүй хямд зардал, төсөвтэй ба байж болох зүйл гэж тооцсон
бололтой. Мөн түүнийхээ хамт тэд нутгийнхнийг тогтоон барьж байгаа үл үзэгдэх
гинжинд найддаг байв. Тэр гинжнүүдийн хамгийн хүнд нь хоригдлууд бууж өгөн,
өөрсдийн хувь заяатайгаа эвлэрэн боолын хөдөлмөрт бууж өгсөн явдал юм. Бүхий
л хоригдлууд, бараг бүх 58-ынхан эсэргүүцлээ ч гэсэн эсэргүүцлээ хуульд
зөвшөөрөгдсөн замаар илэрхийлэхийг хүсэж байв. Тэд ганцаараа ч бай, хамтраад ч
бай төр, НКВД, цагдаа, харгалзагч, нохдын эсрэг юу хийж чадах юм бэ? Яаж ийгээд
шарх сорвигүй оргочихлоо гэхэд дараа нь яаж амьдрах вэ? Уулзвар болгон дээр
бичиг баримт шалгаж байгаа үед, хүн болгон сэжиглэн харж байхад? Чи энд буу
үүрч зогсож ер нь яах нь вэ? Чамайг байхгүй байсан ч бид хаашаа ч явахгүй. Бид
яалаа гэж, юуны төлөө оргох юм бэ? Тэгээд ч дараа жил өршөөлийн хууль гарах
гэж байхад. К.Страхович нэгэн явдлыг дурсдаг: 1942 онд хоригдлуудыг Югличруу
зөөж байсан вагоныг бөмбөгдөв. Цуваа харгалзагчид тарж зугатсан ч хоригдлууд
нэг газраа бөөгнөрөн хүлээсээр л байв. Үүнтэй адил өөр олон түүх байдаг. Жишээ
нь Карлагын Орауский дивизийн нягтланг тэд 25 миль зайтай газарлуу санхүүгийн
баримттай нь цуг нэг зэвсэгтэй хуягаар харгалзуулан явуулав. Буцах замдаа нөгөө
нягтлан хоригдол согтуу хуягийг чирж гулдран явахаас гадна, буугаа замдаа
гээснээс болоод тэр хуягийг асуудалд орох вий хэмээн бууг нь аргалан үүрч ирсэн
гэдэг.
Оргохтой холбоотой өөр нэг тооцох зүйл бол өлсгөлөн. Заримдаа хоригдлууд
өлссөнөөсөө болоод лагерьт ингэж байж байхаар тайгаруу гараад явчихвал
тэндээс илүү их хоол хүнс олох юм биш байгаа гэсэн бодолд хөтлөгдөх нь бий.
Гэсэн ч маш их сульдсанаас тийнхүү оргож явах тэнхэлгүй болсон байдаг байв.
Өөр нэг зүйл нь – шинээр ялын хугацаа нэмж оноох вий гэсэн айдас. Улс төрийн
хоригдол хэрвээ орговол оргосны төлөө хувьсгалын эсэргүү хэргээр 58-14-өөр нэмж
10 жилийн ял авах байв. Харин хулгайчууд орговол 82-р зүйлээр дээд тал нь 2
жилийн ял авдаг байв. Оргох нь хулгайчуудын хувьд бараг спорт шиг байдаг байв.
Харин олон жилийн ялтай архаг хулгайчууд л оргох талаар нухацтай авч үздэг
байв. Олон хулгайч оргоогүй байсан ч өмнө нь оргож байсан гэж, өөрсдийнхөө
өмнөх түүхийг илүү баатарлаг болгож харагдуулахын тулд худлаа ярьдаг юм.
Тэдний ярьсан бүхэнд итгэх хэрэггүй.
Ольтригийн газар зүйн байрлал нь мөн оргоход эсрэгээр нөлөөлж байв. Колыма
хүртэл хэдийгээр арал биш байсан ч гэсэн бүхий л зүйлээс таслагдсан хангалттай
алс байв. Колымагаас оргох гэж үү? Хаашаа оргох юм бэ? Тиймээ якутууд
хоригдлуудад сайнаар ханддаг байсан цаг бий. Гэсэн ч одоо тийм биш. Хоригдлыг
барьж өгсний төлөө тунгус, комыс, казакуудад гурил, цай өгдөг бол Буреполом,
Унжа лагеруудын ойролцоох транс- волгыг иргэдэд 2 пүүд гурил, 8 ярд даавуу,
нилээн хэдэн паунд загас өгдөг байв. Тиймээс ч Шерсткагын тосгонд хэн нэгэн
танихгүй хүн очвол хүүхдүүд “ээж ээ тэнд загас ирж байна” гэж хашгирч гүйлддэг
байв…
Хэрвээ оргодол хоригдол үхсэнээр баригдвал түүнийг нийтийн хоолонд ордог
байрны хажууд бууны сумны оромтой нь хэд хоног ил хаяж өмхийрч муудтал нь ил
байлгадаг байв. Ингэснээр хоригдлуудыг өөрсдийн шингэн зутан шөлөө илүү үнэл
гэж айлгадаг байв. Хэрвээ амьдаараа баригдвал түүнийг лагерьлуу орох харуулын
цамхгийн хажууд байлгаж, хажуугаар нь хоригдлуудын цуваа явах бүрд түүнийг
нохойгоор ноцуулдаг байв. Өгсөн команднаас хамааран нохой тухайн хүнийг нэг
бол боож унагаж, эсвэл хазаж, эсвэл зөвхөн хувцсыг нь урж нүцгэлдэг байлаа.
Тэгээд бас нөгөө хоригдол Соёл Боловсролын хэсэгт өөрийнхөө тухайд “би оргосон
ч нохой намайг барьсан юм” гэсэн плакат хийж өлгөдөг байв.
Хэрвээ тэд түүнийг зодвол бөөрийг нь савж унатал нь цохихоо мартахгүй. Хэрвээ
гавлавал гавны мөр гарт нь шингэж, гарны үе мултартал гавлана. Эсвэл түүнийг
торгуулийн байранд хорино. Түүнийг сүрьеэ тустал тэндээс гаргахгүй. Үнэндээ
оргодлыг үхэхийн өмнөхөн амь нь дэнжигнэтэл зодох юм уу алах нь ольтригийнхний
оргохын эсрэг тэмцэх арга нь байв. Заримдаа орголт гарахгүй удвал тэд өөрсдөө
орголт зохион байгуулдаг байв. 1951 онд тэд Колымад хоригдлуудыг жимсэнд
явахыг зөвшөөрсөн юм. 3 хоригдол буцаж ирсэнгүй алга байв. Хорихын дарга тэр
гурвын хойноос тарчлаагчдыг явуулав. Тэд унтаж байсан гурван хоригдолруу нохой
тавьж, тэр гурвийн толгой нь улаан нялга юм болж, тархи нь нь цувтал бууны
бөгсөөр цохьсон юм. Дараа нь тэр чигт нь тэднийг тэрэгнээс чирж лагерьт аваачиж
бүгдэд харуулав. Та нар орговол ийм болох болно… Эсвэл тэд матаачингаараа
орголт зохион байгуулуулж, хоригдлуудыг өдөөгөөд оргох үед нь барьж авна…
Гэсэн ч үнэхээр оргоё гэж шийдсэн бол хоригдлууд юунаас ч айдаггүй байв. Тэдний
зарим нь хойноос нь мөрдөх нохдод үнэр авахуулахгүйн тулд ойг шатаадаг байв.
Тийнхүү тавьсан түймэр нь хэдэн долоо хоног, хэдэн миль газар үргэлжилж асна.
1949 онд Меслянкагийн Улсын Фермын ойролцоо нэг оргодол баривчлагдсан юм.
Түүний үүргэвчинд хүний мах байсан юм. Тэр замд нь таарсан, харгалзагчгүй
ганцаараа явж байсан уран сайханч хоригдлыг алаад махнаас нь таслан авсан
байсан бөгөөд түүгээрээ хоол хийж идэж амжаагүй байсан байв. 1947 онд Элгены
ойролцоо Колымад 2 харгалзагч хуяг бүлэг хоригдлыг туун авч явж байв. Гэтэл
гэнэт нэг хоригдол бусадтайгаа өмнө нь тохиролцоогүй байсан хэдий ч хуягуудруу
дайран зэвсгийг нь алдагдуулан, хоёуланг нь буудсан. Тэрээр саяхан фронтоос
баривчлагдан ирсэн офицер байжээ. Зоригт эр цувааныханд та нар эрх чөлөөтэй
одоо зугатаж болно гэж зарлав. Гэсэн ч хоригдлууд тэндээ суун шинэ цувааны
хуягууд ирэхийг хүлээцгээв. Залуу гайхширан хараагаад винтовуудыг аваад цаашаа
ганцаараа явав. Тэнд нь нийт 32 сум байв. Тэрээр хойноос нь хөөсөн хэд хэдэн
хүнийг алж, шархдуулаад 32 дахь сумаараа өөрийгөө бууджээ. Хэрвээ хоригдлууд
бүгд түүн шиг фронтоос ирсэн офицер шиг байсан бол ольтриг аль хэдийн нурж
унах байсан юм.
Краслагд өмнө нь Халхын голд байлдаж баатар болсон нэгэн эр цувааны харуулыг
сүхээр цохиж унагаад винтовыг нь 30 сумтай авчээ. Түүний хойноос нохойнууд
явуулахад тэр 2 нохойг нь буудаж унагаад нохой сургагчийг шархдуулжээ. Түүнийг
баривчилсныхаа дараа тэд түүнийг зүгээр буудсангүй бууны жадаар жадлан алж,
цогцосыг нь лагерлуу ордог хашааны хаалганы хажууд хэдэн өдөр хаясан юм…
Заримдаа оргосны дараахь амьдрал оргохын өмнөхөөс ч хэцүү байдаг. Энэ бол
Сергей Андреевич Чеботарёвын түүх юм. 1914 онд тэрээр дорнод хятадын төмөр
замын төсөлд ажиллаж эхэлсэн. 1917 оны 2-р сард большевик болсон. 1929 онд
түүнийг эхнэртэй нь хамт баривчлан хятадын шоронд хорьж, харин хоёр хүүг нь
оросруу буцаасан. Баривчлагдаад удаагүй байхад эхнэрийнх нь ухаан самууран
галзуурч, 2 хүүг нь янз бүрийн асрах байр дамжуулан байрлуулж, бас нэрийг нь
өөрчлөх гэж оролдож байв. Алс дорнодын ОГПУ-ын тройка-гаас түүнд эхлээд 3
жилийн ял өгөв. Гэсэн ч удалгүй бусад газруудад илүү өндөр ял оноож байгааг тэд
мэдээд түүнийг дахин баривчлан, эрүүдэж шүүгээд 10 жилийн ялыг захидал
харилцааны эрхгүйгээр оноов. Харин энэ хатуу ширүүн ял нь түүнд туслах гарцыг
нээсэн юм. 1934 онд түүнийг Мойнтируу төмөр зам барьж байсан Карлагруу
шилжүүлэв. 1936 оны 5 сард тэд түүнийг сахилгын тусгаарлах байранд оруулж
шийтгэв. Тэнд байхад нь Автоном Василевич Чупин гэдэг эрх чөлөөт хүнийг тэд
өөрийнхтэй нь төстэй хэргээр сахилгын байрлуу чулуудчихав. Нөгөөдөх нь согтуу
байсан уу эрүүл байсан уу тэр нь тодорхой биш. Ямар ч байсан Чеботарёв түүний 6
сарын өмнө хугацаа нь дууссан тосгоны зөвлөлөөс олгосон бичиг баримтыг түүнээс
авчихав. Ийм сертификаттай болсноор оргох боломжтой болов. 5 сарын 8-нд
тэрээр энгийн хувцас өмсөөд, хажуудаа хүмүүсийн байнга л авч явдаг хоёр литрийн
водка хажуудаа ганзаглан, гэхдээ дотор нь водка биш ус байв, Мойнти Лагераас
гарлаа. Түүний өмнө давс, намаг бүхий тал газар цэлийж байв. Замдаа тэр хоёр ч
удаа казакуудад баригдсан ч, хэдийгээр хэл ойлголцохгүй байсн ч тэр тэдний
шашин шүтлэг, итгэл үнэмшил дээр нь тоглон мултарч байсан гэдэг. Балхаш
нуурын баруун эрэгт Карлагын аюулгүйн албаны пост байдаг байв. Бичиг баримтыг
нь үзээд тэд түүнээс янз бүрийн зүйлс асуув: өөрийнх нь тухай, гэр бүл хамаатан
садных нь тухай. Чупин цөмийг нь цээжээсээ зөв хариулав. Энд ч мөн түүнд азтай
явдал тохиолдов. Операцын группын дарга халхавчин доор орж ирэхэд Чупин
түүнийг таньдаг бол мэлзэв. “Хөөе сайн уу Николай, сонин юу байна? Чи намайг
танихгүй байна уу?” (Би чамайг таниж байна. Хэрвээ чи намайг танихгүй бол би
зүйл дууслаа гэсэн хэдхэн секундын тооцоон дээр энэ нь үндэслэсэн байв) “Үгүй. Би
чамайг танихгүй байна”. Тэгвэл ингэвэл яаж байна: чамайг Найдёнов гэдэг биз дээ.
Чи надаа Олятай Свердловскийн буудал дээр, вагонд танилцаад, дараа нь та хоёр
хуримаа хийсэн гэж ярьж байсан шүү дээ.” Эд бүгд үнэн байв. Найдёнов
гайхшираад, тэд хамтдаа тамхилаад, түүнийг явуулав. Үнэндээ Чупин түүнтэй
өөрөө биеэрээ уулзаж байгаагүй, харин энэ тухай түүхийг өөр хоригдлоос сонссон
байв… Ихэнхдээ тэр шөнө явж, машины гэрэл харагдах болгонд нуугддаг байв. Тэр
авч явсан талх, сахараа аль болох гамнаж хэрэглээд, сүүлд нь 5 хоног ус ч үгүй
хоосон явав. 125 миль газар туулсны дараа тэрээр вокзалын бараа харж вагонд
суулаа. Түүний дараа түүний байнгын сонор сэрэмж, түгшүүртэй эрх чөлөөт үе
эхлэв. Фрунз хотод тэр өөрийнхөө лагерын загалмайлсан эцэгтэй (аюулгүйн албаны
дарга) дайралдчихав. Гэсэн ч нөгөөдөх нь түүнийг таньсангүй хажуугаар нь өнгөрөв.
Тэр олсон ажлаасаа гарах ёстой болов. Ахлах нягтлан түүнийг яагаад явж байгаа
юм гэж дахин дахин шалаад, түүний явж байгаа шалтгааныг бараг тааварлаад
байв. Ахлах нягтлан нь бас өмнө нь Соловкид хоригдож байгаад суллагдсан
байжээ. Эхлээд тэр эхнэр хүүхдээ хаана байгааг хайж эрсдэлд орохгүй гэж байсан ч
аажмаар гэр бүлээ хайж эхлэв. Уфа хотод байгаа авга эгчрүүгээ захиа бичив “Лена,
хүүхдүүд хаана байгаа вэ? Хэн бичиж байгааг таагаарай. Одоохондоо түүнд битгий
хэлээрэй.” Хариу нь “Хүүхдүүд төөрсөн, хаана байгааг нь мэдэхгүй. Эхнэр чинь
новосибрьскт байгаа” гэсэн байв. Авга эгчрүүгээ дахин бичин эхнэртэй нь уулзаад
түүнийг амьд байгаа, мөнгө явуулах гэсэн юм гэж биечилж дамжуулж хэлж өгөөч
гэж хүсэв. Авга эгч нь тийшээ яваад түүнд хариу мэдэгдэв: эхнэр чинь сэтгэл
мэдрэлийн эмнэлэгт байна, пасспортоо гээчихжээ. Эхнэр нь 3 сарын ял эдлэх юм
байна. Илгээмж хүлээн авах эрхгүй байгаа гэсэн байв. Түүний зүрх нь палхийв. Тэр
түүнийг очиж аврах ёстой. Тэгээд тэр “надтай уулзаарай ингэж ингэж ….” гэж бичив.
Тэр Новосибирьскээс 2 буудлын өмнө вагоноос бууж хажуугаар явж байсан машинд
дайгдав. Цүнхээ багаж хадгалдаг газар үлдээчихээд эхнэрийнхээ амьдарч байсан
байрлуу очиж хаалга тогшив. Хаалга нь нээлттэй, дотор хүн байхгүй байлаа.
(Муугийн дохио. Байрны эзэн уул нь түүнийг ирэхийг гадаа хүлээн, дотор занга
байгаа шүү гэж хэлэхээр бүтэн өдөржин хүлээгээд ус олж уухаар ойрхон явчихсан
байжээ.) тэр цаашаа оров. Тэгтэл нэг орон дээр нэг чекист чанга хурхиран унтаж
байв. (Сайны дохио) Чеботеряв гадагш гарч зугатав. Тэгтэл замд нь байрны эзэн
таарч болсон явдлыг хэлэв. Тэдний байранд хоёр чекист ирээд нэг нь Чеботерявын
эхнэрийн нүүрлүү цахилгаан савлан “Чиний харх чинь ирж байгаа юм байна. Одоо
шууд бидний гарт орно доо” гэж хэлсэн байв. Тэгээд тэр хоёр вокзал явсан ч
түүнийг олсонгүй. Буцаж ирээд байрны гадаа хүлээж байгаад нэг нь орж унтахаар
явж харин нөгөдөх нь түр зуур өөр тийшээ явсан байсан байв... Гэсэн ч Чеботеряв
эхнэртэйгээ уулзаж, тэд хамтдаа хэд хэдэн вагон дамжин Узбекистан оров.
Ленинабадад тэд дахин гэрлэлтээ баталгаажуулав. Тэд хүүхдүүдээ хайсан боловч
олохгүй л байлаа. 1941 онд Чубин цэрэгт татагдав. 61-р морьт дивизэд радио
оператороор ажиллав... Нэг удаа гэнэ алдан хошин шог болгож шүдэнз, тамхийг
хятад нэрээр нь дуудав... Түүний хажууханд байсан тэжээвэр тахиа үүнийг нь
алдалгүй сонсож цааш нь мэдээлэв. Түүнээс хойш цаг ч өнгөрөөгүй байхад түүнийг
219-р хорооны улс төрийн комиссар, аюулгүйн албаны офицер Соколов түүнийг
байцаалтанд дуудав. Бусад улс оронд бол байх л зүйл, харин манай оронд бол
гадаад үг мэддэгээсээ болж шоронд ордог байв. Түүнийг баривчлан 58-10-аар
шийтгэв. Цэргийн шүүх, цаазаар ав. Амьдралын хүнд бэрхээс залхаж, цааш
тэмцэхээс залхсан тэрээр амь өршөөгөөч гэж гуйсан ч үгүй. Гэсэн ч улс оронд
ажиллах гар хэрэгтэй байсан тул түүнийг цаазалсангүй харин ялыг нь 10 жил хорих,
5 жил цөллөг болгон өөрчлөв. Ийнхүү буцаад тэр “төрөлх нутагтаа” буцаж ирлээ... 9
жилийн ялаа эдлээд байхдаа тэр жинхэнэ Чупиныг таньдаг ялтантай тааралдав.
Нөгөөдөх нь түүнийг Чупин биш байна гэж мэдсэн ч түүнийг матахгүй гэж хэлжээ.
Ийнхүү Чеботеряв 2 дахь удаагаа яллагдан хугацаагаа дуусгав. Өмнөх ял нь улсын
маш нууц ангилалын төсөлд хамаарагдсан тул тэр тухай мэдээлэл олох боломжгүй
байлаа. Москва-10, Тюра-38, Свердловск-39, Челябинск-40 гэсэн төслүүд нь
атомын зэвсэгтэй холбоотой төслүүд байсан бөгөөд эдгээр хорих лагериудад
Курчатовын төлөвлөгөөний дагуу ураниум-радиум-ын цөмийг ялгах ажил хийгдэж
байв. Энэ төслүүдийг лейтенант генерал Ткаченко хариуцдаг байсан ба зөвхөн
Сталин, Бериад л тайлагнаж байв. Улирал тутамд хоригдлуудаас нууц үл
задруулах амлалт авдаг байв. Гэхдээ энэ бол гол асуудал биш. Хамгийн гол
асуудал бол хоригдлуудыг гэрт нь хариулахыг хориглосон байдаг байв. Хугацаа нь
дууссан хоригдлуудыг нутаг зааж Колымад аваачин онц ноцтой дайсагнагч
этгээдүүд гэж зарлан мужаас гарч явахыг хориглосон байв... Эхнэр нь түүн дээр
хүрч ирэв... Сталинг нас барсны дараа тэд Кавказруу нүүлээ... 1959 онд тэдний хүү
нь өөрт нь оноосон хуурамч нэрнээсээ залхан өөрийнхөө жинхэнэ нэр Чеботеряв
гэсэн нэрийг хэрэглэж эхлэв. Жилийн дараа тэд хүүгээ олов. Үүний дараа Чупин
өөрийн жинхэнэ нэрээ олж авахаар хөөцөлдөж эхлэв. Нэгэнт ял эдэлсэн байсан тул
тэд түүнийг одоо оргосон гэх боломжгүй байлаа...
… Би энд бүлгээрээ оргосон тухай өгүүлсэнгүй. Тийм тохиолдол маш олон байсан
юм. 1956 онд Мончегорскт бүхэл бүтэн лагериараа оргосон хэрэг гарж байв.
Ольтригоос оргосон түүхүүдийг жагсаавал дэндүү урт жагсаалт болох болно. Дан
ганц орголтын талаар ном бичлээ ч гэсэн зохиолч нь хэдэн зуун оргосон
тохиолдлыг бичилгүй алгасахаас өөр замгүй болно.
Арван тавдугаар бүлэг
Шийтгэлүүд
1924 оны эрүүгийн хуулиар шийтгэх өрөөг (сахилгын камер, тусгаарлах камер гэдэг)
танилцуулсан юм. Тэр нь: сайн гэрэлтүүлсэн, чийггүй хуурай, унтах зориулалтын
ортой өрөө байх ёстой байв. 1933 оны эрүүгийн хууль бүр ч хүмүүнлэг хууль болж,
1960-аад онд эрүүгийн хуулиар дахин оруулах хүртэл, хоригдлыг тусгаарлахыг
хүртэл хориглосон юм. Гэхдээ энэ нь цаг үе илүү сайхан таатай болсонд биш, харин
үүнээс өөр олон янзын шийтгэлийн арга хэмжээнүүдийг бодож олж, чадмаг
хэрэгжүүлдэг болсонтой холбоотой байв. Тусгаарлах, сахилгын өрөөний оронд тэд
Чанга дэглэмтэй байр, чанга дэглэмтэй хорих лагерь, торгуулийн тусгаарлалт ШиЗо
–г хэрэгжүүлж эхэлсэн юм. Шизо-г яалаа гэж өгөх вэ? Юуны ч төлөө өгч магадгүй:
даргын чинь дургүй хүрвэл, сайн байна уу гэж хэлээгүй бол, цагтаа оронд ороогүй
бол, буруу замаар явсан бол, өглөө цагтаа эрт сэрээгүй бол, буруу хувцасласан
бол, хориотой газар тамхи татсан бол, байрандаа илүү зүйлс байрлуулж, хадгалсан
бол нэг, гурав, таван өдөр. Ажлын нормоо биелүүлээгүй бол, өөр хүүхэн, залуутай
цуг байж баригдсан бол 5, 7, 10 хоног. Ажил оромдогсдод бүр 15 өдөр хүртэл өгдөг
байв. 15 өдөр нь эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээ хэдий ч заримдаа
нэг жил хүртэл хугацаанд шийтгэлийн байранд суулгадаг байв. 1932 онд тэд
өөрийгөө бэртээсний төлөө Дмитлагт бүтэн нэг жилийг торгуулын камерт суулгадаг
байв. Шизо ямархуу байдаг вэ: энэ нь а. хүйтэн, б. чийгтэй, в. харанхуй. Г. өлсгөлөн.
Гадаа тэсгим хүйтэн байсан ч тэд шизог халаадаггүй байв. Чийггүй хуурай байвал
тэд зориуд өрөөг чийг авхуулна. Цонхнууд нь микроскоп шиг жижиг, эсвэл огт цонх
байхгүй. Тэд шийтгэгдсэн хоригдолд “Сталины норм” олгоно, тэр нь: зөвхөн 3, 6, 9
дэхь өдөр шингэн зутан шөл өгнө. Вокута Вомд тэд зөвхөн 3 дахь өдөр 7 унц талх,
түүхий загас өгнө… Торгуулын камер нь өрөө шиг байна гэж бодох нь маш гэнэн
төсөөлөл юм. Огтхон ч тийм биш. Куранах Салад гадаа хасах 58 фаренгейт хүйтэн
байхад, сахигын байр гээч нь тойруулж овоолж байрлуулсан дүнз моднууд байв.
Мөн газар ухсан нүх ч байдаг байв. Арнольд Раппопорт тийм нүхэнд хэсэг
хугацаанд яг л торхон доторх Диоген шиг амьдарсан юм… Загас талхыг нь
харгазагч нар нүхний ёроол дахь шалбаагруу чулууддаг байв.
Марийнскийн лагерьт шийтгэлийн өрөөнд ханаар нь цас даасан байдаг байв. Тэгсэн
ч тийм өрөөнд хоригдлыг зөвхөн дотуур хувцастайгаа л байхыг зөвшөөрдөг байв…
БУР буюу Чанга дэглэмтэй хуаранг аюултай хэмээн тодорхойлсон ялтнгуудыг илүү
урт хугацааны шийтгэл эдлүүлэхэд зориулсан байв. Нэгэнт л хар жагсаалтанд
бүртгэлтэй болсон бол лагерьт ямар нэг ер бусын зүйл болох, дэглэм
өөрчлөгдөхөд, 5 сарын 1, 11 сарын амралтын өдрүүд, хэн нэгэн оргоход тэд түүнийг
БУРт чихнэ. БУР-т байгаа хоригдлуудыг лагерь дахь хамгийн хүнд хэцүү ажил
хийлгүүлнэ. Энэ бол шорон доторх шорон байсан юм. Тэд хоригдлуудыг нэг нэгээр
нь дуудаж зодно. Тэдний дуртай арга бол ул мөр үлдээдэггүй арга бөгөөд эсгий
гутал дотор чулуу хийж байгаад цохих нь тэдний дуртай арга байлаа. Камер нь
бетон, цементэн шалтай, хаалга нь шагайвчтай. Экибастузын БУР бас үүнтэй
адилхан. Тэнд камер дотор ор байхгүй тул хоригдлууд өөрсдийн хувцсаа дэвсэж
унтдаг байв. Цонх гээч зүйлд нь хуруу ором л зайтай хэдий ч өвлийн мөс, цан
түүнийг нь дарснаас камер бараг харанхуй байдаг байв. Өдөр нь гэрэл асаахгүй,
шөнө л асаана. 1950 онд, тэд БУР-т байгаа хоригдлуудыг хагас жил болоход ганц
удаа салхилуулаагүй юм. Хоригдлуудыг гаргаж бие засуулахгүй, тэр камер дотор нь
бие засуулна. Шингэн ялгадастай хувин барьж гарах нь хоригдлуудын хувьд үнэтэй
зүйл байв. Учир нь ингэснээр гадагшаа гарч цэвэр агаар амьсгалах боломжтой
болдог байв. Усанд орно гэдэг нь бараг баяр болдог байлаа. Камерыг битүү чихсэн
тул хөл тэнийх зай олдохгүй. Зутан гэж ус, 21 унц талх өгнө, ямар ч тамхи байхгүй…
Заримдаа зарим нь үүнийг тэсвэрлэхээ больж гарахын төлөө юу ч хамаагүй хийнэ.
Хамгийн нийтлэг арга бол хоол идэхэд өгдөг хөнгөн цагаан халбагыг залгих явдал
байв. Залгисан хүн бүрийг рентгенээр харна. Хэрвээ залгисан нь тогтоогдвол
эмнэлэгрүү явуулж мэс засал хийнэ. Лёошка Карнухи 3 удаа халбага залгиж мэс
засал хийлгүүлснээс түүнд гэдэс гэх зүйл бараг үлдээгүй. Колька Сапаев
галзуурсан болж жүжиглэсэн. Нэг шөнө тэр өөрийгөө дүүжлэхэд түүнийг нь “харсан”
бусад хоригдлууд олсыг нь тасалж, түүнийг эмнэлэгт аваачив. Өөр нэг нь бохир
зүйл залгиж халдвар авав… Шийтгэгдсэн хоригдлуудаар ажил хийлгүүлэхийн тулд
БУР-ын оронд ЗУР-ыг хэрэглэх болов.
ЗУР-т хоригдлуудыг тус тусад нь байрлуулна. ЗУР-т юуны өмнө хоол нь маш муу.
Олон сарын туршид хоёрдугаар хоол өгөхгүй. Талхны нормыг бууруулна. Халуун
усанд цонх нь хагархай, зузаан гадуур хувцас өмссөн эмэгтэй үсчингүүд нүцгэн
хоригдлуудын үсийг хусна. Хоолны танхим гэж байхгүй. Хоригдлууд гал тогооруу
очиж замдаа хөрсөн хоолоо авчирж иднэ. Хоригдлууд бөөнөөрөө үхэж, эмнэлгүүд
үхэгсдээр дүүрч байв. Оноодог ажил нь: лагериас 20 миль зайтай байгаа газраас
өвс түүнэ. Эсвэл намаг дотор ажилуулна. Хэрвээ харгалзагч нь гайгүй ааштай
харгалзагч байвал тэд ажлынхаа хажуугаар жимс түүн, ааш муутай харгазагч
байсан ч гэсэн тэд аймаар өлсгөлөн байдаг тул буудаж байсан ч бараг тоохгүй
жимс олж түүх гэж хичээнэ. Эсвэл шохойн чулуун дээр ажилуулна. Ер нь аль болох
хүнд, хамгийн таагүй газарт тэднийг ажилуулдаг байв. Лагерь болгонд өөрийн гэсэн
торгуулийн, шийтгэлийн ажлын төрөл байдаг байлаа.
Шийтгэл ихэвчлэн хүртдэг нэр дэвшигчид нь гэвэл: шашин шүтлэгтнүүд, зөрүүд
хоригдлууд, бас хулгайчууд… Тиймээ хулгайчуудыг ч бас. Заримдаа алийг нь
хаашаа ангилах вэ гэхдээ будилна. Жишээ нь Карабасын лагериас тэд хоёр вагон
шүтлэгтэй эмэгтэйчүүдийг хүүхэд асруулахаар хүүхдийн лагерлуу явуулсан юм.
Мөн энэ үед тэмбүүтэй эмэгтэй хулгайч ялтнуудыг Конспай дахь Долинкагын
торгуулийн секторлуу явуулсан юм. Гэсэн ч замдаа алийг нь аль тэргэнд суулгах вэ
гэдэг дээр будилснаас болж шүтлэгтэй эмэгтэйчүүдийг торгуулийн лагерьлуу
явуулж, тэмбүүтэй хоригдлуудыг хүүхэд асруулахаар явуулчихсан. Сүүлд нь энэ
тухай тэд мэдсэн ч буцааж солиогүй.
Мөн мэдээлэгч болохоос татгалзсан хоригдлуудыг торгуулийн лагерьлуу явуулдаг
байв. Эмэгтэй хоригдлууд ч мөн торгуулийн хэсэгт байдаг байлаа. Ирена Нагелын
түүхээс өгүүлбэл: Тэрээр Ухта Улсын Фермын захиргааны хэлтэст бичээчийн ажил
хийж ял эдэлж байлаа. Нэг өдөр түүнийг аюулгүй байдлын офицер жуниор
лейтенант Сидоренко дуудан түүнтэй дотносох сонирхолтой байгаагаа хэлжээ.
Хариуд нь Нагел “Энэ лагерын хамгийн доод хоригдлоор үнсүүлсэн нь дээр. Чи
өөрөөсөө ичээч. Хажуугийн өрөөнд нярай хүүхэд чинь уйлж байгааг сонсохгүй
байна уу” гэж. Түүний хариултанд цочирдсон офицер гэнэт хандлагаа өөрчлөн “Чи
юу гэж бодоо вэ? Би зүгээр чиний янзыг үзсэн юм. Тэхээр ийм байна. Чи бидэнтэй
хамтарч ажиллах уу?” Ирена үгүй гэж хариулаад торгуулын лагерлуу илгээгдсэн.
Торгуулын лагерьт түүний өнгөрөөсөн анхны үдэш нь иймэрхүү байлаа:
Эмэгтэйчүүдийн хуаранд гэлэнмаа нар, бас эмэгтэй хулгайчууд байв. 5 охин орны
даавуу нөмрөөд явж байв. Урд өдөр нь эмэгтэй хулгайчууд мөрийтэй хөзөр тоглож
алдаад тэд нарын хувцсыг хүчээр тайлуулж мөрийндөө өгсөн гэж байв. Тэгж байтал
дотуур өмдтэй, эсгий малгайтай эрэгтэй хулгайчууд гитар барьсаар хүрч ирэв. Тэд
хулгайчуудынхаа ямар нэг дуунуудыг уянгалуулан дуулж байв. Тэгснээ гэнэт
эрчүүдийн зарим нь уурлан босож нөгөө хэдэн хулгайч хүүхнүүдийнхээ нэгийг
барьж аван шалан дээр унаган цохиж эхлэв. Эхлээд нөгөөдөх нь хашгирч байсан ч
удахгүй хашгирахаа болив. Хэн ч дундуур нь орж салгасангүй, юу ч хараагүй юм
шиг байр байрандаа сууцгааж байв. Сүүлд эмнэлгийн туслах орж ирээд “Хэн чамайг
цохисон” гэж асуухад нөгөө эмэгтэй “Би орон дээрээсээ уначихсан юм” гэж хариулж
байв. Тэр үдэш тэд мөрийтэй хөзөр тоглоонд мөрийнд нь Иренаг “алдчихав”. Гэвч
энэ тухай гичий Махир Васька лагерын даргад хов хүргэснээр лагерын дарга
Иренаг тэр шөнөд нь харуулын цамхагт хонуулав…
Хэрвээ энгийн лагерьт шударга ёс гэж байдаггүй байсан бол торгуулын лагерьт
түүнийг хайх ч хэрэггүй. Хулгайчууд хүссэнээрээ өөрсдийн бохир тоглоом, заль
мэхээ хэрэглэж, хутгаа ил барьж явдаг байв. (лав л Ворхутагын “Газар эргүүлэх”
лагерьт 1946 онд). 58-ынхан лагерын дийлэнх нь байсан хэдий ч лагерын хуягууд
торон хашааныхаа гадна гарч нуугддаг байв. Печорагийн ойролцоох Жантуйгын
лагерьт хулгайчууд хоёр хуаранг шатааж, тогоочийг хөөж явуулж, хоол хийхийг
болиулж, лагерын хоёр офицерын хоолойг хэрчсэн юм. Тушаал дэвшүүлнэ гэж
амалж байсан ч үлдсэн офицерууд лагерьлуу дотогшоо орохоосоо татгалзаж байв.
Иймэрхүү тохиолдолд лагерын дарга нар “хуваагаад, эзэл” гэдэг мөрдлөгийг
баримталдаг. Тийнхүү дарга лагерь дотор байсан аль нэг гичийг Жантуйгын
коммандантаар томилсон. Анхны шөнө л тэр болон түүний бүлгийнхэн гурван
хулгайчийн хоолойг хэрчсэнээр лагерь доторх байдал арай намжив. Хулгайч нь
хулгайчаа барьдаг гэж мэргэн үг онож хэлжээ… Хэдийгээр хичнээн зоригтой,
дайчин, онгироо байсан ч гэсэн хулгайчуудад ч гэсэн торгуулийн лагерь чанга
байсан юм. Бусад паразитуудын адил тэд эргэн тойрон байгсдаа мөлжиж
амьдардаг байв. Заримдаа хулгайчууд ерөнхий ажилд гарахгүйн тулд хуруугаа
тасддаг байв. Жишээлбэл нөгөө нэртэй Воркутагын Шохойн Үйлдвэрт. Тэнд хүн бүр
хутгатай явдаг байв. Гичийнүүд, хулгайчууд өдөр бүр хэн нэгийнхээ хоолойг
хэрчинэ. Тогооч- гичий хүссэнээрээ үйлчилнэ: заримд нь илүү өтгөн, заримд нь усан
шөл, нимгэн талх. Ажил хуваарьлагч бэхжүүлсэн төмөр саваатай явдаг байсан
бөгөөд олон эрчүүдийг ганц цохилтоор газар дээр нь алж байв. Гичийнүүд секс
хийхээр залуу хөвгүүдийг хажуудаа авдаг байв. Тэнд гурван хуарангийн байр
байсан юм: гичийнүүдийн байр, хулгайчуудын байр, “сорогчид” буюу бүтэлгүй
новшнуудын байр. Байр болгонд 100 хоригдолтой. Сорогчид нь ажил хийнэ: доодох
ажлыг хийнэ, лагерын ойролцоох газраас хад чулуун дундуур гар тэргээр шохойн
чулуу олзворлож зөөнө. Дараа нь шохойн чулууг шатааж, шатаж байхад нь утаан
дундуур нь шохойн чулуунуудыг овоолж, тараана. Жидийн (Читийн) лагерууд дунд
Баянголын торгуулын сектор нэртэй байлаа. Ревучид Краслаг. Тэнд ямар ч
торгуулын хэсэг байгуулахаас өмнө тэд тийшээ ямар ч алдаа гаргаагүй хүдэр
чийрэг 150 мод бэлтгэгчийг тийш нь явуулсан юм. Торгуулын хэсгийн даалгавар
биелэхгүй байсан учир лагерын дарга тийш нь энгийн хоригдлуудыг зүгээр л шууд
тийш нь явуулж байсан юм. Тэд тийш нь х нд жингийнхэн буюу урт хугацааны
ялтай 58-ын хоригдлууд, хулгайчуудыг ч гэсэн явуулсан юм. Хулгайчууд ч гэсэн
х нд жингийнхнээс айдаг байлаа. Учир нь тэд 25 жилийн ялтай байсан бөгөөд
(сувгуудыг барьж байх үеийнхээс ялгаатай нь дайны дараах тэр цаг үед) тэд
хулгайчыг аллаа ч гэсэн тэднийг ангийн дайсны үйлдэл гэж үзэхгүй бөгөөд нэмж ял
оноохгүй байлаа. Ревучигийн ажлын өдөр уул нь 11 цаг байх ёстой байсан хэдий ч
тэд нааш цааш явахтайгаа нийлээд 15 цаг ажилладаг байв. Хоригдлууд удалгүй
рсн-хлтн д болж ажлаас зайлсхийж эхлэв. Өглөөний тооллогын дараа
эдгээр ажлаас үлдэгчдийг жагсаагаад тэдний заримыг нь нэмэлт ажил
хийлгүүлэхээр сонгоно. Ингэхдээ лагерын гадна авчирж 5 цагдаагийн нохойгоор
ноцуулдаг байв. Хэсэг ноцуулсны дараа тэднийг тэрэгнээс чирж, ажлын байранд
авчирна. Тэднийг энд Лёша Слобода хүлээж байх бөгөөд саваагаар тэднийг цохиж
ажил хийж эхэлтэл нь зодно. Тэдний тэнд ажилласан ажлыг нь Лёша өөрийн
бригадын нормд оруулж бодно. Энгийн 58-ын хоригдлын хувьд торгуулийн лагериас
амьд үлдэнэ гэдэг бараг боломжгүй байлаа. СевЖеДорлагын (дарга нь хурандаа
Ключкин) торгуулын ажлын бүлэгт 1946-1947 оны хооронд каннибализм бодитой
байсан юм: тэд тэнд хүмүүсийг тасчиж, махаар нь хоол хийж иддэг байв. Энэ бол
манай ард түмэн дэлхийг донсолгосон ялалтын дараахан болж байсан үйл явдлууд
юм. Ай хурандаа Ключкин. Та өөрийнхөө тэтгэврийн зусланг хаана барьсан бэ?
Арван зургаадугаар бүлэг
Нийгэмд-ээлтэй этгээдүүд
Миний турхьхан үзэг бусадтай нийлэн энэ омгийнхнийг бас магтаг л дээ! Тэднийг
далайн дээрэмчид, олз хайгчид, тэнүүлчид, оргодол ялтнууд гэх мэтээр магтан
дуулдаг байв. Тэднийг Робин Гудаас удамтай ариун сайн бүлэглэлийнхэн гэж
шагшицгаадаг. Тэгээд мөн тэд бол эмзэг, уяхан сэтгэлтэй, баячуудыг дээрэмдэн
олсон олзоо ядуустай хуваалцдаг гэж бидэнд итгүүлдэг. Аяа Карл Мур, аяа
ялгуусан босогч, романтик Челкаш, Беня Крик, нүцгэн хөлтэй Одессын эрчүүд,
Одессын трубадурууд.
Үнэндээ дэлхийн бүх л уран зохиоууд хулгайчуудыг магтан дуулаагүй гэж ү?
Francois Villon –ы тухай ярихаа болъё. Hugo, Balzac ч энэ замыг тойроогүй. Пушкин
ч гэсэн өөрийн Цыганууд зохиолдоо хулгайч нарын зарчмыг магтан дуулсан байдаг.
(Byron ямар билээ?) Гэсэн ч тэдний аль нь ч хулгайч нарыг Зөвлөлтийн уран зохиол
шиг өргөн цар үрээтэйгээр магтан дуулж байгаагүй юм. (Ингэхийн тулд үүний цаана
Өндөр ариун онолын үндэс байсан юм. Энэ бол ердөө л Горький, Макаренкогийн
үзэл бодол, ажил байгаагүй юм). Леонид Утосов варьетегын тайзан дээрээс
хамраараа хүнгэнэн дуугарахад үзэгчид нь түрэн орилолддог байв. Хулгайч нарын
яриа, жаргонууд Балтын тэнгис, хар тэнгисийн хавийн оршин суугчидад хүчтэй
нөлөөлсөн юм. Хулгайч нарын ариун эмоцыг хэн бидэнд тод томруун харуулж чадах
билээ: тэдний тод томруун, доош нь хийсэн нихилизм, тэдний үгийн төгсгөлийг
хувирган өөрчилсөн ярианууд. Энэ талаар Маяковский, түүний хойноос Шостакович
өөрийн “Залуу бүсгүй ба хулиган” жүжгээрээ, Леонев, Селвинский, Инбер – ингээд
хойноос нь жагсаагаад л байж болно. Сайн сайхан баатруудын дүр олдохоо больж,
хуурайших үед хулгайч нарыг тахин шүтсэн үзэл санаа уран зохиол газар авч
эхэлсэн. Зөвлөлтийн Намын чиг шугамаас тэртээ хол байдаг Виктор Некрасов
хүртэл Оросын баатарлаг байдлыг харуулах гэхдээ хулгайч Мастер Сержант
Чумакаас (Сталинградын Нуувчин дунд) өөр илүү сайн дүр олж чадахгүй байв.
Татъяна Есенина хүртэл (20-р зууны гайхамшиг зохиолын Женя) мөн тийм үзэл
санаагаар бичсэн бөгөөд бидэнд Дөрвөлжингийн Тамга хочит Венкагийн “гэм
хоргүй” байдлыг харуулсан юм. Магадгүй зөвхөн Тендряков л бидэнд дэлхий
ертөнцийг тал татсан нүдээр харалгүй хулгайчийн жинхэнэ төрхийг бидэнд “Гурав,
Долоо, Хөзөр” бүтээлээрээ харуулсан байх. Алдан Семёновыг лагерьт байсан
гэлцдэг. Гэсэн ч тэр “Хадан цохион дээрх их тайтгарал” зохиолдоо ёстой жинхэнэ
утга учиргүй зүйл бичсэн юм: Түүний зохиолд Саша Александров гэдэг хулгайч
гардаг. Түүнд коммунист Петраков нөлөлнө. Петраков өмнө нь Ленинтэй уулзаж,
Колчакынхныг устгахад оролцож байсан гэдгийг нь мэддэг тул дээрэмчид түүнийг
хүндэлж үздэг байлаа. Саша ажлаас зайлсхийгчдийг ажилд буцаан оруулж,
хөдөлмөрийн бригад болгоно. Мөн хоригдлуудыг сайтар хоолоход Саша туслана…
60-аад оныхонд зориулсан ямар тэнэг онигоо вэ!
1946 оны зун Москвагын Калугын Хаалганы мини лагерьт нэг хулгайч гуравдугаар
давхрын цонхоор гадагш харан хулгайч нарын дууг ар араас нь хашгиран дуулж
байв. Түүний дуу лагерын хашаанаас цааш Большая Калуга гудамжинд, Ойролцоох
Нескучны паркад ч гэсэн дуулдахаар байв. Эдгээр дуунд нь – аллага, хулгай,
зодоон, хөнгөн амьдралын тухай дуулж байв. Тэгсэн ч харуул, харгалагч, хуягуудын
хэн нь ч түүнийг болиулсангүй, амаа хамхи ч гэж түүнрүү хашгираагүй юм. Би тэнд
суугаад бодож байлаа: Хэрвээ би түүний оронд гуравдугаар давхрын цонхруу авирч
гараад мөн түүнийх шиг чангаар, оросын дайны үеийн олзлогдогсдын дуунуудаас,
жишээ нь миний фронтын сөрөг тагнуулын штабт байхдаа сонссон “Чи хаана байна
вэ? Чи хаана байна?” гэсэн дууг дуулбал юу болох бол? Эсвэл би фронтын тэргүүн
эгнээнд зовж зүдэрч байгаа цэргийн тухай дуу дуулбал яах бол? Ямар гээч
эсэргүүцэл гарах болдоо. Бөөн бужигнаан, эсэргүүцэн хашгичих дуун дунд тэд
намайг буухыг хүлээлгүйгээр галын шат авчран намайг барин, гарыг минь хүлэн,
хоёр дахь ялын хугацаа оноох байлгүй. Тэгтэл тэр нэг хулгайч дуулаад л, түүнийг нь
энэ дэлхий дээр байх ердийн л зүйл мэтээр эрх чөлөөтэй Москвачууд сонсоод
яваад байх.
Тэд ингэж хэлэхээсээ хэзээ ч залхдаггүйчлэн, т хээс звэл энэ бүхэн гэнэт
тохиолдоогүй. Хаант засгийн үед хулгайчуудыг хэзээ ч засрахгүй гэсэн буруу үзэл
байлаа. Европт ч гэсэн мөн адил. Тийм ч учраас улс төрийн ялтнуудыг тэднээс
тусгаарладаг байв… Рецидив хулгайчуудын тухайд хаант засаг “хуулийн төмөр
савааны доор толгойг нь бөхөлзүүлнэ” гэж үздэг байв. Тиймээс ч 1914 оныг хүртэл
хулгайч нарыг шоронгийн туслах албан тушаалуудад томилж ажилуулдаггүй
байлаа. Харин гинж мултарч эрх чөлөө гийлээ. Хулгайчууд шоронгоос оргож, дараа
нь иргэний дайн болов. Шинэ засгийн дагуу бол тэд хувийн өмчийн дайсан бөгөөд,
юу ч үгүй учраас пролетари анги болох нь зайлшгүй байв. Энэ нь ч хулгайчуудад
таатай байв. Урьд өмнө байгаагүй олноороо хулгайчуудын эгнээнд орж эхлэв. Дээр
нь иргэний дайны үеийн өнчингүүд, асрах байрныхан, гудамжны тэнүүлчид
беспризорник-ууд. Шинэ эдийн засгийн бодлогын үеэр тэд асфальтан зам дээр
биеэ ээж дулаацуулж аваад анхны хичээлдээ орлоо. Тэд эмэгтэйчүүдийн гар
цүнхийг зүсэж, вагон дотроос чемодан гадагш чулуудацгаав. Беспризорникууд
одоогоор жинхэнэ хулгайч болж эхлээгүй байв… Түүнээс хойш 40 жил өнгөрөхөд
хүн эргэн тойрноо хараад сэрдэх болно: Хэн нь хэнийгээ хүмүүжүүлсэн юм бол?
Хулгайчууд нь чекистүүдийг үү, эсвэл чекистууд хулгайчуудыг уу? Чекист итгэл
үнэмшилтэй болсон мэргэжлийн хулгайч урка нар гичий болов. Тиймээс бусад
хулгайчууд нь түүний хоолойг хэрчив. Харин хулгайчийн зан байдал, сэтгэл зүйг
эзэмшсэн чекистүүд гуч, дөчөөд онд мундаг байцаагч, эсвэл шийдэмгий хорих
лагерийн дарга нар болцгоов. Тийм хүмүүсийг магтаж сайшааж урамшуулж, албан
тушаал ахиулж байлаа. Урки-гийн сэтгэл зүйн маш энгийн, өөрийн болгоход хялбар
байв:
1. Би амьдарч, өөрийгөө баясгамаар байна. Харин бусдыг нь хараал ид, надад
хамаагүй
2. Хэн хүчтэй түүний зөв
3. Хэрвээ тэд чамайг зодоогүй л байвал бүү цохиулах зүйл хий (Хэрвээ өөр хүн
цохиулж байвал түүнтэй бүү холбогд)
Дорой дайснаа нэг нэгээр нь цохь. Яагаад ч юм энэ бол маш танил хууль. Гитлер ч
ингэсэн. Сталин ч бас ингэсэн. Шейнин бидэнд хулгайч нарын “зарчим” тэдний
ертөнц дэхь “нэр төрт ёс”-ын талаар зөндөө өгүүлсэн. Хэрвээ чи түүний бичсэнийг
уншвал бүх хулгайчууд л Дон Кихот, эх орончид болж хувирах болно. Хүлээж бай.
Тэр зэвүүн дээрэмчидтэй камерт, эсвэл Хар мариод уулзах хүртлээ хүлээ. Алив
хөлсний үзэгнүүд минь худлаа бичихээ зогсоо. Та нар оросын хулгайчийг уурын
галт тэрэгний завсраар, эсвэл байцаагчийн ширээний цаанаас л харсан байх. Та
нар хэзээ ч ямар ч өөрийгөө хамгаалах аргагүй байдалд байхдаа хулгайч нартай
нүүр тулж үзээгүй шүү дээ.
Хулгайч нар, урки нар бол Робин Гуд биш! Тэд хулгайлахыг хүсдэг, сүүлийн,
өрөөсөн хөл дээрээ догонцож байгаагаас ч гэсэн хулгайлах болно. Тэд хүсэх юм
бол нэрэлхэхгүй, тэд хөлдөж байгаа хүнээс хувцсыг нь дээрэмддэг юм. Тэдний агуу
уриа бол “Чи өнөөдөр, харин би маргааш”
Гэвч тэд жинхэнэ эх орончид байвал яахы? Яагаад тэд улсаас хулгай хийдэггүй юм
бэ? Яагаад тэд улсын тусгай вилла, байрнуудаас хулгай хийдэггүй юм бэ? Үгүй.
Тэдгээр, автомашинууд, дачанууд сайн хамгаалалттай байдаг юм. Улсын зоорь,
агуулахыг хуулиар хамгаалсан байдаг юм. Сталин энэ урки нарын тухай, тэднийг
дахин хүмүүжүүлэх гэж оролдох хэрэггүй гэдгийг хэдийн ойлгосон юм. Тэр харин
тэдний урсгалыг энгийн иргэдрүү чиглүүлсэн юм. 1947 оныг хүртэл 30 жилийн
туршид манай хууль нэг иймэрхүү байсан юм: Улсын өмч, улсын мөнгө завшвал,
агуулахаас хайрцаг хулгайлбал, хамтралаас 3 ширхэг төмс хулгайлбал – 10 жил.
(1947 оны дараа үүнийг 20 жил болгосон.) Харин энгийн чөлөөт иргэнээс
хулгайлбал, жишээ нь тэд гэрийг нь цэвэрлээд, тэр гэрийнхний бүх насаараа
цуглуулсан эд хөрөнгө бүх зүйлийг нь тэргэнд ачаад явчихжээ. Хэрвээ хэрэг хийх
үедээ хүн алаагүй л бол 1 (нэг) жил хүртэлх ял. Заримдаа 6 сар. Хулгайч нар
цэцэглэсэн юм. Учир нь тэднийг урамшуулж, өөгшүүлсэн юм. Хуулиараа
дамжуулаад Сталин хулгайчуудад маш тод хэлсэн юм: Надаас битгий хулгайл. Хувь
хүнээс хулгайл. Хувийн өмч гэдэг бол өнгөрсний үлдэгдэл. (харин нэр зааж оноосон
ВИП хөрөнгө гэдэг бол гэрэлт ирээдүй). Ингээд … үүнийг нь хулгайчууд ойлгосон
юм.
20, 30, 40, 50-иад он. Энгийн иргэний толгой дээгүүр эргэлдэх айдсыг хэн санахгүй
мартах билээ дээ: Харанхуй газраар битгий яваарай! Битгий гэртээ оройтож
ирээрэй! Битгий цаг зүү! Мөнгөө битгий биендээ авч яв. Гэрээ, байраа битгий
эзэнгүй орхи. Түлхүүр, түгжээ. Нохой. Дээрэмдүүлсэн хэдэн иргэн, цагдаагийн газар
гэмт хэрэгтнийг олох гэж оролдох ч үгүй, эзэнгүй хэргийн тоогоо нэмэгдүүлэхгүйн
тулд хавтаст хэрэгч нээхгүй байсныг хэдэн иргэн мэддэг билээ. Яалаа гэж цагдаа
нар хөлсөө гоожуулах билээ- барьсан ч нөгөө хулгайч нь 6 сарын ял авна. Аягүй
бол сахилга бат сайтай байсан гээд 3 сарын өмнө суллагдана. Тэгээд ч ер нь
барьсан ч гэсэн тэр танхай этгээдийг шүүх хурлаар оруулна гэсэн баталгаа ч
байхгүй. Орон нутаг дахь гэмт хэргийг бууруул гэсэн үүрэг авсан тул хэргийг хааж
хэрэгсэхгүй болгох үүднээс прокурор янз бүрийн баримт, зүйлс нэхнэ. Тэгээд эцэст
нь шүүх хурал болсон ч ялыг нь хөнгөлнө. Шүүхийн танхимд гэрчийн мэдүүлэг өгсөн
хүмүүс болгоомжтой байгаарай. Тун ч удалгүй энэ бүхэн эсрэгээрээ эргэж, мэдүүлэг
өгсөн хүний нурууд хутга зоогдох болно. Тиймээс хэрвээ хэн нэгэн цонхны цаагуур
мөлхөж, халаас ухаж, хөршийн чинь чемоданыг нээж ухаж байвал – нүдээ ань.
Хажуугаар нь гар. Чи юу ч хараагүй. Хулгайч нар биднийг ингэж сургасан юм.
Хулгайч нар болон, манай хуулиуд...... 1926 оны эрүүгийн хуулиин хамгийн тэнэг
заалтын нэг нь 139-р зүйл “өөрийгөө хамгаалах хэм хэмжээний тухай”: үүний дагуу
бол, хулгайчын хута толгой дээр чинь далайгдсан үед л чи хутга гаргах эрхтэй.
Хулгайч чамайг хутгалсны дараа л чи түүнийг хутгалах эрхтэй болох байв... Нэг
хулгайч улаан армийн байлдагч Александ Захаровыг клубын гадна зодов. Захаров
эвхдэг хутга гаргаж ирээд дүрэн нөгөө хулгайчыг алчихав. Үүний төлөө тэр 10 жил
авав- хүн амины хэрэг. “Би тэгээд яах ёстой байсан юм бэ?” гэж тэрээр гайхан
асуухад прокурор түүнд “Чи зугатах ёстой байсан юм” гэж хариулжээ...
... мэргэжлийн хулгайчийг капиталист элэменттэй (тэр нь инженерүүд,
санваартнууд, гэлэнмаа нар, оюутнууд, агрономчид...) адилтгах аргагүй. Тиймээс ч
хулгайчуудыг албан ёсоор Гулагт нийгэмт ээлтэй буюу нийгэмд аюулг й
элэментүүд гэж нэрлэдэг байв. Ийнхүү тэд үүгээр дамжуулан хорих лагерь дотор
ангийн тэмцэл өрнүүлж байв… Гол хулгайчууд, дээд түвшний хулгайчууд ихэвчлэн
лагерын дүүргүүдийг хяналтандаа байлгадаг байв. Тэд тусдаа өөрсдийн гэсэн
кабин юм уу майханд өөрсдийн түр зуурын эхнэрүүдтэй амьдардаг байв. (Заримдаа
хулгайчуудаас эхнэр авалгүй 58-ын сэхээтэн эмэгтэйчүүд, оюутан охидоос
сонголтоо хийдэг байв) Бас өөрийн гэсэн хэдэн зарц, туслахтай. Нэг түвшин доогуур
хулгайчууд нь коммандант, ажил хуваарьлагч гэх мэт туслах ажил, туслах дарга,
менежерүүдийн ажил хийнэ. Доод түвшний хулгайчууд нь ажлаас зайлсхийгчдийг –
үнэндээ ажлын байрлуу очих ч тэнхэлгүй болсон хоригдлуудыг зодох ажил хийнэ.
(Таймирын Хойгын лагерын дарга машинаараа эгнэсэн хоригдлуудруу дөхөж очиж
зогсоод хэрхэн хулгайчууд 58-ынхныг зодохыг баясалтайгаар ажиглаж хардаг байв)
Сүүлийн хулгайчууд нь жиргэх ажил хийдэг. Тэд хүзүүгээ угаачаад, зааварлагч гэж
томилогддог байлаа: тэд 58-ынханд хэрхэн амьдрах тухай яриа таниулга хийж,
өөрсдөө хулгай хийж, энэ ажлынхаа төлөө ялнаасаа хасуулдаг байв…
Хэрвээ хулгайчуудыг ажил хий гэх юм бол тэдний хийх хамгийн дээд зүйл нь
лагериас гарах явдал байв. Тэд ажлын талбайд очоод худал ярьж өөрсдийгөө
баясгана, тамхилна, өөрсдийн баатарлаг түүхүүдээ ярина (ялалт, орголт, баатарлаг
явдал) зун бол наранд дулаацаж, өвөл бол түүдэг гал түлнэ. Тэдний галыг
харуулууд хэзээ ч гар хүрч оролдохгүй. Харин 58-ынхан түүдэг гал түлбэл түүнийг
нь гишгичиж унтраана. Харин ажлын норм болсон кубуудыг, куб ярд мод, шороо,
нүүрсийг тэд 58-ынхнаас хулгайлна… Эмэгтэй хулгайчууд ч ялгаагүй… Шоронд
зөвхөн гичийнүүд л албан тушаал хашиж жинхэнэ хулгайчууд нь хулгайчынхаа
хуулиар амьдарч байсан гэж эсэргүүцэж болох юм. Гэвч миний харсан зүйл бол
эсрэгээр нь. Нэг хулгайч нөгөөгөөсөө илүү сайн байсныг би үзээгүй юм байна. Тэд
алтан шүдийг нь авахаар Эстони эрчүүдийн амруу нь цохиж байв. 1941 онд Краслаг
дахь хулгайчууд ирсэн хүнсний илгээмжээ зүгээр өгөхөөс татгалзсаных нь төлөө
Литвачуудыг жорлонд живүүлж алсан юм. Хулгайчууд өвлийг дулаан газар
өнгөрүүлэхийн тулд, байцаалтаа цааш нь үргэлжлүүлэхийн тулд, эсвэл хүнд чанга
газраас өөр газарлуу хуваарьлагдахын тулд таарсан анхны камерын хамтрагчаа
алдаг байв. Тийм байхад хүйтэн өвөл хувцас гутал дээрэмдэг, хоол дээрэмддэг
тухай ярих ч хэрэг байна уу даа… хулгайчуудыг ажилуулах гэх ч хэрэг байхгүй.
Үнэндээ хоол, хувцас бусад зүйлсээ үнэгүй авчихаж байхад тэдэнд ажиллах хэрэг
юу байнаа. Бусад хүмүүс энгийн иргэд, бид ажиллах дуртай гэж үү? Өөр аргагүй
болохоор л ажилчин анги ингэж шөрмөсөө сунатал ажиллаж байгаа юм биш үү?
Ажилуулах гэвэл хулгайчууд дургуйцлээ маш тод томруун харуулна. Хэрвээ тэднийг
хөдөө аж ахуйн лагерлуу явуулбал тэд эсэргүүцээд зүгээр суухаар барахгүй бүх
хүрз, тармуурын ишийг цуглуулж түүгээр нь гал түлж дулаацах болно…
Хулгайчуудын ертөнц бол ертөнц оторх тусдаа ертөнц. Тэдний доторх хэм хэмжээ
нь хууль тогтоомж намаас огтхонч хамааралгүй. Тэд нарт өөрийн гэсэн удирдах,
даргалах зэрэг дэв бий. Тэд толгойлогчдоо сонгож, санал өгдөггүй ч толгойлогч
камерт, лагерт орж ирэхэд түүний титэм нь шууд мэдэгдэж, танигддаг. Толгойлогч
заримдаа маш сэтгэлгээ, гүйлгээ ухаан сайтай байдгаас гадна ихэвчлэн хэд хэдэн
аллага, дээрмийн түүхтэй байдаг. Хулгайч нарт өөрсдийн гэсэн шүүх “правильки”
байдаг бөгөөд түүнээс гарах шийдийг ягштал хэрэгжүүлнэ, нөгөө шүүгдэгч нь өөр
лагерьт байсан ч гэсэн. 50-иад оноос хулгайч нарыг нийгмийн анд нөхөр гэж үзэхээ
болж эхэлж, тэдний нурууг хугалах арга хэмжээ авагдаж эхэлсэн. Хулгайч нарыг
тусад нь, тусгаарлаж, ганцаарчилж хорьж, бүр тэдэнд зориулж тусгай шоронгууд
барих зааврыг Сталин өгсөн. Эдгээр “хаалттай” тусгаарлах байр, шоронгуудад
хулгайч нар дороо хатаж, өвдөж, үхэж эхэлсэн. Учир нь паразитууд ямар нэг
юмнаас дүүжлэгдэж, цусыг соролгүйгээр дангаараа амьдарч чадахгүй шүү дээ.
Арван долоодугаар бүлэг
Хүүхдүүд
Ольтригт маш олон зэвүүн муухай шүд, соёо байсан. Аль ч талаас нь ольтригт
очлоо гэсэн тэнд магтаж, бахдан сайшаахаар сэтгэл өргөхөөр зүйл байгаагүй юм.
Гэхдээ тэр бүхнээс хамгийн муухай нь хүүхдүүдийг залгисан тэр соёо, эрүү.
Тэнд байдаг хүүхдүүд бүгд тэнүүлчин, энд тэрүүгээр гүйлдэж хулгай хийж байсан
орон гэргүй, өнчин хүүхдүүд биш байсан. 1930-аад оноос хүүхдүүдийг ажилд
сургаж, дадлагажуулж, ажилуулж эхэлсэн. Хүүхдүүдийг өдөрт 6 цаг ажилуулж,
бусад үед нь тэд сурч, тоглодог байв. 1926 оны эрүүгийн хуулийн 12-р зүйлийн
дагуу 12 настай хүүхдэд эрүүгийн хариуцлага тооцдог болсон. Гэхдээ бас харж
үздэг байв. Нэг сонин статисик байдаг. 1927 онд 16-24 настай хоригдлууд нийт
хоригдлуудын 48 хувийг эзэлж байв. Тэд 16 хүртэх насныхыг нь тоолохгүй орхижээ.
Насанд хүрээгүй, хүрснийг хэрхэн тооцох вэ? Энэ асуудлыг 1935 онд шийдсэн юм.
Зөвлөлтийн хүүхдүүдийн сайн нөхөр Сталин 12- нас хүрсэн хүүхдийг эрүүгийн
хуулийн өмнө бүрэн хариуцлага хүлээх боломжтой гэж үзсэн. Энэ талаар 1935 оны
4 сарын 7-ны Ардын Комиссарын Зөвлөлийн тогтолд өгүүлсэн байдаг. Бичиг үсэг
тайлагдсан ч гэсэн томчууд бид Уг тогтоолын цаана бяцхан охинтой авахуулсан
Сталины зургыг л харах болохоос жижиг үсгээр бичсэн тогтоолыг нь уншаагүй юм.
12 настай хүүхдүүд бол юугаа ч уншаагүй… Дараа нь дараагийн тогтоол гарсан.
Хүүхэд санаатайгаар бус, харин санамсаргүйгээр гэмт хэрэг хийсэн ч түүнийг
эрүүгийн бүрэн хариуцлагад татах ётой гэж тогтоосон. Ийнхүү эхэллээ. Хүн
төрөлхтний түүхэнд хэн ч хэзээ ч хүүхдийн асуудлыг ингэж шийдэж байгаагүй байх.
12 нас л хүрсэн бол, санамсаргүй байсан ч хамаагүй… дүүжлэх хүртэл ял оноох
болно. Ийнхүү бяцхан цаддаггүй хулганы гарах бүх гарцыг хаалаа. Адилхан настай
хүүхэдтэй байсан ч гэсэн намын прокуроруудын хэн нь ч гэсэн айж дагжсангүй.
Намын шүүгчдийн хэн нь ч мөн дагжаагүй. Нүд нь гялалзан тэд нар хүүхдүүдийг 3,
5, 8, 10 жилээр хорих лагериудруу илгээж байв.
Халаасандаа төмс хийж явсны төлөө - хүүхдийн өмдний халаасан дахь төмс шүү
дээ – 8 жил. Харин огурцы тэдэнд үнэтэй санагдаагүй бололтой. Тэвэр огурцы
авсны төлөө Саша Блохин 5 жилээр таслуулав. Хустанай мужын Чингирлау дүүрэгт
13 настай өлсгөлөн охин Лида явж байжээ. Тэрээр замын голд ачааны машинаас
гоожиж асгаран цувсан будааг хараад түүнээс түүв. (угаасаа хаягдаж устах нь
тодрхой байсан шүү дээ) Үүний төлөө, социалист өмчийг шууд фермээс,
талбайгаас аваагүйнх нь төлөө түүнд 3 жилийн ял оноов. Мөн үйлдвэрлэлийн-
дадлагын сургалт ТМС-ээс оргосны төлөө 6 сарын ял оноодог болов. Шоронд
тэднийг тоглоом болгон цаазлуулах-эгнээний хоригдлууд гэж нэрлэдэг байв. Тэгсэн
ч тэднээр ажил хийлгэж, саваагаар занчдаг байв. Владивостокоос Сахалин орох
галт тэргэнд 1949 онд зарим гичийнүүд эдгээр хүүхдүүдэд хутга тулган хүчиндэж
байв. Тиймээс 6 сар ч гэсэн тэдэнд хангалттай зовлон байв... Гулаг тэднийг
бусадтай адилхан харьцснаас хүүхдүүд аажмаар гулагын иргэн болж хүмүүжиж
байв. Тэд насанд хүрсэн зоригтой эрд хүртэл ахадхаар зүйлийг хүүхэд насандаа
үзэж амсаж байв. Гэсэн ч толгой бөхийж сөгдөхийн оронд харин хүүхдүүд энэ шинэ
орчинд дасаж, түүнд зохицон өөрийн болгон өөриймсөн амьдрах болсон. Хүүхэд
байхад гадаад хэл сурах амархан байдгийн адил хүүхдүүд ольтригийн хэл – тэр нь
хулгайчуудын хэл яриа, ольтригийн философи- хулгайчуудын фиолософийг
эзэмшиж эхэлсэн. Ингэхэд тэр нь юун тухай фиолософи билээ? Амьдралаас тэр
хүүхдүүд хамгийн хортой алимыг нь аваад, түүнийг яг л шингэн сүү мэт, эхийнхээ
хөхийг хөхөж байгаа нялх хүүхэд шиг тэр хортой алимыг идсэн.
Тэд хорих лагерьт удаан бус хурднаар, долоо хоногоор биш хоног цагаар дасдаг
байв. Тэгээд хэдхэн хоногийн дотор хүүхдүүд араатнууд болж хувирдаг байсан юм.
Ольтригт хүүхдүүдийг хоёр янзаар байлгадаг байв. Нэг бол тусад нь хүүхдийн
колонид. Аль эсвэл тахир дутуу хүмүүс, эмэгтэйчүүдтэй цуг...
Хүүхдүүд өөрсдийн чадал, сул дорой байдлыг сайтар мэддэг байв. Тэдний гол
давуу тал бол хамтдаа. “Даргаа Сүү даргаа сүү” сүү өгөхгүй удвал тэд нүдэнд
харагдах бүхнээ эвдэж, бүх цонх, шилэн эдлэл, стаканыг хагалах болно. Насанд
хүрэгчдийг бол эдийн засгийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж шинэ ял
онооно. Харин тэднийг бол зүгээр өнгөрүүлж сүү аваачиж өгнө. Тэднийг хотоор
дагуулан авч явах үед хэн нэг нь шүгэлдэхэд тэд тал тал тийшээ зугатаан. Харуул
юу хийх вэ? Буудах уу хүүхдүүдийг?...
... Хэдэн айсан сэтгэл хөөрсөн хүүхэд нэг найз нь өвчтэй байна туслаач гэж
сувилагч дууджээ. Болгоомжлохоо мартан сувилагч хүүхдийг даган 40 хүүхэдтэй
байрлуу яваад орчихов. Түүнийг яваад ормогц шоргоолжний үүр ажилдаа орлоо.
Зарим нь хаалга хаан ажиглав. Олон арван гар түүний бүх хувцсыг тасчин хаяж,
түүнийг газар унагав. Тэгээд зарим нь түүний гар дээр, хөлөн дээр суув, тэгээд бүгд
тус бүрдээ чадах зүйлээ, чадах газар нь хийв, тэд түүнийг хүчиндэж, үнсэж, хазав.
Хүүхэд буудаж болохгүй тул хүүхдүүд түүнийг суллатал, түүнийг өөрөө уйлан гарч
иртэл хэн ч түүнд тусалж чадахгүй.
Ерөнхийдөө эмэгтэй хүний биеийг сонирхох сонирхол хөвгүүдэд эртнээс төрж
эхэлдэг. Хөвгүүдийн камерт энэ тухай халуун ярианууд өрнөдөг. Тэгээд ч тэд
халуун уураа гаргах боломжийг зүгээр алдадгүй. Кривошчековогын 1-р лагерын
талбайд өдөр, хүн бүхний нүдний өмнө 4 хүү, ном хавтасладаг цехэд ажилладаг
Люба гэдэг охинтой юм яриад сууж байв. Тэр охин тэдэнд нэг юм хурцаар хэлэв.
Тэгтэл хөвгүүд түүнийг барьж аваад тонгоруулан, хөлнөөс нь агаарт өргөв. Охин
гараараа газарт тулж, даашинз нь толгойг нь нөмрөн доош буусан байв. Хөвгүүд
түүнийг тэгж өргөчөөд нөгөө сул гараараа түүнийг оролдож үзэв. Дараа нь тэд
түүнийг буцааж газар буулгав- зөөлхнөөр. Охин тэднийг алгадсан уу? Зугатаж
гүйсэн үү? Үгүй. Тэр тэнд суусан хэвээрээ, цааш нь маргалдан, яриагаа зүгээр л
үргэлжлүүлсэн юм. Тэд бол 16-тай хөвгүүд байсан бөгөөд насанд хүрэгчидтэй хамт
холимог лагерьт хоригдож байв. Хүүхдийн колонид хүүхдүүд 4 цаг ажилладаг бол
насанд хүрэгчдийн лагерьт тэд 10 цаг ажил хийнэ. Дээр нь бас хоолны норм нь
багасна...
... Эрх чөлөөт ажилчин нохойгоо дагуулаад хүүхдийн колонид ороод хажуу тийшээ
толгойгоо эргүүлэхэд л нохой нь алга болдог байв. Орой нь тэр нохойныхоо
хүзүүвчийг лагерын гаднаас худалдаж авах болно. Хүүхдүүд нохойг нь урхидаж
дуудан, хутгалж, өвчиж, дор нь хоол хийж иднэ... Тэд байнга хоорондоо зодолдоно.
Гэхдээ жинхэнээсээ зодолдоод байгаа юм уу тоглоод байгаа юм уу гэдгийг нь
ялгахад бэрх...
Лагерынхан заримдаа зориуд хүүхдүүд настай хоригдлуудыг хооронд нь
муудалцуулж зугаагаа гаргана. Хүүхдүүд настай хоригдлуудыг харааж, элдвээр
янзыг нь үзэж, тоглоом тохуу болгоод, унагаж тусгаад зугатана. Настайчуул хариуд
нь “Автомат байсан бол энэ чөтгөрүүдийг хайрлах юмгүй шүрших байсан юм” гэж
хараана. Хөгшин Т хүүхдүүдийг бүр үзэн яддаг байв. “Тэднээс ямар ч сайн зүйн
гарахгүй. Бид тэднийг бага байгаа дээр нь устгах хэрэгтэй” гэж ярина. Өөртэй нь
өширхсөн хүүхдийг гэнэдүүлж барьж авч чаддаг л юм бол тэрээр тухайн хүүхдийг
газар унаган цээжин дээр нь өвдгөлж суугаад хавирга нь хугарах чимээ гартал
цээжин дээр нь дарна. Дараа нь газар дээр нь алалгүйгээр явуулна. Эмч байхгүй
тул хүүхдэд юу нь болохоо больсныг оношилж чадахгүй байсаар хүү амьд үлдэхгүй
үхэх болно. Энэ аргаар Т нилээн хэдэн хүүхдийг алсны дараа бусад хүүхдүүд
түүнийг зодож алсан юм... Сталины хүүхдүүдэд зориулсан үхлийн хууль 1954 онд л
арай суларсан юм. Ялынхаа гуравны нэгийг эдэлсэн хүүхдүүдийг сулладаг болсон.
... Амьдралынхаа бүр эхэнд 58-р зүйлээр яллуулж амжсан хүүхдүүд бас байдаг
байв. Жишээлбэл Гели Павлов 12-тойдоо 58-р зүйлээр яллагдаж 43-49 оны хүртэл
6 жил Заковскийн колонид хоригдсон. Түүгээр ч барахгүй 1945 онд Таллинд 6
настай хүүхдийг 58-р зүйлээр ял эдлүүлж байсан тухай Др. Усма өөрийнхөө лекцны
үеэр ярьдаг. Энэ бараг дээд амжилт нь байсан байх... Галя Бенедиктова 6
насныхаа төрсөн өдрийг сайн санадаг. Тэд төрсөн өдрийг нь баяр хөөртэй
тэмдэглэсэн юм. Харин маргааш өглөө нь дүрэмтэй хувцастай хүмүүс тэднийд
ирсэн байв... Тэднийг гэр бүлээр нь өөр тийш нь цөлсөн байв. Дараа нь Тобольскд
аавыг нь буудаж, ээж нь шоронд ороод сарын дараа нас баржээ. Түүний дараа
Галяг хүүхэд асрамжийн газарлуу шилжүүлсэн. “Та нар бол ардын дайсны
хүүхдүүд, гэсэн ч улс та нарыг хувцаслаж, тэжээж байна” гэж тэнд тэдэнд хэлдэг
байв. Тэр яг л чонын бэлтрэг шиг өссөн юм. 11-тэй байхдаа анх удаагаа тэр улс
төрийн байцаалтанд орж, түүнийг 10 рубльээр шагнасан юм (10 жилийн ял)… 8-р
ангийн Нина Перегудын аавыг нь баривчлахаар гэрт нь ирэв. Тэд аавыг нь
баривчлан гэрт нэгжлэг хийв. Тэгтэл Нина зуухан дотор нэг инээдтэй шүлэг бичээд
шатаалгүй орхисноо саналаа. Уул нь тэр оролдоогүй бол хэн ч үзэхгүй байж болох
байлаа. Гэсэн ч тэр сэтгэл түшсэнээсээ болоод түүнийгээ гаргаж урахаар оролдож
байгаад баригдав. Тэнд бичсэн шүлгүүдийг нь үзвэл дараах мөрүүд чекистийн
нүдэнд дурайх нь тэр:
“Тэнгэрт одууд гялалзаж байна
Тэдний гэрэл нь өвсний шүүдэрт тусна
Смоленскийг хэдийн алдсан, явчихсан
Москваг ч гэсэн бид удахгүй алдах бололтой”
Гэснээ цааш нь Нина өөрийнхөө хүслийг бичин
“Сургуулийг л бөмбөгдөөсэй гэж бид хүсдэг
Сургууль, хичээлээс бид нар аймаар залхаж байна” гэж бичсэн байв. Түүнийг 5 жил
хорьж, 3 жил иргэний эрхийг нь хасахаар яллав. Лагерьт мэдээж түүнийг ааваас нь
тусад нь байлгах болно. Ангийхан нь хичээлдээ явж байхад тэр камерт хоригдож
байв. “Манай ангийн Зоя Космоденская яасан гээч? Харин би тэгэхэд ийм ч тэнэг
байх гэж дээ” Аюулгүйн албаныхан тэр педал дээр нь улам сайн гишгэж “Чи ч гэсэн
түүнээс дутахгүй байж болно шүү дээ. Алив бидэнд тусал” гэж байв...
Манай шашныг үл тэвчих үзэл урт наслах болтугай. Манай хүүхдүүд Коммунизмын
эзэд урт наслах болтугай. Бусад улс орон ч гэсэн хүүхдүүдийг бидний адил
хайрладаг байх болтугай!
Арван наймдугаар бүлэг
Гулагын магтан дуунууд
Гулагт юу ч тохиолдож болно гэж тэд ярьдаг. Хамгийн тэнэг тэнэг явдал, урвалтууд,
хэний ч санаанд оромгүй хүмүүсийн учралууд, торны ирмэг дээрх хайр сэтгэл юу ч
тохиолдож болно. Гэхдээ, хэн нэгэн чамд нүдээ гялалзуулан би гулагт ороод Соёл
Урлагын Секц – КВЧ-ээр дамжиж дахин хүмүүжсэн гэж хэлбэл битгий итгэ- худлаа
дэмий яриа. Гулагт хүн хүмүүждэг. Гэхдээ нэг нь нөгөөгийнхөө нөлөөнд, янз бүрийн
талруу хүмүүждэг. Гэхдээ хэн ч, том хүн ч бай, жижиг хүүхэд ч бай хэн ч КВЧ-ээс
дахин хүмүүжил олж авдаггүй юм... Шоронд ч гэсэн хоригдлууд улс орон даяарх
үзэл бодолтой хөл нийлүүлж ажиллаж, амьдрах ёстой гэж үзэж байв. Тийнхүү
соёлын довтолгоон, шок-хөдлмөр, хөдөлмөрийн уралдаан, улаан булан, бичиг үсэг
тайлагдаагүй байдлыг устгах ажлууд, социалист өмчийг хамгаалах тухай лекцүүд
өрнөцгөөлөө. Хуаран болгонд улаан булан байгуулагдаж, хэрхэн социалист үүрэг
даалгавар биелэгдэж байгааг графикаар үзүүлдэг болов. Лекц гэж ердөө л сонин
уншина. Орой нь асуулт хариулт явагдана. Плакатууд, Лоозонгууд.
Шилдэг бригади- магтаал, х ндэтгэл авах болно.
Хдлмрийн уралдаан – ялаа багасга
Шургуу ажилла – гэр б л чинь чамайг гэртээ х лээж байна
Октябрын хувьсгалын 17 жилийн ойг тохиолдуулан социалист хдлмрийн
уралдаанд оролцоцгооё...
Соёлын ухуулах багийнхан байгуулагдан ухуулгын ажил хийцгээнэ... Зарим нь
Сталинд хандаж захиа бичнэ. .... технологийг хорих лагерийг сайжруулахад
ашиглаж болох юм. Надад ийм тийм зүйл өгвөл би үүнийг ажил болгож улс орондоо
хувь нэмрээ оруулмаар байна гэж бичицгээнэ... КВЧ-д хамгийн их очдог хүмүүс бол
сайн дурын уран сайханчид байв... Заримдаа хэнд ч хэрэггүй лейтенант Миронов
Москвад ням гаригын орой үзэх зүйл байхгүй бол хүрч ирж 10 минутын дотор өөрт
нь тоглолт бэлдэж үзүүл гэж тушаана. Лагерын уран сайханчид, жүжигчдийг
орноос нь сэрээн хэдхэн минутын дараа гэхэд хоосон зааланд, ганц хоёр офицер,
харгалзагчдын өмнө дуулж бүжиглэж байх болно...
Арван ёсдүгээр бүлэг
ЗЕК Үндэстэн
Фан Фанычын хийсэн угсаатны зүйн судалгааны эссей
... Өөрийгөө энгийн хүмүүс оршдог газраас тэс өөр нэгэн арал дээр, тэнд амьдрал
үхлийн ирмэг дээгүүр дэнжигнэх учраас хүний мөн чанар нь маш ил тод харагддаг
нэгэн арал дээр байна гэж төсөөлөөд үзнэ үү... Яагаад ангиуд энгийн амьдралд
үндэстэн доторх үндэстэн болдоггүй юм бэ? Яагаад гэвэл тэр өөр ангиуд нь нэг
гудамжинд нэг хотод бусадтай, өөр анги давхаргынхантай холилддог юм. Тэдэнтэй
гудамж, дэлгүүр, вокзал, театр киноны газар тааралдаж, дуу хоолойгоороо болон
хэвлэл номоор дамжуулж үзэл бодлоо солилцож болдог юм. Харин зек-үүд эсрэгээр
нь, тэд тусдаа өөрсдийн арлууд дээр амьдарч зөвхөн өөр хоорондоо л холбогдон,
хрилцаж амьдралаа өнгөрүүлдэг. Чөлөөт ажилчид, лагерынхан, дарга нараас тэд
бараг юу ч сонсохгүй, сонсвол зөвхөн тушаал, эсвэл тангараг л сонсдог. Тэд зөвхөн
үхсэн хойноо л энэ арлаас явах болно гэсэн баримт нь тэдний нөхцөл байдал
харилцааг улам бүр хязгаарлаж, тодорхой болгодог. Бидний хэн нь арван жилд
байхад бидэнд нөхөр Сталинаас бидэнд зааж өгж биднээр цээжлүүлсэн, шинжлэх
ухаан ч улс орны тухай тодорхойлолтыг санахгүй бахй билээ: Үндэстэн, улс гэдэг
бол: нийтлэг нэгдмэл хүмүүс (гэхдээ энэ нь омгийн хувьд ч арьсны хувьд ч холимог
байж болно), нэгдмэл нэг газар нутагтай, нийтлэг хэлтэй, нийтлэг эдийн засгийн
амьдралтай, сэтгэл зүй, үзэх үзлийн нийтлэг төрхтэй байна гэж бидэнд заасан.
Тэгвэл ольтригийн уугуул хүмүүс энэ шалгууруудыг, түүнээс ч цаашхийг нь цөмийг
нь бүрэн хангадаг юм… Сэтгэл зүйн хувьд тэдний үзэх үзэл ямар нийтлэгийг судлан
гаргаж ирж болно. Ольтригийнханд өөрийн гэсэн аман түүхүүд, өөрсдийн гэсэн
баатрын тухай имиж байдаг. Эцэст нь тэдгээрийн өнцөг булан дахь соёл нь хэлээр
нь дамжиж илэрдэг. “матершина” (латин хэлний mater гэдэг үгнээс гаралтай) хэмээх
“эхийг хараах” гэдэгтэй холбогдох хэлэгүүд, эмоциуд нь ольтригийн иргэд өөр
хоорондоо маш товчхоноор, маш эрч хүчтэйгээр хэрхэн үр дүнтэй харилцдагын
жишээ болно. Үүний цаанаас тэдний хэл ярианы бусад онцлогууд гарч ирэх болно.
Энэ үүднээс нь судалбал Колымагаас Молдав хүртэл хоорондоо ямар адилхан
ойролцоо үг хэллэг хэрэглэж байгааг бид ажиглах боломжтой. Хэрвээ нарийн
судлаж ажиглахгүй бол ольтригийн хэл нь яг л гадаад хэлний нэгэн адилаар бусад
хүмүүст харь хэл мэт ойлгомжгүй байх болно…
Зек гэдэг үгний тухай хоёр үг: 1934 оныг хүртэл “Лишонные свободы” –“Эрх чөлөөг
нь хассан” гэсэн нэр томъёог албан бичигт хэрэглэдэг байв. Үүнийг Л/С гэж
товчилдог байсан бөгөөд нутгийнхан үүнийг “элэси”гэж дууддаг байв. Харин 34
оноос хойш “Заключенние” – “хоригдол, ялтан” гэсэн нэр томъёог хэрэглэдэг
болсон. (нутгийнхан үүнийг ольтриг хатуурахын хэрээр, түүнээс гадна ч гэсэн эрх
чөлөө байхгүй болсноос “эрх чөлөө” хассан гэсэн нэр томъёог хэрэглэхээ байсан
юм гэж тайлбарлаж байв) бөгөөд үүнийг З/К гэж товчилдог байв. Үүнийг нь элэглэх
гэсэн мэт нутгийнхан үүнийг арал аралд янз бүрээр дууддаг болсон юм: зарим газар
үүнийг “Захар Кузмич”, Норилскт үүнийг “Заполярные Комсомольций” (Туйлын
Комсомолууд) бусдад нь, тухайлбал Карельд “Зак”, харин Интад “Зик” гэж дууддаг
байв… Ольтригийн цаг уур ямагт туйлынх: 12 сар нь өвлийнх бусад нь зуных. Зун ч
гэсэн зекүүд нөгөө саарал хүрэн, судалтай хантааз, хувцсаа өмсдөг байлаа. Энэ нь
тэднийг бүгд адилхан ялгагдах зүйлгүй мэт болгодог байв. Зекүүдийг ажиглах юм
бол нүүр царайных нь элэментүүд хоорондоо ямар адилханыг олж хараад гайхах
болно: ямагт өөрийгөө өмөөрсөн, эгдүүцсэн, ямар ч баяр хөөргүй, дорхноо хатуурч,
бүр зэрлэг болдог нүүр царайг харах болно… Ажил дээр ч, ямар нэг үйл
ажиллагаанд, зодооны үед ч тэднийг ямар нэг зүйлийг эсэргүүцэх гэж байгаа юм
шигээр мөр нь навтайж, хүзүү нь нугдайж, толгой нь урагш бөгтийхийг ажиглах
болно. Харин ганцаараа үлдэх үедээ мөр нь цэх болж, толгой дээш өндийлгөнө.
Зүгээр алхаж байх үедээ гараа хойноо барьж (нуруугаа үүрч гэж хэлдэг) зүгээр суух
үедээ гараа зүгээр л унжуулдаг. Эрх чөлөөт хүн чамтай уулзах үедээ тэр нугдайж,
чиний өмнө бөгтийх болно, чи яг л түүний босс юм шиг байх болно. Тэр чиний
нүдрүү харахаас зайлсхийж, аль болох газар ширтэхийг хичээнэ... Хэрвээ чи
түүнийг малгайгаа ав гэж тушаавал, аль эсвэл тэр өөрөө малгайгаа авах ёстой гэж
бодвол чи түүний халзан, шалбархай болсон толгойг харах болно. Түүнтэй ярих үед
түүний хоолойд ямар нэг сэтгэл хөдлөлийн өнгө байхгүй, нэг хэвийн өнгөөр, хэрвээ
чамаас юм гуйх гэж байвал асуусан гуйсан өнгөөр ярих болно. Харин тэднийг
хэрвээ өөр хоорондоо ярьж байхыг сонсох юм бол огт өөр яриа хоолойг сонсох
болно... Зекүүдэд янз бүрийн нөхцөлд таарах хэдийн бодож олсон үг хэллэгүүд
байдаг. Жишээ нь “Намайг битгий хатга (Зүүгээр) би өөр шашинтай” гэдэг нь хэрвээ
чамайг тэд өдөөгүй, зодоогүй байхад, өдүүлэх, зодуулах зүйл битгий хий гэсэн үг
юм. Зекүүдийн хэл яриа яг зодоон шиг, арктикийн салхины өөдөөс алхаж байгаа
юм шиг ширүүн, ямар хурдан, хүчтэй, ончтой тухай өөр нэг жишээг өгүүлье. Глик
гэдэг нэртэй нэг нутгийн хүн байв. Түүнийг энгийн арлаас шинжлэх ухааны нууц
төсөл хэрэгжүүлж байсан өөр аралруу аваачив. Гэсэн ч шинэ газар нь түүнд
таалагдахгүй байснаас тэр буцах арга хайж эхлэв. Түүнийг өндөр тушаалын мөрөн
дээрээ том однуудтай хүн дуудаад “чи бол радио инженер хүн тийм болохоор бид
чамайг ашиглах хэрэгтэй байна...” Тэгтэл түүнийг үгээ дуусгахыг нь хүлээлгүйгээр
Глик “Юу, ашиглах гэнээ? Намайг эргэж хараад доошоо тонгой гэж байгаа юм уу”
тэгээд тэр тэлээгээ тайлаад тэр байрлалыг эзлэж зогсов. Нөгөө дарга ч мэл гайхан
цочирдож, Гликийг явуулав...
Засгийн ажлын тухайд зекүүдийн хандлага: бүх ажлыг хийж чадахгүй гэдгээ зек
сайн мэддэг. Тиймээс ажиллах гэж хэзээ ч яарах хэрэггүй. Ажлаа гялс дуусгаад
амарна гэж бодох хэрэггүй. Дуусгаад дөнгөж суугаа л бол дараагийн ажлыг өгөх
болно. Тэнэгүүд л ажилд дурладаг юм. Тэгвэл яаж ажлаас зайлсхийх вэ? Ажлаас
татгалзаж болохгүй шүү дээ. Ажлаас зугатаж ажиллахгүй байх боломжгүй. Гэхдээ
ажлын байран дээрээ оччоод зугатахгүй, дэмий суухгүй ажиллана, гэхдээ яг
ажиллахгүй. Нутгийн хүн хэзээ ч ямар нэг тушаалыг шууд эсэргүүцэхгүй.
Эсэргүүцэл- өөрийг нь зүйл дуусгах болно. Оронд нь харин тэр “резинийг нь сунгах”
болно. Резин сунгах гэдэг бол олтригийн хамгийн гол ойлголтуудын нэг бөгөөд
зекүүдийн нээсэн гол аврал, амжилт юм. Зек бүх тушаалыг анхааралтай сонсож,
толгойгоо дохих болно. Тэгээд ... тэр тушаалуудыг биелүүлэхээр гарна. Гэвч ... тэр
тушаалуудыг биелүүлэхгүй. Ихэнхдээ ... тэр биелүүлэх гэж, ажиллаж эхлэх ч үгүй.
Ингэснээр аяндаа түүнд тушаал өгөх нь утгагүй, уур хүрэм болж, аяндаа энэ тэнэг
амьтны нуруун дундуур, хамарлуу нь цохьмоор санагдах болно. Орос хэлэнд
ойлгогддог “ажилчны нэр төр”, “ухамсарт ажил” гэх мэт үгс нь зекүүдийн хувьд тэгж
ойлгогдоггүй. Дарга хараал урсган зек нуруугаа бөгтийлгөн ажлыг нь гйцэтгэж
эхэлдэг. Тэгмэгц даргын санаа бага зэрэг амран бусад ажлаа хөөцөлдөхөөр явна.
Харин түүний араар нь зек – тэр дороо сууж, ажиллахаа зогсооно. Хэрвээ бригадын
даргын нударга толгой дээр нь далайж, эсвэл түүний өдрийн холны нормыг хасна
гэж заналхийлж, эсвэл ажилласны төлөө ялаас хасна гээгүй л байх юм бол тэр
суусаар л байх болно. Энгийн хүмүүст энэ сэтгэл зүйг ойлгоход хүнд байдаг. Яагаад
ингэж байгаа юм бэ?
Тэнэглэл үү? Үгүй. Харин ч эсрэгээрээ, нөхцөл байдалд хамгийн дээд зэргээр дасан
зохицож байгаа нь энэ юм. Үнэндээ тэр юунд найдах билээ? Ажл өөрөө хийгдэхгүй,
дарга буцаж ирээд ажил хийгдээгүйг харах болно? Өмнөхөөсөө дор болох юм бш
үү? Гэвч тэр ийм зүйлд найдаж байгаа юм: Ихэнх тохиолдолд дарга нэг өдөрт гурав
дахь удаагаа түүний ажлыг харах гэж буцаж ирэхгүй. Харин тэр маргааш хүртэл
амьд үлдэх ёстой. Өнөө шөнө зекийг өөр лагерьлуу эсвэл өөр бригадируу
шилжүүлж магадгүй. Эсвэл эмнэлэгт хэвтэж, эсвэл сахилгад суулгаж магадгүй.
Түүний хийсэн ажлыг өөр хүн хийснээр тооцуулах болно. Эсвэл маргааш тэр
зекийг, эсвэл түүний бригадыг өөр ажилруу шилжүүлж магадгүй. Эсвэл тэдний хийж
байсан ажлыг дарга хэрэггүй ажил байж, өөр ажил, эсвэл өөрөөр хийх ёстой байж
гэж шийдэж магадгүй. Эгээд энэ бүх олон нөхцөл шалтгаануудын улмаас зек
үнэнийг олж мэдэж, эзэмших болно: Маргааш хийж болох ажлыг ндр б
хий. Эсвэл үүнийг зекийн хэлээр Чи хаана сууна тэр газраасаа л босох болно.
Тэрээр шаардлагагүй газар ганц ч болов илүү калор зарахаас айж, болгоомжилдог
юм. (Калорийн тухай ойлголт нутгийнхны дунд маш өргөн тархсан, өргөн
баримтладаг үзэл юм.) Тиймээс ч ээ тухай зекууд шулуухнаар “Татдаг хүнийг л тэд
шавдуулдаг юм” гэж ярьцгаадаг. (татдаггүй хүнийг тэд мэдээж мөрөө хавчаад л
өнгөрүүлнэ) Ерөнхийдөө зекүүд ерд л шн болгохыг х лээж ажилладаг юм.
(Энэ хэсэгт бид өөр газар мөн ийнхүү ярьж, хэрэглэдгийг хүлээн зөвшөөрөх нь
зүйтэй. Юуны өмнө “татдаг хүнийг шавдуулдаг юм” гэдэг лагерийнхны дүрэм нь
оросын хуучны зүйр үгтэй яг тохирдог. Мөн Далийн бүтээлд “Тэр шөнийг хүлээн
өдрийг өнгөрүүлдэг гэсэн үг гардаг”. (Монголынхоор бол “шар нар бор хоногыг
өнгөрүүлэх” гэх юм уу даа). Тэгэхээр энд юу болсон юм бол? Зээллэгийн онол уу?
Сэдэв нь өөрчлөгдсөн зүйрлэл үү? Эсвэл домог ярианы тухай онолоор үүнийг
тайлбарлах уу? Ийнхүү цааш нь судалбал оросын хамжлагат ёсны үед 19-р зуунд
дараах хэлц үгнүүд зүйр үгс тогтож, өргөн тархсан байна гэдгийг бид олж мэдэх
болно. Тхуайлбал:
“Бүү ажил хий, ажлаас бүү зугт” – Гайхалтай. Энэ нь яг лагерын “резин” гэсэн
ойлголттой яг тохирч байна.
“Бурхан бидэнд бүх зүйлийг яаж хийхийг мэдүүлж өгөх болтугай, гэхдээ бүгдийг нь
хийлгэхгүй байх болтугай.”
“Чи хэзээ ч эзний ажлыг хийж дуусахгүй”
“Чадалтай морь урт насалдаггүй юм”
“Талхны булан өгвөл, түүгээр нь 7 хоног зүгээр холхиж болно” [хоолны нормыг
нэмсэн ч гэсэн тэр нь хөдөлмөрт зарцуулагдсан энергийг нөхөж чадахгүй тухай
зекүүдийн гайхалтай эрс онолтой яг давхцаж б айна] Энэ бүхнээс ямар дүгнэлт
хийх вэ? Хатан хаан Катеринагын үеийн хамжлагууд, Сталины үеийн зекүүд, цаг үе
үзэл бодол нь өөр байсан ч хоорондоо яг адил үзэл бодол дүгнэлтэнд хүрсэн,
уулзвал гар барин мэндчилэх байсан юм болов уу?...)
Зек-ийн ажилд хандах хандлагаас түүний дарга нарт хандах хандлагыг ургуулан
гаргаж болно. Гаднаа бол зек маш дуулгавартай. Жишээ нь зекийн “хууль-
мөрдлөгүүдийн” нэг нь “Хүзүүгээ бүү урт сунга”. Өөрөөр хэлбэл хэзээ ч даргатай бүү
хэрэлд, бүү үг сөр. Загнаж байхад нь ч нуруугаа бөгтийлгө. Гэхдээ энэ бол ердөө л
энгийн тооцоолол юм: шаардлагагүй шийтгэлээс зайлсхий. Жинхэнэдээ бол зекүүд
дарга нарыг үнэхээр үзэн яддаг юм. Лагерын даргыг ч, үйлдвэрлэлийн даргыг ч
хоёуланг нь. Гэхдээ үүнээсээ болж хэлмэгдэхгүйн тулд үүнийгээ сайтар өнгөлөн
далдалдаг. Ямар нэг ажил, шаардлага, албан уулзалт, шүүжлэлийн дараа зекүүд
дотроо чимээгүй инээн гарч явдаг “Яахав хэлээ л биз, бид түүнийг чинь мартахаа
мэднээ” Зекүүд дотроо өөрсдийгөө дарга нараасаа илүү – ажлын ур чадварын
хувьд ч амьдралын тухай ойлголтын хувьд ч илүү гэж боддог. Тэгээд ч үнэндээ
тийм байдаг. Зекүүд магтуулах гэж, хүндэт диплом авах гэж, Улаан буланд нэрсээ
бичүүлэх гэж чармайдаггүй. Зекүүдийн хувьд үнэ цэнийн огт өөр систем байдаг…
Зекүүдийн хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол нэг номерт талхны норм. Зекүүд
өглөөний цайндаа хэрхэн талхны нормоо авах гэж шавцгааж, дараа нь нөгөөдхөө
бараг гартайгаа хамт идчих шахаж байгааг харсан хэн ч болов үүнийг санаанаасаа
гаргаж чадахгүй. Хоёрдугаар байранд махорка буюу гар аргын дүнсэн тамхи.
Махорка ольтригт бараг хаа сайгүй валют, мөнгөний оронд хэрэглэгдэж, солигддог.
(ольтригт өөрийн гэсэн мөнгөний систем байдаггүй) Гуравт зутан шөл: (арлын шөл
нь нутгийнхны уламжлалыг дагаад өөхгүй, махгүй, ногоогүй байдаг) Нэг нь
нөгөөтэйгөө яг эн зэрэгцэн жигд алхаж, дүрэмт хувцас нь ярс ярсхийн гялалзах
гренатчидын парадын жагсаал хүртэл тэрхүү үсээ хусуулсан, үстэй малгайтай,
нөхөөс болсон ноорхой хувцастай, зэвүүн царайтай зекүүдийн оройн шөлөө уухаар
хоолны танхимруу орж байгаа шиг тийм аймаар хүчтэй сэтгэгдэл, айдас үлдээж
чадахгүй… Дараагийн маш их үнэлэгддэг зүйл бол: нойр. Зек ямар их унтаж, хаана
ч унтаж чадаж байгааг хараад энгийн хүн гайхширах болно. Нойргүйдэл инсомниа
гэдэг бол зекүүдийн дунд бараг байхгүй. Тэд ямар ч нойрсуулах эм уудаггүй. Тэд
огтхон ч сэрэлгүйгээр шөнө бүр унтаж чадна. Хэрвээ тэд ажилд гаралгүй өнжвөл
өдөржин унтах болно. Тэд түрдэг тэргийг нь дүүргэж байх зуур хажууд нь
зогсоогоороо унтаж чаддаг гэдэг нь тогтоогдсон. Тэд жагсаж байхдаа, хөлөө
алцайлгаж зогсож байгаад унтаж чаддаг. Тэд ажилруу жагсаалаар явж байхдаа ч
унтаж чаддаг- гэхдээ бүгд биш л дээ, зарим нь бүдэрч унаад сэрдэг юм. Энэ бүхний
үндэс нь: унтаж байхад ял илүү хурдан өнгөрөх болно. Тэгээд мөн “Шн бол
унтахад зориулагдсан, харин др бол амрахад зориулагдсан” Бригади хууль ёсны
шөлөө (тэд ингэж ярьдаг юм) уухаар алхаж орж байгаа хэсэгрүү буцаж очъё. Энд
бид зек хүмүүсийн нэг үндсэн зарчим болох “амин чухал энергийн” жишээг харах
болно. (Энэ нь тэдний унтах заримчтай зөрчилдөхгүй. Тэгээд ч үнэндээ яах гэж тэд
унтдаг билээ – тэд өөрсдийн эрч хүчийг, энэргийг хадгалах гэж.) Энэхүү эрч хүчээ
хадгалах гэдэг нь: хүнс хоол, дулаан зуух, хуурай хувцас, борооноос хоргодох
нөмөр байдаг. Хэрвээ хоёр зек мод өргөх бол хоёулаа модны оройг өргөхөөр алхах
болно. Учир нь нөгөө тал нь бүдүүн, зузаан, хүнд. Энэхүү эрч хүчийн төлөө тэмцэл
нь: илүү давуу талтай байр байдал, албан тушаал, нөхцлийн төлөө тэмцэл болж
хувирдаг. (бараг л Дарвины “Амьдралын төлөө тэмцэл”). Инйхүү тэмцэхдээ бусдыг
золисолж байгаад ч хамаагүй тийшээ очихоор тэмцдэг. Тэгээд ч тэд шулуухан
“Ухамсар аа? Түүнийг би хавтас хэргэндээ үлдээчихсэн юм” гэдэг. Энэ талаар
ольтригийн бүхний мэддэг нэг зарчим нь “Зовсноос гичий байсан нь дээр” гэдэг
зарчим… “хугарснаас нугарсан нь дээр” …
Тэд бараг л ирээдүй цагт ярихгүй. Зекийн амнаас “Ирэх хавар…” гэсэн үгийг
сонсохгүй. Бодит үнэн “Өнөөдөр гэдэг бол эрин зуун- амьдрал”. … Янз бүрийн арал
дээр янз бүрийн мөрдлөгүүд байдаг. Командмантууд- тэдгээр христийн шашны
командмантууд буюу хуулиуд, мөрдлөгүүдээс ялгаатай. Хэрвээ командмантуудыг
буюу мөрдлөгүүдийг баримтлан явбал Гулагт үхэхгүй мөхөхгүй. “Бүү чахар”(бүү
мат), Битгий тавгаа долоо (бүү доошоо ор), Бүү (хоолны) үлдэгдэл хай гэх мэт. Өөр
нэг сонирхолтой мөрдлөг: Битгий хамраа бусдын хоолны савруу дүр. (Өөрт хэрэггүй
зүйлд/хамаагүй зүйлд битгий хошуу дүрээд бай гэж монголчууд ярьдаг) Энэ бол
ольтригийнхны үзэл санааны өөр нэг гайхалтай ололтын жишээ юм. Энэ бол сөрөг
эрх чөлөөний тунхаг. “Миний гэр бол миний цайз” гэдгийг тонгоруулсан, гэхдээ
түүнээс ч дээрээр илэрхийлсэн… Энэ нь “Чи миний хажууд донгодож байсан ч тэр
чинь надад ямар ч хамаагүй гэсэн үг юм” Энэ бол хүмүүнлэг бус зэрлэг хууль,
гэхдээ л энэ нь хулгайчуудын, хүний махан идэшт каннибалистуудын арлын “чи
өнөөдөр би маргааш” гэсэн хуулийг бодвол ямар ч байсан арай энэрэнгүй
хүмүүнлэг.
Эцэст нь өөр нэг нийлмэл мөрдлөг: “бүү итгэ, бүү ай, бүү гуй” Энэ мөрдлөг
зекүүдийн дүр төрхийг маш тодорхой харуулна… Зекүүд өөрсдийн байгаа байдлыг
сорилт гэж үздэг. Жишээ нь англи, франц хүн өөрийгөө англи, францц гэдгээр бүх
насаараа бахархаж явдаг бол харин зекүүд өөрсдийн үндэс угсаагаар бахархдаггүй.
Зекүүдэд нэгэн дурдууштай домогорхуу зүйл байдаг гэж болно. Хаа нэгтээ
ольтригийн хаалга байдаг бөгөөд тэрэн дээр нь дотогш орж байгаа хүмүүст
зориулан “Бүү Зүрхшээгээрэй!” гэж бичсэн байдаг. Харин гарч байгаа хүмүүст “Бүү
хэт их (илүү) баясаарай!” гэж бичсэн байдаг гэдэг. Тэгээд гол зүйл нь, энэ
бичээсүүдийг зөвхөн ухаалаг, ухаан сууснууд нь л олж хардаг, харин тэнэгүүд энэ
бичээсийг олж харж чаддаггүй гэж зекүүд ярьдаг. Энэ домог нь “Шинээр иргэсэдээ,
битгий гунигла. Шинээр буцагсадаа бүү баяс” гэсэн амьдралын үнэнийг
илэрхийлдэг. Эргэн тойрон нөхцөл байдал нь хичнээн харанхуй хүнд болж байлаа ч
гэсэн үрчлээтсэн нүүртэй зекүүд “Тэд намайг уурхайгаас илүү гүнрүү хаяж чадахгүй”
гэж хэлдэг. Эсвэл тэд нэг нь нөгөөгөө “үүнээс ч долоон дор байж болох л байлаа”
гэж тайвшруулдаг.
Зекүүд ямагт хамгийн муу зүйлд ч бэлтгэлтэй байдаг. Тийнхүү тэр хувь тавилан
дахиж хааш нь цохих бол гэж ямагт дараагийн цохилтыг хүлээж амьдардаг. Ийнхүү
хүлээхдээ зекийн зүрх сэтгэл хатуурч, бусдыг үл ойшоож, бусдын амьдрал тавиланг
анзаарахаа больдог.
Зекийн сэтгэлзүйн байдлыг Тарас Шевченко “Надад одоо бараг гуниг ч, баяр
баясал ч гэж байхаа больсон. Харин эсрэгээр нь, яг л хүйтэн цустай загас шиг ухаан
санааны хувьд тайван байдалд орсон. Байнгын зовлон хүнийг ийм болгож болох
уу?” гэж хэлжээ. Тийм ээ. Болдог юм. Тайван, сэтгэл санаа нь ялгаагүй ханддаг
болох нь зекийн салшгүй хамгаалалт бөгөөд ингэснээр тэр арал дээр илүү удаан
амьдрах болно. Хэрвээ тэр арал дээр сэтгэл санааны ялгаагүй, үл тоох байдлыг
эхнийхээ жилд олж авч чадахгүй бол тэр үхэх болно. Хэрвээ олж авч чадвал цааш
амьдрах болно. Зекийн бүхий л мэдрэмж нь мохоо болж, өөрийнх нь шийтгэл, гуниг,
тэр бүү хэл амьдрал нь ч түүнд ялгаагүй болох болно. Энэ үеэс тэр эргэн
тойрныхныгоо ч үл тоон, ялгаагүй хандаж, хайхрахаа болино. Хэн нэгэн өвдөж
хашгирсан ч, эмэгтэй хүний нулимс ч түүний толгойг хажуу тийш нь хөдөлгөхгүй.
Ихэнхдээ зекүүд шинээр ирэгсдэд хайр найргүй хандаж, тэднийг алдаа гарахад нь
шоолж инээлддэг. Гэхдээ үүний төлөө зекүүдийг буруутгаж хатуу чангаа дүгнэх
хэрэггүй. Тэд зүгээр л зөөлөн байх чадвараа алдаж, тэдэнд ажиглагдаж байгаа
зүйлс бол үйл явдлын зүгээр л хошин инээдтэй тал нь юм. Тэдний дунд хамгийн
өргөн тархсан ертөнцийг үзэх үзэл, баримтлал бол фатализм буюу хувь заяанд нь
даатгах явдал. Тэд өөрсдөд нь ойрын үед ч юу тохиолдохыг мэдэхгүй, нөхцөл
байдлаас шалтгаалсан, үйл явдалд нөлөөлөх боломжгүйгээр үүнийг тайлбарлаж
болно. Хувь заяанд даатгах үзэл нь зекд хэрэгтэй. Ингэснээр тэр сүнслэг байдал,
сэтгэл санааны хувьд тайван байдалтай байх болно. Хамгийн амар амгаланг
авчрах зүйл бол хувь заяа нь өөрөө шийдэг хэмээн итгэлээ тавих явдал гэдгийг
Гулагын хүү мэддэг. Ирээдүй гэдэг бол шуудай доторх муур, хайрцган доторх гахай.
Үүнийг сайтар ойлгохгүй байж, чухамдаа юу чиний өмнө хүлээж байгаа, амдьралын
ямар хувилбарууд өмнө чинь байгааг мэдэхгүй байж ямар нэг зүйлийн төлөө
тэмцэх, эсвэл эсэргүүцэх хэрэггүй. Магадгүй илүү сайхан байж магад, эсвэл дордож
ч магад. Гэхдээ чи үүнд нөлөөлөхгүй, чамд хамааралгүй. Дор байг л дээ яахав,
гэхдээ үүнийг чиний гар сонгоогүй шүү дээ. Ийнхүү энэ замаар чи айх айдасгүй
болж, айж ичиж, хий догдлох, бухимдахаас өөрийгөө хамгаалах болно.
Ийнхүү хувь тавилангын тухай харанхуй, хар үзэлтэй учраас зекүүдийн дунд янз
бүрийн superstitions буюу шүтлэг, дом, ёрууд түгсэн. Тэдний нэг нь: “Хэрвээ чи
нөхцөл байдалдаа, тохь тухандаа хэт их санаа тавьж, сэтгэл зовж, анхаараад
байвал, чи хоригдлын тээврээр (ачилтаар) шатах болно шүү” [Өөр тийшээ ачигдах
болно. Шатах гэдэг үг, үгнийхээ утгын хувьд зекүүдийг айлгадаггүй. Хуаран, шорон
энэ тэр нь тэднийх биш учраас шатлаа гээд санаа зовох зүйл байхгүй. Оронд нь
өөрийг тавиад л өгчихнө, цаанаас. Шатах гэдгийг- амьдрал гэсэн утгын хувьд
хэрэглэж байна] Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ бүх сөрөг зүйлс, үзэл бодол,
хэллэгийн цаана зекүүдийн “амьдралыг хайрлах” үзэл санаа шингэсэн байдаг…
Чеховын “Цөллөгт” гэдэг зохиолд Семеон Толковы ингэж хэлдэг:
“Би газар нүцгэн унтаж, өвс идэж сурсан. … Бурхан минь хүн бүрд ийм амьдрал
хайрлаач. Надад юу ч хэрэггүй. Би юунаас ч айхгүй. Би өөрийгөө маш сайн ойлгож
таньсан, надаас хэн ч баян биш, надаас өөр хэн ч илүү эрх чөлөөтэй биш”. Эдгээр
гайхалтай үгс чихэнд хангинана. Бид ээ үгсийг ольтригийн зекүүдээс мөн ч олон
сонссон доо. (Чехов хаанаас эдгээр үгсийг олж авсан юм бол?) Энэ хэсгийг хүртэл
бид зекүүдийн талаар эерэг талаас нь харлаа. Гэвч тэдний дутагдалтай зан
байдлын тухайд ажиглахгүй, нүдээ аниад өнгөрөх аргагүй.
… Зекүүдийн гэнэн итгэх, хүлээх байдлын нэг нь Өршөөл байдаг… Бусад хүмүүс
янз бүрийн зүйлийг чимээгүйхэн хүлээдэг шиг Зекүүд 5 сарын 1, 11 сарын эхний
өдрүүдийг сүсэг бишрэл дүүрэн хүлээж, өнгөрүүлдэг. “Өршөөл гарах гэж байгаа
гэнэ. Өршөөл удахгүй гарах гэж байгаа юм байна” “Энэ бол өршөөл гарах гэж байна
гэсэн үг. Үгүй бол ч бид … хөлдөж үхлээ”… Ямар ч шашны авчирдаг нэг хортой сул
байдал нь сул дорой байдал байдаг. Өршөөлд итгэж түүнийг хүлээх нь нутгынхныг
хагас мөрөөдлийн байдалд оруулдаг… Өөр нэг тэдгээр үндэстэнд нийтлэг байдаг
зүйл нь “шударга ёсоор нууцхан цангасан байдал”. Чехов энэ талаар “хүнд
хөдөлмөр хийж байга хоригдол түүнийг хичнээн шударга бус, хүнд нөхцөлд
байлгасан ч гэсэн тэр шударга ёсыг бүхний дээр үздэг. Хэрвээ түүний эргэн тойронд
шударга ёс байхгүй бол тэр жил өнгөөх тусам уур хорслын байдалд орж, улам бүр
үл итгэх үзэлд автдаг” гэж бичжээ. Зек ольтриг дээр ирсэн анхны өдрөөсөө л
шударга бус байдалтай нүүр тулж, ямагт, өөрөө ч гэсэн шударга бус зүйлс хийдэг.
Тэгээд зек үүнд дасаж, үүнийг өөрийн болгодог гэж боож байна уу? Үгүй. Огтхон ч
үгүй… Өөр нэг нийтлэг характер нь: “өнгөрсөн үеийнхээ тухай түүхийг өгүүлэх
дуртай байдал”. Энэ бол настай хүмүүсийн хувьд заншил болсон зүйл. Харин дунд
насныхан, ялангуяа эмэгтэйчүүд өөрсдтэйгөө холбоотой түүхүүдийг ярих дургүй
байдаг. Харин энэ тухайд зекүүд үндэстнээрээ, яг л бүгдээрээ настай хуучцуул
байгаа юм шиг л байдаг. Чи тэднээс өнөөдрийнх нь тухай: хаана хоолоо хааасан,
хаанаас тамхи авсан зэрэг өчүүхэн нууцын тухай нь ч болов ганц үг хэлүүлж
чадахгүй. Харин өнгөрснийхөө тухай тэд нуух хаах зүйлгүй ярьдаг: ольтригт
ирэхээсээ өмнө тэд хаана, хэнтэй яаж амьдарч байсан. Хэдэн цагаар тэд бусдын
түүхийг сонсож суудаг бөгөөд ингэхдээ нэг хэвийн түүхийг дахин дахин сонссон ч
уйддаггүй. Зекүүд хоорондоо хэий чинээ богино хугацаанд (дамжин өнгөрөх шоронд
ганц шөнө цуг байхад ч юм уу) уулзалдана төдий чинээ өөрсдийн түүхийг ярих гэж
яарцгаадаг.
Энэ талаар Достоевскийн бичсэнтэй харьцуулж үзвэл тун сонирхолтой дүгнэлт гарч
ирэх болно. Тэрээр хоригдол бүр өөрөө хэрхэн “үхэгсдийн байшинруу” орох болсон
түүхийг өөртөө чимээгүйхэн хадгалж, түүнээсээ шаналж байдаг гэж ажигласан
байв… Ольтригт очих болсон зекүүд хувь тавилангийн ороо бусгаа, эсвэл янз
бүрийн муу үйл, өс хонзон авсан нөхцөл байдлаас болж тийшээ очдог. Гэсэн ч 10
хэрэг тутмын 9-д нь тэд өөрсдийгөө буруу зүйл “гэмт хэрэг” хийсэн гэж үздэггүй.
Тиймээс ч “би хэрхэн энд ирсэн бэ” гэдгээс өөр сонирхолтой, үзэгчдийн,
сонсогчдийн анхаарлыг татах зүйлс байдаггүй… Хэн ч зекээс өмнөхийг нь буцааж,
булааж авч чадахгүй. Тэгээд ч ихэнх тохиолдолд зекүүд өмнө нь дандаа том байсан
байв. (үнэндээ архичин хүртэл Зекээс илүү үнэлэгдэнэ шүү дээ). Түүний ярих
түүхүүд нь өнгөлсөн, өөрчлөлт оруулсан байдаг. Гэсэн ч ярьсан нь ч, сонссон нь
аль аль нь тэндээс амьдрал бэлэглэх өөртөө итгэх итгэлийг олж авдаг.
Эдгээр түүхүүдийг нь зекүүдийн ухаалаг байдлууд, азтай тохиолдлуудын тухай
түүхүүд баяжуулж өгдөг… Ерөнхийдөө зекүүд инээд наргианд дуртай, түүнийг
үнэлж үздэг. Тэд нулимс чамайг зөвтгөхгүй, инээд чамайг өрөнд оруулахгүй гэж
үздэг. Инээд наргиа тэдний байнгын холбоотон бөгөөд үүнгүй бол тэд ольтригт
амьдарч чадахгүй байсан юм. Тэд мөн инээд хошин шогдоо хараалыг бас
хэрэглэдэг. Тэдний асуултанд хариулж буй байдал болгон, хэлж байгаа үг болгонд
бяцхан ч атугай шоглол, наргиа хавчуулагдсан байдаг. Зекээс хэдэн жил суусан бэ
гэж асуувал тэр “5 жил” гэж хариулахгүй. Харин оронд нь “5 Январь суулаа” гэж
хариулах болно.(Тэд ольтригт барагтай бол сууж цагийг өнгөрөдөггүй ч тэд энд
байхыгаа суух гэж ярьдаг) “Хэцүү чанга байна уу?” гэж асуувал “Зөвхөн эхний 10
жил л” гэж хариулах болно… Ямар нэг тохиолдолд аль нэг хоригдол ямар нэг
зүйлээс илүү ихийг авах гэж асуувал зекүүд түүнд “Прокурор чамд илүү ихийг өгнө”
гэж хэлэх болно. Ерөнхийдөө зекүүд яагаад ч юм прокуроруудад маш их
дайсагнасан байдаг. Тэгээд ч үүнийгээ “Прокурор бол Сүх” гэж хэлдэг. (Прокурор
Топор) Үүнээс гадна өөр цагаан хошигнолууд ч олон бий: “Тэр амрах завгүй унтаад
л унтаад л байгаа”, “Хэрвээ чи ус уухгүй бол хаанаас эрч хүчтэй байхав дээ?”
Ажлын өдөр дуусах үед, бүхэл өдөржингээ ажил дуусах хонх цохихыг хүлээж суусан
хоригдлууд ажилд дургүйцсэнээ илэрхийлж “Яг ажил эхлэх гэж байтал өдөр дуусчих
юм аа” гэлцэнэ. Өглөө ажилдаа гарах үедээ “Удахгүй шөнө болно, тэхээр маргааш л
ажилахаас биш” гэлцэнэ. Мөн өөр нэг өргөн хэрэглэгддэг хэлц “Би ямар энэ ойг
тарьсан биш, би энэ моднуудыг тайрахгүй” гэнэ... Зекүүдийн хэл дотор махан идэшт
каннибал овгийнхний (хулгайчууд ч гэж нэрлэдэг) хэл гэж бий. Энэ талаар тусад нь
судалсан ч болохоор. Тэдний хэл яриа, зекүүдэд нөлөөлж, үг хэллэгээ харилцан
солилцсон. Үгсийн сангийн хувьд энгийн хүн ойлгохооргүй үгс ихтэй: ксива-
документ, марочка- нусны алчуур, уголь- чемодан, луковица- цаг, прохоря- гутал.
Свистеть- шүгэлдэх гэдэг үг нь – худал хэлэх, харанхуйлах гэсэн утгатай –темнит –
залилах, мэхлэх... “она с парнями щётся” – тэр өөрийгөө эрчүүдээр оёдог (олон
эртэй явалддаг), “дурак и уши холодные”- чих нь хөлдүү усан тэнэг ... “Сука” (гичий)
гэдэг үгийг бүр Якубовичын үед “тагнуул” “харх” гэсэн утгаар хэрэглэж байжээ...
Хорьдугаар бүлэг
Нохойн алба
Энэ бүлгийн гарчигаар хэн нэгнийг доромжлох гэсэнгүй, гэхдээ, лагерын
уламжлалыг хадгалах нь зүйтэй юм. Хэрвээ чи энэ талаар бодох юм бол: тэд
өөрсдөө үүнийг сонгосон. Тэдний ажил нь яг л харуулын нохой шиг, тэгээд ч тэд
нохойнуудтай цуг ажилладаг. Тэгээд ч нохойтой ажилласных гээд нэмж норм
олгодог байв. Нохойны хэр ажиллаж байгааг шалгадаг бүхэл бүтэн офицеруудын
хороо хүртэл байдаг байв. Нэг нохойнд жилд 11 мянган хрушевын-өмнөх рубль
зарцуулдаг байсан нь нэг хоригдолд зарцуулдаг төсвөөс ч их байв. Нохойны
офицерт бол үүнээс ч илүү нормтой байх нь мэдээж...
Энэ бүлэгт бид генералаас доош нь өгүүлэх болно. Шоронд шоронгийн харгалзагч,
хуяг, тэнд байгаа хүмүүсийг зөвхөн тэдний зан байдлыг нь судалж, тэдний
заналхийлэлээс зайлсхийж, сул талыг нь ашиглахын тулд л сонирхдогоос өөр
тэдний тухай мэдэхийг сонирхдоггүй. Чи өөрөө ямар ч буруугүйгээр хоригдчоод,
хажууд чинь бас бусад нөхөд чинь хилсээр ял үүрч байхад чи та нарыг харгалзаж
байгаа тэр нохдыг тэдний ажил, амжилт энэ тэрийг огтхон ч сонирхдоггүй. Харин
сүүлд нь л тэр тухай санадаг... Шоронгийн хуяг ер нь ямар хүн байдаг вэ, тэд сайн
хүн байж болох уу? Тэднийг хэрхэн бэлдэж, сонгодог вэ? Эхний сонголтыг МВД-ын
арми, МВД-ын сургуулиуд, МВД-ын курсууд хийдэг. Сайныг муугаас жаахан ч
атугай, бүдэг бадаг ялгаж ч чадахуйц, хүн эдний хар легионд орохгүй зайлсхийж
чадна. За зайлсхийж чадсангүй орсон байна гэж үзье. Дараагийн шалгуур нь
сургалтын үеэр болон анхны томилолтын үеэр болно. Энэ үеэр хатуу ширүүн зан
гаргалгүй зөөлөн хандсан хүмүүсийг боссууд анхааралтай ажиглан албанаас хасах
болно. Дараа нь гуравдахь шалгуур нь олон жилийн туршид үргэлжлэх болно.
Хэрвээ хаашаа явж, юунд бэлтгэгдэж байгаагаа мэдээгүй байсан бол одоо тэд
ойлгож айдаст автах болно. Тэд ямагт хүчирхийллийн зэвсэг болж ямагт муу үйлд
оролцох болно. Ямагт бусдын дээр гишгилж, бусдын амьдралыг сүйтгэх болно.
Ингэж энэ замаар байнга явах боломжгүй. Энэ хүрсэн ч гэсэн зарим нь буцаж гарч,
гарах арга хайдаг. Хэдий оройтсон ч гэсэн тэд өөрсдийгөө өвчтэй гэж мэдүүлж,
тахир дутуугийн сертификат тогтоолгож, илүү бага цалин авахыг зөвшөөрч, погоноо
хуулуулахыг ч зөвшөөрдөг. Гарч л байвал яасан ч яахав. Гарах гарах. Харин бусад
нь яадаг вэ? Бусад нь энэ бүхэнд дассан гэсэн үг үү? Тийм ээ. Бусад нь үүнд дасаж,
ийм амьдрал хэвийн санагддаг болсон байх болно. Харин ч бүр нэр төртэй. Ийнхүү
сонгон шалгаруулсны үр дүнд лагеруудын харгалзагч хуягууд энгийн, жирийн эрх
чөлөөт иргэдийг бодвол ерөнхийдөө илүү харгис, илүү хатуу ширүүн хүмүүсээс
бүрэлддэг. Тухайн хүн хэдий чинээ урт хугацаагаар Органд (байгууллага, манайхан
Хүчний байгууллага гэцгээдэг) ажиллаж хэдий чинээ амжилттай ажллана тэр төдий
чинээ жинхэнэ новш болж хувирдаг. Энэ талаар Дзержинский “Та нарын дунд хал
үзэж, хоригдож шаналсан хүмүүсийг хараад зүрх чинь өвдөхөө больсон тийм хүмүүс
байвал энэ байгууллагаас гарцгаа!” гэж хэлж байв. Гэхдээ тэр энэ үгийг хэнд
хандаж, хэр нухацтай хэлснйг мэдэх арга алга. Хөгшин чекист. Энэ үгийг хэн
сонсоогүй билээ. Энэ үгийг их л өндөр хүндэлж буй хэлбэрээр хэлдэг. Хөгшин
чекист- энэ бол түүнийг Ягода, Ежов, Бериа нар өндөр үнэлдэг, тэр тэд нарт
хэрэгтэй гэсэн үг юм... Харин лагерийнхан, харгалзагч, хуягууд бол жинхэнэ
чекистүүд биш, харин чекист гэсэн нэрийг олохыг чармайгсад, эсвэл чекист байж
байгаад чекистийн ачааллыг даахаа больж, эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд
доройтон, арай хөнгөн ажил хийхээр, амрахаар энд ирэгсэд байлаа. Чекист байхын
тулд, ЧЕКА ГБ байхын тулд хүний нүдийг алдалгүй тэс цохиж чаддаг байх ёстой.
Харин лагерынх, МВД-ынх байхын тулд толгойг нь онож цохиж байвал хаана нь ч
цохисон хамаагүй байв.
Биеэ тоох байдал. Лагерын дарга нар өөрсдийн тусдаа арал дээр, гадаад эрх
мэдэлтэй бүдэг бадаг холбоотой, харин өөрсдийн арал дээр бүрэн эрхтэй номер
нэг: арал дээрх бүх хоригдлууд, чөлөөт хүмүүс ч гэсэн түүний өмнө сөгдөх болно.
Тэр тэнд байгаа хүмүүсээс мөрөн дээрээ хамгийн том таван хошуутай нь. Түүний
эрх мэдэлд хэмжээ хязгаар байхгүй. Түүнд ямар ч алдаа байхгүй. Түүний талаар
матсан, түүнд гомдол гаргасан хүмүүс бүгд буруутан болно. Түүнд арал дээрх
хамгийн сайн байр, хамгийн сайн унаа үйлчилнэ. Лагерын даргын шууд гарын доорх
албан тушаалтнууд нь мөн маш өндөр эрх мэдэл, хангамж эдэлдэг. Тиймээс ч тэд
өөрсдийгөө өөр төрөлтөн, огт өөр төрлийн хүмүүс гэж үздэгт гайхах зүйлгүй. Хэн ч
тэднийг эсэргүүцдэггүй учраас тэд өөрсдийгөө ухаалаг байна, энэ бол тэдний
өөрсдийнх нь авъяас чадвартай холбоотой гэж ойлгодог байв. Өдөр бүр, энгийн
жижиг үйлдлүүд хүртэл тэднийг өөрсдийгөө бусдаас маш өндөрт байна гэдгийг
мэдрүүлнэ: Хүмүүс тэдний өмнө босож зогсоно, анхааралтай зогсоно, бөхийнө,
тэднийг дуудахад хүмүүс зүгээр ч нэг явж очихгүй гүйж очино, тэдний тушаахад
хүмүүс зүгээр алхахгүй, гүйнэ. Хэрвээ тэр хоригдлуудын ажил хийж байгааг
харахаар очвол тэр нь яг л боолын эзэн боолуудаа, тариалангийн талбайгаа эргэж
байгаа юм шиг харагддаг байв (Бамлаг-ын Дукелский).. .
Тэнэглэл, Автократ: Биеэ тоосон байдлыг тэнэглэл шил даран дагана. ... Энэ
утгаараа лагерыг сахиулагчид 18-19-р зууны үеийн боолын эздээс долоон дор
байсан юм. Төвөөс хэдий чинээ холдож, хэдий чинээ Сибирьлүү ойртоно энэ төдий
чинээ үнэн болж байв. Гэхдээ дөнгөж Москвагын гадна талд, Химкид ийм явдал
болж бай. 5-р сарын 1-нд зекүүд баяр хөөргүй байхыг Маёор Волков ажиглав.
Тэгээд тэрээр “Хүн болгон баяр хөөртэй бай. Баяр хөөргүй хүнийг харах юм бол би
сахилгад суулгана шүү” гэж тушаав. Тэгээд тэрээр инженерүүдийг хөгжөөхийн тулд
тэрээр гуравдугаар курсын хулгайч охидуудыг дуу дуулуулахаар явуулав. Энэ бол
дарлал биш, улс төрийн арга хэмжээ гэж үзэж болох юм, за яахав. Тэд тэдний
лагерьт шинээр хоригдлуудыг авчрав. Шинээр ирэгсдийн нэг болох Ивановский
өөрийгөө бүжигчин, Их Театрын бүжигчин гэж танилцуулав. “Юу, жүжигчин гэнээ”
хэмээн Вольков уурлаад 21 хоног сахилгад. Өөрөө очиж сахилгын ганцаар хорихын
даргад очиж илтгэ. Хэсэг хугацааны дараа тэр утасдав: “Нөгөө жүжүигчин тэнд
байна уу?” “байна” “Тэр өөрөө явж очсон уу?” “Тийм.” “Сайн байна. Тэгвэл түүнийг
гарга, түүнийг коммандантын туслахаар томил” гэж тушаав. Вольков мөн чи гоё
үстэй юм байна гээд эмэгтэй хоригдлын үсийг хусах тушаал өгч байв...Нэг лагерын
дарга өөрөө тенор хоолойтойгоо мэдсэн. Харин тэднийд Казак гэдэг нэртэй
геологич зек байв. 1941-42 онд бусад хүмүүс армид фронтод татагдаж байхад
лагерын дарга түүнээс сугарч үлдээд хоригдлоороо хоолойны хичээл заалгадаг
байв. Хоригдол нь өвчтэй, үхэх дөхсөн, гэхдээ өөрийнхөө эхнэр хүүхэд хаана
байгааг хичээлийнхээ дундуур даргаас асуудаг байв. Дарга Казакын эхнэрийг дор
нь олж, тэднийг хооронд нь уулзуулах боломжтой байв. Тэгсэн хэдий ч дарга
тэгсэнгүй харин, эхнэр нь цөллөгт явсан, тэнд дажгүй сайн амьдарч байгаа юм
байна гэж Казакд дуулгав. Тэгээд хичээлээ заалгасаар л байв. 1943 онд Казакын
бие муудан бараг үхэх дөхөхөд лагерын дарга хөөцөлдөж түүнийг суллуулж,
Казакыг эхнэрлүүгээ явахад тусалжээ (Тэр бас тийм ч муу дарга биш байсан
бололтой.)
Шунал, мөнгө шүүрэх: Лагерынхан бүгд ч тийм тэнэг биш, бүгд ч бас тийм харгис,
дарангуйлагч биш байсан. Гэхдээ харин тэд бүгд, хамгийн сүүлийн хүнээ хүртэл
бүгд ямар нэг боломжийг ашиглан өөрсдийгөө баяжуулахаас буцдаггүй байв. Юу ч
байсан тэдний шуналыг хангаж чаддаггүй байв: өндөр цалин, (арктикт ажилласны
нэмэгдэл, алсад ажилласны нэмэгдэл, аюултай газар ажилласны нэмэгдэл гээд
үндсэн цалингаасаа хоёр, гурав дахин илүү их цалин авдаг байв) Ямар ч шагналын
мөнгө, тэтгэвэрийг нь тэдэнд ашигтайгаар тогтоодог ч гэсэн…(ольтригт ажилласан
нэг жилийг хоёр жил гэж тооцдог байв. Цэргийн хүн тэтгэвэрт гарахын тулд 20 жил
ажилладаг бол МВД-ын ажилтан хэрвээ 22-тойдоо ажиллаж эхэлсэн бол 32-тойдоо
тэтгэвэрт гарч болох байлаа). Дүнсгэр, бөгтгөр Невежин хэзээ ч Калугагын лагериас
гар хоосон гардаггүй байв. Нэг бол гартаа хувин тос, цонхны рам,
будаг…Котельническийн эргийн 15-р лагерын дарга, ахмад ургамлын тос … авч
явдаг байлаа. Энэ нь дайны тэр цагт алт байв. Эдгээр зүйлсийг тэрээр ажлын
талбай дээрээс өмнө нь үүнтэй адилаар ажил дээрээсээ хулгай хийж 10 жилийн ял
авсан хоригдлуудаар хулгайлуулж авчруулаад зөөхөд бэлдэж тавиулдаг байв…
Ростовын лагерьт Германы дайны олзлогдогсод POW –уудаар барилгын талбай
дээрээс лагерын дарга, офицерууд өөрсдийн хувийн байранд зориулж материал
хулгайлуулж байв.... Цемент байнга хулгайлдагаас цемент дутсан тул барьсан
төмөр замын талбай нь бараг элсээр баригдсан байв...
Завхай байдал: Мэдээж бүгд тийм байгаагүй. Хувь хүн бүр янз бүр, зарим нэг хувь
хүмүүсийн байдалтай холбоотой юм. Буреполом лагерын дарга Гринберг шинээр
ирсэн залуухан эмэгтэй хоригдол бүрийг өөр дээр нь ирүүлэхийг тушаадаг байв.
Кочмест лагерын захирагч Подлесны шөнийг эмэгтэйчүүдийн байранд өнгөрүүлдэг
байв. Тэрээр эмэгтэйчүүдийн орон дотор эрэгтэй хоригдол байгаа эсэхийг шалгаж
үзэж байна гэсэн нэрийдлээр өөрийн биеэр эмэгтэйчүүдийн хөнжлийг хуулдаг байв.
Тэр мөн үзэсгэлэнтэй эхнэрийнхээ хажууд гурван хүүхэнтэй нэг орон дотор ордог
байв. Нэг өдөр тэр тэдний нэгийг хардаж буудаад дараа нь өөрийгөө буудчихсан...
Зэрлэг, харгис байдал: үүнд хэмжээ хязгаар гэж байгаагүй. Хязгааргүй, хяналтгүй
эрх мэдэл нь тэднийг хэмжээ хязгааргүй харгис болгосон юм. Уст Вимлагын 3-р
лагерын ахмад Медведев өөрийн биеэр харуулын цамхаг дээр гарч зогсон хэн хэн
эмэгтэйчүүдийн байрлуу явж байгааг дурандаж нэрсийг нь бичиж аваад тэднийг
сахилгад хийдэг байв. Сахилгын байр нь дүүрэн л биш байвал тэр сэтгэл дундуур
байдаг юм шиг байлаа…. Тэд бараг өөрөөр хэлбэл садист болсон байв.
Буреполомын тусгай хэсгийн дарга Шулманы өмнө шинээр ачигдаж ирсэн
хоригдлууд жагсаж зогсоно. Тэднийг цөмийг нь ерөнхий ажилд хуваарьлагдах
болно гэдгийг Шулман сайн мэдэж байв. Тэгсэн ч гэсэн тэрээр хоригдлуудын янзыг
үзэн “Энд инженер байна уу… мэргэжилтэй хүн байна уу” гэж нэрсийг нь бичиж авч
байгаа дүр үзүүлнэ тоглоно… Мастер сержант Ткач Экибастуз лагерынхны айдаг
хүн байсан бөгөөд лагерын дэглэмийн даргын туслах байв. Тэрээр яг л Гулагт
төрсөн юм шиг. Түүний хажууд суух юм уу, түүнтэй лагерь дотор таарна гэдэг ч
таатай зүйл биш байв. Тэр хүнд ямар нэг муу зүйл хийхгүйгээр хажуугаар нь зүгээр
гардаггүй байв. Нэг бол цаашаа хар гэж тушаана, эсвэл ажилд томилно, ямар нэг
зүйл түүнээс авна, айлган, шийтгэнэ, баривчилна. Оройн тооллогоны дараа хүртэл
тэр хуарангуудын байрны цонхон доогуур явж ярьж байгаа хоригдлуудыг дуудаж
гаргаж сахилгад хийнэ. Тэгтэл гэнэт Ткач алга болчихов… Түүнийг фашистын
зандалчин байсан, эзлэгдсэн нутагт тэр фашистуудтай хамтарч ажиллаж ял
гүйцэтгэдэг байсан нь илэрсэн, тэгээд тэд түүнийг барьж аваад 25 жилээр ялласан
гэсэн цуу лагериар нэг тарсан юм. Энэ бол 1952 он байлаа. Фашистын зандалчин
зөвлөлтийн хорих лагерын ажлыг маш сайн, үлгэр жишээ 7 жил хийсэн байх нь ээ?
Энэ юу гэсэн үг вэ Тайлбарлаач!
“Цуваа анхааруулахгүй гал нээх болно” Цувааны алба- дайн гараагүй байсан
үед ч энэ бол фронтын тэргүүн эгнээ гэж тооцогдож байв. Буудсаныхаа төлөө
цувааныхан мөрдөн байцаалт энэ тэрээс айх зүйл байхгүй, ямар ч тайлбар хийх
шаардлагагүй. Гал нээсэн цувааны хуяг, харгалзагч бүхний зөв, ямагт. Алагдсан
хоригдол болгон – оргох гэж оролдсон, эсвэл шугамнаас гадагш гишгэсэн. Ортау
лагерьт болсон хоёр аллагаар жишээ авъя: Хуяг хэсэг хоригдлыг бүлэг болгон
цуваан дотор авч явж байв. Тэгтэл нэг хүн цувааны гаднаас ирэн найз бүсгүйнхээ
хажууд ирж алхав. Бүсгүй нь хоригдлын цуваан дотор явж байв. “Холдооч эндээс”
“Чамд ямар гай болоо юу” буудав. Алагдав. Хошин шог шүүх хурал болж хуяг
цагаадав: ажлаа хийж байхад нь харгалзагчийг доромжилсон.
Үүдний гарах хаалганы дэргэд нэг зек суллагдах бичигтэй очив. Хоригдол маргааш
нь суллагдах байв. Намайг гаргачихаач, би гарж лагерын гаднах халуун усанд
оччихоод л ирье. Удахгүй. “Үгүй болохгүй” “Би маргааш суллагдана шүү дээ. Би
яалаа гэж оргодог юм бэ тэнэг новш минь” Харуул түүнийг газар дээр нь нам
буудав. Ямар ч шүүх хурал болоогүй.
Ажил хийж байх үедээ хоригдол өргөст торны оронд сэтгэлдээ төсөөлөн татсан
шугамыг ямар амархан, анзааралгүй давдаг гэж санана. Жишээ нь өмнө нь армийн
лейтенант байсан Соловьев мод цавчиж, цавчингаа хойшоо ухарсаар байв. Түүнийг
харсан харуул “Тоншаево чоно” харчихаад чимээгүй хүлээгээд л байв. “Анхаар,
зогс, боль” гэж тэр хоригдолруу хашгирахгүй байв. Тэр зүгээр хүлээгээд л, харин
Соловьев юу ч ажигласангүй. Гэнэт буун дуу хадав. Тэсрэгч сумаар уушгийг нь зад
буудав. Соловьев алагдаж, харин Тоншаевогийн чоно 100 рубльийн шагнал хүртэв.
(Буреполомын Тоншаевогийн дүүргийн ойролцоох иргэдээс лагерьт ажилд авдаг
байсан бөгөөд тэднийг ийнхүү нэрлэдэг байлаа)…
1938 онд баруун Уралын ойд их түймэр гарч хуй салхины хурдаар Волга голыг
даган урагшлав. Түймрийн замд 2 хорих лагерь тааран шатав. Хоригдлуудыг яах
вэ? Маш богино хугацаанд шийдвэр гаргах хэрэгэй болов. Дээд эрх мэдэлтнүүдтэй
зөвшилцөх цаг байсангүй. Харгалзагч нар хоригдлуудыг суллахаас татгалзсанаар
хоригдлууд бүгд түймэрт шатаж үхэв. Энэ нь тэдний хувь илүү хялбар шийд байв.
Хэрвээ хоригдлуудыг суллаж гаргаад, тэд оргосон бол харуулууд дараа нь цэргийн
шүүхэд дуудагдах байв…
ВОХР-ын (дотоодын цэрэг) албан хаагчид ялангуяа зөвлөлт-дайны үеэр их
суларсан. Бэлтгэл сайтай, залуу хатуучууд нь дайнд татагдаж, харин нөөцүүдийг
орон нутгийн хорих лагериудруу татсан. Дайны үеийн хатуу ширүүн, өлсгөлөн цаг
үед ВОХР-ийнхүү суларсан нь зарим талаар хоригдлуудын хүнд хэцүү байдлыг
тодорхой хэмжээгээр арай гайгүй болгож тэсэхүйц болгож өгсөн юм. Нина Самшел:
эцэг нь 1942 онд Архангел мужын хориход дуудагдаж ажилласан. “Аав гэртээ
ирэхдээ лагерын амьдралын талаар санаа алдан тэнд ямар сайн хүмүүс хоригдож
байгаа тухай ярьдаг байсан. Аав бригад харгалзаж байх үедээ (бүтэн бригадад ганц
харгалзагч, энэ гайгүй болж байгаагийн илрэл биш гэж үү) ганцаархнаа тэднийг
шоронгийн ферм дээр харгалзаж ажилуулдаг байсан юм. Тэгээд намайг аав дээр
очиход аав намайг хоригдлуудтай ярихыг зөвшөөрдөг байсан юм. Хоригдлууд ч
аавд сайн байсан. Тэгээд тэд нарыг дэлгүүр явахыг аав зөвшөөрдөг, тэд ч оргож
Комментариев нет:
Отправить комментарий