среда, 9 февраля 2011 г.

ЗӨНЧ МУХАМЕД

ЗӨНЧ МУХАМЕД

Лалын шашныг ундэслэгч Мухамед бол шашны салбарт төдийгүй иргэний талбарт гарамгай амжилт гаргасан түүхэн дэх цорын ганц аугаа хүн билээ.

Нийгмийн хамгийн доод давхраанаас гаралтай боловч дэлхий нэгэн том шашны сургаалыг бий болгосон төдийгүй ер бусын амжилтанд хүрсэн улс төрийн зүтгэлтэн юм. Ертөнцийн мөнх бусыг үзүүлээд 14 зууны хугацаа өнгөрсөн ч өнөө үед түүний сургаалын нөлөө улам бүр өсөн нэмэгдсээр байна.

Худалдаа, гар урлал, боловсрол гэгээрлийн төвүүдээс алсад орших Мекка хотод 570 онд төрж зургаан настайдаа өнчирч ядуу зүдүү амьдралд өсөж том болжээ. Гэвч 25 настайдаа баян бэлэвсэн бүсгүйтзй гэрлэж материаллаг байдлаа дээшлүүлжээ. Тэр үед арабууд олон бурхан шүтдэг байсан ба Меккад байсан иуд, христос шүтлэгтэнгүүдээс Ертөнцийн эзэн болох нэгдмэл хүчирхэг бурхны тухай анх сонсож мэдсэн бололтой.

Дөчин нас хүрсэн үедээ цорын ганц жинхэнэ бурхан Аллах найдан Гавриилаар дамжуулан биечлэн ярьж хүмүүсийн дунд жинхэнэ итгэл үнэмшлийг түгээн дэлгэрүүлэхээр өөрийг нь сонгожээ гэсэн итгэлийг олж авчээ. Шинэ шашныг эхний гурван жил хамаатан садан, анд нөхдийн дунд сурталчилж байгаад дараа нь олны өмнө түгээн дэлгэрүүлэх болжээ. Төдсөнгүй түүнийг дэмжигчид олон болж ирэхэд засаг захиргаа гадуурхаж эхэлжээ. Тиймд Мухамед Меккагээс холгүй Мединд дүрвэж тэнд нэр хүнд нөлөөгөө өргөжүүлж хязгааргүй эрх мэдэлтэй захирагч болов. Үүнээс үүдэн мекка, Медин хоёр хотын хооронд цэргийн мөргөлдөөн гарсан нь хэдэн жил үргэлжилж 630 онд Магомет Меккад ялагчаар заларснаар дуусчээ Түүний дараагийн хоёр жил хагасын хугацаанд арабын омгууд цөмөөрөө шинэ шашинд оржээ. 632 онд Мухамед нас барах үедээ нийт Өмнөд Арабын захирагч болсон байлаа.

Түүхэндээ Мухамед-ийн ачаар нэгдсэн, жинхэнэ Бурханд итгэсэн бат итгэлээр зоригжсон арабын бедуин омгийн цөөхөн тооны цэрэг, хэд дахин илүү цэргийг бут цохиж Месопотами, Сири, Фалестинийг эзлэж Византийн эзэнт гүрний эрхшээлийг Египетийг салгаж Персийн цэргийг хиар цохижээ. Мухамед дотнын анд, үйл хэргийг нь үргэлжлүүлэгч Абу Бекра, Омара нар 711 онд Умард Африкийг байлдан дагуулж Энэтхэгийн хилээс Атлантын далай хүртэлх асар уудам нутгийг мэдэлдээ авчээ. Тэд эзлэсэн газар нутагтаа шинэ шүтлэгээ түгээн дэлгэрүүлсээр явжээ. Тэд христос шашны шүтлэгтэй Европ тив рүү уулгалан довтолж Испанийг уландаа гишгэж Францийн газар нутгийн талыг эзлэсэн боловч тэдний цэрэгт бут цохигдон ухарчээ.

Мухамед бол лалын шашны сургаал, ёс суртахууны эх суурийг тавьсан хүн төдийгүй энэ шашныг бишрэн шүтэгчдийн тоог нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр лалын шашны зарчмуудыг амьдралд хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн юм. Лалын шашны гол номлол болох Коран судрыг зохиосон юм. Гэхдээ Коран судрыг түүнийг нас барсны дараа төгс хэлбэрт оруулсан байна. Коран судар нь араб хэл дээр бичигдсэн болохоор энэхүү хэлийг өнгөрсөн арван гурван зууны хугацаанд хэд хэдэн аялга болон хуваагдахаас хамгаалж чадсан юм. Өнөөдөр лалын шашин Африк, Төв Ази, Пакистан, Энэтхэгийн умард хэсэг төдийгүй дэлхий дахинаар тархжээ. Лалын шашин дэлхийн бусад шашны адил шүтэн бишрэгчдийнхээ амьдралд асар их нөлөө үзүүлсэн хэвээр байна.
Мухамед бол шашны онолч төдийгүй төрийн зүтгэлтэн байсан юм. Түүний удирдлага дор YII зуунд явагдсан арабын байлдан дагуулалтын үр дүнд нэг шашин төдийгүй нэг хэл, түүх, соёлоор холбогдсон нь шашны болон улс төрийн томоохон нэгдэл бий болсон нь одоо ч хүн төрөлхтөний амьдралд голлох нөлөө үзүүлсэн хэвээр байна.

Өнөө үед дэлхий дахинд лалын шашин шүтэгчид христосын шашин шүтэгчдээс тооны хувьд хоёр дахин бага байгаа боловч лалын шашны хөгжилд Магометын оруулсан хувь нэмэр христос шашны хөгжилд Христосын оруулсан хувь нэмрээс үлэмж их ажээ. Христос нь христос шашны ёс суртахуун, гүн ухааны үндсийг тавьсан боловч чухамдаа найдан Павел христос шашны сургаал бий болоход голлох хувь нэмэр оруулж Шинэ Гэрээний ихээхэн хэсгийн зохиож шүтэн бишрэгчдийн тоог нэмэгдүүлэхэд үнэлж баршгүй их үүрэг гүйцэтгэсэн юм.

Комментариев нет:

Отправить комментарий