понедельник, 21 февраля 2011 г.

“ЛУУ”, “ЗААН” хоёрын тулаан

XXI зууныг Азийн зуун хэмээн ярьж бичин, түүнийг нь Америк тэргүүтэй өндөр хөгжилтэй орнууд наанаа тоохгүй дүр эсгэвч цаанаа хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Дэлхийн хүн амын ихэнх хэсэг энэ тивд аж төрж, ирээдүйн зах зээл энд л төвлөрөх болно.Гэвч бидний амьдарч байгаа тив “Хүйтэн дайн”-ы ирмэгт тулж ирээд байна гэвэл та итгэх үү? Азид бий болоод байгаа хоёр супер гүрэн өдрөөс өдөрт хүч чадлаа нэмэгдүүлэн, бие биенээ хялайн харсаар удаж байна. Хятад, Энэтхэг гэсэн хэт том хоёр орон цэнхэр гаригийн маань ирээдүйн хувь заяаг шийдэхээр өөр хоорондоо арсалдан буйг ажиглагчид, судлаачид сэтгэл түгшин харж эхэллээ.

Тэдний өрсөлдөөн өнгөрсөн зууны Зөвлөлт, Америкийн “Хүйтэн дайн”- тай тун адилхан найруулгаар явагдаж байгаа аж. Зэвсэглэлээр хөөцөлдөх, хамсаатан холбоотон элсүүлэх, өрсөлдөгчөө цэргийн баазаар бүслэх, сансрын уудмыг эзэмших гээд олон зүйлээр үнэхээр адилхан. Тэр ч байтугай үзэл суртлын дайн нь ч их хоёр “ахтайгаа” дэндүү ижилхэн. Коммунист дарангуйлагч Хятад, ардчилсан Энэтхэг улс өөр өөрийн нийгмийн систем, эдийн засгийн давуу талыг дэлхийд харуулах гэж өрсөлдсөөр. Азийн хоёр аваргын харилцаа өнгөрсөн зууны жараад оны хилийн будлианаас хойш илт муудсан.
Гэхдээ тэр үед улс төр, үзэл суртлын мөргөлдөөн голлож байсан бол одоо эдийн засгийн ашиг сонирхол эхний шатанд гарч ирээд байна. Нэгдүгээрт, Хятад, Энэтхэгийн эдийн засгийн хэт хурдацтай хөгжил, асар олон хүн ам нь тэднийг байгалийн баялгийн төлөө өрсөлдөхөөс өөр арга замгүй болгож байгаа. Ашигт малтмал, алт зэ сийн төлөө тэд ний өрсөлдөөн Африк тивд маш тод ажиглагдаж байна. Тэд Аф рикийн уул уурхайн төлөө хөрөнгө мөнгө хайр лалгүй цацан, сэжиг бүхий улс төрийн дэглэм, системтэй улсуудтай ч хамаагүй найрамдал, хамтын ажилла гааны гэрээ байгуулан сүлбэлдэж буй.Хятад Африкийн орнуудыг арваад жилийн өмнөөс “уярааж” эхэлсэн гэхэд болно. Тэд уул уурхайн эрх олж авахын тулд янз бүрийн тусламж, хөнгөлөлт амлан хөлд нь сууж эхэлсэн билээ. Хятад одоогийн байдлаар Африкт хэдэн тэрбумын хөрөнгө оруулаад байгаа бөгөөд хар тивд яагаад амжилт олсон бэ гэвэл тэд түншүүддээ улс төрийн ямар ч шаардлага тавиагүй. Африкчууд барууны орнуудын тавьдаг улс төр, нийгмийн шаардлагуудаас бүрмөсөн залхаад байсан юм. Хэдийгээр Хятад эхлээд хар тивд хөл тавьсан ч Энэтхэг тэднийг тун удахгүй гүйцэх шинжтэй. 2009 онд Энэтхэг-Африкийн анхны дээд хэмжээний уулзалт болж, хамтын ажиллагааны олон гэрээ байгуулсан.
Энэтхэг таван тэрбум долларын зээллэг өгч, олон зуун сая доллар тусламж болгон өгөхөөр амласан юм. Хоёрдугаарт, сонирхлын хүрээ нь мэдээж давхцаж байгаа Ази тивд ч тэдний өрсөлдөөн хурцадсаар байна.
Хятад аль хэдийнэ Зүүн өмнөд Азийн гол хөрөнгө оруулагч болон хувирч, одоо Төв Азийг залгихаар завдаж байна. Тэд Казахстаны нефть, Туркмений байгалийн хийн хоолойг дамжуулах ажлыг хэдийнэ эхлүүлсэн. Энэтхэг чадах чинээгээрээ саад хийж байгаа ч одоохондоо Азид Хятад давамгайлж байна. Дэлхийн уул уурхайн орд газруудын дайнд оролцож байгаа компаниудын дотор Австрали, Канадын “акулууд”-тай зэрэгцэн, Хятад, Энэтхэгийн компанийн нэр харагддаг боллоо. Улсаас нь тэднийг дэмжин, баталгаа өгч байгаа болохоор удахгүй энэ хоёр орон дэлхийн ашигт малтмалыг хоёулхнаа хуваагаад эзэмшчихэж тун магадгүй боллоо.
Гуравдугаарт, Азийн супер гүрнүүд тулаандаа Европ, Америк, Орос гэсэн дэлхийн тэргүүлэх улсуудыг ч татан оролцуулж байна. Хятад - Энэтхэгийн хооронд зах зээл, түүхий эдийн төдийгүй геополитикийн дайн болж байгаа болохоор тэд дуугүй суугаад байхгүй нь ойлгомжтой. Хятад, энэтхэгчүүд зэвсэг, технологи худалдан авч, цэргийн бааз байгуулж, өрсөлдөгчийнхөө алхам бүрийг анхааралтай ажиглаж байх аж. Жишээ нь Хятад Ази тивийн эргээр боомт барих “Сувдан утас” нэрт ажиллагаа явуулж Бирм, Шри Ланк, Пакистанд ажлаа эхлээд байна. Мэдээж тэд зөвхөн худалдаа наймаа хийх гэж боомт барихгүй.
Цаана нь цэрэг дайны том бодлого нуугдаж байгаа нь илт. Мөн Хятад эх газраас хол далайн гүнд байлдаж чадах хүчтэй флот байгуулж эхлээд байгаа гэнэ. Африк, Өмнөд Америк дахь Хятадын хөрөнгө мөнгөнд хамгаалалт хэрэгтэй. Америкийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар арван жилийн дараа Хятадын далайн цэрэг дэлхийн хамгийн том флот болох гэнэ. Энэ флотын үйл ажиллагаа явуулах гол төв нь Энэтхэгийн далай байх аж. Хятадын энэ алхмыг Энэтхэг өөрийн аюулгүй байдалд шууд хандсан заналхийлэл гэж үзэж байна. Тиймээс ч чадах чинээгээрээ эсэргүүцсээр.
Хятадууд Шри Ланкад боомт барьж эхэлсний хариуд Энэтхэг Мальдив дахь Английн хуучин цэргийн баазыг ашиглаж байна. Хятадтай сөргөлдөхийн тулд энэтхэгчүүд англо-саксуудтай тогтоосон хуучин харилцаагаа ашиглан, өөрсдийгөө ардчилсан орон гэдгийг дэлхий дахинд сурталчилж байна. Тэд Америк тэргүүтэй орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, Хятадыг хүчирхэгжихээс айсан америкчууд ч тэдэнд тусалж байна. Жишээ нь Америк- Энэтхэгийн цөмийн салбарт хамтран ажиллах гэрээг Бээжин Хятадын эсрэг ажиллагаа хэмээн хүлээж авсан. Тиймээс гэрээний хариуг тэр дор нь барьж, Энэтхэгийн эртний дайсан Пакистантай цөмийн хэлэлцээ байгуулсан билээ.
Хятадтай эн зэрэгцэхийн тулд Энэтхэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болохоор хөөцөлдөж байгаа ч Бээжингийн эсэргүүцэлтэй тулгараад яаж ч чадахгүй байгаа. Сансрын уудамд ч Энэтхэг, Хятад өрсөлдсөөр. 2003 онд хятад хүн сансарт ниссэн бол саяхан тэд сансрын зэвсэгтэй болсноо гайхуулан, өөрсдийн хуучин хиймэл дагуулаа буудан унагааж, сүр хүчийг үзүүлэв.
Харин Энэтхэг өнгөрсөн жил нисэгчгүй пуужин саранд хөөргөж, 2020 онд саранд нисэгч илгээхээр төлөвлөөд ажиллаж байна.
Хятад бас л сарыг эзэмшихээр зүтгэж байгаа ч Энэтхэгээс арай хоцрох шинжтэй. Хэдийгээр дайсагналцаж буй ч хөрш юм болохоор хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжсөөр байна. 2000 онд тэд гуравхан тэрбум долларын худалдаа хийж байсан бол одоо хэдийнэ 50 тэрбумыг давжээ.
Хятад бараа Энэтхэгийн зах дээр жирийн зүйл болон хувирсан бол Энэтхэг ч Хятадад түүхий эд, программ нийлүүлсээр. Эвлэршгүй дайсан гэгдэх эрчим хүчний компаниуд нь хүртэл хамтран ажиллаж эхлээд байна.
Тэд Суданы нефтийн томоохон орд газарт Малайзтай хамтран ажиллаж байгаа. Хэрэв тэд өрсөлдөхгүй хамтран ажиллаваас дэлхийд биш юмаа гэхэд Ази, Энэтхэгийн далайн бүс нутагт Америктай элбэг сөргөөцөлдөж чадах учиртай.
Харин үүнээс нь айсан америкчууд Азийн хоёр том гүрний хооронд хэрүүл үүсгэсээр байх нь дамжиггүй. Цагтаа хамтдаа хээрийн сургууль хийн, цэргийн салбарт ч нөхөрлөж явсан хоёр улс нэг нэгнээ үзэж чадахаа больсон нь Ази тивийн ирээдүйд ямар нөлөө үзүүлэх бол?

Комментариев нет:

Отправить комментарий