Ер нь манай хөдөөгүүр нинжаагүй сум, газар орон гэж бараг алга. Хөдөө газар амьдрал хэцүүдэхийн хэрээр ажилгүй, орлогогүй бүхэн л Нинжа болцгоосон бололтой.
Хөдөөгийнхөн маань хэрхэн хаягдаж, цоо шинэ нийгмийн харилцаанд хөлөө олж чадахгүй хэрхэн амь тэмцэж, эрсдэж, хэлмэгдэж явааг нинжагийн амьдрал бэлхнээ харуулж байх шиг.
“- Ах нь дээр үед нэг муу жорлонгийн нүх ухах гэж ядарлаа, зүдэрлээ, өлслөө цангалаа гээл бөөн юм болдог байсан сан. Одоо бол амьдралын эрхээр өдөржин нүх ухаж амьдралаа залгуулж байна. Энэндээ ч дасчихаж дээ” -бидний яриа ингэж эхэлсэн юм.
Гэрэл зургийг Д.Түвшинбаяр
Комментариев нет:
Отправить комментарий